Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 189/ШШ2020/00014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******ны *******од хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, *******, *******ны од оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох

 

Автомашины үнэ 18.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдаааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.гаас Daewoo маркийн, улсын дугаартай, 23 тонн ачааны тээврийн хэрэгслийг 33.000.000 төгрөгөөр үнэлэн 1 жилийн хугацаатай, худалдаж авахаар тохиролцсон. Төлбөрийн урьдчилгаанд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.гийн ХААН банкны тоот данс руу 5.040.000 төгрөгийг, өөрийн эзэмшлийн  маркийн суудлын машиныг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 9.500.000 төгрөгөөр үнэлэн Б.гийн нэр дээр шилжүүлж, 2018 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл 4.000.000 төгрөгийг цувуулж шилжүүлсэн.

Ингээд хүйтэрч ажил олдохгүй өвөлжөөд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ажилд бэлтгэн том тэрэгт 5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, шинэ дугуй авч бэлдсэн боловч ажил олдохгүй байсан учир машинаа зогсоож, мөнгө өгч чадахгүйг удаа дараа Б.д хэлэхэд грашгүй дэмий зогсож байхаар манай энд авчраад тавь, өвөл ажилгүй зогсдог гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэргээ хамт явж авчраад зогсоолд тавьсан.

Надаас төлбөр нэхэгдээд байсан тул машинаа Б.д найдаж орхиод 2019 оны 6 дугаар сард ажилд орохоор явсан. Намайг амралтаараа ирэхэд том тэрэг зогсоолд байхгүй, Б. руу залгаж асуухад далд хийсэн гэж хэлсэн. Би хүмүүсээс машиныг зарсан гэж сонссон. Талуудын тохирсон хугацаа дууссан ба тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг С.*******д шилжүүлээгүй, эзэмшилд шилжүүлсэн юм.

Иймд зээлээр худалдан авсан машины үнэ 18.500.000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.******* бид хоёр нэг хашаанд амьдардаг, нэг нэгнээ сайн мэдэх найз нөхөд тул хоорондоо ярилцаж байгаад 2018 оны 5 дугаар сард Daewoo маркийн, улсын дугаартай 23 тонн ачааны тээврийн хэрэгслийг 33.000.000 төгрөгт үнэлж, худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дансаар 5.040.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын 10 хүртэл 4.000.000 төгрөг, нийт 18.540.000 төгрөгийг надад өгсөн. Ш.*******г ХХК-д би гэрээгээр ажиллуулж, машины мөнгийг төлүүлэх гэхэд өөр ажил байна гэж яваад төлбөр огт хийгээгүй, мөнгөө асуусан боловч ажил олдохгүй байна гэж ярьдаг ч ажил хийж байгааг сонссон, 2019 оны хавар холбогдоход ажилгүй, орлогогүй, мөнгийг өгнө гэж ярьсан. Мөн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөнгөө төлөөгүй байж машин зарах зар тавьсан байсныг мэдээд түүнээс асуухад Чойрт айлын хашаанд байгаа гэсэн. Тэгэхээр нь айлын хашаанд байлгахаар манай хашаанд тавьчих гэхэд машин эвдэрсэн учир чадахгүй гэж хэлсэн. Би Ш.*******тэй 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чойр руу хамт яваад машинаа авчрах замдаа зардал гарсан талаар тэр сайн мэднэ. Тухайн үед машинаа авчраагүй бол тоногдож, эрсдэл үүсэх байсан. Ш.******* машиныг 1 жил 3 сар ашигласан, одоо үлдэгдэл төлбөрөө өгвөл машинаа шилжүүлэн өгөхөд татгалзахгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч хоёр багаасаа бие биеэ мэддэг учир гэрээг бичгээр байгуулаагүй. Тээврийн хэрэгслийг 33.000.000 төгрөгөөр үнэлээд С.*******д зарахаар хэлэлцэн тохирч 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Тоёота маркийн машин оролцуулаад мөн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сард хэсэгчлэн төлбөр төлөөд үүнээс хойш ямар ч төлбөр төлөгдөөгүй. Б. өөрөө санаачлага гаргаад С.*******тэй яриад машинаа хамт авчирч өөрийн хашаанд тавьсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Б. худалдах худалдан авах гэрээнээс татгалзаагүй. Иймд 18.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тээврийн хэрэгслийг С.*******тэй авч ирэхэд байсан хэвээр байгаа. Би гэрээнээс татгалзаагүй. Ш.******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажиллаад худалдаж авсан машины мөнгийг төлөх болсон. С.******* ажил хийхээр хөдөө явсан. Харин төлөлт хийх болохоор ажил олдохгүй гэж хэлээд 2018 оны 5 дугаар сар болсон. Манай зүгээс С.*******гээс нийт 24.148.000 төгрөг нэхэмжилнэ. Нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдсан. С.******* төлбөрийг барагдуулах юм бол машиныг нэр дээр нь шилжүүлнэ. Тээврийн хэрэгсэл одоог хүртэл Б.гийн хашаанд байгаа хэн нэгэнд худалдан борлуулаагүй. Иргэний хуулийн 263, 56 дугаар зүйлд заасныг үгүйсгэж байна. Хоёр тал хоорондоо хэлэлцээд С.******* нь Б.гийн данс руу мөнгө шилжүүлсэн тул гэрээ хийгдсэн гэж үзээд үүргээ шаардах эрхтэй. С.*******гийн эзэмшилд байх хугацаанд гарсан зардлыг Б. өөрөөсөө гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал учир нотариатын зардлыг С.******* төлөх шаардлагатай гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа: Хариуцагч тал 24.148.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн. Харин энэ хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан хэлбэрийн шаардлага болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ байгуулагдсан учир энэ хуулийн 263 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Мөн алданги 7.230.000 төгрөгийг шаардсан боловч бичгээр байгуулаагүй учир шаардахгүй. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшилд байх хугацааны зардал биш учир төлөхгүй, нотариатын зардал гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан гэрээтэй холбоотой биш, мөн гэрээг бичгээр хийгээгүй, гэрээнээс татгалзаагүй гэж тайлбарласан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Б.д холбогдуулан автомашины үнэ 18.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ш.*******д холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл үнэ 14.460.000 төгрөг, алданги 7.230.000 төгрөг, зардал 2.458.000 төгрөг, нийт 24.148.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Зохигч талууд нь харилцан тохиролцсон гэрээ болон эд хөрөнгийн үнэ, төлөх хугацаа, урьдчилгаа, үлдэгдэл төлбөр, хариуцагч худалдсан машиныг хоорондоо ярилцаад буцаан авсан зэрэг үйл баримттай маргаагүй, хариуцагч тал гэрээнээс татгалзаагүй гэж үзэн 18.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 18.500.000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Б. нар нь харилцан тохиролцож, Daewoo маркийн, улсын дугаартай, автомашиныг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 33.000.000 төгрөгт үнэлж, төлбөрийг нэг жилийн хугацаанд төлөх нөхцөлтэй, урьдчилгаанд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.гийн ХААН банкны данс руу 5.040.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёота  маркийн суудлын машиныг захиран зарцуулах, зарж борлуулах итгэмжлэл олгон 2018 оны 6 дугаар сараас нийт 4.000.000 төгрөгийг хэсэгчлэн нийт 18.540.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

 

Энэ үйл баримт нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн автомашин зарж борлуулах итгэмжлэл, Ш.*******, Э. нарын гэрлэлтийн баталгаа, Э.ийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны дипозит дансны хуулгууд, тээврийн хэрэгслийн лавлагаа, зохигч талуудын тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Нэхэмжлэгчид Б. нь автомашины үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлж, худалдан авсан автомашины үнийн урьдчилгаа төлбөрийг хэсэгчлэн төлөх, тодорхой буюу нэг жилийн хугацаанд бүрэн төлөх, үнийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан боловч талууд автомашины үнийг хэсэгчлэн төлөх хугацаа, хэмжээ зэргийг тусгайлан заагаагүй, төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх нөхцлөөр харилцан тохиролцсон тул зээлээр худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй гэж үзнэ.

 

Иймд шүүх Ш.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.гаас 18.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагч Б.гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч нь худалдсан автомашины үлдэгдэл төлбөр 14.460.000 төгрөг төлөхийг нэхэмжлэгчид удаа дараа шаардахад ажилгүй, төлөх боломжгүй гэсэн хариуг өгч үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа бүрэн биелүүлээгүй ба Б. өөрийн санаачилгаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр автомашин байсан айлын хашаа буюу Чойроос зардал гарган Ш.*******гийн хамт явж дүүрэгт авчирсан нь ...Бид 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр машиныг Чойроос очиж авчраад зогсоолд тавьсан. ... машин Б.гийн хашаанд одоо хүртэл байгаа... гэх зохигч талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2.-т Энэ хуулийн 264.1.-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй тул Ш.*******гээс гарсан зардал, машин ашигласны элэгдэл зэрэг зардлаа шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй ба хариуцагч тал гэрээнээс татгалзаагүй гэж тайлбарласан, худалдан авагч үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас худалдагч автомашинаа буцаан авч, худалдан авагчийн өмчлөлд автомашин шилжээгүй байгаа зэргээс үзэхэд гэрээнээс татгалзсан гэж дүгнэв.

 

Талууд гэрээ байгуулах үедээ үүргээ гүйцэтгээгүй, хугацаандаа болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд анзын гэрээг бичгээр байгуулаагүй, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтгүй тул үлдэгдэл төлбөр 14.460.000 төгрөг, алданги 7.230.000 төгрөг, нийт 21.690.000 төгрөгийг Ш.*******гээс гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотолсон баримтыг Б. шүүхэд өгөөгүй байх тул автомашинд учирсан зардал нийт 2.458.000 төгрөгийг Ш.*******гээс гаргуулж, Б.д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.690.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.450 төгрөг, Б.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.гаас 250.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Ш.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 54.278 төгрөгийг гаргуулж, Б.д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 263 дугаар зүйлийн 263.1., 264 дүгээр зүйлийн 264.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.гаас 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгож, 2.458.000 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийг Ш.*******гээс гаргуулж, хариуцагч Б.д олгож, үлдэх 21.690.000 /хорин нэгэн сая зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.450 /хоёр зуун тавин мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, Б.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 278.690 /хоёр зуун далан найман мянга зургаан зуун ер/ төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 250.450 /хоёр зуун тавин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д, Ш.*******гээс 54.278 /тавин дөрвөн мянга хоёр зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, Б.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ