Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2022/00600

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2022/00600

Баянхонгор аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,******* регистрийн дугаартай,******* овогт *******ийн ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гийн нэхэмжлэлтэй Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ,ны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт йн т холбогдох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 88 дугаар байрны тоотод байрлах 44м.кв, 2 өрөө орон сууцыг Ш.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2019 оны 08 сараас 2022 оны 09 сарын 19-ний өдөр хүртэл амьдарсан хугацааны түрээсийн төлбөр 8.865.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 17.000.000 төгрөг, орон сууцны ипотекийн зээлийн төлбөрт төлсөн 7.384.000 төгрөг, орон сууцны даатгалын төлбөрт төлсөн 192.000 төгрөг, нэхэмжлэгч нарын зээлийн хүүнд төлсөн 600.000 төгрөг, орон сууцанд засвар хийсний төлбөр 5.000.000 төгрөг, нийт 30.176.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн төлөөлөгч С., хариуцагч Ш., хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн миний бие болон Г.******* бид хоёр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын т байрлах өөрсдийн өмчлөлийн 88 дугаар байрны тоотод байрлах 44м.кв талбайтай 2 өрөө байраа түрээслэхээр 2019 оны 08 дугаар сард түрээслэх зар оруулсан. Зарын дагуу гэх хүн 80111211 гэх дугаарын утаснаас Ж.******* миний дугаарын утас руу залгаж байрыг түрээслэх талаар ярьсан. Ингээд эхнэр бид хоёр ярилцаад т сарын 285.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Ингэхдээ удаан хугацаагаар түрээслэнэ гэж хэлсэн. Тухайн үед байраа зарах талаар Ш. асууж байсан ба зарна гэж хэлсэн. байрны түрээс болох 285.000 төгрөг сар болгоны эхэнд Ж.******* миний хаан банкны дансанд хийдэг. Дээрх үйлдлээс хойш түрээслэгч Ш. нь байр худалдаж авах талаар 2019 оны 10 дугаар сард надруу ярьсан. Эхнэр бид хоёр ярилцаад 55.000.000 төгрөгөөр зарна гэж тохироод т ярьж хэлсэн. Тухайн үед байрыг худалдаж авна гэхдээ одоо мөнгө алга түрээсээр явж л байя гэсэн. Ингээд 2019 оны 12 сард 2.000.000 төгрөг хийж энэ байрны мөнгө шүү ахад нь боломж энэ байна. Эхнэр бид хоёр байрны мөнгийг бүрэн хүлээж авсны дараа шилжүүлж өгнө гэж хэлсэн манай байр хаан банкны ипотекийн зээлд байдаг талаар ч хэлж байсан. 2020 оны 10 сард 15.000.000 төгрөгийг миний ХААН банкинд байрших данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш 2021 оны 5 сард эхнэр бид хоёр Улаанбаатар хотод байр авах болоод үлдэгдэл мөнгө өгөхийг шаардахад өгч чадахгүй гэсэн. Ингээд байраа түрээслэхээ больж байраа суллаж өгөөд өмнө өгсөн 17.000.000 төгрөгөө буцааж авах талаар хэлэхэд байрыг маань суллаж өгөхгүй та нар чаддаг юм бол байраа суллаж аваарай хэмээн хэл ам үүсгэж хэрүүл маргаан хийсэн. Үүнээс болж бид хоёр өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Иймд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 88 дугаар байрны тоотод 44м.кв байрыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч Ш. нь 2021 оны 09 сарын 30 ны өдөр нэхэмжлэгч нараас 30176000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч, зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай бичгээр шүүхэд гаргасан. Хариуцагч Ш. нь 2019 оны 08 сараас 2022 оны 09 сарын 19 ний өдрийг хүртэл Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах 88 дугаар байрны дугаар тоотод оршин сууж байсан бөгөөд энэ хугацаанд оршин сууж байсан байрны түрээсийн мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймаг дахь Энх Нахиа ХХК ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан №53.2022 дугаар үнэлгээний дагуу 2019 оны 08 сараас 2019 оны 12 сар хүртэл 5 сарын төлбөр 625.000, 2020 оны 01 сараас 12 сар хүртэл 2.040.000, 2021 оны 01 сараас 12 сар хүртэл 3.000.000, 2022 оны 01 сараас 09 сар хүртэл 3.200.000 төгрөг, нийт 8.865.000 төгрөг болно. Иймд түрээсийн төлбөр 8.865.000 төгрөгийг гаргуулж өгнө үү..гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах өөрсдийн өмчлөлийн 88 дугаар байрны тоотод байрлах 44 мкв талбайтай 2 өрөө байраа түрээслэхээр 2019 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн зарын грүппт байр түрээслэх зар байрлуулсан. Зарын дагуу Ш. гэх хүн 80111211 гэх дугаарын утаснаас Ж.*******гийн дугаарын утасруу залгаж байрыг түрээслэх буюу хөлслөн суух талаар ярьсан. Нэхэмжлэгч нар нь байраа байрны ипотекийн зээлд сар бүр төлдөг хэмжээ буюу 285000 төгрөгөөр хөлслүүлэх болж ярилцаад хариуцагч Ш.тай харилцан тохиролцож ярьсан. Ингэхдээ зөвхөн утсаар ярьж тохирч итгэлцлийн үндсэн дээр тохирсон байдаг. Үүнээс хойш сар болгон хариуцагч Ш. нь 285000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******гийн ХААН банкны харилцах дансруу шилжүүлдэг байсан. Зарим сард 285000 төгрөг, зарим сард 284000 төгрөг, 275000 төгрөгийг шилжүүлдэг байсан. Нэхэмжлэгч нар сарын хөлсний төлбөрийн зөрүү дээр маргадаггүй. Хариуцагч Ш. нь маргаан бүхий байрыг худалдаж авах талаар 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэгч нарт ярьж хэлсэн. Нэхэмжлэгч нар байрны төлбөрийг бүрэн авч байж худалдах худалдан авах гэрээг хийж зарна. Тэрнээс наагуур байраа хөлсөлдгөөрөө хөлслүүлээд явна гэж тайлбарлан утсаар хэлсэн байдаг. Хариуцагч Ш. ч үүнийг хүлээн зөвшөөрч байрыг хөлсөөр ашиглан амьдарч сар бүр хөлсөө төлж явсаар ирсэн. Нэхэмжлэгч нар 2019 онд тухайн байраа 55.000.000 төгрөгөөр зарахаар хариуцагч Ш.т үнэлсэн байдаг. 2019 оны 11 сард 2.000.000 төгрөг, 2020 оны 10 сарын 06 ны өдөр байр худалдан авах урьдчилгаа хэмээн 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******гийн ХААН банкны дансруу шилжүүлсэн бөгөөд тухайн үед Ж.*******д хандан Ах нь мөнгөө үрчих байх урьдчилгаа 15.000.000 төгрөгийг авч бай гэж хэлсэн. Ингээд дээрх үйл явдлаас хойш байр хөлслөгч Ш. нь тухайн байрыг худалдан авах талаар санаачилга гарган нэхэмжлэгч талд үлдэгдэл болох 38.000.000 төгрөгийг бүрэн төлж худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар нэгч удаа хандалгүйгээр 2021 оны 05 сар хүргэсэн. 2021 оны 05 дугаар сард нэхэмжлэгч Ж.******* нь байраа яаралтай зарах мөнгөний хэрэгтэй байгаа талаар хэлж худалдаж авах эсэхийг эцэслэн асуухад би байрыг авна гэхдээ одоо мөнгийг нь өгч чадахгүй, мөнгө алга байна, байрыг чинь хөлслөөд явж байя гэсэн бөгөөд нэхэмжлэгч Ж.******* нь тэгвэл манайх байраа хөлслүүлэхээ зогсоож, өөр хүнд зарлаа та өгсөн 17.000.000 төгрөгөө буцааж аваад байрыг суллаж өгнө үү гэх шаардлага тавьсан байдаг. Иймд 1. Байр хөлслүүлсэн нийт 26 сарын нийт төлбөр 7.384.000 төгрөгийг өгөх боломжгүй юм. Яагаад гэвэл хариуцагч Ш. нь нэхэмжлэгч нарын 88 дугаар байрны тоотод байрлах 44 мкв талбайтай 2 өрөө байрыг анх гэр бүлийн хамтаар хөлслөн амьдарч суухаар болж нэхэмжлэгч Ж.******* болон Г.******* нартай аман хэлцэл хийсний дагуу сар бүр тохиролцсон төлбөрийг төлж байсан. Нэхэмжлэгч нар байраа тохирсон хөлсөөр хөлслүүлж, хөлсөө сар бүр авч байсан учир дээрх мөнгийг буцаан төлөх боломжгүй. 2. Байрны засварын 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар хариуцагч Ш.т байраа хөлслүүлэхдээ байрны засварын талаар нэг ч удаа тохиролцож ярилцаагүй. Хариуцагч Ш. нь гэр бүлийн хамтаар сайн дурын үндсэн дээр тухайн байранд засвар хийж амьдарсан. 3. Байрны даатгал 192000 төгрөг болон банк бусаар хүүтэй мөнгө зээлсэн хүүний 600000 төгрөгийг хариуцагч Ш. өөрийн сайн дурын үндсэн дээр нэхэмжлэгч талд төлсөн байдаг. Иймээс нийт 792000 төгрөгийг хариуцагчид буцаан гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4. Хариуцагч Ш. нь байрыг худалдаж авна хэмээн урьдчилгаа 17000000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******д шилжүүлсэн. Энэхүү төгрөгийг буцаан гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрч байна..гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх саналгүй байна. Нэхэмжлэгч талаас 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ж.*******, Г.*******, Ш. нар нь тухайн байрыг зарах талаар тохиролцоогүй. Учир нь зарын сайтад байраа түрээслүүлэхээр зар тавьсны дагуу Ш.т түрээслүүлээд, хариуцагч цаашид байраа зарах уу гэж асууж байх үед нэхэмжлэгч Ж.******* нь байраа зарах бодолтой байгаа, авахаар болбол байрны төлбөрөө бүтнээр өгөхийг бодоорой, төлбөрөө өгсний дараа байраа банкны зээлээс нь чөлөөлөөд, худалдах худалдан авах гэрээ байгуулаад өгнө, тэр болтол ипотекийн зээл сар бүрийн 284.000 төгрөгийг сар бүр төлөөд төлбөрөө хийгээд яваарай гэж хэлсэн байдаг. Сар бүр нь данс руу мөнгөө хийж явж байсныг бид нар мэднэ энэ тал дээр маргаан байхгүй. Иймээс хариуцагч нь байрны төлбөрийг бүтнээр нь өгч чадахгүй байсан тул эхлээд 2,000,000 төгрөг, дараа нь 15,000,000 төгрөг өгч байсан ч хамгийн гол тохиролцоо нь байрны мөнгийг бүтнээр авсны дараа худалдах худалдан авах гэрээ хийхээр ярилцсан. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас байрны мөнгөнд урьдчилан авсан 17,792,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, үлдсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд байрны түрээсийн төлбөр 8.865.000 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж мөн байраа буцаан авах шаардлагатай байгаа. Манай талаас худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, цаашид худалдах худалдан авах гэрээ байгуулах талаар аман тохиролцоо хийж байсан. Сөрөг нэхэмжлэлд байранд засвар хийсэн 5,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, түрээсэлж байгаа байранд засвар хийгээд орох эсэх нь хариуцагчийн асуудал, тухайн байранд завсар хийгээд мөнгийг буцааж өгөхөөр аман тохиролцоо хийгээгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд байрны түрээсийн төлбөр 8,865,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж, мөн байраа буцаан авах шаардлагатай байгаа. Манай талаас худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, цаашид худалдах худалдан авах гэрээ байгуулах талаар аман тохиролцоо хийж байсан. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106,1-т зааснаар хууль бус өмчлөлийг чөлөөлүүлэх, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд байрны түрээсийн төлбөр 8,865,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо зөрүүтэй тайлбар өгдөг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулдаг тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн юм уу гэж үзэхээр тус гэрээг бичгээр хийхийг шаарддаг учир зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш тул хууль бус өмчлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

Хариуцагч Ш. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь анх 2019 оны 08 сард байр түрээслэх зарын дагуу *******тай уулзахад байр авах хүнд бол зарна 44 мкв байр байгаа 45.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 15.000.000 төгрөг өгөөд манай байрны ипотекийн зээлийг үргэлжлүүлээд төлөөд явахад болно сар бүрийн 02 нд 284000 төгрөгийг төлөөд явж болно..гэхээр нь эхнэр бид хоёр ярилцаад түрээс төлж байхаар дажгүй юм байна, авъя гэж ярилцсан. Ингээд уг байрыг 45.000.000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 15.000.000 төгрөг төлөөд тоот дансанд сар бүрийн төлөлтийг хийж дуусгаад авахаар болж аман гэрээ байгуулсан. Мөн зээлийн дансруу мөнгөө хийж байя гэхэд тоот дансанд мөнгөө хийчих угаасаа банк татаад авчихна гэж ярьсан. Ингээд эхнэр бид хоёр ******* түүний эхнэр ******* хоёртой ярилцаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 88 дугаар байрны тоот байрыг худалдан авахаар болж ******* түүний эхнэр ******* нараас байрыг хүлээн авахад засвар хийх шаардлагатай байсан, мөн чийг маш их үнэртэж байсан. Байрны паркетин шалыг хуулахад хар шал нь хазгай, ус алдаад шалан доогуураа мөөгөнцөрдсөн, паркет нь хөөсөн, обой нь урагдаад ханзарсан, хар болсон, обойн дээр сараачсан, хана нь цууралт өгсөн, тааз нь утаа идэн хар болсон, цонхны хажуу талын будаг халцарсан байсан. Эхнэр бид хоёр нэгэнт энэ байрыг худалдан авч байгаа тул сайхан засвар хийгээд орсон нь дээр гэж ярилцаад Эрхэмбаяр, Хуягаа гэх хоёр залууд 1500000 төгрөгний хөлс төлөн захын Номин барилгын материалын дэлгүүрээс засвар хийх материалаа худалдан авч нийт 5000000 төгрөг зарцуулан засвар хийсэн. Засвар хийхэд манай хүү, эхнэр бид гурав хамжилцаад байрандаа обой нааж, таазыг будаж, хүрээ хийж, паркет шахаж иж бүрэн засвар хийсэн. Засварыг хийж байхад *******, ******* нар ирсэн ба тэдэнд байшинд байсан хуучин тавилгыг хүлээлгэн өгч 850000 төгрөгөөр шинэ гал тогооны тавилга хийлгэн тавьсан. Мөн байрны бүх гэрэл хөшиг тогтоогч хөшиг зэргийг сольж худалдан авч байгаа гэдэг утгаар иж бүрэн засвар хийж бүх зүйлийг шинэчлэн угааж цэвэрлэн засвар хийж дуусгаад байрандаа 8 сард орсон. Үүнээс хойш *******, Амараа хоёр урьдчилгаа мөнгөө нэхэж манайд ирсэн. Бид хоёр одоохондоо мөнгө алга гэж үнэнээ хэлэн хойтон урьдчилгаа мөнгөө өгөе сунгаад өгөөч удаасанд нь 2000000 төгрөг өгөе гэж санал хэлэхэд тэр хоёр зөвшөөрсөн. Мөн энэ уулзалтаар зээлийн эргэн төлөлтөө өгөөч гэхэд нүүж суугаад олохгүй байна гэсэн. Тэгвэл ирсэн дээрээ банкнаас аваад өгөөч гэхэд маш их ажилтай банк орох завгүй гэсэн. Түүнээс хойш байрны эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Би байрны урьдчилгаа төлбөрийг анх тохирсон хугацаандаа өгөөгүй тул хэлсэн ёсоор 2000000 төгрөгийг 2019 оны 11 сард шилжүүлсэн. Гүүрагчаа, ******* нар мөнгө хэрэг болоод танай мөнгийг орж ирнэ гэж бодоод хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан. Хүүний 600000 төгрөг төл гэхээр нь 2019 оны 12 сарын 09 ны өдөр 600000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны нэг сард ипотекийн байрны даатгал болох 96000 төгрөгийг, мөн 2021 оны 03 сард байрны даатгал 96000 төгрөгийг тус тус төлсөн. 2020 оны 10 сард урьдчилгаа болох 15000000 төгрөгийг төлсөн. Энэ үед утсаар ярьж танайх зээлээ төл гэж сандраахгүй юм байгаа биз дээ гэж асуухад бид хоёр бололцоотой ах эгч хоёр тэр тал дээр санаа зоволтгүй гэсэн бид хоёр цалингийн зээл дуусахаар зээлийг нь хаая хүнийг зээлтэй байлгаж яахав гэж хэлсэн. 2020 оны 01 сараас короно гараад хэцүү үед бид хоёр байрныхаа зээлийг чадах ядахаараа идэх хоолноосоо хасаад төлж байсан. Ипотекийн зээл 2020 оны 01 сараас 2021 оны 12 сарын 31 ний өдөр хүртэл хүү нь зогссон байсныг сая л мэдсэн. Хэрэв нэхэмжлэгч 2 банкинд хандаж зээлийн хүүгээ зогсоосон бол миний төлж байсан мөнгө үндсэн зээлээс хасагдаад манайд ашигтай байх байсан. Хэрэв хүүг зогсоогоогүй бол манайд их хохиролтой байна. 2021 оны 06 сард ******* яриад зээлийн үлдэгдэл 29700000 төгрөгийг хаа, бид хоёр хотод байрны зээл авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2021 оны 06 сарын байдлаар 23х284000=6532000 төгрөг төлчихөөд байхад 30000000 төгрөгнөөс 300000 төгрөг хасагддаг юм уу гэж асуухад андуурсан байна 28700000 төгрөг төлөх юм байна олон юм ярилгүй төл гэсэн. Тэгээд бид хоёр яагаад 1300000 төгрөг хасагдаж байгаа юм бэ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь өгөөч гэхэд 3 хоногийн хугацаа өгөе мөнгөө өгч чадахгүй бол өөр замаар явна шүү гэсэн тэгэхээр нь би тэг гэж хэлсэн, түүнээс биш нэхэмжлэл дээр бичсэн шиг чаддаг юм бол аваарай гэж хэлээгүй. Гэтэл тэр орой Баянхонгорын зар дээр манай байрыг 55000000 төгрөгөөр зарна гэж бичсэн байсан. Хүн байр үзэхээр хаалга нүдсэн эхнэр онгойлгож өгөөгүй. Манай авсан байр, энэ байрыг зарна гэж зар тавиагүй гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр хүмүүст байр үзүүл наад байрыг чинь хүнд зарчихаар тэр айл нь танайхыг яахыг харна гэх мэт янз бүрээр доромжилсон. Мөн өдий хүртэл Г.*******, Ж.******* нар зээлийн эргэн төлөлтийг өгөхгүй байгаад их гайхаж байна. Нэхэмжлэгч Г.*******, Ж.Гүүрагчаа нар нь бид хоёрт 45000000 төгрөгөөр зарсан байраа сая байрны үнэ нэмэгдэхээр 55000000 төгрөгөөр зарчих юм байна гэж бодон биднээс их мөнгө авах санаа зорилго агуулан биднийг авсан байрнаас маань гаргах гэж байгаад үнэхээр гомдолтой байна. Бид тухайн байрыг түрээслэж байгаагүй, хэрэв түрээслэх байсан бол засвар хийж зардал гарган байранд орохгүй биз дээ. Худалдах худалдан авах гэрээг амаар хийж үүний үндсэн дээр урьдчилгаа мөнгийг төлөн байрны зээл, даатгалыг өнөөдрийг хүртэл төлж ирсэн. Иймд Г.*******, Ж.Гүүрагчаа нарт өгсөн байрны урьдчилгаа болох 17000000 төгрөг дээр, 2019 оны 08 сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл сар бүр төлсөн байрны зээлийн мөнгө өнөөдрийг хүртэл 26х284000=7384000 төгрөг байрны даатгал гэж төлсөн 192000 төгрөг, хүү төлнө гэж авсан 600000 төгрөг, байрны засварт зарцуулсан 5000000 төгрөг нийт 30176000 төгрөгийг Г.*******, Ж.******* нараас гаргуулж өгнө үү..гэжээ.

Хариуцагч Ш. шүүхэд гаргасан тайлбартаа; Би нэхэмжлэгч Г.*******, Ж.******* нараас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах 88 дугаар байрны тоотод байрлах 44 мкв байрыг түрээслээгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулан уг байрыг худалдаж авсан. Худалдан авсны урьдчилгаа мөнгө болох 15000000 төгрөгийг шилжүүлсэн. Ярьж тохирсоны дагуу байрны зээлийг сар бүр 284000 төгрөгийг зээл гэж шилжүүлдэг байсан. Тухайн үед байраа 45000000 төгрөгөөр надад зарчихаад дараа нь байрны үнэ нэмэгдэнгүүт байраа авна гэж шүүхэд өгсөн. Бидний хувьд гэрээний үүргээ зөрчөөгүй, байрны зээлийг төлчихөөд явж байхад шүүхэд өгсөн шүүхийн шатанд эвлэрэх талаар өмгөөлөгчөөрөө дамжуулж санал тавьж байсан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэгч талтай би түрээсийн гэрээ байгуулаагүй тухайн үед уг байрыг түрээслэх биш худалдан авах гэрээ байгуулан мөн нөхцөлийн талаар ярилцсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Байрандаа иж бүрэн засвар хийж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд байрны урьдчилгаа мөнгөндөө хашаа байшингаа зарж төлж байсан одоо байрнаас гарлаа гэхэд амьдрах байр байхгүй. Иймд бид түрээсийн гэх нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй бөгөөд байраа авах саналтай байна..гэжээ.

Хариуцагч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байраа эргүүлэн авах хүсэлтэй байгаа. Учир нь тухайн үед байрны мкв үнийг анх 1,000,000 төгрөгөөр тооцож авсан. Одоо байрын мкв үнэ өссөн, байрны эзэн чимээгүй байж байгаад, байрны мкв үнэ өсөөд ирэхээр байрны мкв үнийг 1,250,000 төгрөг болгож байгаа талаар хэлсэн. Байраа буцааж авна гээд байх юм бол сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгөө буцааж авмаар байна. Бид байраа худалдан авахаар болоод байранд засвар хийсэн, түрээсийн байр байсан бол засвар хийхгүй байсан юм. Анхнаасаа байрыг авахдаа түрээслээгүй, худалдан авахаар байрыг аваад байрны ипотекийн зээлд 284000 төгрөг төлөөд, байрны урьдчилгаа 30 хувийг өгөөрэй гэж хэлэхээр нь би 2023 оны 09 дүгээр сард цалингийн зээлээ дуусахаар нь байрны зээлийг хааж өгч болох уу гэж асуухад болно гэж хэлсэн. Тэгээд байрны 30 хувьд 15,000,000 төгрөг өгөхөөр болоод тохирсон хугацаандаа урьдчилгаа мөнгөө өгч чадахгүй болсон тул 2,000,000 төгрөг өгөөд, дараа жил нь 15,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг дараа нь боломжтой болохоороо төлж болох уу гэж асуухад болно гэж хэлсэн. Дараа жил нь нэхэмжлэгч Улаанбаатар хотод байр авах гэж байгаа, байрны төлбөрийн урьдчилгаа төлбөрөө өгөх үү гэж асуухаар нь одоо өгөх боломжгүй байна гэж хэлэхэд хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд авчих гэж хэлэхээр нь би тийм их зээл авч чадахгүй гэж хэлсэн. Үүнээс хойш байрныхаа мкв үнийг 1,200,000 төгрөг болгож нэмээд, энэ мөнгөөрөө бодож авна гэж хэлснээс хойш маргаан үүсээд нэхэмжлэгч тал утсаа авахаа болиод надтай харьцахаа болсон юм. Анхнаасаа байрны түрээсийн талаар ярьж байгаагүй, манайх байр түрээслэх шаардлагагүй хашаа байшинтай, дахин төлөвлөлтөд ороод 2 жилийн хугацаанд гэртээ байх уу гэж байгаад зар хараад байрыг авсан юм..гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэн аль нь яриад байгаа хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж илэрхийлж байгаа тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хариуцагч аас байрыг нэхэмжлэгчид буцаан өгч, 29,901,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Учир нь талууд худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байгаа боловч хуулиар гэрээг бичгээр байгуулна гээд заагаад өгсөн бөгөөд талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Нэхэмжлэгч тал нь орон сууцны түрээсийн төлбөр гэж шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйл, 322 дугаар зүйлүүдэд зааснаар түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр байгуулж сар болгон мөнгө төлөх хуулийн шаардлага байхад шаардлагыг аль аль тал хангахгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр байрны түрээсийн төлбөрийг гаргуулсан нь талууд түрээсийн гэрээ байгуулаагүй нь нотлогдож байгаа бөгөөд тус дүгнэлтүүдийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч тал нь байрны урьдчилгаа 2,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг тус тус өгөөд байгаа нь худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа. Тухайлбал дансны хуулгануудаас харахад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 293,000 төгрөг хариуцагч шилжүүлсний дараа нэхэмжлэгч нь зээл дахин хоцроохгүй шүү гээд 10,000 төгрөг буцаагаад шилжүүлсэн, зарим шилжүүлсэн мөнгөнүүд хэлбэлзэлтэй байгаа нь зээл хоцруулаад хүүтэй нь хамт шилжүүлсэн харагдаж байгаа боловч талуудын хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч талаас орон сууц түрээслэхтэй холбоотой байрын ипотекийн сар бүр төлөлтийн утга дээр бол зээл төлөлт гэх байдлаар мөнгөнүүд төлөгдсөн байгаа. Хэрэв тухайн байрыг түрээсэлж байсан бол түрээсийн мөнгө гэх байдлаар гүйлгээний утгаа дээр бичигдэх байсан. Иймээс худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж байсан гэж үзэж дансны хуулгануудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, Г.*******, Ж.*******, Ш. нарын иргэний үнэмлэхний хуулбар,Ү-0320004229 дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 02 сарын 02-ны өдрийн ОСЗГ-11 дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, гэрэл зураг 3 хуудас, Энх Нахиа ХХК-ийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 25, 26 дугаар шинжээчийн дүгнэлт, №61, №53/2022 дугаар дүгнэлтүүд гэрч , нарын мэдүүлэг, ХААН банк ХХК-ийн 2031843530 дугаар дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******, Ж.******* нар нь хариуцагч Ш.т холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 88 дугаар байрны тоотод байрлах 44м.кв, 2 өрөө орон сууцыг Ш.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2019 оны 08 сараас 2022 оны 09 сарын 19-ний өдөр хүртэл амьдарсан хугацааны түрээсийн төлбөр 8.865.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 17.000.000 төгрөг, орон сууцны ипотекийн зээлийн төлбөрт төлсөн 7.384.000 төгрөг, орон сууцны даатгалын төлбөрт төлсөн 192.000 төгрөг, нэхэмжлэгч нарын зээлийн хүүнд төлсөн 600.000 төгрөг, орон сууцанд засвар хийсний төлбөр 5.000.000 төгрөг, нийт 30.176.000 төгрөг гаргуулахыг хүсэн сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа 2019 оны 08 дугаар сараас Ш. нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 88 дугаар байр тоотод байрлах орон сууцыг сар бүр 285000 төгрөг төлөн хөлсөлж байхаар тохирч, 2020 оны 10 сараас орон сууцны ипотекийн зээлийг бүрэн төлсөн үед орон сууцаа худалдахаар тохирсон ч 2021 оны 09 сар хүртэл төлбөрийг бүрэн төлөөгүй тул орон сууцаа буцаан гаргуулах, дээрх хугацаанд орон сууц эзэмшиж ашигласны төлбөрт 8.865.000 төгрөг гаргуулна гэж шаардах эрхээ тус тус тодорхойлжээ. Харин хариуцагч нь татгалзлалын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 2019 оны 08 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 88 дугаар байр тоотод байрших орон сууцыг Ж.******* нараас худалдан авахаар болж уг орон сууцны ипотекийн зээлийн сар бүрийн төлөлт болох 284.000 төгрөгийг төлөх, урьдчилгаа 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг төлөх нөхцөлөөр худалдан авсан, гэтэл 2021 оны 09 сараас орон сууцны үнэ өсөх үед нэхэмжлэгч нар нь хийсэн хэлцлээсээ буцаж орон сууцаа чөлөөлөхийг шаардсан тул Орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 17.000.000 төгрөг, орон сууцны ипотекийн зээлийн төлбөрт төлсөн 7.384.000 төгрөг, орон сууцны даатгалын төлбөрт төлсөн 192.000 төгрөг, нэхэмжлэгч нарын зээлийн хүүнд төлсөн 600.000 төгрөг, орон сууцанд засвар хийсний төлбөр 5.000.000 төгрөг, нийт 30.176.000 төгрөг гаргуулна гэж маргажээ.

Маргааны зүйл болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 88 дугаар байрны тоотод байрлах 44м.кв, 2 өрөө орон сууцны Ү-0320004229 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгч *******ийн *******гийн нэр дээр бүртгэлтэй байна

Үйл баримтаар зохигчдын дунд 2019 оны 08 сараас хойш орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө эзэмших ашиглах, захиран зарцуулахтай холбоотой гэрээний харилцаа үүсэж, төлбөрийн маргаантай байсан, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийгдсэн үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нар нь дээрх гэрээний харилцаанаас үүссэн маргаан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ анх орон сууц хөлслөх гэрээ байгуулаад гэрээ хэрэгжих явцад хариуцагчийн хүсэлтээр орон сууцыг худалдах худалдан авах хэлцэл болгож, төлбөрийг бүрэн төлсөн үед орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцон гэж тайлбарлаж байгаа ч аль аль хэлцэл нь бичгээр хийгдээгүй байгаа тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан гэрээний саналд гол нөхцөлийн талаар юу гэж тусгагдсан, гэрээний саналыг талууд хүлээн зөвшөөрсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. Гэвч хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад зохигчдын дунд орон сууц сууц худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаж, хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцны ипотекийн зээлийг сар бүр үргэлжлүүлэн төлөх, урьчилгаанд 15.000.000 төгрөг өгөх, үлдэгдэл төлбөрийг боломжтой үедээ төлж барагдуулах, нэхэмжлэгч нар нь энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээний харилцаа үүсгэсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Тухайлбал: 2015 оны 02 сарын 02-ны өдрийн ОСЗГ-11 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр зээлдэгч Г.*******, Ж.******* нар нь зээлдүүлэгч ХААН банк ХХК-аас .880.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй авч зээлийн төлбөрт сар бүр 283400 төгрөг төлөхөөр гэрээлсэн байгаа бол хариуцагч Ш. нь өөрийн хүү Б.Очирсүрэнгийн ХААН банкны 5031843530 дугаар харилцах дансаар дамжуулан нэхэмжлэгч Ж.*******гийн дугаар дансанд 2019 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 284.000 төгрөг төлж байсан болох нь тогтоогдсон, төлбөр хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргаангүй, хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн хариуцагч Ш. нь 2019 оны 12 дугаар сард 2.000.000, 2020 оны 10 сард 15.000.000 төгрөгийг тус тус орон сууцны урьдчилгаа төлбөр гэж нэхэмжлэгч нарт төлсөн болох нь баримтаар тогтоогджээ.

Иймд зохигчдын дунд орон сууц хөлслөх гэрээ хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

2. Үйл баримтаар зохигчдын дунд орон сууц худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан, худалдан авагч Ш. нь худалдагч Г.******* нарт худалдан авах гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлж байсан боловч уг хэлцлийг шүүх хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана..гэж гэрээ байгуулах хэлбэр, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлсон бол хуулийн 110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно..гэж өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих журмыг хуульд заасан байна. Тэгвэл зохигчид нь орон сууц худалдах худалдан авах гэрээг дээрх шаардлагын дагуу бичгээр байгуулж, нотариатаар батлуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. Худалдах худалдан авах гэрээ болон гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх зэрэг нотлох баримтыг талуудаас шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байна. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй..гэжээ. Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр зохигчдын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 88 дугаар байрны тоотод байрлах 44м.кв, 2 өрөө орон сууцыг Ш.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, талуудын хэлцлээр шилжүүлсэн зүйл болох орон сууцны үнэд төлсөн 17.000.000 төгрөг, орон сууцны ипотекийн төлбөрт төлсөн 7,108,000 төгрөг, орон сууцны даатгалд төлсөн 192.000, зээлийн хүүнд төлсөн 600.000 төгрөг, нийт 24.900.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн орон сууцанд хийсэн засварын мөнгө 5.000.000 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй байх бөгөөд уг засварыг хариуцагч зайлшгүй хийх шаардлагатай байсан эсэх, гэрээнд засвар хийх талаар тусгагдаж, үүрэг үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Нөгөө талаар худалдан авсан эд хөрөнгийн доголдол гэж үзээд зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан бол энэ байдлаа хариуцагч нотлох, 5.000.000 төгрөгийн эд материал, засвар үйлчилгээ хийгдсэн эсэх нь эргэлзээтэй, баримтаар нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 24.900.000 төгрөгийг хангаж, 5,276,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 3. Нэхэмжлэгч нарын хариуцагчид холбогдуулан гаргасан 2019 оны 08 сараас 2022 оны 09 сарын 19-ний өдөр хүртэл амьдарсан хугацааны түрээсийн төлбөр 8.865.000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хангах боломжгүй гэж үзэв. Учир нь зохигчдын дунд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзсанаас шалтгаалж хариуцагч нь 2021 оны 09 сараас маргаан бүхий орон сууцанд үнэ төлбөргүй амьдарсан гэж шаардах эрхээ тодорхойлж байгаа бол энэ үндэслэл нь хариуцагч талд хамааралгүй, түүнээс шалтгаалж гэрээнээс татгалзах процесс явагдаагүй байх тул нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр гэрээнээс татгалзсаны үр дагавар шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Хариуцагч Ш. нь нэхэмжлэгч нарт холбогдуулан орон сууцны ипотекийн зээлийн төлбөрт төлсөн 7.384.000 төгрөг гаргуулахыг шаардсан ч нэхэмжлэгчийн банкны дансны гүйлгээний хуулга, зохигчдын тайлбараар 7,108,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байх тул илүү нэхэмжилсэн 276,000 төгрөгийг гаргуулах боломжгүй байгааг дурдав.

Маргааны зүйл болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 88 дугаар байрны тоотод байрлах 44м.кв, 2 өрөө орон сууцны Ү-0320004229 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгч *******ийн *******гийн нэр дээр бүртгэлтэй байх тул орон сууцыг Ш.ын хууль бус эзэмшлээс гаргуулж Г.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,990 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******, Ж.******* нарт олгох, хариуцагч Ш.ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308830 төгрөгийг улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 282450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 88 дугаар байрны тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0320004229 дугаарт бүртгэлтэй 44м.кв, 2 өрөө орон сууцыг Ш.ын хууль бус эзэмшлээс гаргуулж Г.*******д олгож, хариуцагч Г.*******, Ж.******* нараас хэлцлээр хүлээлгэн өгсөн гэрээний зүйл болох 24.900.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ш.т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8.865.000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,276,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******, Ж.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,990 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******, Ж.******* нарт олгох, хариуцагч Ш.ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308830 төгрөгийг улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 282450 төгрөгийг хариуцагч Г.*******, Ж.******* нараас гаргуулж нэхэмжлэгч Ш.т олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ