Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 189/ШШ2020/00034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр *******, ******* ******* дугаар *******ны 0******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /РД:ЙЕ850**************04/-ийн

 

  Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр *******, ******* ******* дугаар *******ны 0******* тоотод оршин суух, овогт ын /РД:ЙЕ8**************0033/-т холбогдох

 

  Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0 оны 5 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, 0 оны 5 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М.тай 004 онд танилцаж, 005 онд гэр бүл болж, 007 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүү Б., 008 оны ******* сарын 04-ний өдөр хүү Б., 0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр охин Б., 0************** оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр хүү Б., охин Б. нар төрсөн. Бидний амьдрал 007 он хүртэл хэвийн байсан боловч том хүүг төрсөн жилээс эхлэн нөхөр М. архи ууж, агсам согтуу тавьдаг болж, 0************** оноос эхлэн зоддог болсон. Энэ байдал нь удаан үргэлжилж, байнга давтагдаж, зан авир нь эвдэрч бусадтай хардаж, бие махбодь болон сэтгэл санааны дарамтад байнга оруулдаг болсон. Мөн 0************** онд жирэмсэн байхад зодож толгойд гэмтэл учруулж, охин тархины саажилттай төрсөн гэж боддог. Одоо охин байнгын эмчилгээ хийлгэдэг, эмчилгээ асаргаа шаардлагатай эдгэхгүй оноштой, хүний гарт байдаг. Охины асаргаа сувилгаа, эмчилгээнд сард багаар бодоход 400,000 төгрөг зарцуулдаг. Энэ зардал нь цаашдаа улам нэмэгдэх юм.

М.ын удаа дараагийн зодуур, хүчирхийлэл нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, зан авирт нь өөрчлөлт орж айдас түгшүүртэй байдаг болсон. Энэ байдлыг тэвчихэд хэцүү болсон тул 0************** онд Өвөрхангай аймагт аав ээж дээрээ очсон. Аав ээжийндээ ******* жил 3 capын хугацаанд тайван амгалан амьдарч байтал М., ээж гийн хамт ирж ээж нь ...Миний охин хүүхдүүдээ аваад буцаад нийлж амьдар, дахин зодох асуудал гаргахгүй гэж биднээс уучлалт гуйсан. М. ч мөн уучлалт гуйж дахин ийм үйлдэл гаргахгүй гэж амласан. Миний аав ээж хэдийгээр явуулахгүй гэж дургүйцэж байсан ч би 5 хүүхдээ бодоод эргэн хамт амьдарсан. Гэвч байдал дээрдэх нь байтугай архи ууж, агсам тавих, зодож гэр бүлийн хүчирхийлэлтэй байсаар өнөөг хүрсэн.

Намайг 0*******9 оны *******0 дугаар сарын 03-ны өдөр өшиглөж зодсоны улмаас босож чадахгүй болж, миний хавирга хугарч, зөөлөн эдийн гэмтэл учруулсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ үйлдэлдээ М. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0******* дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн. Мөн энэ тогтоолоор шүүхээс жилийн хугацаанд надтай харилцахыг хориглож, эрхийг нь хязгаарласан. Иймд би 0*******9 оны *******0 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хүүхдүүдтэйгээ М.аас тусдаа амьдарч байна.

Гэвч М. шүүхийн шийтгэх тогтоолоо гардаж аваад ******* хоногийн дараа буюу дугаар сарын 08-ны өдөр гэрт дайран орж ирж, хэл амаар доромжлон гэрээс хөргөгч, зурагт, хивс, ус буцалгагч зэрэг эд хогшлыг авна гэж орцонд гаргаж, намайг ална гэж үсдэж, зодсон. Энэ үйлдэлдээ М. одоо дахин шалгагдаж байгаа.

Иймд 5 хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Том хүү Б. аавтайгаа байна гээд явсан, ээж дээрээ ирэн очин байна гэж хэлсэн. Хэрэв М. том хүүхдээ өөр дээрээ байлгаж, өсгөж чадна гэвэл надад татгалзах зүйл байхгүй. М. хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй гэж байна. Үр хүүхдүүдийнхээ төлөө хоёр талаасаа зүтгэх хэрэгтэй, тэтгэлэг өгөхгүй гэж байгаа бол би заавал авна гэхгүй. Надад эргээд М.тай эвлэрэх асуудал байхгүй. Би зөндөө уучилсан, зодуулсан, гэмтэж бэртсэн эргэж нийлэхгүй. М. намайг зодож, өөр хүнтэй уулздаг гэж хэлж байна. Тийм асуудал байхгүй. М.ын ах, дүү нар нь бидний амьдралд байнга оролцож, намайг болон миний хүүхдүүдийг ад үзэж, хөөдөг, *******5 жилийн турш зодож дарамталсан. Би энэ бүгдийг тэвчдэг байсан.

Хэрэв надад өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа байсан бол би М.ын зээлийг төлөхгүй байсан. Өөрөө ажил хийж зовж олсон мөнгөөрөө М.ын зээлийг төлсөн. М. надтай ярилцдаггүй, намайг дандаа үл тоодог. Эрүүл ирж уулзаж үзээгүй. Дандаа согтуу байдаг. Ээж нь хүртэл надтай уулзаж ярилцдаггүй. Би хүүхдүүдээ бодоод их тэвчсэн, одоо айж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.тэй 004 онд анх танилцаж, 007 оны 8 дугаар сарын *******7-ны өдөр бид гэрлэсэн. Бидний дундаас 007 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүү Б., 008 оны ******* сарын 04-ний өдөр хүү Б., 0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр охин Б., 0************** оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр хүү Б., охин Б. нар төрсөн. Бид хоорондоо эвтэй сайхан амьдарч ирсэн. Сүүлийн үед мөнгө, төгрөгний асуулдлаас болж маргалдах болсон. Эхнэр Б. 0************** оны 7 дугаар сард ямааны мах идэхгүй гэх шалтгаанаар хөдөө явсан. Түүний байнга мөнгө нэхдэг байдлаас болж би сэтгэл санааны дарамтад орж үе үе архи уудаг болсон. 0*******9 оны 8 дугаар сараас хойш Б. өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсноос бид хоорондоо зодолдсон. Түүнээс хойш Б. хүүхдүүдээ хөөж явуулан нөгөө хүнтэйгээ сууж, байнга архиддаг болсон. 0*******9 оны *******0 дугаар сарын 03-ны өдөр ...миний толгой хагарсан, хүү хагалсан... гэж гүтгэсэн. Мөн хүү ыг 0*******9 оны ******* дугаар сарын 0-ны өдөр ах М.ынд байхад нь очиж хурдан морь унасангүй гэх шалтгаанаар өвлийн хүйтэнд зодсон. Энэ үйлдэлд хуулиар арга хэмжээ авч байсан. 0*******9 оны ******* дугаар сарын 0-ны өдөр хүү ыг ас гэрчилгээ оруулж ирсэн гэж уурлан шөнө нүцгэн хөөж гаргасан. Б. нь байнга архидан согтуурч хүүхдүүдээ харж хандахгүй, удаа дараа зодож нүдсэн, охин г гэх айлд өвөл, хаваргүй байлгасан. Иймд хүүхдүүдээ өөрийн асрамжид байлгаж, асарч өсгөх хүсэлтэй байна. Мөн 5 хүүхдийнхээ том хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Гэхдээ хүүхдүүд маань хамаатан ах дүүгээрээ орж гарч, хамт өсвөл хэрэгтэй. Ажилгүй байгаа учир тэтгэлэг төлөх боломжгүй байна. Хамгийн гол нь. Тиймээс тэднийгээ бодоод гэр бүлийн хооронд байгаа маргаанаа зогсоож болохгүй юм уу. Архи уусан нь миний буруу. Би буруугаа ойлгож байна. Хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгосон. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэж, эвлэрч амьдрах хүсэл надад байна. Би 5 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна.

Гэхдээ Б. эвлэрэхгүй гэж байгаа бол би түүнээс зууралдаад байхгүй. Зодож, нүдсэн асуудалдаа би уучлалт гуйж байна. Намайг уучлаад энэ асуудлыг хойш тавиад хүүхдүүдээ бодъё. Б.т анхаарал хандуулах хэрэгтэй. Би яг өөр дээрээ авна гэсэн шийдвэр байхгүй. Б. над дээр ирээд яг хамт амьдарна гэж хэлээгүй.

Хүүхдийн тэтгэлэг төлөх тал дээр хэцүү байна. Би цалингийн зээлтэй. Б. өөрөө ямар асуудал гаргаснаа сайн мэдэж байгаа. н. гэх хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Би бүгдийг тэвчиж чадаагүй. Гэхдээ тэгэж аймар зодсон асуудал байхгүй. Б. нэхэмжлэлдээ ихэр хүүхдүүдийг гэдсэнд байхад нь зодож Б. хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж намайг гүтгэж байна. Нэгэнт Б. эвлэрэхгүй гэж байхад надад салахад татгалзах зүйл байхгүй.

Архи ууж авир гаргасан нь миний буруу. Би одоо хүүхдүүдийнхээ төлөө амьдарна. Хүүхдүүд мөнгө гэвэл би яаж ийж байгаад олоод өгнө. Хөгжлийн бэрхшээлтэйдээ санаа зовж байна гэв.

 

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б. нь хариуцагч М.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцов.

  Хариуцагч М. одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, цалингийн зээлтэй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, мөн хүү Б., Б. нарыг эх Б.д үлдээхгүй, өөрийн асрамжид авна гэж маргасан. Харин гэрлэлт цуцлуулах болон охин Б., Б., хүү Б. нарын асрамжийн асуудлаар маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн **************-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******3 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

Гэрлэгчид бага насны хүүхдүүдийн асрамжийн талаар маргаантай байгаа тул шүүх нэхэмжлэгч Б.ийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******.-д заасны дагуу хүлээн авсан.

 

Гэрлэгчид болон хэн нэг нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, энэ байдал нь гэр бүл үр, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлдөг, гэр бүлийн гишүүдийг үл хүндэтгэж, хэрцгий догшин авирладаг зэрэг шалтгаануудаас гадна гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж, гэр бүлийн гишүүд эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн ноцтой хохирол учруулсан бол шүүх тэдэнд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг шууд цуцалж болохоор хуульд заасан байна.

Хариуцагч М. нь 0*******9 оны *******0 дугаар сарын 03-ны өдрийн *******4 цагийн үед архи ууж согтуурсан үедээ ******* дүүргийн ******* дүгээр *******, тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.ийг 0*******9 оны 5 дугаар сард, 0*******9 оны 9 дүгээр сарын *******5-ны өдөр, 0*******9 оны *******0 дугаар сарын 03-ны өдрүүдэд зодсон, хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогдсон.

Тус хэргийг ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0******* дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******9 дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******.-д зааснаар М.т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******., *******..-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч М.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн ..-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ял эдлэх хугацаанд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3.-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчтой харилцахыг жилийн хугацаанд хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.

Гэвч М. нь 0 оны дугаар сарын 08-ны өдөр дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.ийн толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгааж, шал мөргүүлэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, шүүгдэгч М.т шүүхээс 0 оны 5 дугаар сарын *******-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч удаа дараа шүүхэд ирэхийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн гэж үзэн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны ******* дугаар сарын *******0-ны өдрийн 4 дугаар шүүгчийн захирамжаар М.т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн гэрлэгчдийн гэр бүлийн харилцаанд хийгдсэн 0*******9 оны *******0 дугаар сарын 03-ны өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээгээр ...Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Хүүхдүүдийн хоорондын харилцаа зөрчилтэй болсон. Нөхөр нь үргэлж архи уудаг, хүүхдийнх нь зан харилцаанд өөрчлөлт орсон. М. нь эхнэр Б.ийг байнга хүчирхийлдэг. Архи нэхэж зодох, ажил хийлгэдэггүй, араас нь үргэлж хэл амаар байнга дарамталдаг гэх ерөнхий дүгнэлтийг гаргажээ.

Дээрх байдлаас үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4.Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн *******4.-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална заасан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.4.-т заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд; нэхэмжлэгч Б., хариуцагч М. нар 004 онд танилцаж, 00******* оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс хамтран амьдарч, 00******* оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү Б., 008 оны ******* дугаар сарын 04-ний өдөр хүү Б., 0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр охин Б., 0************** оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр охин Б., хүү Б. нар төрсөн, хүүхдүүд одоо төрүүлсэн эхийн асрамжид байгаа болох нь гэрлэгчдийн 00587/Б-********************* дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү Б.ын 0040*******80/3******* дугаар төрсний гэрчилгээ, хүү Б.ын 0*******77843 Г0******* дугаар төрсний гэрчилгээ, хүү Б.ын **************900000******* төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, охин Б.гийн 93/3*******97345 дугаар, охин Б.ын 93/3*******9734******* дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн ******* дүгээр *******ны Засаг даргын 0 оны 5 дугаар сарын 0*******-ний өдрийн 5************** дугаар оршин суух хаягийн тодорхойлолт, мөн 0 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ...******* дүүргийн ******* дүгээр *******ны ******* ******* дугаар *******ны 0******* тоотод оршин суугч Б. нь 5 хүүхдийн хамт амьдардаг. Засаг даргын тамгын газарт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой мөн хөгжлийн бэрхшээлтэй *******тэй иргэн болно гэсэн албан бичиг, ******* дүүргийн Засаг даргын 0 оны 5 дугаар сарын *******4-ний өдрийн 3/35 дугаар ...Б. нь тус газарт үйлчлэгч ажилтай, сарын үндсэн цалин 478.74 төгрөг гэх тодорхойлолт, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн 0 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн охин Б.ын эрүүл мэндийг тодорхойлсон комиссын шийдвэр, ******* дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 0 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ...Б. нь тус сургуулийн 7А ангид, Б. нь тус сургуулийн *******А ангид, Б. нь тус сургуулийн 3А ангид тус тус суралцдаг болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, хүний их эмч Г., Г. нарын 0 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ...Б., Б. нарын эрүүл бойжиж байгаа болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар тогтоогдож байна. /хх-8-, 30-3/

 

Нэхэмжлэгч Б. гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ...М.ын ах, дүү нар нь бидний амьдралд байнга оролцож, намайг болон миний хүүхдүүдийг ад үзэж, хөөдөг. М.тай ярилцах гэхээр уурлаж бухимддаг, дандаа согтуу байдаг. М.ын удаа дараагийн зодуур, хүчирхийлэл нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, зан авирт нь өөрчлөлт орж айдас түгшүүртэй байдаг болсон... гэж тайлбарласан, хариуцагч М. ...Б. н. гэх хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Би бүгдийг тэвчиж чадаагүйгээс бидний дунд хэрүүл маргаан, зодоон цохион гарах болсон, гол нь тул тэднийгээ бодоод гэр бүлийн хооронд байгаа маргаанаа зогсоож эвлэрч амьдрах хүсэлтэй, 5 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ Б. эвлэрэхгүй гэж байгаа бол гэрлэлтээ цуцлуулахад татгалзахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3.-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэж заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон гэж дүгнэв.

 

 Иймд гэрлэлт цуцлахыг хориглосон хуулийн үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгч Б., хариуцагч М. нарын  гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

  Харин шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ,,ийг бодит нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилгоор шинжээчээр томилсон.

Шинжээч ,,ийн 0 оны 7 дугаар сарын *******7-ны өдрийн дүгнэлтэд ...Сэтгэл гутрал, түгшүүрийн зовнил, дасан зохицох чадвар, донтох эрсдэл байгаа эсэхийг тогтоох D*******-D******* үнэлгээгээр аав сэтгэл санааны түгшүүр ихтэй, архины хамааралтай. Ээж сэтгэл санааны байдал хэвийн, түгшүүр ихтэй боловч дасан зохицох чадвар болон архины хамааралгүй нь давуу талтай байна. Эцэг эхийн хандлага хариу үйлдлийг хэмжих асуумж-хувь хүний ерөнхий дүгнэлтээр ээж давуу талтай байна. Гэр бүлийн харилцаа асуумжийн аргаар эцэг, эх тэгш харилцаатай. Хүүтэй ярилцсан ярилцлагын хувьд хүү аавтайгаа амьдрах хүсэлтэй. Хүүхдээс авсан Байшин, мод, хүн зургийн аргаар-хүүхдийн ерөнхий зан байдлыг тодорхойлдог ба ээждээ ээнэгшин дассан байдал ажиглагдсан. Хүүхдээс авсан гурван мод аргаар-ээж давуу талтай. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнүүд болон ажиглалт, ярилцлагын аргууд, хөндлөнгийн иргэдийн мэдээлэл зэргээс ээж давуу талтай байна... гэсэн байна.  

Иймээс шүүх хүүхдүүдийн айх аюулгүй амьдарч буй орчин нөхцөл, эцэг эхийн алинд илүү ээнэгшин дассан байдал, шинжээчийн дүгнэлт, сэтгэл зүйчийн тэмдэглэл, хүү Б.ын ...аав, ээж хоёр хоёулаа миний хүссэн зүйлийг авч өгдөг, сүүлийн ******* жил аав ажил хийгээгүй тул өвөө, эмээ хоёр надад миний хүссэн зүйлийг авч өгч байсан. ээжтэйгээ 0*******9 оны ******* дугаар сар хүртэл хамт байсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад өнгөрсөн ******* сард уулзсан. Цаашид аавтайгаа байх хүсэлтэй байна...гэсэн санал, хүү Б.ын ...аав эмээгийнд амьдарч байгаа. Сүүлд 0 оны 5 дугаар сард хөдөө явна гэж байхад нь уулзсан хурдан буцаж ирээрэй гэж хэлсэн. Ээж надад илүү анхаарал халамж тавьдаг. Ээж надтай тоглодоггүй боловч надад хайртай гээд тэвэрч үнсдэг. Харин аав намайг цагаан сараар очиж золгоход үнссэн. Цаашид ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна... гэсэн санал, охин Б.гийн ...ээж надад анхаарал халамж тавьж, миний хүссэн зүйлийг авч өгдөг. Аав авч өгдөггүй. Анхаарал халамж тавьдаггүй. Би ээжтэйгээ хамт амьдарна, аавтайгаа хамт амьдрахыг хүсэхгүй байна. Аав ээжийг зоддог учраас хамт баймааргүй байна... гэсэн санал, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.ийн гаргасан ...5 хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Том хүү Б. аавтайгаа байна гээд явсан, ээж дээрээ ирэн очин байна гэж хэлсэн. Хэрэв М. том хүүхдээ өөр дээрээ байлгаж, өсгөж чадна гэвэл надад татгалзах зүйл байхгүй... гэх тайлбар, хариуцагч М.ын ...хүү Б.т анхаарал хандуулах хэрэгтэй. Би яг өөр дээрээ авна гэсэн шийдвэр байхгүй. Б. над дээр ирээд яг хамт амьдарна гэж хэлээгүй... гэх тайлбар зэргийг үндэслэн 007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б., 008 оны ******* дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б., 0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн охин Б., 0************** оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр төрсөн охин Б., хүү Б. нарыг эх Б.ийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй болно.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4.-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн ******* дугаар зүйлийн *******..-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн ******* дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзсан тайлбар гаргасан боловч түүний өрхийн орлого 478.47 төгрөг, өөр ямар нэг орлогын эх үүсвэртэй байдал тогтоогдохгүй байх тул хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан ...охин Б. хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа, эмчилгээ шаардлагатай байдаг, хөгжлийн бэрхшээлтэйдээ санаа зовж байна... гэх тайлбарууд зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******., 40.*******..-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.аас сар бүр тэтгэлэг гаргуулж, 007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б., 008 оны ******* дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б., 0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн охин Б., 0************** оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр төрсөн охин Б., хүү Б. нарыг тус тус тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хариуцагч М. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Зохигчид эд хөрөнгийн асуудлаар маргаагүй болно.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.ийн хүсэлтээр ,,ийг шинжээчээр томилсон, уг дүгнэлтээр ...эх Б. давуу талтай... гэсэн тул шинжээчийн зардал болох 370.000 төгрөгийг нөхөн төрүүлэх шүүхийн зардлыг хуваарилах зарчмын дагуу хариуцагч М. төлж барагдуулахыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.ийн төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамж *******5.000 төгрөгийг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан ба Б. нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 330.400 төгрөгөөс 39.500 төгрөгийг төлсөн.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.500 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.*******.-д зааснаар дутуу төлөгдсөн 900 төгрөгийг нэхэмжлэгч Б.эс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамж 330.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5..*******., *********************., **************8., *******3 дугаар зүйлийн *******3.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4.-т заасныг баримтлан 00******* оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулсан ******* овогт *******ийн , овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  .Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******.-д заасныг баримтлан 007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б., 008 оны ******* дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б., 0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн охин Б., 0************** оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр төрсөн охин Б., хүү Б. нарыг эх Б.ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

 3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******.-д зааснаар 007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б., 008 оны ******* дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б., 0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн охин Б., 0************** оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр төрсөн охин Б., хүү Б. нарыг ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******..-т зааснаар 007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б., 008 оны ******* дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б., 0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн охин Б., 0************** оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр төрсөн охин Б., хүү Б. нарыг **************-************** нас /суралцаж байгаа бол *******8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

 4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..-т заасныг баримтлан хариуцагч М. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 5.Зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

  *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******., 58 дугаар зүйлийн 58.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******..-т зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.500 /гурван зуун хорин есөн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, дутуу төлөгдсөн 900 /есөн зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Б.эс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамж 330.400 /гурван зуун гучин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.

 

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******.-д зааснаар хариуцагч М. шинжээчийн зардал 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөгийг ,,ийн *******0004554*******3 тоот дансанд төлөхийг дурдсугай.

 

  8.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.., **************9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 *******0.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

**************.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн *******0 дугаар зүйлийн *******0..-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ  Л.НАРАНГЭРЭЛ