Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 189/ШШ2021/00002

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар *******, ******* дүгээр *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:УД8607*******67/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүргийн дугаар *******, дүгээр ны од оршин суух, овогт ын /РД:НВ8607*******930/-т холбогдох

 

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******0 оны 0 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, *******0*******0 оны ******* дугаар сарын *******4-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие *******007 оноос Т.тай хамтран амьдарсан. Бидний дундаас *******008 оны 7-р сарын **************-ны өдөр охин Ц. төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас *******06 оноос эхлэн тусдаа амьдрах болсон.

Биднийг тусдаа амьдарснаас хойш охин Ц. эцгийн асрамжид байгаа юм. Би хүүхдээ 8 хүртэл нь Т.ыг хүлээе гэж бодсон боловч хүүхдийн хувьд эх нь хариуцлагатай байх ёстой гэж бодсон юм. Иймд охин Ц.ыг өөрийн асрамжид авч, эх Т.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие *******008 оны 07 дугаар сарын **************-нд охин Ц.ыг төрүүлсэн. Нөхөр, охины хамт *******007 оноос *******06 онд ******* дүүрэгт амьдарч байсан. Би *******0******* оны 8 сард бөөрний дутагдалд орсон, дүгээр сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн. Надад шилжүүлсэн бөөр *******06 оны ******* дугаар сараас ажиллагаагүй болоод *******06 оны 3 дугаар сард ******* дүүргийн эмнэлэгт гемодиализын аппаратад 7 хоногт 3 удаа орж байна. Миний бие бөөрний архаг дутагдлын улмаас *******03 онд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, *******09 онд хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж *******4 сараар тогтоогдсон *******07 оноос гэрийн асаргаанд орсон. О.******* ХААН банкны тооцооны төрийн төрийн эрхлэгч ажилтай, намайг ажил хийж байхад миний дансанд орсон цалинг татан авдаг учир гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан болохоор бие муудсан. Би *******06 оны ******* сараас тусдаа амьдарсан ба хүүхдийн тэтгэлэг өгөх боломжгүй. О.******* охин ыг тэжээн тэтгэж чадахгүй бол би охиноо өөр дээрээ авна. Хэрэв охинд тэтгэлэг төлөх бол би охинтойгоо сард -******* удаа уулзмаар байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Т.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Т. хөдөлмөрийн чадвараа алдсан, мөнгө хүрэлцэхгүй учир хүүхдийн тэтгэлэг өгөх боломжгүй, нэхэмжлэгч охиныг тэжээж чадахгүй бол охиноо өөр дээрээ авна, тэтгэлэг төлөхөөр бол хүүхэдтэй уулзах хүсэлтэй гэж тайлбарлан маргана.

Нэхэмжлэгч О.******* хариуцагч Т.д нар *******007 оноос хамтран амьдарч тэдний дундаас *******008 оны 7 дугаар сарын **************-нд охин Ц. төрсөн, эрүүл, сургуульд сурдаг, одоо эцгийн хамт амьдардаг болох нь нийслэлийн ******* дүүргийн 8 дугаар *******ны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, сурагч Ц. 9 дүгээр сургуулийн 7-р ангид сурдаг гэх сургуулийн тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн ...*******0******* оноос хойш бөөрний архаг дутагдалтай гэх Засаг даргын тодорхойлолтыг хэн гаргасан нь тодорхойгүйгээс үнэлэх боломжгүй ба хүний их эмчийн тодорхойлолт болон Баянзүрх дүүргийн НДХ-ийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон шийдвэрүүд, асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт зэрэг баримтууд нь түүний гаргасан тайлбарыг нотолсон гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******..-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, *******.5.-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, *******6 дугаар зүйлд хүүхдээ асран хамгаалахыг эцэг эхийн үүрэг гэж заасан. Хүүхэд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд өөрөөр хэлбэл хамтран амьдрах боломжгүй эцэг, эхийн хэн нэгний асрамжид байлгах нь эцэг, эхээс салгах тухай ойлголт биш харин гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд шүүх хуульд зааснаар шийдвэрлэнэ.

Иймд шүүх тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн хэн нэгээр хүүхдийг тэжээн тэтгүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тэдний хүүхдэд тавих халамж, хүүхдийн өсөж бойжих, хүмүүжих орчин, ээнэгшин дассан орчин зэрэг нөхцөл байдлыг харгалзан *******008 оны 07 дугаар сарын **************-ны өдөр төрсөн хүүхдийг эцэг О.*******гийн асрамжид үлдээж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Т.аас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Ц.ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д ...тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан... бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэж заасан, энэ нь тэтгэлэг төлөгчийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх бус тэтгэлгийн хэмжээг багасгаж болохыг заасан байна.

Хариуцагч Т. нь хүүхэдтэйгээ уулзах эрхтэй бөгөөд хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй байх нь эцэг эхийн хэн алины үүрэг байна .

Харин хариуцагч Т. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдүүдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй ба нэхэмжлэгч О.******* тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй, мөн охин Ц.тай уулзах нээлттэй, 7 хоногт 3-4 удаа уулзаж болохыг дурдав.

Нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт *******8.*******30 /нэг зуун хорин найман мянга хоёр зуун гуч/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Т.аас *******8.*******30 /нэг зуун хорин найман мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.., 6., 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6.-д зааснаар *******008 оны 7 дугаар сарын **************-ны өдөр төрсөн охин Ц.ыг эцэг О.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

*******.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..*******.-т заасныг баримтлан *******008 оны 7 дугаар сарын **************-ны өдөр төрсөн төрсөн охин Ц.ыг -6 нас /суралцаж байгаа бол 8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Т.аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д зааснаар тэтгэлэг төлөгчийн хүүхдэд төлөх тэтгэлгийн хэмжээг багасгаж болохыг дурдаж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.-т заасныг баримтлан хариуцагчийн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7...-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /нэг зуун хорин найман мянга хоёр зуун гуч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.аас *******8.*******30 /нэг зуун хорин найман мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

5.Хариуцагч Т. охин Ц.тай уулзах нээлттэй, 7 хоногт 3-4 удаа уулзаж болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******., 9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Л.НАРАНГЭРЭЛ