Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 189/ШШ2021/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүгээр *******, ******* *******од оршин суух, ******* овогт *******ын *******, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүгээр *******, -р ны 9 тоотод оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 0 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 202 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А.тай 2003 оноос дотно үерхсэн. Ингээд 2007 оны 0 дугаар сарын 02-ны өдөр хүү Э. төрж, дүгээр сард гэрлэлтээ батлуулаад төрсөн эх Ж.гийн хажуу өрөөнд амьдарсан. А. хүү Э.г төрсөн цагаас огт харж хандаагүй, 20, 205 онуудад эвлэрэх гэсэн боловч болоогүй учир 206 оноос хойш тусдаа амьдарч байна.

Одоо А.тай хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.******* бид хоёр 2007 онд гэр бүл болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч А.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй талаар шүүхэд бичгээр тайлбар гаргаж маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч А. нар 2003 оноос үерхэж 2007 оны 0 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2007 оны 0 дугаар сарын 02-ны өдөр хүү Э. төрсөн болох нь Төрийн мэдээллийн сангийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийслэлийн ******* дүгээр *******ны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, А.ын эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбар зэрэг баримтаар уригдагч тал дуудсан хугацаанд уулзалтад хүрэлцэн ирээгүй, идэвх санаачилга гаргаагүй зэргээс өргөдөл гаргагч шүүхэд хандах хүсэлт гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.

 

Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2..-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар хуульчилсан байна.

 

Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн хүмүүжих болон дассан орчин зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2007 оны 0 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.г эх Ж.*******ийн асрамжид үлдээж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин /238.700 төгрөг/-ийн хэмжээгээр эцэг А.аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хариуцагч А. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй ба нэхэмжлэгч Ж.******* тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд асрамжийн талаар маргах эрхтэй. Хариуцагч нь хүү Э.гийн хүмүүжил төлөвшилд дэмжин туслах зэрэг үүргээс чөлөөлөгдөхгүй, хүүхэдтэйгээ үлгэр дуурайлал үзүүлэхүйц үед уулзах эрх нээлттэй болохыг дурдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63..5.-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70.200+70200+58.030 төгрөг/ нийт 98.430 /нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамж нийт 98.430 /нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.., 6., 8, 32 дугаар зүйлийн 32.6.-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч А. нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.-д зааснаар 2007 оны 0 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.г эх Ж.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..., 40..2.-т заасныг баримтлан 2007 оны 0 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Э.г -6 нас /суралцаж байгаа бол 8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг эхийн үүрэг хэвээр болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Чимэддоржид даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7...-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 98.430 /нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамж нийт 98.430 /нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

 

8. Хариуцагч А. нь хүү Э.тэй уулзах эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.,9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 4 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

 

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.-т заасныг баримтлан зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ