2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар     2025/ШЦТ/1585

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          06          12                                         2025/ШЦТ/1585

 

                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч М.Сүхчулуун,

хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

иргэний нэхэмжлэгч М.Б

иргэний нэхэмжлэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, С.Мягмарсүрэн

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.О,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Ө нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ны Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-тын Б нарт холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн утга/яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь Э.Б-ын санаачилж төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан  бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон буюу гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч Э.Б-ын гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх, хохирогчийн эд хөрөнгийг хэрхэн авах талаар зааж зөвлөсний дагуу,  2025  оны 01  дүгээр сарын 01-ний өдөр 22-23  цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Натур” худалдааны төвийн орчимд хохирогч  Б.Д-тэй түүний тээврийн хэрэгсэл дотор уулзаж, “2  ширхэг гар утсыг нь худалдаж авахын тулд манай машинд сууж имей кодыг нь шалгана”, гэж хэлж хохирогчийн 2  ширхэг гар утсыг нь өөрөөс нь авч,  өөрсдийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл рүү түүнийг дагуулан ирж, өөрөө жолоочийн ар талын суудалд сууж, хохирогч Б.Д-г урд талын суудалд суучих гэж хэлж түүнийг урд талын суудалд суухаар тээврийн хэрэгслийг тойрч явахад нь хохирогч Б.Д-гийн өмчлөлийн  2  ширхэг Айфоне-16 промакс” загварын 8 700 000 төгрөгний үнэтэй гар утсыг тээврийн хэрэгслийг ашиглаж авч зугтаасан буюу бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан,

Шүүгдэгч Э.Б нь цахим орчинд хохирогч С.А-аас “Тоёота вилфэйр-20” загварын тээврийн хэрэгсэл худалдан борлуулахаар мэдээлэл тавьсны дагуу хохирогчтой холбогдож,  тээврийн хэрэгсэл худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж, “Тоёота вилфэйр-20” загварын тээврийн хэрэгслийг автомашины худалдаа эрхэлдэг найздаа 28 000 000 төгрөгөөр худалдахаар боллоо, төлбөрийг нь дансаар шилжүүлнэ,” гэж хохирогчид итгэл төрүүлж,  2024  оны 05  дугаар  сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9  дүгээр хороо “Да хүрээ” автотээврийн захын хашаанд байрлах Автотээврийн үндэсний төвийн салбарт очиж тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, улмаар “Худалдаа хөгжлийн банкнаас 28 000 000 төгрөгний гүйлгээг амжилттай хийсэн, гэх утгатай хуурамч гүйлгээний баримтыг хохирогчид үзүүлж,  бусдын 27 000 000 төгрөгний үнэтэй эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан, 

цахим орчинд хохирогч А.Г нь “Айфоне-15” загварын гар утас худалдан борлуулах талаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй, санхүүгийн боломжгүй байж “Айфоне-15” загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хорооллын орчимд иргэн Ш.А-тай уулзаж,  "...та машин харж бай би эхнэртээ үзүүлээд ирье..." хэмээн хохирогч А.Г-н өмчлөлийн 6,850,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Айфоне-15 промакс”, “Айфоне-15 про” загварын гар утсыг шилжүүлэн авч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилсан, 

 цахим орчинд хохирогч 3.А-ас "Айфоне-15 про" загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж, “Айфоне-15 про” загварын гар утас худалдаж авна" гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...............” сувиллын урд талын ........... байрны гадна хохирогчтой уулзаж, өөрийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл дотор  сууж байхдаа хохирогч З.А-ийн 5.800.000 төгрөгийн үнэтэй гар утсыг нь үзэж буй дүр үзүүлэн, урьдчилан төлөвлөсний дагуу хохирогчийг орхиж тээврийн хэрэгслийг ашиглаж зугтаасан буюу, хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

цахим орчинд хохирогч А.М нь "Айфоне-15 промакс" загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж, "Айфоне-15 промакс" загварын гар утас худалдаж авна" гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогчтой уулзаж, “ машин дотор сууж бай, гэртээ ороод мөнгө аваад ирье”  гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн  3.679.920 төгрөгний үнэтэй эд хөрөнгийг  залилсан, 

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо Автотээврийн үндэсний төвд хохирогч Б.Г-д “Тоёота кроун” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авна” гэж итгэл төрүүлж, эгчээсээ бэлэн мөнгө авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурамч баримт явуулан төөрөгдөлд оруулж 47 000 000 төгрөгний үнэтэй “Тоёота кроун” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн авч, улмаар бусдад худалдан борлуулж хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан,

цахим орчинд хохирогч О.Б-аас “Айфоне-16 промакс” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж,  санаа зорилгогүй байж, “Айфоне-16 промакс” загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 23-24  цагийн хооронд Баянзүрх дүүргийн ........... дугаар хороо “..............” хотхоны орчимд уулзахаар тохиролцож,  “Айфоне-16 промакс” загварын 4 350 000 төгрөгний үнэтэй гар утсыг хохирогчоос авч, хохирогчийг тээврийн хэрэгслийн хажууд ирмэгц урьдчилан төлөвлөсний дагуу, тээврийн хэрэгсэл ашиглаж зугтаасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, 

цахим орчинд хохирогч Б.Д-гээс “Айфоне-16 промакс” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож,  гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж, “Айфоне-16 промакс” загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж,  2025  оны 01  дүгээр сарын 01-ний өдөр 22-23  цагийн хооронд Баянзүрх дүүргийн 25  дугаар хороо “..............” худалдааны төвийн орчимд уулзахаар тохиролцож,  гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч Н.Б-т гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх, хохирогчийн эд хөрөнгийг хэрхэн авах талаар зааж зөвлөсөн буюу,  хохирогч  Б.Д-тэй чи уулзаж, гар утсыг нь худалдаж авахын тулд манай машинд сууж имей кодыг нь шалгана, гэж хэлээд өөрсдийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл рүү дагуулаад ороод ир, чи өөрөө ар талын суудалд суугаад хохирогчийг урд талын суудалд суучих гэж хэл” гэх мэтээр гэмт хэргийг санаачилж, төлөвлөсөн, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, сэжигтэн Н.Б нь хохирогчийн 2  ширхэг Айфоне-16 промакс” загварын 8 700 000 төгрөгний үнэтэй гар утсыг авч, хохирогчийг дагуулан ирж тээврийн хэрэгсэлд суумагц   урьдчилан төлөвлөсний дагуу хохирогчийг суулгахгүйгээр,   тээврийн хэрэгсэл  ашиглан зугтааж,  бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,   7 удаагийн үйлдлээр бусдын  103 379 920  төгрөгний үнэтэй,  их хэмжээний эд хөрөнгийг залилсан  гэмт хэргүүдийг үйлдсэн,

2024 оны 06  дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.У-н өмчлөлийн “Тоёота приус-20” загварын .................улсын дугаартай тээврийн хэрэгслийг  авч явах зорилгоор “би машины кабин дотор цүнхээ үлдээсэн байна, цүнхээ авчаад ороод ирнэ” гэж хохирогч Б.У-д худал хэлж түүнээс тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3,4  дүгээр хорооллын “..............” их дэлгүүрийн хажуугаас Сонгинохайрхан дүүргийн 37  дугаар хороо “................” хороолол хүртэл  тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2024 оны 09  дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Б-ийн өмчлөлийн “Хонда” загварын ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг  авч явах зорилгоор гэрч Б.Э-т “Чингэлтэй дүүргийн 10  дугаар хороо “............” хотхоны зогсоол дээрээс машин аваад өгөөч” гэж худал хэлж,  түүний унаж явсан  тээврийн хэрэгслийн кабинд ганцаараа үлдэж,  улмаар Чингэлтэй  дүүргийн 10  дугаар хорооноос Сүхбаатар дүүргийн 10  дугаар хороо ........... дүгээр байр хүртэл  тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 397 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцсон болно.

 

Хохирогч Б.Г-ийн өмгөөлөгч Б.О-с: Хавтаст хэргээс 2хх 121-124 дүгээр хуудас, 2хх-ийн 124-126 дугаар хуудас, 2хх-ийн 128 дугаар хуудас, 2хх-ийн 130-138 дугаарр хуудас, 2хх-ийн 139 дүгээр хуудас, 2хх-ийн 104 дүгээр хуудас,  2хх-ийн 132 дугаар хуудас, 2хх-ийн 136 дугаар хуудас, 2хх-ийн 144 дүгээр хуудас, 2хх-ийн 147 дугаар хуудас, 2хх-ийн 148 дугаар хуудас, 2хх-ийн 150-151 дүгээр хуудас, 2хх-ийн 198 дугаар хуудас, 2хх-ийн 216 дугаар хуудас, 2хх-ийн  217 дугаар хуудас, 3 хх 11-14 дүгээр хуудас, 3хх-ийн 18 дугаар хуудас, 3хх-ийн 133 дугаар хуудас, 3хх-ийн 152 дугаар хуудас, 3хх-ийн 153 дугаар хуудас,  3хх-ийн 154 дүгээр хуудас, 3хх-ийн 155 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг,

Иргэний нэхэмжлэгч Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд, С.Мягмарсүрэн нар: Хавтаст хэргээс 2хх-ийн 121-123 дугаар хуудас, 2х-ийн 125-127 дугаар хуудас, 2хх-ийн 151 дүгээр хуудас, 2хх-ийн 152 дугаар хуудас, 2хх-ийн 185 дугаар хуудас, 2хх-ийн 187 дугаар хуудас, 2хх-ийн 189-190 дүгээр хуудас, 2хх-ийн 191-200 дугаар хуудас, 2хх-ийн 202-204 дүгээр хуудас, 3хх-ийн 13 дугаар хуудас, 3хх-ийн 18 дугаар хуудас, 3хх-ийн 124 дүгээр хуудас, 3хх-ийн 155-156 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргилоос: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэх,

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Өлзийхишигээс: хавтаст хэргээс 3хх-ийн 137 дугаар хуудас,  3хх-ийн 142 дугаар хуудас, 3хх-ийн 143 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр

 

баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхн байр суурьтай оролцсон бол хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд  шүүгдэгч Н.Б нь Э.Б-ын санаачилж төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан  бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон буюу гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч Э.Б-ын гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх, хохирогчийн эд хөрөнгийг хэрхэн авах талаар зааж зөвлөсний дагуу,  2025  оны 01  дүгээр сарын 01-ний өдөр 22-23  цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “.............” худалдааны төвийн орчимд хохирогч  Б.Д-тэй түүний тээврийн хэрэгсэл дотор уулзаж, “2  ширхэг гар утсыг нь худалдаж авахын тулд манай машинд сууж имей кодыг нь шалгана”, гэж хэлж хохирогчийн 2  ширхэг гар утсыг нь өөрөөс нь авч,  өөрсдийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл рүү түүнийг дагуулан ирж, өөрөө жолоочийн ар талын суудалд сууж, хохирогч Б.Д-г урд талын суудалд суучих гэж хэлж түүнийг урд талын суудалд суухаар тээврийн хэрэгслийг тойрч явахад нь хохирогч Б.Д-ийн өмчлөлийн  2  ширхэг Айфоне-16 промакс” загварын 8 700 000 төгрөгний үнэтэй гар утсыг тээврийн хэрэгслийг ашиглаж авч зугтаасан буюу бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан,

Шүүгдэгч Э.Б нь цахим орчинд хохирогч С.А-аас “Тоёота вилфэйр-20” загварын тээврийн хэрэгсэл худалдан борлуулахаар мэдээлэл тавьсны дагуу хохирогчтой холбогдож,  тээврийн хэрэгсэл худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж, “Тоёота вилфэйр-20” загварын тээврийн хэрэгслийг автомашины худалдаа эрхэлдэг найздаа 28 000 000 төгрөгөөр худалдахаар боллоо, төлбөрийг нь дансаар шилжүүлнэ,” гэж хохирогчид итгэл төрүүлж,  2024  оны 05  дугаар  сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9  дүгээр хороо “Да хүрээ” автотээврийн захын хашаанд байрлах Автотээврийн үндэсний төвийн салбарт очиж тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, улмаар “Худалдаа хөгжлийн банкнаас 28 000 000 төгрөгний гүйлгээг амжилттай хийсэн, гэх утгатай хуурамч гүйлгээний баримтыг хохирогчид үзүүлж,  бусдын 27 000 000 төгрөгний үнэтэй эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан, 

цахим орчинд хохирогч А.Г нь “Айфоне-15” загварын гар утас худалдан борлуулах талаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй, санхүүгийн боломжгүй байж “Айфоне-15” загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “...............” хорооллын орчимд иргэн Ш.А-тай уулзаж,  "...та машин харж бай би эхнэртээ үзүүлээд ирье..." хэмээн хохирогч А.Г-ийн өмчлөлийн 6,850,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Айфоне-15 промакс”, “Айфоне-15 про” загварын гар утсыг шилжүүлэн авч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилсан, 

 цахим орчинд хохирогч 3.А-аас "Айфоне-15 про" загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж, “Айфоне-15 про” загварын гар утас худалдаж авна" гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “.............” сувиллын урд талын ......... байрны гадна хохирогчтой уулзаж, өөрийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл дотор  сууж байхдаа хохирогч З.А-гийн 5.800.000 төгрөгийн үнэтэй гар утсыг нь үзэж буй дүр үзүүлэн, урьдчилан төлөвлөсний дагуу хохирогчийг орхиж тээврийн хэрэгслийг ашиглаж зугтаасан буюу, хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

цахим орчинд хохирогч А.М нь "Айфоне-15 промакс" загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж, "Айфоне-15 промакс" загварын гар утас худалдаж авна" гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогчтой уулзаж, “ машин дотор сууж бай, гэртээ ороод мөнгө аваад ирье”  гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн  3.679.920 төгрөгний үнэтэй эд хөрөнгийг  залилсан, 

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо Автотээврийн үндэсний төвд хохирогч Б.Г-д “Тоёота кроун” загварын ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авна” гэж итгэл төрүүлж, эгчээсээ бэлэн мөнгө авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурамч баримт явуулан төөрөгдөлд оруулж 47 000 000 төгрөгний үнэтэй “Тоёота кроун” загварын ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн авч, улмаар бусдад худалдан борлуулж хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан,

цахим орчинд хохирогч О.Б-гаас “Айфоне-16 промакс” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж,  санаа зорилгогүй байж, “Айфоне-16 промакс” загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 23-24  цагийн хооронд Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо “.............” хотхоны орчимд уулзахаар тохиролцож,  “Айфоне-16 промакс” загварын 4 350 000 төгрөгний үнэтэй гар утсыг хохирогчоос авч, хохирогчийг тээврийн хэрэгслийн хажууд ирмэгц урьдчилан төлөвлөсний дагуу, тээврийн хэрэгсэл ашиглаж зугтаасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, 

цахим орчинд хохирогч Б.Д-ээс “Айфоне-16 промакс” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож,  гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж,  санаа зорилгогүй байж, “Айфоне-16 промакс” загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж,  2025  оны 01  дүгээр сарын 01-ний өдөр 22-23  цагийн хооронд Баянзүрх дүүргийн 25  дугаар хороо “..............” худалдааны төвийн орчимд уулзахаар тохиролцож,  гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч Н.Б-т гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх, хохирогчийн эд хөрөнгийг хэрхэн авах талаар зааж зөвлөсөн буюу,  хохирогч  Б.Д-тэй чи уулзаж, гар утсыг нь худалдаж авахын тулд манай машинд сууж имей кодыг нь шалгана, гэж хэлээд өөрсдийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл рүү дагуулаад ороод ир, чи өөрөө ар талын суудалд суугаад хохирогчийг урд талын суудалд суучих гэж хэл” гэх мэтээр гэмт хэргийг санаачилж, төлөвлөсөн, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, сэжигтэн Н.Б нь хохирогчийн 2  ширхэг Айфоне-16 промакс” загварын 8 700 000 төгрөгний үнэтэй гар утсыг авч, хохирогчийг дагуулан ирж тээврийн хэрэгсэлд суумагц   урьдчилан төлөвлөсний дагуу хохирогчийг суулгахгүйгээр,   тээврийн хэрэгсэл  ашиглан зугтааж,  бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,   7 удаагийн үйлдлээр бусдын  103 379 920  төгрөгний үнэтэй,  их хэмжээний эд хөрөнгийг залилсан  гэмт хэргүүдийг үйлдсэн,

2024 оны 06  дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.У-н өмчлөлийн “Тоёота приус-20” загварын ..................улсын дугаартай тээврийн хэрэгслийг  авч явах зорилгоор “би машины кабин дотор цүнхээ үлдээсэн байна, цүнхээ авчаад ороод ирнэ” гэж хохирогч Б.У-д худал хэлж түүнээс тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3,4  дүгээр хорооллын “............” их дэлгүүрийн хажуугаас Сонгинохайрхан дүүргийн 37  дугаар хороо “.......” хороолол хүртэл  тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2024 оны 09  дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Б-гийн өмчлөлийн “Хонда” загварын............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг  авч явах зорилгоор гэрч Б.Э-т “Чингэлтэй дүүргийн 10  дугаар хороо “.............” хотхоны зогсоол дээрээс машин аваад өгөөч” гэж худал хэлж,  түүний унаж явсан  тээврийн хэрэгслийн кабинд ганцаараа үлдэж,  улмаар Чингэлтэй  дүүргийн 10  дугаар хорооноос Сүхбаатар дүүргийн 10  дугаар хороо 44 дүгээр байр хүртэл  тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйл баримт тогтоогдлоо.  Энэ нь:

Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024  оны 12  дугаар сарын 31-ний шөнийн 23  цагийн орчимд Баянзүрх дүүргийн 43  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” худалдааны төвийн урд талд зам дагуу үл таних эрэгтэй, эмэгтэй 2  хүнтэй .............. дугаараас холбогдож анх утас  үзүүлэхээр болсон бөгөөд тухайн хүмүүс “хүнд утас бэлэглэх гэж байгаа юмаа утсыг чинь үзий Зайсангаас очиж байна” гэж анх хэлж байсан. “Натур”-н урд талд зам дагуу уулзсан эхлээд манай машинд тухайн эмэгтэй хүн орж ирж суугаад “Айфоне-16 промакс” загварын гар утсыг үзэж байгаад “эгчээ манай машинд суугаад имей кодыг нь шалгая” гэхээр нь би заа гээд утсаа өгөөд буулгасан тэгээд би араас нь очоод суух гэтэл тойроод суучих гэж хэлээд шууд хөдлөөд явсан. Тухайн машинд эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Би 2024 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсаас 4.213.000 төгрөгөөр захиалж авч байсан голд өнгөтэй “Айфоне-16 промакс” загварын гар утас имей1: ........................ гэсэн дугаартай шинэ утас байсан учир биет сим дугаар байхгүй цоо шинэ лацтайгаа утас байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх 12-13/,

Дахин өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орой 21 цаг 40  минут хавьцаа надруу............... дугаарын утаснаас дуудлага ирээд “би утас авах гэсэн юм аа хаана очиж авах вэ” гээд асуугаад тэгээд “би 16 орох ажилтай юм аа гэж хэлэхэд” надад “Ардын эрх”-н буудал дээр уулзъя” гэж хэлээд тухайн буудал дээр очиход “25-д хүнд юм өгөх болчихлоо таныг буцаад ирэхэд чинь уулзъя” гээд хэлэхээр нь за гээд “Натур”-т уулзахаар болоод “Натур” төв дээр 22 цаг 30 минут хавьцаа утсаар залгаад ирчихлээ гээд хэлэхээр нь өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаараа хэлээд тэгсэн удалгүй хар өнгийн гадуур хувцастай дотор талаараа малгайтай цамц өмссөн байсан нүдний шилтэй дугуй царайтай эмэгтэй хүн байсан тэгээд орж ирэхэд нь “2 утас байгаа” гэж хэлсэн тэгээд нэг утсаа гаргаж ирээд үзүүлэхэд “нөгөөх нь ямар өнгөтэй вэ” гэхээр нь “адилхан өнгөтэй” гэж хэлээд цүнхээ тээврийн хэрэгслийн голд тавиад урд талын хайрцагнаас баталгааны хуудас авч өгөх хооронд нэг утсыг нь цүнхнээс авсан тэгээд шууд буугаад ирсэн. Тухайн охин тэгсэнээ “эгчээ манай машинд суугаад имэй чекийг нь үзье та буугаад ирэх үү” гэхээр нь би цуг буугаад очсон нөгөө хүүхэд хойд талаар нь суусан тэгээд тээврийн хэрэгслийг цагаан өнгийн малгайтай цамц өмссөн залуу унасан байсан би тэр хаалгаар би суух гэсэн эгчээ юм ачсан байгаа та урд хаалгаар нь суучих гээд хэлхээр нь урд хаалгаар суух гэтэл нөгөө хүүхэд суугаал тээврийн хэрэгсэл хөдлөөд явчихсан. Тэгээд байгаад цүнхээ үзтэл цүнхэнд байсан нэг утсыг хамт аваад гарсан байсан. ...................... гэсэн дугаартай “Айфоне-16 промакс” загварын гар утас шинэ утас байсан...” /1хх 14-15/,

2025 оны 01  дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн: “...Үнэгүй.мн болон гар утасны фейсбүүк группэд нилээн олон удаа зар оруулсан байгаа. Би гар утас зардаг.  Тийм болохоор байнга зар оруулдаг. Тухайн хүмүүс утсаар зарын дагуу ярьж байна гээд холбогдсон. Тэрнээс өөрөөр чат болон цахим хаягаар харилцсан зүйл байхгүй. Тухайн хүмүүст “Айфоне-16промакс” гар утас 2 ширхэгийг алдсан хайрцаг сав лацтайгаа байсан. Би тухайн хүмүүст шинэ утас өгсөн.  Надад ирэхдээ задлаад цэнэглээд ирсэн байсан тэгэхээр хуучин утас болчиж байгаа болохоор би буцаагаад шинэ утас гэж зарах боломжгүй болж байгаа.Тиймээс би утас бүрдээ 400.000 төгрөг буюу нийтдээ 800.000 мянган төгрөг нэхэмжилж байна...” /1хх 16-17/,

хохирогч Б.Д-д 1 ширхэг “Айфоне-16 промакс” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 32/,

“....................” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ, эхлэх хугацаа 2025  оны 01  дүгээр сарын 01-ний өдөр, үйлчлүүлэгч нь Н.Б “Айфоне16  макс”,.. гар утсыг 3 500 000 төгрөг, хүүнд 245 000 төгрөг, нийт 3 745 200 төгрөг тушаах тухай баримт,   “...................” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ, эхлэх хугацаа 2025  оны 01  дүгээр сарын 02-ны өдөр, үйлчлүүлэгч нь Н.Б “Айфоне16 про макс”,.. гар утсыг 3 500 000 төгрөг, хүүнд 280 000 төгрөг, нийт 3.780.200 төгрөг тушаах тухай баримт /1хх 44-45/,

Иргэний нэхэмжлэгч Н.Б  2025  оны 01  дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед “16 промакс” тавья гээд ирсэн юм Аа. Тэгээд тухайн утсыг хамгийн дээд үнэ хэд вэ гэхэд 3,500,000 төгрөгөөс дээш авах боломжгүй гэж хэлсэн чинь тэгүүл тавьчихяа гээд үлдээгээд явсан.  Махлаг дуу эмэгтэй хүн орж ирээд тавьсан 30 орчим насны эмэгтэй хүн байсан. Дансаар авсан ............... гэсэн данснаас “Төрийн банк”-ны .....................тоот дансруу 1 удаагийн гүйлгээгээр 2,760,000 төгрөг шилжүүлсэн үлдэгдлийг нь бэлнээр авсан. Тухайн хүнийг олж тогтоон хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...” /1хх 54-55/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн 2025  оны 01  дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2025 оны 01 дугаар сарын 02-ний өдөр Баянгол дүүргийн .......... хорооны нутаг дэвсгэрт байрлах ..............  байрны доор байрлах “.............” нэртэй барьцаалдан зээлдүүлэх газарт ажиллаж байсан юм. Тухайн газар миний ажлуулдаг газар байгаа юм. Тус өдөр 20 цаг өнгөрөөгөөд үл таних махлаг дуу эмэгтэй хүн орж ирсэн тэгэхдээ нүдний шилтэй байсан орж ирээд надад “Айфоне 16 промакс” авах уу” гээд би тэгэхээр нь “3,200,000-д авья” гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй “хайрцаг сав лацтайгаа шинээрээ байгаа гээд 3,500,000 төгрөгт авчихаа” гээд гуйгаад байсан. Утсыг нь үзээд хартал лац нь хуурамч лац наасан байсан. Тэрийг тухайн эмэгтэйд “хуурамч лацтай байна” гэж хэлсэн чинь “эгч асаасан гэсэн гадаад улсаас явуулсан” гэж бас хэлсэн учраас сериал дугаараар нь хайгаад үзсэн чинь 2024 оны 11 дүгээр сард асаасан байсан.  Тэрийг нь тухайн эмэгтэйд хэлээд хямдруулах гэсэн чинь тухайн утас нь өөрөө содон өнгөтэй гадуур их зарагддаг учир 3,500,000 нь авсан юм. 2025 оны 01 дүгээр сарын 05 өдөр буюу 3 хоногийн  дараа надруу 2 залгаад эхний удаад нь аваагүй 2 дахь удаад нь авсан юм аа тухайн дугаар нууцлагдсан байсан. Аваад ярьсан чинь “танай байгууллага дээр 16 промакс тавьсан юм аа тухайн барьцааны гэрээ хийсэн дугаар өөрийн овог нэр РД хэлээд наад утсыг чинь манай эхнэр тавьсан авч чадахааргүй болчихлоо та зараад мөнгөө гаргаж авахгүй юу даа” гэж хэлсэн. Дансаар авсан ................гэсэн данснаас Төриин банкны ...............  тоот дансруу 1 удаагийн гүйлгээгээр 1.200,000 төгрөг шилжүүлсэн үлдэгдэл 1,800,000 бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /1хх 59-60/,

 “Дамно” ХХК-ий шинжээчийн дүгнэлт “...2  ширхэг “Айфоне-16 промакс” загварын гар утсыг 8.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх 69/,

Хохирогч О.Б-ийн 2024  оны 12  дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 цаг 20 минутын орчимд миний “Үнэгүй.мн” сайтад байршуулсан зарын дагуу үл таних эрэгтэй хүн ................ гэсэн дугаараас холбогдоод миний “Айфоне-16промакс” загварын гар утсыг 4,350,000 төгрөгөөр авахаар тохироод бид 2 Баянзүрх дүүргийн ......... дугаар хороонд байрлах “.........” хотхоны машин ордог хэсэгт уулзахад “Вилфайр” машин дотор 23-25 орчим насны эрэгтай хүн байсан бөгөөд тэр хүн машинаасаа бууж ирэлгүй миний гар утсыг асуухаар нь би гар утсаа зарахаар түүнд өгсөн байх хооронд араас нь машин ирээд сигнал дарахаар нь тэр хүн “жоохон урагшлаад зогсий” гэж хэлээд тэр чигтээ машинтайгаа яваад өгсен, өгөхөөр нь би машиныхан улсын дугаарыг харахад ............ улсын дугаартай хар өнгийн “Вилфайр” маркын машин байсан. Би алдсан гар утсаа 4,400,000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” /1хх 139-140/,

Гэрч Ц.Г-ийн 2024 оны 12  дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би UB cab такси үйлчилгээний байгууллагад бүртгэлтэй таксинд явдаг хүн байгаа юм. Тухайн өдөр такси үйлчилгээгээ хийгээд явж байсан ба 17 цагийн үед 3,4-р хорооллын ахуй үйлчилгээний урд талын автобусны буудлаас 30 орчим насны эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар нь аваад “Мишээл экспо” руу хөдөлсөн. Тэндээ очоод 1 байрны гадна зогсоогоод “гар утсаар яриад ирье” гэж буугаад “найз охин утсаа авахгүй байна” гээд буцаад хүрээд ирсэн. Тэгснээ буцахаар болж 19 үйлчилгээний төв орж 1 ломбард руу орж гарч ирээд “бичиг баримт байхгүй гээд гар утсыг минь авахгүй гэнэ” гэж хэлсэн би тэр залууг явъя гэсэн газар руу нь яваад л байсан. Тэндээсээ бид 2 “Дэнжийн-1000” руу найзынх нь бичиг баримтыг авахаар хөдөлсөн хашааных нь гадна зогсож байх хооронд тэр залуу “бичиг баримт авчихлаа” гээд гарч ирсэн тэр үед нилээд орой 19:20 цаг орчим болж байсан. Намайг “Хорооллын ломбард ороё” гэхээр нь Баянбүрдийн уулзвар орж явсан чинь “за больё ах шууд 13 руу явчих тэнд таньдаг ломбард байгаа” гэж хэлээд шууд тийшээ явсан тэнд очиход тухайн газар нь хаалттай байсан. Тэр залуу тэгвэл дахиад хойшоо өгсөөд Сансарт шөнийн ломбард байгаа гэж хэлэхээр нь хойшоо өгсөж явтал замын хажууд гэрэл нь асаалттай ломбард байж байсан тэр залуу намайг “цуг ороё ахаа би бичиг баримтгүй болохоор болохгүй байна та бичиг баримтаараа тавиад өгөөч” гэхээр нь би тэр залуугаас төлбөрөө хурдан авахын тулд зөвшөөрөөд ломбард руу цуг орсон. Тэгэхэд тэр залуу ломбардны хүмүүстэй ярилцаж байгаад “3,500,000 төгрөгт тавимаар байна” гэхэд ажилтан нь “хайрцагийг нь онгойлгоод үзчихэе тэгээд 3,300,000-д авья” гэсэн тэр залуу зөвшөөрч миний бичиг баримтаар барьцаанд тавьсан ломбардны ажилтан “дансаа өг” гэхэд “Төрийн банк”-ны Э. Б” гэсэн данс хэлж байхыг нь би сонссон. Улмаар тэндээс тэр залууг 10 дугаар хорооллын туслах замын автобусны буудлын харалдаа буулгаад төлбөр 90,000 төгрөг аваад явуулсан. Дахиж харвал танина бид хоёр нийтдээ 5 орчим цаг хамт явсан болохоор сайн танина. 30 орчим насны 178 см орчим өндөртэй туранхай, давхраатай алаг нүдтэй, бага зэргийн монхордуу хамартай, орсгой маягийн шүдтэй, эвгүй ярьдаг, хар малгайтай цамц, хар өнгийн цүнхтэй, оймс нь харагдсан өмдтэй, хар кет маягийн гуталтай залуу байсан. Замдаа утсаар ярьж байгааг нь сонсохоор “хүний машиныг хэлэхгүй авч яваад буцааж өгсөн цаад хүн нь уурлаад одоо ирж уулз” гэх зэргээр ярьж байсан,  харин гар утсаа “таксины мөнгө байхгүй бас 1 эмэгтэйд өрийг нь өгөх болохоор ломбарданд тавина” гэж хэлж байсан. Би тэр залууг буухад нь “чи надад гар утасны дугаараа өгчих” гэхэд “та яах гэж байгаа юм” гээд их сандарсан байдалтай асуусан би “гар утсаа авах болохоор чинь би хэрэг болох юм биш үү” гэхэд “би ломбардны бичиг дээр өөрийнхөө дугаарыг бичүүлчихсэн байгаа тэгэхээр таны хэрэг байхгүй” гэж хэлэхээр нь би тайвшраад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /1хх 143-145/,

“Дамно” ХХК-ий шинжээчийн дүгнэлт,....1  ширхэг “Айфоне-16 промакс” загварын гар утсыг 4.350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх 172/,

Хохирогч С.А-ын 2024  оны 05  дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “....Би өөрийн эзэмшлийн “Тоёота вилфайр-20” загварын тээврийн хэрэгслээ 32.000.000 төгрөгөөр зарах шаардлага гараад фэйсбүүк чатаар найз нартаа хэлж байсан юм. Гэтэл миний 2020 онд анх танилцаж байсан найз Э-ны Б над руу чатаар холбогдоод “хүнээс асууя” гэж байгаад надад нэг ченж найз байгаа наадхыг чинь гаргаж болох байх гэж ярьсан тэгээд бид хоёр 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр уулзахаар болж 100 айлын Америк элчингийн ойролцоо уулзаад 28.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Э.Б миний машиныг зарах гээд нэг хүнтэй яриад байх шиг байсан, хэсэг хугацааны дараа Э.Б  “манай найз ирж амжихаа байлаа машинаа над руу шилжүүлчих” гээд бид хоёр БЗД-ийн .... дүгээр хороо, “Да хүрээ” зах руу явж очоод би авто машинаа Э.Б-ын нэр дээр шилжүүлж өгөөд мөнгөө авах гээд нилээн удаан хүлээхэд Э.Б-ын найз гэх нэг эрэгтэй ирээд миний машиныг үзээд байсан. Тэгээд би “мөнгөө авч байж гэрчилгээ болон авто машинаа өгнө” гээд 2024 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 02 цаг болтол Э.Б-тай хамт Баянгол дүүргийн модны хоёр гэх газар хүлээж байсан, тэр хугацаанд “одоохон манай найз шилжүүлнээ” гэж удаан хүлээлгэж байгаад 2024 оны 05 дугаар 12-ны шөнө бараг 03 цаг болж байхад Э.Б миний чатруу “Худалдаа хөгжлийн банк”-с 28.000.000 төгрөгийн гүйлгээ амжилттай хийгдсэн” гэсэн утгатай скрийн шот хийсэн гүйлгээ харуулахаар нь би машинаа гэрчилгээтэй нь өгөөд явуулсан. Түүнээс хойш би 2024 оны 05 дугаар сарын 13-ны өглөө Э.Б-ын фэйсбүүк чатааp холбогдоод “машины мөнгө яасан бэ” гэж асуухад Э.Б “манай найзын данснаас мөнгө нь гарсан л гэж байнадаа” гээд байхаар нь “би уулзая” гэхэд за гэж хэлчихээд одоог хүртэл дахин холбоо бариагүй алга болсон. Тэгээд би 2024 оны 05 дугаар 14-ний орой ажлаа тарчихаад Авто тээврийн үндэсний төвийн лавлах утас руу хандаад зарсан авто машиныхаа номерыг хэлж асуухад эзэмшигчтэй нь шууд холбож өгөхөөр нь Э.Б-ыг байна гэж бодоод ярьтал танихгүй хүн байхаар нь асууж тодруулахад миний авто машиныг 21.500.000 төгрөгөөр худалдаж авсан гээд нэг эрэгтэй ах яриад утасны дугаарыг нь аваад БЗД-ийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр уулзахад 2024.05.12-ны үдээс хойш “Да хүрээ” захыг хаахаас өмнө багавтар залуу бартерт орж ирсэн машин гэж хэлээд бэлэн 21.500.000 төгрөгөөр зараад явсан гэж хэлсэн. Би түүнээс хойш Э.Б-ын над руу явуулсан гүйлгээний утга бүхий зургийг харахад фотошопын аргаар хийсэн зураг байна. Миний авто машин одоо “Да хүрээ” захын машин зардаг ченж ахад байгаа /********/ гэсэн дугаартай. Э.Б нь намайг ...............дугаар ангид хоригдож байхад хамт байсан юм. Түүнээс хойш намайг 2023 онд шоронгоос гарсны дараа надтай фэйсбүүк найзууд болчихсон үе үе харьцаад 2-3 удаа уулзаж байсан /85481189/ энэ дугаараас өөр дугаар болон гэр, гэр бүлийн гишүүдийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх 202/,

Хохирогч А.Г-ийн 2024  оны 06  дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Би фейсбүүк дээр гар утас зарна гэсэн зар оруулж тухайн зарын дагуу холбогдсон хүмүүст гар утас зардаг бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 05-нд ................ дугаарын утаснаас залгаад “Айфоне-15промакс” байгаа юу” гэхээр нь би байгаа гэж хэлсэн чинь “1 ширхэг гар утас үзэж байгаад авья” гэхээр нь би “тэг тэг “Содон” хорооллын гадаа очоод залгачих” гэж хэлсэн удалгүй над руу задгаад “би “Содон” хорооллын гадаа ирчихсэн байна” гэхээр нь би хамаатны эгч болох А-ийн гар утас руу залгаад “Содон” хорооллын гадаа хүн очсон байгаа та ********** дугаарын утас руу залгаад “Айфоне-15 промакс” загварын гар утас үзүүлчих” гэж хэлсэн бөгөөд удалгүй над руу манай хамаатны эгч болох А залгаад “чи саяны дугаар луугаа залгаад үз дээ утсаа авахгүй байна сая 2 ширхэг гар утас өгсөн чинь мөнгөө өгөхгүй намайг машинд сууж байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн би цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Манай найз Солонгос улсад гар утасны лангуу ажиллуулдаг бөгөөд би найзаараа дамжуулж Солонгос улсаас каргогоор утас авчираад фейсбүүк дээр зар оруулж зардаг бөгөөд би өөрөө Булган аймгийн Бүрэгхангай суманд амьдардаг тул каргогоор ирсэн утаснуудыг манай хамаатны эгч болох А хүлээж аваад хүргэлт хийдэг юм. Би тухайн гар утаснуудыг найзаасаа худалдаж авдаг бөгөөд тухайн үед алга болсон гэх гар утаснуудыг 2024 оны 05 дугаар сарын 28-нд 256 GB багтаамжтай цагаан өнгийн “ Айфоне-15 промакс”-r 3.600.000 төгрөгөөр, 2024 оны 06 дугаар сарын 01-нд 128GB багтаамжтай шаргал өнгийн “Айфоне-15про” маркийн гар утсыг 3.100.000 төгрөгөөр Солонгос улсаас каргогоор авч байсан юм. Тухайн гар утаснууд нь миний өөрийн эзэмшлийн гар утаснууд байгаа юм. “Айфоне-15 промакс” нь ................ “Айфоне-15про”  нь ........... гэсэн имэй кодтой. Би Солонгос улсаас каргогоор ирсэн гар утаснуудыг А эгчээр тосуулж аваад зарын дагуу гар утас авна гэсэн хүмүүстэй холбогдоод А эгч хүргэлт хийдэг юм. Би хөрөнгийн үнэлгээний тодорхойлолттой танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй.  Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй... “гэх мэдүүлэг /2хх 24-25/,

Гэрч Б.У-ийн 2024  оны 06  дугаар сарын 22-ны өдөр “...Би Б гэх хүнийг танихгүй. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна би өөрийн найз Э-гийн хамт 3, 4 дүгээр хороолол орох гээд өөрийн .............. улсын дугаартай “приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад манай найз Эй нэг найзтайгаа утсаар яриад Баянбүрдийн тойргийн ойролцоо уулзсан бөгөөд тухайн найз нь миний машинд суугаад бид 3 хорооллын “Ачлал” их дэлгүүрийн ард байрлах нэг паб-д ороод юм ярьж сууж байгаад хоол захиалж идээд сууж байхад Э-ийн найз гэх эрэгтэй надад хандаж “би машинд чинь цүнхээ орхичихож машиныхаа түлхүүрийг өгчих машинаас чинь цүнхээ аваад ороод ирье та 2 хоолоо идээд сууж бай” гэхээр нь би заа гэж хэлээд өөрийнхөө машины түлхүүрийг өгсөн юм. Тэгсэн миний машины түлхүүрийг авч гарч явчихаад орж ирэхгүй удаад байхаар нь Э  бид 2 гараад харсан чинь миний машин алга болчихсон байхаар нь Э-ийн фейсбүүкийн, чат руу залгасан чинь тасдаад авахгүй байхаар нь Э эхнэр рүү нь залгаад тухайн эрэгтэй хүний дугаарыг аваад залгасан чинь аваагүй. Э бид 2 гадуур хайгаад олдохгүй байсан учраас Баянгол дүүргийн цагдаад машин алга болсон гэж дуудлага өгсөн юм. Тэгээд би нэг найзынхаа утсаар тухайн эрэгтэй хүний дугаар луу машинаа авья гэсэн утгатай мессеж бичсэн чинь “Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хорооллын автобусны буудлын ард дэлгүүрийн үүдэнд тавьчихсан очоод авчих нэг эмэгтэй хүн дотор нь сууж байгаа миний нэрийг битгий хэлээрээ 1.000.000 төгрөг өгье” гэсэн утгатай мессеж биччихсэн байхаар нь би “Содон” хорооллын автобусны буудлын ард очиход “Содон” хорооллын байрны урд талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр машин хаагаад хөндлөн зогсчихсон байсан. Би яваад очиход нэг үл таних эмэгтэй хүн зогсож байсан бөгөөд тухайн эмэгтэй хүнээс “машиныхаа түлхүүрийг авья” гэсэн чинь “энэ машин чинийх юм уу танай найз чинь миний гар утаснуудыг аваад явчихлаа найзыгаа олж өг” гээд миний машины түлхүүрийг өгөхгүй байсан бөгөөд тухайн эмэгтэй хүн цагдаа дуудчихсан байсан юм. Тэгээд бөөнөөрөө цагдаагийн газарт ирсэн юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 14-нд “...........” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч байсан юм...” /2хх 27/

            Гэрч Ш.А-ийн 2024  оны 06  дугаар сарын 05-ны өдөр “...Манай дүү Г фейсбүүк хаягаар зар оруулж хувиараа гар утас зардаг юм. Манай дүү Булган аймагт Бүрэгхангай суманд амьдардаг гар утсаа надаар хүргүүлдэг. Утаснууд нь надад байдаг. Өнөөдөр 2024 оны 06 дугаар сарын 05-нд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ....байр .........тоотод гэртээ байж байхад манай дүү Г залгаад “Айфоне-15 про макс”  гар утас хүн авна гэж байна” гээд ***********гэх дугаар надад өгсөн. Тэгээд би залгаж ярьсан чинь “гадаа ирсэн байна” гээд би гар утсаа аваад гэрээс гараад тухайн дугаар руу залгаад уулзсан чинь бор туранхай өндөр залуу ......... гэх “приус-30” авто машинтай суучих гээд би суугаад ахиад нэг утас байгаа гэсэн гээд би “Айфоне-15 про” байгаа гээд гэр рүүгээ ороод дахин нэг утас аваад гарч  ирээд нөгөө машинд суусан чинь “эхнэртээ үзүүлнэ” гээд манай гэрийн гаднаас хөдлөөд “Содон” хороолол автобусны буудлын хажууд байх авто зогсоол руу ороод “машины урд тавьчихлаа та машин харж бай би эхнэртээ үзүүлээд ирье” гээд машинаас буугаад явсан. Тэгээд би араас нь явж чадахгүй машинд сууж байгаад ирэхгүй удаад байсан учир утас руу нь залгасан чинь “одоо очлоо АТМ гацаад байна очлоо” гээд алга болчихсон. Би машиныг нь түгжээд буугаад хажууд нь зогсож байтал танихгүй 3 хүн ирээд “машинаа алдчихаад явж байна машинаа авъя” гээд хүрээд ирсэн удаагүй цагдаа хүрээд ирсэн. Манай хүргэний дүү Ганчимэгийн дүүгийн гар утас байгаа юмаа өөрөө хөдөө амьдардаг надаар хүргэлт хийлгэдэг юм аа. Би “Айфоне-15 промакс” cаарал, “Айфоне -15 про” саарал өнгийн гар утас алдсан...” гэх мэдүүлэг / 2хх 29/,

Гэрч Д.Э-ийн 2024 оны 06  дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед найз Б, У нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “1000 найз” гэх амьтаны дэлгүүрийн ойролцоох “..............” нэртэй паб-д хоол захиалаад идэх гээд сууж байхад манай найз Б найз У-ын машины түлхүүрийг аваад машинаас чихэвчээ аваад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан дуудаад авахгүй байхаар гарч харсан Уянгагийн машинаа тавьсан газар машин байхгүй байхаар нь би орж “У-д машин унаад явсан байна” гэж хэлээд бид 2 захиалсан хоолоо идээд дахин 4-5 удаа залгасан утсаа авахгүй сүүлдээ холбогдох боломжгүй болсон байхаар нь манай найз Уянга машинаа алдсан талаар Баянгол дүүргийн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд У машинтай найзыгаа дуудаад ойр хавиар хайсан олдоогүй тэгээд Уянга найзынхаа утаснаас Б-ын ******** дугаарын утас руу нь “машинаа авмаар байна байгаа газраа үлдээгээрээ цагдаад хэлсэн байгаа” гээд мессеж бичсэн. Удалгүй “Содон” хороололд машиныг чинь үлдээсэн гэж мессеж бичсэн тэгээд найзтайгаа хамт машинтай найзтай нь 3-лаа ирсэн “Содон” хорооллын “.........” гэх дэлгүүрийн зогсоолд машин хаагаад зогссон байхаар нь яваад очсон машиныхан гадаа үл таних эмэгтэй хүн зогсож байсан. Манай найз У машинаа онгойлгох гээд татсан цоожтой тухайн эмэгтэй хүн түлхүүр нь надад байна яах гэж байгаам  асуусан миний машин түлхүүрээ авья гэхэд тухайн эмэгтэй хүн өгөхгүй машин барьж байсан залуу миний утсыг аваад явсан би цагдаа дуудсан байгаа гээд өгөөгүй. Удалгүй цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Б-тай би багын найзууд холбоо бариагүй 5-6 жил болж байгаад 1 сарын өмнө харьцаж эхэлсэн. У мөн миний найз У, Б нь нэгийгээ сайн танихгүй өнөөдөр цуг уулзаад танилцаад цуг хоолонд орох гэж байсан...” гэх мэдүүлэг /2хх 31/,

Гэрч Э.Б-ийн 2024  оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...2024  оны 06  дугаар сарын 05-ны өдөр намайг ажил дээрээ “.........” нэртэй ломбарданд байж байхад тухайн Б гэх хүн ганцаараа орж ирээд “Айфоне-15 про”,  “Айфоне-15 промакс” маркийн 2 ширхэг гар утас үзүүлээд “би өөрөө гар утасны ченж байгаа юм надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна” гэхээр тухайн 2 ширхэг гар утсыг аваад үзэхэд тухайн 2 ширхэг гар утас нь ямар нэгэн байдлаар хэрэглэж байгаагүй шинэ гар утас байсан бөгөөд тухайн 2 гар утсанд код зэрэг ямар нэгэн хувийн мэдээлэл байхгүй байхаар нь би тухайн 2 ширхэг гар утасны “Айфоне-15 про” гар утсыг 2.300.000 төгрөгөнд, “Айфоне-15промакс” маркийн гар утсыг нь 3.000.000 төгрөгөнд бодоод 10 хоногийн 4.5 хувийн хүүтэй хүлээлгийн 10 хоногтой авсан юм. Тэгээд тухайн 2 ширхэг гар утасны зээлийн хугацаа дуусахаар нь би тухайн үед бүртгүүлсэн 2 ширхэг гар утасны дугаар буюу *********, *********** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд тухайн 2 дугаарын утас руу манай ломбарднаас мессеж ирсэн бөгөөд тухайн үед ямар нэгэн байдлаар хугацаагаа сунгуулаагүй эргэж холбогдохгүй байхаар нь тухайн 2 ширхэг гар утсыг зарсан юм. Тухайн үед би өөрийн “Хаан” банкны ********* тоот дугаарын данснаас “Төрийн банк”-ны ********** тоот дугаарын Э.Б гэх нэртэй данс руу 2 удаагийн гүйлгээгээр 5.300.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн 2 ширхэг гар утасны “Айфоне-15про” маркийн гар утсыг нь би өөрийн найз болох А гэх хүнд 2.550.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед манай найз А гар утас авах гээд хайж байсан бөгөөд би тухайн үед А-д хандаж манай ломбарданд нэг хугацаа нь дуучихсан үхчихсэн зээл байгаа юм гэж хэлсэн чинь манай найз А үзье гээд тухайн гар утсыг үзээд 2.550.000 төгрөгөөр авсан юм. Би тухайн “Айфоне-15 промакс” маркийн гар утсыг нь 3.250.000 төгрөгөнд үл таних хүнд зарсан юм. Тухайн үед миний “Хаан” банкны ******** тоот дугаарын данс руу гүйлгээний утга дээр *********гэсэн дугаар бичиж гар утасны мөнгөө шилжүүлсэн байсан юм. Тухайн үед манай ломбарданд тавьсан бичиг нь байхгүй бөгөөд манай ломбард 3 сар болоод устгачихдаг юм...” гэх мэдүүлэг /2хх 34/,

Гэрч Г.А-ын 2024  оны 10  дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Сөүл плаза”-д байрладаг "........" ломбарднаас зээлийн барьцаанд тавиад хугацаандаа аваагүй “Айфоне-15 про”  маркийн саарал өнгийн 128 гб багтаамжтай дэлгэцэн дээрээ хэрэглээний сэвтэй гар утсыг 2,650,000 төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш уг гар утсыг хэрэглэж байсан ба цагдаагаас над руу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр над руу холбогдоод таны ашиглаж байгаа гар утас алдагдсан гар утас байна уг утсыг авч ирж уулзах шаардлагатай гээд дуудсаны дагуу өнөөдөр ирж уулзаж байна. Би уг гар утсыг хулгайн гар утас гэдгийг огт мэдээгүй. Ломбардад тавьсан, хүн төлөлт хийгээгүй барьцаа нь дууссан гээд зарна гэхээр нь би худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2хх 37/,

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний магадлагаа, хохирогч А.Г-ийн 2  ширхэг гар утсыг 6 850 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх 40/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-ын 2024  оны 11  дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Би тухайн гар утсаа 2024  оны 07  дугаар сарын 22-ны өдөр хүүхдийн 100-д байрлах “Гүүд” ломбарднаас 2 650 000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /2хх 54/,

Хохирогч А.Г-т “Айфоне-15 про” загварын гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 55/,

Хохирогч Б.Г-гаас бичгээр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /2хх 116-117/,

Хохирогч Б.Э-ийн 2024  оны 09  дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.............” ХХК-ийн ажлын байранд үл таних залуу орж ирээд “танайх машин зарж байгаа юм уу машин үзэх гэсэн юм” гэхээр нь би за гэж хэлээд машин үзүүлсэн. Тэгтэл тухайн залуу миний үзүүлсэн ............улсын дугаартай хар өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлийг авъя надад таалагдаж байна” гээд би тухайн залуутай үнэ ханшаа тохироод би 59.000.000 төгрөгөөр зарахаар болоод Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төв дээр очоод тухайн залуугийн нэр дээр тээврийн хэрэгсэлийг шилжүүлж өгсөн. Би уг залуугаас “чи худалдаж авч байгаа юм чинь 50 хувийг нь өг” гэж хэлсэн чинь “эгчид маань 20.000.000 төгрөг бэлэн байна үлдсэн мөнгийг нь чамруу шилжүүлье” гэж хэлээд миний “Хаан” банкны ********* тоот дансыг надаас авсан. Шилжүүлэхгүй байхаар нь би тухайн хүнээс мөнгө шаардсан чинь “эгч удахгүй шилжүүлнэ. Би эгчээсээ 20.000.000 төгрөгийг бэлэн авах болохоор эгчийн маань ажиллаж байгаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Централ таурын 2 давхарын кофе шоп ороод намайг энд суугаад хүлээж байгаараа би эгчээс мөнгийг нь чинь аваад ирнэ” гэж хэлээд гараад явсан. Би 10 минутын дараа төрсөн дүү Г*ийн гар утасруу залгаад “машин авсан залуугийн холбоо барих утасны дугаар байна уу” гээд асуусан чинь надаа дугаар байхгүй инстаграмаар холбогдсон” гэж хэлэхээр нь би тухайн инстаграмыг нь аваад байж байсан чинь дүү маань “та наанаасаа гараад машин дээрээ очоод байж бай” гэж хэлсэн. Би машин дээрээ очсон чинь машиныг маань хулгайлаад аваад явсан байхаар нь би дүүрүүгээ залгаад “энд машин байхгүй байна чи нөгөө хүнрүү холбогдоод асуудаа” гэж хэлсэн чинь тухайн залуу надруу “1 цагийн өмнө мөнгийг чинь миний эгч шилжүүлсэн байна гэсэн утгатай мессеж бичсэн байна” гээд надаа зурвасыг нь явуулсан байхаар нь би наад залуутайгаа холбогдоод асуу гэж хэлсэн чинь тухайн залуу “ээж маань эмнэлэгт байгаа би эмнэлэг явж байна мөнгө чинь маргааш орно” гэсэн утгатай мессеж бичсэн байхаар нь би гэрлүүгээ явсан. Тэгтэл өнөөдөр мөнгө нь орж ирэхгүй байхаар нь асуусан чинь мөнгө чинь удахгүй орно гэсэн зүйлийг хэлээд байсан. Тэгтэл машиныг маань залилан мэхэлж хулгайлж авч явсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн байгаа. Би авто тээврийн үндэсний төврүү залгаж машиныхаа дугаарыг хэлээд шүүлгэсэн чинь өөр хүний нэрлүү шилжүүлээд өглөө худалдаж авсан гэдэг зүйлийг хэлж байсан. Манай дүү фейсбүүкийн хуудсан дээр машин зарна гэсэн зар байрлуулсан байсан учраас тухайн залуу ирж машиныг маань үзсэн байх гэж бодож байна. Э.Б /РД: *************/ дугаартай залуу байсан. Тухайн тээврийн хэрэгсэл аавын маань компани болох “...............” ХХК-нд бартераар орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгсэлийг бид нар зарж мөнгө болгох гэж байсан. Дүү маань тухайн залууд “.............” ХХК-аас албан бичиг авч өгөөд авто тээвэр дээр нэрийг нь шилжүүлж өгсөн байгаа. Мөнгө юм уу эсвэл тээврийн хэрэгсэлээ авах хүсэлтэй...” гэх мэдүүлэг / 2хх 121-123/,

Гэрч Ж.Д-ийн 2024  оны 09  дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Э. А-г танихгүй өнөөдөр автомашинаа надад зараад тухайн залуутай уулзсан. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” авто машины зардаг зах дээр зогсож байхад А гэх залуу ............ улсын дугаартай “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийг зарна гээд явж байхаар нь би “хэдэд зарах гэж байгаан” гээд асуусан чинь “48.000.000 төгрөгнөөс 45.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би “миний дүү машины ханш унасан. Би 40.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би за гэж хэлээд тухайн машиныг нь үзэж шалгаад 40.000.000 төгрөгөөр тохирч авто тээврийн үндэсний төврүү орж би уг тээврийн хэрэгсэлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Надаас 20.000.000 төгрөгийг Төрийн банкны *************тоот дансруу шилжүүлж аваад 20.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд тухайн залуу явсан. Би 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл “Да хүрээ” зах дээр машин худалдаж аваад зарж борлуулж байгаа. А гэх хүн ямар нэгэн холбоо гар утасны дугаар өгөөгүй. Яагаад гэхээр нотариат орохгүйгээр шууд надруу шилжүүлж байгаа учраас дугаарыг нь авах шаардлага байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2хх 126/,

“.............” ХХК-иас 2024  оны 09  дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн 01/10 дугаартай 6470УБҮ улсын дугаартай “Тоёота кроун” загварын тээврийн хэрэгслийг Э.Бын нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт,мөн тус компаниас гаргасан 2024  оны 09  дүгээр сарын 27-ны өдрийн 01/11  дугаартай “640УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Эрдэнэс төмөр гэгээрэл” ХХК-ий захирал Б.Гэгээрэлмаагийн захиран зарцуулах бүрэн эрхтэй хөдлөх хөрөнгө мөн” гэх утгатай албан бичиг /2хх 131, 171/,

 “Хаан” банк дахь Ж.Д-ийн эзэмшлийн ............дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга,... 2024  оны 09  дүгээр сарын 26-ны өдөр тус данснаас “Төрийн банк дахь ........... дугаарын данс руу 20 000 000 төгрөг шилжүүлсэн байна /2хх 151/,

Хохирогч Б.Г-ийн 2025  оны 01  дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...Б.Гминий инстаграмм хуудсаар орж ирж анх надтай холбогдож байсан. Урьд би түүнийг огт танихгүй юм. Би худалдах хоёр машины зурагыг 2024 оны 09-р сарын 10-ны үед инстаграмм дээр тавьж байршуулсан. Тухайн үед Э.Б нь машиныг чинь үзье гэхээр нь би ажил дээр очиж үзэж болно гэж хэлсэний дараа ажлын хашааны гадна ирээд явсан байсан. Түүнээс хойш 7 хоног орчимын дараа 9 сарын 24-нд машин авах хэвээрээ юу гэж асуухад би өдөр танай ажлын гадуур явсан гээд манай ажлын гадна талаас авсан зурагаа явуулсан. Ингээд 9 сарын 25-нд манай ажил дээр өдөр 14 цаг 30 минутын орчимд ажлын хашаа руу орж ирэхдээ жийнсэн өмдтэй, дээгүүрээ хар өнгийн жакеттай, хар нарны шил болон малгай өмссөн ирсэн байсан. Орж ирэхдээ манайхаас ачаа ачаад гарч байсан .......... портерын жолоочоос “дотор ямар хүмүүс байна, гэгээ гэж хүн байна уу, нохой хазах уу” гэж асуугаад орж ирсэн байсан. Орж ирээд манай ах Б.Э-тай уулзаад машиныг үзье гээд үзсэнийхээ дараа миний худалдахаар зар тавьсан .............. улсын дугаартай манай компанид бартерийн гэрээгээр өгсөн хар өнгийн “Crown” маркийн авто машиныг 59,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод “зарим мөнгийг нь өөрийнхөө данснаас шилжүүлнэ, үлдсэнг нь хотын төвд байдаг Central tower-с эгчийнхээ ажлаас очоод авч өгнө хамт явья” гээд орой 4 цагын үед манай ажлаас Э.Б нь миний ах буюу Б.Э-тай хамт “Crown” авто машиныг аваад гарсан. Ажлаас гараад нисэхийн тойрог дээр байдаг "............." хотхоноос "...........” ХХК-иас нэр солиулах зөвшөөрөл бүхий албан бичиг аваад, ТЭЦ-3 цахилгаан станцийн хажууд байдаг, “...............” авто худалдааны төвийн байранд байрладаг Авто тээврийн газарт нэр шилжүүлэлт орой 5 цаг 30 минутийн үед хийлгэсэн байсан. Авто машины нэрийг миний хүсэлтээр “............” ХХК-н албан бичгийн дагуу “...........” ХХК-с Э.Б-ын нэр рүү шилжүүлэн өгсөн байдаг. Уг ........... улсын дугаартай хар өнгийн “Crown” авто машин нь миний бүрэн захиран зарцуулах эрхтэй эд хөрөнгө мөн болохыг “.............” ХХК-н Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн албан бичигнээс харж болно. Э.Б нь авто машины нэрийг өөрийн нэр рүү шилжүүлсэний дараа Цэнтрал товар руу ахыг дагуулан явсан байсан. Ажил тарах үеийн цаг байсан болохоор 2-3 цаг түгжирч очсоны дараа манай ахыг “2 давхарын кофе шопд сууж байгаарай би эгчийнхээ ажил руу ороод мөнгө аваад гараад ирье” гэж хэлээд ахад хэлэхгүй нууцаар автомашины түлхүүрийг нь аваад мөнгөө өгөөгүй хэрнээ өөр хаалгаар гараад зугтсан байсан. Ах Б-ыг мөнгөө аваад гараад ирье гээд явсанаас хойш 10-15 минутийн дараа над руу залгаад “энэ хүн арай их удаад байна чи залгаад үздээ” гэж хэлсэн. Тухайн үед би Э.Б рүү залгахад утсаа авахгүй хэд дуудуулсаны дараа утсаа аваад “манай ээжийн бие өвдөөд яаралтай эмнэлэг явчихлаа, мөнгө нь аль түрүүн шилжсэн байсан байна сая эгч тэгж хэллээ” гэхлээр нь “ажлын өдөр 5 цагаас хойш 5,0 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ орж ирдэггүй гэж хэлээд байхад яагаад 59,000,000 төгрөг нэг дор бүгдийн хийсэн юм” гээд уурлаад хэлэхэд нилээн сандарсан байдалтай цаанаа эгчээ наагуураа бишээ тэрүүгээр эргэ гэж хэлж байхыг сонссон. Тухайн үед “Цэнтрал товар”-с машинаа аваад явахдаа ганцаараа байгаагүй хажууд нь эмэгтэй хүн хамт байсан. Тэгээд би “эгчийнхээ утсыг өг би өөрөө холбогдоод мөнгө шилжсэн хуулгыг авья” гэх үед .............. гээд дугаар өгсөн. Энэ хүнтэй холбогдоод мессежээр мөнгө шилжсэн хуулгыг авсан. Гэтэл маргааш өдөр хүртэл хүлээгээд мөнгө нь орж ирээгүй. Тэгээд манай ах авто тээврээр дамжуулаад машины эзэнтэй холбогдтол Ж.Д гэх хүн “би энэ машиныг өглөө 11 цагийн үед худалдаж авсан” гэж өдөр 1-2 цагын орчимд хэлсэн. Үүнийг мэдээд би Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж гомдол гаргасан, ах маань танай хэлтэст мэдүүлэг өгсөн болно. Тухайн өдөр 9 сарын 26-ны 5 цагт очиж гомдолоо гаргахад жижүүрийн байцаагч хүлээн авсан. Жижүүрийн байцаагч Ж.Д-той утсаар ярихдаа “Би Д мөн байна. Би өглөө фейсбүүк зараас энэ машины зарыг олж аваад утсаар нь холбогдож байгаад худалдаж авсан. 52,000,000 төгрөгөөр худалдаж авсан, бүгдийн шилжүүлсэн байгаа шилжүүлсэн хуулга нь байна" гэж их ууртайгаар уурлах нөхцөл байдал болоогүйч байцаагч ердийн асуулт тавьж байхад тийм байр байдалтай хариулж байсан. Харин жижүүрийн байцаагч Ж.Д-той ярьсанаас хойш 1 цаг орчимын дараа миний аав болох Д.Б нь Ж.Д-той цагдаагийн газраас гараад удалгүй ярих үед "миний хажууд сууж байсан хүн миний утсыг аваад ярьсан байна лээ, би өглөө “Да хүрээ” авто зах дээр зогсож байхад нэг хүүхэд энэ машиныг унаад ороод ирсэн би авхаар болоод шууд нэр шилжүүлээд авсан, 40,000,000 төгрөгөөр авсан 20,000,000 төгрөгийг бэлнээр 20,000,000 төгрөгийг шилжүүлж авсан” гэж Ж.Д хэлсэн бөгөөд түүний хэлсэн үг бүр нь зөрөөд байсан. Иймд биднийг залилан 59,0 сая төгрөгийн автомашиныг төлбөр хийхгүйгээр авсан Э.Б-т туйлын гомдолтой байна. Б-аас уг автомашиныг авсан одоогийн автомашины эзэмшигч Ж. Д-оос ......... улсын дугаартай хар өнгийн “Crown” авто машиныг гаргуулан миний болон компанийн хохирлыг барагдуулж өгнө үү. Ж. Д нь Б-аас мөнгөө олж авах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна...” /2хх 184/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн 2025  оны 01  дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, “Дахүрээ” захад тээврийн хэрэгслийг худалдан борлуулдаг, хувиараа бизнес эрхэлдэг, ямар нэгэн хуулийн этгээд, компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаггүй, тээврийн хэрэгслийг 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл худалдан борлуулж байгаа. Болсон үйл явдал нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би ажлын байран дээрээ ажлаа хийж байтал өглөөний 11 цагийн орчимд танихгүй залуу тээврийн хэрэгсэл худалдан борлуулах талаар надад хэлэхээр нь би тээврийн хэрэгслийг нь үзсэн, тэр залуу тээврийн хэрэгслээ өөрөө унаад ганцаараа явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл "..........." маркийн хар өнгөтэй, "............" загварын ..............улсын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн залуу нь тээврийн хэрэгслээ 43,000,000 төгрөгөөр зарах талаар хэлэхээр нь би тухайн залууд “тээврийн хэрэгслийн ханш унасан, би 40,000,000 төгрөгөөр худалдаж авбал авъя” гэж хэлэхэд тухайн залуу нь зөвшөөрсөн. Бид хоёр нэр шилжүүлэхээр болоод Баянзүрх дүүргийн.......... дүгээр хороо, “............” захын нэг цэгийн үйлчилгээний газрын 1 давхарт байрлах Авто тээврийн төвд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчимд тээврийн хэрэгслийг миний нэр дээр Б гэх залуу нь шилжүүлж өгсөн. Нэр шилжүүлсний дараа би тохирсон ёсоор мөнгийг нь шилжүүлэхээр болтол тэр залуу нь мөнгөө бэлнээр авах талаар хэлэхээр нь би "үгүй ээ, би бэлнээр өгөхгүй дансаар л шилжүүлж өгөх болно" гэж хэлэхэд тэр залуу нь надад хандаад "та хагасыг нь бэлнээр өгчих" гэж хэлэхээр нь би Баянзүрх дүүргийн ....... дүгээр хороо, Да хүрээ захын ойролцоо байрлах Хаан банкны АТМ-ээс өөрийн "Хаан банк"-ны "................." тоот данснаас 20,000,000 төгрөгийг бэлнээр аваад Б-т өгсөн, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг "Хаан банк"-ны.............. тоот данснаас интернэт банк ашиглаад тухайн АТМ-н хажууд зогсож байхдаа шилжүүлж нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн. Одоо миний эзэмшилд байгаа, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байгаа, тус тээврийн хэрэгслийг би өөрөө унаад явж байгаа. Би өөрийн худалдаж авсан тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цуцлуулж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулж мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2хх 189-190/,

 “Ашид билгүүн” ХХК-ий технизийн үнэлгээний тайлан, “Тоёота кроун-210” загварын тээврийн хэрэгслийг 47 000 00 төгрөгөөр үнэлсэн байна /2хх 199/,

 Иргэний нэхэмжлэгч М.Б-гийн 2025  оны 03  дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Би ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024  оны 06  дугаар сарын 18-ны өдөр “Да хүрээ” захаас 1 эмэгтэй хүнээс 33  сая төгрөгөөр худалдаж авсан. Би хэрвээ машинаа өгөхөөр бол өөрийнхөө зарсан мөнгийг бүрэн барагдуулж байж машинаа өгнө...” гэх мэдүүлэг /хх 96/,

Хохирогч Б.У 2025  оны 03  дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би өөрийнхөө гэртээ байж байтал манай найз охин М намайг дуудаад зурагт руу ээжийнх рүү хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд найзыгаа авахаар дэнжийн 1000 очоод байж байтал манай найз Э залгаад хаана байгаа юм гэж асуусан тэгээд би дэнжийн-1000 байна гэтэл доошлохдоо найзыгаа хүргээд өгөөч гэж хэлсэн улмаар би М-г зурагтад буулгачихаад Э-г очиж авсан. Замдаа явж байгаад Э утас авахуулах хүнээ авна гээд Б гэх залууг цагаан байрны зам дээрээс аваад хороололд очиж чихэвч зараад чиний утсыг авч өгнө гэж хэлээд явсан. Тэгээд хорооллын “Ачлал”-н ард машинаа тавиад бууцгаасан тэгтэл Б гэх залуу “эгч арай ирээгүй байна 3-уулаа нэг газар сууж байя” гээд “............” гэх пабруу орсон. Тэндээ ороод хоол захиалж идэх гээд байж байтал Б “эгч чихэвчнийхээ зургийг явуулчих гэнээ би чихэвчээ машинд чинь үлдээсэн түлхүүрээ түр өгчих” гэж хэлээд миний машины түлхүүрийг аваад гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гараад хартал машин байхгүй байсан тэгээд чатаар мессеж бичихээр одоо удахгүй очлоо гэсэн зүйл хэлээд байсан тэгээд би Баянгол дүүргийн цагдаад хандсан. Тэгээд цагдаа нар ирээд бүртгэж аваад байж байтал Б мессежеер “Содон” хорооллын гадаа машиныг чинь үлдээчихсэн очоод авчих дотор нь нэг эмэгтэй байгаа миний нэр усыг битгий хэлээрэй би та хоёрт 1 сая төгрөг өгнө” гэсэн зүйл хэлээд алга болчихсон. Тэгээд очоод машинаа автал дотор нь нэг эгч байж байсан тэгээд дахиад цагдаа нар ирээд тэгээд би тэндээсээ машины аваад явсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй эд зүйл бүрэн бүтэн байсан болохоор би гомдолгүй гээд машинаа авсан байгаа...” гэх мэдүүлэг /3хх 102/,

Хохирогч З.А-ийн 2024  оны 08  дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би өнөөдөр гэртээ байж байхад *********** гэх дугаараас залгаж “эгчээ зарын дагуу ярьж байна, таньд “Айфоне-15 промакс”  байгаа юу” гэхэд байхгүй гэсэн. Тэгээд “Айфоне-15про” байгаа юу” гэхэд “байгаа хар, цагаан өнгөнүүд байгаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу залгаад “эгчээ би ирчихсэн” гэхэд “юу хаана ирчихээ вэ” гэхэд “11-р хороололд ирсэн байна” гэхэд юу биш шдээ гэж хэлсэн. Тэгээд над руу орой 20 цагийн орчимд залгаад эгчээ би очиж байна гэж хэлээд, ороод ир гэхэд эгчээ та гаргаад ирээч гэхэд нь гарч очоод машин дээр нь буюу хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд 2 ширхэг гар утсаа цонхоор нь үзүүлж байгаад тухайн залуу надаас зугтаад яваад өгсөн. “Үнэгүй.мн” сайт дээр зар оруулсан юм.  Манай охин гар утас зардаг тул та гэртээ зүгээр байж байхаар гар утас зараад 50,000 төгрөг ав гэж хэлсэн юм.2  ширхэг гар утас буюу “Айфоне-15 про” цагаан өнгөтэй, хар өнгөтэй гар утаснууд байсан...” гэх мэдүүлэг /3хх хуудас 183-184 /,

“Арвижих эстимэйт” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “ ...хохирогч З.А-ийн алдсан “Айфоне-15 про” цагаан өнгөтэй, хар өнгөтэй гар утаснуудыг 5.800.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3хх 186/,

Гэрч Б.Э-ын 2024  оны 09  дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний төрсөн ээж Ц-ийн  Б-ийн тээврийн хэрэгсэл. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг би унаж явж байгаад баруун 4 зам дээр Б гэх 2019 онд хамт шоронд байсан танил дүүтэйгээ таараад миний машин дотор орж ирж суусан. Тэгээд шууд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Шинэчлэл” хороолол руу яваад грашаас машин аваад ирээч гэхээр нь би “чи өөрөө ор” гэсэн чинь “эхнэр намайг барих гээд байгаа та орж аваад өгөө” гэхээр нь би тухайн байрны грашруу ороод гараад ирхэд миний машин байхгүй байсан. Тэгээд тухайн Б-ын **********утасны дугаар луу нь 10-15 удаа залгахад миний утсыг авахгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад  тээврийн хэрэгслээ алдсан гэж дуудлага өгсөн. Тэгээд 17 цагийн үед Б над руу залгаад “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны .... дүгээр байрнаас ирээд машинаа ав” гэхээр нь би очиж өөрийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээ авсан. Би 2019 онд Сэлэнгэ аймгийн Зүүн хараад байдаг шоронд байхдаа танилцаж байсан. Би тухайн хүнтэй зүгээр фэйсбүүкээр зүс таних төдий харилцаатай байсан...” /3хх-ийн 240/,

“Дамно” ХХК-иас хохирогчийн “Айфоне-15 промакс” загварын гар утсыг 3 679 920 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх / болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг,  иргэний хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

4.Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б нь анхнаасаа худалдан авч төлбөрийг нь төлөх санаа зорилгогүй, бодит санхүүгийн боломжгүй байж бусдын эд хөрөнгө, түүний эрхийг үнэ төлбөргүйгээр өөртөй шилжүүлж хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор урьдчилан төлөвлөсний үндсэн дээр дангаараа болон бүлэглэн хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Б нь Б.Б-ыг гэмт санаа зорилго агуулж бусдын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авах гэж байгааг мэдсээр байж түүнтэй санаатай нэгдэн урьдчилан ярилцаж тохиролцсоны дагуу Н.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  8.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

5. Шүүгдэгч Б.Б, Н.Б нар нь дээрх гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тус бүр гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.                                   

6. Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, нэг нь нөгөөгөө дэмжин нотолж байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

7. Залилах гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-д 4.350.000 төгрөгийн, Б.Д-д 8.700.000 төгрөгийн, А.Г-т 6.850.000 төгрөгийн,  С.А-д 27.000.000 төгрөгийн, Б.Г-д 59.000.000 төгрөгийн, З.А-д 5.800.000 төгрөгийн, А.М-д 3.679.920 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Б-д 3.500.000 төгрөгийн, Н.Б-д 3.500.000 төгрөгийн, Г.А-д 2.650.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Б-ээс хохирогч Б.Д-нд учирсан 8.700.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч О.Б-ийн 4.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, хохирогч А.Г-ийн 3.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг тус тус биет байдлаар нь буцаан олгосон, иргэний нэхэмжлэгч Б.Б нь өөрт учирсан 3.500.000 төгрөгийн хохирлыг тус тус нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгчөөс хохирогч С.А-д учирсан 27.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь түүнд үнэ төлбөргүйгээр ажил хөдөлмөр эрхэлж өгөх замаар төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт мөн мэдэгдэж байсан тул тус хохирлыг төлсөнд тооцох нь зүйтэй гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.А-ын эзэмшлийн дугаараас цахим хэрэгсэл ашиглан улсын яллагчид ирүүлсэн хохирол төлбөр төлсөн тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх агуулга бүхий 1 хуудас хүсэлтийг гаргаж өгсөн болно.

Шүүхээс шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, хэрэгт авагдсан хохирогчийн өгсөн “..хохирлоо төлж барагдуулсан” гэх мэдүүлэг зэрэгт үндэслэн хохирогч С.А-д учирсан 27.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Б нь төлж барагдуулсан байна гэж дүгнэлээ.

Эрх бүхий байгууллагаас “Тоёота кроун” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 47.000.000 төгрөг гэж тогтоосон, улсын яллагч болоод хохирогчоос тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан олгуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан баримт болоод талуудын тайлбар мэдүүлгээр тухайн автомашиныг худалдан борлуулахаар тохиролцсон үнийн дүнгийн тухайд талууд аль аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрдөг, хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэдий шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан авч хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа тул маргаагүй гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 Хэдийгээр хэрэгт эрх бүхий байгууллагын үнэлгээ авагдсан байх боловч талууд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон үнийн дүнгээр хохиролд тооцох нь үндэслэл бүхий, бодит байдалд нийцнэ гэж шүүх үзсэн болно.

Харин тус “Тоёота кроун” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн өмчлөл, эзэмшилд шилжсэн үйлдэл нь хуулийн дагуу явагдсан, тэрээр хуульд зааснаар тус тээврийн хэрэгслийн  шударга эзэмшигч, өмчлөгч байх тул улсын яллагчаас гаргасан тээврийн хэрэгслийг хохирогч Г.Г-д олгуулах саналыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдасан баримтаар иргэний нэхэмжлэгч Ж.Д-жийг худалдаж авах үед тус тээврийн хэрэгсэл нь албан ёсны бичиг баримт болон эзэмшлийн хувьд Н.Б-ын өмчлөлд бүрэн шилжсэн байсан, эрх бүхий байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэхэд аливаа саад тотгор үүсээгүй, Ж.Д-жийн зүгээс аливаа эрхийн зөрчилгүй гэж хангалттай үзэхүйц нөхцөл байдал тогтоогдсон байжээ.

Хэдийгээр Н.Б нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг гэмт хэргийн замаар олж авсан байх боловч хуульд заасан албан ёсны баримт бичгийн бүрдэл хангагдсан, тээврийн хэрэгслийг чөлөөтэй эзэмшиж, ашиглаж байгаа нь бусдад итгэл төрүүлж, түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэхэд хүргэжээ.

Дээрх нөхцөл байдлыг аливаа гуравдагч этгээдийн зүгээс хууль ёсны гэж хүлээн авч гэрээ хэлцэл хийснийг шууд хууль зөрчсөн, гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдэх ёстой байсан гэж дүгнэн, эсхүл гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдэж байсан гэж тулган эд хөрөнгийг хураан авах нь хууль хийгээд шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн хувьд түүний Н.Б-тай харилцан тохиролцож хийсэн автомашин худалдах, худалдан авах хэлцэл нь хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Б-аас 3.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-т, 59.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д, 5.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.А-д, 3.679.920 төгрөгийг гаргуулж хохирогч А.М-д, 2.650.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.А-д, 3.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Б-нд тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг журамлан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,  биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 50 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалуулах, хохирогч Г-ийн нэхэмжилж байгаа тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан шийдвэрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна гэв.

Эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний өөрийн үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага, хувийн байдал, үйлдлийн шинж зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

              анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бага насны хүүхэдтэй ганц бие эх, гэм буруу дээрээ маргаагүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

9. шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1  /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц .................... арлын дугаартай “Тоёота Кроун” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцлахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Э-ы Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2.  Шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  5 жилийн хугацаагаар хорих ял,

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 127 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 3.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-т, 59.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д, 5.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.А-д, 3.679.920 төгрөгийг гаргуулж хохирогч А.М-д, 2.650.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.А-д, 3.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Б-д тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ............... арлын дугаартай “Тоёота Кроун” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг цуцалж, прокурорын “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг хүчингүй болгохыг даалгасугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10.Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээн хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Буяндэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЧАНЦАЛНЯМ