Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2020/00053/И |
Дугаар | 189/ШШ2021/00012 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 189/ШШ2021/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******ны *******од оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2014 оноос дотносож найзлаад 2015 оны 7 дугаар сард охин Ц. төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Зан харилцааны таарамжгүй байдлаас болоод 2019 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Би нэг хүүхэд төрүүлсэн, Д.ийн хүүхэд гэдэг нь шинжилгээгээр нотлогдсон. Бид хамтран амьдарч байсан, эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.******* урьд нь өөр хүнтэй амьдарч байсан. Хүүхэд гарахад бид хоёр цуг амьдарч байгаагүй. Би охин Ц.г өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хариуцагчаас эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д. нар 2014 оноос дотно танилцан үерхэж, тэдний дундаас 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин Ц. төрж, эрүүл, эхийн асрамжид байгаа нь нийслэлийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн лавлагаа, хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, гийн 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ...Д. нь Ц.гийн биологийн эцэг байх магадлал нь % байна гэх дугаар шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авахыг хуулиар зохицуулсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эх хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байхыг заасан тул эцэг хүүхэдтэйгээ уулзах эрхтэй, мөн эцэг, эх нь хүүхдээ өсгөн асран хамгаалж, тэжээн тэтгэх, боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг үүрэгтэй байна.
Хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.гийн хүмүүжил төлөвшилд нь дэмжин туслах үүргээс чөлөөлөгдөхгүй, хүүхэдтэйгээ үлгэр дуурайлал үзүүлэхүйц үедээ уулзах эрх нээлттэй болохыг дурдах зүйтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин /238.700 төгрөг/-ийн хэмжээгээр эцэг Д.оос сар бүр тэтгэлэг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хариуцагч Д. нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй ба нэхэмжлэгч Э.******* тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд асрамжийн талаар маргах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70200+37.030 төгрөг/ нийт 107.230 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамж 107.230 /нэг зуун долоон мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.гийн эцэг ийн мөн болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.оос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70200+37.030 төгрөг/ нийт 107.230 /нэг зуун долоон мянга хоёр зуун гуч/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамж нийт 107.230 /нэг зуун долоон мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
7. Хариуцагч Д. охин Ц.той уулзах эрх нээлттэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ