Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2021/00024/И |
Дугаар | 189/ШШ2021/00026 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 189/ШШ2021/00026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******од оршин суух, ******* овогт *******ын *******, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******ны *******од оршин суух, овогт ийн , /РД:/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А. бид хоёр 2010 онд танилцаад хамтран амьдарсан. Энэ хугацаанд оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү Э., оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Э. нар төрсөн. Бид 2017 оноос тусдаа амьдарсан үеэс хойш хүүхдүүд миний асрамжид эрүүл саруул өсөж байна. Иймд А.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ө.*******тэй амьдарч байсан нь үнэн. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Би одоо эрхэлсэн тодорхой ажилгүй учраас 2 хүүхдэдээ сард 300,000 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр Ө.*******тэй харилцан тохиролцсон. Хүүхдүүдтэйгээ хэвийн харилцаатай байдаг. Бид тэтгэлгийн хэмжээ тохиролцсон боловч одоо ажил эрхлээгүй учир шүүхээр тогтоолгоно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч А.эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй талаар шүүхэд бичгээр тайлбарлаж маргаагүй.
Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч А. нар нь 2010 онд танилцаж, хамтран амьдарсан хугацаанд оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү Э., оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Э. нарыг төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлаас 2018 оны 02 дугаар сараас тусдаа амьдарсан үеэс одоо хүртэл хүү Э., охин Э. нар нь эхийн асрамжид эрүүл өсөж байгаа нь нийслэлийн *******ны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5.-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхтэй гэж тус тус хуульчилсан.
Зохигч талууд шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлгийн хэмжээг сард 300,000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч гэрээ байгуулсан баримтгүй, хариуцагч хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгох тайлбар гаргасан байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гэр бүлийн тухай хуульд заасныг баримтлан оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э., оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.ээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй ба тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч зориулалтаар нь зарцуулахыг нэхэмжлэгчээс шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд асрамжийн талаар маргах, мөн хүү Э., охин Э. нартай уулзах эрхтэй болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /37,870 +37,870 төгрөг/ нийт 75,740 /далан таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч А.ээс улсын тэмдэгтийн хураамж 75,740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э., оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.ээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ө.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /37,870 +37,870 төгрөг/ нийт 75,740 /далан таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч А.ээс 75,740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.*******т олгосугай.
5. Хариуцагч А. хүү Э., охин Э. нартай уулзах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ