2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/895

 

2025         4          09                                        2025/ШЦТ/895

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор, Г.Төгөлдөр, О.Чингис,  

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэдулам,

улсын яллагч Г.Ганхөлөг, Ч.Батзориг, Л.Содбаяр,

гэрч И.Б, М.М, Ж.Д, А.Н ,  

хохирогч “Эм Эс И Партнерс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, О.Даваажаргал,  

иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын газрын дарга Д.О,

иргэний хариуцагч “Эко Ийст Фриенд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гүйцэтгэх захирал Г.А-ийн  өмгөөлөгч П.Одонтунгалаг,

иргэний хариуцагч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Г.Цолмонгэрэл, Д.Доржсүрэн,

шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Б.Ганбаатар, Л.Шинэн,  

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж,  

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар,  

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Батнасан, З.Хүрэлсүх, Э.Алтан-Уяа,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Намуун,

шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Л, түүний орчуулагч С.Сугаржав, Ц.Ундармаа, тэдгээрийн өмгөөлөгч С.Батнасан, Д.Батбаяр, 

шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн К, түүний орчуулагч Д.Уянга, түүний өмгөөлөгч Г.Буян, Н.Мандах, Т.Нарангарав,  

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, Г.Ганбат,

шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Э.Билгүүн, Д.Алтангэрэл,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Х.Энх-Амгалан, Р.Машлай,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Б.Алтанзул,  

шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,  

шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Д, Б.Баярмаа, тэдгээрийн өмгөөлөгч Т.Урангэрэл,  

шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,  

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Д.Наранбулаг нарыг оролцуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Сүлд чуулгын концертын их танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.С,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Г.М, Г.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Б.Т, Ш.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Л, К,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2302 00644 0349 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10,  37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын Газраас Д.М, Г.М, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Ж.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан,

БНСУ-ын иргэн К, Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан,

Ж.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан,

Ч.М, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

А.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигин овогт А.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулан” үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Б, Б.Т, Ш.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагч, хамжигчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч А.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч О.С, О.Л, Б.Б, Ц.Х, Б.Д, О.Х, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч С.Б, Б.Т, Ш.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 

Шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч С.Ж-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял, 

Шүүгдэгч А.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 

Шүүгдэгч О.С, Б.Б, Ц.Х, Б.Д, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч О.Л, О.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 06 жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч А.Г, С.Ж нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, С.Ж нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа,

шүүгдэгч Ж.Э, С.Б, Б.Т, Ш.Б, А.Ч, Б.М, О.С, О.Л, Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, Д.Ц нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тус тус тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийн цагдан хоригдсон 278 хоногийг оногдуулсан хорих ялд оруулан тооцож,

шүүгдэгч Ж.Э-ын цагдан хоригдсон 11 хоног, шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 15 хоног, Ш.Б-ийн цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, тэдгээрт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас хассугай.

8. Шүүгдэгч Ж.Э, С.Б, Б.Т, Ш.Б, А.Ч, Б.М, О.С, О.Л, Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, Д.Ц нарт  оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суух харьяа Дүүргээс гарч явахыг хориглох, өөрийн оршин суух газраас эрхэлж буй ажил, хүүхдийн сургуулийн хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, С.Б, Б.Т, Ш.Б, А.Ч, Б.М, О.С, О.Л, Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, Д.Ц нарт зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ж.Э-ын эзэмшлийн I Phone 12 promax загварын хар өнгөтэй гар утас 1 ширхгийг түүнд буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн:

Нийслэл худалдан авах ажиллагааны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Анарын тэмдэглэлийн “Compera” гэсэн бичиглэлтэй тэмдэглэлийн дэвтэр, К-ийн 2023 personal 32 гэсэн бичиглэлтэй шар өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр,

камерын бичлэг болон эд зүйлс үзлэгтэй холбоотой, мөн  арилжааны банкны дансны дэлгэрэнгүй хуулга бүхий 25 ширхэг Сиди, мөн шүүхийн шатанд өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 3 ширхэг Сиди,

Мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой 1 хавтас, 56 хуудас, 1 ширхэг СиДи зэргийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт тус тус хавсаргасугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1466 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр ...... регистрийн дугаартай “Т О” ХХК-ийн эзэмшлийн

.............. улсын бүртгэлийн дугаартай.. тоотод байрлах 8724 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг,

Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1519 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр /13х.х 57х/ А.Г-ийн эзэмшлийн

Улсын бүртгэлийн “.....” дугаартай, 700 м.кв, А.Г-ын өмчлөлийн газар;

Улсын бүртгэлийн “.........” дугаартай, 700 м.кв, А.Г-ын өмчлөлийн газар;

Улсын бүртгэлийн “.......” дугаартай, 2068 м.кв, А.Г-ын өмчлөлийн газар;

Улсын бүртгэлийн “........”, 700 м.кв, А.Г-ын газар;

Улсын бүртгэлийн “........”, 48 м.кв, А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “...........”, 122 м.кв А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “.........” дугаартай, 1641 м.кв А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “.........” дугаартай, 3001 м.кв, А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “.....” дугаартай, 458 м.кв, А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “...........” дугаартай, 58.62 м.кв, А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “...............” дугаартай, А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “..............” дугаартай, 1870 м.кв, А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “................” дугаартай, 94.4 м.кв, А.Г-ын үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “.............” дугаартай, 13.7 м.кв, А.Г-ын өмчлөлийн /2 ширхэг зогсоол/ тоот үл хөдлөх хөрөнгө;

Улсын бүртгэлийн “........” дугаартай, 148 м.кв, А.Г-ын өмчлөлийн байр, 6 үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг,

Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1520 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр А.Г-ийн эзэмшлийн

А.Г-ын өмчлөлийн “......” улсын дугаартай, “Toyota hilux” маркийн тээврийн хэрэгсэл;

А.Г-ын өмчлөлийн “............” улсын дугаартай, “Мercedes Benz Setra” маркийн тээврийн хэрэгсэл;

А.Г-ын өмчлөлийн “.......” улсын дугаартай, “Hyundai Azera” маркийн тээврийн хэрэгсэл;

А.Г-ын өмчлөлийн “........” улсын  дугаартай, “Ford F250” маркийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг,

Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1521 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр А.Г-ийн эзэмшлийн 

            “Т О гуравдугаар бааз”-ийн А.Г-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаа,

            “Н Т”-ийн А-Г /-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаа,

            “Г М” ХХК -ийн А.Г-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаа,

 “А О” ХХК-ийн А.Г-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаа,

            “К С” ХХК-ийн А.Г-ын эзэмшлийн 90 хувийн хувьцаа,

 “Т О” ХХК-ийн А.Г-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаа,

            “К М” ХХК -ийн А.Г-ын эзэмшлийн 30 хувийн хувьцаа,

            “О С” ХХК-ийн А.Г-ын эзэмшлийн 100 хувийн хувьцаа,

            “А Г”-ийн А.Г-ын эзэмшлийн 100 хувийн хувьцаа,

            “О Б” ХХК-ийн А.Г-ын эзэмшлийн 100 хувийн хувьцаа,

“Т О” ХХК-ийн хувьцааны шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласаныг,

Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1628 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Э П” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг,

Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1705 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр “Э Ф” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ................. дугаартай дансны  зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг,

Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1705 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр Ц.Б-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Г С цогцолборын 13.. байрны .. тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг тус тус хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжилгээ хийлгэхэд буюу хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулахад “А Э” ХХК 4.400.000 төгрөг, “А Б” ХХК 20.000.000 төгрөгийг /24.400.000 төгрөг/ тус тус шүүгдэгч А.Г-аас,

шүүх хуралдааны танхим буюу Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Сүлд чуулгын концертын их танхимын түрээс 26.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Г, С.Ж, Ж.Э, С.Б, Б.Т, Ш.Б, А.Ч, Б.М, О.С, О.Л, Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, Д.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт олгосугай.         

13. Хэрэгт шүүгдэгч Ц.Б 30 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л-ын цагдан хоригдсон 13 хоног, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-ын цагдан хоригдсон 14 хоног, Д.М, Г.М, Г.Э, Ж.С, Б.А, Ч.М, С.Ж, С.Б, А.Ч, Б.М, О.С, О.Л, Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, Д.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Сангийн яам, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч “Э П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

15. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Г, С.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

16. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

17. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Г, С.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Б, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К, Д.М, Г.М, Г.Э, Ж.С, Б.А, Ч.М, С.Б, А.Ч, Б.М, О.С, О.Л, Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, Д.Ц, Б.Т, О.С, Ш.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                                 ШҮҮГЧ                              М.ТҮМЭННАСТ 

 

 

                                            ШҮҮГЧИД                             Э.ЧИНГИС

 

 

                                                                                            Д.ШИНЭХҮҮ