Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 189/ШШ2021/00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, *******анд байрлах, *******,******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******ны ******* дугаар т холбогдох

 

  Хамтран ажиллах гэрээний алданги 5,485,745.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Э., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: ,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус хэлтсийн эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс санхүүждэг жижиг зээлийг оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Багахангай дүүргийн аар дамжуулан олгох гэрээ байгуулсан.

Уг гэрээ дуусгавар болоход үлдэгдэл санхүүжилтийг хугацаандаа төвлөрүүлээгүйгээс оны 03 дугаар сарын 02-ны өдөр Үндэсний аудитын газраас тоот албан бичгээр акт тавигдсан. Уг актын дагуу ийн хэлтэс анд албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Мөн аас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тоот албан бичгээр акт тавигдаж, тус хэлтсээс санхүүжилтийн алданги барагдуулах албан бичгийг актын хамт хүргүүлсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

Иймд*******ны тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, , аас тавигдсан акт, албан шаардлагын дагуу оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайлангийн Байгууллагаас авах авлага дансанд бүртгэгдсэн 5,485,745.20 төгрөгийн алданги төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны аудитын дүгнэлтээр ны тай онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу алданги төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: , *******ийн хэлтсийн дарга, ийн гурван талт гэрээг оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Уг гэрээ нь эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгож, үйл ажиллагааг дэмжих зорилготой хамтран ажиллах гэрээ юм. Тус гэрээгээр нийт 200,000,000 төгрөгийг анд байршуулж, иргэдэд жижиг зээл олгох зорилготой байсан. Тус гэрээ оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байсан. Уг гэрээний хугацаа дуусахад наас 200,000,000 төгрөгийг *******,т буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал гэрээний 7.4-т заасны дагуу 0.1 хувийн алданги нэхэмжилдэг. Уг заалтын агуулга нь гэрээний хугацаанд банк 200,000,000 төгрөгийг т төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох юм.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх нь эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс шаардах боломжтой байгааг анхаарч үзнэ үү. Журмын 3.1, 3.2, 3.3-т гэрээний төсөл боловсруулж, хуульчаар хянуулна, төсөл мөнгөн дүнтэй бол хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтнээс зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл гэрээг төрийн банканд танилцуулж, хянуулаагүй. Хамтран ажиллах гэрээг ны гүйцэтгэх захирал баталдаг. Төлөөлөгчөөр тухайн ын хүн, эсвэл гэрээ байгуулсан этгээд гарын үсэг зурдаг бол захирал н. нь дур мэдэн байгуулсан. Журмын 5.3.1-д гэрээ байгуулсан этгээд өөрт оногдох эрх хэмжээг хэтрүүлсэн, урвуулан ашиглаж гэрээ байгуулсан бол тухай албан тушаалтан өөрөө хариуцахаар заасан. Үүнээс харахад гэрээг эрх олгосон этгээд байгуулаагүй, гэрээнд зээл судалдаг эдийн засагч төлөөлж гарын үсэг зурснаар хэлбэрийн шаардлага хангаагүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хохирол нөхөн төлүүлэхээр заасан хэдий ч ийн хэлтэст бодитой хохирол учруулаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч*******ны ******* дугаар т холбогдуулан хамтран ажиллах гэрээний алданги 5,485,745.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ байгуулах журмын дагуу байгуулаагүй гэж тайлбарлан маргадаг.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

, *******ийн хэлтсийн дарга, Багахангай дүүргийн ны ын эрхлэгч нар оны 9 дүгээр сарын 06-ны өдөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх болон өргөтгөснөөр ажлын байр бий болгох зорилгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд жижиг зээл олгохдоо банкаар дамжуулан гүйцэтгэх, 200,000,000 төгрөгийг сарын 0.82 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, нэг ажлын байрны дундаж өртөг нэг сая төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх-8-14/

 

ын газрын оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тоот төлбөрийн актаар *******ийн хэлтсийн эрхлэлтийг дэмжих сангийн 2014 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 3,648,348 төгрөгийн алдангийг гэрээний дагуу ны Багахангай дүүрэг аас тооцон эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төвлөрүүлээгүй зөрчил илэрсэн. Энэ нь хамтран ажиллах гэрээний 4.14-т ...зээл олголтод гараагүй зээлийн эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцох заалтыг хэрэгжүүлээгүй байна. Дээрх 3,648,348 төгрөгийн алдангийг ны Багахангай дүүрэг аар оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлүүлж, ******* эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төвлөрүүлэх, биелэлтийг *******ийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарт хариуцуулсан. /хх-16/

 

ийн дарга оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 тоот албан бичгээр ны Өндөртолгой тооцооны төвийн эрхлэгч Б. танаа Тус хэлтсийн 2014 оны аудитын шалгалтаар доорх гэрээг баримтлаагүй, нөхөн төлөх арга хэмжээ авах мэдээлэл ирсэн, 3 талт гэрээний дагуу жижиг зээлийн үлдэгдлийн хүүг тооцож өгнө үү гэжээ. /хх-15/

 

*******ийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр тус хэлтсийн 2014 оны аудитын шалгалтаар илэрсэн жижиг зээлийн 0.3%-ийн алдангийн төлөлтийг төлж барагдуулах, тус хэлтсийн анд хүргүүлсэн 19 тоотоор 3 талт гэрээний хугацаа оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул жижиг зээлийн үлдэгдэл төлбөр, иргэдийн зээлийн эргэн төлөлт, гэрээний дагуу алдангийн төлбөрүүдийг яаралтай гийн дансанд төвлөрүүлэх талаарх хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 тоот албан бичиг, /хавсралт 4 хуудас/. /хх-17-18/

 

ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн актаар ын баталсан удирдамжийн дагуу ,гийн , 2016 оны баримтад хяналт шалгалт хийхэд зөрчил илэрлээ. эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг оны 9 дүгээр сарын 06-аас оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. ийн яамнаас оны 05 дугаар сарын 14-нд 200,000,000 төгрөгийг Багахангай дүүрэг дэх ******* т шилжүүлсэн байна. Гэтэл гэрээний 7.3, 7.4-т заасныг зөрчин 2016 оны 01 сарын 21-нд 21 хоног хэтрүүлсэн алдангийн 4,200,000 төгрөгийг эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлээгүй зөрчил илэрсэн алданги 4,200,000 төгрөгийг гаргуулж, эрхлэлтийг дэмжих сангийн дансанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор оруулахыг үйлчилгээний хэлтсийн дарга, нарт хариуцуулж, 4,200,000 төгрөгийг нягтлан бодох бүртгэл тайланд авлага, өглөгөөр тусгахыг ид хариуцуулж, гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргах эрхтэй гэжээ. /хх-23-24/

 

*******, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ны Өндөртолгой тооцооны төвд тоот төлбөр барагдуулах тухай албан бичигт: ...хамтран ажиллах гэрээг оны 9 дүгээр сарын 06-ны 01 тоот гэрээний алдангид акт тавигдсан, алданги 4,200,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор шилжүүлж, төлбөр барагдуулна уу, мөн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 288 тоот албан бичгээр тоот хариуг яаралтай авахыг хүссэн. /хх-25-26/, Мөн хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 192 тоот албан бичгээр Үндэсний аудитын газраас 2014 онд хийгдсэн шалгалтаар тавигдсан актын дагуу анд хүргүүлсэн албан тоотын хариу ирээгүй тул уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг ,т хүргүүлсэн байна. /хх-27/

Хариуцагч ны Налайх дүүрэг , ийн 2017, 2018 онуудын ирсэн бичгийн бүртгэлд *******, халамжийн үйлчилгээний хэлтсээс хүргүүлсэн оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 288 тоот албан бичгүүд бүртгэгдээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус албан бичгийг ны т биечлэн өгдөг байсан талаар тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн анд жижиг зээлийн алданги тооцох баримт, жижиг зээлийн олгогдоогүй үнийн дүнгийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэх зэрэг баримтуудад он байхгүй, бичвэр нь гаргац муутай, оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тоот Үндэсний аудитын газрын актад алданги 3,648,348 төгрөг, Мэргэжлийн хяналтын газрын актад алданги 4,200,000 төгрөгийг байгууллагын авлага, өглөгөөр тусгахыг даалгасан боловч санхүүгийн байдлын тайланд байгууллагын авлага 5,485,745.20 төгрөг гэж үнийн дүн зөрүүтэй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгож үнэлэх боломжгүй байна. /хх-19-22/

Шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд оны 4-р улирлын санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай мэдэгдэл болон санхүүгийн байдлын тайланд байгууллагаас авах авлага эхний болон эцсийн үлдэгдэл 5,485,745.20 төгрөг, зээлийн олгогдоогүй үнийн дүнгийн хүүгийн тооцоололд *******ийн хэлтсийн зээлийн эх үүсвэр 200,000,000 төгрөгийг оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байршуулсан, оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхний 6 сард олгогдсон зээлийн дүн 47,985,500 төгрөг, хүү тооцох дүн 152,014,500 төгрөг, уг үнийн дүнгээс 0.3 хувийн алдангийг оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл бодоход хоногт 15,201.45 төгрөг нийт 5,715,745.20 төгрөг гэх баримтууд байна. /хх-20, 95-96/,

 

Хариуцагч талын тайлбараа нотолсон ны гүйцэтгэх захирлын 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар баталсан журамд газар, хэлтэс, нэгжүүд гэрээ, хэлцэл байгуулах тохиолдолд гэрээний төсөл боловсруулж, Тамгын хэлтсийн хуульчаар хянуулах, гэрээ байгуулах тухай төсөл нь мөнгөн дүнтэй бол хуулийн ахлах ажилтан, хуульчид хянуулахаас өмнө Дэд захиралд танилцуулж зөвшөөрөл авах, мөн гэрээний төсөл боловсруулсан албан тушаалтан, ажилтан нь хуульч болон холбогдох захирлын оруулсан санал, дүгнэлтийг гэрээнд тусган энэхүү журмын хавсралт 1-д заасан эрх бүхий албан тушаалтанд танилцуулж, гэрээг эцэслэн батлуулахаар зохицуулсан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. мөн хуулийн 76.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан байна.

 

Шүүх нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэн *******, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамтран ажиллах гэрээний алданги 5,485,745.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч *******,******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан *******, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч*******ны ******* дугаар т холбогдох алданги 5,485,745.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч *******,******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ