Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 189/ШШ2021/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******од оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, эх байх эрх хязгаарлах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г., түүний өмгөөлөгч Ц.,

Хариуцагч Г. /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Золбаяр нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Г.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, эх байх эрх хязгаарлах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1. Би Г.той 2011 оноос хамтран амьдарч 2017 онд охин Б., 2019 онд хүү Б. нар төрсөн. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Хамт амьдарч байхдаа Г. архи ууж, хүүхдүүдээ элдвээр хэлж, зодох, дэмий балай юм их ярьдаг байсан. Мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. 2020 оны 07 дугаар сард миний төрсөн дүүгийн хүүхдүүд Э., Э. нарыг Г.ын төрсөн хүү Б. оролдсон. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгасан. Г. аймшигтай мессеж их бичдэг. Мөн хараалын үг хэллэг байнга хэлж, тамхи татдаг. Иймд өөрийн хүү, охин хоёроо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хариуцагч Г.ос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, бодит байдалд нийцээгүй гэсэн байна.

2.    Г.ын эх байх эрхийг хязгаарлаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Г. хариу тайлбартаа:

1. Г.ын ярьсан зүйлс бүгд худлаа, намайг ингэж хэлж байгаад үнэхээр харамсаж байна. Би 2 хүүхдийнхээ аавыг буруутгаж, муугаар ярихыг хүсэхгүй, 2 хүүхдээ аав, эмээтэй нь уулзуулж байна. Би Г.той хүүхдүүдээ уулзуулахгүй байсан нь үнэн. Гэхдээ бүгдийг нь уучилсан. Г.той амьдарч байх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж намайг зодож, 2 удаа ял шийтгүүлсэн. Иймд хүүхдүүдээ Г.ын асрамжид өгөхгүй. Мөн нэхэмжлэлдээ намайг үндэслэлгүй гүтгэсэн байна. Миний бие охин Б., хүү Б. нарыг өнөөдрийг хүртэл өөрийнхөө асрамжид эрүүл саруул өсгөж байгаа гэв.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж, тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие 2016 оноос хойш Г.той хамтран амьдарсан. Бидний дундаас 2017 онд охин Б., 2019 онд хүү Б. нар төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Б., хүү Б. нарт эцэг Г.оос тэтгэлэг гаргуулж, өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Г. хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Охин Б., хүү Б. нарыг миний асрамжид үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Г.оос иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б., 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт, ын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх Г.ын лавлагаа болон Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны гэрчилгээний хуулбар, ,ийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн өргөдлийн хариу, 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 87 дугаартай албан бичиг, ийн 2021 оны 3 дугаар сарын 11-ий өдрийн дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, ,ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Нийслэлийн ийн эмчилгээний чанар хяналтын улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, ийн 2021 оны 5 дугаар сарын 27, 28-ны өдрийн гэрчээс авсан мэдүүлэг, хариуцагч Г.ын /******* / фэйсбүүк хаягаас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим Г.ын // фэйсбүүк хаяг руу бичсэн зурвас, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цагийн орчим Г.ын фэйсбүүк хаяг руу бичсэн зурвас, гэрэл зураг, ,ийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тайлбар, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Г.ын Нийслэлийн ,,т гаргасан хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ,,т гаргасан өргөдөл, Нийслэлийн ,,ын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ зэрэг баримтуудыг,

 

Хариуцагч Г.ос , Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол, орон сууц хөлслөх гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, ийн 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Бакалаврын диплом, ийн 2015 оны сертификат, ,ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Баянгол дүүргийн ,ийн 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, илтгэх хуудас, Г.ын ,т гаргасан тайлбар, ,ийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, илтгэх хуудас, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, тус хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн илтгэх хуудас, Ц.гийн ,т гаргасан өргөдөл, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэрэг баримтуудыг,

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Г.ын мэдүүлэг, Баянгол дүүргийн ,,ийн 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээ хийлсэн илтгэх хуудсыг нотлох баримтаар гаргуулах, хариуцагч Г.ын /******* / фэйсбүүк хаягаас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим Г.ын // фэйсбүүк хаяг руу бичсэн зурвас, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цагийн орчим Г.ын фэйсбүүк хаяг руу бичсэн зурваст Г., Г., Г. нарыг байлцуулан үзлэг хийх, Нийслэлийн ,,ыг шинжээч /нэмэлт/-ээр томилж, дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг тус тус хийж гүйцэтгэн гэрчийн мэдүүлэг, Баянгол дүүргийн ,,ийн 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээ хийлсэн илтгэх хуудас, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Г.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, эх байх эрх хязгаарлах тухай нэхэмжлэл гаргасныг Г. эс зөвшөөрч Г.од холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Г.ын хариуцагч Г.д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, эх байх эрх хязгаарлах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.ын Г.од холбогдох хүүхдийн хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г. ...бидний дундаас 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр охин Б., 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Б. нар төрсөн бөгөөд бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарсан. Г. нь хүүхдүүдтэйгээ ёс бус харьцдаг, архи дарс хэтрүүлэн хэрэглэдэг, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг, эрхэлсэн ажилгүй, сэтгэцийн хувьд эрүүл бус, эх байх үүргээ биелүүлж чаддаггүй зэргээс шалтгаалан миний хүүхдүүдийн эрсдэлгүй, эрүүл, аюулгүй орчинд өсөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, Г.ын хүү Б. бусармаг үйлдэл удаа дараа гаргасан тул хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, Г.ын эх байх эрхийг хязгаарлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Г. ...би хүүхдүүдээ эрсдэлтэй орчинд амьдруулж, орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, гуйлгачлуулсан, гадуурхсан зүйл байхгүй, хуулиар хүлээсэн эх хүний үүргээ биелүүлж, хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж хүмүүжүүлж байгаа. Г. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан. Хамт амьдрах хугацаанд байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Г. ...бид 2016 оноос хойш хамт амьдарч бидний дундаас охин Б., хүү Б. нар төрсөн, гэрлэлтээ батлуулаагүй, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оны 11 сараас тусдаа амьдарсан. Цаашид хамт амьдрах боломжгүй тул хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Цар тахлын улмаас хүүхдүүдийг уулзуулаагүй, хоорондын таагүй, өс хонзонгийн харилцаатай байсныг уучлахыг хүсэж байна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Г. сөрөг нэхэмжлэлд ... Г. хүүхдүүдээ халамжлах чадваргүй, түүнийг өөрөө харж, хандаж байгаа гэдэгт итгэхгүй байна. Хүүхдүүдийн цэцэрлэгийн багшийн нэр н цэцэрлэгийн багшийн нэртэй адил, мөн ааваараа хүүхдүүдээ харуулдаг гэсэн учир хүүхдүүдээ өөрөө өгсөж, хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Би Г.ос илүү хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөдөг, хувцсыг би өөрөө угаадаг. Би хүүхдэдээ илүү анхаарал тавьж, хүүхдийн өрөөг тохижуулсан... гэсэн тайлбарыг гаргаж байна

 

,,т Э., Э.гийн эх Ц. ...Г. нь Б.тай холбоотой гомдол үндэсгүй, гүтгэлэг гаргаж байгаад харамсаж байна гэсэн өргөдөл гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.ын ёс бус үйлдэл гаргасан гэх Г.ын хүсэлт тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн охин Б., хүү Б. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаар тодорхойлолт, ын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дугаар гэрчилгээний хуулбар, ,ийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн иргэний өргөдлийн хариу, 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын болон 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тайлбар, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, илтгэх хуудас, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, тус хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн илтгэх хуудас, ийн дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Нийслэлийн ийн эмчилгээний чанар хяналтын улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтны дугаар тэмдэглэл, дугаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Төв аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг, хариуцагч Г.ын /******* / фэйсбүүк хаягаас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим Г.ын // фэйсбүүк хаяг руу бичсэн зурвас, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цагийн орчим Г.ын фэйсбүүк хаяг руу бичсэн зурвас, гэрэл зураг, эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, Г.ын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Нийслэлийн ,,т гаргасан хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ,,т гаргасан өргөдөл, Нийслэлийн ,,ын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, , Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол, орон сууц хөлслөх гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/34 дугаартай тодорхойлолт, Хөдөө аж ахуйн их сургуулийн дугаар диплом, ийн 2015 оны сертификат, Баянгол дүүргийн ,ийн 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, илтгэх хуудас, 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн илтгэх хуудас, Г.ын ,т гаргасан тайлбар, эрх бүхий албан тушаалтны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, гэрч Г.ын мэдүүлэг, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн ,,ын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/593 дугаартай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/789 дугаар албан бичиг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Үүнд: Зохигчдын дундаас 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр охин Б., 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Б. нарыг төрүүлж, 2016 оноос 2020 оны 11 сарын хугацаанд хамт амьдарсан. Одоо Г. хүүхдийн хамт , , , байрыг түрээслэн амьдарч байна. Нэхэмжлэгч Г. нь *******, *******од ээж болон Т. нарын хамт амьдарч тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байна.

 

,,ийн өргөдлийн хариуд; ...Г.д хүүхдийн эрхийн тухай хуульд заасан эрхийг тайлбарлаж, хүүхдүүдийг эцэгтэй нь уулзуулах үүргийг сануулж, уулзалтын хугацааг товлох талаар ярилцахад Г. цар тахал ихсэж байгаа, 2 хүүхдэдээ аюул учруулах эрсдэлээс урьдчилан сэргийлсэн талаар бичгээр ирүүлсэн. Ажлын хэсэг ээжийн хүсэлтээр цар тахал намжтал түр хүлээх шийдвэр гаргаж, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн хэлтэст хандах, хүүхдийн асрамжийн асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөжээ.

 

ийн дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд Г.ыг эрүүл гэж дүгнэсэн.

 

,,ээс ...тус өрхөд амьдрахад ноцтой эрсдэлт хүчин зүйлс байхгүй ч хүүхдүүд ээжийн асрамжид байх нь аюул эрсдэлгүй, бага насны Б., Б. нар нь хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэггүй, биеийн болон сэтгэл санааны хувьд хэвийн, хоол хүнсний хэрэгцээгээр дутагдаж байгаагүй, эцэг эхийн зөрчилтэй харилцааны үед хүүхдүүд эрсдэлд өртөх магадлалтай... гэж дүгнэжээ.

 

, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Г. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж торгох ялаар шийтгүүлсэн.

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Г.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Г.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож Г.ыг торгох ялаар шийтгэж, Г.ыг ялаас чөлөөлсөн байна.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын улсын байцаагчийн Г.оос авсан мэдүүлэгт гэрлэлт батлуулаагүй шалтгааныг Г.ын сэтгэцийн байдлаас шалтгаалсан, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд ...Г.ыг зөрчил гаргасан гэж үзэн торгосон.

 

Г. Төв аймгийн Цагдаагийн газарт гэр бүлийн гишүүн Б.ыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гэрчээр мэдүүлэг өгсөн.

 

Баянгол дүүргийн ,,ийн илтгэх хуудас, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнд талуудын хооронд гэр бүлийн хүчирхийлэл байдаг, цаашид авах арга хэмжээний саналуудыг дурдсан, гэрч Г. ...Г.ын зүй бус харилцаа, хандлагатай, хүүхдүүдтэйгээ уулзуулаагүй байдлыг гэрчилсэн байна.

 

,,ийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд ...хохирогч Г.ыг садан төрөлд хүлээлгэн өгч шүүх эмнэлгийн дүгнэлтэд хүндэвтэр зэрэг гарсан, тухайн үед хэн хэндээ хохирол учруулсан байдалтай байсан гэжээ.

Хариуцагч Г.ын фэйсбүүк хаягаас Г., Г. нарын фэйсбүүк хаяг руу бичсэн зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд гэр бүлийн гишүүд хоорондоо хүндэтгэлгүй, зөрчилтэй, харилцааны соёлгүй, зүй бус үгээр харилцдаг, тайван бус байдал харагдаж байна.

 

Нийслэлийн ,,ын шинжээчээс: Хүүхдүүд биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, хүмүүжил, хөгжил, төлөвшил хэвийн, эрүүл өсөж бойжиж байгаа, зохигчийн аль аль нь эдийн засгийн болон байр орон сууц, санхүүгийн хувьд бие даасан боловч бага насны хүүхдүүд Б.Амирлан, Б. нар эрүүл өсөж торниход ээжийг үүрэг оролцоо илүү чухал гэж дүгнэж, цаашид зохигч хүүхдэд тохиолдож буй асуудал бэрхшээлийг хуваалцаж, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хоорондын харилцааны зөрчил, өс хонзонгийн улмаас хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, 2 биедээ хүндэтгэлтэй хандах, эцэг эхийн үүргээ биелүүлэхэд саад үүсгэхгүй байх, зүй бус үг хэллэг хэрэглэхгүй байх, ...шийдвэр гаргахдаа хүүхдээсээ болон бие биеэсээ асууж хүндэтгэлтэй хандахыг анхааруулсан, нөхцөл байдлын үнэлгээнд хүүхдүүд ээжтэйгээ хамт байхад айдас түгшүүргүй, тайван амгалан хөгжилтэй, ээжтэйгээ ээнэгшин дассан, орон байрын хэрэгцээ сайн, эерэг уур амьсгалтай, ээжийн оролцоо үүрэг чухал гэх нэмэлт дүгнэлтийг гаргасан.

 

Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ....., эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж  заасан.

 

ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д. Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно. гэж тус тус заасан бөгөөд талууд хүүхдээ хэний асрамжид үлдээхийг харилцан тохиролцоогүй, Г.ын эх байх эрхийг хасах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

ийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг дурдав.

 

Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрхийг эдлэх, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх, эцэг эхтэйгээ амьдрах, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлж, гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг хохироохгүй байх нь зүйтэй.

 

 

Мөн эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, хөгжих орчинг бүрдүүлж, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс хамгаалах, авьяасыг нь хөгжүүлэхэд сургууль, иргэдтэй хамтарч хүүхдийг сонсож, хуульд заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах зэрэг үүрэг хүлээнэ.

 

Хүүхдүүдийн ээнэгшиж дассан амьдарч буй орчинг өөрчлөх шалтгаангүй, ахуйн нөхцөл, бага насны хүүхдүүдэд эхийн анхаарал халамж хэрэгтэй талаарх баримтуудыг үндэслэн шүүх охин Б., хүү Б. нарын асрамжийг шийдвэрлэв.

 

Хариуцагч Г. нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй ба хариуцагч Г. тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд асрамжийн талаар маргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Г. нь хүү Б., охин Б. нарын хүмүүжил төлөвшилд дэмжин туслах, хүүхдүүдтэйгээ үлгэр дуурайлал үзүүлэхүйц үед уулзах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөг, хариуцагч Г.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 143,630 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Г.оос улсын тэмдэгтийн хураамж 143,630 төгрөгийг гаргуулж, Г.д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

Хавтаст хэргийн 9, 121-124, 185 дугаар талд авагдсан гэрэл зураг, гэрчилгээ зэрэг баримт нь хуульд заасан журмын дагуу шаардлага хангаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, нотлох чадвараа алдсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 73 дугаар зүйлийн 73.2., 116., 118, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 27 дугаар зүйлийн 27.1.-д заасныг баримтлан Г.ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, эх байх эрх хязгаарлах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б., 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б. нарыг эх Г.ын асрамжид үлдээсүгэй.

3. ийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б., 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.оос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. ийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Хариуцагч Г. охин Б., хүү Б. нартай уулзах, хүүхдийн тэтгэлгийг зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд асрамжийн талаар маргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. ийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөг, хариуцагч Г.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 143,630 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Г.оос улсын тэмдэгтийн хураамж 143,630 төгрөгийг гаргуулж, Г.д олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ