| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04006/И |
| Дугаар | 102/ШШ2022/03466 |
| Огноо | 2022-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/03466
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ...., Н....ийн Д....,
Хариуцагч:..... тоотод оршин суух, регистр ..., М... овогт Д...гийн Ө....,
Нэхэмжлэлийн шаардлага:5 920 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Н.Д..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д... нь хариуцагч Д.Ө....д холбогдуулан 5 920 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Э... ХХК-ийн захирал Д.Ө.... 2014-2015 онд манай сургуулийн барилга дээр гадна фасадын ажлыг хийсэн.Фасадын ажилд гээд цемент авч ирсэн.Бидний зүгээс ийм их цемент орохгүй юм байна гээд буцаагаад 420 уут цементийг аваачиж өгсөн.Д.Ө.... би мөнгийг нь цаанаас авч өгнө гээд 1 дүгээр сарын 15-ны өдөр 1 100 000 төгрөгийг баталгааг гаргаж өгсөн.
Ажил эхэлж байх үед мөнгө хэрэгтэй байна гээд надаас 4 620 000 төгрөг гуйж авсан.Тэгээд 2015 оны 1 дүгээр 10-ны өдөр мөнгийг буцааж өгнө гээд гарын үсэгтэй баталгаа бичиж өгсөн. Авсан гэдэгтэй маргаангүй, өгнө гэдгээ хэлж байсан. Иймд Д.Ө....аас 5 920 000 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Д.Ө.... нэхэмжлэгчээс 1 100 000 төгрөг авсантай холбоотой баримт байхгүй.Мөн 4 620 000 төгрөгийг Д.Ө.... нь нэхэмжлэгчид төлнө гэх баримт байхгүй.Нэхэмжлэгч талаас компанийн захирал Д.Ө....тай холбоотой баримт өгсөн.Иймд Д.Ө.... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Нэхэмжлэгч нь Э... ХХК-аар М... сургуулийн ажлыг хийлгэсэн гэж хэлж байна.Нэхэмжлэгч өөрөө ч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй байна.Мөнгийг нэхэмжлэгч Н.Д...т өгнө гэх ямар нэг баримт алга.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:2015 оны 1 дүгээр сарын 10-ны огноотой баримт, М... сургуулиас Х.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Х... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг шүүхэд өгсөн, хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, баримтгүй байна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 1 дүгээр сарын 10-ны огноотой баримт, М... сургуулиас Х... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Х... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр шийдвэр, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд гэрээ болон хэлцэл хийгдсэн болох нь баримтаар нотлогдоогүй байна.
Фасадын ажилд зориулан ирсэн цементээс 420 уутыг Д.Ө....д буцаан өгсөн тул үүний үнэ 1 100 00 төгрөгийг хариуцагчаас шаардаж байх боловч тухайн цементийн үнийг хэзээ, хэнд төлсөн, 420 уут цементийг Д.Ө....д хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, энэхүү шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь Д.Ө....д 4 620 000 төгрөг зээлдүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийнхөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Х... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр шийдвэртэй, М... сургуулийн нэхэмжлэлтэй Э... ХХК-ийг эрэн сурвалжлуулсан хэргээс хуулбарлан ирүүлсэн 2015 оны 1 дүгээр сарын 10-ны огноотой баримтын агуулгаас үзэхэд Н.Д..., Д.Ө.... нарын хооронд хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Н.Д...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Д...гийн Ө....аас 5 920 000 /таван сая есөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай Н....гийн Д....ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН