Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 150/шш2022/00160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, .... дүгээр баг, ...... байрлах, .... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, ... дүгээр багт байрлах, С-д......холбогдох,

Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 119,368,235.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....., ......., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч........, ...... ХХК нь Хөтөл тосгоны нийт ард иргэдийг болон байгууллагыг дулаанаар хангадаг. Энэ хугацаанд Сайхан сумын ........-той тухай бүрд нь гэрээ хийгээд гэрээний дагуу батлагдсан тооцоогоор 2021 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 119.368.235 төгрөгийн өр үүссэн байгаа. Энэ өр авлага нь тухай бүрд тооцоо нийлж тохиролцож баталгаажуулж байсан. Манайх их засварын ажилтай байгаа бөгөөд энэ өр төлбөрийг яаралтай төлүүлэх хэрэгтэй байгаа. Тухай бүрд шат дараатай арга хэмжээ авч байсны үндсэн дээр өнөөдөр эцэстээ шүүхэд нэхэмжпэлээ гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.........: ...... ХХК нь хэрэглэгч болох Сайхан сумын ......-дны энэ өр авлага 2018 оноос үүссэн. Манай үнэ 2019 оны 11 сарын 14-ний өдөр болон 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шинээр батлагдсан. 2019 онд батлагдсан үнээр өр үүссэн байгаа.Тухай үед нь сард бүрд нь нэхэмжлэлээ баталгаажуулж мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрсөн. Төсөвт тусгагдаагүй гэх шалтгааны улмаас 2018-2021 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан өр ийм байна гэв.

Хариуцагч ........нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Тус ......-ны 2018-2021 оны халаалтын төлөгдөөгүй үлдэгдэл 119.368.235.50 төгрөг байгаа нь үнэн болно. Эрчим хүчний зохицуулах хорооноос халаалтын үнийг удаа дараа нэмэгдүүлж байгаа бөгөөд бид жил болгоны төсвийн төсөлдөө нэмэгдсэн үнэ, жил бүрийн өрийг тусгаж явуулдаг боловч сангийн яамнаас үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг шалтгааны улмаас нэмэгдсэн үнээр төсөв баталж өгөөгүй тул халаалтын ер үүсээд байна. Иймд Сангийн Яамнаас нэмэгдсэн өртгөөрөө төсөв батлагдаж ирсэн тохиолдолд ер төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй болно..., Төсвийн тухай хуулиар жил болгоны төсвийг 7 сард дараа оны төсвийн төсөл явуулдаг. Тэрнээс өмнө үнэ нэмэгдсэн шаардлагаа хүргүүлээгүй тул өр үүссэн. Сүүлийн үед өр үүсэхээр дараагийн онд төсвийн төсөлд суулгахаар Сангийн яам төсөв баталж өгөөгүй. Байгууллага дээр ирсэн мөнгийг өгөхгүй өр үүсгээд байгаа зүйл биш. Сангийн яамнаас шалтгаалж байгаа тул Сангийн яамыг шүүхэд өгдөг юм уу. Сангийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо хоорондоо тохиролцоогүй. Сангийн яам өр үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо үнэ нэмэхдээ зөвшилцөх ёстой байтал зөвшилцөөгүй үнэ нэмсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь бид нараас шалтгаалах асуудал биш болоод байна. Жил болгоны төсвийг Сангийн яам руу явуулдаг...119.368.235.50 төгрөгийг сангийн яам шийдэж төсөв тусгаж өгөөгүй тул төлөх боломжгүй байна." гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжпэгч.......ХХК нь хариуцагч С....-д холбогдуулан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 119,368,235.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь "Эрчим хүчний зохицуулах хорооноос халаалтын үнийг удаа дараа нэмэгдүүлж байгаа бөгөөд бид жил болгоны төсвийн төсөлдөө нэмэгдсян үнэ, жил бүрийн өрийг тусгаж явуулдаг боловч сангийн яамнаас үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг" тул дулааны үнийн үлдэгдпийг төлөх боломжгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч...... ХХК-нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар дулаан үйлдвэрлэх, мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар дулаан түгээх, 17 дугаар зүйлд зааснаар дулаанаар хангах тусгай зөвшөөрөл авч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон айл өрх албан байгууллагуудыг дулаан эрчим хүчээр хангаж ажиллах болсон нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбар тусгай зөвшөөрлийн 43/2018,44/2018, 45/2018 дугаартай эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 11 сарын 15-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С.... " ...манайх 2018 оны 11 сараас дулаан эрчим хүчээр хангах гэрээг .....-той байгуулсан. Тэгэхэд өмнөх онуудын үлдэгдэл 41.260.030 төгрөг .....ХХК-иас шилжиж ирсэн, 2005 оны үнэ 1м3 талбайн үнийг 994 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж байгаад 2019 онд 1мЗ талбайн үнийг 1292 төгрөг болж нэмэгдүүлсэн. 2021 онд дахин үнэ нэмэгдсэн ч манайх энэ үнээр нэхэмжлээгүй байгаа, энэ 119.368.235.50 төгрөг дотор 2018 оноос өмнөх дулаан эрчим хүч хэрэглэсэн үлдэгдэл төлбөр 41.260.030 төгрөг багтсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, сангийн яамнаас үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг шалтгааны улмаас нэмэгдсэн үнээр төсөв баталж өгөөгүй тул халаалтын өр үүсээд байна, төлөх боломжгүй гэж маргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч .....ХХК-тай, хариуцагч .....нь дулаан эрчим хүч худалдан авах гэрээ байгуулан хүйтний улиралд үйл ажиллагаагаа хэвийн явуулж дулаан эрчим хүчний төлбөрөө төлж хамтран ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дулаан эрчим хүчээр хангах гэрээ-/хавтаст хэргийн 11-20 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "манайх төсвийн байгууллага Сангийн яам төсөвт дулааны үнийг суулгахдаа нэмэгдсэн үнээр суулгаж өгөхгүй байна энэ талаар дээш нь төсвийн төслөө нэмэгдүүлсэн үнээр хүргүүлж байсан" гэж тайлбарлаж байгаа Сангийн яам дулаан эрчим хүчний үнийг зөвшөөрөөгүй талаар, болон 2019 онд дулаан эрчим эрчим хүчний үнийн өөрчлөлтийг гэнэт мэдсэн талаарх тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ талаарх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагчийн зүгээс дулаан эрчим хүчний өрийн талаар Сангийн яам, Соёлын яам руу албан ёсоор мэдэгдэж өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэх талаар арга хэмжээ авсан байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д "Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал" гэсэн бол энэ хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т "Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл" гэнэ гэж хуульчилсан байна.

Иймд ......ХХК болон .....нь гэрээ байгуулах үедээ гэрээний гол нөхцөл болох дулаан эрчим хүч худалдан авах үнийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж үзнэ.

Учир нь дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 2018 - оны 11 сарын 15-аас хойш өсөж 119. 368.235.50 төгрөг болж авлага үүсэн талаар хавтаст хэргийн 2-5 дугаар хуудаст авагдсан авлагын тайлан, тооцоо нийлсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн акт /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/ .... ХХК-ны 2022 оны 04 сарын 13-ны өдрийн дулаан эрчим хүчний үлдэгдэл 119.368.235.50 төлөхийг мэдэгдсэн мэдэгдэл /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй." гэж хуульчилсан байна.

Хуулийн дээрх заалтаас хариуцагч...... нь дулаан эрчим худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний үнийн талаар нэхэмжлэгч талтай тохиролцох боломжтой байжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар гэрээ байгуулах үед үнийн тарифын талаар талууд тохиролцоогүй бол гэрээ байгуулсны дараа дагаж мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж хуульчилсан тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар дулаан эрчим хүч худалдан авч хэрэглэсэн төлбөрийн үлдэгдэл 119.368.235.50 төгрөгийг төлөх үүрэг хариуцагч Соёлын ордонд үүсэн байна. Энэ үүргээс чөлөөлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан "Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" худалдах худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулсан хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ....-ноос 119.368.235.50 гаргуулан нэхэмжлэгч ......ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч .....ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар төлсөн 754.791 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Сайхан сумын –ноос 754.791 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ....-ноос төлбөр 119.368.235 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ..... ХХК-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 754.791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ....оос 754.791 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг 14 хоногийн дотор бүрэн эхээр албажуулснаас хойш зохигчдод хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГ         А.НАРАНТУЯА