Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

  2025         04          01                                       

                                

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Болормаа  

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2421005410097 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 02 минутад хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, халх, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*******-д ачигч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Цаг-Уур ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Их Монгол овогт ******* ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” шөнийн цэнгээний газарт архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ шаазан аягыг хохирогч ******* руу шидэж, түүний биед зулайн хуйхны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Их Монгол овогт ******* ******* 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” шөнийн цэнгээний газарт архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ шаазан аягыг хохирогч ******* руу шидэж, түүний биед зулайн хуйхны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. гэх үйлдсэн  мэдүүлгэг,

2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

3.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед өөрийн хуурай дүү болох ******* гэрт нь уулзаж ярилцахаар очсон. Бид хоол унд хийж идээд, би гэрээсээ гарахдаа нэг шил вино авчихсан байсан, тэр виног хуурай дүү болох ******* хувааж уусан бөгөөд бид хоёр баар орж бүжиглэх санаатай Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Мустанг баар луу орж үйлчлүүлсэн, бид хоёр 4 шилтэй пиво худалдан авч, би тухайн худалдан авсан пивыг уугаагүй талбай дээр бүжиглэсэн, бүжиглэхгүй ер нь ширээний ард сууж байсан, би бүжиглэж байх явцад толгой хэсэгт минь нэг юм чанга буух шиг болсон, тухайн үед их өвдөж, манарсан тэгээд толгойгоо барьж үзэхэд цус гоожиж байсан би тухайн баарнаас шууд гадагш гарсан. Тэгэхэд араас гарч ирээд "Хүүе ээ эгчээ юу болсон бэ, яасан юм бэ?" гэж асуусан би хэсэг газарт суусан. ид хандаж "Эгч нь толгойгоо хагалуулчихлаа хэн цохисныг нь мэдэхгүй байна" гэж хэлсэн, удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн. ирсэн 2 цагдаатай уулзаад байсан, тэгээд намайг аваад эмнэлэг рүү авч явж анхны тусламж үзүүлсэн… Миний толгойн орой хэсэг хагарсан, өөрөөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй...” би 2024 оны 10 дугаар сарын 04-ний орой толгойн тус газраа гэмтэл авсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг мустанг буудалд үл таних хүн над руу шилэн аяга шидсэн байдаг, тухайн гэмтлээс болж би БОЭТ-д 2-оос 3 удаа эмчилгээ хийлгэсэн... Миний толгойн орой хэсэг хагарсан ба эмчилгээ хийлгэж 4 оёдол тавиулсан, тухайн үед би эмийн сангаас өвдөлтөө намдаахын тулд өвчин намдаагч эм, бусад эмийн хэрэгслүүдийг авч байсан, би *******гаас 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, надад хохирол төлөгдсөн ямарч зүйл одоогоор байхгүй... Надад баримтууд байхгүй... Тиймээ би эрүүл мэндээрээ хохирсон, би гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-21, 22-24 хуудас/

4.Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай. Энэ албан тушаал дээр 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна… Хэрэг бүртгэлтийн 242100541 дугаартай хэргийн хохирогч *******ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч *******ын эмчилгээний зардалд 130,502 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн *******ын биед гэмтэл учруулсан буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-29 хуудас/

5.Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед миний хуурай эгч болох нь манай гэрт ирээд, тэгээд бид хоёр хоол хийж идсэн бөгөөд эгч нэг шил вино авчирсан байсан тэрийг нь хувааж ууж дуусгаад гэрээсээ гарсан 20 цаг 40 минутын орчимд Хэрлэн сумын 6 дугаар баг Мустанг бааранд орж үйлчлүүлж 4 шилтэй пиво худалдан авсан эгч пиво уугаагүй бүжгийн талбай дээр бүжиглээд байсан, би 2 шилтэй пивоо ууж дуусгаад хамт бүжиглэхээр эгч рүү очсон тэгэхэд эгч толгойгоо бариад баарнаас гарсан, би араас нь гараад очиход гар нь цус болчихсон байсан ба толгой нь хагарчихсан байсан, би гайхаад юу болов яагаа вэ та гэсэн чинь миний толгой дээр нэг юм түс гээд буучихлаа гэсэн тэгээд байж байсан чинь баарны зөөгч нь гарч ирсэн танай баарны камерыг шүүж үзье манай эгчийн толгой хагарчихсан байна гэхэд зөөгч нь байж бай гэсэн би юу яриад байгаа юм баар чинь хаах гэж байна, гэхэд би баараа хаах хаахгүйгээ мэднэ байж бай гээд байсан, би цагдаа руу дуудлага өгөх гэж байхад эргүүлийн цагдаа нар баарны гадаа ирчихсэн байсан, тэгээд цагдаа нарт хандаж камер шүүгээд өг гэхэд эхлээд хүлээн авах явъя гэсэн тэгээд эгч бид хоёрыг машиндаа суулгаад эмнэлэг дээр хүлээлгэн өгсөн… Тэрийг би анзаараагүй… Сэжиглэж, таамаглаж байгаа хүн байхгүй…  Ойр хавьд нь бүжиглэж байсан олон хүн байсан, архи пивоны шил шидсэн гэх юм бол таамаглаж байгаа хүмүүс байгаа учир нь баарны текен дээр үл таних 3-аас 4 тооны охидууд пивоны шил барьчихсан зогсож байсан, тэр охидууд шидсэн байж магадгүй. Мустанг баарны хяналтын камерыг шүүж шалгах юм бол тодорхой болно…” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-35 хуудас/

6.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймаг Хэрлэн сум 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг мустанг бааранд бармен хийдэг. Би тус бааранд ажиллаад 2 жил болж байна. Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажиллаж байсан… Тэр өдөр манай баараар үйлчүүлж байсан иргэд олон байсан барагцаагаар 20 гаруй тооны хүмүүс байсан... Олон хүнтэй байсан учир яг энэ тэр гэж хараагүй, харин цагаан майктай 1 эрэгтэй хүн хүмүүстэй маргалдаад агсан тавиад яваад байсан… Намайг текэн дээр байхад нэг эгч ирээд манай найз эгч маань толгойгоо хагалуулчихлаа гэхэд нь би гадагш гараад очсон тэгсэн чинь үл таних 1 эгч толгойгоо бариад зогсож байсан гар, хуруу нь цус болчихсон байсан тэгэхээр нь би таны толгойг хэн хагалсан юм гэсэн чинь тэр эгч надад хандаж би мэдэхгүй байна нэг мэдэхэд толгойг минь хагалчихлаа гэж ярьж хэлж байсан… Тиймээ шилэн аяга ширээн дээрээс аваад бүжиглэж байсан хүмүүс рүү шидсэн хүн мөн байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 хуудас/

7.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...******* миний төрсөн хүүхэд байгаа юм... Би мэдүүлэг өгнө... Би одоо хүү *******г хаана байгаа талаар мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2025 оны 03 сарын 03-ны өдөр уулзсан тэрнээс хойш уулзаагүй юм. Би 03 сарын 03-ны өдөр хөдөө явахад ******* гэртээ ганцаараа үлдсэн тэгээд 03 сарын 11-ний өдөр хөдөөгөөс гэртээ ирэхэд ******* байхгүй байсан бөгөөд явсан эсэхийг нь мэдэхгүй байна. Мөн утсаар надтай огт яриагүй... Хүү ******* нь бааранд архи ууж байгаад хүний толгой хагалсан асуудлаар цагдаад шалгагдаж байгаа талаар хэлсэн. Тэгээд уг нь цагаан сарын дараа очиж уулзана гэж байсан юм... Би нийлдэг найз нөхдийг нь мэдэхгүй байна мөн очдог газрыг нь мэдэхгүй байна... Би хэн гэдэг найзтайгаа явсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40 хуудас/

8.Шүүгдэгч ******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би ахтай хамт 19 цагийн орчимд мустанг баар ороод эхэлж 0.75 граммын Соёрхол нэртэй архи худалдаж авсан ах бид хоёр хэсэг ярилцаж ууж суусан, ах бид хоёр баарнаас гарч тамхи татсан, буцаж ороод дахиж нэг шил архи нэмж авсан, бид хоёр уух зуураа бүжгийн талбай дээр бүжиглэсэн гаднаас хүмүүс баар луу ихээр орж ирж үйлчлүүлж байсан, өмнө хальт танилцаж байсан эгч над дээр ирээд хэнтэй сууж байгаа юм гэхээр нь ажлынхаа ахтай явж байна гэж хэлсэн, бид хоёр өөр ширээн дээр суусан ба ах надад хандаж ах нь очоод энэ хүүхэнд цугтаа сууя гэж хэлээд ирье гээд явсан удалгүй ах бид хоёр тэр эгчийн ширээн дээр нь очиж хамт сууж ууцгаасан, архиа ууж дуусаад байж байсан чинь ах дахиад нэг шил худалдаад авчихсан ширээн дээр 4 шилтэй пивоны хамт тавьсан, би сүүлд нэмсэн архинаас нь 1 татсан, тэгээд ерөнхийдөө пиво уусан, би нэг мэдсэн чинь нэлээн  согтчихсон байсан, зүс мэдэх гэдэг хүн бааранд таараад юу байна дүү гэсэн тэгэхээр нь би д хандаж чамайг ахаа гэж бол мэдэхгүй юм байна гэж хэлээд бид хоёр хэсэг маргалдсан тэрнээс хойш би баарны ширээн дээр сууж байсныгаа санаж байна, өөр санаж байгаа юм байхгүй байна. Маргааш өглөө нь гэртээ сэрсэн… эгчтэй фейсбүүкээр танилцаж, хааяа уулздаг байсан, ерөнхийдөө зүс мэднэ… Би архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан учир шилэн аяга авч шидсэнээ санахгүй байна… Би эгчтэй хамт сууж үйлчлүүлээгүй ба ах бид хоёр миний таньдаг хальт зүс мэдэх эмэгтэй хүнтэй л хамт сууж үйлчлүүлсэн… Тухайн хяналтын камерын бичлэг дээр гарч буй цагаан майктай хүн би мөн… Тиймээ шилэн аяга шидэж байгаа хүн би мөн байна… Надад тавих асуулт байхгүй…” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-56 хуудас/

 

9.Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 588 дугаартай  “...1.*******ын биед зулайн хуйхны зүсэгдсэншарх гэмтэл тогтоогдлоо... 2.Тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна... 3. Тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/

10. Яаралтай тусламжийн шалгах хуудас /хх-ийн 47/

11. Хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 14-16/ хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд хэрэгт цугларсан дээрх баримтуудаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******гаас хохирогч эмчилгээний зардалд 1 000 000 /нэг сая төгрөг/ төлсөн ба  Эрүүл мэндийн даатгалын санд 130,502 төгрөг төлж барагдуулсан /хх-ийн 68-69/ бөгөөд хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй талаараа илэрхийлсэн байх  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  *******г тооцсон ба энэ гэмт хэрэгт  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг прокуророос гаргасаныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Их Монгол овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч 1 000 000 /нэг сая/ төгрөг төлсөн, түүний эмнэлгийн тусламж үйлчилгээнд санд 130,502 төгрөг төлж барагдуулсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Шүүгдэгч Их Монгол овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.                    

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидийг хэргийн хамт хадгалж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ******* *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

            5. Шүүгдэгч ******* нь хохирогч 1 000 000 /нэг сая төгрөг/ төлсөн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд 130 502 /нэг зуун гучин мянга таван зуун хоёр/ төгрөг төлж барагдуулсан бөгөөд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Х.ОТГОНЖАРГАЛ