Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/107

 

2025        04          01                                       

 

                                       

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч *******

Шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цээжнүүд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005340059 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 41 минутад хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн  Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р баг “Ар хоолой” гэх газарт оршин суух, /одоо Дород аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,

Мөн Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 24.61-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хулуийн 7 дугаарз зүйлийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Цээжнүүд овогт ******* ******* /РД: *******/.

 

            Холбогдсон хэргийн талаар: У.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний Саяг дэлгүүрийн гадна согтуугаар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн үед хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, 2 шүдний булгарал, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч У.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь согтуугаар миний машины арын гупперийг өшиглөж хагалсан. Тухайн өдөр би машинаа засаад зарчихсан чи мөнгөө өгөхгүй байсан гэж маргаан үүсгэсэн. ... гэв.

 

2.Хохирогч *******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сард гэх хүний гэрт нь очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед байсан хүмүүс намайг нийлж зодсон тул би тээврийн хэрэгсэл жолоодож яваад айлын хашаа мөргөсөн. Маргааш өглөө нь ******* ирж машиных нь гуперыг хагалсан талаар хэлэхэд би болсон асуудлын талаар санахгүй байсан. Түүнээс 8 сарын дараа ******* нь тааралдаж мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар намайг зодсон. Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэв.

                 3.Гэрч “архи ууж байх үедээ ******* болон нар нь машины гупер яриад л хоорондоо маргалдаад байх шиг байсан ... Намайг сэрэхэд ийн уруулнаас нь бага зэргийн цус шүүрчихсэн байсан. Тэгээд “юу болсон бэ” гэсэн чинь “******* намайг цохиод шүд хөдөлгөчихлөө” л гэж байсан...гэжээ./хх-ийн 23х/

                 4. Гэрч “...2024 оны 09 дүгээр сарын 17-ы өдөр гэртээ байж байхад орой 19 цагийн үед манай нөхөр над руу согтуу залгаад “намайг хүн зодчихлоо” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь хаана байгаа талаар асуухад “Хэрлэн сум 11 дүгээр баг Хивс хороололд Саяг дэлгүүрийн энд ойролцоо байна” гэхээр нь би гэрээсээ ганцаараа яваад очсон. Тэгэхэд манай нөхрийн нүүр амнаас нь цус гарчихсан, гар нь эвгүй болчихсон байсан. Манай нөхрийн дэргэд нь ******* болон найз гэх залуу нар байсан. Тэгэхээр нь би “юу болсон юм бэ” гээд нөхрөөсөө асуусан чинь “******* гэх залуу нь манай нөхрийг зодсон” гэж байсан...” гэжээ./хх-ийн 21х/

                 5.Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Н.Уянгын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 531 дугаартай дүгнэлтэнд: 1. “*******ийн биед 2 шүдний булгарал, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Тогтоогдсон баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 10% тогтонги алдагдсан тул тус журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27х/

6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9х/

7.Сэтгэцэд учирсан хор уршгийн “Хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон /хх-ийн 30-р хуудас/

9.шүүгдэгч У.******* мэдүүлэгтээ хохиролд 400,000 төгрөг төлсөн гэх /хх-ийн 47-р хуудас ар, 76х/

10. Болор дент шүдний эмнэлэг эмч Ц.Анударийн тодорхойлолт /хх-ийн 74х/

10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 55, 57-64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Цээжнүүд овогт ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний Саяг дэлгүүрийн гадна согтуугаар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн үед хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, 2 шүдний булгарал, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн *******ийн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Н.Уянгын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 531 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, сэтгэцэд учирсан хор уршгийн “Хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Эрүүгийн 2421005340059 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч У.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний Саяг дэлгүүрийн гадна 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн үед хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, 2 шүдний булгарал, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан бөгөөд тухайн гэмтэл авсан этгээд нь... 2 шүдний булгарал нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Н.Уянгын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 531 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв

Шүүгдэгч У.******* холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.*******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч У.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч У.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч ******* нь шүүх хуралдаанд ... Би олон эмнэлэгт үзүүлж асуусан. Шүдэнд чинь эмчилгээ хийх юм байна. Эмчилгээ хийхэд 1 500 000-2 000 000 төгрөгийн хооронд болно гэсэн гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаарх нотлох баримт шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй байна.

Хохирогчид шүүгдэгч У.******* нь эмчилгээний  зардалд 400 000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

Хэрэгт “Болор дент” шүдний эмнэлэг эмч Ц.Анударийн тодорхойлолт, эмчийн магадлагаа нь хохирогчид хийгдэх эмчилгээний талаар тусгасан байх ба бодитоор хийгдсэн эмчилгээ гэж үзэх боломжгүй байх тул хохирогч нь баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах гэмт хэрэг байх тул энэ талаар дүгнэлт гаргах шаардлагатай байх тул сэтгэцэп учирсан хохирлыг мөн жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цээжнүүд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******өд 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ОТГОНЖАРГАЛ