Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2022/00459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ,, *******, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, хороо, ******* байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт 595,923,400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

/Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани болон ******* ХХК нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр ******* ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ф13, ф16 миллметрийн стандарттай 267,5 тонн арматурыг манай компанид нийлүүлэх, манай компани гэрээ байгуулагдсан даруйд байр, машиныг гэрээнд тохиролцсон хэлбэрээр буюу бэлэн бусаар 100 хувь төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээ байгуулагдсан даруйд төлбөр болох 428,000,000 төгрөгт , , , 107.5 метр квадрат 3 өрөө 258,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх замаар ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн Toyota Land cruiser 200 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн хар саарал өнгөтэй улсын дугаартай авто машин /үнэ-170,000,000/ төгрөгт тооцож ******* ХХК-д шилжүүлж өгсөн. ******* ХХК-тай гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 80 тонн 580.81 килограмм арматурыг манай компанид нийлүүлсэн. Үлдэх 186 тонн 919.19 килограмм арматурыг нийлүүлээгүй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, зайлсхийсэн учраас манай компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлд дараах үндсэн 3 шаардлагыг гаргасан:

- ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан арматур худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах,

- ******* ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан арматур худалдах, худалдан авах гэрээ-нд заасан үндсэн үүргээ биелүүлээгүйгээс ХХК-д гэм хорын хохирол учирсныг тогтоолгох,

- ******* ХХК-с 595,923,400 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.

595,923,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 3 хувааж задалж байна. Нэгдүгээрт: 290,070,704 төгрөгийг илүү төлсөн төлбөр гэж үзэж нийлүүлээгүй арматурт ноогдох илүү төлсөн төлбөр гэж үзэж байна. Хоёрдугаарт: 42,800,000 төгрөг нь хүү, алданги юм. Арматур худалдах, худалдан авах гэрээ-ний 5. зүйлд талууд гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг буруутай тал нь нөгөө талдаа төлнө, 5.4 дүгээр зүйлд Энэхүү гэрээний 5.3-т заасан нийт алдангийн хэмжээ нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан үнийн дагуу 42,800,000 төгрөгийг алдангид тооцон нэхэмжилж байна. Гуравдугаарт: 254,052,696 төгрөгийн гэм хор учирсан гэж үзэж байна. Бид нар гэрээний дагуу 267.5 тонн арматурын мөнгийг 100 хувь төлж дуусгасан. Хариуцагч компанийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 92.5 тонн арматурыг авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ 92.5 тонн арматурын үнийн дүн нь 254,052,696 төгрөг юм. Ингээд гурван үнийн дүнгийн нийлбэр нь 595,923,400 төгрөг болж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ******* ХХК нь ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээ-г байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, 2019 оны 5 сарын 23 өдрийн 19/052301 дугаартай Арматур худалдах, худалдан авах гэрээ, нийлүүлэлтийн хуваарийн хуулбар, авто машин хүлээлцсэн актын хуулбар, тооцоо нийлсэн баримтын хуулбар, 2021 оны 7 сарын 05 өдрийн 05/112 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Барилга,хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 8 сарын 09 өдрийн 2/1884 дугаар албан бичиг, хавсралтын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 сарын 22 өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, Налайх дүүргийн хорооны засаг даргын 2021 оны 11 сарын 19 өдрийн 1847 дугаартай тодорхойлолтын хуулбар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 сарын 22 өдрийн 261-1/7448 дугаар албан бичгийн хуулбар, Г.ын төрсний гэрчилгээний хуулбар зэргийг хэрэгт ирүүлжээ. / 1-р ХХ-н 7-26, -р хуудас/,

 

4. Хариуцагч талаас 2019 оны 6 сарын 10 өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ын банк ХХК-ийн мемориалын баримтын хуулбар, ХХК-ийн 2019 оны 4 дүгээр улирлын тайлан зэргийг хэрэгт ирүүлжээ. /1-р ХХ-н 47-49-р хуудас, 2-р ХХ-н 17-36-р хуудас/,

 

5. Шүүх талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хаан банк, Голомт банк, Богд банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Ариг банк, Тээвэр хөгжлийн банк, Транс банк-аас ******* ХХК харилцах данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, П., Ж. нарыг гэрчээр асуух, Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэжээ. /1-р ХХ-н 65-66, 82, 84, 86, 88, 90, 92, 94, 96, 98-99, 101-114, 118-123, 130-131, 166-182, 184-215,246-250-р хуудас, 2-р ХХ-н 7, 9-16- дугаар хуудас/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.    Нэхэмжлэгч тал 2019 оны 5 сарын 23 өдрийн Арматур худалдах, худалдан авах гэрээг цуцлах, ХХК-нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ХХК-д гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт нь 595,923,400 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

3.    Хариуцагч тал 2019 оны 5 сарын 23 өдрийн Арматур худалдах, худалдан авах гэрээг ХХК-тай байгуулаагүй тул гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч ХХК нь П.тэй 2019 оны 05 сарын 23 өдөр 267.5 тонн Ф13, Ф16 стандартын Арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /1-р ХХ-н 16-17-р хуудас/

 

-Талууд гэрээний төлбөрт Хануул дүүргийн 1-р хороо Ар зайсангын 100/7 байр 1-3- хаягт орших 3 өрөө орон сууцыг 258,000,000 төгрөгт, Тоёота ланд крузер 200 маркын, улсын дугаартай автомашиныг 170,000,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр харилцан тохирчээ.

 

- улсын дугаартай автомашиныг 2019 оны 05 сарын 23 өдөр Э.ид хүлээлгэн өгсөн, 2019 оны 05 сарын 24 өдөр Г.оос П.д 170,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 2019 оны 05 сарын 25 өдөр Тайгын булаг кредит ХХК өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /1-р ХХ-н 18, 167, 170 /ар/-р хуудас/,

-2019 оны 06 сарын 10 өдөр , , байр хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Б.ээс ХХК-д 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, ХХК-н хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 06 сарын 10 өдрийн 19/002 дугаар шийдвэрээр дээрх орон сууцыг , ХХК-н нэр дээр шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн байна. /1-р ХХ-н 190-191-р хуудас/

 

- ХХК нь ******* ХХК-д 2019 оны 07 сарын 30 өдрөөс 2019 оны 10 сарын 31 өдөр хүртэл хугацаанд 6 удаа Ф13, Ф16 стандартын 80,580.81 тонн арматурыг шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /1-р ХХ-н 19-р хуудас/

 

Хэрэгт авагдсан гэрээний хуулбарт худалдагч тал / ХХК/-г төлөөлж захирал П. гэж гарын үсэг зурагдсан /П. гарын үсэг зурсан болохоо гэрчээр мэдүүлсэн/ байх боловч П. нь хариуцагч компанийг гэрээ хэлцэлд төлөөлөх эрх бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдоогүй /төлөөлөх, хэлцэл хийх эрх олгогдсон баримтыг хэрэгт ирүүлээгүй/ байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал гэрээний үүргийн төлбөрт орон сууцыг 280,000,000 төгрөгт тооцож, автомашиныг 170,000,000 төгрөгт тооцож хариуцагч талд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт ирүүлсэн баримтаар улсын дугаартай автомашиныг өмчлөгч Г. иргэн П.д 170,000,000 төгрөгөөр худалдсан, Ү-2206060331 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өмчлөгч Б. 100,000,000 төгрөгөөр ХХК-д худалдсан болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 80,580.81 тонн арматур шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх боловч энэхүү баримтыг Арматур худалдах, худалдан авах тухай 2019 оны 05 сарын 23 өдрийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

П.гийн Тухайн үед бид ярилцаад би гарын үсэг зурсан. .. би хувьцаа эзэмшигч байсан.... машиныг ... унаж байгаад зарсан. Байр банк бусын барьцаанд тавигдаад дараа нь зарагдаад компанийн үйл ажиллагаанд мөнгө нь зарцуулагдсан ... гэх мэдүүлэг бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй болно.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул арматур худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч талд гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол гаргуулах шаардлагын хариуцагчаар ХХК-г тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.    Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,402,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК /РД:/-д холбогдох арматур худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт 595,923,400 /таван зуун ерэн таван сая есөн зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,402,950 /гурван сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА