Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 132/ШШ2022/00533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан ш*******ны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О*******ын А******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******-*******ийн Н*******, 

Хариуцагч: М*******ын Ц******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 26,870,000 /хорин зургаан сая найман зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай132/2022/00463/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Д*******

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б*******аа,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.А******* нь хариуцагч Б.Н*******, М.Ц******* нарт холбогдуулан 26,870,000 /хорин зургаан сая найман зуун далан мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б аймгийн Х- сумын 4 дүгээр багийн иргэн Б.Н******* түүний гэр бүл М.Ц******* нар нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12,500,000 төгрөгийг хоёр сарын хугаца*******ай 8 хувийн хүүтэйгээр автомашинаа барьцаалан зээлдэхээр тохиролцож, барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад мөнгө төгрөгийн боломжгүй байна хүүг нь төлөөд хугацааг нь сунгая гэснээр дахин 1 сараар сунгаж түүнд хамтран зээлдэгч М.Ц******* гарын үсэг зурсан. Энэ мэтээр сар бүр хүүг төлж гэрээг сунгасаар 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дахин 10,000,000 төгрөг зээлдүүлээч банкнаас зээл авах гэтэл өмнөх зээлээ хаа гээд байна. Банкинд байгаа зээлийн үлдэгдлээ хааж зээл авчихаад урьд авсан 12,500,000 төгрөгийн хамт буцаагаад өгье гэхээр нь зээл аваад мөнгийг маань бүрэн өгөх нь гээд 10,000,000 сая төгрөгийн зээл олгосон.

Гэтэл банк зээл өгсөнгүй ээ нэг дэлгүүрээ зараад /сумын төвд 2 дэлгүүр ажиллуулдаг/ зээлээ бүгдийг төлье дэлгүүр зарагдтал та сар бүр гэрээгээ сунгаад яваач гэж хүссэн. Тухайн үед дэлгүүрээ зарах зар тавьсан байсан тул би үнэмшээд зээлийн гэрээг сунгаад явсан.

2022 оны 3 дугаар сараас зээл байтугай хүүгээ ч төлөхгүй утасдахаар утсаа авахгүй, гэр оронд нь очихоор худалдагч нар нь байхгүй гээд байдаг болсон. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өглөө эрт би өөрөө гэрт нь очиход гэртээ байсан ба нөхөр Н******* нь 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл харж үзээч би энэ хугацаанд 18,500,000 төгрөг төлнө. Үүнээс хойш хүү битгий тооцооч гэж гуйгаад төлөхөө илэрхийлсэн бичиг хийж өгөхөөр нь би зөвшөөрч хэлсэн хугацаандаа төлчихвөл үүнээс хойш хүү тооцохоо болъё гэсэн.

7 дугаар сарын 1-ний өдөр болоход нэг ч төгрөг өгөөгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаар ярих гэхээр холбогдохгүй байсан тул Б.Н*******, М.Ц******* нараас зээл, зээлийн хүү 26,870,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2.Хариуцагч Б.Н******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О.А******* болон түүний эхнэр Л.Б******* нараас эхлээд 12,500,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг авсан. Үүний дараа үндсэн мөнгө болох 22,500,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг Л.Б*******ийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш сар бүр өөрийн Хаан банкны 5284122246 болон 5 данснаас 18,500,000 төгрөгийг бэлэн бусаар 2022 оны 6 дугаар сар хүртэл шилжүүлж байсан.

Иймд О.А*******гийн нэхэмжлээд байгаа 26,870,000 төгрөг болон хүү 8,370,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******аа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газраас хариуцагч болох М.Ц******* нь барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулан хариуцагч Б.Н*******тэй хамтран зээл авч байгаагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээ байгуулаагүй, барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулсан байгаа. Хариуцагч тал 6 сарын хугацаанд тодорхой хэмжээнд хүү төлж байсан. Барьцаалан зээлдүүлэх тусгай зөвшөөрөлгүй учир хүү, алданги авах эрхээ алдсан. Бид өнөөдөр 24,300,000 төгрөгийг төлсөн баримтаа нотлох баримтаар өгсөн гэв.

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр О.А*******, Б.Намнасүрэн, М.Ц*******  нарын байгуулсан “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр О.А*******, Б.Намнасүрэн, М.Ц******* нарын байгуулсан “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б.Н*******гийн гаргасан хүсэлт /хэргийн 6-р хуудас/,

-Л.Б*******ийн 5 дугаартай Х банкны дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 7-20-р хуудас/

4.Хариуцагч тал Б.Н*******гийн 5 дугаартай Х банкны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, Б.Н*******гийн 5284122246 дугаартай Х банкны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийг хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудсыг нотлох баримтаар шүүх хуралдааны ш*******анд хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн.

5.Шүүхээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******аагийн хүсэлтээр О.А*******гаас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн дүрмийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тал барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байна /хэргийн 42-р хуудас/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч нараас зээл, зээлийн хүү 26,870,000 төгрөгийг гаргуулна гэв.

3.Хариуцагч М.Ц******* нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газраас барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулан хариуцагч Б.Н*******тэй хамтран зээл авч байгаагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Н******* нь О.А*******, Л.Б******* нараас 22,500,000 төгрөгийг авсан, үүнээс 4,000,000 төгрөгийг Л.Б*******ийн данс руу шилжүүлсэн, үлдэгдэл 18,500,000 төгрөгийг бэлэн бусаар сар бүр 2022 оны 6 дугаар сар хүртэл шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч О.А*******, хариуцагч Б.Н*******, М.Ц******* нар нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12,500,000 төгрөгийн, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийн “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” байгуулсан байна /хэргийн 4-5-р хуудас/. Нийт 22,500,000 төгрөг авсан талаар хариуцагч Б.Н******* маргаагүй, харин хариуцагч М.Ц*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газраас хариуцагч болох Б.Н*******тэй хамтран зээл авч байгаагүй гэж маргадаг.

6.Зохигчийн хооронд байгуулсан барьцаалан зээлдүүлэх гэрээнд “Х ” ХХК-ний тамга дарагдсан. Тус гэрээний барьцаанд Б.Н*******гийн өмчлөлийн toyoto маркын H 5А улсын дугаартай авто машиныг барьцаалсан байна.

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны ш*******анд “Х ” ХХК нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч тухайн гэрээг найдвартай харагдуудахын тулд “Х ” ХХК-ний тамгыг гэрээнд хэрэглэсэн гэж тайлбарласан.

8.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох нь зээлийн гэрээний нэг төрөл юм.  Зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлдүүлэгч барьцаа шаардах нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний нэг онцлог нь байдаг. Барьца*******ай зээл олгох аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу барьцаалан зээлдэх газар хэрэгжүүлэх нь уг гэрээний бас нэг онцлог тул “Х ” ХХК болон О.А*******гийн хэн аль нь барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулах эрхгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааг заасан бөгөөд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэнэ гэжээ.

9.Иймээс хэргийн 4 болон 5 дугаар хуудсан авагдсан зохигчийн хооронд байгуулсан барьцаалан зээлдүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 /хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл/-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн.

Учир нь нэхэмжлэгч О.А******* нь иргэдтэй байгуулсан зээлийн гэрээний үр шимийг хүртэж, зээлийн үйл ажиллагаа явуулж байгааг хуулиар хориглоогүй ч тэрээр аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрөл авч, улсад зохих т*******вар хураамжаа төлөөд уг үйл ажиллагааг эрхлэх бүрэн боломжтой байсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно, 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

10.Нэхэмжлэгч О.А******* нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аваагүй байх тул хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

11.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг.

12.О.А*******гаас хариуцагч Б.Н******* бэлэн болон бэлэн бусаар нийт 22,500,000 төгрөг авсан бөгөөд Б.Н******* нь  Л.Б*******ийн данс руу нийт 25,000,000 / 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд/ төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд судалсан дансны хуулгаар тогтоогдож байх тул О.А*******гаас авсан мөнгөө Б.Н******* буцаан төлсөн байна.

13.Хэрэгт авагдсан нотлох баримт болох дансны хуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******ийн данснаас хариуцагч Б.Н*******гийн дансруу мөнгө шилжсэн, зээлийн төлөлт хийхдээ Б.Н******* нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дансруу мөнгө шилжүүлж байгаа үйл баримт тогтоогдож байгаа боловч хариуцагч Б.Н******* нь нэхэмжлэгч О.А*******гаас мөнгө зээлсэн гэж хүлээн зөвшөөрч байх тул О.А*******г шүүх нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн.

14.Иймд зохигчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,300 /хоёр зуун ерэн хоёр мянга гурван зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Н*******, М.Ц******* нарт холбогдох 26,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,300 /хоёр зуун ерэн хоёр мянга гурван зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР