Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

 

2025         07          07                                              2025/ШЦТ/350

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

а

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Б.О, Г.Д /онлайн/

Хохирогч “***” ХХК-ний өмгөөлөгч Б.М

Иргэний хариуцагч “***” ХХК-ний өмгөөлөгч Э.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

    Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 2425002150581 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Я овгийн Б-н Г, Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ***аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, барилгын гадна фасадын ажлыг хувиараа хийж гүйцэтгэдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД: **********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хорооллын “***” хотхоны 10-2 дугаар барилгын гадна металл фасадын ажлыг хийж гүйцэтгэж байх үедээ барилгын хойд талд татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас гал алдаж, болгоомжгүй үйлдлээр “***” ХХК-д 1,429,012,727 төгрөг, тус байрны оршин суугч хохирогч Г.Д-д 26,101,000 төгрөг, Б.Г-д 440,100 төгрөг, Х.Б-д 7,874,467 төгрөг, Г.Д-д 2,359,316 төгрөг, Б.О-д 16,421,571 төгрөг, Д.Д-д 13,147,167.78 төгрөг, Т.Э-д 3,803,000 төгрөг, Т.Б-д 1,405,000 төгрөг, Г.Ю-д 2,960,000 төгрөг хохирол тус тус учруулж нийт их хэмжээний буюу 1,503,524,348.78 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.О мэдүүлэхдээ “16.1 сая төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо буруутай этгээдээс гаргуулж авмаар байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Д мэдүүлэхдээ “Манайд 28 сая төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний хөлс 1.2 сая төгрөг төлсөн. Хохирлоо нэхэмжлэнэ. Хэнээс гаргуулахыг шүүх шийдвэрлэх байх” гэв.

 

Хохирогч Б.Г, Х.Б, Г.Д, Д.Д, Т.Э, Т.Б, Г.Ю, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дамчаа нар “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо нэхэмжлэнэ” гэсэн байна. Иргэний хариуцагч Б.Г нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд. /1-р хх-ийн 09-157-р тал/

2. Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн “Камерын бичлэгийн цагаар 11 цаг 3 минут, бичлэг эхэлсэн 34 секутэнд ногоон өнгийн малгайтай, цэнхэр өнгийн ажлын хувцастай эрэгтэй хүн нь шатсан байрны хойд талаас гарч ирээд гал гарсан орчим руу очиж байна, камерын бичлэгийн цаг минутанд, бичлэгчйн 01 минут 54 секутэнд гал гарч эхэлсэн гэх орчимд гадна фасадыг гараараа барьж үзэж юм хийж байна, камерын бичлэгийн 11 цаг 06 минутанд бичлэгийн 02 минут 45 секутэнд тамхи татаж байгаад газарт ишийг нь хаяж байна. Уг хүн нь камерын бичлэгийн 11 цаг 06 минут, бичлэгийн 03 минут 40 секутэнд барилгын хашааны урд хэсэг байрлах жижиг хаалгаар гараад явсан. Камерын бичлэгийн 11 цаг 44 минут 37 секунтэнд бичлэгийн 44 минут 12 секутэнд байрны гал гарч буй хэсгийн доороос утаа уугьж эхэлж байна. Камерын бичлэгийн 11 цаг 48 минутанд бичлэгийн 48 минут 26 секунтэнд дээрээс оосорлогч бүхий юулкетэй хоёр хүн бууж ирээд гарч буй галаас тойрч урагшаагаа гүйв. Түүнээс хойш бичлэгийн 54 минут 05 секунд хүртэл гал дүрэлзэн асаж байна. Камерын бичлэгийн явцад ногоон өнгийн малгайтай, цэнхэр өнгийн ажлын хувцастай эрэгтэй хүнээс өөр хүн гал гарч эхлэх хүртэл яваагүй харагдаж байна. Дээрээс нь асаж байгаа гал бусад зүйлс унаж харагдахгүй байна” гэх тэмдэглэл. /2-р хх-ийн 103-р тал/

3. Хохирогч Г.Г-н “***” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан.Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоныг барьж байгуулах төслийн хүрээнд ажиллаж байгаа. “***” хотхоныг 2021 оны 07 дугаар сард эхлүүлэн 10 давхар 8 блок байрнаас 5 байрыг нь ашиглалтанд оруулсан. Бусад байрыг нь барьж байгуулж байгаа. “***” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан “***” хотхоны 10-2 дугаар байр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд зүүн талын дунд хэсгийн газрын орчмоос шатаж дээшээ гал ноцож гадна фасад цонхнууд болон уг байрны зүүн талын зарим айлуудын эд хогшил галд өртөж шатсан. Манай компанийн зүгээс шатсан байрны хэсэг рүү харсан хяналтын камерын бичлэгээс харахад уг байрны гадна фасадыг хийж гүйцэтгэсэн Г даргатай бригадын ажилтан Г гэх хүн нь байр шатаж эхэлсэн орчимд явж байгаад тамхи татаад ишийг нь хаяж байгаа харагдсан. Гал гарсан шалтгаан нь тамхины иш хаяснаас хамааралтай гал гарсан гэж үзэж байгаа. Манай компани нь гал хэнээс үүдэлтэй юунаас болж гал гарснаас үл хамаарч өнөөдрийн байдлаар шатсан байрны гадна фасад, цонх, айл өрхийн засвар, солих шаардлагатай зүйлсийг сольж, бүрэн засаж дуусгаж байна. Уг байр шатсан цагаас хойш галд өртсөн хэсгийг засахад шаардлагатай санхүү, хөрөнгийн тооцоог гаргаж тусад нь баримт үйлдэж байна. Одоогийн байдлаар 1,7-1,8 тэрбум төгрөгийн зардал гарч байна, баримтаар нотлогдоно. Шаардлагатай гэж үзвэл дотоод хяналтын албаар баталгаажуулсан дүгнэлт гаргаж болно. Г даргатай бригад хийж гүйцэтгэсэн. Анх уг байрны фасад хийх цагаас эхлэн ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн гэрээ зэргийг байгуулан ажлыг гүйцэтгэсэн. “***” хотхоны 10-2 дугаар байрыг Улсын комисс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажиллаж үүрэг даалгаврын биелэлтийг өгч 2024 оны 12 дугаар сарын 12-ны хүлээн авсан. Учирсан хохирол, төлбөрийг нэхэмжилнэ. Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 107-108-р тал/

4. Хохирогч Г.Д-гийн “Манайх Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоны 10-2 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын *** тоотод амьдардаг. Манай байр нь манай нөхөр Д.А-н нэр дээр байдаг. Манай нөхөр хөдөө ажлаар явдаг учраас би төлөөлөн хохирогч, иргэний нэхэмжпэгчээр тогтоогдон мэдүүлэг өгч байна. Манайх уг байрандаа 2024 оны цагаан сарын дараа буюу 02 дугаар сарын 20-ны үеэр орсон. Манайх байр авахдаа урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгөө Голомт банкаар дамжуулан 6 хувийн зээлээр худалдан авч байрны гэрчилгээг өөрсдийн нэр дээрээ гаргуулан авсан. Манайх байрандаа орохдоо банкны зээл хөөцөлдөх үед “***” даатгалд хамрагдсан. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай байранд гал гарах явцад гэртээ байгаагүй. Гал гарсан талаар нь дүүгээсээ мэдээлэл авсан. Гэртээ 04 дүгээр сарын 06-ны өдөр ирээд цагдаагийн газрын мөрдөгч эмэгтэйгийн хамтаар орж үзлэг хийлгүүлэн гэртээ орсон. Гэртээ ороход гэрийн тагтны цонх болон том өрөөний цонх хагарсан. Мөн шалны паркет гал унтраах явцад хэвийн байдлаа алдаж зай завсар гарсан. Тааз болон обой нь тортог болсон. Галд өртсөн хэсгүүд нь галд шатаж тортог болсон байсан. Байранд л учир хохирол төлбөрийг манай байрыг барьж байгуулж буй “***” ХХК-н завсарлаад явж байгаа, удирдлагууд нь байрны засварыг бүрэн засаж хэвийн болгоно гэсэн. Харин манай гэрийн эд хогшлоос том өрөөний чүүл шатсан, хөшигний зам галд хайлсан байсан. Мөн буйдангийн цонхон талын хэсэг нь шатсан, буйдангийн бүтээлэг, буйдангийн хоёр сандлын матрас зэрэг нь галд зарим хэсгээрээ шатсан. Би байранд орохдоо чүүлээ 1 метрийг нь 30,000 төгрөгөөр 5 метр чүүл авч нийт 150,000 төгрөг болсон. Хөшигний замаа 65,000 төгрөгөөр худалдан авсан. Буйдангийн бүтээлэг 65,000 төгрөг, Буйдангаа 2 сандалтай нь 2024 оны 02 дугаар сард Орхон аймгийн Говьхангай тавилгын дэлгүүрээс шинээр нь 2,490,000 төгрөгөөр худалдан авсан. Манай гэрийн эд зүйлүүд нийлээд 2,770,000 төгрөгийн хохирол учирсан. Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйлгүй. Учирсан хохирлоо хуулийн дагуу нэхэмжлэнэ” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 112-113-р тал/

5. Хохирогч Т.Э-ын “Манайх гэр бүлээрээ Орхон аймгийн Баян- Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоны 10-2 дугаар байрны нэгдүгээр орцны 5 давхрын ***  тоот байрыг худалдан авахаар 2023 оны 08 дугаар сард захиалга өгч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр “***” ХХК-д төлбөрөө бүрэн барагдуулж байрныхаа түлхүүрийг 2024 оны 02 дугаар сарын эхээр авч байрандаа 03 дугаар сарын 10-ны үеэр үед нүүж орсон. Байрныхаа гэрчилгээг гаргуулан аваагүй учраас даатгалд хамраагүй. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай байрны зүүн талын хэсэг шатсан талаар эхнэрээсээ мэдээд ***олгойгоос ажлын дундуур чөлөө аваад ирсэн. Гал бүрэн унтарч дууссаны дараагаар цагдаагийн газрын мөрдөгч манай гэрт эхнэрийн хамтаар орж үзлэг хийсэн байсан. Гал гарч байхад манай эхнэр хүүхэд хоёр гэртээ байгаагүй гэсэн. Гал гарсан шалтгаанаас болж манай жижиг өрөөний тагт нилдээ шатаж цонх хагарч усанд автсан байсан. Жижиг өрөөний цонх хагарч дотор тал руугаа ус орсон байсан. Мөн том өрөөний цонх хагарч дотор тал руугаа гал орсон байсан. Байрны засварыг “***” ХХК-ны засварлаж өгнө гэсэн. Гэрийн шатсан зүйлийг дурьдвал: -Том, жижиг өрөөний хөшиг чүүл шатсан, байрандаа орохдоо шинээр нь 500,000 төгрөгөөр “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн хажуугийн “Гэрэл” дэлгүүрээс худалдан авч байсан. Том өрөөнд байсан буйдангийн цонхон талын хэсэг шатсан, буйдангаа байрандаа орохдоо Улаанбаатар хотын Говьхангай тавилгын дэлгүүрээс 2024 оны 01 дүгээр сарын 06- ны өдөр 1,300,000 худалдан авч байсан. Том өрөөний шалны хивсний цонхон талын хэсгийн үзүүр нь шатсан, тухайн хивс “Атила” брендийн хивсийг нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны үеэр Эрдэнэт хивсний дэлгүүрээс 1,470,000 төгрөгөөр худалдан авч байсан. Том, жижиг өрөөний обжур шатсан, байранд орохдоо нийлүүлээд 500,000 төгрөгөөр худалдан авсан. Дахин ашиглах боломжгүй болсон. Гал тогоо, жижиг өрөөний тавилгыг салгаж харлаж тортог болсон зүйлийг цэвэрлэх явцад салгаж, буцаан угсрах зардалд 400,000 төгрөг шаардлагатай гэсэн. Гэрийнхээ тавилга эд хогшлын утаа идсэн хэсэг бүрийг нийтэд 1,000,000 төгрөгөөр цэвэрлүүлсэн. Тагтан дээр хүүхдийн хөлд оруулагч, тоглоомуудын шатсан, хуучин хэрэглэж байсан, өнгөрсөн жил нийтэд нь 200,000 төгрөгөөр авч байсан. Тагтан дээр тэмээний ноосон хөнжил, хоёр дэр байсан, байранд орохоосоо өмнө нь Улаанбаатар хотоос 300,000 төгрөгөөр авч байсан. Гэрт байсан хувцаснууд, орны бүтээлэг, хөнжил болон бусад зүйлийг хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэхэд 1,500,000 төгрөг болсон. Би гал гарсны улмаас ажлаасаа 12 хоногийн чөлөө авсан, ажилгүй байсан үеийн 4,000,000 төгрөгийн цалин зэргийг нэхэмжилж байна. Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирол, төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 117-118-р тал/

6. Хохирогч Д.Д-гийн “Нөхөр бид хоёр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоны 10-2 дугаар байрны нэгдүгээр орцны 5 давхрын ***  тоот байрыг худалдан авахаар 2023 оны 09 дүгээр сард захиалга өгч урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн өгч 2024 оны 02 дугаар сарын 10-ны үеэр ***аймгийн Хаан банкны ипотекийн 6 хувийн зээлд хамрагдаж, үндсэн зээлдэгчээр би өөрөө хамрагдаж байрныхаа гэрчилгээг 02 дугаар сарын 15-ны өдөр авч “Бодь” даатгалд хамрагдаж байсан. Байрныхаа гэрчилгээгээ гаргуулан аваад байрныхаа түлхүүрийг авч, байрандаа удаагүй нүүж орсон. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ хүүхэдтэйгээ байж байхад байрны зүүн хойноос хар утаа гарч утаа үнэртээд байхаар хүүхдээ аваад гадаа гартал байрны зүүн талаас шатаж, урагшаагаа гал нүүж шатаж байсан. Тухайн үед онцгой байдлын алба хаагч нар галыг унтраахаар ажиллаж байсан.Гал гарсан шалтгааныг юунаас үүдэлтэйг мэдээгүй. Гал бүрэн унтарч дууссаны дараагаар манай гэрт орж шатсан зүйлд үзлэг хийсэн. Тагтны хэсэг нилдээ шатаж цонх нь хагарсан, том өрөөний цонх хагарч обой, тааз нь тэр чигтээ харлаж тортог болсон. Мөн жижиг өрөөний хана тааз харлаж тортог, ус шүршигдсэн болсон. Том өрөөний шалны паркет нь шатсан, усанд автсан. Гэрийн шатсан зүйлийг дурдвал: Том өрөөний хөшиг, чүүл, хөшиг тогтоогч шатсан. Байранд орохдоо хөшиг, чүүл зэргийг Бараан захаас 300,000 төгрөгөөр шинээр нь худалдан авсан. Хөшиг тогтоочоо 100 айл барилгын дэлгүүрээс 150,000 төгрөгөөр худалдан авсан. Дахин ашиглах боломжгүй болсон. Жижиг өрөөний тагтан дээр хувцасны чамдан дотор хувцас нь дунд байсан нөхрийн өвөөгөөс аавд нь, ааваас нь нөхөрт дамжин ирсэн манан хөөрөг шатаж хагарсан. Тухайн хөөргийг нөхөр бид хоёр 12,000,000 төгрөгөөр үнэлж байна. Жижиг өрөөний тагтан дээр хувцасны чомдан доторх хувцаснууд шинэ, хуучин хувцас холимог байсан. Биеийн тамирын өмд 2 ширхэг, даавуун өмд 3 ширхэг, цамц 4 ширхэг, футболк 3 ширхэг зэрэг зүйлүүд байсан. Дээрх хувцаснуудаа 600,000 мянган төгрөгөөр үнэлж байна. Ихэнхи нь шинэ хувцас байсан. Жижиг өрөөний тагтан дээр байсан нөхрийн өвлийн куртик шатсан, өнгөрсөн өвөл 200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Жижиг өрөөний тагтан дээр байсан нөхрийн хромон гутал 200,000 төгрөгөөр худалдан авч байсан, нөхөр бид хоёрын хос дээл цагаан сараар 900,000 төгрөгөөр авч байсан, нехрийн үстэй дээлийг ээж өнгөрсөн өвөл хийж өгч байсан зах зээлийн ханшаар 2,500,000 төгрөг, нөхрийн энгийн даавуун хоёр дээлийг ээж хийж өгч байсан нийлээд 300,000 төгрөг, нөхрийн хоёр пүүз эко брэндийн пүүзийг 150,000 төгрөгөөр авч байсан, нөгөө пүүзийг нь 250,000 төгрөгөөр худалдан авч байсан, нөхрийн савхин куртик 500,000 төгрөг, хавар намрын куртик 150,000 төгрөг, хантааз 120,000 төгрөгөөр худалдан авч байсан. Нөхөр Солонгос улсаас чамдамыг монгол мөнгөөр 100,000 төгрөгөөр авч байсан. Нийт 5,170,000 төгрөг. Жижиг өрөөний тагтан дээр байсан миний адууны арьсан гутал байсан, 2023 оны 11 дүгээр сарын 400,000 төгрөгөөр авч байсан, өвлийн куртик өнгөрсөн өвөл 300,000 төгрөгөөр худалдан авч байсан пальтог өнгөрсөн хавар 750,000 төгрөгөөр авч байсан, өвлийн арьсан гутал, өнгөрсөн жил 350,000 төгрөгөөр худалдан авч байсан, хавар намрын гутал өнгөрсөн намар 250,000 төгрөгөөр худалдан авч байсан. Энгийн хоёр дээл байсан өнгөрсөн жил 2 дээлийг нийлүүлээд 450,000 төгрөгөөр худалдан авч байсан.Манай охин дээл өнгөрсөн жил 80,000 төгрөгөөр худалдан авч байсан. Лоовуузан хүүхдийн малгай өнгөрсөн жил 25,000 төгрөгөөр авч байсан. Өвлийн куртик 60,000 төгрөг, хавар намрын гутал 50,000 төгрөгөөр өнгөрсөн намар авч байсан.Нийлээд 2,715,000 төгрөг. Жижиг өрөөний тагтан дээр байсан Солонгос 3-4 ширхэг хавтанг тавилга хийлгэхээр зүсүүлсэн байсан, тус бүрийг нь 150,000 төгрөгөөр 100 айлын барилгын дэлгүүрээс авч байсан. Зүсүүлсэн мөнгөтэйгөө нийлээд 700,000 төгрөг. Жижиг өрөөний тагтан дээр байсан жижиг өрөөний хөшиг, чүүл, орны даавуу шатсан. Хөшиг чүүл зэргийг байрандаа орохдоо 150,000 төгрөгөөр авч байсан, орны даавууг өнгөрсөн жил 100,000 төгрөгөөр худалдан авч байсан. Нийт 250,000 төгрөг. Гал тогооны тавилга нилдээ харлаж тортог болсон.Цагаан өнгийн тавилга байсан. Байранд орохдоо шинээр нь 7,000,000 төгрөгөөр хувь хүнээр хийлгэж байсан.Мөн буйдан харлаж тортог болсон, өнгөрсөн жил 2,000,000 төгрөгөөр авч байсан.Гэрт дотор байсан хувцас хунар, цагаан хэрэгсэл, хүүхдийн тоглоом зэрэг зүйлүүд тортог болсон байсан.Цахилгаан бараанаас хөргөгч, шарх шүүгээ, хэншүү сорогч, угаалгын машин зэрэг нь асааж үзэхэд хэвийн байгаа боловч цаашид ус чийгнээс хамаарч ажиллах, шатах эсэхийг нь мэдэхгүй байна.Учирсан хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Харин дотор засварыг “***” ХХК бүрэн барагдуулна гэсэн. Засварыг хийж байгаа” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 122-123-р тал/

7. Хохирогч Б.Г-н “Миний амьдарч буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол "***" хотхоны 10-2 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхрын *** тоотын байр нь манай ах Б.Б гэх хүний нэр дээр байдаг боловч миний байр байгаа юм. Ах бид хоёр байранд орохдоо урьдчилгаа 30 хувийг нь бүрдүүлэн өгч үлдсэн мөнгийг нь Голомт банкны 6 хувийн хүүтэй зээлд хамрагдаж 2024 оны 02 дугаар сард байрныхаа гэрчилгээг гаргуулсан авсан. Байрныхаа гэрчилгээг гаргуулан авахдаа "Миг" даатгалд хамрагдсан. Би байрандаа энэ оны цагаан сарын шинийн 3-ны өдөр Би өөрөө хувиараа "авто кран" машинаар өндөрт ачаа барааг зөөдөг. Гал гардаг өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол "***" хотхоны 10-6 дугаар байранд хөлсөөр ажиллаж байсан. Тухайн үед миний амьдарч буй байрны зүүн талаас нь дээшээгээ их хэмжээний утаа гарахаар нь гал гарч байгаа юм байна гэж ойлгоод онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл өгсөн. Мөн "***" хотхоны инженерт нь хэлсэн. Удаагүй онцгой байдал, цагдаагийн алба хаагч нар ирцгээсэн. Галыг бүрэн унтрааж дууссаны дараагаар цагдаагийн газрын мөрдөгчийн хамтаар орж манай гэрт үзлэг хийсэн. Тухайн үед манай гэрийн том өрөөний цонх нилдээ хагарч ойр орчмын обой нь харлаж тортог болсон байсан. Мөн гэрийн зарим зүйлс буюу буйдан утаа идэж харласан байсан. Гэрийн шалны паркет усаар дүүрсэн байсан. Жижиг өрөөний тагтны цонх бүхэлдээ хагарч тагт шатсан байсан. Тагтан дээр байранд ороод шинээр нь худалдан авсан тошиба брэндийн тоос сорогч шатсан байсан. Уг тоос сорогчоо 489,000 төгрөгөөр 2024 оны 01 дүгээр сард худалдан авсан. Гэрт байсан бусад эд зүйлс галд өртөөгүй. Буйданд учирсан харлаж үлдсэн тортгийг өөрөө цэвэрлэнэ, буйдангаа нэхэмжпэхгүй. Манай байранд учирсан засварыг "***" ХХК-нь бүрэн барагдуулахаар ажиллаж байгаа, хэвийн болгож өгнө гэсэн. Миний хувьд тоос сорогчийн үнийг нэхэмжилж байна. Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжпэх зүйл байхгүй.Учирсан хохирол, төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 127-128-р тал/

8. Хохирогч Г.Ю-гийн “Манайх Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол "***" хотхоны 10-2 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхрын 201 тоотод орохоор болоод захиалга өгч урьдчилгаа 30 хувийг нь тушааж үлдсэн мөнгөө Голомт банкны 6 хувийн хүүтэй зээлд хамрагдаж 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байрны гэрчилгээг гаргуулсан авсан. Байрныхаа гэрчилгээг гаргуулан авахдаа "Миг" даатгалд хамрагдсан. Нөхөр бид хоёр уг байрандаа нүүж орохоор болоод байраа тохижуулахаар гэртээ зурагт, хөргөгч, тавцан плитк, шарх шүүгээ, хэншүү сорогч, аяга тавганы ком зэргийг шинээр нь аваад том өрөөндөө оруулсан байсан. Зарим зүйлүүд нь хайрцаг савтайгаа байсан. Манайх байрандаа удахгүй орно гээд цахилгаан бараагаа дэлгүүрээс шинээр худалдан авсан байсан. Хаанаас хэдэн төгрөгөөр авсан баримт нь байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр уг гал гарсан байрандаа байгаагүй, гал гарсан талаар байрныхаа хүнээс дуулсан. Гал бүрэн унтарч дууссаны дараа цагдаагийн мөрдөгчийн хамтаар гэртээ орж, манай гэрт үзлэг шалгалтыг хийхэд том өрөөний цонх хагарч, гэрийн шал хэсэг нилдээ норсон байсан. Гэрт байсан цахилгаан барааг асаж байгаа эсэхийг бүрэн шалгаагүй. Гадна харагдах байдлаасаа шатаагүй. Ус орж шатсан эсэхийг мэдэхгүй байна. Жижиг өрөөний тагтны шил хагарсан байсан. Манай гэрийн 00-ийн өрөөнөөс бусад хэсгүүд нь тортог суусан байсан. Манай байрыг "***" ХХК-нь засварлаж байгаа, өмнө байсан шигээ хэвийн болгоно гэсэн. Гал гарсан шалтгаан юунаас хамраалтай байсан ч засаж өгнө гэсэн. Гэрт байсан цахилгаан хэрэгслүүдийг ажиллаж байгаа эсэхийг шалгаад дараа нь юу нэхэмжпэх талаар тодорхойлно.Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжпэх зүйл байхгүй. Учирсан хохирол, төлбөрийг тодорхой мэдэхгүй байна. Манай гэрт байсан цахилгаан бараанаас 65 инчийн самсунг маркийн зурагт гал гарах өдөр галыг унтраах явцад хагарсан цонхоор ус ихээр орсон байсны улмаас чийг авч үе үе унтарч, дэлгэц нь жирэлздэг. Манайх зурагтаа 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3,699,900 төгрөгөөр худалдан авч байсан. Зурагтаа аваад удаагүй, шинээрээ байсан. Зурагтаа хананд тогтоогоогүй, газарт ил тавьсан байсан. Учир нь байрандаа нүүж орох гээд юм аа бэлдэж байсан. Бусад цахилгаан хэрэгслүүд нь ажиллагаа хэвийн зүгээр байсан. Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Зурагтаа л бүрэн бүтэн болгомоор байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 132, 134-135-р тал/

9. Хохирогч Г.Д-н “Манайх Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол "***" хотхоны 10-2 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхрын ***  тоотод амьдардаг. Манай байр нь миний нэр дээр байдаг. Би хохирогч, иргэний нэхэмжпэгчээр тогтоогдон мэдүүлэг өгч байна. Манайх уг байрандаа 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр орсон. Манайх байр авахдаа урьдчилгаа 53,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгөө Голомт банкаар дамжуулан 6 хувийн зээлээр худалдан авч байрныхаа гэрчилгээг гаргуулан авсан. Манайх байрандаа орохдоо банкны зээл хөөцөлдөх үед "Миг" даатгалд хамрагдсан. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ байж байхад 11 цаг өнгөрч байхад цонхоор юм харагдахгүй болоод хар утаа гарч байсан. Цонхон дээрээ очиход доороос улаан гал дүрэлдэж байсан. Хүүхдүүдээ аваад хувцсаа өмсөж амжаагүй байхад том өрөөний цонх хагарч гал орж ирсэн. Тэгээд арай гэж амжаад хүүхдүүдээ авч гарсан. Шатаар бууж байхад орцны салхивчны цонхнууд хагарч байсан. Манай хоёр хүүхэд болон надад гэмтэл бэртэл учраагүй. Гадаа гараад хартал манай байрны зүүн тал нилдээ шатаж байсан. Тухайн үед гал унтраах ангийн машин техник хэрэгсэл ирсэн байсан. 10 дугаар давхар буюу манай гэрийн орчим руу галын машин усаа цацаж хүрэхгүй байсан. Нэмэгдлээр машин техникүүд ирж харагдсан. Гал унтраагаад үдээс хойш цагдаагийн мөрдөгч нар гэрт үзлэг хийхэд манай гэрийн эд хогшил нилдээ шатсан байсан. Манайх 2 өрөө бүхий 56 м.кв байр байсан. Байрны засварыг "Тэлэн бүтээн байгуулалт" ХХК-нь бүрэн засварлаж өгнө гэсэн. Гэрийнхээ шатсан, дахин ашиглах боломжгүй болсон эд зүйлийг дурьдвал: Том өрөөнд байсан буйдан 3 жилийн өмнө "Best” буйдангаас 2 сая гаран төгрөгөөр худалдан авч байсан. Том өрөөнд байсан зурагт 60 инчийн 2023 оны 11 дүгээр сард ах дүү нар бэлгэнд авч өгч байсан. Манай ах дүү нар 3 гаран төгрөгөөр худалдан авсан гэж байсан. Том өрөөний шалан дээр дэвссэн байсан 3x5 хэмжээтэй хивс байранд орохдоо "Эрдэнэт хивс”-ний дэлгүүрээс 1,380,000 төгрөгөөр худалдан авч байсан. Том өрөөний буйдан дээр байсан бүтээлэг байранд орохдоо 150,000 төгрөгөөр Төгөл худалдааны төвөөс авсан. Том өрөөний буйдангийн хажууд байсан 200 литрийн хэмжээтэй хөлдөөгч 2 жилийн өмнө Үйлчилгээний төвийн "Соронз" цахилгаан барааны дэлгүүрээс 800,000 орчим төгрөгөөр авч байна санагдаж байна. Том өрөөний буйдан дээр манай хоёр хүүхдийн гар утас тус бүрдээ 400,000 төгрөгийн үнэтэй, нийлээд 800,000 төгрөгөөр өнгөрсөн намар худалдан авч өгч байсан. Том өрөөний болор обжур байранд орохдоо 850,000 төгрөгөөр Улаанбаатар хотын 100 айл худалдааны төвөөс авч байсан. Том өрөөнд байсан ууттай морин хуур 2023 онд 500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Том өрөөний цонхны давцан дээр байсан хүүхдийн шатар 300,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Гал тогооны тавилгыг байранд орохдоо шинээр цахилан 3,500,000 төгрөгөөр хийлгэсэн. Нүүрэн хэсэг болон нугас, хаалга үүд шатсан тул дахин ашиглах боломжгүй болсон байсан. Гал тогооны тавилгыг угсруулахдаа хэншүү сорогчийг 300,000 төгрегеер худалдан авсан. Гал тогооны тавилгыг угсруулахдаа холигч болон угаалтуурыг нийлүүлээд 400,000 төгрөгөөр худалдан авсан. Гал тогооны өрөөнд байсан хөргөгчийн нүүрэн хэсэг шатаж, ус орж шатсан, хөргөгчөө 3 жилийн өмнө 1 сая гаран төгрөгөөр худалдан авсан. Гал тогооны өрөөнд байсан шарх шүүгээг 1 сая хүрэхгүй төгрөгөөр авч байсан санагдаж байсан, тодорхой хэлж мэдэхгүй байна. Ухаалаг будаа агшаагч 199,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос өнгөрсөн жил худалдан авч байсан. Ус шүүгч 80,000 төгрөгөөр бараан захын хажуугийн "Гэр" төвөөс худалдан авч байсан. Гал тогооны өрөөний болор обжур 380,000 байранд орохдоо шинээр худалдан авч байсан. Хайруулын таваг 180,000 төгрөгөөр худалдан авч байсан. Үүдний хэсгийн хувцасны шкафыг 1,800,000 төгрөгөөр байранд орохдоо шинээр нь захиалж хийлгэсэн. Үүдний хэсгийн болор обжур 280,000 төгрөгөөр байранд орохдоо худалдан авсан. Унтлагын өрөөний ор 3 жилийн өмнө 1,200,000 төгрөгөөр хийлгэж байсан. Унтлагын өрөөний хувцасны шкафыг 3 жилийн өмнө 1,350,000 төгрөгөөр хийлгэж байсан. Унтлагын өрөөнд байсан гоо сайхны тольтой комыг хурим хийхэд 1,200,000 төгрөгөөр авч байсан. Унтлагын өрөөнд байсан бурхны гуу болон бурхан тахил нийлээд 300,000 төгрөг. Унтлагын өрөөний болор обжур 350,000 төгрөгөөр худалдан авч байсан. Унтлагын өрөөнд байсан 2x3 хэмжээтэй хивс 900,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тагтан дээр байсан өвөл зуны хүүхдийн болон нөхөр бид хоёрын хувцас,годон гудал, угалзтай монгол гутал, бөхийн гутал зэрэг зүйлүүд байсан. Үнэ ханшийн талаар тодорхойлж мэдэхгүй байна. Эрэгтэй эмэгтэй годон гутлаа өнгөрсөн намар шинээр нь худалдан авч байсан. Эрэгтэй гутлыг нь 1,165,000 төгрөг, эмэгтэй гутлыг нь 1,550,000 төгрөгөөр худалдан авч байсан. Бусад гутал хувцасны үнэ ханшийн талаар тодорхойлж мэдэхгүй байна. Тагтан дээр байсан бусад эд зүйлийг санаж байгаад бичгээр гаргаж хэрэгт гаргаж өгнө.Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжпэх зүйл байхгүй. Учирсан хохирлоо хуулийн дагуу нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 139-140-р тал/

10. Хохирогч Б.О-гийн “Манай гэр бүл *** багийн *** хотхоны 10-2 дугаар байрны 3 давхрын ***  тоот 53 метр квадрат 2 өрөө байрыг худалдаж *** ХХК-наас худалдаж авсан юм. Одоо гэрчилгээ нь гарчихсан миний нэр дээр байдаг бөгөөд манайх тус байрандаа 2024 оны 03-р сарын эхээр нүүж орж амьдрах болсон юм. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад манай гэртээ байсан 9 настай хүүхэд Х над руу залгаж "манай том өрөөний цонхны гадна талаас утаа гараад байна" гэж ярьсан юм. Тэр доор нь би гэртээ ирэхэд манай байр шатаж байсан бөгөөд гал гүйцэд унтраагүй байсан юм Тухайн үед манайд хүү маань ганцаараа байсан бөгөөд гадаа гараад ирчихсэн байсан юм. Галыг унтрааж дууссаны дараа цагдаагийн хамт гэр лүүгээ ороход балкон, том өрөөний хөшиг, жижиг өрөөний хөшиг, том өрөөнд байсан буйдан, хивс, зурагт, хүүхдийн хичээлийн цүнх зэрэг эд зүйлс шатаж галд өртсөн байсан. Харин гал тогооны тавилга хайлсан, жижиг өрөөнд байсан хувцасны модон шкаф хайлсан. Үүдний хувцасны шкаф хайлсан байсан. Мөн балкон дээр байсан манай гэр бүлийн өвөл, зуны хувцаснууд, сургуулийн диплом гэхчилэн бичиг баримтууд. Самсунг загварын нөүтбүүк, аяны майхан, 3 ширхэг сандал, хөнжил 1 ширхэг, гэр бүлийн 4 ширхэг зургийн альбом маань юу ч үгүй шатсан байсан юм. Мөн ор маань ус болчихсон байсан бөгөөд өөрсдөө цэвэрлэж авсан юм, мөн цонхнууд хагарчихсан байсан. Одоо компанийн зүгээс байрны засварыг бүрэн хийсэн юм. Харин шатсан эд зүйлийн нөхөн төлбөр хийгдээгүй байна. Манайх том өрөөний 5x2,65 см хэмжээтэй хөшиг, чүүлээ нийтэд нь 480,000 төгрөгөөр, жижиг өрөөний 4x2,65 см хэмжээтэй хөшиг, чүүлээ нийтэд нь 480,000 төгрөгөөр, том өрөөний Г хэлбэрийн суудлын буйдангаа 2,800,000 төгрөгөөр, 4x4 метрийн хэмжээтэй Эрдэнэт хивсийг 670,000 төгрөгөөр, Тошиба брэндийн 55 инчийн зурагтаа 2,000,000 төгрөгөөр, хүүхдийн хичээлийн цүнхийг 30,000 төгрөгөөр, жижиг өрөөнд байсан хувцасны модон 180x210 см хэмжээтэй шкафыг 2,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Харин гал тогооны Г хэлбэрийн тавилгаа 5,000,000 төгрөгөөр, үүдний хувцасны шкафыг 3,500,000 төгрөгөөр захиалж хийлгүүлж байсан юм. Балкон дээр байсан Самсунг айз загварын нөүтбүүкыг 2017 онд хуучнаар нь 700,000 төгрөгөөр, аяны 3-4 хүний майханг шинээр нь 300,000 төгрөгөөр, аяны сандлыг 1 ширхгийг нь 30,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2 хүний хөнжпөө үнэлж мэдэхгүй байна. Шатсан хувцаснуудаа нэг бүрчлэн хэлбэл зөндөө юм болох гээд байна, тэдгээрээс тодорхой хэдийг нь хэлж үнэлье. Тухайлбал эмэгтэй хүний годон гутлаа 2022 онд 1,000,000 төгрөгөөр, эрэгтэй хүний годон гутлыг мөн тус онд 1,000,000 төгрөгөөр, хүүхдийн 2023 онд авч байсан годон гутлыг 400,000 төгрөгөөр, үндэсний нимгэн Түмэн торгийн эрэгтэй, эмэгтэй том хүний дээлийг 2023 онд 1-ийг нь 350,000 төгрөгөөр, хүүхдийн 2 ширхэг цамцыг нэгийг нь 100,000 төгрөгөөр, том хүний эрэгтэй монгол цамцыг 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Мөн эцэг, эхээс бэлэглэсэн эрэгтэй болон эмэгтэй хүний хурган дотортой дээлнүүд байсан бөгөөд үнэлж мэдэхгүй байна. Мөн 2023 онд шинээр нь авч байсан эрэгтэй хүний 361 брэндийн пүүзийг 400,000 төгрөгөөр үнэлж байна. 2022 онд хийлгэж байсан даашинзаа 150,00 төгрегөөр үнэлж байна.Одоо засвар болчихсон тул шатсан эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна. Сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр байна” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 144-145-р тал/

11. Хохирогч Х.Б-ын "Манай гэр бүл *** багийн *** хотхоны 10-2 дугаар байрны 2-р орцны 9 давхрын 905 тоот 53 метр квадрат 2 өрөө байрыг *** ХХК-аас худалдаж авахаар гэрээ байгуулж урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өгч байрандаа 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нүүж орсон юм. 2024.04.05-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд би гэрээсээ эхнэр хүүхдүүдийнхээ хамт гарсан бөгөөд гэрээс гарснаас удалгүй манай эхнэр лүү найз маань залгаж байр шатаж байгааг хэлсэн юм.Ингээд шууд гэртээ очиход манай байр шатаж байсан бөгөөд онцгой байдал болон цагдаа ирчихсэн байсан юм. Манайх байрандаа нүүж ороод гэрээ тохижуулчихсан амьдарч байсан юм. Гал унтарсны дараа гэр рүүгээ ороход нойлын өрөөнөөс бусад газар галд өртчихсөн байсан юм. Цонхнууд хагарчихсан, мөн өрөөнүүд рүү ус орчихсон, хивс, шкаф, гоо сайхны толь, балкон дээр байсан эд зүйлс, хувцаснууд шатсан юм. Одоо манайх тус байрнаас гарч *** тоотод шилжин амьдарч байгаа юм. 905 болон *** тоот байрны засварыг компаниас бүрэн хийж өгсөн юм. Харин шатсан эд зүйлийн нөхөн төлбөр хийгдээгүй байна. Том өрөөний 2x3 метр хэмжээтэй Турк хивсийг шинээр бэлэглэсэн бөгөөд одоо 800,000 төгрөгөөр үнэлж байна. Жижиг өрөөнд байсан гоо сайхны тольтой ширээг 4 жилийн өмнө 450,000 тек ревер худалдаж авч байсан бөгөөд одоо үнэлж мэдэхгүй байна. Том өрөөнд байсан Самсунг загварын 40 инчийн зурагтыг 2-3 жилийн өмнө 1,200,000 төгрөгөөр авч байсан бөгөөд одоо үнэлж мэдэхгүй байна. Жижиг өрөөнд байсан хувцасны модон шкафыг 2024.02-р сард Говь хангайгаас 470,000 төгрөгөөр авч байсан үүгээр нь үнэлнэ. Том ороонд зурагтын хажууд байсан Скаймедиагийн төхөөрөмжийг 5 жилийн өмнө гэрээгээр авч байсан бөгөөд одоо 250,000 төгрөгөөр үнэлж байна. Балкон дээр байсан берзентен материалтай том болон дунд хэмжээтэй 2 чемодан байсан бөгөөд хуучин хэрэглэж байсан бөгөөд томыг нь 2023 онд 180,000 төгрөгөөр, дундыг нь 2008 онд 100.000 гаруй төгрөгөөр авч байсан юм. Мөн хуванцар жижиг чемоданыг 2024 01-р сард шинээр бөгөөд үнийг нь мэдэхгүй байна. Балкон дээр төмөр материалтай хувцас хатаагч байсан бөгөөд 4 жилийн өмнө 50,000 төгрөгөөр авч байсан юм. Балкон дээр байсан шилэн махны миксерийг 2023 онд 37,000 төгрөгөөр авч байсан, хуванцар материалтай өндөг чанагчийг 2023 онд 21,000 төгрөгөөр авч байсан. Балкон дээр Ало болон Шишимикс брэндийн иогийн өмд 12 ширхэг, цамц 3 ширхэг, оймс 5 хос, майк 5 ширхэг, цээживч 8 ширхэг байсан бөгөөд нийтэд нь 3,000,000 төгрөгөөр үнэлж байна. Ер нь хослолоороо байдаг юм. Балкон дээр эрэгтэй хүний өвлийн 3 ширхэг куртик байсан бөгөөд нэгийг нь 300,000 төгрөгөөр үнэлж байна. Балкон дээр эрэгтэй хүний нимгэн, зузаан нийт 8 цамц байсан бөгөөд нэгийг нь 80,000 төгрөгөөр үнэлж байна. Балкон дээр эрэгтэй хүний 10 ширхэг футболк байсан бөгөөд нэгийг нь 60,000 төгрөгөөр үнэлж байна. Балкон дээр эрэгтэй хүний түрийтэй болон хагас түрийтэй 2 хос гутал байсан бөгөөд 300-400,000 төгрөгөөр үнэлж байна. Балкон дээр эрэгтэй хүний 4-5 ширхэг пүүз байсан бөгөөд нэгийг нь 200,000 төгрөгөөр үнэлж байна. Балкон дээр эрэгтэй хүүхдийн 5 ширхэг өмд байсан нэгийг нь 50,000 төгрөгөөр, цамц 8 ширхэг нэгийг нь 60,000 төгрөгөөр, хичээлийн формыг 230,000 төгрөгөөр, гутал 6 хос нэгийг нь 100,000 төгрөгөөр үнэлж байна. сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр байна” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 149-150-р тал/

12. Хохирогч Т.Б-н “Би *** багийн “***” хотхоны 10-2 дугаар байрны 2-р орцны 9 давхрын ***  тоот 53 метр квадрат 2 өрөө байрыг *** ХХК-аас худалдаж авахаар гэрээ байгуулж урьдчилгаа 50 буюу 79,000,000 төгрөг.ийг өгч байрныхаа түлхүүрийг 2024 оны 03-р сард авсан юм. Тус компанитай хувь лизингээр гэрээ хийсэн бөгөөд одоог хүртэл гэрчилгээгүй байгаа, мөн даатгалгүй байгаа юм. Ингээд би тус байрандаа нүүж оролгүй хөшиг, гал тогооны тавилга хийж, мөн том өрөөнд буйдан тавьсан юм. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 29-нөөс нэг залууд тус байраа би түрээслүүлсэн юм. Тус залуугийн нэрийг мэдэхгүй байна, Ремаксаар дамжуулж түрээслүүлсэн бөгөөд тэр залуу ******** дугаартай юм. Тэгтэл 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай байр шатаж байгаа болохыг фейсбүүк дээрээс харж би байран дээрээ очсон бөгөөд намайг очиход гал унтраагүй байсан юм. Ингээд гал унтарсаны дараа цагдаагийн хамт байр руугаа орж үзэхэд том өрөөний хөшиг, замтайгаа шатсан, буйдан маань норж, зах хэсгээрээ түлэгдсэн байсан, гал тогооны тавилга нийлэхүйдээ ус болсон байсан, мөн балкон болон том өрөөний цонхнууд хагарсан байсан юм. Би тэр үед түрээслэгч залуу руу утсаар ярихад тэрээр хотод байна гэж хэлсэн бөгөөд тэр залуугийн эд зүйлсээс шатсан юм байгаагүй, угаасаа нэг мишок л байсан юм. Одоо компанийн зүгээс засварыг бүрэн гүйцэт хийж өгсөн бөгөөд харин шатсан эд зүйлийн нөхөн төлбөр хийгдээгүй байна.Том өрөөний 4x2,6 метр хэмжээтэй хөшиг, чүүл, зам гурвыг нийтэд нь 350,000 төгрөгөөр шинээр нь авсан бөгөөд тус үнэлгээгээр үнэлнэ. Том өрөөнд байсан буйдан маань таллаж шатсан бөгөөд 2 метрийн урттай, ор болдог монгол буйданг 800,000 төгрөгөөр шинээр нь авсан, түүгээр нь үнэлнэ. Гал тогооны шкаф буюу тавилгыг би өөрөө материалыг нь авч хийсэн бөгөөд Г хэлбэрийн 3,6 метр урттай, мөн тусдаа тейктэй тавилга бөгөөд материал нь 3,000,000 төгрөг болсон юм. Одоо тус тавилгануудын хөл болон шалтай наалдсан доод хэсгүүд нь усанд нороод задарчихсан бөгөөд тус засварыг хийж, шинээр солиход барагцаагаар 500,000 төгрөгийн зардал гарах байх. Тус байрны гэрээг би ээж Т.М болон эгч Т.А нарын нэр дээр хийсэн боловч би гарын үсэг зурсан бөгөөд зээл төлөлтийг нь ч би өөрөө төлдөг юм. Тэгэхээр миний байр гэж ойлгож болно, одоогоор би түрээслүүлчихсэн байгаа юм. Ээж маань 71 настай, харин эгч маань Солонгос улсад амьдардаг юм, сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр байна” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 154-р тал/

13. Гэрч Р.А-н “Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоны 10-2 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхрын 508 тоот байрыг худалдан авахаар өнгөрсөн онд захиалга өгөн, урьдчилгаа төлбөрийг өгч, гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүрэн барагдуулсан. Манайх байрныхаа гэрчилгээг гаргуулан авч амжаагүй байсан. Байрныхаа түлхүүрийг хүртэл аваагүй байхад 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай байрны зүүн тал шатаж, улмаар онцгой байдлын алба хаагч нар унтраасан. Гал бүрэн унтарч дууссаны дараа цагдаагийн газрын мөрдөгчийн хамтаар худалдан авч буй 508 ороход байрны тагт нилдээ шатаж цонх нь хагарсан, мөн дотор талын цонх нь хагарч цонх талын обой нь утаа идэж харлаж тортог болсон байсан. Мөн том өрөөний цонх хагарч, цонх талын обой нь харлаж тортог болсон байсан. Дотогш ус орж шалны паркет нь усанд автаж норсон байсан. Манайх худалдан авсан байрандаа ороогүй байсан учраас ямар нэгэн тавилга оруулаагүй байсан. Байрны засварыг “***” ХХК-нь засварлаж байгаа гэсэн. Гал гарсан шалтгааныг юунаас хамааралтай гэдгийг мэдээгүй. Галын дүгнэлт удахгүй гарна гэж дуулдаж. Би шатсан байранд орохгүй, өөр шинээр баригдаж буй байранд өмнө нь авсан байр шигээ хэмжээтэй байранд орох саналтай байна. Энэ талаар “***” ХХК-д өргөдөл, хүсэлтээ өгсөн. Гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 156-р тал/

14. Гэрч Л.Э-н “Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоны 10-2 дугаар байрны 2 дугаар орцны 3 давхрын 301 тоотыг өөрийн хүү Ө.Э-ы нэр дээр мөнгийг нь бүрэн өгч худалдан аваад байрныхаа гэрчилгээг гаргуулан авч, даатгалд хамрагдсан. Манай хүү болон бид нар гэр бүлээрээ орох байсан боловч байрандаа орж амжаагүй байсан. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны эдөр манай хүүгийн нэр байдаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоны 10-2 дугаар байр шатсан талаар фейсбүүкээр дамжуулан мэдээлэл авсан. Манайх байрандаа эд хөгшил болон бусад зүйлийг оруулаагүй байсан. Зөвхөн байрны түлхүүрээ л хүлээж авсан. Байраа тохижуулаад л байрандаа орохоор байсан. Манай хүүгийн нэр дээр байдаг 10-2 дугаар байрны 2 дугаар орцны 3 давхрын 301 тоотын жижиг өрөөний тагтны шил нь цуурсан байсан, том өрөөний цонхны шил нь хагарч дотор талын шал хэсэг усаар дүүрч, цонх хэсгийн орчмын обой нь харлаж тортог болсон байсан. Гал гарч бүрэн унтарч дууссаны дараагаар цагдаагийн газрын мөрдөгч гэрт орж үзлэг хийгээд гарсан. Манай хүүгийн нэр дээр байдаг байранд засварлах боломжтой хэсгийг “***” ХХК-нь бүрэн засаж хэвийн болгож өгнө. Гал юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна. Манай хүүгийн байрыг “***” ХХК-нь бүрэн засаж хэвийн болгож өгнө гэсэн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүү ажилтай учир мэдүүлэг өгөх боломжгүй, мэдүүлэг өгсөн ч надаас илүү мэдээлэл байхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 158-р тал/,

15. Гэрч А.Д-н “Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоны 10-2 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхрын 1 дүгээр орцны 701 тоот байрыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр худалдан аваад өөрийн нэр дээрээ гэрчилгээгээ гаргуулан авч 6 хувийн хүүтэйгээр Худалдаа хөгжпийн банкны зээлээр авч, “Ард” даатгалд хамрагдсан. Гал гарсан өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манайх уг байрандаа нүүж ороогүй байсан. Гэхдээ гэрээ тохижуулахаар тавилга болон эд зүйлсээ оруулсан байсан. Манай гэрт байсан эд зүйлс болон тавилга шатаагүй. Харин зарим зүйлс нь утаа идсэн байсан. Манай байранд гал гарч манай гэрийн том өрөөний цонх хагарч гэрт утаа орсон. Том өрөөний цонх талын обой нь харлаж тортог болсон байсан. Тагтны цонхны шил нь хагарсан. “***” ХХК-нь байрны засварыг засаж хэвийн болгож өгнө гэсэн. Засварын ажил нь хийгдэж байгаа. Байраа засуулаад авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 160-р тал/

16. Гэрч Г.З-н “Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол “***” хотхоны 10-2 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхрын 808 тоот байрыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлж захиалгын гэрээ хийсэн. Улмаар Капитрон банкны 6 хувийн ипотекийн зээлд хамрагдаж 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “***” ХХК-ийн дансанд үлдэгдэл болох 139,200,000 төгрөгийн үлдэгдэл орж байрны түлхүүрээ авч байрандаа орж үзсэн. 808 тоот байрны гал тогооны хэсгийн сангийн хоолой, жижиг өрөөний паарнаас ус алдсан, цонхны рам нь хагарч хонхойсон, зарим том обой хууларсан байсан учир энэ эдгээр засваруудыг 7 хоногоор тооцож засвар дууссаны дараа байр хүлээлцэж авахаар гарын үсэг зурахаар тохирсон. Байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулан авсан. Тухайн үед Миг даатгалд хамрагдсан. Манайх байрандаа нүүж ороогүй байсан учир тавилга болон эд зүйлийг оруулаагүй байсан. 2024 оны 04 дүгээр 05-ны өдөр манай байрны зүүн талын хэсэг шатаж байсан талаар фейсбүүкээс хараад мэдсэн. Гал гарч байх үед 12 цагт ирээд гал бүрэн унтарч дууссаны дараа удирдах зөвлөлтэй уулзах гэсэн боловч удирдах зөвлөлөөс хариуцах хүн байхгүй байсан. Мөн дотогшоо нэвтрүүлэхгүй байсан учир 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шатсан байртайгаа танилцахад тагтны шил хагарч бүрэн шатсан байсан, жижиг өрөөний цонх хагарч, обой нь харлаж тогтог болсон байсан. Том өрөөний цонх нилдээ шатаж, обой, тааз нь харлаж тортог суусан байсан. Мөн цонхны доод талын шалны паркет шатсан байсан. Эдгээр засварын “***” ХХК-нь галын дүгнэлт бүрэн гараагүй ч засварыг бүрэн хийж өгнө гэсэн. Байрны засварыг бүрэн гүйцэт засуулах саналтай байна. Байрандаа орж амжаагүй байхад эхний сарын ипотекийн зээлийн төлбөр 4 дүгээр сарын 25-ны өдөр төлнө, 4 дүгээр сардаа байрандаа орно гээд түрээсийн байраа 5 дугаар сарын 01-ний өдөр суллаж өгөхөөр болсон. Иймд эдгээр хохирлыг хаанаас нэхэмжпэх бэ гэдгийг гайхаж байна” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 162-р тал/

17. Гэрч Э.А-н “Манай гэр бүл Орхон аймгийн Баян-Өндөр сум *** баг, *** хотхон 10-2 дугаар байрны 2-р орцны 3 давхарт 308 тоот 2 өрөө 56 метр квадрат байрыг худалдаж авахаар 2024 оны 02 дугаар сард *** ХХК-тай гэрээ байгуулж урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг өгсөн юм. Ингээд үлдэгдлийг нь ипотект хамрагдахаар банкинд материалаа өгсөн бөгөөд би байрныхаа түлхүүрээ 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан юм. Тэгээд байж байтал 2024.04.05-ны өдөр манай байрыг шатаж байна гэж манай ажпын хүн хэлсэн бөгөөд тэгээд би гадаа гарч хартал байр маань шатаж байсан юм. Тэгээд би байр луугаа очсон бөгөөд тэгэхэд Онцгой байдлынхан ирчихсэн галыг унтрааж байсан. Гал унтарсны дараа би цагдаагийн хамт байр руугаа орж үзэхэд том өрөөний цонх хагарсан, том өрөөний шал ус болчихсон, балкон шатчихсан байсан юм. Тухайн үед манайх байрандаа нүүж ороогүй байсан тул тавилга болон бусад эд зүйлс байранд байгаагүй юм. Одоо компанийн зүгээс байрныхаа засварыг гүйцэт хийж өгсөн бөгөөд мөн гэрчилгээ маань гарчихсан, манайх байрандаа амьдарч байна. Тухайн үед манай байр даатгалгүй байсан бөгөөд ипотект хамрагдсаны дараа даатгал хийлгэсэн юм. Одоо надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй ээ” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 164-р тал/

18. Гэрч Л.Ц-н “Манай гэр бүл Орхон аймгийн Баян-Өндөр сум *** баг, *** хотхон 10-2 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхарт 1005 тоот 2 өрөө 53 метр квадрат байрыг худалдаж авахаар 2023 оны 10 дугаар сард *** байгуулалт ХХК-тай гэрээ байгуулж урьдчилгаанд 20 буюу 29,000,000 төгрөгийг өгсөн юм. Ингээд үлдэгдлийг нь ипотект хамрагдахаар банкинд материалаа өгсөн бөгөөд байрныхаа түлхүүрээ 2024 оны 03 дугаар сард авч тэгээд тус байранд миний төрсөн Э.Д нь амьдрах болсон юм. Ер нь бол тус байрны урьдчилгаа 30 хувийг би охиндоо өгч, үлдсэнийг нь охин маань ипотекийн зээлд хамрагдсан. Одоо тус байрны гэрчилгээ нь охин Э.Д-н нэр дээр байдаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр над руу охин Э.Д залгаж тус байрыг шатаж байгаа талаар хэлсэн бөгөөд би орой нь ирж харсан юм. Тэгээд цагдаа, онцгой байдлын хүмүүстэй байр руу орж хартал том өрөө болон жижиг өрөөний цонх хагарч, шатсан мөн дотогшоо ус орсон байдалтай байсан. Харин эд зүйл шатаагүй байсан бөгөөд тохижилт хийчихсэн байсан юм. Одоо байрны засварыг компаниас бүрэн хийсэн байна. Тухайн үед байр маань даатгал хийгдээгүй, даатгалгүй байсан юм. Одоо охин бид хоёрын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Миний охин Э.Д нь Солонгос улсад байгаа бөгөөд 2024.07.16-ны өдөр Монголд ирнэ, ******** гэсэн дугаартай юм” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 166-р тал/

19. Гэрч Т.П-н “Би Г даргатай гадна фасад барих, засварлах бригадад ажилдаг. Манай бригад нь нийт 9 хүнтэй, дарга өнөөдөр байгаагүй. Улаанбаатар хотод байсан. Манай бригадыг Б.Г ахлан ажиллаж байсан. Манай бригад нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлалтай “***” хотхоны 10-2 дугаар байрны гадна фасадыг өнгөрсөн оноос эхлэн хийж байгаа. Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажилд гарахдаа “***” хотхоны ХАБ-ийн инженер Г.Н-с зааварчилга авч гарын үсэг зурж ажилд Э-н хамтаар 10-2 дугаар байрны зүүн хойд талд фасадны завсрын зайд целкон шахах ажлыг 10 цаг 30 минутын орчимд эхэлж өргөх юлке буюу цахилгаан шатаар Э-н хамтаар дээд давхраас доош чиглэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байтал гэнэт л хар утаа гарч, доошоо харсан чинь гал асаж байсан. Тэгээд бид хоёр юлке буюу цахилгаан шатаа буулгаад галын орчмоос холдсон. Удаагүй галын машин ирсэн. Өнөөдөр манай бригадын надтай нийлээд 3 хүн л ажилласан. Би тамхи татдаг. Би өнөөдөр юлке буюу цахилгаан шатан дээр ажиллаж байхдаа тамхи татаагүй, татаж болохгүй гэдгийг би мэднэ, зааварчилга өгөхдөө байнга хэлж ярьж сануулдаг” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 168-р тал/

20. Гэрч Д.Э-н “Би Г даргатай гадна фасад барих, засварлах бригадад туслах ажилтнаар ажилдаг. Бригадын дарга Г өнөөдөр байгаагүй. Улаанбаатар хотод ажилтай байсан. Манай бригадыг өнөөдөр Б.Г ахлан ажиллаж байсан. Манай бригад нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлалтай “***” хотхоны 10-2 дугаар байрны гадна фасадны завсрын зайд целкон шахах ажпыг хийж гүйцэтгэхээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө ажилд гарахдаа “***” хотхоны ХАБ-ийн инженер Г.Н-с үүрэг ажпын зааварчилга авч гарын үсэг зурж ажилд П-н хамтаар ажилласан. Үүрэг ажил үүрэг гүйцэтгэхдээ уг байрны зүүн хойд хэсэгт хамгийн дээд давхраас нь буюу 10 дугаар давхраас юлке буюу цахилгаан шатан дээр целкон шахаад байж байтал эвгүй үнэртээд хар утаа дээшээ гарч байсан. Тэгээд яасан бол гэж бодоод доошоогоо буугаад 6 давхар хавьцаа явж байтал гал асаж байсан. Тэгээд санд мэнд буутал гал бүр ихсэж гал дүрэлзсэн. Удалгүй онцгой байдлын албан хаагч нар ирцгээсэн. Би тамхи татдаггүй. Хамт ажиллаж байсан П тамхи татаагүй. Ер нь тамхи татаж болохгүй талаар зааварчилгааг байнга өгдөг” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 170-р тал/

21. Гэрч С.А-н “Би “***” ХХК-д менежер ажилтай. Манай компанийн захирал Ч.Б гэж хүн байдаг бөгөөд одоогоор гадаад улсад явж байгаа. Манай компани Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт “***” хотхоны барилгын үйл ажиллагааг 2022 оны хавар барьж эхэлсэн. Одоогоор манай компани 4 дэх блок байраа барьж ашиглалтанд оруулаад байна. Энэ гал гарсан байр буюу 10-2 дугаар блокийг хамгийн сүүлд ашиглалтанд оруулж, улсын комисст 2023 оны 12 дугаар сарын сүүлээр хүлээлгэж өгсөн орон сууцны байр байгаа юм. Манай компани тухайд бол захиалагч тал гэсэн үг. Хяналтаа тавьж байгаа. Барилгын үйл ажиллагааг гэрээгээр туслан гүйцэтгэгч компани болон хувь хүн, бригад ажиллаж байгаа. Өнөөдрийн гал гарсан 10-2 дугаар блок дээр өнөөдөр гадна фасадын силконы ажпыг Г хүний ахалсан бригад хийж байсан бөгөөд баруун талдаа 2, зүүн талдаа 2 нийт 4 иргэн ажиллаж байсан. Дотор талд 2 дугаар орцны 9 дүгээр давхарт М гэж мужаан хаалга суулгах ажил хийж байсан. Б гэж иргэн суулгасанд хаалганд силкон шахах ажпыг давхар хийж байсан. Үйлчлэгч Т 2 дугаар орцны 7 давхарт цэвэрлэгээ хийж байсан. Өнөөдөр өглөө би 09 цагт ажпын байран дээрээ ирээд 11 цаг 20 минут хүртэл ажил хийж байгаад гэртээ харихаар явсан. Гэртээ хариад байж байхад араас Төмөрбат гэж хүн утсаар яриад гал гарч байна гэж хэлсэн. Үүний дагуу эргээд ажпын байран дээр ирэхэд 10-2 дугаар блокийн зүүн талын фасадны хэсэг доод талаасаа дээшээ шатаж байсан. Яг гал гарсан буюу шаталга явагдсан гол хэсэгт ямар нэгэн цахилгаан хэрэгсэл болон цахилгааны утас, монтаж байхгүй.Гадна фасад дээр ажиллаж байсан хүмүүс тамхи татдаг эсэхийг мэдэхгүй байна. Ер нь барилгын ажилчид ихэвчлэн тамхи татдаг хүмүүс байдаг. Шаталга явагдсан хэсэгт цахилгааны хэрэгсэл байхгүй учир галын улмаас гал гарсан байх л таамаглаж байна.Энэ байранд яг хэдэн айл орсныг тодорхой мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар 6-7 айл орсон байсан байх л гэж бодож байна” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 172- 173-р тал/

22. Гэрч Ч.Д-н “Манай “***” ХХК нь *** хотхоны 10-1, 10-2, 10-3, 10-4, 107-7 дугаар блокуудыг захиалж бариулж байгаа юм. Бусад блок, байруудыг өөр газраас бариулж байгаа юм. Манай компанийн хувьд өөр компани болон хувь хүмүүс бригадтай гэрээ байгуулж тус байруудаа бариулж, засвар хийлгэж байгаа юм. Одоо манай компанийн зүгээс хяналтын инженер миний бие, мөн хяналтын менежер А, цахилгааны инженер Э, холбоо дохиоллын инженер Г, хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуй хариуцсан ажилтан Н, нягтлан Н, нярав А, төслийн удирдагч Г, кранист Г нар барилгын талбай дээр ажиллаж байна. Өнөөдрийн хувьд Г, А нар ажиллаагүй, талбай дээр байгаагүй юм. Манай ажил өглөө 09 цагаас эхэлдэг юм. Би өглөө 09 цаг 40 минутанд кранист Г-н хамт ажпаас Танил техникийн зах руу явсан юм. Тэгээд сэлбэг үзээд явж байтал 11 цаг 50 минутанд над руу менежер А залгаж 10-2 дугаар байрны зүүн талд гал гараад байх шиг байна" гэж ярьсан юм. Тус дуудлага дөнгөж тасрангууд манайхтай гэрээгээр ажиллаж байгаа автокранчин залуу нь ********дугаараас залгаж 10-2 дугаар байрны 1 давхрын орчмоос аймар утаа гараад байна" гэж ярьсан юм. Тэгэхээр нь би 11 цаг 55 минутанд онцгой байдал руу дуудлага өгсөн юм. Тэгээд би шууд Танилаас ирсэн бөгөөд тэгэхэд 10-2 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд доороос дээшээ чиглэлтэй асаж эхэлсэн юм. Ингээд тус гал авалзаж тухайн байрыг шатаасан бөгөөд онцгой байдлынхан унтраасан юм. Тус гал гарсан 10-2 дугаар байрны 2-р орцны 9 давхарт О нь обой нааж байсан. М нь мужааны ажил хийж байсан. Мөн тус орцны 2 давхарт Б нь балконы засал хийж байсан. Мөн тус орцны 3 давхарт Б нь силикон хийж байсан. Мөн тус байрны 1-р орцны 3 давхарт Тнь балконы засал, 10-р давхарт М мөн балконы силикон хийж байсан. 7 давхарт нь Т заслын ажил хийж байсан. Э, Г, П нар нь тус байрны зүүн хойд хэсэгт гадна пассатны силикон хийж байсан бөгөөд тэд нар өөрөө өргөгч буюу юүлкин дээр ажиллаж байсан юм. Дээр нэр дурдагдсан хүмүүс манайхтай гэрээ байгуулж ажиллаж байгаа хувь хүмүүс буюу бригадынхан байгаа юм. Гэхдээ бүгд нэг бригад биш өөр өөр бригад байгаа юм. Харин гадаа ажиллаж байсан Э, Г, П нар нь манай компанитай гэрээ байгуулсан "***" ХХК-ны ажилчид байгаа юм. "***" ХХК-ны ажилчдад тэдний ХАБ нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөхөд манай 2 компани гэрээ байгуулахдаа тусгасан бөгөөд манай компанийн зүгээс тэдний ажилчдад давхар зааварчилга өгдөг юм. Өнөөдрийн хувьд манайх зааварчилга өгч гарын үсэг зуруулсан байгаа юм. Г нь ногоон малгайтай, туранхай ах бөгөөд нөгөө 2 нь түүнээс хөгшин ах нар байгаа юм. Тухайн шатсан байрыг улсын комисс хүлээж авсан бөгөөд тус байранд зарим айлууд орчихсон байгаа юм. Тус орсон айлуудад манай компанийн зүгээс байрыг нь хүлээлгэж өгөөд акт үйлдэж гарын үсэг зуруулсан юм. Манай шатсан байр нь гадна, дотроо хяналтын камертай бөгөөд хэвийн ажиллаж байгаа юм” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 175-176-р тал/

23. Гэрч Б.Б-н “Би “***” ХХК-ийн гэрээт ажилтнаар ажилдаг. “***” ХХК-ийн Орхон аймгийн *** багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “***” хотхонд гэрээгээр тагтны дотор заслыг хийж гүйцэтгэхээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хийх ажилтайгаа танилцаад гарах гэтэл өөр бригадын ажилтан эмэгтэйтэй таараад хийх ажлынхаа талаар яриад “***” хотхоны 10-2 дугаар байрны баруун зүг рүү буюу орц тал руу харсан байрлалтай 9 давхрын 908 тоот айлын тагтыг үзээд зогсож байгаад тагтаар нь гадагшаа хартал гал унтраах ангийн машин дугарч барилгын хашаа руу орж ирж харагдсан. Хар утаа гарч байсан. Би гал гарч байгааг ойлгоод нөгөө эмэгтэйг аваад буусан. Буугаад харахад гал уг байрны зүүн талд гарсан байсан. Юунаас болж гал гарсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 178-р тал/

24. Гэрч Г.Н-ийн “Би “***” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороололд баригдаж буй “***” хотхонд 2022 оноос өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байна. “***” хотхоны 10-2 дугаар байрны гадна фасадыг Г даргатай гадна бригад өнгөрсөн оноос хойш хийж гүйцэтгэж байгаа. Уг 10-2 байрыг энэ жил бүрэн дуусгахаар дутуу үлдсэн целкон шахах ажпыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г, Э, П нар хийж гүйцэтгэж байсан. Тус бригадын дарга нь байгаагүй, ажлаар явсан гэж байсан. Манай байгууллага нь гэрээт ажилчинд хүртэл хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгч ажилд нь гаргадаг. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө Г, Э, П нарыг ажилд нь гаргахаас өмнө нь цахилгаан шат буюу юлкений бүрэн бүтэн байдал, цахилгааны аюулгүй байдал, өндрийн бүс, амь олс, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн гүйцэт өмсөх, ил задгай тамхи татахгүй байх, гал алдах, галын аюулгүй байдал, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах зэрэгт зааварчилгааг өгч гарын үсэг зуруулан ажилд нь гаргасан. Бригадын дарга нь мөн тусдаа ажилчин нартаа зааварчилгааг өгдөг. Манайх гэрээнд зааснаар давхар зааварчилгааг өгдөг. Дотор 1 дүгээр орцонд 1002 тоотод М обой нааж байсан. 704 тоотод Т цагаан замаск хийж байсан. 303 тоотод Т тагтны хар замаск хийж байсан. Би өөрөө туслах Ч-н хамтаар 2 давхарт хог шороо цэвэрлэж байсан. дугаар орцонд 908 тоотод М дотор хаалгыг суурилуулсан. 907 тоотод О жижиг өрөөний обой нааж байсан. 706 дугаар тоотод үйлчлэгч Т цэвэрлэгээ үйлчилгээг хийж байсан. 306 тоотод Б целкон шахаж байсан. 302 тоотод Т заслын ажил хийж байсан. Дээрх дотор ажиллаж байсан хүмүүст 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дээрх зааварчилгааг мөн л өгч гарын үсэг зуруулан ажилд нь гаргасан. Манай үндсэн ажилчин нараас менежер А, хяналтын инженер Д,холбооны инженер Г, холбооны туслах ажилтан Ч, цахилгааны инженер нар 10-7 дугаар байранд хар хоолой тавихаар ажиллаж байсан. Гэрээт ажилчин нартай дарга удирдлагууд гэрээ байгуулж ажиллуулдаг. Би хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь л хариуццаг. “***” хотхоны 10-2 дугаар байрыг 2023 оны 12 дугаар сарын дундуур хүлээн авсан. 10-2 дугаар байранд тодорхой хэмжээний 10 гаран айл өрх нүүж өрсөн. Зарим нь банкны зээлээ гаргуулахаар хүлээлтэйгээр ороогүй байсан. Нийт 72 айлын орон сууцанд хэдэн айл орж, хэдэн зарагдаад айл нь нүүж ороогүй талаар манай дарга, удирдлага тодорхой мэднэ. Намайг Ч-н хамтаар 2 давхарт хог шороо цэвэрлэж байхад утсаар туслан гүйцэтгэгч менежер А хэлээд гараа гараад харахад барилгын зүүн талын дунд хэсгээс тагтыг дагаж гал дүрэлзэж байсан. Удалгүй гал унтраах ангийн алба хаагчид ирцгээсэн. Гал юунаас болсон талаар би мэдэхгүй байна. Гал унтрааж байхад айлд хүн байгаа эсэхийг шалгаад явж байсан. Манай инженер аюулгүй байдлыг хангаж шаардлагатай гарц, орцыг нээж ажилласан” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 180-181-р тал/

25. Гэрч Г.Б-н “Манайх "***" хотхоны 10-2 дугаар байрны 6 давхрын 601 тоотыг захиалсан боловч байрны гэрчилгээ гараагүй, авто зогсоол нь ашиглалтанд ороогүй, учраас байрандаа нүүж ороогүй, эд хогшил, гэрийн тавилга зэргийг огт оруулаагүй байсан. Манай байр галд өртсөн боловч "***" ХХК-аас бүрэн засварлаж хэвийн болгож өгсөн. Манайд учирсан хохирол байхгүй учраас гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 183-р тал/

26. Гэрч Б.Г-н “Манайх "***" хотхоны 10-2 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхарын 505 амьдардаг. Манайх гал гардаг өдөр байрандаа орсон байсан. Гэхдээ байрны гэрчилгээ гараагүй зээлээ хүлээж байсан. Манайх галд өртөж гэрийн эд зүйл шатсан. Тухайн үед унтаж байгаад хөшгөө татах гэсэн чинь доороос гал гарч гэрээсээ эхнэр хүүхдээ аваад гарсан. Гал юунаас болсон талаар мэдээгүй. Манай гэрийн эд зүйлс шатсан гэхдээ гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Үнэлгээг хийлгэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 185-р тал/

27. Яллагдагч Б.Г-ын “Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би "***" ХХК-ийн барьж байгуулж байгаа "***" хотхоныг анх барьж байгуулсан байрнаас эхлүүлэн Г ахлагчтай бригадын ажилтнаар одоог хүртэл ажиллаж байна. Г бид хоёр өмнө нь "Бүтээл" ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа хамт гарч хувиараа барилгын фасад хийх ажлыг эхлүүлсэн. Г ахлагчтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, өдрийн 100,000 төгрөгөөр ажиллаж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "***" хотхоны 10-2 дугаар байранд гал гарсан. Би тухайн өдөр тамхи татаж байгаад гал гарсан хэсэгт тамхиныхаа ишийг унтраалгүйгээр хаясан. Үүнээс үүдэлтэй гал гарсан байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад энэ их мөнгийг төлөх мөнгө байхгүй ч тус байрны айлуудад болон "***" ХХК-д хохирол учруулсандаа их харамсаж байна. Сэтгэлдээ бол төлнө гэж бодож байна, мөн төлөхөө илэрхийлж байна. Тус байрны 10-2 дугаар байрны 404 тоотод манайх байр авсан байсан, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нүүж орно гээд гэртээ тавилга болон эд зүйлийг оруулсан байсан. Гал гарсны улмаас гэрийн эд зүйлс шатсан. Гэрийн эд зүйлийн үнэлгээг хийлгэх шаардлага байхгүй. "***" ХХК-ийн зүгээс шатсан манай байрны засварыг бүрэн хийж өгсөн. Би өөрийнхөө байрыг банкны ипотекийн зээлээр авсан. Би өөрөө тамхи татдаг. Тамхиныхаа ишийг санаатайгаар хаяасан зүйл огт байхгүй, санамсаргүй хаяасан. Гал алдана гэж огт бодоогүй. "***" ХХК-ийн ХАБ-ын ажилтан болон Г ахлагч нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, өндөрт ажиллахдаа анхаарал болгоомжтой ажиллах, галын аюулгүй байдал зэрэгт тогтмол зааварчилга өгч байсан. Би болгоомжгүйгээр гэмт үйлдсэндээ их харамсаж байна” гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 11-12-р тал/

28. Орхон аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/05 дугаартай “Гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг шалгахад 10-2 дугаар сарын байрны зүүн хойно барилгын ил задгай хог хаягдалд гал түймэр үүсвэрлэн гарч, барилгын гадна фасадын хэсэгт тархалт явагдсан байна. Уг үзлэгээр харуулын байрны зүүн хойно байрласан хяналтын камерын бичлэгийг баримтаар авсан болно. Хэргийн газрын үзлэгээр ойр орчмын хэсэгт цахилгаан дамжуулагч утас илрээгүй. Объектын зүүн хойд талын харуулын байрны хажууд байрлах хяналтын камерын бичлэгт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 05 минутын орчимд ил задгай асгасан барилгын шатамхай хог хаягдал материал дээр тухайн объект дээр ажиллаж байгаа иргэн /Цагдаагийн байгууллагын тогтоосноор гадна металл фасадын ажил туслан гүйцэтгэгч байгууллага/ гал түймэр үүсвэрлэн гарсан хэсэгт татаж байгаа тамхиа ил хаяснаас 40 орчим минутын дараа тухайн хэсэгт гал түймэр үүсвэрлэн гарсан байна. Хэргийн материалыг үндэслэхэд “***” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2 дугаар хэсэгт заасан галын аюулгүй байдлын дотоод дүрэм, зааврыг мөрдөж ажиллах заалтыг “***” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гадна металл фасадын ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан туслан гүйцэтгэгч байгууллага нь мөрдөж ажиллаагүй. Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр ирүүлсэн 1100-1454 дугаартай гомдол, мэдээллийн хэргийн материалтай танилцаж асуумжийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан болно” гэх дүгнэлт. /3-р хх-ийн 78-79-р тал/

29. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/93 дугаартай “Шинжилгээнд бүрэн шатсан материалын үлдэгдэл ирүүлсэн байна. Бүрэн шатсан материалын үлдэгдлийг шинжлээд ямар материалын шатлагийн процессын үр дүнгээс үүссэн эцсийн бүтээгдэхүүн болохыг тогтоох боломжгүй юм. Шинжилгээнд ирүүлсэн хөөсөнцөр мэт зүйл нь дулааны үйлчлэлд орсон полиуретан хөөс байна. Полиуретан хөөс нь шатдаг материалын ангилалд ордог бөгөөд гал тэсвэршилтийн зэргээрээ харилцан адилгүй байдаг. Дээжид ирүүлсэн материалын хувьд хэвийн шатдаг ангиллын материал байна. Шинжилгээд ирүүлсэн металл нь дулааны үйлчлэлд орсон хөнгөн цагаан материал байна. Дээжид ирүүлсэн материалд үндэслэн галд тэсвэртэй материал эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт. /3-р хх-ийн 61-64-р тал/

30. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24/807 дугаартай “эзэмшигч Г.Д-д учирсан хохирлын хэмжээг 26,101,000 төгрөгөөр тогтоолоо” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /2-р хх-ийн 245-аас 3-р хх-ийн 01-р тал/

31. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/813 дугаартай “эзэмшигч Б.Г-д учирсан хохирлын хэмжээг 440,100 төгрөгөөр тогтоолоо” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /2-р хх-ийн 232-236-р тал/

32. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/814 дугаартай “эзэмшигч Х.Б-д учирсан хохирлын хэмжээг 7,874,467 төгрөгөөр тогтоолоо” гэх хохирлын үнэлгээний тайлан. /3-р хх-ийн 37-41-р тал/

33. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/815 дугаартай “эзэмшигч Г.Д-д учирсан хохирлын хэмжээг 2,359,316 төгрөгөөр тогтоолоо” гэх хохирлын үнэлгээний тайлан. /2-р хх-ийн 193-197-р тал/

34. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/816 дугаартай “эзэмшигч Б.О-д учирсан хохирлын хэмжээг 16,421,571 төгрөгөөр тогтоолоо” гэх хохирлын үнэлгээний тайлан. /2-р хх-ийн 220-225-р тал/

35. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/817 дугаартай “эзэмшигч Д.Д учирсан хохирлын хэмжээг 13,147,167.78 төгрөгөөр тогтоолоо” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /2-р хх- ийн 207-212-р тал/

36. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/818 дугаартай “эзэмшигч Т.Э-д учирсан хохирлын хэмжээг 3,803,000 төгрөгөөр тогтоолоо” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /3-р хх-ийн 25-29-р тал/

37. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 24/821 дугаартай “эзэмшигч Т.Б-д учирсан хохирлын хэмжээг2,960,000 төгрөгөөр тогтоолоо” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /3-р хх-ийн 48-52-р тал/

38. “***” ХХК-ий шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 24/822 дугаартай “эзэмшигч Г.Ю-д учирсан хохирлын хэмжээг 2,960,000 төгрөгөөр тогтоолоо” гэх хохирлын үнэлгээний тайлан. /3-р хх-ийн 09-13-р тал/

39. “***” хотхоны 10-2 байр буюу 3 дугаар блокын галын дараах нөхөн сэргээлтэд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан зардлын “Ажлын хөлс 618,830,000 төгрөг, материалын үнэ 810,181,727 төгрөг нийт дүн 1,429,012,727 төгрөг” гэсэн тооцоо, санхүүгийн баримт бичиг. /1-р хх-ийн 236-аас 2-р хх-ийн 91-р тал/

40. Иргэний нэхэмжпэгч Г.Д-н “Би Орхон аймгийн цагдаагийн газарт нягтлан бодогч ажил эрхэлдэг. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр "***" ХХК-нь санхүүгийн дүгнэлт гаргасан учраас тус компанитай гэрээ байгуулан манай байгуулагаас ажлын хөлсөнд 3,756,200 төгрөг гарсан учраас иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгч байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 146-р тал/

41. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2025 оны 05  дугаар сарын 25-ны өдрийн 41/25 дугаартай Дээрх гал түймэр гарахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай боолон Барилгын тухай хууль, MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт, Үндсэн журам” стандартын холбогдох заалтууд зөрчигдсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/ мөн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно/ гэж заасан байдаг. Хэргийн хавтас 3-ын 111 дүгээр хуудас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Г-аас Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд: /Би *** ХХК-ийн барьж байгуулж байгаа ***” хотхоныг анх барьж байгуулсан байрнаас эхлүүлэн Г ахлагчтай бригадын ажилтнаар одоог хүртэл ажиллаж байна… Г ахлагчтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, өдрийн 100.000 төгрөгөөр ажиллаж байсан/ гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.15-д /“хөдөлмөр эрхлэлтйин харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг/; 4.1.1-д /ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсын иргэнийг … ойлгоно./ гэж томъёолсон байдаг. Бригадын ахлагч Б.Г нь иргэн Б.Г-ыг өөрийн бригадад ажил хийлгэхээр /хийх ажил, авах цалин хөлсийг/ харилцан тохиролцож ажиллуулж байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйл 48.3. дахь заалт /Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно./ гэж заасны дагуу иргэн Б.Г болон Б.Г нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. Иймд Б.Гын ажил олгогч нь Б.Г болно. Барилгын тухай хуулийн 4.1.11-д /“барилгын ажил гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг/, 4.1.12-д /барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг ойлгоно/ мөн 18.2-д /... барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ./ гэж тус тус заасны дагуу барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэх ёстой. Хэргийн хавтаст №1 225-229 дүгээр хуудас: 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *** ХХК (Захиалагн гэх) нь иргэн Б.Г, Б.Мөнхбат, Г.Ган-Уянга (Гүйцэтгэгчид) нартай харилцан тохиролцож *** хорооллын “Grand gardan residence” хотхоны 3-р блок 10 давхар орон сууцны барилгын гадна металл фасад болон сликон чигжээсний ажлыг хийлгэхээр “Гадна металл фасад ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна. Захиалагч *** ХХК нь барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөлгүй хувь иргэдтэй “Гадна металл фасад ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан барилгын ажил хийх нөхцөлийг бүрдүүлж, барилгын ажил гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт /... барилгын ажлыг ... тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ./, 18.2 дахь заалт /... барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ./-ыг зөрчсөн байна. “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн 1.4-д /Захиалагч үйл ажиллагаандаа Барилгын тухай хууль ... болон энэхүү дүрмийг удирдлага болгоно./ мөн 2.1-д /Захиалагчийн үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан зарчмыг хэрэгжүүлж, шаардлагыг хангуулахад чиглэгдэх бөгөөд барилга байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэх, оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хяналт тавих замаар хэрэгжинэ./ гэж заасан байдаг. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл Захиалагчийн чиг үүргийн 37.1.9 дэх заалт /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ гэж заасны дагуу захиалагч тал нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ. Хэргийн хавтас №2-ын 180 дугаар хуудас 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Н-с Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: /***” хотхоны 10-2 байрны гадна фасадыг Г даргатай гадна бригад өнгөрсөн оноос хойш хийж гүйцэтгэж байгаа...Манай байгууллага нь гэрээт ажилчинд хүртэл хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгч ажилд нь гаргадаг. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г, Э, П нарыг ажилд гаргахаас өмнө нь ... зааварчилгааг өгч гарын үсэг зуруулан ажилд нь гаргасан...Манайх гэрээнд зааснаар давхар зааварчилгааг өгдөг/ гэх мөн хэргийн хавтас №4-ын 53-94 дүгээр хуудас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар хуудас Шүүгдэгч: /Тэр өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг авч гараагүй/ гэжээ. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон *** ХХК “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны Анхан шатны зааварчилгааны дэвтэр” 2022 он гэсэн бичвэртэй 1 ширхэг шар өнгийн дэвтэрт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Г-т 2 удаа зааварчилга өгсөн тэмдэглэл байна. МNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.7 дахь заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж урьдчилсан зааварчилга авсан хүмүүс, ***ан сурагчдад өгнө./ гэж заасан байдаг. Мөн эд мөрийн баримтаар тооцсон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр” 2 ш улаан өнгийн дэвтэрт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Г-т зааварчилгаа өгсөн тэмдэглэл байхгүй харин 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр буюу хэрэг гарсны дараах өдөр зааварчилга өгч гарын үсгээр баталгаажуулсан тэмдэглэл байна. Эдгээр өдөр тутмын зааварчилгааны 2 ширхэг дэвтэрт 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнөх өдрүүдэд нь Б.Г-т зааварчилга өгч байсан тэмдэглэл байхгүй байна. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм. БНбД 12-03-04-ийн 4.10-д /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд: - 1.3 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд хамаарагдана/, 4.13 д /Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана... Энэхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажпыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ./ гэж заасны дагуу барилгын гадна талд өндөрт, өргөх зөөх механизм дээр ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй, аюулгүй ажиллах арга барилд суралцсан, мэргэжлийн үнэмлэхтэй байхаас гадна түүнд MNS4969:2000 стандартын 3.16 дах заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасны дагуу өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг заавал өгч ажилд гаргах ёстой. Эрсдэлийн түвшин өндөр, аюултай ажлын байранд ажиллаж буй ажилтанд өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилд гарах бүрд нь тогтмол өгч хэвшээгүй мөн МNS4969:2000 стандартын дагуу зааварчилга өгөөгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 3 ширхэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт зааварчилгаа өгсөн хүний албан тушаал, овог нэр, гарын үсэг гэсэн мөрөнд албан тушаал, овог нэр бичигдээгүй, гарын үсгийн тайлал байхгүй байна. Мөн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүрэгтэй албан тушаалтны талаар нотлох баримт /Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт, тушаал шийдвэр гэх мэт/ байхгүй тул аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүргийг ямар албан тушаалтан биелүүлээгүй талаар хариулах боломжгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага: 13.1. /Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ,/ заалт нь захиалагч тал, ажил үүрэг гүйцэтгэж буй иргэдэд адил хамааралтай болно. Тэлмэн бутээн байгуулалт ХХК нь: “Гадна металл фасад ажил гүйцэтгэх гэрээ”-ний гуравдугаар хэсгийн 3.3 дахь заалт /Ажлын хөлсийг дараах байдлаар олгоно. -ган төмөр барих-70сая, хавтан өлгөх-70сая, чигжээсний ажил-55сая, гэрээний нийт дүн-195сая төгрөг гэсэн атлаа үүндээ ХАБЭА-н зардал багтсан/ гэжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай хөрөнгийг тооцоолон гаргаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт /... аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна./-ыг, (Энэ хуулийн 26.2-т заасан хөрөнгийг мөн хуулийн 26.5-д заасан арга хэмжээнд зарцуулахаар тусгасан байдаг.) мөн гэрээний тавдугаар хэсгийн 5.1.2 дахь заалт /Гүйцэтгэгч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцах.../, 5.1.5 дахь заалт /Ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр бүрэн хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн бүр арга хэмжээг зохион байгуулж ажиллана/, 5.4 дэх заалт /Хөдөлмөр хамгааллын дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллаагүйгээс үүсэх хариуцлагыг бие даан бүрэн хариуцах.../ гэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт /Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаарх аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй/-ыг тус тус зөрчсөн байна. Иргэн Б.Г нь “барилгын ажил гүйцэтгэгч”-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх хуульд заасан үүргийг биелүүлэх эрх бүхий хуулийн этгээд биш байна. Гэхдээ ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгоогүй, сургалтад хамруулаагүй, аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй, зааварчилга аваагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн мөн өөрийн ажиллагсдын аюулгүй ажиллах нөхцөлийг /гэрээ, журам, заавар, хөдөлмөрийн аюулгүй байдлын зохион байгуулалт, үүрэг хариуцлагын зохицуулалт гм/ бүрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь заалт /Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй./, 28.1.8 дахь заалт /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг тус тус зөрчсөн байна. Иргэн Б.Г нь ажлын байран дээрээ ажил үүрэг гүйцэтгэх явцад татсан тамхины ишээ унтраалгүй ил задгай хаясны улмаас /хяналтын камерын бичлэг, Орхон аймгийн Онцгой байдлын газрын галын улсын байцаагчийн дүгнэлт/ гал алдаж бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна: 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй/-ыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д /Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулиар зохицуулна./ гэж заасан тул асуултад дурдагдсан буруутай үйлдэл байгаа эсэх талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн „захиргааны байгууллагын дүгнэлтээр тогтоолгох нь зүйтэй. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хорооллын “***” хотхоны 10-2 дугаар барилгын гадна металл фасадын ажлыг хийж гүйцэтгэж байх үедээ 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим барилгын хойд талд татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас гал алдаж, болгоомжгүй үйлдлээр “***” ХХК-д 1,429,012,727 төгрөг, тус байрны оршин суугч хохирогч Г.Д-д 26,101,000 төгрөг, Б.Г-д 440,100 төгрөг, Х.Б-д 7,874,467 төгрөг, Г.Д-д 2,359,316 төгрөг, Б.Од 16,421,571 төгрөг, Д.Д-д 13,147,167.78 төгрөг, Т.Э-д 3,803,000 төгрөг, Т.Б-д 1,405,000 төгрөг, Г.Ю-д 2,960,000 төгрөг хохирол тус тус учруулж нийт их хэмжээний буюу 1,503,524,348.78 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. гэв.

 

Иргэний хариуцагч “***” ХХК-ний өмгөөлөгч Э.Т дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон. Б.Г нь тогтоосон цэгээс өөр газарт тамхи татсанаас гэмт хэрэг гарсан. “***” ХХК-ий буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй учир хохирлыг хариуцан төлөх үндэслэлгүй. “***” ХХК нь сайн дураар, өөрийн хөрөнгөөр барилгыг засварлаж, оршин суугчдад хүлээлгэн өгсөн. Иймд Б.Гаас хохирлыг гаргуулан “***” ХХК-д олгож өгнө үү” гэв.

 

Хохирогч “***” ХХК-ний өмгөөлөгч Б.М дүгнэлтдээ “Б.Гын буруутай үйлдлээс гал гарсан. Шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон. Иймд шүүгдэгч Б.Г болон түүний ажил олгогч Б.Г нар хохирлыг хариуцан төлөх үндэслэлтэй. Эдгээр хүмүүсээс “***” ХХК-нд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э дүгнэлтдээ “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Г нь анхнаасаа өмгөөлөгчгүй байсан. Миний бие шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хэрэгт анхаарч үзэх зүйлүүд байгаа. Б.Г-т аюулгүй ажиллагааны зааврыг тухайн өдөр танилцуулаагүй, дараа нь нөхөн зуруулсан. Мөн тухайн барилгыг улсын комисс хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байгаа. Гэтэл оршин суугчид гэрчилгээгээ гаргуулан авч орон сууцанд орсон учир хохирол нэмэгдсэн. Фасадны материал худалдан авах гэрээнд гал дэмждэггүй материал гэж бичсэн байтал бодит байдал дээр гал дэмждэг хөөсөнцөр байсан нь тогтоогддог. Б.Г нь барилгын ажил эрхлэх зөвшөөрөлгүй байхад туслан гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулсан байдаг. Хохирогч “***” ХХК автомашинаа галын машины замыг хааж тавсан байсан учир тэнд байсан хүмүүс нийлж түлхэж холдуулсан. Энэ нь гал авалцаж хохирол нэмэгдэхэд нөлөөлсөн. “***” ХХК-нд учирсан хохирлыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн учир нарийн тооцож үзээгүй. Б.Г баригад шүүгдэгч Б.Г нар галын дараа засварын ажилд үнэ хөлсгүй ажилласан. Эдгээр зүйлүүдийг шүүх анхаарч үзэх шаардлагатай” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Г-н “***” хотхоны 10-2 дугаар байр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд зүүн талын дунд хэсгийн газрын орчмоос шатаж дээшээ гал ноцож гадна фасад цонхнууд болон уг байрны зүүн талын зарим айлуудын эд хогшил галд өртөж шатсан. Манай компанийн зүгээс шатсан байрны хэсэг рүү харсан хяналтын камерын бичлэгээс харахад уг байрны гадна фасадыг хийж гүйцэтгэсэн Г даргатай бригадын ажилтан Г гэх хүн нь байр шатаж эхэлсэн орчимд явж байгаад тамхи татаад ишийг нь хаяж байгаа харагдсан. Уг байр шатсан цагаас хойш галд өртсөн хэсгийг засахад шаардлагатай санхүү, хөрөнгийн тооцоог гаргаж тусад нь баримт үйлдэж байна. Одоогийн байдлаар 1,7-1,8 тэрбум төгрөгийн зардал гарч байна, баримтаар нотлогдоно” гэх мэдүүлэг, хохирогч Г.Дгийн: “Гэртээ ороход гэрийн тагтны цонх болон том өрөөний цонх хагарсан. Мөн шалны паркет гал унтраах явцад хэвийн байдлаа алдаж зай завсар гарсан. Тааз болон обой нь тортог болсон. Галд өртсөн хэсгүүд нь галд шатаж тортог болсон байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Т.Эын: “Гал гарсан шалтгаанаас болж манай жижиг өрөөний тагт нилдээ шатаж цонх хагарч усанд автсан байсан. Жижиг өрөөний цонх хагарч дотор тал руугаа ус орсон байсан. Мөн том өрөөний цонх хагарч дотор тал руугаа гал орсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Дгийн: “гэртээ хүүхэдтэйгээ байж байхад байрны зүүн хойноос хар утаа гарч утаа үнэртээд байхаар хүүхдээ аваад гадаа гартал байрны зүүн талаас шатаж, урагшаагаа гал нүүж шатаж байсан. Гал бүрэн унтарч дууссаны дараагаар манай гэрт орж шатсан зүйлд үзлэг хийсэн. Тагтны хэсэг нилдээ шатаж цонх нь хагарсан, том өрөөний цонх хагарч обой, тааз нь тэр чигтээ харлаж тортог болсон. Мөн жижиг өрөөний хана тааз харлаж тортог, ус шүршигдсэн болсон. Том өрөөний шалны паркет нь шатсан, усанд автсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Г-н: “Галыг бүрэн унтрааж дууссаны дараагаар цагдаагийн газрын мөрдөгчийн хамтаар орж манай гэрт үзлэг хийсэн. Тухайн үед манай гэрийн том өрөөний цонх нилдээ хагарч ойр орчмын обой нь харлаж тортог болсон байсан. Мөн гэрийн зарим зүйлс буюу буйдан утаа идэж харласан байсан. Гэрийн шалны паркет усаар дүүрсэн байсан. Жижиг өрөөний тагтны цонх бүхэлдээ хагарч тагт шатсан байсан. Тагтан дээр байранд ороод шинээр нь худалдан авсан тошиба брэндийн тоос сорогч шатсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Югийн: “Гал бүрэн унтарч дууссаны дараа цагдаагийн мөрдөгчийн хамтаар гэртээ орж, манай гэрт үзлэг шалгалтыг хийхэд том өрөөний цонх хагарч, гэрийн шал хэсэг нилдээ норсон байсан. Гэрт байсан цахилгаан барааг асаж байгаа эсэхийг бүрэн шалгаагүй. Гадна харагдах байдлаасаа шатаагүй. Ус орж шатсан эсэхийг мэдэхгүй байна. Жижиг өрөөний тагтны шил хагарсан байсан. Манай гэрийн 00-ийн өрөөнөөс бусад хэсгүүд нь тортог суусан байсан” гэх мэдүүлэг, хохирогч Г.Долгорсүрэнгийн: “Хүүхдүүдээ аваад хувцсаа өмсөж амжаагүй байхад том өрөөний цонх хагарч гал орж ирсэн. Тэгээд арай гэж амжаад хүүхдүүдээ авч гарсан. Шатаар бууж байхад орцны салхивчны цонхнууд хагарч байсан. Манай хоёр хүүхэд болон надад гэмтэл бэртэл учраагүй, мөрдөгч нар гэрт үзлэг хийхэд манай гэрийн эд хогшил нилдээ шатсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Огийн: “гэр лүүгээ ороход балкон, том өрөөний хөшиг, жижиг өрөөний хөшиг, том өрөөнд байсан буйдан, хивс, зурагт, хүүхдийн хичээлийн цүнх зэрэг эд зүйлс шатаж галд өртсөн байсан. Харин гал тогооны тавилга хайлсан, жижиг өрөөнд байсан хувцасны модон шкаф хайлсан. Үүдний хувцасны шкаф хайлсан байсан. Мөн балкон дээр байсан манай гэр бүлийн өвөл, зуны хувцаснууд, сургуулийн диплом гэхчилэн бичиг баримтууд. Самсунг загварын нөүтбүүк, аяны майхан, 3 ширхэг сандал, хөнжил 1 ширхэг, гэр бүлийн 4 ширхэг зургийн альбом маань юу ч үгүй шатсан байсан юм. Мөн ор маань ус болчихсон байсан бөгөөд өөрсдөө цэвэрлэж авсан юм, мөн цонхнууд хагарчихсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч Х.Бын: "Гал унтарсны дараа гэр рүүгээ ороход нойлын өрөөнөөс бусад газар галд өртчихсөн байсан юм. Цонхнууд хагарчихсан, мөн өрөөнүүд рүү ус орчихсон, хивс, шкаф, гоо сайхны толь, балкон дээр байсан эд зүйлс, хувцаснууд шатсан юм” гэх мэдүүлэг, хохирогч Т.Болд-Эрдэнийн: “том өрөөний хөшиг, замтайгаа шатсан, буйдан маань норж, зах хэсгээрээ түлэгдсэн байсан, гал тогооны тавилга нийлэхүйдээ ус болсон байсан, мөн балкон болон том өрөөний цонхнууд хагарсан байсан юм..” гэх мэдүүлэг, гэрч Р.А-н: “Гал бүрэн унтарч дууссаны дараа цагдаагийн газрын мөрдөгчийн хамтаар худалдан авч буй 508 ороход байрны тагт нилдээ шатаж цонх нь хагарсан, мөн дотор талын цонх нь хагарч цонх талын обой нь утаа идэж харлаж тортог болсон байсан. Гал гарсан шалтгааныг юунаас хамааралтай гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг, гэрч Л.Э-н: “Гал юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч А.Д-н: “2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манайх уг байрандаа нүүж ороогүй байсан. Гэхдээ гэрээ тохижуулахаар тавилга болон эд зүйлсээ оруулсан байсан. Манай гэрт байсан эд зүйлс болон тавилга шатаагүй. Харин зарим зүйлс нь утаа идсэн байсан.” гэх мэдүүлэг, гэрч Г.З-н “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шатсан байртайгаа танилцахад тагтны шил хагарч бүрэн шатсан байсан, жижиг өрөөний цонх хагарч, обой нь харлаж тогтог болсон байсан. Том өрөөний цонх нилдээ шатаж, обой, тааз нь харлаж тортог суусан байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.А-н: “манай ажлын хүн хэлсэн бөгөөд тэгээд би гадаа гарч хартал байр маань шатаж байсан юм. Тэгээд би байр луугаа очсон бөгөөд тэгэхэд Онцгой байдлынхан ирчихсэн галыг унтрааж байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Ц-н: “би орой нь ирж харсан юм. Тэгээд цагдаа, онцгой байдлын хүмүүстэй байр руу орж хартал том өрөө болон жижиг өрөөний цонх хагарч, шатсан мөн дотогшоо ус орсон байдалтай байсан. Харин эд зүйл шатаагүй байсан бөгөөд тохижилт хийчихсэн байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Т.Пын: “Манай бригадыг Б.Г ахлан ажиллаж байсан. Манай бригад нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлалтай “***” хотхоны 10-2 дугаар байрны гадна фасадыг өнгөрсөн оноос эхлэн хийж байгаа” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-н: “10 дугаар давхраас юлке буюу цахилгаан шатан дээр целкон шахаад байж байтал эвгүй үнэртээд хар утаа дээшээ гарч байсан. Тэгээд яасан бол гэж бодоод доошоогоо буугаад 6 давхар хавьцаа явж байтал гал асаж байсан. Тэгээд санд мэнд буутал гал бүр ихсэж гал дүрэлзсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Агийн: “Өнөөдрийн гал гарсан 10-2 дугаар блок дээр өнөөдөр гадна фасадын силконы ажлыг Г хүний ахалсан бригад хийж байсан бөгөөд баруун талдаа 2, зүүн талдаа 2 нийт 4 иргэн ажиллаж байсан. 10-2 дугаар блокийн зүүн талын фасадны хэсэг доод талаасаа дээшээ шатаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Дийн: “10-2 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд доороос дээшээ чиглэлтэй асаж эхэлсэн юм. Ингээд тус гал авалзаж тухайн байрыг шатаасан бөгөөд онцгой байдлынхан унтраасан юм” гэх мэдүүлэг, 23. Гэрч Б.Б-н: “Би гал гарч байгааг ойлгоод нөгөө эмэгтэйг аваад буусан. Буугаад харахад гал уг байрны зүүн талд гарсан байсан. Юунаас болж гал гарсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Нийн: “Манай байгууллага нь гэрээт ажилчинд хүртэл хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгч ажилд нь гаргадаг. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө Г, Э, П нарыг ажилд нь гаргахаас өмнө нь цахилгаан шат буюу юлкений бүрэн бүтэн байдал, цахилгааны аюулгүй байдал, өндрийн бүс, амь олс, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн гүйцэт өмсөх, ил задгай тамхи татахгүй байх, гал алдах, галын аюулгүй байдал, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах зэрэгт зааварчилгааг өгч гарын үсэг зуруулан ажилд нь гаргасан. Бригадын дарга нь мөн тусдаа ажилчин нартаа зааварчилгааг өгдөг. Манайх гэрээнд зааснаар давхар зааварчилгааг өгдөг” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н: “Манайд учирсан хохирол байхгүй учраас гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н: “Манайх галд өртөж гэрийн эд зүйл шатсан. Тухайн үед унтаж байгаад хөшгөө татах гэсэн чинь доороос гал гарч гэрээсээ эхнэр хүүхдээ аваад гарсан. Гал юунаас болсон талаар мэдээгүй. Манай гэрийн эд зүйлс шатсан гэхдээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Үнэлгээг хийлгэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Гын: “Би тухайн өдөр тамхи татаж байгаад гал гарсан хэсэгт тамхиныхаа ишийг унтраалгүйгээр хаясан. Үүнээс үүдэлтэй гал гарсан байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тамхиныхаа ишийг санаатайгаар хаяасан зүйл огт байхгүй, санамсаргүй хаяасан. Гал алдана гэж огт бодоогүй. "***" ХХК-ийн ХАБ-ын ажилтан болон Г ахлагч нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, өндөрт ажиллахдаа анхаарал болгоомжтой ажиллах, галын аюулгүй байдал зэрэгт тогтмол зааварчилга өгч байсан. Би болгоомжгүйгээр гэмт үйлдсэндээ их харамсаж байна” гэх мэдүүлэг, Орхон аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/05 дугаартай дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/93 дугаартай дүгнэлт, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24/807 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/813 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/814 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/815 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/816 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/817 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/818 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 24/821 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 24/822 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “***” хотхоны 10-2 байр буюу 3 дугаар блокын галын дараах нөхөн сэргээлтэд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан зардлын “Ажлын хөлс 618,830,000 төгрөг, материалын үнэ 810,181,727 төгрөг нийт дүн 1,429,012,727 төгрөг” гэсэн тооцоо, санхүүгийн баримт бичиг, иргэний нэхэмжпэгч Г.Д-н: “2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр "***" ХХК-нь санхүүгийн дүгнэлт гаргасан учраас тус компанитай гэрээ байгуулан манай байгуулагаас ажлын хөлсөнд 3,756,200 төгрөг гарсан учраас иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгч байна” гэх мэдүүлэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хорооллын “***” хотхоны 10-2 дугаар барилгын гадна металл фасадын ажлыг хийж гүйцэтгэж байх үедээ барилгын хойд талд татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас гал гарч “***” ХХК-д 1 429 012 727 төгрөг, тус байрны оршин суугч хохирогч Г.Д-д 26 101 000 төгрөг, Б.Г-д 440 100 төгрөг, Х.Б-д 7 874 467 төгрөг, Г.Д-д 2 359 316 төгрөг, Б.Од 16 421 571 төгрөг, Д.Д-д 13 147 167.78 төгрөг, Т.Э-д 3 803 000 төгрөг, Т.Б-д 1 405 000 төгрөг, Г.Ю-д 2 960 000 төгрөгийн хохирол, нийт  1 503 524 348.78 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Г нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зориулалтын бус газарт тамхи татаж, унтраалгүй орхисноос гал гарч, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас болгоомжгүй үйлдлээр бусдын эд хөрөнгөд 1 503 524 348.78 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруу хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч “***” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулсан, барилгын ажил дуусч, улсын комисс хүлээн авч ашиглалтад бүрэн орсон гэх барилгад гадна фасадны завсарыг битүүлэх ажил гүйцэтгүүлсэн, мөн гал дэмжих материал бүхий барилгын ажлын үлдэгдэл хог хаягдлыг бүрэн цэвэрлээгүй, гал дэмждэггүй фасадны материал худалдаж авахаар гэрээлсэн боловч хяналт тавиагүй, мөн барилга хүлээн авах комисс нь ажил бүрэн дуусаагүй барилгыг хүлээн авснаар айл өрхүүд гэрчилгээ гаргуулан орон сууцанд орох боломж олгосон зэрэг гэмт хэрэгтэй хамаарал бүхий үйл баримтууд тогтоогдсон бөгөөд эдгээр үйлдэл, эс үйлдэхүй нь гал гарах, галын цар хүрээ тэлэх, учирсан хохирол нэмэгдэх шалтгаан нөхцөлд хамаарна гэж үзлээ.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК-д 1 429 012 727 төгрөгийн зардал гаргаж орон сууцыг засварсан бөгөөд уг хохирлоо нэхэмжилсэн, тус байрны оршин суугч хохирогч Г.Д-д 26 101 000 төгрөгийн, Б.Г-д 440 100 төгрөгийн, Х.Б-д 7 874 467 төгрөгийн, Г.Д-д 2 359 316 төгрөгийн, Б.Од 16 421 571 төгрөгийн, Д.Д-д 13 147 167 төгрөг 78 мөнгөний, Т.Э-д 3 803 000 төгрөгийн, Т.Б-д 1 405 000 төгрөгийн, Г.Ю-д 2 960 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, Орхон аймгийн цагдаагийн газар 3 756 200 төгрөгийн үнэлгээний хөлсний зардал буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажилтний буруутай үйлдлээс бусдад гэм хор учирсан бол ажил олгогч хариуцан төлөхөөр зохицуулсан байх тул иргэний хариуцагч Б.Гэс нийт  1 507 280 499.28 төгрөг гаргуулан хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч “***” ХХК-ий орон сууц засварлахад гарсан зардал болох 1 429 012 727 төгрөгийн талаар оролцогчид маргаагүй бөгөөд санхүүгийн баримт, банкны зээлийн гэрээ хэрэгт авагдан байх тул шүүх тус зардлыг нэг бүрчлэн тооцоогүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэсэн болно.

 

            Хохирогч “***” ХХК нь иргэний хариуцагч Б.Гтэй туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан, иргэний хариуцагч Б.Г нь шүүгдэгч Б.Гын ажил олгогч болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний хариуцагч Б.Г аж ахуйн нэгжийн талаар, Б.Гтай байгуулсан гэрээний талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй, Б.Г эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцоогүй, гэм хорын хохиролтой холбоотой хариу тайлбар, холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Б.Г нь хариуцан төлсөн төлбөрөө буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй, мөн иргэний хариуцагч Б.Г нь гэм хорын хохирол төлөх тухай шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг эс зөвшөөрсөн, эсхүл түүний ажилчид орон сууцыг засварлахад оролцсон зардлаа хасуулан тооцуулах, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу төлбөрийн хэмжээг багасгах талаар давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Г-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, 3 ширхэг дэвтэрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, олон хэсэг бүхий шатсан эд зүйлсийн хэлтэрхий, 2 ширхэг шатсан металь эд зүйл, 2 ширхэг хөөсөнцөрийн хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овгийн Б-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Гэс 1 507 280 499.28 /нэг тэрбум таван зуун долоон сая хоёр зуун наян мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөг гаргуулан хохирогч Г.Д /Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны ***  тоотод оршин суух, РД: **********, утас ********/-д 26 101 000 төгрөг, хохирогч Б.Г /Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны *** тоотод оршин суух, РД: **********, утас ********-д 440 100 төгрөг, хохирогч Х.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны *** тоотод оршин суух, РД: *********, утас *******, *******/-д 7 874 467 төгрөг, хохирогч Г.Д /Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны *** тоотод оршин суух, РД: *** , утас *** /-д 2 359 316 төгрөг, хохирогч Б.О /Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны ***  тоотод оршин суух, РД: *** , утас *** /-д 16 421 571 төгрөг, хохирогч Д.Д /Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны ***  тоотод оршин суух, РД: *** , утас *** /-д 13 147 167.28 төгрөг, хохирогч Т.Э /Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны ***  тоотод оршин суух, РД: *** , утас *** /-т 3 803 000 төгрөг, хохирогч Т.Б / Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны ***  тоотод оршин суух, РД: *** , утас *** /-д 1 405 000 төгрөг, хохирогч Г.Ю / Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хороолол *** хотхоны *** байрны *** тоотод оршин суух, РД: *** *** /-д 2 960 000, хохирогч “***” ХХК-д 1 429 012 727 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн цагдаагийн газарт 3 756 200 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн 1 ширхэг дүрч бичлэгийн хуурцаг, 3 ширхэг дэвтэрийг хэргийн хадгадах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, олон хэсэг бүхий шатсан хар үнс мэт зүйлс, 2 хэсэг харлаж шатсан металл бүхий зүйл, шаргал өнгийн хөөсөнцөр мэт 2 хэсэг зүйлс зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд иргэний хариуцагч Б.Г нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС