| | 2022 10 17 | 151/ШШ2022/01104 | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 16 дугаар байр, 39 тоотод оршин суух Гүрнээбазар овогт Энх-Амгалангийн А”““““, Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, Хуншига 4 дүгээр багт оршин суух Ирхэд овогт Ганболдын Ба”“““, Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 5,619,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч: Э.А”““““, Хариуцагч: Г.Ба”“““, Хариуцагчийн өмгөөлөгч: М.Мэндсүрэн (ШТЭҮД:2535) Иргэдийн төлөөлөгч: Ч.Сүнжидмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхцэцэг ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Э.А”““““ нь Г.Ба”“““өд холбогдуулан Гэм хорын хохирол 5,619,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Э.А”““““ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Э.А”““““ би 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 21.00 цагийн үед Nissan Xtrail маркийн 5155 УБЦ дугаартай суудлын автомашинаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт "Тэс" шатахуун түгээх станцын орчимд Багануур дүүргийн чиглэлд явж байх үед иргэн Г.Ба”“““ийн хул зүсмийн бага насны 1 тооны адуу хариулгагүй явж байгаад асфальтан зам дээр зөрсөн машины араас харайн орж ирж миний машинд мөргүүлж унаад босоод явсан. Адууны эзэн Г.Ба”“““ийн буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Мөн гар утас эвдэрч, миний толгой доргисон. Г.Ба”“““ийн буруутай үйлдэл нь Төв аймгийн замын цагдаагийн тасгийн ахлах дэслэгч Б.Пүрэв-Очрын хэргийн газарт үзлэг хийсэн акт, Цагаан шонхрын жигүүр" ТББ-ийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Миний машинд "Тэнцвэр-эстимэйт" ХХК ний үнэлгээгээр 4,605,000 төгрөг, гар утасны эвдрэлд "Тэнцвэр-эстимэйт" ХХК-ний үнэлгээгээр 320,000 төгрөг, "БЗХНББ" ХХК-аар Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хүртэл эвдэрсэн машинаа ачуулж үйлчлүүлсний төлбөрт 330,000 төгрөг, Хараагүйчүүдийн байрны 40 тоотод байрлах бариач С.Дамдинжаваар толгойныхоо доргилтыг бариулсны төлбөрт 40,000 төгрөг "Цагаан шонхрын жигүүр" ТББ-аар дүгнэлт гаргуулсны төлбөрт 75,000 төгрөг, нийт 5,370,000 төгрөгийн хохирол учирсан. Г.Ба”“““тэй надад учруулсан 5,370,000 төгрөгийн хохирлыг барагдуулах талаар 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс удаа дараа гар утсаар ярьсан боловч тодорхой хариу өгөөгүй. Иймд хариуцагч Г.Ба”“““өөс надад учруулсан хохирол болох 5,370,000 төгрөг Тэнцвэр-эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсний төлбөр 247,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 2,000 төгрөг нийт 5,619,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 104,854 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү гэжээ. 2. Хариуцагч Г.Ба”“““ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ганболд овогтой Ба”“““ нь 7 дугаар сарын 24-ний өдөр бод мал буюу адуу дайруулсан билээ. Дайруулсан хэр нь төлбөрт ороод байгаа тул энэ хэргийг дахин шалгаж өгнө үү учир нь шинжээчийн дүгнэлтийн дагуу цагаан шонхор жигүүр гэдэг газар Ба”“““ийн буруутай гэж гарсан. Жолооч Э.А”““““ буруугүй гэсэн. Амьд мах дайруулаад буруугүй. Амьд хүн дайрсан бол мал дайрахаас бусад юм дайруул жолоочийн мал л дайруул жолоочийн зөв гэж байхгүй байх. Жолооч хот суурин газар хурдаа хурдаа тааруул явах ёстой. Жолоочийн ур чадвар байх ёстой. Замын байцаагчдын зургийг харахад машин чигээрээ явж байсан бол дайрах боломжгүй. Жолооч замаас гарч дайрсан гэж харагдаж байна. Ийм зураг байхад жолооч зөв байх учиргүй байх энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Шүүх хуралд суухад хурал хэвийн болж явагдлаа. Иргэний төлөөлөл миний бодлоор хариуцагч 50 хувиар хохирлыг барагдуулах шаардлагатай юм байна гэж дүгнэлээ гэв. 4. Нэхэмжлэгчээс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн хэрэг нээх тухай зөрчлийн №2234000599 дүгээр тогтоолын хуулбар (хх-3), 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар (хх-4-9), 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар (хх-10), 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №0027056 дугаар Шийтгэлийн хуудасны хуулбар (хх-11), 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №22/60 дугаар Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар (хх-15-16), Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ийн шинжээчийн дүгнэлтийн нэхэмжлэл (хх-14-15), Nissan X-Trail 5155 УБЦ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-17), Ачааны машиныг жолоочтой нь түрээслэх тухай 330,000 төгрөгийн баримтын хуулбар (хх-18), Эрүүл мэндийн үйлчилгээ авч төлбөр төлсөн баримт (хх-19), 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Тэнцвэр эстимэйт ХХК-ийн төлбөрийн баримт (хх-20), Тэнцвэр-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-21-28), 2022 оны 07 дугаар сарны 22-ны өдрийн Тэс Шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг (хх-61-62) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 4.1 Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хариу тайлбар (хх-35), 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №23 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-60) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. ҮНДЭСЛЭХ нь: 1. Шүүх бүрэлдэхүүн Э.А”““““ийн нэхэмжлэлээс 5,299,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв. 2. Нэхэмжлэгч Э.А”““““ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Э.А”““““ би 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 21:00 цагийн үед Nissan Xtrail маркийн 51-55 УБЦ дугаартай суудлын автомашинаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт "Тэс" шатахуун түгээх станцын орчимд Багануур дүүргийн чиглэлд явж байх үед иргэн Г.Ба”“““ийн хул зүсмийн бага насны 1 тооны адуу хариулгагүй явж байгаад асфальтан зам дээр зөрсөн машины араас харайн орж ирж миний машинд мөргүүлж унаад босоод явсан. Адууны эзэн Г.Ба”“““ийн буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн авто машин, гар утас, толгой доргисон. Г.Ба”“““ийн буруутай үйлдэл нь Төв аймгийн замын цагдаагийн тасгийн ахлах дэслэгч Б.Пүрэв-Очрын хэргийн газарт үзлэг хийсэн акт, Цагаан шонхрын жигүүр" ТББ-ийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Миний машинд "Тэнцвэр-эстимэйт" ХХК ний үнэлгээгээр 4,605,000 төгрөг, гар утасны эвдрэлд "Тэнцвэр-эстимэйт" ХХК-ний үнэлгээгээр 320,000 төгрөг, "БЗХНББ" ХХК-аар Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хүртэл эвдэрсэн машинаа ачуулж үйлчлүүлсний төлбөрт 330,000 төгрөг, Хараагүйчүүдийн байрны 40 тоотод байрлах бариач С.Дамдинжаваар толгойныхоо доргилтыг бариулсны төлбөрт 40,000 төгрөг "Цагаан шонхрын жигүүр" ТББ-аар дүгнэлт гаргуулсны төлбөрт 75,000 төгрөг, нийт 5,370,000 төгрөг, Тэнцвэр-эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсний төлбөр 247,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 2,000 төгрөг нийт 5,619,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв. 3. Хариуцагч Г.Ба”“““ дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэсэн. Үүнд: Миний бие Ганболд овогтой Ба”“““ нь 7 дугаар сарын 24-ний өдөр бод мал буюу адуу дайруулсан билээ. Дайруулсан хэр нь би өөрөө төлбөрт ороод байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтийн дагуу цагаан шонхор жигүүр гэдэг газар Ба”“““ийн буруутай, жолооч Э.А”““““ буруугүй гэсэн. Амьд мал дайруулаад буруугүй. Амьд хүн дайрсан бол мал дайрахаас бусад юм дайруул жолооч мал л дайруул жолоочийн зөв гэж байхгүй байх. Жолооч хот суурин газар хурдаа тааруулж явах ёстой. Хүний мал дайрчихаад байхад жолоочийн зөв байх учиргүй байх энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргав. 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн хэрэг нээх тухай зөрчлийн №2234000599 дүгээр тогтоолын хуулбарт ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй... гэх бичилт (хх-3), 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн хуулбарт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн сумын төвийн аспалтан зам дээр Э.А”““““ийн Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 тооны адууг мөргөсөн гэх бичилт (хх-4-9), 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар ...Зөрчлийн 2234000599 дугаартай 1 хавтас 59 хуудастай хэргийг Төв аймгийн Прокурорын газрын хяналтад хүргүүлсүгэй... гэх бичилт (хх-10), 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №0027056 дугаар Шийтгэлийн хуудасны хуулбар ...Холбогдогч Г.Ба”“““ийг 20 нэгжээр торгосон... гэх бичилт (хх-11), 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №22/60 дугаар Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ийн шинжээчийн дүгнэлтийн хуулбарт ...1. Nissan X-Trail маркийн 51-55 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.А”““““ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Хул зүсмийн адууны эзэн Г.Ба”“““ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д ...хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх бичилт (хх-12-13), Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ийн шинжээчийн дүгнэлтийн нэхэмжлэлд Шинжээчийн дүгнэлтийн төлбөр №22/60 150,000 төгрөг, 2,000 төгрөг гэх бичилт (хх-14-15), Nissan X-Trail 5155 УБЦ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт Өмчлөгч Э.А”““““ гэх бичилт (хх-17), Ачааны машиныг жолоочтой нь түрээслэх тухай 330,000 төгрөгийн баримтын хуулбарт Ачааны машиныг жолоочтой нь түрээслэх үйлчилгээний төлбөр 330,000 төгрөг гэх бичилт (хх-18), Эрүүл мэндийн үйлчилгээ авч төлбөр төлсөн баримтад 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ... 40,000 төгрөгийн төлбөрт үйлчилгээ авч үйлчлүүлсэн болохыг үүгээр баталгаажуулж байна гэх бичилт (хх-19), 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Тэнцвэр эстимэйт ХХК-ийн төлбөрийн баримтад 25,000 төгрөг гэх бичилт (хх-20), Тэнцвэр-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Redmi 7 гар утас 320,000 төгрөг (хх-22-23), авто тээврийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 4,605,000 төгрөг гэх бичилт (хх-24-28), 2022 оны 07 дугаар сарны 22-ны өдрийн Тэс Шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг (хх-61-62) хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар Г.Ба”“““ийн эзэмшлийн 1 тооны адуу нь Э.А”““““ийн эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно. Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг төвийн аспалтан зам дээр Э.А”““““ийн эзэмшилийн Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 тооны адууг мөргөж тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан зөрчлийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээж зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч Г.Ба”“““ийг иргэний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 52.1-д зааснаар 20 нэгжээр буюу /20,000/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн Nissan X-Trail маркийн 51-55 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Э.А”““““ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй харин Хул зүсмийн адууны эзэн Г.Ба”“““ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.8.д. зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, мөн дүрмийн 27.2.з. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/60 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. (хх-12-13 хуудас) 5. Талуудын маргааны зүйл нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутагаар дамжин өнгөрөх аспалтан зам дээр Э.А”““““ нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Г.Ба”“““ийн эзэмшилийн хул зүсмийн адуу мөргөж тээврийн хэрэгсэл, болон эрүүл мэндэд нь гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжилж байна. Зохигч талууд нь хул зүсмийн адуу зам хөндлөн гарахдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлийн хувьд хэн аль нь маргахгүй байна. 6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд Nissan X-Trail маркийн 51-55 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь жолооч Э.А”““““ болох нь авто машин эзэмшигчийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.А”““““ нь өөрт учирсан гэм хорын хохиролыг шаардах эрхтэй байна. (хх-н 17-р хуудас) Дээрх хуулийн заалтаас үзэхэд гэм хор учруулснаас хүлээх үндэслэлд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас хөрөнгөд заавал хохирол учирсан байх бөгөөд эдгээр нөхцөлүүд тогтоогдсоноор гэм хорын хариуцлагыг шийдвэрлэхээр заагдсан байна. Мөн Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-т амьтаны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтаныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна. Учир нь дээрх хуулиудын зохицуулалтаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно хэмээн заасан байх тул нэхэмжлэгч Э.А”““““ нь Nissan X-Trail маркийн 51-55 УБЦ тээврийн хэрэгслээ ашиглах боломжгүй болж тухайн тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол нь Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 4,605,000 төгрөг, машин ачуулсны төлбөрт 330,000 төгрөг, нэхэмжлэгч Э.А”““““ийн толгойны доргилтыг бариулсны төлбөрт 40,000 төгрөг, Тэнцвэр эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэсний төлбөрт 247,000 төгрөг, Цагаан шонхорын жигүүр ТББ-аар дүгнэлт гаргуулсны төлбөрт 75,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны төлбөрт 2,000 төгрөг нийт 5,299,000 төгрөг нэхэмжилж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна. Харин хариуцагч Г.Ба”“““ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн бөгөөд тухайн хул зүсмийн адууны эзэн гэдгээ хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна. Г.Ба”“““ нь өөрийн эзэмшилийн малыг хариулагагүй орхисон үйлдэлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 26.8.д. зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, мөн дүрмийн 27.2.з. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагч Г.Ба”“““ийн буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.А”““““ийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд нь хохирол учирсан байх бөгөөд хариуцагчаас 5,299,000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулах нь зүйтэй байна. Гар утасны эвдрэлд 320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Э.А”““““ нь ...осол болох үед тээврийн хэрэгсэл дотор Redmi 7 маркийн гар утас байсан. Ослын улмаас эвдэрсэн... гэж тайлбарлаж байгаа боловч тухайн эд зүйл нь тээврийн хэрэгсэлд байсан эсэх талаар бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн осол болсон өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 22-нд зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Д.Пүрэв-Очир зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургууд, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №22/60 дугаартай Цагаан шонхорын жигүүр НҮТББ-н гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Э.А”““““ийн гэх Redmi 7 маркийн гар утас нь тухайн осол болсон газарт байсан эсэх байсан бол эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй байна. Иймд Э.А”““““ийн гэх Redmi 7 маркийн гар утасны төлбөр 320,000 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэлийн талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Г.Ба”“““өөс гэм хорын хохирол 5,299,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А”““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 320,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 7. Иргэдийн төлөөлөгч Ч.Сүнжидмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралд суухад хурал хэвийн болж явагдлаа. Иргэний төлөөлөл миний бодлоор хариуцагч 50 хувиар хохирлыг барагдуулах шаардлагатай юм байна гэж дүгнэлээ гэжээ. 8. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь хариуцагч Г.Ба”“““өөс нийт нэхэмжилсэн хохиролын тавин хувийг гаргуулах шаардлагатай гэж дүгнэлт хийж байгаа нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хорын хохирол учирсан байна. Харин тухайн нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчилж хэдэн төгрөг гаргуулах нь тухайн иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт учир шүүх бүрэлдэхүүн тухайн мөнгөн дүнд хийсэн дүгнэлтэд тайлбар хийх шаардлагагүй гэж үзлээ. 9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.А”““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,854 төгрөгийг нэхэмжлэгч Э.А”““““д буцаан олгож, хариуцагч Г.Ба”“““өөс 5,299,000 төгрөгт ногдох 99,734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Г.Ба”“““өөс гэм хорын хохиролд 5,299,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А”““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.А”““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,854 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Э.А”““““д буцаан олгож, хариуцагч Г.Ба”“““өөс 5,299,000 төгрөгт ногдох 99,734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ: Б.ТҮВШИНЖАРГАЛ ШҮҮГЧИД: Д.АЛТАНТУУЛ Д.ОТГОНЧУЛУУН |