Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152  

 

 

 

   2025        05        16                                                                       

                                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Иргэний хариуцагч

Шүүгдэгч******* өмгөөлөгч******* /цахимаар/

Шүүгдэгч Б.*******, ******* нарыг оролцуулан

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокурор Г.Чанцалдуламаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргис овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 1702002350236 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 42 минутад хүлээн авч, шүүхийн хуралдааны А” танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говь- аймгийн Дэлгэр суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 26 дугаар хороо Цагдаа-2 хотхоны ******* байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 135 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 250,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт ******* *******. /РД: /

 

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хиргис овогт ******* *******. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам”-ын 5.1-д зааснаар “...Улсын байцаагч нь хууль тогтоомжид заасны дагуу амьтан, ургамал, бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл болон суудлын автомашин тус бүрд гаалийн болон мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, шалгалт хийнэ...” гэснийг, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “ургамлын үр, үрслэг” суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д заасныг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний “мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 02011184 дугаартай эрхийн бичгээр 40 тн арвайг Сүмбэр боомтоор нэвтрүүлэхээр заасан эрхийн бичгийг ашиглан, арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нууж тээвэрлэн гаргах” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр групп-ын 50 тн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үйлдэн, арвай нэрийн дор улаан буудай нууж, тээвэрлэж байгаа гэдгийг мэдсээр байж Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, ХХК-д давуу байдал бий болгосон, шүүгдэгч ******* нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.*******той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 02011184 дугаартай эрхийн бичгээр 40 тн арвайг Сүмбэр боомтоор нэвтрүүлэхээр заасан эрхийн бичгийг ашиглан, арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нууж тээвэрлэн гаргах” гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.*******т хууль бусаар нөлөөлж, улмаар Б.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр групп-ын 50 тонн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үйлдэн, арвай нэрийн дор улаан буудай нууж, тээвэрлэж байгаа гэдгийг мэдсээр байж Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул ярих зүйлгүй” гэв.

2.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ хэргийг иргэн *******ийн эрх ашгийн үндсэн дээрээс үүсээгүй. Компанийн эрх ашгийн үндсэн дээр тухайн асуудал үүссэн. Тус компанийн ерөнхийлөгч гэх хүн, гишүүдийн хүсэлтээр тус үйл ажиллагаа явагдсан. Иргэний хариуцагч нь удаа дараа ******* нь дур мэдэн улаанбуудай гаргасан гэж хэлсэн. Надад тухайн улаанбуудайг гаргах талаар ямар нэгэн хувийн шийдвэр байгаагүй. Миний ажиллаж байсан компанийн ерөнхийлөгч хэлсний дагуу би үйлдэл хийсэн. Би тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Халхгол суманд үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа би албан ажлаа сайн гүйцэтгэж байсан.  Мөн Халхгол суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг 15-16 компанид 300 гаруй хүн орон нутгаас ажилладаг. Тарьсан тариагаа хэрхэн зарж борлуулах талаарх гол асуудал үүсдэг. Дорнод аймаг руу 300-400 километр замыг шороон замаар туулж ирдэг. Дорнод аймгийн гурилын үйлдвэрт ургуулсан будаа, тариагаа өгөх гэхэд маш их эрсдэл тооцож авдаг. Улаанбаатар руу тухайн үр тариаг тээвэрлэх ямар нэгэн боломжгүй. Иймээс миний бие Халхгол сумын хөгжил, цаашлаад тариалангийн компаниудын эрх ашгийн үүднээс ажиллаж байсан. Мөн миний бие шинэ Халхгол сумыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулж ажиллаж байсан. Тухайн ажил нь мөн бүтсэн. Миний бие тухайн газар нутаг, компани болон олон хүмүүсийн эрх ашгийг хамгаалж олон ажлыг хийж гүйцэтгэж байсан. ...” гэв.

3.Иргэний хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие “” группын гүйцэтгэх захирлаар ажилладаг. “” трейд ХХК нь группын охин компани. групп нь хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба төв компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Бусад компани гүйцэтгэх захирал томилж тухайн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ асуудлын талаар хэд хэдэн удаагийн шүүх хуралдаанд оролцсон. Тухайн үед “” трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ажилтны албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа гаргасан үйлдэл шийдвэрээс болж энэ асуудал үүссэн. Иймээс энэ нь “” групп болон “” трейд ХХК-ны асуудал биш тул асуудлыг хариуцахгүй. Тухайн албан тушаалд ажиллаж байсан хүн тухайн үедээ зөв гэж бодож үйлдэл хийсэн байх. Би мөн адил гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тухайн үед хийсэн үйлдлээ *******, ******* нар нь хүлээдэг. Иймээс тус асуудал нь компанид хамааралгүй. ...”гэв.

 

4.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21-22 цагийн хооронд нутгийн гүнээс маш удаан байдалтай машин ирж яваа харагдсан. 22 цагийн үед байх ХХК-ийн менежер гэх залуу гаднаас орж ирсэн. Ямар ажлаар яваа юм бэ гэхэд тантай уулзах гэсэн юм. Манай захирал ******* надад үүрэг өгсөн, гаалиас байцаагч томилуулаад аваад ир гэж хэлсэн гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд манайхаас нэг машин арвай гаргана, ачилтад хяналт тавиулах зорилгоор байцаагч авъя гэсэн. Тэгэхээр нь би арвай гэдэг зүйл манай боомтоор гарахгүй, манай боомт шинэ боомт аялал жуулчлалын чиглэлээр байгуулагдсан. Засгийн газрын тогтоолоор зарим нэр төрлийн барааг улсын хилээр оруулах, гаргах боомтуудын жагсаалт байдаг. Уг жагсаалтад Сүмбэрийн боомт ороогүй хилээр ямар нэг бараа экспорт, импортоор оруулж гаргахгүй. Тийм учраас байцаагч өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. Уг залуу машин тэрэг явах боломжгүй хэцүү газар байна, хоноод явж болох уу гэхээр нь зөвшөөрсөн. Өглөө нь уг залууд Засгийн газрын тогтоолыг танилцуулаад хувилаад өгөөд явуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 10 цагийн үед Ноwо маркийн өөрөө буулгагч ачааны машин цагаан өнгийн шуудайтай зүйл ачсан ирсэн, арвай гэж ойлгосон. Машиныг гэх жолооч, миний санаж байгаагаар төмрийн хүдрийн уурхайн машин болоод жолооч нь байсан. Мөн нэг хятад залуу, орчуулагч гэх Өвөр монгол эмэгтэй байсан, энэ хүн хоёр өөр жижиг машинтай цуг явж ирсэн. Ингээд холбогдох бичиг баримтуудын бүрдлийг нь гаалийн байцаагч үзэн, судалж байсан. Манай боомтоор урд арвай гарч байгаагүй учраас аймгийн гаалийн газрын дарга *******той дугаарын утсаар ярьсан. Би биеийг нь асуугаад өөр зүйл яриагүй байхад тэрээр би чамтай ярих гэж байхад чи эхлээд залгалаа, танай боомтоор группийн 50 тн арвай гарна гэсэн. Тэгэхээр нь би наадах чинь гарахгүй шүү дээ даргаа гэхэд ГЕГ-ын дарга 01 надтай ярьсан, зөвшөөрсөн тийм учраас наад компанийнхаа арвайд гаалийн бүрдүүлэлт хийгээд гарга гэхээр нь  би яагаад ч болохгүй ЗГ-ын тогтоолд ороогүй, чадахгүй гэсэн. Даргын зүгээс чи үүрэг даалгавар өгч байхад эсэргүүцдэг гэсэн утгатай зүйл хэлхээр нь би танд хэн гэдэг ямар албан тушаалтай хүн зөвшөөрөл өгсөн талаар албан бичиг авъя бичиг байхгүй бол гаргаж чадахгүй гэж хэлсэн. *******оос би яаж 01-ээс бичиг нэхэж байх юм бэ, би өөрөө албан бичиг хийж өгөөд явуулъя гэж хэлсэн. Удалгүй цагийн дараа дотоод сүлжээгээр албан бичиг ирсэн. Уг албан бичигт ГЕГ-ын дарга ын өгсөн зөвшөөрлийн дагуу групп-ын 50 тн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрөв гэсэн газрын даргын гарын үсэг, тэмдэгтэй албан бичиг байсан. Энэ албан бичгийг үндэслээд уг арвайд гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хийж эхэлсэн. Гаалийн улсын байцаагч үзээд байж байхад /2017-11-28/ хилийн цэргийн тагнуулаас гэх залуу яриад наад машинаа гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүрдүүлэлтийн ажиллагааг зогсоож тэр өдрөө уг машин хоносон. 2017 оны 11 дүгээр сарын 29-нд хилийн цэргийн тагнуулын офицер ирээд надаас тайлбар авсан. Уг өдрөө тэнд байгаа хүмүүсээс тайлбар аваад хамтарсан үзлэг хийсэн. ...Уг өдрөө хоноод маргааш нь ачааг бүгдийг нь буулгаж хамтарч үзэж шалгасан. Доороос нь цайвар ногоон өнгийн шуудайтай зүйл гарч ирсэн, үзэхэд улаан буудай байсан. Яг ямар байдалтай ачсан байсныг санахгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагч Уянга үзчихээд цагаан шуудайтай нь арвай, цайвар ногоон шуудайтай нь улаан буудай байна гэж хэлсэн. Ингээд хилийн тагнуулаас шалгана гэж хэлсэн. Эдгээрийг Дэгээ голын застав руугаа аваад явсан, боомтоос 25 км зайд байрладаг. Машин очиход хэцүү газар юм… .Надтай ******* дарга ярихдаа арвай гэж л ярьснаас улаан буудайн талаар хэлж яриагүй. Улаан буудай ачиж явсан мэдээлэл аваагүй, албан бичиг нэхдэг нь өөрийгөө хамгаалж байгаа л хэрэг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/

5.Гэрч З. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өдрийн цайны цагийн үед бид хоолондоо орж байхад ахлах байцаагч гаас дээрх компанийг байцаагч томилуулах, авч явахаар ирсэн байна гэдгийг хяналтын байцаагч бид хоёрт хэлсэн. Уг арвай нь Сүмбэр боомтоор нэвтрэх боломжгүй. Өөрөөр хэлбэл арвайг хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтад Сүмбэр боомт ороогүй. ...Ингээд ахлах байцаагч нь аймгийн гаалийн газрын дарга ******* даргатай холбогдож нөхцөл байдлыг танилцуулсан. 5 орчим минутын дараа дотоод сүлжээгээр ******* даргын гарын үсэгтэй Сүмбэр боомтоор арвайд бүрдүүлэлт хийхийг зөвшөөрөв, гаалийн ерөнхий газрын даргын зөвшөөрөлтэй гэж бичсэн байсныг санаж байна. Уг албан бичгийг үндэслээд гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Машин дээрээ нэг шуудай арвайг буулгаж мэргэжлийн хяналтын байцаагчаар үзүүлсэн. Мэргэжлийн хяналтын байцаагч Уянга үзэж шалгаад арвай байна гэдгийг хэлсэн. ...хилийн тагнуулын ахмад гэдэг хүн надаас мэдүүлэг авсан, мэдэх зүйлээ ярьсан. Харин би машинаас буулгасан байх үед очиж харахад цагаан өнгийн 300 дээш шуудайтай арвай, цайвар ногоон өнгийн 40 дээш шуудайтай улаан буудай байсан бөгөөд зарим газраар асгарсан байсан юм. Нарийн тоог нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/

6.Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 10 цагийн үед УНМ улсын дугаартай Howo маркийн өөрөө буулгагч ачааны машин цагаан өнгийн шуудайтай эд зүйл ачсан хяналтын талбайд орж ирсэн. ...Миний хувьд биет шалгалт хариуцаж байсны хувьд тээврийн хэрэгслийн гаднах шинж байдал, ачаа тээшийг нүдээр харсны дараа ачааны дээд хэсгээс 1 шуудай, баруун талын дунд хэсгээс 1 шуудай эд зүйлийг буулгуулж байцаагч нарын өрөөнд оруулаад задалж үзэхэд хоёуланд нь шаргалдуу өнгийн буудай байсан. Би нүдээр харснаас биш ямар төрлийн буудай гэдгийг мэдэхгүй, компаний хүмүүс арвай буудай үзэсгэлэн худалдаанд гаргах гэж байгаа талаар хэлсэн. Орчуулагч гэх эмэгтэй Монголоор муухан ярьдаг тэрээр арвай буудай гэж хэлсэн. ...Миний хувьд биет шалгалт хийсэн бол сонгон түүврийн аргаар, эсвэл бүгдийг буулгах маягаар үзэх, задалж, сүвлэж хатгах, дээж авах гэх мэтээр шалгана. Энэ талаар ахлах байцаагч д хэлэхэд тагнуулаас ирж шалгах талаар хэлж хяналт шалгалтын ажил зогссон. …49 шуудай улаан буудай цайвар ногоон өнгийн шуудайтай байсан. Цайвар ногоон өнгийн шуудайг задалж үзэхэд улаан хүрэн өнгөтэй улаан буудай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/

 

7.Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Улаан буудай гэдгийг хяналт шалгалтаар илрүүлсэн тохиолдолд зөрчил гэж үзээд хураан авч, торгуулийн арга хэмжээ авдаг. Хэрэв хориглосон бүтээгдэхүүн бол устгадаг, бусад тохиолдолд улсын орлог болгодог Улаан буудай нь ургамлын үрэнд ордог, дээрх тогтоолын заалтыг зөрчөөд байгаа юм. Гэхдээ Мэргэжлийн хяналтын газраас ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ өгсөн байдаг. Энэ асуудлаас болоод МХГ-ын хэлтсийн дарга Баярсайхан руу залгасан. Залгахад утсаа аваагүй мөртлөө хуралтай байна гэж мессеж ирүүлсэн. Тэгэхээр нь Сүмбэр боомтоор гарах зөвшөөрөл өгсөн арвай талаар ярих гэсэн юм гэхэд Уламбаатар гэдэг байцаагчийн дугаарыг өгсөн. Энэ хүнтэй утсаар яриад болсон асуудлын талаар хэлж ярихад, тэрээр хилээр гаргаж болно гэж хэлсэн. Миний зүгээс ургамлын үр суулгац нэвтрүүлэх боомтод Сүмбэр боомтыг тусгаагүй байна гэдгийг хэлсэн. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга д  дээрх зүйлийг хэлж ярьсан. ...Аймгийн гаалийн газрын дарга *******оос уг арвайг хилээр нэвтрүүлж болно гэсэн бичиг хийж өгсөн талаар гийн зүгээс хэлж ярьсан, уг бичгийг хальт харж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76/

 

8.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ХХК-ийн захирал байна гэж өөрийгөө танилцуулсан залуу утсаар ярьсан, нэр усыг нь санахгүй байна. Ингээд надтай Баянхошуу боомтоор арвай гаргах гэж байгаа гэхээр нь хүнс хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл авна, шинжилгээнд хамрагдсан байх хэрэгтэй гэсэн. Үзэсгэлэн худалдаанд оролцох гэж байгаа талаар ярьсан. Намайг 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр эмнэлэгт хэвтсэний дараагаар тус компанийн менежер гэх эмэгтэй бичиг баримтуудаа аваад над дээр ирсэн. Холбогдох бичиг баримтууд нь бүгд байсан. ...Ингээд сүүлд Улаан буудай илэрсэн талаар Уянга байцаагчаас  мэдсэн. Тухайн үед надад танилцуулаагүй. Өөр зүйл мэдэхгүй. Мөн Гаалийн газрын дарга ******* над руу ярьсан санагдаж байна. Тэрээр дээрх компани арвай буудай дээж маягаар үзэсгэлэн худалдаанд гаргах зөвшөөрлийн бичиг ирсэн үү гэж асуухаар нь манайд ямар нэгэн бичиг ирээгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/

 

9.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн үед констракшн компанийн захирал над руу залгаж ярьсан. Тэрээр Дорнодод тарьж байгаа дээжийг яг энэ тэр гэж хэлээгүй  БНХАУ-д болох үзэсгэлэнд оролцуулахаар явуулах гэсэн юм. *******той ярьсан чинь аар надад хэлүүл гэж ярьсан. Тэгэхээр нь би хэлээд өгье гэж хэлээд эргээд ******* руу ...залгаад констракшны Хятадад болох үзэсгэлэнд тарьсан юмныхаа дээжээс оролцуулна гэж байна, тэрэнд нь туслаад өгөхгүй юу даа гэж хэлсэн. Би одоо яг юу гэдгийг мэдээгүй юм байна. Үүнээс өөр зүйл яриагүй. Харин тэрнээс биш наадахаа шууд гарга гэж хэлсэн зүйл байхгүй. Дахин энэ талаар яриа болоогүй. констракшны надад үзэсгэлэнд оролцуулна гэснээс арвай, улаан буудай гэх зүйлийг яриагүй. Мөн *******той ярихад надад арвай, улаан буудайны талаар дурсаагүй. Би дээрх албан бичгийн талаар мэдэхгүй, би Дорнод аймгийн Гаалийн газрын дарга *******т үүрэг даалгавар өгөөгүй. Мөн би наагуураа чи албан бичиг бичээд өг гэж хэлээгүй. Нөгөө талаас дээж гэж ойлгосон болохоос биш /1 шуудай гэж ойлгоно/ машинаар нь арвай, улаан буудай гаргана гэж ойлгоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/

 

10.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед будаа ачна гэснээс арвай, улаан буудай гэдгийг мэдээгүй. Тухайн үед орчуулагч болон хятад хүн 2 байсан бөгөөд энэ хоёр группийн нэг хүнтэй уулзаад ачаагаа ачуулсан. Би ланд-200 машин дотор суугаад харж байхад цагаан өнгийн шуудайтай тэвшнээсээ дээшээ илүү гартал ачаад татлагаа татаад хөдөлсөн. ...Би будаа л гэж мэдсэнээс биш арвай, улаан буудай гэдгийг нь мэдээгүй. Ямар зорилгоор будаа ачсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/

 

11.Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ХХК-ийн захирал ******* надтай утсаар ярьсан. Тэрээр манай түншүүд ирсэн байгаа чи уулзаад арвайг нь ачаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай юм бэ гэж хэлэхэд тэрээр Рашаан хотод хөдөө аж ахуйн үзэсгэлэн болно. Манайх  арвай, улаан буудайгаар оролцоно гэж хэлсэн. Ингээд уг өдрийн орой БНХАУ-ын иргэн Хө, орчуулагч гэх эмэгтэй байсан. Бид арвайгаа ачих гэсэн боловч ачих 2 машины нэг нь үнэ хөлсөө тохироогүй учраас ачилт хийх чадаагүй. Уг арвай ачих газар нь Мөнх тал ХХК ба манайх авлагатай гэсэн үг юм. Манай бригадаас зүүн урд зүгт 15 км зайтай оршдог. Улмаар маргааш 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хилийн цэргийн байна уу ногоон өнгийн ачааны машинд тус компанийн контейнероос багцаагаар 20 тн орчим арвай ачсан. Завсар зайгаар Улаан буудай багцаагаар 1 тн орчим ачсан. ...******* над руу яриад чам руу шуудангаар аймгийн төвөөс дугтуйтай бичиг очно гэж хэлсэн. Маргааш 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө бичиг аваад хил рүү хүргэж өгөхөөр Сүмбэр боомт руу явсан. Тэр бичгийг хил рүү аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Мөн ачсан арвай, улаан буудайг Хэрээ уулын бааз дээр машин эвдэрсэн учраас уг газраас ачаагаа солиод ачаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/

12.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэрчилгээг олгохдоо МУ-н Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заагдсан "Амьтан ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам"-ын 2.1.4 дэх хэсэгт ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ гэж заасны дагуу дээрх гэрчилгээг олгосон байна. Уг гэрчилгээ нь улаан буудай, арвайд ургамлын хөнөөлт шавж, хачиг тэдгээрийн өндөг авгалдай илрээгүй гэдгийг баталсан баримт бичиг юм. Мөн хорио цээртэй хог ургамлын үр илрээгүй гэж гарсан. Өөрөөр хэлбэл дээрх журмын дагуу хорио цээрийн шинжилгээний дүнг үндэслээд гэрчилгээ олгосон, Хүнсний арвайн MNS 3810:1985 стандартад хогт хольц, тарианы хольц, хортноор бохирдсон байдал нь хорио цээрийн үзүүлэлтээр хүнсний арвайн стандартын чанарын шаардлагыг хангасан байсан. Харин чанарын үзүүлэлтийн шинжилгээ үзүүлсэн шинжилгээний дүн байгаагүй. Бид гэрчилгээ олгохдоо чанарын үзүүлэлтийн шинжилгээний дүнг шаардаж авдаггүй, зөвхөн журмаа барьдаг. Мөн нөгөө талаас аж ахуйн нэгж 40 тн арвай үзэсгэлэнд оролцуулах гэж хүсэлтдээ дурдсан тухайн бүтээгдэхүүнийг үрийн арвай, тэжээлийн арвай гэж тодорхойлж бичээгүй учраас хүнсний арвай гэж ойлгосон. Хүсэлтдээ улаан буудайн талаар дурдсан байдаг боловч энэ ХХААХҮЯамнаас квот олгодог учраас олгох боломжгүй гэж ах ахуйн нэгжид мэдэгдсэн. Чанарын үзүүлэлтийн шинжилгээ үзүүлсэн шинжилгээний дүнг арвай, улаан буудай нь малын тэжээлийн зориулалттай гэж гарсан бол ЗГ-ын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад хамааралгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл дээрх арвай, улаан буудай нь тарих үрийн зориулалттай ургамлын үрслэг биш юм. Мөн улаан буудай, арвай нь шинжилгээний дүнгээр малын тэжээлд орсон тохиолдолд экспортод гаргаж болно. Ингэхдээ хорио цээрийн шинжилгээний дүнг үндэслээд МХЕГ-аас ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авч байж хилээр нэвтрүүлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-104, 105-107/

13.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Харин ХХК-нд 2017, 2018 онуудад хүнсний болон үрийн улаан буудай экспортлох зөвшөөрөл олгоогүй. Гэхдээ тухайн компани нь 2017 оны 10 дугаар сард тус яаманд улаан буудай экспортлох зөвшөөрөл олгож өгнө үү гэж хандсан. Гэвч 09, 10 дугаар сард улсын ургацын баланс гарах ёстой байсан учраас экспортлох, импортлох квотын зөвшөөрөл олгоогүй, нөгөө талаас тухайн аж ахуйн нэгж тухайн оны 12 дугаар сараас дараа оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалтад орох ёстой байсан боловч уг шаардлагыг хангаагүй. Үүнийг Хүнсний тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам-р зохицуулна. Арвай, малын тэжээлийн хувьд шинжилгээний дүнг үндэслээд Мэргэжлийн хяналтын газраас Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 2 дугаар бүлэг 9, 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу экспорт, импортын гэрчилгээг Мэргэжлийн хяналтын байгууллагаас авна. Тэжээлийн улаан буудайн хувьд улсын хилээр нэвтрүүлэх буюу экспортлох, импортлох тохиолдолд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэдэгдэх ёстой. Яам бодлогын хэмжээнд тэжээлийн улаан буудай экспортлох талаар мэдэгдлийн дагуу цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргадаг. ...Засгийн газрын дээрх шийдвэрийн тухайд 2017 оноос хэрэгжсэн бөгөөд манай яамнаас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр өвс, малын тэжээл, хивэг экспортлохыг түр хугацаагаар хязгаарлахаар заасан зохицуулалтыг цуцалж албан бичгээр Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдсэн. Тэгэхээр улаан буудайн хивэг, арвай малын тэжээлийг экспортолж болно. Малын тэжээл гэдэг утгаар нь мэргэжлийн хяналтын байгууллагаас экспортын гэрчилгээ олгоод явна. Манай яамнаас тэжээлийн улаан буудайнаас бусад малын тэжээлд ямар нэг зөвшөөрөл олгохгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111/

 

14. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ХХК-нд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 02011184 дугаартай Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ болон бусад бүрдүүлсэн баримтуудыг үзэж харлаа. Уг гэрчилгээ маань гадаад хорио цээртэй ургамлын өвчин, хортон, хог ургамал байхгүйг нотолсон баталгааны бичиг баримт юм. Уг гэрчилгээнд бичигдсэн арвай нь хүнсний арвай учраас ЗГ-ын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Ургамлын үр, үрслэг суулгац амьтан, түүний ур хөврөл, үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний  эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт/ заасан нэвтрүүлэх хилийн боомтууд хамааралгүй болж байгаа юм. Уг гэрчилгээнд заавал хилийн нэвтрэх боомт, бусад мэдээллийг зааж өгдөг учраас Баянхошуу, Сүмбэр гэсэн боомтууд бичигдсэн байгаа юм. Мөн гэрчилгээнд бусад мэдээллийг оруулж өгдөг бөгөөд хорио цээр хяналтын хэлтсийн дарга гарын үсэг зурж, захиргаа удирдлагын газрын дарга тэмдэг дарж баталгаажуулна. ...Тус компанийн бүрдүүлж өгсөн баримт материалуудыг үзэхэд. ХХК-ийн албан хүсэлт, компанийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гадаад худалдааны гэрээ, МХЕГ-ын шинжилгээний дүн, гарал, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гардаг дугаартай гарал үүслийн гэрчилгээ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нь бүрэн байна. ...Харин улаан буудайн хувьд стратегийн хүнсэнд ордог учраас Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас квот тогтоолгож албан бичгийг манайд ирүүлсэн байх ёстой. Үүнийг үндэслээд стратегийн хүнсэнд экспорт, импортын мэдэгдэл олгоно. Тус компанид улаан буудайтай холбоотой ямар нэг экспорт, импортын мэдэгдэл олгоогүй байна. ...Хэрэв чанарын үзүүлэлтийн шинжилгээ үзүүлсэн шинжилгээний дүнгээр арвай, улаан буудай нь малын тэжээлийн зориулалттай гэж гарсан бол ЗГ-ын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэвтрүүлэх хилийн боомтууд хамааралгүй гэж үзнэ. Харин уг тогтоолд арвай, улаан буудай нь шинжилгээний дүнгээр үрийн зориулалттай гэж гарсан тохиолдолд дээрх заалтад буюу ургамлын үр, үрслэг суулгацад хамаарах зохицуулалттай юм. Мөн улаан буудай, арвай нь шинжилгээний дүнгээр малын тэжээлд орсон тохиолдолд экспортод гаргаж болно. Гэхдээ тэжээл гэдэг утгаар нь МХЕГ-аас ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авч байж хилээр нэвтрүүлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-115/

 

15. Гэрч ХХК-н гүйцэтгэх захирал :… ХХК-ийн охин компани болох ХХК нь уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр 2006 онд үүсгэн байгуулагдсан. Төмрийн хүдрийн эх гол суманд Сүмбэр боомтоос 8 км зайд орших Ширэн овоо төмрийн хүдрийн уурхайн тээвэрлэлтийг хариуцдаг. 2 ширхэг Howo маркийн машинаар тээвэр хийдэг. Үндсэн уурхай нь ХХК ба мөн манай охин компани юм. ХХК-ийн Ново маркийн өөрөө буулгагч улсын дугаартай машины жолоочоор гэдэг хүн ажилладаг юм. Сүмбэр боомт 2017-11-06-нд нээгдсэн уг боомтоор манай компани туршилтын журмаар 4 машин хүдэр гаргаж байсан. 2017-11 сарын сүүлээр Сүмбэр боомтоос урагшаа хил гараад 20 км зайд орших ERSI гэх тосгонд байхад манай төмрийн хүдрийн худалдан авагч БНХАУ-ын иргэн HU-ZHICHAO буюу Хө гэж дууддаг нөхөр нэг машин арвай буудай тээвэрлэх гэсэн юм, машинаа ашиглуулаач ээ гэсэн. Хятадад үзэсгэлэнд будаа үзүүлэх талаар ярьсан санаж байна. Тухайн үед төмрийн хүдэр тээвэрлэж байсан бөгөөд зав зайгаар нь болно л гэсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 20 гарсан яг хэдний өдрийг нь санахгүй машинаар арвай тээвэрлэлээ гэж хэлсэн. Манай жолооч барьж явсан эсэх болоод бусад асуудлыг нь нарийн сайн мэдэхгүй байна. …” гэх мэдүүлэг /1хх92-93тал/,

16. Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "" ХХК-ийн захирал ******* надтай утсаар ярьсан. Тэрээр манай түншүүд ирсэн байгаа чи уулзаад Арвайг нь ачаад өгөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай юм бэ гэж хэлэхэд тэрээр Рашаан хотод хөдөө аж ахуйн үзэсгэлэн болно, манайх тариа байгаа арвай, улаан буудайгаар оролцоно гэж хэлсэн. Ингээд уг өдрийн орой БНХАУ-ын иргэн Хө, орчуулагч гэх гэх эмэгтэй байсан, бид арвайгаа ачих гэсэн боловч ачих 2 машины нэг нь үнэ хөлсөө тохироогүй учраас ачилт хийх чадаагүй. Уг арвай ачих газар нь Мөнх тал ХХК ба манайх авлагатай гэсэн үг юм. Манай бригадаас зүүн урд зүгт 15 км зайтай оршдог. Улмаар маргааш 2017-11-24 ний өдөр хилийн цэргийн байна уу ногоон өнгийн ачааны машинд тус компанийн контейнероос багцаагаар 20 тонн орчим арвай ачсан. Завсар зайгаар Улаан буудай багцаагаар 1 тонн байна уу ачсан. Яг одоо хэдэн тонныг ачих ёстой гэж заасан зүйл байхгүй. ******* захирал арвай, улаан буудай хоёроос хоёулынхаас нь ачаарай гэж хэлсэн, үүнийх нь тэнд байсан хэдэн хүн ачсан, манай ажилчид ч байсан. Харин хоёр Хятад арвай гэж мэдсэн, улаан буудай гэж бол мэдээгүй болов уу. Уг нь 2 машин Сүмбэр боомтоор гарна гэж төлөвлөсөн боловч болоогүй. Нэг машинтайгаа үнэ хөлсөө тохирч чадаагүй. Ингээд нэг машин ачаад Рашааны боомт руу явсан, би салаад бригад луу явсан. 2017-11-26-ны өдөр ******* над руу яриад чам руу шуудангаар аймгийн төвөөс дугтуйтай бичиг очно гэж хэлсэн. Маргааш 2017-11- 27-ны өглөө бичиг аваад хил рүү хүргэж өгөхөөр Сүмбэр боомт руу явсан Тэр бичгийг хил рүү аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Мөн ачсан арвай, улаан буудайг Хэрээ уулын бааз дээр машин эвдэрсэн учраас уг газраас ачаагаа солиод ачаарай гэж хэлсэн…Дээрх асуудлаар Дорнод аймаг дахь Гаалийн газрын дарга Б.******* гэдэг хүнтэй уулзаагүй, утсаар ярьсан зүйл байхгүй. Захирал *******ээс Б. *******той ярьсан талаар надад ямар нэг зүйл хэлж яриагүй. Сүмбэр дэх гаалийн салбарын эрхлэгч , Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга гэдэг хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /1хх94-95тал/

17.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ХХК-нд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 02011184 дугаартай Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг үзэж харлаа. Миний санаж байгаагаар улсын ахлах байцаагч Уламбаатарын бэлдэн оруулж ирсэн баримттай танилцаж уг гэрчилгээнд гарын үсэг зурсан. Уг гэрчилгээнд зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг байна. Миний санаж байгаагаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга надтай 2017 оны 11 дүгээр сарын 23-с хойш байна уу, надтай утсаар ярьсан. Ярихдаа уг боомт нь болж байгаа юм уу, саатуулахаар байна гэж ярьж байсныг санаж байна. Чухам яг юу гэж ярьсан гэдгээ тодорхой санахгүй байна. Миний зүгээс хууль журмын дагуу шийдвэрлэе гэж хэлсэн. Тухайн компанийн холбогдох баримтууд нь манайх архивд хадгалагдаж байх ёстой. Холбогдох баримт материалыг нь үндэслэж боомтыг зааж өгсөн болов уу гэж бодож байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох талаар тусгасан байх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээг хэрхэн зохицуулсан талаар мэдэхгүй байна. ...Мөн тухайн аж ахуйн нэгж үзэсгэлэн болоод экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд манай байгууллагад албан хүсэлт гаргах, гэрээ, тухайн бүтээгдэхүүний шинжилгээний бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шаардан авч хянан үзээд байцаагч Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээнд хэвлэж журналын дугаараа тавьсны дараа хорио цээр стандартын хяналтын хэлтсийн дарга гарын үсэг зурж, тамгын газрын даргаар тамга даруулж баталгаажуулсны дараа гардуулж өгдөг. Хэлтсийн даргын гарын үсэг, тэмдэг дарагдаагүй бол хүчингүй. Би байцаагчийн хянаад оруулж ирсэн баримтад л гарын үсэг зурдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137/

18.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед Дорнод аймгийн гаалийн газрын Дарга *******  миний өрөөнд орж ирсэн. Орж ирээд группийнхэн Сүмбэрийн боомтоор арвай гаргах юм байна. Чи Сүмбэр дэх гаалийн салбарын эрхлэгч д групп будаа гаргах гэж байгаа талаар хэлчих гэхээр нь би урд нь тус компанийг арвай, улаан буудай тус боомтоор гаргах гэж байгаа талаар сонсож байсан учраас түүнийгээ гаргах гэж байна гэж бодоод албан бичиг шаардах байх, та албан бичиг хийж өг гэж хэлсэн. Энэ үед нэг хүнтэй утсаар ярьсан. Цаанаасаа залгасан уу дарга залгасан уу мэдэхгүй байна утасны яриагаар "үзэсгэлэн худалдаанд бага зэргийн арвай гарах юм байна гэж ярьж байсан, яг юу ярьж байсан талаар сонсоогүй. Тэгээд утсаар ярьж байгаад утсаа таслаагүй байхдаа надад утасныхаа дэлгэцийг харуулахад утсан дээр нь дарга гээд кириллээр бичсэн байсан. Удалгүй утсаа таслахаар нь би дарга юу гэж байна гэхэд арвайг гарга гэж байна гэж хэлсэн. Ингээд намайг бичиг төлөвлөөдөх гэхээр нь "Сүмбэр дэх гаалийн салбарын эрхлэгч д 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 01/339 дугаар албан бичгээр. "Гаалийн ерөнхий газрын дарга******* өгсөн зааврын дагуу " групп"-ын 50 тн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрөв Б.*******" гэсэн албан бичгийг төлөвлөж нарийн бичигт өгсөн. Нарийн бичиг хэвлэж гаргаад даргаар гарын үсэг зуруулаад надад өгөхөөр нь нарийн бичгээр сканердуулж дотоод сүлжээгээр Сүмбэр боомтын эрхлэгч д илгээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-168, 169-171/

19.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би "" ХХК-нд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 02011184 дугаартай Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг үзэж харлаа. Миний санаж байгаагаар улсын ахлах байцаагч Уламбаатарын бэлдэн оруулж ирсэн баримттай танилцаж уг гэрчилгээнд гарын үсэг зурсан. Уг гэрчилгээнд зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг байна. Миний санаж байгаагаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга надтай 2017 оны 11 дүгээр сарын 23-с хойш байна уу надтай утсаар ярьсан. Ярихдаа "уг боомт нь болж байгаа юм уу, саатуулахаар байна" гэж ярьж байсныг санаж байна, чухам яг юу гэж ярьсан бусад зүйлийг тодорхой санахгүй байна. Миний зүгээс хууль журмын дагуу шийдвэрлэе гэж хэлсэн. Тухайн компанийн холбогдох баримтууд нь манайх архивд хадгалагдаж байх ёстой. Холбогдох баримт материалыг нь үндэслэж боомтыг зааж өгсөн болов уу гэж бодож байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох талаар тусгасан байх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээг хэрхэн зохицуулсан талаар мэдэхгүй байна. ...мөн тухайн аж ахуйн нэгж үзэсгэлэн болоод экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд манай байгууллагад албан хүсэлт гаргах, гэрээ, тухайн бүтээгдэхүүний шинжилгээний бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шаардан авч хянан үзээд байцаагч Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээнд хэвлэж журналын дугаараа тавьсны дараа хорио цээр стандартын хяналтын хэлтсийн дарга гарын үсэг зурж, тамгын газрын даргаар тамга даруулж баталгаажуулсны дараа гардуулж өгдөг. Хэлтсийн даргын гарын үсэг, тэмдэг дарагдаагүй бол хүчингүй. Би байцаагчийн хянаад оруулж ирсэн баримтад л гарын үсэг зурдаг…” гэх мэдүүлэг /1хх 136-137 тал/,

20.Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний зүгээс дээрх асуудлаар ярьсан талаар хэлсэн. Та энэ ажилд зохих журмынх нь дагуу зөвшөөрлийг өгөөч гэж хэлж байсан. Би гаалиас нэг бичиг авч байж гарна гэж *******ээс танилцуулсан учраас  , ******* нартай ярьсан. Одоо ч гэсэн гаалиас албан бичгээр  зөвшөөрөл авах ёстой гэж ойлгосон ойлголттой байгаа юм. Манай компанийн зүгээс болон миний зүгээс дээрх байгууллага, албан тушаалтанд ямар нэг туслалцаа үзүүлж байсан зүйл байхгүй. Би  *******т үзэсгэлэнд оролцох талаар хэлж ярьсан. Тэрээр даргатай яриад хэлүүлчихээ гэхээр нь ярьсан. Би *******ийн ярьснаар гаалиас зөвшөөрлийн бичиг гарах ёстой гэхээр нь  яриад байгаа юм. Яг ямар зөвшөөрөл гэдгийг мэдэхгүй байна. Манай гаргах гэж байгаа ургамал арвай, улаан буудай зөвшөөрөлтэй гэж ойлгоод байсан. Нэг албан бичиг гарсан талаар *******ээс сонссон, яг ямар бичиг байсан талаар мэдэхгүй, хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 181-182/

21.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад үзүүлж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ХХК-нд олгосон 2017.11.23-ны өдрийн 02011184 дугаартай Ургамлын эрүүл ахуй гэрчилгээ, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүнг үзэж харлаа. Тухайн шинжилгээний дүнг үндэслээд экспортын мэдэгдлийг олгохдоо Монгол улсын хүнсний арвай MNS № 3810:1985 стандартад заасан үр тарианы хортноор бохирдсон байдал буюу хорио цээрийн дүнг үндэслэн экспортын мэдэгдлийг олгосон байна. Хорио цээрийн 4 үзүүлэлтээр хүнсний арвайн стандартын чанарын шаардлагыг хангах боловч чанарын үзүүлэлтийн хүрээнд хүнсний арвайн стандартын шаардлага хангахгүй байна. Тус шинжилгээний дүнгээр гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хортон, хог ургамлыг илэрхийлсэн байна. Үрийн арвай, хүнсний арвайн алинд нь хамаарахгүй, тэжээлийн таримлын стандартын шаардлагад нийцсэн. Дээрх улаан буудай, арвай нь ургамлын үр, үрслэг, суулгацад хамаарахгүй. Мөн улаан буудай, арвай нь шинжилгээний дүнгээр малын тэжээлд орсон тохиолдолд экспортод гаргаж болно. Гэхдээ тэжээл гэдэг утгаар нь МХЕГ-аас  ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авч байж хилээр нэвтрүүлнэ. Харин улаан буудайг дангаар нь гаргаж байгаа тохиолдолд /стратегийн хүнс/ салбарын яамнаас зөвшөөрөл авч, зөвшөөрлийг үндэслэн МХЕГ-аас ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-19/

22. Иргэний хариуцагч шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ер нь бол энэ үйлдэл нь манай компанитай холбоотой гэхээс илүүтэйгээр тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******тэй л холбоотой үйлдэл юм. Тиймээс энийг л голчилж хэлмээр байна. Тиймээс энэ талаас нь сайн шалгаж тогтоогоосой гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 178-179/

23. Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:  “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Гаалийн ерөнхий газрын дарга утсаар ярьсан. Тэрээр миний дугаарт залгаад констракшн ХХК-ийн арвай буудай үзэсгэлэн худалдаанд гарах гэж байгаа юм байна гаргачих гэж хэлсэн. Тухайн үед орлогч дарга Алтанцэцэг энэ яриаг сонссон, яриагаа спикер дээр нь тавиад сонсгосон. Ингээд Сүмбэрийн боомтын салбарын эрхлэгч руу залгаж дарга арвай буудай гаргах гэж байна гэдгийг хэлсэн. Харин салбарын эрхлэгч бичиг өгөө, тэгэхгүй бол гаргахгүй гэдгийг хэлсэн. Үүний дагуу албан бичиг хийж өгсөн. Гаалийн ерөнхий газрын дарга ын өгсөн чиглэлийн дагуу арвай буудай гарга гэсэн агуулгатай. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 166-167/

24.Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Харин улаан буудайтай холбоотой лабораторийн шинжилгээг дүгнэж үзээчээ. Өөрөөр хэлбэл хүнсэнд хэрэглэх боломжгүй, зөвхөн малын тэжээлд хэрэглэж болно гэж шинжилгээгээр тодорхойлсон байхад шүүх үнэлээгүй юм. ...Би тухайн гэрээний талаар тодорхой санахгүй байна. Хятад улсын талаас бид нараас гэрээ шаардсан. Тэр үед бид нар бараагаа хурдан гаргахын тулд 2 гэрээ байгуулах хэрэгтэй байсан. Далд янз бүрийн зорилго байгаагүй. Монголын гаалиас бас 2 талын гэрээ байх шаардлага тавьж байсан шиг санагдаж байна. Тухайн үед би захирал байсан учраас гэрээн дээр миний гарын үсэг байгаа. Гэрээний төслийг манай компани боловсруулсан байх...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 130-131, 157/

25. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 08-13 тал/

            26. Сүмбэр боомтын зөвшөөрөл /1-р хавтас 15 тал/

            27. Агро трейд ХХК-ийн 0711010055 дугаартай улсын бүртгэлтийн гэрчилгээний хуулбар /1-р хавтас 35 тал/

            28.Mobicom дугаартай утасны ярьсан дуудлага /1-р хавтас 148 тал/

            29.2017 оны Хилийн хяналтын мэргэжлийн хяналтын албаны хяналтын хуудас, 2106600001 бүрдүүлэлт /1-р хавтас 193 дугаар тал/

            30.Гаалын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хавтасны хх-ийн 200-203-р тал/

            31. Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны хх-ийн 229-235, 249-250-р тал/

32. МХЕГ-ын улсын ахлах байцаагч ын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот дүгнэлт.

33.Шинжээчийн дүгнэлт / 11-14, 2-р хавтас 28-32-р тал/

34.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа /2-р хавтас 86 тал/

            35.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  /1-р хх-ийн 6, 185,  2-р хавтас 196 тал/

            36.Баримт бичиг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7, 116-135 тал),

            37.Бичиг баримт хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /1-р хх-ийн 236/

            38.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-14/

            39.Сүмбэр АЗОУШНБ-оор 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зөрчилд холбогдон түр саатуулагдсан автомашин улаан буудай, арвайг хүлээлгэн өгсөн акт /1-р хх-ийн 17/

            40.Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн  /1-р хх-ийн 38/

41. Гаалийн Ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын 50 тн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн албан бичиг /1-р хх-ийн 41/

            42. Мөрдөгчийн тогтоол “Эд мөрийн баримтаар тооцох тухай 2-р хавтас 196-187тал/

            43. БНХАУ, Монгол Улсын хоорондын тээвэр хийх автомашины зорчих зөвшөөрөл, БНХАУ-ын Рашаан боомтоор гаргах зөвшөөрлийн бичиг /1-р хх-ийн 42, 44/

            44. Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 65-66/

45. Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/

            46. Сүмбэр дэх гаалийн салбарын гаалийн хяналтын бүсэд хамтарсан шалгалт хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 174-175/

47.Гэрч Д.Тогтохбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 179-180/

            48.Нийслэлийн прокурорын газрын прокурорын даалгавар, хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулга /1-р хх-ийн 215-216, 220/

            49.Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Сүмбэр ОУАЗШНБ-оор 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Арвай, буудай гаргах үедээ саатуулагдсан зөрчлийн зураг /1-р хх-ийн 229-235/

50. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан бичиг /2-р хх-ийн 121/

51.Тагнуулын Ерөнхий газраас 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 002 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1хх228-235 тал),

            52. *******ийн ХХК-ний захирлаар томилогдсон тушаал /2-р хх-ийн 247/           

            53. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЦХШЗ/17,18 дугаартай хязгаарлалт тогтоох тухай шүүгчийн захирамж /6-р хавтасны 12-14 тал/

            54. Б.*******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 89-90/

            55. Шүүгдэгч Б.*******т холбогдох таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /3-р хх-ийн 242-244/

            56. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах  ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 416, 417 дугаартай  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолууд  /6-р хх-ийн 153-156, 158-162/

57. Дамно үнэлгээ ХХК-ний шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн 183-187/

58. Арвай, буудайн үнэлгээ тогтоосон үнэлгээ /2-р хх-ийн 28-31/ болон  хэрэгт хавсарган ирүүлсэн “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нэг хавтастай 59 хуудас баримтууд, нэг ширхэг CD зэрэг баримтууд  нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч Б.*******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

  Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Гаалийн Ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам”-ын 5.1-д зааснаар “...Улсын байцаагч нь хууль тогтоомжид заасны дагуу амьтан, ургамал, бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл болон суудлын автомашин тус бүрд гаалийн болон мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, шалгалт хийнэ...” гэснийг, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “ургамлын үр, үрслэг” суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д заасныг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний “мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 02011184 дугаартай 40 тн арвайг Сүмбэр боомтоор нэвтрүүлэхээр заасан эрхийн бичгийг ашиглан, арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нууж тээвэрлэн гаргах” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр групп-ын 50 тн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үйлдэн, арвай нэрийн дор улаан буудай нууж, тээвэрлэж байгаа гэдгийг мэдсээр байж Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,

шүүгдэгч ******* нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.*******той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 02011184 дугаартай эрхийн бичгээр 40 тн арвайг Сүмбэр боомтоор нэвтрүүлэхээр заасан эрхийн бичгийг ашиглан, арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нууж тээвэрлэн гаргах” гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.*******т хууль бусаар нөлөөлж, улмаар Б.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр группын 50 тн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үйлдэн, арвай нэрийн дор улаан буудай нууж, тээвэрлэж байгаа гэдгийг мэдсээр байж Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлж байгаа болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд,  хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.          

Шүүгдэгч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анх шүүгдэгч Б.*******т 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг дээд шатны прокурор хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******т 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг прокурорын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 249, 250 дугаартай тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Улмаар шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаад Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 800 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасныг нэмэлт ажиллагаа хийж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Үүнийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал нь 4/02 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Чанцалдулам 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 416, 417 дугаартай тогтоолуудаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 249, 250 дугаартай прокурорын тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулан “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай...” гэж,  “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай...” гэж тус тус өөрчлөлт оруулсан байна.  

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, ******* нар нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх ба улмаар хэргийг шийвэрлүүлэхээр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны  шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн 1702002350236 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч Хиргис овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Хилчинбаатар: ... Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  5900 нэгж буюу 5 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

             Шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,   3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар  хасаж, 5400 нэгжтэй тэнцэх буюу 5 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналыг гаргасан.

          Шүүгдэгч Б.******* нь гэм буруу хүлээн зөвшөөрдөг, түүний өмгөөлөгч нь хуульд заасан торгуулийн ял оногдуулах улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрсөн боловч торгуулийн ялыг хамгийн багаар буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр оногдуулж, 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож өгөх тухай санал, дүгнэлтийг гаргасан.

 

       Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар  хасаж, 5600 нэгжтэй тэнцэх буюу 5 600 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Учир нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 7 жил 6 сар орчим хугацаа өнгөрсөн, шүүгдэгч нь энэ хугацаанд өндөр насны тэтгэвэрт гарсан, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул улсын яллагчийн гаргасан торгуулийн ялын хэмжээг бууруулж 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналаар буюу 5400 нэгжээр буюу хамгийн бага хэмжээгээр торгох нь  түүний гэмт хэрэг үйлдсэн санаа зорилготой тохирохгүй гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч******* хөрөнгө орлого олох боломж болон, хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

  Шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,   3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар  хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна гэж заасан ба  шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхэд нь хүнд өвчтэй, орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болно.

Харин шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 Шүүгдэгч Б.*******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.******* нь Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа улаан буудайг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж болохгүйг мэдсээр байж Монгол Улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, хууль бус үйлдлийг далдлах зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр " групп"-ын 50 тонн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үйлдэн, Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, "" ХХК-нд давуу байдал бий болгосон  гэх хэрэгт шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан тул энэ гэмт хэрэгт учруулсан хохирол, хор уршигийн талаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилологдсон  албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэх нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэхэд нөлөөлөхгүй харин хүндрүүлэн зүйлчлэхэд хамаарах ойлголт юм.

2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заасанурвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан.

 

Иймд уг гэмт хэргийн хувьд албан тушаалын байдлаа ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна ... гэж,  мөн хуулийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж,

7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсаг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна. ...гэж заасан байх тул иргэний хариуцагч агро трейд ХХК-иас 51 907 870 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр " групп"-ын 50 тонн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн тухай албан бичгийг үйлдэн, Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, "" ХХК-нд давуу байдал бий болгосон идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд тухайн : ... Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 02011184 дугаартай эрхийн бичгээр 40тн арвайг Сүмбэр боомтоор нэвтрүүлэхээр заасан байтал, Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтын 23 дугаарт зааснаар стратегийн хүнсэнд багтсан 49 шуудай буюу 2332 кг улаан буудайг, арвай нэрэн доор нууж тээвэрлэж байгааг мэдсээр байж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор УНМ улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгсэлийг ашигласан бөгөөд уг тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч “”ХХК-д буцаан олгосон байх тул тээврийн хэрэгслийн үнэ 43 793 750 төгрөг, мөн 2332 кг улаан буудайн үнэ 1 189 320 төгрөг, 40 тн арвайн үнэ 6 924 800 төгрөг, нийт 51 907 870 төгрөгийг тухайн гэмт хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “ Агро трейд” ХХК-иас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/344 дугаартай захирамжаар арвай, улаан буудайг улсын орлогод оруулахаар, тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч болох ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх тул иргэний хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнэ  43 793 750 төгрөгийг гаргуулж улсын орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хариуцагч нь төлбөрийг төлөхгүй, компанийн эрх ашгийн үүднээс энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж тайлбарлаж байх боловч нь шүүгдэгч ******* нь “ Агро трейд” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, тухайн хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул иргэний хариуцагч Агро трейд ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт 1702002350236 дугаартай хэрэгт холбогдуулан Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЦХШЗ/18 дугаартай захирамжаар ******* ******* /РД: / регитсрийн дугаартай,   

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЦХШЗ/17 дугаартай захирамжаар ******* ******* /РД: регитсрийн дугаартай/ нарт “хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан бөгөөд энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЦХШЗ/18 дугаартай захирамжаар ******* *******ыг, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЦХШЗ/17 дугаартай захирамжаар ******* ******* /РД: / нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ” авсан шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй бөгөөд Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/344 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нэг хавтастай 59 хуудас баримт, 1 ширхэг СД, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч******* , *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Хиргис овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

          2. Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  5600 нэгж буюу 5 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

          3.Хиргис овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар  хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

         4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч******* хөрөнгө орлого олох боломж болон, хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******  нь тэнссэн 1 жил 5 сарын хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай. 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болох арвай, улаанбуудайг улсын орлого болгож, УНМ улсын дугаартай HOWO маркийн  тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч болох “” ХХК-ийн Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/344 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нэг хавтастай 59 хуудас баримт, 1 ширхэг СД, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч******* , *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэхэд ашигласан УНМ улсын дугаартай HOWO маркийн  тээврийн хэрэгслийн үнэ 43 793 750  төгрөгийг  иргэний хариуцагч “ Агро трейд” ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулсугай.                                                                                     10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ОТГОНЖАРГАЛ