Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2022/00557

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш******* шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус ш******* шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг дахь Ш******* ш******* г******* г*******т холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай 132/2022/00058/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.У*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Ч.Ж******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Д нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь хариуцагч Б******* аймгийн Ш******* ш******* г******* г*******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Орхон аймгийн “Х*******” ХХК нь Б******* аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш******* 2017 оны 03-р сарын 13-ны өдрийн -р шүүгчийн захирамжаар “Д ” ХХК -аас 49,034,007 /Дөчин есөн сая гучин дөрвөн мянга долоо/ төгрөгийг гаргуулж “Х*******” ХХК-д олгохоор ш*******лэсэн.

“Д ” ХХК -ний өмчлөлийн Б******* аймгийн Б сумын 2 дугаар багийн Хүнгүй гэх хаягт байршилтай Ү- эрхийн улсын бүртгэлийн дугаартай амралтын зориулалттай г******* зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1, ШШГТухай хуулийн 55-р зүйлийн 55.2 -д заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 267,600,000 / Хоёр зуун жаран долоон сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэнийг ШШГХуулийн 55-р зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнийг хүлээн авч танилцаад, 55-р зүйлийн 55.2 -д заасны дагуу гаргасан 267,600,000/ Хоёр зуун жаран долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийн  үнэлгээг эс зөвшөөрч 55-р зүйлийн 55.7 -д заасны дагуу гомдол гаргаж байна.

Учир нь үнэлгээ гаргасан “А ” ХХК-ний гаргасан үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй хэт өндөр үнэлгээ тогтоосон гэж үзэж, үнэлгээг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш******* 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр шүүгчийн захирамжаар “Д ХХК-аас 49,034,007 төгрөгийг гаргуулж, “Х*******” ХХК-д, мөн ш******* 2016 оны 06 дугаар сарын 02-ны 302 дугаар шүүгчийн захирамжаар “Д ” :ХК-аас 5,0,550 төгрөгийг гаргуулж “Т Т” ХХК-д тус тус олгохоор ш*******лэсэн.

Дээрх ш*******ийг үндэслэн тус газраас төлбөр төлөгчид ш******* ш*******ийн дагуу “Х*******” ХХК-д, “Т Т” ХХК-д төлөх төлбөрийг шилжүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч ш******* г******* байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураараа төлөөгүй.

Ш******* ш******* г******* тухай хуульд заасны дагуу албадлагын ажиллагааг эхлүүлж ш******* гүйцэтгэлийн ажиллагааны явцад тогтоогдсон төлбөр төлөгч “Д ” ХХК-ний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулан хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг талуудад мэдэгдсэн. Үүнд:

Төлбөр төлөгч “Д ” ХХК-ний захирал Х.Энхсүх нь төлбөрт хураагдсан Б******* аймгийн Б сумын 2 дугаар багийн Хүнгүй гэх хаягт байршилтай Ү- эрхийн улсын бүртгэлийн дугаартай амралтын зориулалттай газрын хамт 420,000,000 /дөрвөн зуун хорин сая/ төгрөгөөр, төлбөр авагч “Х*******” ХХК нь 49,034,007 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлсэн.

Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Ш******* ш******* г******* тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/10 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн аудитын байгууллага болох “А Билгүүн” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж*******г томилж эрх үүргийг танилцуулсан.

Шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч тэмдэглэл хөтлөн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1055 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч “Д ” ХХК-ний захирал Х.Энхсүхэд мөн өдрийн 1/1053 дугаартай албан бичгүүдээр төлбөр авагч “Х*******” ХХК-д тус тус мэдэгдсэн гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ж******* нь шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус аймаг дахь ШШГГ-т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэргийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тайланг зохих хууль дүрэм стандартын дагуу үнэн зөв гаргасан болно гэв.

4.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Б******* аймаг дахь Ш******* ш******* г******* газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/1053 дугаартай мэдэгдэл /хэргийн 3-р хуудас/,

-Х******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Р.М*******ийн тооцоолол, хавсаргасан баримт /хэргийн 30-33-р хуудас/

-А Билгүүн ХХК-ийн ТХҮ-321/2040 дугаартай үнэлгээний тайлангийн хуулбар /хэргийн 34-46-р хуудас/,

-Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 91-102-р хуудас/,

-Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 103-112-р хуудас/,

-ТХҮ-321/2040 дугаар үнэлгээний хавсралт хөрөнгийн үнэлгээний тооцоолол, дүн, газрын эрхийн үнэ цэнийн тооцооллын хуулбар /хэргийн 113-114, 146-147-р хуудас/,

5.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, ш*******лэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. “А ” ХХК-ний гаргасан үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй хэт өндөр үнэлгээ тогтоосон гэж үзэж, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний компани хийсэн тул үнэлгээг дэмжиж байна, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж,  

4.Гуравдагч этгээд Ч.Ж******* нь үнэлгээний тайланг зохих хууль дүрэм стандартын дагуу үнэн зөв гаргасан болно гэж маргадаг.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ш******* 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар ш*******ээр “Д ” ХХК-аас  48,832,950 төгрөг гаргуулж, “Х*******” ХХК-д олгохоор ш*******лэсэн.  

Тус ш******* 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай ш*******ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, г******* хуудсыг үндэслэн ш******* г******* ажиллагаа явагдсан байна.

 

7.Төлбөрт хураагдсан Б******* аймгийн Б сумын 2 дугаар баг, Хүнгүй гэх хаягт байршилтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч 420,000,000 төгрөгөөр өгсөн, төлбөр авагч 49,034,007 төгрөгөөр өгсөн. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ дээр тохиролцоогүй тул Ш******* ш******* г******* тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 1/10 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “А Билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамьянг дээрх хөрөнгийн үнэлгээг тогтоолгох шинжээчээр томилжээ.

8.Шинжээч нь 2021 оны 10 дугаар  сарын 18-ны өдрийн дүгнэлтээр  Б******* аймгийн Б сумын 2 дугаар баг, Хүнгүй гэх хаягт байршилтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 267,600,000 төгрөгөөр үнэлсэн байна.

9.Нэхэмжлэгч Х******* ХХК нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж*******гийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаарх гомдлоо Ш******* ш******* г******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргажээ.

10.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт ...үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох” гэжээ.  

11.Шинжээч нь дээрх хуульд заасны дагуу тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах үүрэгтэй боловч энэ талаар тайланд бүрэн тусгасан эсэх нь тодорхойгүй.

Шинжээч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм”-ийг ашигласан гэх боловч хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүснэгт 3 буюу хөрөнгийн үнэлгээний тооцоолол дүн болох барилгын үнэ цэнийн тооцоололд дараах зөрчил илэрч байна.

- Хүснэгт 3-ын 4 дүгээр мөр /хэргийн 39 дүгээр хуудасны ар тал/ нэгжийн норматив үнэлгээний эх сурвалжид Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралт гэсэн боловч тус хүснэгт тавигдсан үнэлгээ нь энэ тушаалын 3 дугаар хавсралтын жижиг барилгын үнэлгээний Улаанбаатар хотод баримтлах 420,000 төгрөгөөр бодогдсон үнийн болон эх сурвалжийн зөрүү гарч байна. 

- Хүснэгт 3-ын 5 дугаар мөр /хэргийн 39 дүгээр хуудасны ар тал/ 5.3-т ханын зузааны итгэлцүүрийг 1.00 бодсон. Гэтэл Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3-20-д гадна ханын зузаан 510 мм бол 0,94 гэсэн итгэлцүүр, 640 мм бол 0,92 гэсэн итгэлцүүр байхаар тогтоосон байна. Шинжээч Ч.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шинжилгээ хийж байгаа объектод нэвтэрч чадаагүйн улмаас ханын зузааны итгэлцүүрийг 1,00 гэж тавьсан гэв. Барилгын үнэ цэнийн тооцоололд дээрх алдаа байх тул барилгын үнэлгээ тогтоосон шинжээчийн тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцэхгүй байна.

12.Мөн Ш******* шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Ш******* шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхийг ш******* гүйцэтгэгч хянаж үзэх үүрэгтэй бөгөөд Б******* аймаг дахь Ш******* ш******* г******* газрын ш******* гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээний тайланд үнэлгээний аргачлал, үндэслэл, холбогдох мэдээлэл бүрэн тусгагдсан эсэхийг анхаарч үзээгүй байна. 

13.Ш******* шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг Шинжилгээг ш******* шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж, 9.2 дахь хэсэг Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол ... -ыг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан ба хуульд заасан дээрх ажиллагааг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

14.Дээр дурдсанаас дүгнэхэд хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.3.5, 9.3.8, 9.3.9-т заасан шаардлагыг хангаагүй байх тул Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор ш*******лэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан ш*******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Ш******* ш******* г******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б******* аймгийн Б сумын 2 дугаар баг, Хүнгүй гэх хаягт байршилтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 267,600,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан ш*******лэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан ш*******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар ш*******ийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж ш*******ийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан ш*******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ш*******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР