| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2022/01096/И |
| Дугаар | 151/ШШ2022/01081 |
| Огноо | 2022-09-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2022/01081
2022 09 30
151/ШШ2022/01081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг Одонт 25-40 тоотод оршин суух Ван овогт Нямын Аг”“““““,
Хариуцагч:Төв аймаг, Аргалант сум, Хөшөөт 2 дугаар багт оршин суух Харчин овогт Шийлэгбазарын Мон”“““““,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 7,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Аг”“““““,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Энх-Амгалан,
Иргэдийн төлөөлөгч: С.Шижиртуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Аг”“““““ нь Ш.Мон”“““““д холбогдуулан Гэм хорын хохирол 7,80,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Н.Аг”“““““ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ш.Мон”“““““д зодуулсны улмаас гэмтэл авсан. Эмчилгээний зардал болох 2,500,000 мянган төгрөг мөн гэмтэл авахаас өмнөх хүмүүсийн авдар, ор, хаалга, тооно, сийлбэр, эд зүйл, сандал, сандал, зуух, яндан гэх мэт зүйлсийг хийж олох байсан орлогоороо хохирсон 5,300,000 мянган төгрөг. Нийт 7,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.Аг”“““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэхүү хэрэг маргаан нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж хянан шийдвэрлэгдсэн. Одоо энэ гэмт хэргийн улмаас өөрийн бие эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг гаргуулахыг хүсэж байна. Миний бие гараар /мужаан/ юм хийж багагүй хэмжээний орлого олдог бөгөөд гэмт хэргийн улмаас миний зүүн гар атгаж чадахаа байсан. Өнгөрсөн хугацаанд сум орон нутгийнхаа хүмүүсээс буюу 10 гаран хүнээс захиалга авсан боловч ямар ч хөдөлмөр эрхэлж чадаагүй. Ийм Ш.Мон”“““““гээс эдийн засгийн хохирол 5,300,000 төгрөг, мэс засалд орох шаардлагатай эмчилгээний заодалд 2,500,000 төгрөг нийт 7,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ш.Мон”“““““ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ням овогтой Аг”“““““ы нэхэмжлэлтэй танилцаад миний бие хариуцагчаар оролцож байна. Би түүнд учирсан эмчилгээ болон шатахууны үнэ болох 337,473 төгрөгийг 2022.06.29-нд шүүх хурлаас завсарлага төлсөн. Энэ талаар 2022/ШЦТ/285 эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд бичигдсэн байгаа. Н.Аг”“““““ хэрэг гарах үед малтайгаа манай дээр өвөлжсөн. Би Н.Аг”“““““ы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Аг”“““““ хариуцагч Ш.Мон”“““““гээс нийт 7.800.000 төгрөг нэхэмжилдэг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7.800.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч, нотлох баримт хангалттай цуглаагүй байсан тул хангахаас татгалзсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс эмчилгээний зардал 2.500.000 төгрөг нэхэмжлээд байдаг боловч эмчилгээ хийлгэсэн ямар ч баримт байхгүй. Доктор гэх эмнэлэгт үзүүлэн гарын зургаа авхуулсан байдаг. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үзүүлсэн зургаа дахиад л аваад ирсэн байна. Тэгэхээр ямар нэгэн эмчилгээ, хагалгаанд ороогүй, мөнгө тушаасан И баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй. Тэгэхээр иргэний шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд л хэргийг хянан шийдвэрлэнэ. Тэгэхээр эмчилгээний зардал 2.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хөдөлмөр эрхэлж олох байсан 5.300.000 төгрөгийг мөн л хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хэрэгт 10 гаран хүний утасны дугаар бичсэн байдаг. Ямар нэгэн байдлаар НӨАТ төлсөн баримт, орлого зарлагын баримт, гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байдаггүй, өөрөө хэлбэл нэхэмжлэгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлээгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Нэхэмжлэгчээс №0018890 дугаар аж ахуй эрхлэх батламжийн гэрчилгээний хуулбар (хх-5), 2012 он, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгосон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сертификатын хуулбар (хх-6), авдар, ширээ, шкапны хуулбар (хх-7-8), эрүүл мэндийн үйлчилгээний нэхэмжлэлийн хуулбар (хх-9), Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №142 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар (хх-10-11), Доктор үүр эмнэлгийн шинжилгээний хуулбар (хх-16), 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр GSSUMuv-ийн гар болон цээжний рентген зургийн хуулбар (хх-17-18), 2022 оны 06 дугаар сарын 29-ний 2022/ШЦТ/285 дугаартай Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол (хх-19-21), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1019 дүгээр албан бичиг (хх-31), гэрэл зураг (хх-32-33) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хариу тайлбар (хх-34), 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №0268 дугаар итгэмжлэл (хх-28) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн Н.Аг”“““““ы нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Аг”“““““ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Ш.Мон”“““““д зодуулсны улмаас гэмтэл авсан. Эмчилгээний зардал болох 2,500,000 мянган төгрөг мөн гэмтэл авахаас өмнөх хүмүүсийн авдар, ор, хаалга, тооно, сийлбэр, эд зүйл, сандал, сандал, зуух, яндан гэх мэт зүйлсийг хийж олох байсан орлогоороо хохирсон 5,300,000 мянган төгрөг. Нийт 7,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарлав. Үүнд: ...Нэхэмжлэгч Н.Аг”“““““ хариуцагч Ш.Мон”“““““гээс нийт 7.800.000 төгрөг нэхэмжилдэг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7.800.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч, нотлох баримт хангалттай цуглаагүй байсан тул хангахаас татгалзаж шийдвэрлэсэн... ...нэхэмжлэгчийн зүгээс эмчилгээний зардал 2.500.000 төгрөг нэхэмжлээд байдаг боловч эмчилгээ хийлгэсэн ямар ч баримт байхгүй... иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн №0018890 дугаар аж ахуй эрхлэх батламжийн гэрчилгээний хуулбар (хх-5), 2012 он, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгосон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сертификатын хуулбар (хх-6), авдар, ширээ, шкапны хуулбар (хх-7-8), эрүүл мэндийн үйлчилгээний нэхэмжлэлийн хуулбар (хх-9), Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №142 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар (хх-10-11), Доктор үүр эмнэлгийн шинжилгээний хуулбар (хх-16), 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр GSSUMuv-ийн гар болон цээжний рентген зургийн хуулбар (хх-17-18), 2022 оны 06 дугаар сарын 29-ний 2022/ШЦТ/285 дугаартай Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол (хх-19-21), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1019дүгээр албан бичиг (хх-31), гэрэл зураг (хх-32-33) хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар Ш.Мон”“““““ нь Н.Аг”“““““ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлон тогтоогдож байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
Мэс засалд ороход шаардлагатай 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Н.Аг”“““““ болон Ш.Мон”“““““ нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, Н.Аг”“““““ы зүүн гар руу өшиглөж, эрүүл мэндэд нь шуу ясны хугарал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Ш.Мон”“““““ гэм буруутайд тооцогдсон байх ба Н.Аг”“““““ хохирогчоор тогтоогдсон болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. (хх-н 19-21 хуудас)
Хариуцагч Ш.Мон”“““““ нь Н.Аг”“““““д гэмтэл учруулсан болон гэм буруутай талаар зохигчдын хэн аль нь маргахгүй байна.
Тухайн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Н.Аг”“““““ы зүүн шууны яс бүрэн эдгэрээгүй өвдөлт өгөн одоо юм атгаж чадахаа байсан гэх тайлбар болон Доктор үүр эмнэлэгийн үзлэгээр 1.Гар сарвууны эмчийн зөвөлгөө авах, 2.Зүүн гарын бугуйнд мэдрэл нөхөн сэргээх мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн эмнэлэгийн дүгнэлт, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №142 дугаар шинжээчийн дүгнэлтээр 1. Н.Аг”“““““ы биед шуу ясны хугарал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоосон байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Н.Аг”“““““ нь зүүн гарны мэс засалд ороогүй Доктор үүр эмнэлэгээс нэхэмжлэхийн баримтаар 2,500,000 төгрөгийг эмнэлэгийн зайлшгүй гарах зардалд тооцож нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй хэмээн заасан байх тул Н.Аг”“““““ы зүүн гарын бугуйнд мэдрэл нөхөн сэргээх мэс засал хийлгэх зардлыг нэхэмжилж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.
Мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан буруутай этгээд уг гэм хорыг мөнгөн төлбөр төлөх хэлбэрээр арилгах бөгөөд нэхэмжлэгчийн эрүүл мэнд хэзээ ч эхээс төрсөн анхны байдалдаа сэргэх боломжгүй байхаас гадна хохирогчийн эрүүл мэндийг нь хэвийн байдалд оруулахтай холбоотой зардлыг хариуцагч Ш.Мон”“““““ хариуцах үүрэг хүлээнэ.
Иймд хариуцагч Ш.Мон”“““““гийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Н.Аг”“““““ы эрүүл мэндэд нь хохирол учирсан байх бөгөөд хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулах нь зүйтэй байна.
Олох ёстой байсан орлого болох 5,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Н.Аг”“““““ы ...миний бие авдар, ор, хаалга, сандал, зуух, гэрийн тооно гэх мэт эд зүйлсийг сийлбэрээр хийдэг байсан.. ...гэмтэл авахаас өмнө буюу 2021 оны 11 дүгээр сард нэр бүхий 10 иргэний захиалга авсан боловч гэмтсэнээс хойш хийж чадаагүйн улмаас олох байсан орлогоороо хохирсон... гэж тус тус тайлбарлаж байгаа боловч тухайн эд зүйлсийг хэзээ хэрхэн захиалсан эсэх, дээрх нэр бүхий хүмүүстэй тавилга хийж өгөх талаар хийсэн хэлцэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн өөрийн тайлбарлаж байгаагаар тавилгуудын захиалгыг гэмтэл авахаасаа өмнө авсан гэвэл тухайн хүмүүсийн захиалгыг хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг нь нэхэмжлэгч Н.Аг”“““““д хүлээгдэхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Аг”“““““ ажлын хөлс буюу олох ёстой байсан орлого гэх 5,300,000 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэлийн талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Ш.Мон”“““““гээс гэм хорын хохирол 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Аг”“““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгч С.Шижиртуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээр эмчилгээний зардал болох 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэж байна. Харин 5,300,000 төгрөг нь нотлогдохгүй байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй таарч байх тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэд тайлбар хийх шаардлагагүй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Аг”“““““ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,750 төгрөгийг нэхэмжлэгч Н.Аг”“““““д буцаан олгож, хариуцагч Ш.Мон”“““““гээс 2,500,000 төгрөгт ногдох 54,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Ш.Мон”“““““гээс гэм хорын хохирол 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Аг”“““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Аг”“““““ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Аг”“““““д буцаан олгож, хариуцагч Ш.Мон”“““““гээс 2,500,000 төгрөгт ногдох 54,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ: Б.ТҮВШИНЖАРГАЛ
ШҮҮГЧИД: Д.АЛТАНТУУЛ
Д.ОТГОНЧУЛУУН