Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2022/01072

 

 

2022 09 28 151/ШШ2022/01072

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо, Наран хороолол, 84-р байр 59 тоотод оршин суух Боржигин овогт Чимэдийн Э”“““““ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Архуст сум, 2 дугаар баг, Нарстад оршин суух Жантэкей овогт Кундбай Тус”“““,

 

Хариуцагч: Төв аймаг, Архуст сум, 2 дугаар баг, Нарстад оршин суух Керей овогт Бэлдвай А”““““ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч: Ч.Э”“““““,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Монгол (ШТЭҮД:0730),

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Сувдмаа

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Оюу

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э”“““““ нь К.Тус”“““, Б.А”““““ нарт холбогдуулан 9,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ч.Э”“““““ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Ч.Э”“““““ би К.Тус”“““, Б.А”““““ нартай Төв аймаг, Архуст сум, 2 дугаар баг, Нарст багийн нутагт 356 дугаарын үр тариа тарих зориулалттай 100 га газрын эмших эрхийг шилжүүлэн авах, эрх шилжүүлсний төлбөрт 7 сая төгрөг төлөхөөр тохиролцсон. Ингэд тохирсон ёсоор 6 сая төгрөг шилжүүлж, үлдэх 1 сая төгрөгийг газрын гэрчилгээ шилжсэн үед өгөхөөр болсон. Гэвч тухайн үед Газрын даамал нь жирэмсний амралттай байсан тул газрын эрх шилжүүлэх боломжгүй болсон. Энэ үед Б.А”““““ "ээжийн бие муу эмнэлэгт харж хандах шаардлагатай байна, 1 сая төгрөгөө өгөөч гэхээр нь мөн 1 сая төгрөгийг өгсөн.

 

Дараа нь 2021 оны 5 сард би газрын гэрчилгээг шилжүүлж авахаар очиход, тал их тохирсон 7 сая төгрөгийн үнээс үндэслэлгүйгээр буцаж, газрын эрх шилжүүлэх үнэ өссөн тул 10 сая төгрөг нэмж өг гэсэн. Иймд би арга буюу дүү Тогтохоосоо зээлж 10 сая төгрөгийг К.Тус”“““ Б. А”““““ нарт өгсөн. Ингээд тэд "за одоо газар дээрээр хашаагаа барьж ашиглаж болно. Эрх шилжүүлэхэд санаа зоволтгүй гэхээр нь итгэсэн. Би уг газарт олон сая төгрөгөөр хашаа барьсан. Одоо энэ хашаагаар буулгаж авна. Хүү Б. А”““““ нь манаач хийе гэхээр нь сарын 400,000 төгрөгөөр цалинжуулсан. Мөн хашаа барихад 2.5 сая төгрөгийг өгсөн. Мөн автомашин өгсөн боловч уг машиныг эдлээд хээр талбай дээр хаясан байсныг өөрөө очиж аваад засаж авсан. Би 90 га газарт ногоон тэжээл тарьж ургуулсан бөгөөд 30 га-г нь хадаж авсан. 40 га нь цасанд дарагдсан. Үлдэх 20 га талбайн ургацыг К.Тус”“““, Б. А”““““ нар малаа оруулж идүүлж, хурааж авах боломжгүй болгож надад 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан. Иймээс их хэмжээний алдагдалд орж өр зээлтэй болж хохирсон. Би үнэн сэтгэлээсээ хандаж байхад тэд зөрчилтэй газрынхаа хугацааг сунгуулсны дараа "газрын эрхийг шилжүүлэхээ болилоо" гэж залилан мэхэлсэн. Тэд 2015 оноос 2021 он хүртэл уг газрыг эргэлтэд оруулаагүй, ашиглаагүй тул хуульд зааснаар хураагдах гэж байсан галыг надад өгнө гэж залилан мэхэлж тариа тариулан 2021 оны сумын ургацын мэдээг "бид өөрсдөө тариалсан" гэж өөрсдийн нэрээр бүртгүүлэн газрын зөрчлөө арилгуулсан байдаг. Иймд би Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэн шалгуулсан бөгөөд тэд Эрүүгийн хэрэг үүсгэгдэж хариуцлага хүлээх болсон тул 10,400,000 төгрөгийг надад буцаан өгсөн, хэргийг хаасан, би тэдэнд ял өгүүлэхийг хүсээгүй тул би үлдэх хохирлоо иргэний журмаар нэхэмжилж байна.

 

Газрын эрх шилжүүлэх төлбөр 17,000,000 төгрөг, 2020 оноос 2021 оны 2 жилийн газрын төлбөрт би төлсөн 300,000 төгрөг, хашаа барихад зөвхөн тэдэнд өгсөн 2,500,000 төгрөг, нийт 19,800 төгрөг нэхэмжлэхээс тэд 10,400,000 төгрөгийг төлсөн тул 9,800,000 төгрөгийг К.Тус”“““, Б.А”““““ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлд зааснаар газрын төлбөр болох 7,000,000 төгрөг буцаан гаргуулах хүсэлтэй байна 2,500,000 төгрөг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Засаг даргаас гаргасан тодорхойлолтод гадны хүн гэж бичсэн байсан энэ юу гэсэн үг вэ Монгол улсын иргэн Ч.Э”“““““ хаана ч газар авах эрхтэй гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нийт 9,800,000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хархаар 3 шаардлага харагдаад байна энэ шаардлагууд нь ямар харилцаа, эрх зүйн үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна, 7.000.000 төгрөг худалдаж худалдан авах гэрээнээс үүссэн маргаан мэт харагдаад байгаа гэхдээ энд байгуулсан гэрээ байхгүй мөн 2,500,000 төгрөг нь хашаа бариулсан үнэ гэж хэлсэн хашаагаа бариулчхаад буцааж буулгахдаа өгсөн хөлсөө авна гэж хийсэн хэлцэл гэрээ байхгүй ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь мөн тодорхойгүй шүүхээс тодорхойлох ямар ч боломжгүй, мөн энэ асуудлаар цагдаагийн байгууллагат хандсан байдаг 17,000,000 төгрөг залилсан гэх утгатай, хариуцагч хариу тайлбартаа Ч.Э”“““““ нь манай газар дээр тариа тарьж түүнийгээ хураан авч ашиг хонжоо олчхоод одоо надаас 17,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй 10,300,000 төгрөг өгөөд эвлэрье гэсэн хэлцэл тохирол хийгээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч 10,300,000 төгрөгөө хүлээн авсан тул хэрэг бүртгэлийг хааж өгнө үү газрын гэрчилгээг буцаан өгөв гэх хүсэлт бичиж өгсөн байсан учраас талууд тохиролцсон гэж үзэж энэ хэрэг нь хаагдсан байгаа юм нэг маргааныг 2 тасалж эрүү, иргэн гэж хувааж нэхэмжлээд байгаа нь утгагүй, ойлгомжгүй байна, хариуцагчийн газарт тариа тариад хэр хэмжээг нь хурааж авсан хэдий хэмжээний ашиг олсон юм тэрийг тодорхой болгомоор байна гэв.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн төгрөг шилжүүлсэн баримтад ...7 сая төгрөгийн 6 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болно гэх бичилт (хх-5), 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банк ХХ-ийн мөнгөн шилжүүлгийн баримтад Кундбай Тус”“““д 6,000,000 төгрөг... (хх-6), Төв аймгийн Архуст сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №А/138 дугаар Тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирамжид ...Кундбайн Тус”“““д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй... гэх бичилт (хх-7), Хас банк ХХК-ийн зарлагын маягтад Чимэдийн Тогтохоос 16,000,000 төгрөг...шилжүүлсэн баримт (хх-8), Ч.Тогтохын тодорхойлолт (хх-9), 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 5726041899 тоот данс руу Газрын татвар гэх гүйлгээний утгатай 170,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-13), 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5726041899 тоот данс руу Газрын төлбөр гэх гүйлгээний утгатай 150,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-14), 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5726007948 тоот данс руу А”““““ цалин гэх гүйлгээний утгатай 250,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-15), 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5726041899 тоот данс руу Хашааны хөлс гэх гүйлгээний утгатай 400,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-16), 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5726043148 тоот данс руу Э”“““““аас гэх гүйлгээний утгатай 6,000,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-17) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №0209 дүгээр Б.А”““““гаас С.Сувдмаад олгосон итгэмжлэл (хх-32), 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №0211 дүгээр К.Тус”“““аас С.Сувдмаад олгосон итгэмжлэл (хх-33), шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-34-35), Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №165 дугаар тогтоолын хуулбар (хх-36-38), 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Монгол өмгөөлөгчийн хүсэлт (хх-39) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Ч.Э”“““““ын нэхэмжилсэн 9,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг хангаж үлдэх 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ч.Э”“““““ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Ч.Э”“““““ би К.Тус”“““, Б.А”““““ нартай Төв аймаг, Архуст сум, 2 дугаар баг, Нарст багийн нутагт 356 дугаарын үр тариа тарих зориулалттай 100 га газрын эмших эрхийг шилжүүлэн авах, эрх шилжүүлсний төлбөрт 7 сая төгрөг төлөхөөр тохиролцсон. Ингэд тохирсон ёсоор 6 сая төгрөг шилжүүлж, үлдэх 1 сая төгрөгийг газрын гэрчилгээ шилжсэн үед өгөхөөр болсон. Гэвч тухайн үед Газрын даамал нь жирэмсний амралттай байсан тул газрын эрх шилжүүлэх боломжгүй болсон. Энэ үед Б.А”““““ "ээжийн бие муу эмнэлэгт харж хандах шаардлагатай байна, 1 сая төгрөгөө өгөөч гэхээр нь мөн 1 сая төгрөгийг өгсөн.

 

Дараа нь 2021 оны 5 сард би газрын гэрчилгээг шилжүүлж авахаар очиход, тал их тохирсон 7 сая төгрөгийн үнээс үндэслэлгүйгээр буцаж, газрын эрх шилжүүлэх үнэ өссөн тул 10 сая төгрөг нэмж өг гэсэн. Иймд би арга буюу дүү Тогтохоосоо зээлж 10 сая төгрөгийг К.Тус”“““ Б. А”““““ нарт өгсөн. Мөн хашаа барихад 2.5 сая төгрөгийг өгсөн. Тэд 2015 оноос 2021 он хүртэл уг газрыг эргэлтэд оруулаагүй, ашиглаагүй тул хуульд зааснаар хураагдах гэж байсан галыг надад өгнө гэж залилан мэхэлж тариа тариулан 2021 оны сумын ургацын мэдээг "бид өөрсдөө тариалсан" гэж өөрсдийн нэрээр бүртгүүлэн газрын зөрчлөө арилгуулсан байдаг. Иймд би Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэн шалгуулсан бөгөөд тэд Эрүүгийн хэрэг үүсгэгдэж хариуцлага хүлээх болсон тул 10,400,000 төгрөгийг надад буцаан өгсөн, хэргийг хаасан, би тэдэнд ял өгүүлэхийг хүсээгүй тул би үлдэх хохирлоо иргэний журмаар нэхэмжилж байна.

 

Газрын эрх шилжүүлэх төлбөр 17,000,000 төгрөг, 2020 оноос 2021 оны 2 жилийн газрын төлбөрт би төлсөн 300,000 төгрөг, хашаа барихад зөвхөн тэдэнд өгсөн 2,500,000 төгрөг, нийт 19,800,000 төгрөг нэхэмжлэхээс тэд 10,300,000 төгрөгийг төлсөн тул 9,800,000 төгрөгийг К.Тус”“““, Б.А”““““ нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн төгрөг шилжүүлсэн баримтад ...7 сая төгрөгийн 6 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болно гэх бичилт (хх-5), 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банк ХХ-ийн мөнгөн шилжүүлгийн баримтад Кундбай Тус”“““д 6,000,000 төгрөг... (хх-6), Төв аймгийн Архуст сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №А/138 дугаар Тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирамжид ...Кундбайн Тус”“““д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй... гэх бичилт (хх-7), Хас банк ХХК-ийн зарлагын маягтад Чимэдийн Тогтохоос 16,000,000 төгрөг...шилжүүлсэн баримт (хх-8), Ч.Тогтохын тодорхойлолт (хх-9), иргэний хаягийн мэдээлэл (хх-10), 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 5726041899 тоот данс руу Газрын татвар гэх гүйлгээний утгатай 170,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-13), 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5726041899 тоот данс руу Газрын төлбөр гэх гүйлгээний утгатай 150,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-14), 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5726007948 тоот данс руу А”““““ цалин гэх гүйлгээний утгатай 250,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-15), 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5726041899 тоот данс руу Хашааны хөлс гэх гүйлгээний утгатай 400,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-16), 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5726043148 тоот данс руу Э”“““““аас гэх гүйлгээний утгатай 6,000,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-17), 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №165 дугаар Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолын хуулбар (хх-36-38), 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Монгол өмгөөлөгчийн хүсэлт (хх-39) зэрэг баримтуудаар К.Тус”“““, Б.А”““““ нар нь Ч.Э”“““““аас 7,000,000 төгрөгийг авсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Э”“““““ нь хашааг худалдан авсны төлбөрт 7,000,000 төгрөг, газрын төлбөрт 300,000 төгрөг, хашаа бариулсны төлбөрт 2,500,000 төгрөг, нийт 9,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

 

Төв аймгийн Архуст сумын засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/138 тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирамжаар Нарст 2 дугаар баг 35Б дугаар талбайд үр тариа тарих зориулалтаар 100 га газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн К.Тус”“““д эзэмшүүлсэн байна. (хх-н 7-р хуудас)

 

Улмаар хариуцагч К.Тус”“““ болон Б.А”““““ нар нь нэхэмжлэгч Ч.Э”“““““тай дээрх газрыг худалдах зорилгоор 17,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигч нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

 

Төв аймгийн Архуст сумын засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/138 дугаартай захирамжаас үзвэл иргэн К.Тус”“““д газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр заасан байна.

 

Үүнээс үзвэл иргэн К.Тус”“““, Б.А”““““ нар нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд явагдана мөн хуулийн 38.3, 38.4 дэх хэсэгт зааснаар тухайн эрх шилжүүлэх ажиллагаа нь хуульд зааснаар засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан байна. Гэвч хэргийн зохигч талууд хуульд заасан ажиллагааг хийгээгүй зөвхөн газар худалдан борлуулах байдлаар хоорондоо тохиролцоо хийж байгаа нь талуудын хэлцэл хуульд нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий түүний баялаг ой, усны нөөц ан амьтан төрийн өмч мөн мөн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан байхад хариуцагч К.Тус”“““, Б.А”““““ нар нь төрийн өмчийн газрыг 17,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгч Ч.Э”“““““ад худалдаж хууль зөрчжээ.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Э”“““““ нь газар худалдан авсны төлбөрт нийт 17,000,000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс Төв аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 10,300,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэргийн бодит байдал болон нотлох баримтаар 300,000 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 6,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Газрын төлбөрийн тухайд: Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 5-д зааснаар Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улиралуудын төлбөрийг урьдчилан төлж болно.

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Ч.Э”“““““ болон К.Тус”“““, Б.А”““““ нар нь Төв аймаг Архуст сумын Нарст 2 дугаар баг 35Б дугаар талбайд үр тариа тарих зориулалтаар 100 га газрыг худалдсан, нөгөө нь худалдан авсан гэж ойлгон 2020 он, 2021 онуудын газрын 300,000 төгрөгийн төлбөрийг иргэн Ч.Э”“““““ төлсөн байна.

 

Өөрөөр хэлбэл тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа иргэн К.Тус”“““ нь газрын төлбөрийг хуульд заасан хэмжээгээр жилд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд түүний өмнөөс иргэн Ч.Э”“““““ын эзэмшилийн Хаан банк ХХК-ны 5018199500 дугаар бүхий дансны хуулгаар төлсөн болох нь нотлогдон тогтоогдож байна. (хх-н 13-14-р хуудас)

 

Дээрх газарт шилжүүлсэн гэх төлбөрийн үлдэгдэл 6,700,000 төгрөг, газрын төлбөр 300,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Э”“““““ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн гурван нөхцлийг заажээ.

 

Эдгээр нөхцлөөс үзэхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд үндсэн 3 нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Үүнд:

 

1.Эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх. Эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эсхүл эд хөрөнгийх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх.

 

2. Эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх. Хохирч буй талын эд хөрөнгө түүнээс тодорхой хэсэг нь гарснаар, эсхүл олох байсан орлого ороогүйгээр багасдаг бол эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байдаг боловч ийнхүү нэмэгдсэн хэсгийн хэмжээ нөгөө талын эд хөрөнгө багассан хэмжээтэй заавал тэнцүү байх шаардлагагүй.

 

3. Эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх. Эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон.

 

Дээрхи нөхцлүүдэд нэг этгээдийн эзэмшил ашиглалтанд байх ёстой хөрөнгө, бусдын эзэмшил ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар тухайн эд хөрөнгийг олж авсан этгээдэд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан нэхэмжилж болно.

 

Мөн 2020 онд тухайн газарт зориулан нэхэмжлэгч Ч.Э”“““““ нь хашааг хариуцагч Б.А”““““гаар бариулсан байна. Тухайн хашааг барьж, хүлээлгэн өгсөн үйл явдалд талуудын хэн аль нь маргаагүй болно.

 

Гэвч нэхэмжлэгч Ч.Э”“““““ 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ хашаа бариулах зорилгоор ажлын хөлсөнд өгсөн мөнгөө буцааж нэхэмжилж байгааг дурьдсан бөгөөд талуудын тайлбараар тухайн газрыг тойруулан барьсан хашааг Б.А”““““ барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ажлын хөлсөндөө 2,500,000 төгрөг өгсөн гэж маргаж байгаа хэдий ч тухайн мөнгийг өгсөн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн тухайн хашааг барьсан үйлдэлд маргахгүй байгаа тул хашааг нэхэмжлэгч албан ёсоор хүлээж авсан түүний дагуу тохирсон хөлсийг өгсөн 2020 он болон 2021 онуудад бүхэлд нь Ч.Э”“““““ тухайн хашааг эзэмшиж, ашиглаж байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хашаа бариулсны хөлсийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд К.Тус”“““, Б.А”““““ нараас газарт шилжүүлсэн гэх төлбөрийн үлдэгдэл 6,700,000 төгрөг, газрын төлбөр 300,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг хангаж, хашаа бариулсны хөлс 2,500,000 төгрөг, газар худалдаж авахдаа шилжүүлсэн гэх 17, 000,000 төгрөгнөөс илүү нэхэмжилсэн 300,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Тус”“““, Б.А”““““ нараас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э”“““““ад олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч К.Тус”“““, Б.А”““““ нараас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э”“““““ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Тус”“““, Б.А”““““ нараас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э”“““““ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ