| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0110/Э |
| Дугаар | 2017\ШЦТ\215 |
| Огноо | 2017-08-23 |
| Зүйл хэсэг | 181.1., 17.2.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2017\ШЦТ\215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0110/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Н.Баярмаа, Б.Чинбаатар,
Шүүгдэгч *******,*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт ******* овогт *******, ******* овогт *******нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т заасан гэмт хэрэгт ******* овогт******* тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201609000395 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 06-нд Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын******* оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урд ял шийтгэлгүй, ******* овогт ******* /Регистрийн дугаар:*******/,
2. Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 21-нд Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 аав, дүүгийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, Урьд:
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн дугаар 77 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/сарын хорих ялаар,
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 177 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 1 жилийн 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 2 жил хорих ялаар,
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 348 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил хорих ялаар,
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 63 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ******* овогт *******/Регистрийн дугаар: *******/,
3. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын ******* тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймгийн ******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, Урьд:
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 -т зааснаар 1 жил хорих ялаар,
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 116 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн ******* /Регистрийн дугаар:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн “Манхан” дэлгүүрийн орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч ******* ямар ч шалтаг шалтгаангүйгээр боож унагаан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,
Шүүгдэгч *******,******* нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн “Манхан" дэлгүүрийн орчимд яллагдагч ******* нь хохирогч ******* боож унагаасан байх үед нь бэлэн 350.000 /Гурван зуун тавин мянга/ төгрөг болон Нокиа-6110 загварын гар утас 1 ширхэг зэрэг нийт 390.000 /Гурван зуун ерэн мянга/ төгрөгийн эд зүйлийг нь булааж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* илтэд үл хүндэтгэн хоолойг нь боож унаган нийгмийн хэв журмыг зөрчсөн,
Шүүгдэгч *******,******* нар нь *******350000 төгрөг болон 40000 төгрөгийн үнэтэй Нокиа-6110 гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:
Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг 2016 оны 06 дугаар сарын 28-ны орой болсон. Би бага зэрэг архи уусан явж байгаад хохирогч ******* маргалдсан. Түүнээс болж хохирогч******* мөнгө алга болсон, намайг өөрийнхөө мөнгийг дээрэмдсэн гэж хэлсэн. Би ******* маргалдаж муудалцсан нь үнэн, гэхдээ мөнгийг аваагүй. ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Үйлчилгээний төвийн орчимд архи ууж байгаад *******, ******* нартай таарч 21 дүгээр байрны гадаа 1 шил архи хувааж уусан. *******,******* хоёр түрүүлээд Үйлчилгээний төв рүү явсан. Би таньдаг хүнтэйгээ тамхилчихаад*******, ******* нарын араас очиход *******,*******маргалдаад ******* толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Намайг *******яв гээд түлхэх үед ******* арагшаа савж унасан. Тэр үед ******* гараас нь базсан 20.000 төгрөгүүд унасан. Би тэр мөнгийг аваад байрны булан тойроод явсан. Миний араас******* гүйж ирээд бид хамт мөнгийг хэрэглэсэн. Тухайн үед *******,******* муудалцаад үлдсэн. Намайг мөнгө авч явсныг мэдээгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* бид хоёр түрүүлж явсан. Үйлчилгээний арын баарнаас *******өөрөөсөө гадна 2 залуутай гарч ирсэн. Тухайн үед ******* согтуу байсан. Би барааны дэлгүүрээс тамхи авахаар явсан. Харин ******* ард үлдсэн. Би барааны дэлгүүрт нилээд удсан. Намайг дэлгүүрээс гарч ирэхэд*******подволк нь урагдсан. Цээж нүцгэн байсан. Тэр үед ******* , ******* тойрч гүйгээд мөнгө нэхэж байсан. Тухайн үед******* харагдахгүй байхаар нь би ******* араас явж очтол ******* би “******* маргалдаж байсан залуугын гарнаас мөнгө унасан. Би түүнийг нь авсан” гэж хэлсэн. Би Улаанбаатарт ажилтай байсан учраас тэр орой Улаанбаатар хот руу явсан гэх мэдүүлэг,
Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бирж /зах/ дээр ажиллаж байсан. Тухайн өдөр миний цалин буусан. Би хамт ажиллаж байсан Лхагвасүрэнтэй хамт Үйлчилгээний төвийн ард бааранд орсон. Манхан дэлгүүрийн тэнд ******* намайг боосон. Хажууд нь ******* хараад сууж байсан. ******* миний халааснаас утсыг маань авсан. Тэр үед би өөрийнхөө зүүн халаасанд байсан мөнгийг гартаа атгасан. Гэтэл *******, ******* нар миний гарнаас мөнгийг авч явсан. Би ******* мөнгөө авахаар нэхсэн.******* төд удалгүй алга болсон. Миний зүгээс одоо бол ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрт учирсан хохирлоо авчихсан... гэх мэдүүлэг,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэн хэн нь ямар үйлдэл гаргасан талаар нь сайн санахгүй байна. Тухайн 3 залуу ******* хэдэн талаас хөдөлгөөнгүй барьж аваад уртааш нь газар хэвтүүлээд карма хотыг нэгжээд эд зүйлийг нь 2 залуу нь аваад зугтаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/,
Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байхад надтай хамт ажиллаж байсан ******* гэж эмэгтэй надад –танай нөхрийг 2-3 архичин боож унагаад өшиглөөд байна гэсэн. Тэгэхээр нь ажлынхаа ар талын цонхоор харсан чинь Даниста дэлгүүрийн урд талд үл таних эрэгтэй хүн манай нөхрийн хоолойг нь өмсөж явсан подволкоор нь боогоод газар унагасан байсан. Мөн үл таних 2 хүн манай ажлын хажуу талын аркаар маш хурдтай гүйгээд яваад өгөх шиг болсон. Тэгээд би нөхөр дээрээ очих гээд ажлынхаа хаалгаар гартал манай нөхөр ******* гэж залууг барьчихсан –энэ залуу, 2 залуутай нийлээд миний хоолойг боож унагаад халаасанд байсан гар утас, гарт барьж байсан 350.000 төгрөгийг минь дээрэмдээд явчихлаа -Би энэ залууг яах вэ? гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө наад залуугаа цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гэсэн чинь цагдаагийн утас нь ачаалал ихтэй ярьж болохгүй байсан. Учир нь тухайн өдөр сонгуулийн санал авах өдрийн урьд өдөр нь байсан. Тэгээд би ******* гэж залууд хандаж чи миний нөхрийн мөнгийг өгөөч гэж хэлэхэд би танай нөхрийн мөнгийг аваагүй, зугтаагаад явсан 2 залуу авсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 16-18/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би үйлчилгээний төвийн урд үйл ажиллагаа явуулдаг Хаан банк, Хаан экспресс АТМ-д хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 16-17 цагийн хооронд байсан санагдаад байна “Манхан” дэлгүүрийн урд талд үл таних 3 залуучууд 1 залууг дээрэмдээд байгаа ч юм шиг тухайн 3 залуугийн 1 залуу нь дээрэмдэж байгаа хүнийхээ араас боож газар унагаах шиг болсон. Удаагүй байж байсан чинь 3 залуугийн 2 залуу нь хаашаа гүйсэнг нь сайн санахгүй байна нэг тийшээ зугтаагаад явчих шиг болсон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Манхан дэлгүүрийн хажуу талаар явж байхад манай цайны газарт тогтооч хийдэг Уртнасангийн нөхөр ******* гэж залуу манай үйлчилгээний төв дээр сүү зардаг******* эгчийн хүү *******гэж залуутай барьцалдаад зогсож байхаар нь би тухайн 2 залууг болиоч гэж салгаад ажил дээрээ очоод хамт ажилладаг *******танай нөхөр гадаа хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. ...Хажууд нь ******* хамт явж байсан гэх жижигхэн, сахалтай үл таних залуу, ******* хамт манай үйлчилгээний төв орчмоор архи уугаад явдаг 2 залуу хараад зогсож байсан ...*******, ******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан.******* нилээн согтсон юм шиг надад санагдсан. ...Би цайны газраасаа гараад баруун талд байдаг таван цулын цайны газар руугаа алхаад явж байхад Тогтохын хажууд байсан 2 залуу “Од” цогцолбор сургууль чиглээд гүйгээд явж байх шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,
- Нокиа-6110 маркийн гар утас 1 ширхэг 40.000 төгрөгийн үнэтэй гэх “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйл үнэлсэн тайлан /1-р хх-ийн 38-39/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.
Иймд 2015 оны Эрүүгийн хуульд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул шүүгдэгч ******* 02 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар ялла 20х дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ хэмжээ багасч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул хууль буцаан хэрэглэж, шүүгдэгч *******, ******* нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 8-10/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
2.Ял, эрүүгийн хариуцлагын бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч*******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 85 хоног цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч*******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт*******, ******* овогт ******* нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт тус бүр 6 сар /зургаа сар/-ын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч******* нь 85 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ИХТАМИР