2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2507002770154 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******д ******* ажилтай, , , , , од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  

******* овогт *******ы ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед ны гадаа зогсоолд машин дотроо сууж байсан хохирогч Г.ийг тэйгөө хардан улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж биед нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Эхлээд намайг зүгээр байхад өөрөө эхлээд өдөөд байдаг байсан юм. Гэрээсээ гараад явж байхад хуруугаараа заагаад заримдаа салаавч гаргаад инээгээд шоолоод байдаг байсан. Нэг өдөр нөхрийн утсан дээр мессеж ирчихсэн байхаар нь утасных нь дугаарыг фейсбүүкээр хайсан чинь хажуу айлын хүн байж таарсан. Тэгээд би залгаад яагаад манай лүү мессеж бичээд байгаа юм, гэр бүлтэй хүн шүү дээ гээд хэлсэн чинь нөхрөөсөө асуу, чинь миний араас гуйдаг гээд намайг доромжлоод байсан. Өглөө нь би 5 дугаар ангийнхаа хүүхдийг сургуульд нь хүргэж өгчхөөд харих гээд явж байхад намайг өөрөө эхэлж шоолоод байхаар нь би очоод нэг алгадчихсан. Манай 7 хоногт 3-4 өдөр архи уугаад байхаар нь би салах гээд шүүхэд өргөдөл өгсөн чинь эвлэрүүлэн зуучлах гээд өнгөрсөн. Одоо дахиад өргөдлөө өгнөгэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед ны гадаа зогсоолд машин дотроо сууж байсан хохирогч Г.ийг тэйгөө хардан улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж биед нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед гэрийнхээ гадаа машин дотор утсаар яриад сууж байсан чинь машины цонхоор гар орж ирээд үснээс зулгааж, баруун гараараа миний нүүр хэсэгт нэлээн цохисон, тэгэхээр нь би утсаа салгаад буугаад харсан байрны зүс таних эмэгтэй байсан, юу болсон талаар асуух гэхэд өөдөөс орилоод үснээс зулгааж нүүр нүдгүй цохисон, яагаад ингэж байгаа талаар асуухад өөдөөс орилоод байсан. Тэгэхээр нь би нөхрөө дууд гэсэн чинь нөхрөө дуудсан, нь гарч ирээд эхнэрээ аваад гэр лүүгээ орсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн, хоёр цагдаа ирэхээр нь би тухайн айл руу дагуулаад орсон, тэгээд цагдаад гомдол гаргасан. Би сэтгэцийн шинжилгээ  хийлгэж, дүгнэлт гаргуулахаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16-17 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 онд манай эхнэр ******* улс руу 6 сарын хугацаатай явсан хойгуур би гадаа тамхи татаж байгаад тэй танилцаж байсан. Ганц хоёр удаа уулзаж пиво ууж байсан. Зайгаа бариад утсаа блок хийсэн ч хамт ажилладаг хүмүүсээр дамжуулаад холбоо бариад өөрөө ирдэг байсан. Сүүлд харьцахаа болъё гэж бичсэн чинь эхнэр олж уншаад мэдсэн. нь манай эхнэр *******тэй цамцнаасаа зууралдчихсан байсан болохоор нь очиж эхнэрээ тэвэрч авч салгахад эхнэр над руу чи муу арчаагүй гэж хэлээд нэг алгадахад би гэр лүүгээ аваад орсон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4053 дугаартай яаралтай тусламжийн “Хэсэг газрын үзлэг: Зүүн хацар орчим хөхөрсөн. Нүүр болон хоёр алганы ар хэсгээр зулгарсан шархтай гэх” хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

  • Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/6772 дугаартай “Г.ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 онд улс руу 5 сарын хугацаатай явж байгаад ирсэн бөгөөд тэр хооронд манай хажуугийн орцны гэдэг эмэгтэйтэй танилцаад холбоотой болсон байсан. Тэгээд би энэ талаар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай 88175666 дугаар луу “одоо больё би гэр бүлээ бодож байна, амьдралаа бодохгүй бол болохгүй нь сайхан бүсгүй минь” гэсэн утгатай мессеж бичсэн байсан. ...Тэрнээс өмнө тэр эмэгтэйтэй тааралдах бүрд инээгээд учир битүүлэг дээш доошоо хараад байсан, би эхэндээ мэдэхгүй байсан бөгөөд нөхрийгөө 2 ч удаа орцноос нь согтуу олж авч байсан. Тэгээд би нөхрөөсөө энэ талаар асуухад тэр эхлээд хэлэхгүй байсан бөгөөд сүүлд нь ганц хоёр удаа уулзсан гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн орчим би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд гэртээ ирж байтал нь байрны гадаа машин дотор байсан бөгөөд намайг гэрийнхээ хувцастай явж байсан болохоор тэгсэн үү яасан илэрхий инээгээд басамжилсан шинжтэй шоолоод байхаар нь би очоод чи одоо яагаад байгаа юм бэ гэтэл яадаг юм бэ гээд хэрэлдэхээр нь машиных нь цонхоор гараа оруулаад хацар луу нь 2 удаа алгадсан. Тэгтэл тэр машинаасаа бууж ирээд үсчээд дайраад байхаар нь би гараараа цамцнаас нь бариад өөртөө ойртуулахгүй бариад байсан юм. Тэгэхэд тэр нөхрийгөө дууд гээд орилоод байхаар нь нөхрийг дуудаж гарч ирж намайг авсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.ийг тэйгөө хардаж улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж биед нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүхийн шатанд сорвины эмчилгээ, хаван хөхрөлт буулгах эмчилгээ хийлгэсэн гэх зардалд 7,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

            Шүүх хохирогч Г.ийн шүүхэд гаргаж ирүүлсэн баримтыг судалж үзээд “” ХХК-ийн ““” эмнэлэгт 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зөвлөгөө авч сорвины эмчилгээ 21 хоногийн зайтай 4 удаа 5,000,000 төгрөг, хаван хөхрөлт буулгах эмчилгээ 5 удаа 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг үйлчилгээ хийлгэсэн нь үнэн болно” гэх тодорхойлолт, зөвлөгөөний хуудас, эмчилгээний хуудсыг үндэслэн эмчилгээ хийлгэсэн гэх зардлыг гаргах боломжгүй, холбогдох санхүүгийн болон бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******гээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Г. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 173,350 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч тайлбар гаргаагүй болно.

 

   Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тэйгөө хардаж бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.ийн нэхэмжилсэн 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ