2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Э.Оюундарь,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******од холбогдох эрүүгийн 2507000000133 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******,*******, *******, , , , , , од оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,   

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,   

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн,

******* овогт *******ы ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Налайх дүүргийн ийн төв Туул голын гарам орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.тай үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж, машинаас татаж буулгасны улмаас биед нь тархи доргилт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт, хамар, баруун чих, баруун дал, зүүн тохой, шуу, баруун шуу, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Би хохирогч ын машиныг нь өмнө нь янзалж өгсөн байсан. Тэрний талаар ярилцах гээд уулзсан. Машин янзалсан, янзлаагүй гэдэг дээр асуудал үүссэн. Би жоохон уучихсан байсан болохоор түрүүлж гар хүрсэн. Хохирогчийн мэдүүлэг дээрх зарим зүйл арай хэтрүүлсэн байна. Маниулиар хоолой боосон гэдэг нь худлаа. Боосон бол тэгж хөнгөн гэмтэл учрахгүй. машины маниуль өөрөө том зүйл. Тийм зүйл болоогүй. Цохисон болон машинаас чирч буулгасан нь үнэн. Байцаагч нартайгаа уулзаад хохирлын мөнгийг нь өгсөн. Намайг цонх хагалсан гэж хэлсэн. Тухайн үед би цагдаа нараас зугтаагаад ийн уул даваад явсан. Цонх хагалсан гээд нэг том чулуу үзүүлсэн. Би цонхыг нь хагалаагүй. Хохирогч зарим зүйл дээр арай хэтрүүлж яриад байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Налайх дүүргийн ийн төв Туул голын гарам орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.тай үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж, машинаас татаж буулгасны улмаас биед нь тархи доргилт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт, хамар, баруун чих, баруун дал, зүүн тохой, шуу, баруун шуу, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед өөрийн амралтын машинаар голын нөгөө талд хүн гаргаж өгчхөөд байж байхад хоёр машинтай хоёр согтуу хүн ирсэн. Тэгээд гэх зүс таньдаг залуу машинаас бууж ирээд миний хүзүүнээс боогоод авсан, намайг цохих гэхээр нь гарыг нь бариад авсан чинь намайг тавьсан, тэгээд цамцаа тайлж шидээд чулуун дээр хавсарч унагаад чулуугаар нүүр хэсэгт нэг удаа цохиод мөргөсөн. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэсэн чинь чамайг ална гэхээр нь би цагдаад дуудлага өгнө гэсэн чинь миний гар утас, машины түлхүүрийг булааж аваад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би машиндаа ороод сууж байсан чинь хаалгаар орж ирээд боогоод байсан амьсгаа түгжигдээд байхаар нь цаашаа түлхсэн чинь кабинд байсан машин асаадаг маниуль аваад хоолой дээр дараад боогоод чамайг нэг мөсөн гүйцээгээд алчихъя гээд боож байхдаа машины голын хайрцаг ухаад чамайг алах зүйл энд байгаа гээд юм хайгаад байсан. Тэгээд байсан балыг аваад гэдсийг чинь нэвт сүлбээд ална гэхээр нь би балыг нь гараараа хугалсан чинь жолооч талын эсрэг хаалгаар унагаах гээд байснаа жолооч талын хаалгаар үсдэж буулгаад газраас чулуу аваад миний толгой руу цохих гэж байхад хамт явж байсан залуу салгасан. Машины түлхүүр, гар утас хоёр газарт унасан байхаар нь аваад машинаа асаагаад тэр газраас холдоод Налайхын цагдаад дуудлага өгсөн, 2 цагдаа ирээд гэх залууг цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Би араас нь дагаад явж байхад ийн шороон даваан дээр буугаад бөөлжиж байснаа тэр хоёр цагдаагаас зугтаад яваад өгсөн, тэр хоёр цагдаа араас нь хөөгөөд явахдаа намайг эмнэлэгт очоод үзүүлж байгаарай гэхээр нь би даваа дөнгөж өнгөрөөд явж байхад хажуу талаас том чулуу орж ирээд жолооч талын арын цонхыг хагалсан. ...Миний хоолойг боож, чулуугаар нүүр хэсэгт нэг удаа цохисон, машинд байсан маниулиар хоолой боосон. ...Өмнө нь гол дээр нэг залууг чулуугаар цохих гэж байхад би очиж салгаж болиулж байсан. ...Тухайн залуу нэг хүнтэй явж байсан. Миний биед гэх залуу ганцаараа халдсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

  • Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Налайх дүүргийн , ийн төв Туул голын гарам дээр 2025 оны 05 дугаар сарын 09-ний 18 цагийн орчим болсон юм. ...Намайг зодсон хүн нь бөгөөд бидний хажууд Түмээ гээд залуу байсан бөгөөд тэр г надаас салгасан. ...Би тэр үед машинаасаа буугаад гадаа байж байхад архи уучихсан согтуу машинаа барьж ирээд үгийн зөрүүгүй намайг заамдаж аваад тохойгоороо миний уруул хэсэг рүү цохихоор нь би түлхсэн чинь дээгүүрх хувцсаа тайлаад газраас чулуу аваад миний хамар луу чулуугаар цохиод миний хамраас цус гоожсон. Энэ нь 2 сарын өмнө 2025 оны 03 дугаар сарын сүүлээр байх манай Чанар гэдэг нэртэй амралтын газар амрагчид ирэхэд согтуу мотоцикл барьж орилуулаад яваад байхад амрагчид дургүйцээд тэрнээс болоод бид 2 муудалцаж хэрэлдэж байсан, өөрөөр зодолдсон асуудал байхгүй тэрнээс болж л тэр намайг чулуугаар цохисон байх. Би түүнийг зодсон зүйл байхгүй, тэр л намайг чулуугаар хамар луу цохиод дараа нь машины кабинаас маниуль аваад миний хоолойг боосон. ...Миний хамар хугарсан байх би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа, маниулиар боолгосноос болж миний хоолой хөндүүртэй байна. ...Би тэнд амралтын газартай бөгөөд гийн гэр нь голын хойд талдаа байдаг зүс таних төдий юм. ... тухайн үед зугтахдаа миний улсын дугаартай Ниссан Мурано маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын хаалганы шил рүү чулуу шидэж хагалсан. ...Миний машин 2010 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд орж ирсэн тэрэг бөгөөд би хагалуулсан цонхоо 750,000 төгрөгөөр үнэлж байна. ...Эхлээд би том т******* хүмүүсийг голоор гаргаж байсан бөгөөд д зодуулсны дараа цагдаад дуудлага өгчхөөд явж жижиг машинаасаа амралтын хашаанаас авч унаж явж байхдаа хагалуулсан. ...Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан, харин бага зэрэг архи уусан бололтой амнаас нь үнэртэж байсан, бага зэрэг согтолттой байсан бүр айхтар согтуу байгаагүй. ... өөрөө хар хөх өнгийн Япон суудлын т******* байсан марк, улсын дугаарыг нь харж чадаагүй түүнтэй хамт тусдаа асфальтан саарал өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй бас согтуу залуу ирсэн бөгөөд би улсын дугаарыг нь харж чадаагүй. Тэгэхэд гийн машинд , хүүхэд нь байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Би дүгнэлттэй танилцсан надад санал хүсэлт байхгүй, санал нийлж байна. ... урд цагдаагийн машинд явж байхдаа буугаад бөөлжиж байгаад зугтаагаад мод руу орсон энэ үед цагдаагийн алба хаагчид араас нь хөөсөн. Би болохоор Налайх тал руугаа хөдлөөд удалгүй 10 орчим минутын дараа харанхуйд явж байхад миний машины баруун хойд талын хаалганы шилийг чулуу шидэж хагалсан. Би г чулуу шидэж хагалсан гэж бодож байгаа өөр тэр хавьд харанхуй шөнө чулуу шидэх хүн байхгүй. ...Би сэтгэцийн шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Би сэтгэцийн гэм хор нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

  • Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би , ******* нарыг танина ямар нэгэн ураг төрөл, найз нөхдийн холбоо харилцаа байхгүй, нэг газар ид амьдардаг гэдгээр нь мэднэ. ...Манайх ийн голынхоо хойд талдаа байдаг бөгөөд би тухайн өдөр 18 цагийн орчим ийн төвөөс ээ аваад гэр лүүгээ харьж байх замд гарам дээр , ******* нар нэгнийгээ заамдаад боогоод зогсож байхаар нь очиж салгасан. Намайг очиход нь эрүүл, ******* нь архи уусан бололтой халамцуу байсан. ...Намайг эхлээд харахад хэн хэнийгээ заамдчихсан байсан бөгөөд ******* нь ыгаа хавирч унагаагаад дээр нь гараад цохих гэхэд нь би салгасан. ...******* нь ыг чулуугаар цохисон эсэхийг хараагүй. ...Тэнд ын том машин байсан. Тэр машины маниулийг хэн авсныг би сайн мэдэхгүй байна намайг очиход бол машины маниуль хэн ч аваагүй. ...Юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй. ...******* дээр нь гараад гараа далайгаад цохих гэж байхад нь би салгасан тэр цохиж амжаагүй. нь Чанар амралтын газрын хүмүүсийг машинтай зөөгөөд байдаг ажилтан нь байх сайн танихгүй, харин ******* нь тухайн үед халамцуу байсан бөгөөд байнга архи уугаад байдаггүй хувиараа машинтай халтуур хийгээд явдаг ид их удаж байгаа ах юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр би найз гийн хамт ид голын эрэг дээр 2 шил 0,75-ын хэмжээтэй архи хоёулаа хувааж уугаад нэлээн согтоод байж байхад голын эрэг дээр Чанар амралтын газрын гэдэг залуу машинтай залуу ирээд зогсож байсан. Тухайн үед гийн болон манай нар ирээд бид хоёрыг авч явах гэж байхад нөгөө том т******* залуу руу очоод кабин руу ороод уулзаад байсан. Би 2025 оны 03 дугаар сард хөлөө гэмтээсэн байсан тул машинаасаа буугаагүй. Тэгэхэд тэр залуугийн машины кабинд орж суугаад ноцолдож байх шиг байсан, би нэлээн согтсон байсан тул юу болсон талаар нь сайн мэдэхгүй байна. Тэгээд тэндээсээ *******ынд очоод дахиад нэг шил архи уух гэж байтал цагдаа хүрээд ирсэн. Сүүлд нь сонсоход д зодуулсан гэж цагдаад хандсан байсан. ... тэр залууг голын эрэг дээр ирж байхыг харчхаад энэ ын машиныг би зөндөө засаж өгч байсан чинь хүнд машин тэрэг дутуу янзалж өгдөг гэж намайг ярьсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд мань чинь тай уулзаадахъя гээд машинаас буугаад явчихсан чинь кабинд нь ороод суугаад уулзаад ноцолдоод байх шиг байсан. ...Эхлээд голын эрэг дээр ганцхан миний машинтай машин дотор архи ууж байсан, дараа нь *******ын өөрийнхөө машинтай манай ийг дагуулж ирээд биднийг авч явсан. Бид нар машинтай очоогүй шууд гол дээр таарсан. ...Машин дотор л зодолдоод байсан би сайн хараагүй. ...******* машины маниуль гаргаж ирсэн эсэхийг би хараагүй. ...Машинаас бууж ирсэн эсэхийг би хараагүй. ...ын суудлын машины цонхыг хэн хагалсныг би мэдэхгүй байна. ...Бид 2 хоёулаа нэлээн согтолттой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

  • Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Хэсэг газрын үзлэг: Цээжний ар тал баруун талдаа зулгарсан шархтай, нүүрний баруун талд хавдсан, тэмтрэлээр эмзэглэлтэй, хамар мурийсан, тэмтрэлээр эмзэглэнэ, хэвлийгээр тэмтрэлээр эмзэглэнэ, давсаг чинэрсэн” гэх хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн НАЛ8725/222 дугаартай “Хэсэг газрын үзлэг: Хамар хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, хамрын амьсгал баруун талдаа саадтай, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралттай, хамрын нуруунд 0.5x0.5 см хүрэн өнгийн, 0.5x0.4 хүрэн өнгийн зулгаралтын оромтой, баруун чихний дэлбэнд 2x1 см хар хүрэн өнгийн хатуу тав тогтсон зулгаралттай, баруун даланд 5x1 см шаргал өнгийн тав тогтсон зулгаралттай, зүүн тохойн үенд 1x0.5 см хүрэн өнгийн зулгаралттай, мөн тохой бага зэрэг хавдаж овойсон тэмтрэхэд эмзэглэлтэй, шууны гадна хэсэгт 0.5x0.5 см, баруун шууны гадна дунд хэсэгт 2x0.5 см хүрэн өнгийн зулгаралттай, баруун шилбэний урд дээд хэсэгт 3.5x0.5 см хүрэн шаргал тав тогтсон зулгаралттай. Биед өөр ил гэмтэлгүй. ...Дүгнэлт: Ц.ын биед тархи доргилт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт, хамар, баруун чих, баруун дал, зүүн тохой, шуу, баруун шуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 2025 оны 05 дугаар сарын 16-нд Мед портал эмнэлэгт хийлгэн КТГ шинжилгээний хариунд хамар ясны хугарлыг шинэ, хуучин нь ялгах боломжгүй гэсэн байна. Тухайн КТГ СД-ийг ирүүлээгүй  тул хамрын хугаралд дүгнэх боломжгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-49 дэх тал),

 

  • Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би гэдэг залууг нэг жилийн өмнөөс машин тэргийг нь засаж өгч танилцаж байсан, дотно найз нөхөд биш тэр амарч ирсэн хүмүүсийг машинаар гол гаргаж зөөдөг ажил хийдэг. Мөн би түүний маркийн машиныг голд живсэн байхад нь өнгөрсөн зун татаж гаргаж өгөх, машиныг нь засаж өгөх гэх мэтээр тусалж байсан. Тэгтэл 2025 оны 04 дүгээр сард байх хүнээс дам намайг хүний юм дутуу янзалдаг гэж ярьсан гэж сонсож байсан бөгөөд ийнхэнд тийм яриа хурдан тархдаг юм. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ийн гол дээр найз гийнд хамт архи уучхаад явж байхад голын зах дээр тай таараад жаахан юм уусан дээрээ түүн дээр очоод чи хэлэх юм байвал нүүрэн дээр хэлчхээрэй би чиний юуг чинь дутуу янзалсан юм бэ гэж хэлсэн. Тэгтэл тэр юу яриад байгаа юм бэ гэхээр нь би уурандаа нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохиод хамар луу нь мөргөсөн. Тэгтэл Түмээ гэдэг танил дүү маань тэнд байж таараад боль ахаа гээд намайг салгасан. Тэгээд би гэр лүүгээ хариад байж байтал араас цагдаагийн 2 хүнтэй ирээд цагдаагийн машинд суугаад Налайх руу явж байх замдаа уусан архиндаа болоод бөөлжих гээд байхаар нь буугаад бөөлжиж байхдаа айсандаа зугтаачихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.******* нь*******, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд үүссэн байсан үл ойлголцлын улмаас хохирогч Ц.ын биед халдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж, машинаас татаж буулгасны улмаас биед нь тархи доргилт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт, хамар, баруун чих, баруун дал, зүүн тохой, шуу, баруун шуу, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналтай, нэхэмжлэх зүйл байгаа, шүүх хуралдаанд оролцоно” гэх тайлбарыг хэлсэн байх боловч шүүх хуралдаан товлогдсон цагаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг цагийн дараа эхлэхэд хохирогч Ц. нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нөхцөл байдалтай байсан тул шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгч Т.*******ыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

Харин хохирогч Ц. гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 163,296 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Т.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ урьд үүссэн үүссэн үл ойлголцлын улмаас танхайрч, бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (урьд нь шүүхээс 4 удаа ял шийтгүүлсэн, үүнээс 2 нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2 сарын хугацаанд Налайх нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18х12 см хэмжээтэй бор шаргал өнгийн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.*******ыг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 2 (хоёр) сарын хугацаанд Налайх нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц. нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18х12 хэмжээтэй бор шаргал өнгийн 1 ширхэг чулууг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ