Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч А.Х

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.С, Ю.Т, Б.М /цахим/

Шүүгдэгч Б.Б, З.Т, Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанаар 1 дүгээр танхим нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт З.Т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 232.0000.0000.00 тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... өдөр Д.а.Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс буриад, .... боловсролтой, .... мэргэжилтэй, ам бүл .., эхнэрийн хамт Д.а.З сум .... баг, .... тоотод оршин суух, .... ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц.Н /РД: /

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... өдөр С.а.Ш суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, .... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., ... хамт У.Б.д ... хороо .... тоотод оршин суух, хэрэгт татагдах үедээ Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангид шалгагч ажилтай байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт З.Т /РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., .... хамт Д.а.З сум ... баг, .... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б.Б /РД: / 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Ц.Н нь Д аймгийн З сум дахь Г газрын г-н улсын байцаагч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаартай тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Байгалийн төрхөөрөө байгаа болон боловсруулалт хийгдсэн үнэт металл, эрдэнийн чулуу, байгалийн болон гоёлын чулуу”-д, 2.2.9-д “хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан бараа” гэснийг,

Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйл “Бараа, тээврийн хэрэгслийг шалгах”-ийн 246.3 дахь хэсэгт “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, 273 дугаар зүйл “Гаалийн улсын байцаагч”-ийн 273.2 дахь хэсэгт “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна”, 273.4 дэх хэсэгт “Гаалийн улсын байцаагч нь “Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ” гэснийг,

274 дүгээр зүйл “Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг”-ийн 274.2 дахь хэсэгт “Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ” гэсний 274.2.2 дахь заалтад “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”,

274.2.3 дахь хэсэгт “гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”, 274.2.5 дахь хэсэгт “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах”,

275 дугаар зүйл “Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 275.1.3 дахь хэсэгт “энэ хуульд зааснаас бусад мэдээлэл шаардах, иргэдэд чирэгдэл учруулах, бусдад давуу байдал олгох зэргээр ялгаварлах”,

Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дахь хэсэг Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний 2.2 дугаар заалтад Гаалийн улсын байцаагч хууль тогтоомжийг дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана”, мөн дүрмийн 2.1.4 дэх хэсэгт “бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх” гэснийг тус тус зөрчиж,

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан “Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу”-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3 дахь хэсэгт заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийг З сумын Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 00-00 ДГС улсын дугаартай “Д т” ХХК-ийн Киа грандбирд маркийн автобусаар 5 чемоданд байсан 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг тээвэрлэн, гаалийн хилээр нэвтрүүлэх үед тус автобусанд гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа 5 чемодан ачаа байсныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Б.Б-гийн 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу, амьтны яс зэрэг эд зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон,

2.Шүүгдэгч З.Т нь Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0000 дугаар ангийн шалгагч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан “Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу”-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3 дахь хэсэгт заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд Улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Бэрцэцэгийн Бүгд найрамдах Хятад ард улс руу их хэмжээгээр гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлэх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр албан тушаалын байдлаа ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр өөрийн Төрийн банканд 00000000000 дугаартай дансаар 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны едер 150,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 280,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 370,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 600,000 төгрөг буюу нийт 6 удаагийн гүйлгээгээр 2,700,000 төгрөгийн хахууль авсан,

3.Шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу"-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3 дахь хэсэгт заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд Улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад Тусгай зөвшөөрөлгүй, хувь иргэнээр Бүгд найрамдах Хятад ард улс руу их хэмжээгээр буюу 489,1 кг гоёл чимэглэлийн мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлэн өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0000 дугаар ангийн шалгагч 3.Т-ын албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр түүний Төрийн банкны 0000000000000 дугаартай дансанд өөрийн Хаан банкны 000000000000 дугаартай данснаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 370,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 600,000 төгрөг, Хас банкны 000000000 дугаартай данснаас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 280,000 төгрөг буюу нийт 6 удаагийн гүйлгээгээр 2,700,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би прокурорын тогтоолтой бүрэн уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад хахууль өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Монгол улсаас БНХАУ-ын Эрээн рүү Х аймгийн Б сумаас түүж цуглуулсан өөхөн чулууг Замын-Үүд дэх хил, гаалиар гаргахын тулд 3.Т-д хахууль өгсөн нь үнэн. Би Замын-Үүдээс Эрээн рүү, Эрээнээс Замын-Үүд рүү ачаа, бараа зөөдөг байхдаа 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс хойш 3.Т-тай танилцаж, таньдаг болсон юм. Тэр цаг хугацаанаас хойш өөхөн чулуу Эрээн рүү гаргах гэж байгаагаа 3.Т-д хэлж, чамайг Эрээн рүү гаргаж өгч чадах юм бол чулуугаа зараад мөнгө өгнө. Чулуу маань 1 кг нь 30 юань болно тэгвэл 1 юань тутмаас чамд 10 юань өгье гэж хэлэхэд 3.Т асууж, сураглана гэж хэлж байсан юм. Тэр цагаас хойш прокурорын тогтоолд дурдаад байгаа өдрүүдэд 2,700,000 төгрөгийг өгөх болсон. Анх бол 3.Т байр түрээслэх гэж байгаа юм мөнгө өгөөч гэж хэлэхээр нь би "чи надад туслах юм уу" гэж асуухад "болох байхаа эгчээ, болно" гэж хэлэхээр нь би мөнгө өгөх болсон. Иймэрхүү байдлаар цувуулж өгсөн мөнгө нь 2,700,000 төгрөг болсон байна гэжээ. /3-р хх-ийн 131/

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, прокурорын уншсан мэдүүлгүүд үнэн гэв.

Шүүгдэгч З.Т  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би бусдаас хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Урд нь хэргийн талаар мэдүүлгээ өгчихсөн болохоор одоо дахиад адилхан зүйл давтах яримааргүй байна. Би бусдаас хахуульд авсан 2,700,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлнө. Өөр хэлэх зүйл байхгүй гэжээ. /3-р хх-ийн 100/

Шүүгдэгч З.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед нэг гаалийн улсын байцаагч гадаа тээврийн хэрэгсэл шалгадаг байсан. Тухайн үед тэр тээврийн хэрэгслийг шалгаж таарсан. Би жолоочтой ямар ч зүйл яриагүй. Би байж болохоороо л тэр автобусыг шалгасан. Тэр автобусны жолооч яагаад намайг тэгж хэлснийг би мэдэхгүй байна. Уг нь тэр жолоочийг би танина, намайг ч танина, яагаад намайг тэгж хэлээд байгааг би мэдэхгүй байна. Би тухайн үед чихэр боов, аарц гэж бодсон түүнээс чулуу гэж бодоогүй. Ер нь З-ээс Эрээн рүү чемодантай чихэр, боов, аарц гардаг юм гэж хэлсэн юм. Миний хувьд бүх л зүйлийг хараад шалгаад явсан, тийм л байна. Автобуснууд өөрсдөө бүрэн үзлэг хийгээд өөрийнхөө компани руу бичлэг хийгээд илгээдэг байсан юм. Тэгээд бид нар автобуснууд зорчигч нарын эд зүйлс байхгүй байгаа гэж ойлгодог байсан. Ерөөсөө л тийм. Бүх компани тэгж илгээдэг байсан юм. Наадах дээр чинь би ажлын хариуцлага алдсан байна. Би прокурорын тогтоол дээр чихэр, боов, аарц гэж бичигдсэн байхаар нь ер нь Замын-Үүдээс хүмүүс чемодантай чихэр, боов, аарц аваад явж байдаг юм гэж хэлсэн юм. Би энэ хүмүүсийг огт танихгүй. Б.Б-ийг байнга хилээр орж гараад чихэр боов зөөгөөд байдаг болохоор зүс мэднэ. Нэрийг нь ч мэдэхгүй, сайн байна уу ч гэж мэндэлдэггүй хүн. Царайг нь хараад зүс л мэднэ. Би наад хүнтэй чинь нүүрэлдмээр байна. Би ерөөсөө ийм юм яриагүй. Би огт тэдэн чемодан байна уу гэж яриагүй. Би тухайн үед хальт тонгойж хараад л өнгөрсөн. Би жолооч нараас хэдэн хүнтэй яваа юм гэж ганц л асуулт асуудаг. Би сүүлд энэ автобусны тээшийг харахад "Г" хэлбэрийн доголтой юм байна лээ. Тэр доголд нь чемодан байсныг би хараагүй юм байна лээ. Тэгээд би ерөнхийдөө хараад анзааргагүй өнгөрсөн юм байна лээ. Би ажлын хариуцлага алдсан юм. Би харин наад залуутай чинь нүүрэлдмээр байна. Ерөөсөө тийм юм болоогүй. Би шалган малган дээр таньж мэддэг хүн ч байхгүй. Би тийм хүн амьтан руу яриад тийм юм гаргадаг албан тушаалтай ч хүн биш. Тухайн үед намайг загнасан учраас би хариулт хэлээгүй юм гэжээ. /3-р хх-ийн 113-114/

Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, өгсөн мэдүүлэг таарч байна гэв.

            Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Х аймгийн Б суманд найз Б-тэй хамт чулуу түүсэн гэж урьдын мэдүүлэгтээ мэдүүлсэн. Тэр бол худлаа ярьсан юм. Яагаад гэвэл би тухайн өдөр авч явсан чемоданд чулуу байгаа гэдгийг мэдээгүй. Бид хоёр хил дээр баригдаад оймсонд хийсэн байсан чулуугаа чемодан руу шилжүүлж байхад тагнуулын хүн энэ хаанаас авсан чулуу юм гэж асуухаар нь Б  3 жилийн өмнө найзтайгаа хамт Х аймгийн Б сумаас түүсэн юм гэхээр нь би амыг нь дагуулаад тэгээд хэлчихсэн юм. Би урьд өмнө нь гурил, гоймон, тамхи, шоко рейшн гэдэг үзэмтэй үрэл зэргийг зөөдөг байсан юм. Урьд орой нь Б манай гэрт орж ирээд чи маргааш гарах юм уу гэхээр нь бараа байхгүй болохоор гарахгүй гэж хэлсэн чинь маргааш өглөө хамт гаралцаад чемодан чирэлцээд яваад өгөөч хүнд юм байгаа гэхээр нь юу юм гэсэн чинь гурил, тамхи, гоймон, чоко рейшн байгаа гэхээр нь за за гэж хэлээд зөвшөөрсөн юм. Маргааш өглөө нь бид хоёр 09 цагт тээшин дээр автобусандаа суух гээд очсон. Б өөрийнхөө тоёота сай гэдэг автомашинд аччихсан байж байгаад тээшин дээр очоод тэнд байсан хүмүүсийг гуйж хамт өргөлцөөд автобусны тээшинд хийсэн. Хил дээр очоод буух гэсэн чинь автобусны жолооч нь ачаануудаа аваад буугаарай гэсэн чинь Б жолоочид хандан Гаалийн байцаагчид нь хэлчихсэн байгаа гэж хэлээд бид хоёр дотогшоо орцгоогоод штамб дээр очирлож байгаад штамб даруулаад нойлын тэнд зогсож байсан чинь автобусны жолооч ирээд та хоёрын ачааг гадаа шалгаад байна гэхээр нь гарсан чинь тагнуулын өвгөн, гаалийн байцаагч нар ачааг шалгаж байсан. Тэгээд ачаагаа хураалгуулсан. Тухайн үед баригдчихаад Б-тэй хамт чемодан руу чулуугаа уудалж байхад нь тагнуулын хүн энэ юун чулуу юм гэсэн чинь Б 3 жилийн өмнө Ковид гараад бид хоёр Б-өөс чулуу түүсэн юм гэхээр нь би хамт гарч байгаа юм чинь найзыгаа хил дээр үлдээгээд яах вэ гэж бодоод ингэж хэлэх ёстой юм байна гэж бодоод л тэгээд дагуулаад хэлчихсэн юм. Би өмнө нь Б гэдэг газар руу явж үзэж байгаагүй, чулуу ч түүж үзэж байгаагүй. Би тухайн үед хяналт шалгалт хийж байсан Гаалийн байцаагчийг танихгүй. Надад хэнээс авсан хаанаас авсан гэдгээ хэлээгүй. Би дараа нь чи яагаад надад чулуу гэдгээ хэлээгүй юм бэ гээд асуусан чинь юм хэлэхгүй байна лээ. Хамаатан нь Бор-Өндөрт байдаг тэд нартайгаа түүсэн гэж ярьж байсан. Чулуу савлаж байхад л Б 30 юаниар худалдан авна гэж байсан гэж ярихаар нь л би тэгж ойлгоод мэдүүлэг өгсөн юм. Тэрнээс бол би өөр хүмүүстэй холбогдсон зүйл байхгүй. Б бас эрхний бэлдэц хийдэг яс байгаа гэж хэлсэн. Тэр нь тэмээний тайрчихсан жижигхэн яснууд байсан. Өмнө нь Б хилээр гаргах гэсэн чинь Монгол дээр зөвшөөрөөд Хятадын хил дээр хоёрдогч түүхий эд гээд зөвшөөрөөгүй, орой нь буцаж орж ирэхдээ эргээд авч орж ирж байсан гэсэн. Алтан тариан 1 кг-н савлагаатай гурилууд, мөн Алтан тариан 350гр-тай гурилууд хүнд байдаг болохоор би гурил, гоймон байна л гэж бодсон юм. Манай нөхөр З дэх Гадаадын иргэн харьяатын газарт жолооч ажилтай. Энэ болсон асуудал нь манай нөхрийг албан томилолттой явж байхад нь болсон асуудал болохоор би ирэхэд нь хэлсэн чинь манай нөхөр уурлаад найзыгаа хамгаалах гэж хүний өмнөөс хэрэг үүрнэ гэж юу байдаг юм, үнэн зөвөөр нь мэдүүлэг өгөхөд яадаг юм одоо мэдүүлгээ үнэн зөвөөр нь өг гэж уурлаад манай гэр бүлийн уур амьсгал жаахан таагүй байгаа. Тухайн үед миний гар утсыг шалгаад онц зүйл илрээгүй учир буцаагаад өгч байсан. Тухайн өдөр гааль дээр штамб даруулаад гарч ирээд автобусаа хүлээж байтал автобусны жолооч бид хоёр дээр ирээд та хоёрын ачааг автобуснаас булгачихсан байна хүрээд ир гээд дуудсан. Очиход автобуснаас Б бид хоёрын авч явсан 5 чемоданыг буулгаад нэгийг нь нээчихсэн байсан. Тэгээд харахад дотор нь баахан оймс дотор хийж оёсон чулуунууд гараад ирсэн. Тэгээд би чемоданууд дотор юу байсныг нь мэдсэн. Би тухайн чемодан дотор анхнаасаа юу байгааг мэдээгүй учир тэр талаар лавлаж асуугаагүй, Б надад тэр талаар хэлсэн зүйл байхгүй. Бид хоёр анх автобусанд сууснаас хойш салахгүй явж байгаад гааль дээр очин штамб даруулах хүртэл салаагүй. Штамб даруулсны дараа би нойл орох хооронд Б-ээс түр хугацаанд салсан. Нойл ороод гарч ирээд Б-тэй хамт байж байгаад автобусны жолооч бид хоёрыг дуудсан. Уг үйл явдал болж өнгөрсний дараа Б надад ямар нэгэн хүнээс гуйсан, захисан талаар хэлсэн зүйл байхгүй гэжээ.  /1-р хх-ийн 129-133/

            Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутад хөдлөх автобус байсан. Тэгээд өглөө гражаас 08 цаг 30-д хөдлөөд 08 цаг 40 минутад тээшний зогсоол дээр ирсэн. 45-н хүн суух гэж билетээ авснаас 2 хүн билетээ буцаасан 43 хүнтэй хил рүү 10 цагийн үед орсон. Ер нь зорчигчид өөрсдөө тээш рүү цүнхээ хийгээд дээшээ суугаарай гэж хэлдэг. Ачаа болон гар тээшнүүдээ бүгдийг аваарай гэдэг. Зааварчилгаа өгсөн. Буулгаж оруул гэсэн чинь хориотой бараа байхгүй. Нуруунд юм орчихсон. Өргөж даахгүй байна аа. Гаалийн байцаагчид гуйгаад хэлчихлээ гэж хэлсэн. Тэр үед гаалийн байцаагч даллаад дуудсан. Би билет зардаг хүн бишээ. Би тэр хоёр эмэгтэйгээс 1 ч төгрөг гэж аваагүй. Жолооч хүний ачаа задлах эрхгүй. Дотор нь юу байгааг огт мэдээгүй. Гаалийн байцаагч дээр шалгуулаад байцаагч “наана чинь хэдэн чемодан байна” гэж асуусан “5 чемодан байна” гэж хэлсэн чинь “4 байх ёстой яагаад 5 болчихдог юм гэсэн”. Би “энд буулгачихъя хориотой бараа байгаан биш үү” гэсэн чинь Гаалийн байцаагч “тамхи, чихэр, өлөн тиймэрхүү зүйлс л байгаа хориотой юм бол биш” гэсэн. Байцаагч өөрөө зөвшөөрөөд цаашаа хилийн цэргийн штамб дээр ирэхэд шалганы ахлагч энэ “энэ юу юм бэ” гэж асуусан. Шалгагч “үзье” гээд нэг чемоданыг онгойлгоход яс шиг бөөрөнхий юм гарахаар нь дарга нарыг дуудуулаад буулгаж үзэхэд чулуу гарсан. Би байгууллагын автобус унадаг автобусыг нь байгууллагад хурдан өгөөч ээ гэж хүсэж байна. Би өөрөө огтоос нууж хаасан зүйл байхгүй. Энэ улсуудыг огт танихгүй, холбоо сүлбээ байхгүй би бол хэлмэгдэж хохироод байж байна. Би нөгөө 2 эмэгтэйд “чемодантай ачаагаа аваад буугаарай” гэсэн чинь “нуруунд юм орчихсон дийлэхгүй байна, гаалийн байцаагчид нь гуйгаад хэлчихлээ” гэж хэлсэн чинь гаалийн байцаагч нь “нааш ир” гээд гараараа даллахаар нь би автобусаа бариад очсон чинь “наана чинь хэдэн чемодан байна” гэхээр нь би хараад “5 чемодан байна яах уу? Буулгах уу” гэсэн чинь “4 гэсэн яахаараа 5 болчихдог билээ за за яв яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “одоо яах билээ” гэсэн чинь “яв, яв наана чинь хориотой бараа байхгүй байгаа, дандаа л тамхи, чихэр, печень байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаашаагаа хөдлөөд шалган дээр яваад очсон чинь шалгагч хүүхэн нь “наад чемодантай чинь юу вэ” гэхээр нь “гаалийн байцаагч мэдэж байгаа, яв гэсэн” гэж хэлсэн чинь “алив үзье даа” гээд нэг чемоданыг нь гаргаж ирээд онгойлгоод дотроос нь жижигхэн яс шиг зүйл гаргаж ирээд “энийг даргад хэлнэ” гээд дарга руугаа хэлээд дарга нь гарч ирээд “бүгдийг нь буулгаад ир” гээд би ганцаараа татаж дийлэхгүй байсан болохоор хоёулаа татаж буулгаад онгойлгосон чинь оймсон дотор хийчихсэн юмнууд байсан. Тэгэхээр нь би “онгойлгоод үзэх үү” гэсэн чинь хилийн цэргийн дарга нь “онгойлго” гэхээр нь цаасны хутга авч ирээд зүсээд үзсэн чинь чулуунууд байсан. Тэгсэн чинь хурааж аваад миний автобусыг саатуулсан юм. Миний автобусны ачааг шалгасан гаалийн байцаагч нь ганцаараа байсан. Би тухайн үед бол нэрийг нь мэддэггүй байсан. Сүүлд сонссон чинь Н гэдэг байцаагч байсан. Надад хэн нэгэн мөнгө, эд зүйл өгсөн болон өгөхөөр амласан зүйл байхгүй. Би яс болон чулуу байгаа гэдгийг мэдээгүй. Би тэр хоёр эмэгтэйг танихгүй. Урьд өмнө нь бол З-д явж байхыг нь харж байсан. Гаалийн байцаагчийг бол огт танихгүй. Миний араас ирсэн автобусны жолоочид гаалийн байцаагч нь “мөрөөрөө явж байсан жолоочийг алаад хаячихлаа, зүв зүгээр мөрөөрөө явж байсан хүнийг” гэж хэлсэн гэсэн. Би тухайн үедээ намайг даллаж дуудсан гаалийн байцаагчийн нэрийг мэддэггүй байсан. Сүүлд Н гэдэг нэртэй гэдгийг нь мэдэж авсан. Тухайн өдөр хоёр эмэгтэй байцаагчид хэлчихсэн мэдэж байгаа гэж хэлээд 5 чемодан автобусанд үлдээгээд буухад яг араас нь гаалийн улсын байцаагч Н “нааш ир” гээд гараараа далласан. Би автобусаа унаад гаалийн улсын байцаагч Н дээр очиход “яасан уддаг юм” гэж хэлээд автобус руу орж ирсэн. Автобусан дотор үзлэг шалгалт хийж дуусаад бид хоёр цуг буухад Н надаас автобусны багажийг харалгүйгээр “наана чинь хэдэн чемодан байна” гэж асуусан. Намайг харахад автобуснаас байцаагч мэдэж байгаа гэж хэлээд буусан 2 эмэгтэйн үлдээсэн 5 чемодан байсан учир Н улсын байцаагчид “5 байна” гэж хэлсэн. Тэгтэл Н “эд нар ингээд давардаг юм, 4 гэсэн чинь 5 байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н-д “энэ 5 чемоданыг буулгах уу” гэхэд Н “зүгээр наадах дотор чинь хориотой бараа байхгүй чихэр, хүнсний бараа л байгаа” гэхээр нь би шалган дээр очиход шалгах талаар хэлэхэд “Н надад очоод байцаагчийнх гээд хэлчих” гэж хэлсэн. Тэрнээс биш чемоданыг автобуснаас буулгаж дотор нь байгаа зүйлийг шалгаагүй. “Одоо яах вэ” гэж Н-д хэлэхэд “би хаачихсан болохоор зүгээр яв” гэж хэлсэн. Автобусандаа суугаад шалган дээр очиход хилийн цэргийн эмэгтэй алба хаагч ирэн “энэ юу вэ” гэж асуухаар нь “байцаагчийн чемодан” гэж хэлэхэд эмэгтэй алба хаагч даргыгаа дуудан автобуснаас буулгаад шалгахад дотроос нь байгалийн чулуу, яс зэрэг эд зүйлс гарч ирсэн. Яг автобуснаас буулгаад задлахад Н хажууд байгаагүй. Харин дотроос нь байгалийн чулуу, яс зэрэг хориотой эд зүйлс гарч ирэхэд шалгасан хилийн цэргийн эмэгтэй алба хаагч, дарга нь гэх эрэгтэй нар байсан. Тухайн хүмүүс цааш мэдэгдэж бужигнаж байтал Н хүрээд ирсэн. Н хүрч ирэхэд тагнуулын алба хаагч, хилийн алба хаагч нар Н-аас “энийг яагаад шалгаагүй” талаар асуухад “энэ хаанаас ийм их чемодан гараад ирэв” гээд гайхсан байдалтай ярьсан. Тэгэхээр нь би Н-д “чи өөрөө минийх гэж хэлээд автобуснаас буулгаагүй биз дээ” гэж хэлэхэд Н чимээгүй болсон” гэжээ. /1-р хх-ийн 136-140, 142/

            2024 оны 05 сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр Монгол улсын хил дээр автобусанд суусан зорчигчдыг хэсгийг шалгахад 5 чемодан тээшинд үлдсэн байсан тэгэхэд 20-30 орчим насны 2 нэгээрээ ачаагаа аваад буугаад штамб даруулахаар орсон. Би автобусны тээшний байцаагчаас нь гуйчихлаа, дотор нь зөв аарц, чихэр байгаа гэж хэлсэн тэгэхээр нь эмэгтэй бид хоёрын ачаа байгаа юм, нуруунд юм орчхоод дийлэхгүй, гаалийн би үгүй үгүй тийм юм байхгүй, энийгээ аваад буулга гэж хэлэхэд тэр 2 эмэгтэйн туранхай нь нуруу татчихаад байна аа ахаа, гаалийн байцаагчид нь хэлчихсэн байгаа гэж хэлээд зогсож байтал Гаалийн байцаагч автобус шалгадаг газраас гараараа даллаж дуудсан тэгэхээр нь би автобусны тээшний хаалгыг нь хаалгүй онгорхой чигээр нь яваад очиход Гаалийн улсын байцаагч автобусны тээш хэсэг руу тонгойж харснаа хэдэн чемодан байна тоолоодох гэж хэлчхээд автобус руу орсон. Би чемоданыг тоолоход 5 чемодан байсан тэгээд автобус руу гаалийн улсын байцаагчийн араас нь орж 5 чемодан байна гэж хэлэхэд 4 байх ёстой эд нар ингээд давраад байдаг байхгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл хоёулаа чирээд буулгачихъя аа гэж хэлсэн чинь зүгээр зүгээр наана чинь хэдэн аарц, чихэр байгаа юм байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би лай болно доо шалган дээр дахиад шалгана шүү дээ гэхэд Гаалийн улсын байцаагч би зөвшөөрөөд байхад зүгээр, Хилийн цэргийн шалгагчид миний тавьсан ачаа гээд хэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тээшний хаалгаа хаалгүй онгорхой чигээр нь Гаалийн байгууллагын хаалт өнгөрөөд хилийн цэргийн шалгагч дээр очиход тээшний хаалга онгорхой байсан учраас тонгойж чемодантай ачааг хараад юу бэ гэж асуухаар нь би "Гаалийн байцаагч чихэр байгаа миний ачаа гэж хэлээрэй гэж хэлснээр нь хилийн цэргийн шалгагчид нь хэлэхэд нээж шалгаж үзнэ гэж хэлээд чемоданыг нээж үзэхэд яс шиг зүйл гарч ирсэн. Тэгээд хилийн цэргийн шалгагч эмэгтэй даргаа дуудаж хилийн тагнуулын ажилтан, гаалийн байцаагч нар ирж чемодануудыг буулгаж үзэхэд яс болон оймсонд хийж оёсон чулуунууд гарч ирсэн. Тэр үед Гаалийн улсын байцаагч улсын ахлах байцаагч, Хилийн тагнуулын нүдний шилтэй настайвтар хүн улсын байцаагч Ц.Н-г дуудаад тээшинд ил байгаа чемоданууд юу бэ гэж Ц.Н-гаас асуухад "энэ юун чемодан хаанаас гараад ирэв" гэж мэлзсэн тэгэхээр нь би "Чи юу хуцаад байгаа пизда бэ, чи минийх гэж хэлээрэй гэж хэлээ биз дээ" гэж хэлэхэд Гаалийн улсын ахлах байцаагч нь чи бүхэл бүтэн ийм том 5 чемодан байхад хараагүй байна гэж юу байдаг юм гэж уурлахад Гаалийн улсын байцаагч Ц.Н юу ч дугарч чадахгүй чимээгүй зогсож байгаад холдоод яваад өгсөн. Тэгээд энэ асуудлыг шалгах болсон. Бичлэгийг явуулдаггүй байсан юм. Энэ асуудлаас хойш тээшний бичлэгийг явуулдаг болсон. Би тээшинд чемодан байсан учраас бичлэг хийж явуулаагүй санагдаж байна. Би тэр 2 эмэгтэйг танихгүй, гэхдээ БНХАУ-ын Эрээн Замын-Үүд хооронд явж байсныг нь бол харж байсан хүмүүс байсан. Бид зорчигч нарыг автобусандаа суулгахдаа автобусны тээшийг онгойлгоод зорчигчид өөрсдөө ачаагаа ачдаг. Хэн, хэн ямар ачаа ачсаныг жолооч би анзаардаггүй, би зөвхөн суудлын тоо, тасалбараар зорчигч бүрэн суусан эсэхийг шалгаад хамгийн сүүлд тээшний хэсгээ хаагаад хөдөлдөг. Монгол улсын хил дээр автобусанд тэр 5 чемоданыг үлдээхдээ тэр 2 эмэгтэйн туранхай нь нуруу татчихаад чемоданаа өргөж дийлэхгүй гаалийн байцаагчаас гуйчихлаа гэж хэлсэн. Тэр үед нь Гаалийн улсын байцаагч Н намайг автобус шалгадаг хэсгээс гараараа даллаж дуудсан. Тэгээд би Гаалийн байцаагчдаа хэлчихсэн юм байна гэж бодоод Гаалийн улсын байцаагч дээр очиход автобусанд чемодан байсныг хараад хэдэн чемодан байна тоол гэж надаар тоолуулж 5 чемодан байгааг хэлэхэд ингээд давардаг байхгүй юу 4 байгаа гэж хэлж байсан гэж хэлсэн. Тэгээд гаалийн улсын байцаагчид урьдчилаад хэлсэн байсан. Би ганцаараа ажилладаг. Туслах ажилтан гэж байхгүй. Ц.Н автобусны тээшний хэсэгт байсан чемодануудыг хараад надаар тоолуулсан. Хэдэн чемодан байна гэж асуухаар нь би тоолоод 5 чемодан байна гэж хэлэхэд эд нар ингээд давраад байдаг байхгүй юу, 4 чемодан байгаа гэж хэлсэн гэж хэлж байсан. Тэгэхээр нь би буулгачих уу гэж асуухад хэрэггүй хэрэггүй хэдэн аарц, чихэр байгаа гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд би хилийн цэргийн шалгагчид тэгээд юу гэж хэлэх юм бэ, лай болох юм биш үү гэхэд Гаалийн байцаагч би зөвшөөрчхөөд байхад ямар ч асуудалгүй, гаалийн байцаагчийн ачаа гэж хэлээд гарчихаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Хилийн цэргийн шалгагчид гаалийн байцаагчийн тавьсан ачаа гэдгийг нь хэлсэн. Автобусны дээш нь 2 талаасаа нэвт, дотор талдаа тасалгаа байхгүй нэг том заалтай 2 талаасаа 2, 2 хаалгатай байдаг. Би Гаалийн байцаагчид автобусаа шалгуулахдаа тээшний 4 хаалганы 2 талын 2 хаалгыг нь онгорхой очиж шалгуулсан. Тэр 5 чемодан тээшний арын хаалганы харалдаа ачсан байсан ч гэсэн урд хаалга нь онгорхой байхад шууд ил харагдаж байсан, Ц.Н тэр чемоданыг тонгойж харснаа намайг чемоданыг тоолоодох гэж хэлсэн. Яг хэдэн чемодан байгааг нэлээн тонгойж байж тоолохоос биш захаас нь чемодан байгаа нь бол ил харагдаж байсан юм. Тэгээд би чемоданыг тонгойж хараад тоолоход 5 чемодан байсан юм гэжээ./1-р хх-ийн 178-179/

            Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гарах тээврийн хэрэгсэлд шалгалт хийгээд байж байтал өдөр 12 цагийн үед байх /цаг хэд болж байсан гэдгийг санахгүй байна/ 00-00 ООО гэсэн улсын дугаартай улаан цагаан өнгийн 45 хүний суудалтай автобус ирсэн. Тэгэхээр нь тээшийг нь онгойлгоод үзсэн чинь 5 чемодан, 2 цүнхтэй эд зүйл байхаар нь автобусны жолоочоос нь энэ юу вэ? хэнийх юм бэ? гэж асуусан чинь гаалийн байцаагч тавьсан юм гэж хэлэхээр нь хоёулаа очиж үзье гээд гадна талаас нь цохиод үзсэн чинь хатуу юм байхаар нь энэ дотор чинь юу байгаа юм бэ гэсэн чинь жолооч өлөн байгаа гэж хэлэхээр нь өлөн чинь хилээр нэвтрүүлэх хориотой шүү дээ гээд задлаад үзсэн чинь эхлээд яс гарч ирсэн, тэгээд дараа нь янз бүрийн чулуунууд гарч ирсэн. Би чулуунууд гараад ирэхээр нь З боомтын орлогч, ахлах дэслэгч Б.Э-ыг дуудаад болсон нөхцөл байдлын талаар танилцуулаад бүх ачааг нь буулгаад чемодануудыг нь задлаад үзсэн чинь оймсонд хийгээд оёчихсон зөндөө чулуу гарч ирсэн. Тэгээд ачаануудыг аваад дотогшоо орсон, би үргэлжлүүлээд ажлаа хийсэн. Цаашаа юу болсон талаар нь мэдэхгүй байна. Намайг тээшийг онгойлгож үзэхэд чемоданууд автобусны хамгийн хойд талын тээшний тасалгаанд байсан. Автобусны жолооч эхний тээшний хаалгыг онгойлгоод хоёр дахь тээшний хаалгыг онгойлгож байхад чемодантай эд зүйлс харагдаж байсан гэжээ. /1-р хх-ийн 150-151/

            2024 оны 04 сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Тухайн автобусны тээш нь дотроо тасалгаагүй, 2-3 хаалгатай байсан санагдаж байна, хаалга бүр тусдаа тасалгаагүй, дотроо нэг том хэсэгтэй ба нэг хаалгыг онгойлгоод тонгойгоод харахад дотор хэсэг нийтдээ харагдахаар байсан. Тухайн автобусны жолоочоос тээшний хаалгаа онгойлгоорой гэхэд бүх хаалгануудаа онгойлгоход хойд талынх нь хаалганы харалдаа тээшин дотор 5 чемодан 2 үүргэвч цүнх байсан. Ямар нэгэн булан тохойд хүний нүднээс далд хийгээгүй, ил харагдахаар байсан. Тэглээч том овор хэмжээтэй чемоданууд байсан. Автобусны жолооч надад тэр чемодануудыг тайлбарлахдаа гаалийн байцаагч тавьсан юм аа гэж хэлсэн. Хэн гэж гаалийн байцаагч тавьсан талаар хэлээгүй, би ч асуугаагүй. Гол нь цүнх, чемодан дотор юу байгааг нь шалгах чухал байсан тул шалгасан юм. Шалгаад үзэхэд жижиг, жижиг дугуй яс, чулуу зэрэг гарч ирсэн. Би гаалийн улсын байцаагч Ц.Н-г танихгүй, одоо хараад ч танихгүй. Тэр хүн надад цүнх, чемоданы талаар урьдчилан хэлээгүй. Ц.Н гэж хүнийг би хараагүй, надтай ямар нэгэн байдлаар уулзаж, холбогдоогүй. Автобусны жолооч надад хэлэхдээ Гаалийн байцаагч тавьсан юм аа л гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гаалийн байцаагч яагаад ийм олон цүнх тавьсан юм болоо гэж дотроо бодоод шалгахаар болсон юм. Би бичлэгийг сайтар үзлээ. Гаалийн байцаагч автобусны тээшний хэсэгт харалдаа зогсоод тонгойж доошоо болж харж байгаа үйлдэл бичигдсэн байна. Дээрх байдлаар буюу тонгойж харсан тохиолдолд 5 ширхэг том овор хэмжээ ихтэй чемодан байсан учраас хангалттай харагдахаар ил байсан. 3.Т надаас тухайн чулууг илрүүлснээс 4-5 хоногийн дараа З суманд ажлаа тараад гэртээ харих гэж явж байхад замд тааралдаад та чулуу илрүүлсэн юм уу гэж асууж байсан, би тийм ээ эгч нь чулуу илрүүлсэн шүү дээ гэж хэлж байсан. Өөр зүйл асуугаагүй, хэрхэн шийдвэрлэсэн, чулуу нь хэнд байгаа талаар лавлаж асуугаагүй гэжээ. /1-р хх-ийн 188/

            Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн эд зүйлсийг Монгол улсын хилээр экспортлоход хэрхэн гаргах талаар би сайн мэдэхгүй байна. Харин Монгол улсаас экспортлох барааны гаалийн тарифын тухай бол Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Монгол улсад мөрдөх экспортын барааны гаалийн тариф болон импортын нэн тааламжтай тарифыг Улсын их хурал тогтоо гэж заасан байдаг. Энэ хүрээнд Улсын их хурлаас 1996 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зарим бараанд ноогдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хууль батлагдсан байдаг. Тус хуулийн 3 дугаар зүйлд бөөрөнхий мод гуалин дүнз, зүсмэл, модон зүсмэл материалд м3 тутамд 150,000 төгрөгийн гаалийн албан татвар ноогдуулна гэсэн байдаг. Засгийн газрын 2000 оны 02 дугаар сарын 02- өдрийн 18 дугаартай Тусгай татвар ноогдуулах тухай тогтоолд экспортод гарга ямаа, ишигний боловсруулаагүй арьсны ширхэг тутамд 1,500 төгрөгийн тустай татвар ноогдуулсан байдаг. Дээрхээс бусад бараанд экспортын тариф тогтоогоогүй болно. Ийм учраас гоёл чимэглэлийн чулуу Мана, амьтны яс эрхий бэлдэц зэрэг бараануудад ноогдуулах татвар байхгүй, дээрх бараанууд татвар төлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 155/

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 09 цагийн орчимд санагдаж байна, би хяналтын камерын өрөөнд экспорт талын гаалийн улсын ахлах байцаагч Б миний утас руу залгаад экспортын гадна талбайд хүрээд ир гэж хэлсэн, яваад очтол Хилийн цэргийн хүмүүс, автобусны жолооч, иргэн Б.Б, Т.М, гаалийн улсын байцаагч Н нар байсан уг газарт Монгол Улсын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 480.8 кг байгалийн чулуу, амьтны яс мэт цагаан өнгийн зүйлийг гаргахыг завдсан зөрчил гаргасан байсан бөгөөд би шууд удирдах дарга Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны дарга У-д мэдэгдсэн, хуулийн журмынх дагуу шийдвэрлэх чиглэл өгсөн, тухайн үед Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх албаны албан хаагч нар илрүүлсэн бөгөөд тухайн үед нийт 5 том гар тээшний цүнх бүхий байсан. Ингээд хилийн цэргийн албан хаагч нар 18 цагийн үед надад эд мөрийн баримтыг хүлээлгэн өгч танай байгууллагад шилжүүлэхээр боллоо гэж мэдэгдсэн, тэгсэн цагдаагийн хэлтсээс хүмүүс ирж иргэн Б.Б, Т.М нарыг авч явж гэрт нь нэгжлэг хийх шаардлагатай байгаа талаар мэдэгдэж аваад явсан, маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Б, Т.М, автобусны жолооч нараас мэдүүлэг авсан, тэгсэн автобусны жолоочоос мэдүүлэг авах явцад иргэн Б.Б, Т.М нар гаалийн улсын байцаагч Н-тай үгсэн тохирсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул прокурорт танилцуулж гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тухайн үед гаалийн улсын байцаагч Н нь экспорт буюу Монгол Улсын хилээр гарах талыг хариуцан ажиллаж байсан бөгөөд хяналт шалгалтыг хийсэн байсан, би асуухад би анзаараагүй өнгөрсөн байна лээ гэж байсан гэхдээ мэдүүлэг аваагүй, цагдаагийн байгууллагаас авна гэж байсан, Гаалийн ерөнхий газрын оны А/275 дугаартай тушаалаар баталсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам", 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-д зааснаар биечлэн хяналт шалгалтыг хийж илрүүлэх үүрэгтэй 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-н 2 дугаар зүйлийн 2.2.1 “байгалийн төрөхөөр байгаа болон боловсруулалт хийгдсэн үнэт металл, эрдэнийн чулуу, байгалийн болон гоёлын чулуу”-д, 2.2.9 “хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа”-д заасан бараа нь зорчигчийн хувийн эд зүйлд хамаардаггүй бөгөөд заавал гаалийн бүрдүүлэлт хийх ёстой байдаг. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.4.1 “ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг заасан тул тухайн байгалийн төрөхөөрөө байгаа чулуу нь ашигт малтмалд хамаардаг юм, ашигт малтмалыг зөвхөн хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг тул тарифын бус хязгаарлалт тогтоосон бараанд хамаардаг юм. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Б, Т.М нар нь Монгол Улсын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 480.8 кг байгалийн чулуу, амьтны яс мэт цагаан өнгийн зүйлийг гаргахыг завдсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар хариуцлага ногдуулдаг гэжээ. /1-р хх-ийн 157-158/

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Гадна талд тээврийн хэрэгсэл шалгахаар Нямаа гэдэг байцаагч ажиллаж байсан. Ерөнхий хуваарийг бол Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Ц баталж байгаа. Харин Боомтын цогцолбор дотор орох гарах хөдөлгөөн дээр 2 ахлах нь хуваарилалтаа хийгээд явж байгаа. Хэн нь гадна тээврийн хэрэгсэлд хяналт хийх, хэн нь дотор рентген дээр суух, журмаа сахиулах гэдгийг дотоод зохион байгуулалтаар явуулж байгаа. Тухайн автобусыг гадна талд нь шалгаж байхад би дотор талд рентген аппарат дээр сууж байсан. Би тухайн өдөр 10 цаг 30 минутын орчимд дотор талд рентген аппарат дээр суугаад хяналтаа тавиад байж байхад Н өөрийн 00000000 гэсэн дугаараас миний утас руу залгаад “гараад ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад яваад очсон чинь жолоочийн штамбаны тэнд автобус зогсоочихсон 5 чемодан 4 цүнх байсан байх дэлгээд тавьчихсан дотор нь баахан чулуу гаргаад тавьчихсан байсан. Тэгээд Гаалийн зөрчлийн байцаагч Б-ийг дуудаж материалжуулсан. Автобусыг тээврийн хэрэгслийг шалгах түр хашаа руу замаас чөлөөлж байршуулсан. Манай З дэх гаалийн газарт Н гэдэг нэртэй ганц байцаагч байгаа. Манай байгууллага нь байцаагч дутуу байсан болохоор ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан. Орон тоо дутуу, хүн өвдөөд явчихна гээд хүний нөөцийн алагдалтай байсан болохоор би Н ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан. Би ажлынхаа хажуугаар орж гараад байцаагч нартаа хяналт тавиад байдаг юм. Харин өглөөгүүр хамгийн их ачаалалтай байдаг болохоор тэр бүр гарч хяналт тавьж чадаагүй, дотор хүний хөдөлгөөн дээрээ хяналт тавьж ажиллаж байсан гэжээ. /1-р хх-ийн 160-161/

            2024 оны 09 сарын 17-нд өгсөн мэдүүлэгтээ: Намайг авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 дээр жолоочийн паспортын штамб дардаг хэсэг дээр дуудсан. Автобусны улсын дугаарыг одоо санахгүй байна, яваад очиход автобусны хажууд 5 чемодан гаргаад газар тавьчихсан, чемоданыг онгойлгоод дэлгэсэн байдалтай байсан. Тэнд ГУБ Ц.Н, хилийн цэргийн ахлагч эмэгтэй /нэрийг нь санахгүй байна/, Хил хамгаалах байгууллагын Боомтын дарга Н, автобусны жолооч, тухайн чемоданыг авч явсан гэх 2 эмэгтэй байсан. Жолоочийн штамб даруулдаг хэсэг нь Гаалийн улсын байцаагчийн тухайн тээврийн хэрэгслийг шалгасны дараах цэг байсан учраас би Ц.Н-аас “автобусаа үзсэн юм уу” гэж асуухад Ц.Н “шалгасан” гэж хариулсан. Тэгэхээр нь би “шалгасан юм чинь ийм байдаг юм уу? ийм том том чемодан хардаггүй юм уу? яаж шалгалтаа хийсэн юм” гэж асуухад Ц.Н чимээгүй болоод тодорхой хариулт өгөөгүй тэгээд би зөрчилтэй тэмцэх албанд мэдэгдэж гаалийн улсын байцаагч Б.Б-ийг дуудаж материалжуулуулсан. Дугуйтай чирээд аваад явчихдаг чемоданы хамгийн том загвар буюу овор хэмжээ том 5 чемодан байсан. Уг нь ийм том овор хэмжээтэй чемоданыг харахгүй байна гэж байхгүй, би гайхаад байгаа юм. Тэгээд л би хэлж болох, мэдэгдэх боломжтой удирдлагууд болон Зөрчлийн албандаа мэдэгдсэн. Тагнуулаас ямар хүн ирж ажилласныг нь мэдэхгүй байна. Тэр 2 эмэгтэй надад ямар нэгэн хариулт хэлээгүй, би яах гэж ийм юм авч гарсан юм, яаж автобусаар ийм юм авч гарна гэж бодож байсан юм гэж асуусан боловч ерөөсөө хариулт хэлээгүй. Автобусны жолооч тайлбарлахдаа "Ачаа авч явсан 2 эмэгтэй ачаагаа дийлэхгүй, гадаа гаалийн байцаагчдаа шалгуулна" гэж хэлж байсан. Хилийн цэргийн шалгагч эмэгтэй тайлбарлахдаа "Багажуудыг онгойлгож үзэхэд том том чемоданууд байсан, онгойлгоод үзэхэд баахан чулуу байна" гэж хэлж байсан. Бусад асуудлыг Зөрчлийн байцаагч шалгаж тодруулсан байх. Би камерын бичлэгийг үзсэн. Ц.Н автобусны тээшийг онгойлгож тонгойж харж байгаа үйлдэл бичлэгт бичигдсэн байсан. Тийм том овор хэмжээтэй чемодан автобусны тээшинд байхад харахгүй байна гэж байхгүй. Би харин гайхаад байгаа юм. Би Ц.Н-гаас "чи яаж шалгалтаа хийсэн юм бэ" гэж бүр асууж байсан. Ц.Н би шалгасан, анзаараагүй гэж хариулж байсан гэжээ. /1-рхх-ийн 168/

            Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж байх явцад боомтод тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч П.О над руу холбогдож 00-00 ООО улсын дугаартай автобуснаас 5 ширхэг чемодантай эд зүйл илэрлээ гэж мэдээлсэн. Үүний дагуу боомтын гадна талд байх 00-00 ООО улсын дугаартай автобус дээр очиход алба хаагч П.О автобусны жолооч гэх эрэгтэйтэй хамт зогсож байсан. Би очоод харахад автобусны тээшний хэсэгт 5 ширхэг чемодан байсныг автобусны жолоочтой хамт буулгахад нэлээн хүнд /1 хүн дийлэхгүй/ 5 чемодан байсан. Тухайн 5 чемоданыг автобуснаас буулган нарийвчилсан шалгалт буюу нээж үзэхэд дотроос нь амсрыг нь оёсон оймснууд гарч ирсэн. Оймснуудыг нээж үзэхэд дотроос байгалийн чулуу гарч ирсэн. Автобусны жолоочоос яагаад ийм ачаа бараатай буулгаагүй явж байгаа талаар асуухад гаалийн байцаагч үзлэг шалгалт хийсэн би мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд би хилийн тагнуулын ажилтныг дуудаж бүх чемоданд нь үзлэг хийхэд 445.8 кг байгалийн чулуу, 59.8 кг хагас боловсруулсан амьтны яс зэрэг гарч ирсэн. Тухайн чемоданаас гарч ирсэн чулуу, яс зэрэг нь Монгол улсын хилээр нэвтрүүлэн гаргах хориотой эд зүйлс байсан учир гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн үедээ би гаалийн улсын байцаагч хэн гэж хүн ажиллаж байсан талаар мэдэхгүй байж байгаад дараа нь Н гэх байцаагч ажиллаж байсан талаар мэдсэн. Яг автобуснаас илрэх үед хажууд нь байгаагүй. Харин энэ талаар гаалийн байгууллага хилийн байгууллага мэдэн хамтарсан шалгалт хийх явцад Нямаа ирчихсэн байсан санагдаж байна. Тухайн үед Н ямар үг, үйлдэл гаргаж байсан талаар би одоо сайн санахгүй байна. 3.Т нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар П.О-тэй адил боомтын тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3.Т нь З сумын авто замын хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байсан боловч өөр цэг дээр буюу 00-00 ООО улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл илрүүлэх үед хажууд байгаагүй өөр газар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үйл явдалтай яг ямар хамааралтай талаар сайн мэдэхгүй байгаач сүүлд сонсоход /хэнээс сонссоноо санахгүй байна/ Т нь Н болон чемоданы эзэн нартай холбоотой юм шиг байсан. Гэхдээ би нарийн сайн мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 163-164/

            Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Мана, гартаам чулуу нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1 хэсэгт "ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж заасанд хамаарч байна. Мөн хуулийн 7 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага”-ийн 7.1 дэх хэсэгт Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно, 7.3-д Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үй ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл “Тусгай зөвшөөрлийн жагсаалт”-ийн 8 дугаар зүйл “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”-ийн 8.14-т ашигт малтмал ашиглахыг Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Тусгай зөвшөөрөл олгохоор заасан байна. Харин Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг “Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө”-ийн 60.3.3-т тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй байхыг шаардсан байдаг. Тэгэхээр дээрх гоёлын чулуу болон мана гартаамыг хувь хүн иргэн эрэх хайх, ашиглахыг хориглоно. Харин дээрх хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байна. Тэгэхээр хувь иргэн Монгол улсын гаальд мана гартаам чулууг мэдүүлж нэвтрүүлэх боломжгүй юм. Монгол улсад экспортын татвар байхгүй. Монгол улсын хэмжээнд зөвхөн мод болон ямааны арьс зэрэгт татварын тариф тогтоосон байдаг. Тэгэхээр мана гартаам зэрэг гоёлын чулууг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж Монгол улсын хилээр экспортлох тохиолдолд татвар төлөхгүй. Миний дээр мэдүүлсэнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Гаалийн тухай хуульд зааснаар хувь хүн Монгол улсын хилээр ашигт малтмал буюу мана гартаам чулууг экспортлох боломжгүй. Монгол улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын малтмал нэгдүгээр хавсралтаар "Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт"-д хамаарахгүй. Харин тарифын бус хязгаарлалтад мана, гартаам чулуу экспортлох аж ахуй нэгж байгууллага нь тусгай зөвшөөрөл, лицензтэй байхыг шаардсан байдаг тул Тарифын бус хязгаарлалт тогтоосон бараанд хамаарна гэжээ. /1-р хх-ийн 181-182/

            Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хяналт шалгалтад хамаарах бүтээгдэхүүний нэрсийн жагсаалт байдаг. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д мах, сүү, дайвар бүтээгдэхүүн, өөх, хүнсний өндөг, арьс, шир, яс, ноос, ноолуур, үс, өлөн, эвэр, туурай, шувууны өд, сөд, сарвуу, чив, засаа, залаа, цөс, булчирхай зэрэг амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн гэж заасан байгаа. Энэ хуульд зүгээр яс гэж заасан байгаа учраас Монгол улсын хилээр нэвтрүүлж болох бараа юм. Улсын хилээр мал, амьтны яс нэвтрүүлэхэд аж ахуй нэгж байгууллага Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хорио цээрийн албанд хүсэлт гаргаж Экспортын гэрчилгээ гаргуулан авснаар улсын хилээр нэвтрүүлж болдог. Экспортын гэрчилгээ авахын тулд худалдаа аж үйлдвэрийн танхимаас гарал үүслийн гэрчилгээ, стандарт хэмжил зүйн мал эмнэлгийн ариун цэврийн төв газраас тохирлын гэрчилгээ, Улсын лабораториос шинжилгээний бичиг, Мал эмнэлгийн ерөнхий газраас олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ зэрэг материалыг бүрдүүлсний дараагаар экспортын гэрчилгээ гардаг. Мөн худалдах, худалдан авах гэрээг давхар шалгаж байж экспортын гэрчилгээг олгодог. Хувь иргэн Экспортын гэрчилгээ гаргуулан авах боломжгүй гэжээ. /3-р хх-ийн 135/

            Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар бол мана, гартаам чулуу нь Монгол улсын хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад байхгүй учир хориглосон бараанд хамаарахгүй. Мөн Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт"-д мана, гартаам чулуу нь байхгүй. Иймд Мана, гартаам чулууг Монгол улсын хилээр нэвтрүүлэхдээ заавал Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээр улсын хилээр нэвтрүүлж болно. Гэхдээ гаалийн байгууллагад гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийхдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.14 дүгээр зүйлд заасан "Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд" эрхлэхээр заасан байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 дах хэсэгт бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан байна. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр Монголын улсын хилээр гадагш мана гартаам чулууг экспортлоход заавал Ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээр Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байдаг. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-д Гоёл чимэглэлийн "Мана, гартаам чулуу болон амьтны яс эрхтний бэлдэц зэрэгт ноогдуулах татварын хэмжээ тогтоогоогүй болохоор татвар авахгүй, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийлгэсэн байвал улсын хилээр нэвтрүүлэх болно. Монгол улсын Гаалийн тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ гэснийг, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ гэснийг, мөн хуулийн 57.2.2 дахь хэсэгт заасан Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх гэснийг, 57.2.3. гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх гэснийг, 57.2.4 мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах гэснийг, 57.2.5 дэх гаалийн хяналтын бүсэд барааг ачих, буулгах, задлах, гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг хөдөлгөх гэснийг, 60 дугаар зүйл "Бараа мэдүүлэхэд шаардагдах бусад бичиг баримт" 60.1.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгтээ барааны дагалдах бичиг баримтыг хавсаргаж гаалийн байгууллагад өгнө. 60.2. Гаалийн байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон гаалийн хууль тогтоомжид заасан шаардлагыг хангах хүрээнд барааны дагалдах бичиг баримтыг гаргуулан авна. 60.3.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө. 60.3.1.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх; 60.3.2 тээврийн бичиг баримт; 60.3.3. тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз; 60.3.4.хуульд заасан бичиг баримт, 60.3.5.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд гарал үүслийг нотлох баримт бичиг гэснийг тус тус зөрчсөн байна. Нэмээд хэлэхэд Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж энэ барааг гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байсан бол улсын хилээр нэвтрэх боломжтой байсан. Мөн иргэн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээс худалдаж авсан баримтаа гаалийн мэдүүлэгтээ бүрдүүлж өгсөн бол мөн адил нэвтрүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Монгол улсад Ашигт малтмалын тухай хуулиараа иргэн дээрх мана, гартаам чулууг ашиглах, олборлох боломжгүй тул иргэн дангаараа түүж бэлтгэсэн чулуугаа улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй юм гэжээ. /4-р хх-ийн 67-68/

            Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Эрдэнийн чулууны төрөл болох гоёл чимэглэлийн Мана, гартаам чулууг Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд зайлшгүй Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нэвтрүүлж болно. Энэ мана, гартаам чулуу нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад хамаарахгүй. Улсын хилээр нэвтрүүлж болох бараа юм. Гагцхүү тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам" заагаагүй бол татвар ногдуулахгүй. Дээрх иргэн Гаалийн тухай хуульд заасны дагуу гаальд тухайн бараагаа мэдүүлэг үүргээ биелүүлээгүй байна. Мөн иргэнээр гаалийн байгууллагад мэдүүлэх боломжгүй зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж гаальд мэдүүлэх ёстой байсан байна гэжээ. /4-р хх-ийн 70/

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1-р хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 12/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 39-43/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 44-50/

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 60-64, 68-73/

Геологийн судалгаа шинжилгээний төв шинжээчийн дүн, чулууны тодорхойлолт /1-р хх-ийн 77-78, 79/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт/1-р хх-ийн 89-94/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 95-105/

Мэдүүлгийн газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 106-108/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 109-112/

Шүүгдэгч З.Т-ыг шилжүүлэн томилох тухай Х хамгаалах ерөнхий газрын даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн Б/000 дугаартай тушаал /1-р хх-ийн 207/

Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 27-ны өдрийн Ө/000 дугаартай албан хаагчдыг томилох тухай тушаал /2-р хх-ийн 02/

З дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд 2023 оны 05 сарын 01-нээс 2023 оны 05 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваарь /2-р хх-ийн 15-22/

Шүүгдэгч Ц.Н-гийн албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 23-28/

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 65-67/

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 81-83/

Шүүдэгч З.Т-ын эзэмшлийн Төрийн банкны 00000000000 дугаартай дансны хуулга /3-р хх-ийн 11-24/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

Гэм буруугийн хувьд:

2025 оны 04 сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/000 дугаартай шүүгчийн захирамжаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийн хэмжээг 480,8 килограмм гэснийг 489,1 килограмм болгон яллах дүгнэлт болон дүгнэлтийн хавсралтад залруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.  

1.Шүүгдэгч Ц.Н нь Дорноговь аймгийн З сум дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 хэсэгт заасан "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах"; 7.1.6 дахь хэсэгт "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Г-ийн ерөнхий газрын даргын 2019 оны А/000 дугаартай тушаалаар баталсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д "Байгалийн төрхөөрөө байгаа болон боловсруулалт хийгдсэн үнэт металл, эрдэнийн чулуу, байгалийн болон гоёлын чулуу-д 2.2.9-д "хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан бараа" гэснийг,

Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйл “Бараа, тээврийн хэрэгслийг шалгах”-ийн 246.3 дахь хэсэгт "Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана", 273 дугаар зүйл “Гаалийн улсын байцаагч”-ийн 273.2 дахь хэсэгт “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна”, 273.4 дэх хэсэгт “Гаалийн улсын байцаагч нь "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ" гэснийг,

274 дүгээр зүйл “Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг”-ийн 274.2 дахь хэсэгт "Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ гэсний 274.2.2 дахь заалтад “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх";

274.2.3 дахь хэсэгт "гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх", 274.2.5 дахь хэсэгт "гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах”,

275 дугаар зүйл “Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 275.1.3 дахь хэсэгт энэ хуульд зааснаас бусад мэдээлэл шаардах, иргэдэд чирэгдэл учруулах, бусдад давуу байдал олгох зэргээр ялгаварлах,

Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 000 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дахь хэсэг Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний 2.2 дугаар заалтад Гаалийн улсын байцаагч хууль тогтоомжийг дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана, мөн дүрмийн 2.1.4 дэх хэсэгт бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх гэснийг тус тус зөрчиж,

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу"-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3 дахь хэсэгт заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийг З сумын Г-ийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 00-00 ООО улсын дугаартай "Д т" ХХК-ийн Киа грандбирд маркийн автобусаар 5 чемоданд байсан 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг тээвэрлэн, гаалийн хилээр нэвтрүүлэх үед тус автобусанд гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа 5 чемодан ачаа байсныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Б.Б-ийн 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон,

2.Шүүгдэгч З.Т нь Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0000 дугаар ангийн шалгагч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг зөрчиж, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу"-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3 дахь хэсэгт заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд Улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн Бүгд найрамдах Хятад ард улс руу их хэмжээгээр гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлэх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр албан тушаалын байдлаа ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр өөрийн Төрийн банкны 000000000 дугаартай дансаар 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 280,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 370,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 600,000 төгрөг буюу нийт 6 удаагийн гүйлгээгээр 2,700,000 төгрөгийн хахууль авсан,

3.Шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу"-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3 дахь хэсэгт заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд Улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад Тусгай зөвшөөрөлгүй, хувь иргэнээр Бүгд найрамдах Хятад ард улс руу их хэмжээгээр буюу 489,1 кг гоёл чимэглэлийн мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлэн өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0000 дугаар ангийн шалгагч 3.Т-ын албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр түүний Төрийн банкны 000000000 дугаартай дансанд өөрийн Хаан банкны 0000000000 дугаартай данснаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 370,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 600,000 төгрөг, Хас банкны 00000000 дугаартай данснаас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 280,000 төгрөг буюу нийт 6 удаагийн гүйлгээгээр 2,700,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Т.М, гэрч Ж.Г, гэрч П.О, гэрч А.Н, гэрч Б.Б, гэрч Б.Б, гэрч Б.Э, гэрч Л.А, гэрч С.А нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 95-105/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 106-108/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 109-112/, шүүгдэгч З.Т-ыг шилжүүлэн томилох тухай Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн Б/000 дугаартай тушаал /1-р хх-ийн 207/, З дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд 2023 оны 05 сарын 01-нээс 2023 оны 05 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваарь /2-р хх-ийн 15-22/, шүүгдэгч Ц.Н-гийн албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 23-28/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 81-83/, шүүдэгч З.Т-ын эзэмшлийн Төрийн банкны 0000000000 дугаартай дансны хуулга /3-р хх-ийн 11-24/, гэрч Д.А-ийн мэдүүлэг /4-р хх-ийн 67-68/, гэрч Б.Э-гийн мэдүүлэг /4-р хх-ийн 70/,  шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан Г-ийн судалгаа шинжилгээний төвийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 77-79/-ээр шүүгдэгч Б.Б-гийн хилээр нэвтрүүлэх зорилгоор авч явсан чулуу нь мана чулуу болохыг тодорхойлсон, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үнэт металлийн сорьц тогтоох баталгаажуулах эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын Эрдэнийн чулууны ангилалаар мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны  ангилалд багтдаг болох нь тогтоогдсон байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” ашигт малтмал гэж үзэхээр тодорхойлсон байх бөгөөд байгалийн төрцөөрөө байсан мана чулуу нь дээрх тодорхойлолтод хамаарах юм. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.14-т “ашигт малтмал ашиглахыг тусгай зөвшөөрөлтэйгээр” ашиглахыг түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.” хэмээн хуульчилсан.

 

Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн А/000 дугаар тушаалын “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” нэгдүгээр хавсралтын 2.2-т “Дараах бараа зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй” 2.2.1-т “байгалийн төрхөөрөө байгаа болон боловсруулалт хийгдсэн ... байгалийн болон гоёлын чулуу” гэжээ. Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.” гэж заасан. Эдгээр хуулийн зохицуулалтын дагуу тухайн гэмт хэргийн зүйл болох мана чулууг Монгол улсын хилээр нэвтрүүлэхдээ тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь гаалийн бүрдүүлэлтийг хийх үүрэгтэй байсан.

 

Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй шүүгдэгч Б.Б-ийн хууль бус үйлдлийг хэрэгжүүлэх үүднээс шүүгдэгч Ц.Н нь 00-00 ООО улсын дугаартай "Д  т" ХХК-ийн Киа грандбирд маркийн автобусаар 5 чемоданд байсан 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулууг тээвэрлэн, гаалийн хилээр нэвтрүүлэх үед нь тус автобусанд гаалийн хяналт шалгалтыг хийхдээ 5 чемодан ачаа байсныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгдэгч Б.Б-ийн 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулууг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, шүүгдэгч З.Т нь хахууль өгөгч Б.Б-гийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд түүнээс үргэлжилсэн үйлдлээр 2,700,000 төгрөгийн хахуулыг авсан, шүүгдэгч Б.Б нь өөрийн хууль бус үйлдлийг хэрэгжүүлэхийн тул шүүгдэгч З.Т-д үргэлжилсэн үйлдлээр 2,700,000 төгрөгийг хахуулыг өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь дээр дурдагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоогдож гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч өмгөөлөгч Б.М шүүгдэгч Ц.Н-г цагаатгуулах санал нь дээрх баримтуудаар няцаагдаж байна.

 

Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирлын хувьд

Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно. Шүүгдэгч З.Т нь гэмт хэргийн улмаас олж авсан орлого 2,700,000 төгрөгийг улсад төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /4-р хх-ийн 49/ баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б, З.Т нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж орсон орлогыг улсад төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзэж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.С-оос “шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Б-ээс шууд шалтгаант холбоотой, түүнчлэн олон хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал, цалин орлого зэрэг байдлыг харгалзан үзэж шүүгдэгч З.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Ж.Б-т 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Н-д 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, 489,1 кг гоёл чимэглэлийн мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг улсын орлого болгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Д аймгийн З сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.1. Шүүгдэгч Б-д овогт Ц-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн  эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

1.2. Шүүгдэгч М овогт З-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуулыг авсан,

1.3. Шүүгдэгч Ж овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Н-г нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар,

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-гийн Т-ыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар,

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Б-ийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, 489,1 кг гоёл чимэглэлийн мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг улсын орлого болгохоор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Д аймгийн З сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ц.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА