Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Жавхлантөгс шүүгдэгч Н.*******, хохирогч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******д холбогдох эрүүгийн 201721000182 дугаартай, 153/2017/0066/Э/ индекстэй хэргийг 2017оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс мянгад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 40-02-36 тоотод оршин суух хаягтай, аминдаа авто машин-2, 2 өрөө орон сууцтай, сарын өрхийн орлого 3-4 сая төгрөг, ******* регистрийн дугаартай ******* овогт *******-*******ын *******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч ******* овогт *******-*******ын ******* нь  2017 оны 05 сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* хороолол гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас П.*******ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6 дугаар худас/

Ховд аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 278 дугаартай  …П.*******ын биед гэмтэл учирсан байна.

П.*******ын биед зүүн гарын 4,5 дугаар хуруу болон сарвууны ард хэрэгт 6х5 см цус хуралт, хаван хавдар зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганд 1х0.5 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

П.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд цохигдох мөргөлдөх үед мохоо  зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 П.*******ын биед учирсан дээрхи эмгэг өөрчлөлт нь Хууль зүйн сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д гэмтэл түүнээс үүссэн эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацагаар сарниулсан гэх шалгуур  шинж тогтоогдсон тул ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 П.*******ын биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги  алдалтанд удаан хугацаагаар  нөлөөлөхгүй” ...гэх дүгнэлт /хх-ийн 16-рт/,

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-25-рт/

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хйисэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-34-рт/

Эд хөрөгө битүүмжлэх тогтоол, эд зүйлд үзлэг хйисэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-37-рт/

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар ТСЛ маркийн 41 инчийн өнгөт зурагт 800000 төгрөгөөр үнэлсэн тухай баримт /хх-ийн 39-рт/

Хэрэг бүртгэлтэнд хохирогч П.*******ын өгсөн ...Би 2017 оны 05 сарын 22-ны орой 20 цагийн үед Ховд аймгийн ******* сумын *******   өөрийн эзэмшлийн хашааныхаа  хажуу талын эзэнгүй газар ногоо тарих гээд газар хагалаад  зогсож байтал Н.******* тээврийн хэрэгсэлтэйгээ нэг эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Н.******* “миний хундаам цутгасан газар та нар тор татлаа газар хагаллаа”  гээд намайг хэл амаар доромжлоод миний барьж байсан хүрзийг булааж аваад манай татсан торыг хүрзээр цохиж тасалсан. Би Н.*******д “чи хүний хийсэн хөдөлмөрийг таслаад байхдаа яадаг юм болохгүй” гэж хэлээд  хүрзээ булаагаад авахад миний зүүн гарнаас цус гарч байсан. Н.******* миний татсан торон хашааны шонг гараараа унагаах гэж баахан ноцолдож байгаад дийлэхгүй болохоороо машиныхаа багажнаас дугуйн дорцов гаргаж ирээд төмөр хашааг дахин цохиж нурааж эхэлсэн. Тэгэхээр нь би явж очоод Н.*******гийн барьж байсан төмөр дорцовыг нь хашаагаа нураалгахгүйн тулд булаацалдаад төмөр дорцовыг татаж байгаад би газар унасан.

Би босоод Н.*******гээс тухайн төмөр булаацалдаж байтал миний гарнаас төмөр дорцовыг булааж аваад зүүн талын гар  руу нэг удаа цохисон. Тэгээд бас зүүн талын хөлний гуя хэсэгт цохисон. Бид 2 хэрэлдээд чанга чанга дуугаралцаад байж байтал манай аав ******* бид 2-ыг салгасан. Тэгээд би цагдаа дуудсан. *******  2016 онд манай хашааны хаалга хаагаад хундаам татсан асуудал гаргаад муудалцаж хэрэлдэж маргалдаж байсан. Н.******* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж бодож байна. Миний ногоо тарих гээд хагалж байсан газар эзэмшигч байхгүй.  Н.******* бид  хоёрт ч гэсэн зөвшөөрөл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 43-44 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтэд гэрч П.Сумъяабазарын өгсөн... Би 2017 оны 05 сарын 22-ны орой 20 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* байдаг  өөрийн  хашааныхаа  хажуу талын сул газар дээр ээж П.*******ын хамт  ногооны талбайн газар гишгээд байж  байтал саарал өнгийн машинтай хүн бууж ирээд манай ээж П.*******аас хүрз булааж аваад бид нарын хажуу талын эзгүй газар татсан торон хашааг хүрзээр цохиж тасалсан. Гэтэл манай ээж П.******* яваад өвөө ийг дуудаад ир гэж хэлсэн. Би гэрлүүгээ гүйж ороод өвөө ийг дуудаад гаргаад ирэхэд манай ээж тэр эрэгтэй хүнийг яв гээд хэрэлдээд байж байсан. Тэр ах машин руугаа очоод багажны хэсгээс дугуйн дорцов гаргаж ирээд хашааны торыг хөшөөд унагаасан. Тэгэхээр нь ээж П.*******, өвөө 2 гүйж очоод тэр ахын барьж байгаа төмрийг булаацалдаж байтал тэр ах төмрөө булааж аваад ээжийн зүүн талын гарлуу нэг удаа цохисон. Тэгэхээр нь манай өвөө тэр танихгүй ах ээж 2-ыг салгаж байхад тэр ах манай өвөөгийн цамцнаас татаад байсан Тэгээд цагдаа нар ирсэн. Манай ээж П.******* тэр ахыг цохиогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-рт/

Хэрэг бүртгэлтэд гэрч Л.Отгонбаярын өгсөн...Би нөхөр Н.*******тэй 2017 оны 05 сарын 22-ны орой 20 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байрлах ******* байдаг хундам цутгасан газар дээр очиход манай хашааны  хажуу талын П.******* гэх эмэгтэй манай хундам татсан газар төмөр торон хашаа татсан газар хагалаад ногоо тарих гээд байж байсан. Тэгэхээр нь манай нөхөр ******* гэх эмэгтэйн барьсан хашааны торыг буулгах гээд гараараа оролдоод болохгүй болохоор машинаасаа дорцов аваад торыг нь тасалж эхэлсэн. П.******* гэх эмэгтэй манай нөхөр *******тэй дорцов булаацалдаад байсан. Би тэр П.******* гэх эмэгтэй болон түүний аав нарыг боль гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ саатуулсан. Нэг харахад ******* хүрз барьчихсан торон хашааг цохиж байсан. П.******* гэх эмэгтэй аавтайгаа Н.*******гээс хүрзийг булаацалдаад байсан. Тэгж байгаад П.******* гэх эмэгтэй  аавтайгаа нийлээд хүрзийг булааж авсан. Тэгээд П.*******  цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ******* П.*******  2 цагдаа дуудсан. Манайх тухайн газрын гэрчилгээ эзэмших эрх байхгүй П.******* гэх эмэгтэйд ч тухайн газар эзэмших гэрчилгээ байхгүй. П.******* гэх эмэгтэй тухайн газрыг өөрийн эзэмшил мэт ашигласан байдлаас болж маргаан үүссэн. Би Н.******* П.******* гэх эмэгтэй хоёрыг салгахаар ноцолдож байх хооронд миний мөрөн дээр хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/ 

Хэрэг бүртгэлтэнд гэрч Л.ийн өгсөн... Би 2017 оны 05 сарын 22-ны орой 19-20 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* байдаг гэртээ байж байтал манай охин ******* хашааныхаа хажуу талын эзэнгүй газар чацарганы мод болон төмс тарих гээд газар хагалаад зогсож байтал манай охин П.*******ын хүү Сумъяабазар гэрт орж ирээд өвөө гадаа нэг хүн гадаа хэрүүл хийгээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч ирээд хартал Н.******* байсан. Манай охин *******тай маргалдсан зогсож байсан. Н.******* гэх залуу хүрз аваад татсан торон хашааг хүрзээр цохиод тасалсан. Би охин *******ын хамт Н.*******гээс хүрзээ булаагаад авсан. Н.******* тээврийн хэрэгсэлрүүгээ очоод машиныхаа арын багаж хэсгээс дугуй тайлдаг дорцов гаргаж ирээд торыг салгаж эхэлсэн. Охин П.******* бид 2 Н.*******г болиулах гээд яваад очтол манай охин П.******* *******гийн барьж байсан төмөр дорцовноос барьж аваад дорцовыг авах гээд булаацалдсан Н.******* дорцовоо сугалж аваад манай охины гар луу 2 удаа гуя хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би охиноо өмөөрөөд очтол Н.******* намайг зүүн гараараа хүзүүнээс бариад авсан. Тэгэхээр нь барьсан гарыг нь тавиулах гээд толгойгоороо хүчтэй хойш 2 удаа толгойгоо савсан. Тэгэхдээ би ёо ёо аллаа гэж хэлсэн. Тэгээд би Н.*******гээс салсан цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-рт/

Хэрэг бүртгэлтэнд гэрч С.ын өгсөн ...Би 2017 оны 05 сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газарт жижүүрийн бүрэлдэхүүнд хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нар Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байрлах Малчны хороолол нэртэй газар хүмүүс газрын асуудлаас болж маргалдаж зодолдсон гэж 3 хүн буюу Н.******* П.******* гэх 3 хүн хүлээлгэж өгсөн. Тэгээд би юу болсон талаар асуухад ******* гэх нэртэй эмэгтэй би энэ Н.******* гэх хүнтэй Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байрлах ******* газар булаацалдан маргалдаж байгаад гарлуугаа дорцовоор цохиулсан гэж надад хэлж байсан. Тэгээд би Н.******* гэх хүнээс юу болсон талаар асуухад би энэ гэх хүн намайг зодсон. Чи зүгээр хурдан шалга чадахгүй бол  боль  гээд намайг хэл амаар доромжлоод гараад явсан. Би тэгээд П.******* гэх эмэгтэйгээс юу болсон талаар тайлбар авч байх хугацаанд П.******* гэх эмэгтэй Н.******* миний зүүн гарыг ийм болтол цохисон гээд надад харуулахад хөөсөн хавдсан байдалтай байсан. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 05 сарын 23-ны өдөр П.******* гэх эмэгтэйн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж өгсөн. ..гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Будын өгсөн...Манай найз Н.******* нийтэч нөхөрсөг хүнтэй таарамжтай харилцаатай шударга зантай хүн *******г хүн өдөж хоргоогоод байхгүй бол түргэн уур гаргадаггүй. 2016 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. 2017 оноос бие нь өвдөөд согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Зүрх нь өвддөг зүрхний эмчилгээ хийлгэдэг. Манай найз Н.******* Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байрлах их гүүрнээс доош яваад нэг газар хундам цутгахад хамт байж байсан. Би тухайн газар нь зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 52-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Р.ын өгсөн... Манай найз Н.******* Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байрлах их гүүрний доод талд хундам цутгах ажилд нь би оролцож байсан. ******* хувиараа гар утасны наймаа эрхэлдэг Их буян зах Алагтолгой багт байрлах зах дотор гар утасны худалдаа хийдэг лангуутай. Ам бүл 6 эхнэр Отгонбаяр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Аав *******-******* нь манай найз Н.*******г бага байхад нь нас барсан. Ээж нь Улаанбаатар хотод байдаг..гэх мэдүүлэг/  хх-ийн 53-54-рт/

Мөрдөн байцаалтад Н..*******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн... Би 2017 оны 05 сарын 22- ны орой 20 цагийн үед Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн нэр дээр авах гээд хөөцөлдөж байгаа газар дээр очсон. Гэтэл П.******* гэгч эмэгтэй газар хагалаад зогсож  байсан. Чиний эзэмшлийн газар гэх бичиг баримт байх биш гэж маргалдаад зогсож байгаад машинаасаа дугуйны дорцов аваад татсан  торон хашааг унагах үйлдэл хийж байхад П.******* гэгч эмэгтэйгийн аав гарч ирсэн. П.******* гэгч эмэгтэй миний дорцовыг булааж авах гээд над руу дайраад байсан. Түүний аав нь намайг энэ газар дээр буугаад сайхан амьдрахыг чинь харна гэж маргалдаж байсан. Би  П.*******ыг цохиогүй. Би тухайн газрыг 2015 онд өөрийн эзэмшилд авах хүсэлт гаргасан ... гэх мэдүүлэг / хэргийн 58-59 дүгээр хуудас/ 

“Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар ******* овогт *******-*******ын ******* нь   урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх баримт/ хх-ийн 65-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн өгсөн ...Би гэмт хэрэг хийгээгүй, би тэр өдөр хүүхдүүдтэйгээ салхинд гарахаар голын ард очоод, тэнд байгаа газраа харсан, хойд талын айл юу болж байна гээд очсон. Хэдэн хөгшин хүмүүс надруу ниилээд дайраад байдаг юм, би юу болж байна гээд эргээд очтол энэ хохирогч миний зурвас татсан газар дээр гишгээд зогсож байсан. Би гуйсан миний дүү чи урд талын өөрийн газраа ашиглаж чадахгүй байж яагаад хүний юм руу дайрдаг юм бэ, гэж хэлсэн ч учраа олоогүй, мөрдөн байцаагч энэ хохирогчийн дүү манай эгчийг алгадсан гэж хэлсэн гэсэн, Надад алгадаж цохисон зүйл байхгүй би гар хүрээгүй. Энэ асуудал дээр би гүтгүүлж байна. Цагдаагийн байцаалт авсан Наранбадрах гээд залуу миний  хэлсэн  үгийн 60 хувийн бичдэг, 40 хувийг гээгээд өөрийнхөөрөө бичдэг. Тэгээд би чамайг сольмоор байна гэхээр за одоо больё эвлэрье гээд гар барьдаг. Тухайн үед би зодуулсан байсан. Анх энэ асуудлыг би шалгуулъя гэсэн юм. Үүнээс болоод гэдэг хүнээр зодуулаад маш их хохирол амссан эрүүл мэнд, сэтгэл санаа, бизнесээрээ хохирч байна. Би энэ эмэгтэй аавтайгаа нийлж надаас дорцов булааж авсан. Татаж байхдаа гар хөлөө гэмтээсэн юм байхгүй, би энэ эмэгтэйг зориуд цохиогүй. Надад тийм ёс суртахуун ч байхгүй. Манай эхнэр болилдоо гээд нялх хүүхэд тэврээд зогсож байхад багш хүн байж тэрнийг анзаарч байгаа юм ч байхгүй байсан. Аавтайгаа нийлээд улайраад дайраад байсан. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж аав нь ирээгүй байна. Хойно очих болгонд аав нь дайраад хашаанаасааа үсэрч гарч ирж чулуу мод аваад надруу дайрдаг. Цагдаа дээр дагуулж ирэх гэхээр нь 102-ын цагдаа нартай гэрт нь очиж авч ирсэн. энэ газрын маргаан байна. Би шалгахгүй гэсэн би энэ хүн намайг чулуу мод барьж хөөдөг гэж хэлсэн. Чи үүнийг шалгаад өг гэсэн чинь шалчигнасан авгай шиг амьтан гэж хэлээд намайг зодсон. Хавар ноос ноолуур авч хэдэн төгрөг олдог хавар бие өвдөөд хот явж чадаагүй, би өөрөө мөш их хохирч байна ...  гэх мэдүүлэг...

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн ******* хороололын  37-11 тоотод аав, ээж, хүүхдийнхээ хамт амьдардаг, яс үндэс урианхай, 35 настай 1983 оны 04 сарын 15-нд төрсөн, дээд боловсролтой 10-р цэцэрлэгт ажилладаг, РД:ПИ83041569 дугаарын регистртэй, Солман овогт ийн *******ын өгсөн... Би Малчны аав, ээж, хүүхдийнхээ хамт амьдраад 3-4 жил болж байна. Энэ залуу газрын албан ёсны зөвшөөрөлгүй байхад ирээд манай дааман хаагаад манайх байхгүй байхад хундам цутгасан байсан. Энэ хэрэг нь 2016 оны 6 сард болсон. Дээр газрын албаны нэг эмэгтэй ирээд энэ газар зөвшөөрөлгүй газраа энэ газрыг хүнд өгөхгүй гээд хэлж байхад энэ хүн газрын албаны хүнийг хэл амаар доромжилсон. Тэр хүнийг уйлуулаад явуулсан. Түүнээс хойш энэ хүн хавар дахиад ирсэн. 2017 оны 05 сарын 22-нд хундам цутгасан газраас нааш жоохон торлоод би ногоо тариад зогсож байтал Н.******* гэдэг хүн эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Тэгээд мэндээ мэдэлцсэн. Энэ хүн ахын дүү гэж надаа нэг ч удаа хэлээгүй. Худлаа хэлж байна. Энд юу хийж байгаа юм бэ гэхээр нь би газар гишгэж байна. Ногоо тарих гэж байна гэсэн чинь намайг доромжилсон. Сэгсгэр халтар авгай гэсэн. Би хүрзээрээ газар гишгээд байж байсан чинь миний тор дээгүүр эвдээд давж гарч ирээд миний хүрзийг булааж авсан. Бүх шонг хөдөлгөөд түлхсэн. Хүн хийсэн хөдөлмөрөө хараад зогсож байгаад эвдүүлэхгүй гээд боль гэж хэлсэн. Тэгтэл энэ хүрз аваад торыг доош дараад байсан. Тэгээд араас нь би хөөцөлдсөн цамцнаас нь бариад авсан хүний цамц урагдсан. Би хүрзээ аавтайгаа хамт булааж авсан. Гүйж яваад машиныхаа дорцов авч ирээд, шонгийн төмрүүдийг сугалаад яваад байсан. Чи миний эзэмшлийн газар дураараа юм хийлээ гэсэн. хүний дааман хааж дураараа юм хийчээд хүний эзэмшлийн юман дээр юм хийлээ гэж хэлж байгаа. Энэ хүн ухамсаргүй байна. Дорцов булаацалдаж байхад миний гарлуу цохисон хавдсан байсан. Миний гар, хөл рүү цохисон. Манай аав ирж салгасан чинь хоолойг боосон. Манай аав 70 настай зүрх нь өвддөг хүн байгаа. Энэ хүнийг манай хүүхэд ч харсан. Бүгдийг хэлээд өгнө. Бид нар наад ногоог чинь мөнгөөр худалдаж аваад идчихдэг, наад хүүхэн чинь газар авах гэж хэргээр ногоо тарьж байна гэж хэлсэн. Ядмаа гэж ямар хүн болохыг харуулна. Наад хашаа гэрийг чинь түрээд хаячиж би чадна гэж хэлсэн. Тэгж хүнийг дарамталж байсан. 2016 оны 05 сарын 22-нд шөнө би унтаж чадаагүй. Эмэгтэй хүнд гар хүрсэнд би гомдолтой байна. Миний зүүн гар судсандаа гэмтэлтэй байна гэсэн. Урьд өмнө гэмтэж байгаагүй ...  гэх мэдүүлэг...

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч ******* овогт *******- *******ын ******* нь 2017 оны 05 сарын 22-ны орой 22 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр ******* хохирогч П.*******тай  газрын эзэмшлийн асуудлаас болж маргалдаж улмаар түүний зүүн гарын 4,5 дугаар хуруу болон сарвууны ард хэрэгт 6х5 см цус хуралт, хаван хавдар зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганд 1х0.5 см зулгаралтууд буюу хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн  тэмдэглэл/ хэргийн 02-03 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 04-06 дугаар хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2017 оны 05 сарын 26- ны өдрийн 278 дугаар шинжээчийн... П.*******ын биед гэмтэл учирсан байна.

П.*******ын биед зүүн гарын 4,5 дугаар хуруу болон сарвууны ард хэрэгт 6х5 см цус хуралт, хаван хавдар зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганд 1х0.5 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

П.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд цохигдох мөргөлдөх үед мохоо  зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 П.*******ын биед учирсан дээрхи эмгэг өөрчлөлт нь Хууль зүйн сайд Эрүүл мэндий.н сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д гэмтэл түүнээс үүссэн эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугцагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт/ хэргийн 16 дугаар хуудас/, гэрч Б.Цэндхүүгийн өгсөн... 2017 оны 05 сарын 24-ний өдөр  хохирогч П.*******ын биед үзлэг хийсэн.  Зүүн гар өвдөнө гэх зовиуртай, зүүн гарын 4,5 дугаар хуруу болон сарвууны ар хэсэгт хаван хавдартай, хөх өнгийн цус хуралттай, зүүн гарын алганд 1х0.5 см-ийн зулгаралт гэх гэмтэлтэй байсныг үндэслэн дүгнэлт гаргасан. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх үед үүсэх боломжтой. Тухайн гэмтэл шинэ байсан... гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/ хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ын өгсөн... намайг газар хагалаад зогсож байхад Н.******* нь эхнэрийн хамт ирсэн. Тэр миний  барьж байсан хүрзийг булааж аваад манай татсан торыг хүрзээр цохиж тасалсан. Би хүрзийг булааж авсан. Гэтэл машинаасаа дугуйн дорцов гаргаж ирээд төмөр торон хашааг цохиж байхад нь би булааж авах гэж байгаад газар унасан. Н.******* нь төмөр дорцовыг булааж аваад миний зүүн талын гар болон хөл рүү цохисон. Манай аав бид хоёрыг салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.******* нь хохиогч П.*******ын биед гэмтэл учруулаагүй  гэх боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Цэндхүүгийн өгсөн мэдүүлэг зэргээр няцаагдаж байгаа болно.

 Иймд хохирогч П.*******ын биед хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан, тухайн хөнгөн хохиролыг  шүүгдэгч Н.******* учруулсан гэх үндэслэл тогтоогдож байна.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******гийн дээрхи үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь  үндэстэй байна.

 Харин 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн хуульд  шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   заасныг журамлаж Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Н.*******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуйлийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450х1000 нэгж нийт 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол Эрүүгийн хуйлийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлах нь  зүйтэй.

Эрүүгийн 2017210000182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь  хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Шүүгдэгч Н.*******гийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 06 сарын 23-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36,6,36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******-*******ын *******д Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2 Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуйлийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  овогт *******-*******ын *******г 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуйлийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******  овогт *******-*******ын ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож торгох ялыг хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хохирогч П.******* нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

7.Шүүгдэгч Н.*******гийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр хэрэглэсүгэй.

8. Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдэдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шүүхийн шийдвэрийг гардан авчснаас хойш  эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Т.ЦЭЦЭГМАА