Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/02849

 

 

 

 

 

                                            2022           09           22

                 184/ШШ2022/02849

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ..дүгээр хороо, ... өөрийн байранд байрлах, “Г банк” ХХК /регистрийн дугаар..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт оршин суух, С овогт Г-ийн Т /регистрийн дугаар:...../-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,380,023.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Г.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,380,023.55 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Г.Т нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Гтай 170.... тоот зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 170.... Б дугаартай цалингийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 8,000,000 төгрөг нэмж авч нийт 13,133,219.15 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Гтай 170... тоот зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Гтай 462868*****. тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 500,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Кредит картын үндсэн нөхцөл бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Зээлдэгч нь зээл авах үед Чингэлтэй дүүрэг.. дүгээр хороо, .. дугаар гудамж, ... тоот хаягт оршин сууж байсан бөгөөд Гны зүгээс тус хаягаар 170...., 170.... Б, 1705..., 462868***** тоот зээл, кредит картын гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/0... тоот шүүхийн шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тоотоор хариуцагчийн оршин суугаа хаягийг Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоот гэж тогтоосон. Зээлдэгчийн 170...., 170.... Б тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт төлөхгүй байгаа учир 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 10,798,056.39 төгрөг, хүү 6,251,749.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 569,732.23 төгрөг нийт 17,619,540.69 төгрөг, 170514448 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт төлөхгүй байгаа учир 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,241,885.43 төгрөг, хүү 3,3035,297.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 295,576.97 төгрөг нийт 8,572,760.18 төгрөг, 462868*****тоот кредит картын гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар бэлэн гүйлгээний төлбөр 40,100 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөр 494,808.42 төгрөг, хүү 340,560.17 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 168,072.66 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 144,181.43 төгрөг нийт 1,187,722.68 төгрөг болсон байна. Иймд Г.Т-өөс зээлийн гэрээний үүрэгт нийт 27,380,023.55 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

2.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: “Г” ХХК-аас А.Г-д олгосон 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай итгэмжлэл, “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “Эрх олгох тухай” тушаал, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 170.... дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 170.... Б дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17051... дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 462868***** дугаартай кредит картын гэрээ, зээлийн хүү тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/.... дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Г.Тийн тайлбар, Г.Тийн улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтуудыг гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч Г.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,380,023.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Хариуцагч Г.Ттэй 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 170.... дугаартай цалингийн зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 170.... Б дугаартай цалингийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17051... дугаартай цалингийн зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 462868***** дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийн хугацаа дууссан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа тул нийт 27,380,023.55 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

4. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээн үүргийг тайлбарлан өгсөн.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

6.Шүүх, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагч Г.Тт бичгээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

7.Дээрх тохиолдолд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв гэж үздэг, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болдог тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

8.Хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч “Г” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 170.... тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 170.... Б дугаартай цалингийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөг нэмж авч нийт 13,133,219.15 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүрэг үүссэн байна. Түүнчлэн, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1705... тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 462868***** тоот 500,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй зээлийн эрх нээлгэж, бэлэн мөнгө авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. / хх 8-20 дугаар тал/

9. Нэхэмжлэгч “Г” ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох нийт 27,380,023.55 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Г.Т уг мөнгийг төлсөн болохоо нотлоогүй, хариуц тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 170.... тоот зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 170.... Б дугаартай цалингийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17051... тоот зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 462868**** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

11. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 294,850 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 294,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 294,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан Г.Төөс 27,380,023.55 төгрөгийг гаргуулан “Г” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Төөс 294,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “.......” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР