Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2022/02925

 

 

 

 

 

                                            2022           09           27

                 184/ШШ2022/02925

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт байрлах, “Я” ХХК /регистрийн дугаар:5916658/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, ... дугаар гудамж, ...тоот хаягт оршин суух, Б овогт Ч-ын Б /регистрийн дугаар:.../,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Л-ийн Б /регистрийн дугаар:.../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,035,977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Тунгалаг нар оролцов. 

                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Я” ХХК нь хариуцагч Ч.Б, Л.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,035,977 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Ч.Б, Л.Бнар нь манай компанитай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Ч.Бын өмчлөлийн арлын ... дугаартай, 8..-..2 У..улсын дугаартай ...маркийн суудлын автомашиныг фидуцийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн зээл авсан. Гэтэл Ч.Б, Л.Бнар нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс 613,308.92 төгрөг, зээлийн хүүгээс 1,417,823.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 97,667.09 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 2,128,800 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огтхон ч төлөөгүй, зээлийн гэрэний үндсэн нөхцөлийн дагуу гэрээний үүргээ хугацаанд биелүүлэхгүй зээлийн эргэн төлөлтийн хувааийг зөрчиж өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс Ч.Б, Л.Бнарт зээлээ төлөх тухай удаа дараа мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд Ч.Б, Л.Бнараас үндсэн зээл 4,386,691 төгрөг, хүү 1,419,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,127 төгрөг нийт 6,026,477 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан нотариатын зардал 9,500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү”  гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч хариуцагч тал шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, хэргийн хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: “Я” ХХК-аас Э.З-д олгосон 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл, “Я” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, .. дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн график, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай зээл, фидуцийн гэрээний хуулбар,  зээлийн хорооны хурлын шийдвэр, Голомт банкны цахим гүйлгээний баримт, Ч.Б, Л.Бнарын иргэний үнэмлэхийн хуулбар, 1... дугаартай Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар зэрэг баримтуудыг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

1.Нэхэмжлэгч “Я” ХХК хариуцагч Ч.Б, Л.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,026,477 төгрөг, нотариатын зардалд 9.500 төгрөг, нийт 6.035,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Хариуцагч Ч.Б, Л.Бнар нь манай компанитай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... дугаартай зээл болон фидуцийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 2,128,800 төгрөгийг төлсөн боловч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 6,026,477 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан нотариатын зардал 9,500 төгрөгийн хамт нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ч.Б, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Л.Бнарт нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг

ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

5.Шүүх, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагч Ч.Б, Л.Бнарт бичгээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

6.Дээрх тохиолдолд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв гэж үздэг, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, тэдний эзгүйд шийдвэрлэх үндэслэл болдог. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заажээ.

7.Хариуцагч Ч.Б, Л.Бнар нь нэхэмжлэгч “Я” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21/005 дугаартай зээл болон фидуцийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг, сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. / хх 7-14 дүгээр тал/

8. Нэхэмжлэгч “Я” ХХК нь дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,026,477 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг, нийт 6,035,977 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ч.Б, Л.Бнар нь уг мөнгийг төлсөн болохоо нотлоогүй, хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, хариуцагч нараас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

9. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21/005 дугаартай зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 111,373.63 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 294,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,373.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Ч.Б, Л.Бнараас 6,035,977 төгрөгийг гаргуулан “Я” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,373.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Л.Бнараас 111,373.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Я” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР