| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 178/2021/0039/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 15
К.Сапаргүлд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолтой К.Сапаргүлд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ******* оны 07 сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ард казак, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, ам бүл-*******, урьд ял шийтгэлгүй, ПЭ7707160******* дугаарын регистртэй, овогт ы Сапаргүл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 12 дугаар сард ******* аймгийн Дуут сумын багийн иргэн д 1*******80000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1.Шүүгдэгч овогт ы Сапаргүлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн *******-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.Сапаргүлийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч К.Сапаргүлд оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг 2/ хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч К.Сапаргүл түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг нь баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно мөн хуулийн *******-д бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэх хуулийг зөрчсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Уг мотоциклийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтооход ач холбогдолтой хэдэн онд, ямар албан тушаалтны шийдвэрийн дагуу 1 ширхэг мотоциклийг хэдэн төгрөгөөр худалдан авалт хийсэн эх үүсвэр нь тодорхойгүй байх тул улсын төсвөөр худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1-д мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ, мөн хуулийн *******-д хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүйд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Сапаргүлийг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.*******-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх шүүгдэгч К.Сапаргүлийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан байх ба түүнчлэн шүүгдэгч К.Сапаргүлд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх мөн хуулийн *******9.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, мөн хуулийн *******9.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч К.Сапаргүл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч К.Сапаргүл, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
К.Сапаргүл нь ******* аймгийн ******* сумын Рашаант багийн Засаг даргаар ажиллаж байхдаа ******* сумын Тамгын газраас түүний албан ажлын хэрэгцээнд зориулж 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 12 дугаар сард ******* аймгийн Дуут сумын багийн иргэн д 1,*******80,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх К.Сапаргүлийг бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших шууд санаатай, шунахай сэдэлттэй, уг эд хөрөнгийг буцааж өгөх буюу үнийг нь төлөх санаа зорилго байхгүй идэвхтэй үйлдлээр илэрнэ. Ийм учраас хууль тогтоогч хөрөнгө завших гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хуульчилсан байдаг. Гэтэл хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар К.Сапаргүл нь БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг хариуцвал зохих субъект мөн боловч уг мотоциклыг өөртөө завших шунахай сэдэлттэйгээр түүний үнийг буцааж төлөхгүй гэсэн санаа зорилготой байсан нь тогтоогдохгүй байна.
Учир нь шүүгдэгч К.Сапаргүлийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “тухайн үед 7 хоног бүрийн 5 дахь өдөр болдог сонсгол, мэдээллийн цагт багийн эмэгтэй дарга нар мотоцикл жолоодож чадахгүй, өөр хүнээр байнга бариулаад яваад байх боломжгүй тул энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тухайн үеийн Засаг дарга гоос тодруулахад та нар ихэнх нь эмэгтэй хүмүүс мотоцикл унана гэж байхгүй, та нар наад мотоциклоо зарж машин болгож, ажил үйлчилгээ явуулж байгаад Засаг дарга хийх ажлын чинь хугацаа дууссаны дараа мотоциклыг мотоциклоор нь нөхөж өгөх, эсхүл элэгдэл эдэлгээнийхээ зардлыг хасаад мөнгөн хэлбэрээр төлж төрийг хохиролгүй болгох ёстой шүү гэж хэлсэн” гэх тайлбарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ийн мэдүүлэгтээ харьцуулан дүгнэхэд үнэн зөв бодит байдал нийцсэн гэж үнэлэх боломжтой байна. Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд “Аймагт байгаа Засаг дарга нараа дуудаад талбай дээрээс ирж серверийн дугаарын дагуу тарааж өгөөд та нар мотоциклоо эхний ээлжид агуулахад аваачаад тавьчих, бид нар мотоциклыг чинь буцааж өгөх талаар ярина гэж хэлсэн. 12 багийн засаг даргын 8 нь эмэгтэй, зарим нь ахмад настай Засаг дарга нар учир буцаагаад өөр хэрэгтэй техник хэрэгсэл авъя гэдэг саналыг амаар тавьсан боловч дарга хүлээж аваагүй, над руу залгаад авбал ав гэдэг байдлаар хандаж 1 сарын хугацаанд ойлголцож чадалгүй байж байгаад 9 дүгээр сард багийн дарга нар ажилдаа орохоор нь тухайн албан хаагчийн хөрөнгийн бүртгэлд бүртгэж, мотоциклуудыг албан хаагч бүрд хүлээлгэж өгсөн. ...Талбай дээрээс мотоцикл аваад явахад нь агуулахад аваачаад хийчих, наад мотоциклыг чинь буцаагаад хэрэгтэй зүйлээ авъя, эсхүл 4 багийн даргын дунд нэг машин болгох байсан гэж ярьж байсан” гэж мэдүүлсэн байна.
Мөн К.Сапаргүлд холбогдох хэрэг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хяналтын шатны шүүхээр хянагдаж “...******* аймгийн ******* сумын багийн Засаг дарга нарын ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг тул албаны хэрэгцээнд мотоцикл ашиглах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар удаа дараа яригдаж, зөвлөмж, чиглэл өгсөн гэх хэрэг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоох ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй орхигдуулсан” гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байхад нэмэлт мөрдөн байцаалтаар тухайн үеийн ******* сумын Засаг дарга г гэрчээр асуусан атлаа “өглөөний сонсгол мэдээллийн цаг дээр мотоциклын талаар яригдсан эсэх, ямар зөвлөмж чиглэл өгсөн эсэх” талаар асууж тодруулаагүй байна.
Дээрх үйл баримтаар шүүгдэгч К.Сапаргүл нь өөрт нь хариуцуулан өгсөн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг өөртөө завших гэсэн шунахай сэдэлт, зорилго, шууд санаа байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу худалдан борлуулсан, мотоциклын үнийг өөртөө завшаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклыг худалдан борлуулсан хүнээс буцаан авч, хүлээлгэн өгсөн байна.
Иймд шүүгдэгч К.Сапаргүлийн үйлдэлд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч К.Сапаргүл болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, К.Сапаргүлийг цагаатгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, *******9.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос К.Сапаргүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
М.НЯМБАЯР