Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.*******маа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр шүүгдэгч Н.******* хохирогч Т.Күлимхаан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 201721000118 дугаартай, 178/2016/0067/Э/ индекстэй хэргийг 2017 оны 07 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: 1951 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, яс үндэс ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Ховд аймгийн ******* сумын ******* багийн 03-05 тоотод оршин сууж байсан одоо ******* багийн 2-06 тоотод оршин суух,  аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого  500000 төгрөг,  ******* дугаарын регистртэй ******* ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар  / Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч  Н.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захын гадна талд иргэн Т.ыг бараа зарж байхад нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрч  Т.ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Мөрдөн байцаалтад хохирогч Т.ы өгсөн “... би 2017 оны 4 сарын 08-ны өдөр зах дээр лангуун дээрээ зогсож байтал нэг хөгшин  миний лангууны хажууд тамхи татаад надруу тамхиныхаа утаагаа үлээгээд байхаар нь “наад тамхи жааахан цааш нь татчих” гэж хэлсэн чинь  хогийн янхан минь тамхины утаа үзээгүй хаагуур явсан юм бэ гэж хэлэхээр чи юу гээд хэл амаар доромжлоод байгаа юм бэ? гээд ууж байсан аягатай усаа тамхи руу нь цацсан чинь намайг хүрч ирээд эрүү хэсэг рүү гараараа нэг удаа цохиод заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан.  Миний  нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Би тухайн үед нүдний шилтэй байсан.  Нүдрүү цохих үед нүдний шил хагараад газарт унасан. Тэгээд би цагдаа дуудсан. Тухайн үед би манарсан байсан. Би их гомдолтой байна. Би өөртөө учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Бид 2-ын хажууд бараа зарж байсан хүмүүс байсан байх, харсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би Н.*******ийг наад тамхиа жаахан цааш татчих гэсэн чинь тамхины утаа үзээгүй хаана явсан хөгшин янхан бэ? гэж  хэлээд тамхины утаагаа надруу үлээгээд байхаар нь ууж байсан аягатай усаа тамхи руу нь цацсан чинь намайг хүрч ирээд эрүү хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд бид хоёр заамдалцаад авсан чинь намайг гараараа нүдрүү цохисон”  ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/

            Мөрдөн байцааалтад гэрч Д.ийн өгсөн“... 2017 оны 04 сарын 08- ны өдөр би өөрийн нөхөр болох Н.*******тэй Ховд аймгийн  ******* багт  байрлах Баруун бүсийн төв захаар бараа үзээд явж байсан. Намайг бараа үзээд явж байх хооронд  Н.*******  төв захын үүдэнд  тамхи татаад явж байсан. Лангуун дээр зогсож байсан эмэгтэй манай нөхөрт хандан наад тамхиа хаячих гэхээр нь Н.******* татаж байсан тамхиа хаячихаад тэр эмэгтэйтэй маргалдаж байсан.  Лангуун дээр зогсож байсан  эмэгтэй  манай нөхөр Н.******* рүү ууж байсан аягатай усаа цацчихаад “чам шиг юмыг алчихсан ч яадаг юм бэ? “гээд бие биенээ заамдаж авчихаад хоорондоо маргалдсан. Нэг харахад манай нөхөртэй маргалдаж байсан эмэгтэй хүний нүдний шил газарт уначихсан, зүүн талын нүдний доод хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Тухайн үед манай нөхөр Н.******* лангуун дэээр зогсож байсан эмэгтэйг тамхины утаа үзээгүй хаана явсан юм бэ? гэж хэлснээс болоод маргалдсан. Би өөрийн нөхөр болох Н.*******  лангуун дээр зогсож байсан эмэгтэй хоёрыг арай гэж салгаж аваад нөхрөө дагуулаад явсан. Манай нөхөртэй маргалдаж байсан эмэгтэй, нас тогтсон хүн байж ямар ч харилцааны соёл байхгүй их бүдүүлэг өөрийнхөөрөө зүтгэдэг эмэгтэй байсан. Н.******* согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй.  Н.******* нь шулуун гэдэсний  хорт хавдартай, жаахан хөдөлгөөн орохоороо шулуун гэдэс болон түрүү булчирхайгаас цус алддаг. 2014 оноос эхэлж өвдсөн, шулуун гэдэсний хорт хавдар, түрүү булчирхайны үрэвсэлтэй болсон. Ховд аймгийн БОЭТ-ийн хавдар судлалын хяналтад байдаг ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн ”... Намайг бараагаа зараад байж байхад Т.Күлимхаан нэг өвөөтэй маргалдаад бие биенийгээ заамдаад авчихсан байсан. Тэгээд маргалдаж байгаад салцгаасан. Тухайн үед эхнэр нь бололтой нэг эмэгтэй салгаад байх шиг байсан. Би бодохдоо Т. тамхи татаж байхаар нь боль гэж хэлснээс болсон байх ...  гэх мэдүүлэг /хх-12-13 хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ш.ын өгсөн ...Би Н.*******ийг  танина. Би Н.*******тэй найз нөхдийн холбоотой болоод 20 гаруй жил болж байна. Манай найз болох Н.******* ямар нэгэн ааш зан байхгүй, төлөв томоотой, үр хүүхдээ сайн хүн болгосон, нутагтаа дуугүй, Н.******* гэсэн нэртэй, нутгийн хүн бүр хүндэлж явдаг. Би Н.*******ийг хүнтэй маргалдаж зодолдсон талаар сонсоод их гайхаж байна. Н.*******т ямар ч хүн үг хэлж байсан дуугүй байдаг хүн. Энэ хэргээс болоод манай найз болох Н.*******ийн бие нь муудах юм бол гомдол гаргана. Би Н.*******тэй маргалдсан эмэгтнй хүнийг хүмүүсээс сонсоход их ааш муутай хүн болгонтой хэрэлдэж явдаг гэж сонссон. Зах дээр зогсож байгаа хүн болгон хэлнэ ... гэх мэдүүлэг / хх- ийн 17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн... Би Н.*******ийг танина. Бид Н.*******тэй найз нөхдийн холбоотой. Би Н.*******тэй  найз нөхөд болоод 26 жил болж байна. Манай найз Н.******* нь ямар нэгэн архи дарс хэрэглэдэггүй, хүн болгон хүндэлж явдаг нутаг усандаа дуугүй Н.******* нэртэй хүн байдаг. Н.******* нь ямар нэгэн ааш зан байхгүй, төлөв томоотой хүн. Н.******* нь хүнтэй маргалдаж хэрүүл зодоон хийж байхыг би ёстой хараагүй. Зан байдлын хувьд ямар нэгэн доголдол байхгүй их мундаг хүн ... гэх мэдүүлэг / хх- ийн 18 дугаар хуудас/ 

Шинжээч эмчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтээр “... Т.Күлимхааны биед гэмтэл учирсан байна. Т.ы биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн зөөлөн эдэд нэвчдэс зүүн нүдний дээд, доод зовхинд 5х3 см, эрүүний баруун доод хэсэгт 2х1 см тус бүр цус хуралтууд хамрын зүүн хажууд 0.8 см, зүүн шанаанд 0.5 см өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.   Т.Күлимхааны биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Т.Күлимхааны биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хуль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт” /хх-45-46 хуудас/

- 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Т.Күлимхааны мэдүүлгийг газар дэээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн -118-120 хуудас/

-2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Н.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 121-123 хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: Би захын доод талын лангуун дээр тамхи татаад явж байсан чинь нэг хүн та тамхиа хая гэсэн сорж явж байгаад хаячихлаа. Тэгсэн энэ хүн надруу ууж байсан халуун усаа цацаад заамдаж аваад хоолой боогоод цамцны товч таслаад хаячихлаа. Хоолой боохоор нь би гараараа түлхтэл нүдний шил нь хагарсан байна лээ, би цохъё гэж цохиогүй, биеэ хамгаалах гэж тэгсэн. Тамхинаас болж маргаан эхэлсэн, надад хохирлыг төлөх мөнгө байхгүй ч 163000 төгрөгний хохирлыг төлсөн...  гэх мэдүүлэг...

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн  ******* сумын  багийн  26-05 оршин суудаг, 1962 оны 04 дүгээр сарын 04-нд төрсөн, 55 настай, ам бүл 2, хувиараа бизнес эрхэлдэг, дугаарын регистртэй/   овогт ий Күлимхааны өгсөн...   Энэ хүн миний урд талын хүнд мөнгө өгөх бололтой яриад тамхи татаад зогсож байсан. Би та тамхиа цааш татчих гэж хэлсэн.  Гэтэл миний урдаас яадаг юм гэж хэлэхээр нь тамхи татах газар олдоогүй биш. Та жаахан цааш татчих гэсэн чинь яадаг юм муу хөгшин янхан минь миний тамхи татахыг заадаг чи хэн юм гэсэн. Би тэгэхээр нь би наад тамхи руу чинь ус цацлаа шүү гэж байгаад ус цацсан. Тэгтэл ирээд намайг өшиглөсөн. Дараа нь шанаа руу цохисон чинь толгой эргэсэн. Тэгтэл намайг заамдаад авсан. Нүдний шилтэй нүдрүү цохисон. Толгой эргээд байхаар нь би цагдаа дуудсан. Тэр хооронд зугтсан. Би утсыг нь олж байгаад цагдаад өгсөн. Энэ хүн худлаа яриад байна Намайг заамдсан гээд юу яриад байгаа юм бэ? би энэ хөгшин байтугай ээжээрээ цохиулж үзээгүй. Гэтэл би гудамжинд тамхи татаад явж байсан бүдүүлэг хүнээр цохиулж байна. Худлаа мэдүүлэг өгж байна. Самган нь өөрөө хараад зогсож байсан.  Тухайн үед та харж байгаа биз хөгшин чинь надад ингэж хэлж байна шүү гэсэн чинь харлаа харлаа гэж хэлж байсан. Би маш их гомдолтой байна. Нүдрүү цохисоноос хойш миний нүд маш их хатгаж өвддөг болсон. Мөрөөрөө ажлаа хийгээд зогсож байсан хүнийг тэгж хэлнэ гэдэгт би маш их гомдолтой байна. Орой манай хүүхэд ирээд хүүхэд хараад би эмнэлэгээр явж чадаагүй. Одоо би хүмүүсээс ичээд эмнэлэгээр явж чадахгүй байна. Нүдний хөх одоо болтол арилаагүй байна. Хэдэн сар болж байна. Би гомдолтой байна. Надруу тамхиа үлээгээд байхаар би тамхируу чинь ус цацлаа гээд ууж байсан  аяганы  тал усаа цацсан. Хохиролд 163000 төгрөг авсан. Цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа төлүүлнэ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой,  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу олж авсан байх тул хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 04 сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн  нутаг дэвсгэр Бараан захын үүдэн тус газарт хохирогч Т.тай маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, тархи доргилт, зүүн нүдний ухархайн зөөлөн эдэд нэвчдэс, зүүн нүдний дээд , доод зовхинд 5х3 см, эрүүний баруун доод хэсэгт 2х1 см, мөн зүүн нүдний салстад баруун хөлний шилбэнд 2х3 см тус бүр цус хуралтууд хамрын зүүн хажууд 0,8 см зүүн шанаанд 0,5 см өнгөц зулгаралт   гэх гэмтэл буюу  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Н.*******ийн өгсөн.... Би тухайн үед тамхиа татаад зогсож байхад цаашаа тамхиа тат  гээд ууж байсан аягатай усаа цацсан. Бид маргалдаж барьцалдаж  авах үед нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд салсан. Хохирол 163000 төгрөг төлсөн ... гэх мэдүүлэг, хохирогч Т.ы өгсөн... Миний дэргэд ирээд тамхи татаад байхаар нь  цаашаа тат гэсэн. Гэтэл өдий болтол тамхины утаа үзээгүй хаагуур явсан юм гэж маргалдаад заамдаж барьж аваад  нүүрэн тус газар нэг удаа цохисон. Би нүдний шил зүүсэн байсан. Нүдний шил  газар унаж хагарсан. Эмчилгээний зардалд 163000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг болон Т.Күлимхааны биед гэмтэл учирсан байна. Т.ы биед тархи доргилт, дүүн нүдний ухархайн зөөлөн эдэд нэвчдэс зүүн нүдний дээд, доод зовхинд 5х3 см, эрүүний баруун доод хэсэгт 2х1 см тус бүр цус хуралтууд хамрын зүүн хажууд 0.8 см, зүүн шанаанд 0.5 см өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Т.Күлимхааны биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Т.Күлимхааны биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хуль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 08-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Д.ийн өгсөн... манай нөхөр Н.******* баруун бүс төв захын үүдэн тус газар тамхи татаад явж  байсан. Тэгтэл лангуун дээр зогсож байсан эмэгтэй наад тамхиа хая гэсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж, тэр эмэгтэйгийн нүдний шил газар унасан, зүүн талын нүдний доод хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Би тэр хоёрыг арай гэж салгаад нөхрөө аваад гэртээ харьсан. Манай нөхөр шулуун гэдэсний хавдартай эмчийн хяналтанд байдаг ... гэх мэдүүлэг, зүүн талын гуя нь салсан, бор  хүрэн өнгийн нүдний шилийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, тэмдэглэл, гэрэл  зураг, шүүгдэгч Н.******* нь хохирогч Т.д  163000 төгрөгийг төлсөн тухай  хохирогч Т.аас Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, мөрдөн байцаалтад гэрч Х.Мерихааны өгсөн... 2017 оны 04 сарын 08-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай эхнэр Т. над руу залгаад “ хүнд зодуулчихлаа биеийн байдал хүнд байна “ гэсэн. Намайг гэрээс гараад Баруун бүсийн төв зах дээр очиход Т.ы зүүн талын нүд тагларсан байсан. Зүн талын нүдний доод хэсэгт шалбарсан цус шүүрч   гарч байсан. Цагдаагийн Бадамдорж гэгч байцаагч ирсэн. Түүнд Т.ыг зодсон хүний утас өгсөн. Манай эхнэр Т.ы дэргэд ******* гэгч ирээд тамхи татаад байхаар нь холдоод тат гэхэд үгэнд нь орохгүй, тамхины утаа үзээгүй хаана явсан янхан бэ гэж доромжилж, маргалдаж улмаар зүүн нүдэнд нь цохисон. Мөн хөл рүү өшиглөсөн байсан. Манай эхнэр аягатай усаа татаж байсан тамхи руу нь цацсан  гэсэн. Манай эхнэр захын гадна талын лангуун дээр бараа зардаг... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 2015 оны эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “ үйлдэл , эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,  шүүгдэгч Н.*******ийг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуйлийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450х1000 нэгж нийт 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол Эрүүгийн хуйлийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлах нь  зүйтэй.

Эрүүгийн 2017210000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг  шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.д 163000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч Т. нь цаашид гарах   хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Шүүгдэгч Н.*******  хөлдөөгчийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 0 сарын 26-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36,6,36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******т Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  Эрүүгийн  хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2 Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг  хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуйлийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг  450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуйлийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* ******* овогт *******ын ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож торгох ялыг хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5. Эрүүгийн 2017210000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг  шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,  хохирогч Т.д 163000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч цаашид гарах хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх   хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

6. Шүүгдэгч  Н.*******ийн   хөлдөөгчийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 0 сарын 26-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг  хэвээр хэрэглэсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болхыг дурдсугай. 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонгосноос хойш 15 хоногийн дотор улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид  гаргуулан өгсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч,  шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны  дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА