| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/01032/И |
| Дугаар | 142/шш2022/01019 |
| Огноо | 2022-08-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 142/шш2022/01019
2022 06 26 142/ШШ2022/01019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х Б ХХК нэхэмжлэлтэй, /утас: /,
Хариуцагч: М.БАт/ /утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 14 735 766.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З
Хариуцагч: М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Б хамтран үүрэг гүйцэтгэгч М. С нар нь Х Бны Орхон салбарын Наран тооцооны төвөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201944490682 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 11,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 19.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр авсан. 2021 оны 01 сарын 29-ны өдрийн ЗГ/202146005762 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 8,300,000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 13,564,911.77 төгрөгийн цалингийн зээлийг 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч М.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /Зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө/ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас 2022 оны 05 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 75 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч нь 2021 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн ЗГ/202146005762 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн байна. Үүнд: Үндсэн зээлд: 7,303,335.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт: 3,629,947.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 0 төгрөг, нийт 10,933,282.86 төгрөг төлсөн байна. Иймд зээлийн үлдэгдэл нийт 14 735 766.62 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Х Бинд 14 735 766 төгрөгийн өртэй нь үнэн. Төлөх чадваргүй болоод байна. Одоогоор би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтмол мөнгө төлж байгаа, иймд Х Бинд сард 200 000 төгрөг төлөх л бололцоотой болчихоод байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгч байгаа өр дууссан тохиолдолд нэмж өгөх бололцоотой гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч М.Б холбогдуулан 14 735 766.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Б нь шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Надад мөнгийг бүтнээр нь төлөх боломж бололцоо байхгүй байна. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлөлт хийж байгаа гэсэн.
Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 628.83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжаар 231 628.83 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х Б ХХК-ийн 14 735 766.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.Б төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 628.83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 231 628.83 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА