| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0096/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
2025 03 27 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд /цахимаар/
Шүүгдэгч *******,*******,*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой ******* *******, Хатгин овогтой ******* *******, Бодонгууд овогтой , овогтой , мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогтой нарт холбогдох 2521000510092 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 07 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогтой ******* ******* //.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дуурийн дуучин мэргэжилтэй, Дорнод аймгийн хөгжимт драмын театрт дуучин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивс тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогтой ******* ******* //.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-ийн барилга угсралтын дэд дарга, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,Бодонгууд овогтой //.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Дорнод аймгийн спорт хороонд багш дасгуулагч, ам бүл 3, аав дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1-57 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогтой //.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний менежмент мэргэжилтэй, “” ХХК-ийн реле хамгаалалтын инженер, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 212-5-27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогтой //.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нарын холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өөдөө манд ХХК”-ийн Шот ресторанд 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч*******ыг үл ялих шалтгааны улмаас зодож түүний баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны цөмөрсөн хугаралт, баруун нүдний склер, баруун чихний дэлбээний цус хуралт, эрүүний доод хэсгийн зулгаралтын ором гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өөдөө манд ХХК”-ийн Шот ресторанд 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч*******тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаан гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв. шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өөдөө манд ХХК”-ийн Шот ресторанд 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч*******ыг үл ялих шалтгааны улмаас зодож түүний баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны цөмөрсөн хугаралт, баруун нүдний склер, баруун чихний дэлбээний цус хуралт, эрүүний доод хэсгийн зулгаралтын ором гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өөдөө манд ХХК”-ийн Шот ресторанд 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч*******тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/,
2. Хохирогч*******ын дахин өгсөн “...Би Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинь Шинь нэртэй компанийн туслан гүйцэтгэгч компани болох "Икс икс и эм" ХХК-ийн релен хамгаалалтын инженер ажилтай. Манай байгууллагын хувьд 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг Шот нэртэй ресторанд шинэ жилийн баяр арга хэмжээгээ зохион байгуулсан. Тухайн өдөр баярын хэмжээ оройн 18 цагаас эхэлж 23 цагт дууссан. Ингээд миний зүгээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас нэг эрүүл жолооч болох ажлын эмэгтэйн нөхөрт машинаа түлхүүрээ өгч зарим хүмүүсийг эхнээс хүргэж өгөөрэй гээд явуулсан юм. Ингээд машинаа хүлээж байх хоорондоо тухайн ресторанд ажилчдын үлдсэн шагнал, цом зэргийг цуглуулаад цүнхэндээ хийх зэргээр байж байхад манай ажлын нь тухайн рестораны менежер залуутай маргалдаж хоорондоо өндөр дуугаар хэрэлдээд байсан. Гэхдээ тэр 2г хоорондоо зодолдож цохилцоод байгаа талаар хараагүй. Энэ үед би гэх менежер залууд нь хандаж "Танайх үйлчилгээний байгууллага байж үйлчлүүлэгч нартай яагаад маргалдаж хэрэлдээд байгаа юм бэ" гэх шаардлага тавьсан. Үүнээс бол гэх менежертэй нь миний бие хэсэг ам зөрж маргалдах болсон. Удалгүй бид 2 маргалдахаа больж би гарах гээд үүд орчимд нь заалны хэсэгт зогсож байхад ******* гэх залуу над руу ирээд "Чи яагаад байгаа юм бэ" гэж хэлээд миний нүүрэнд толгойгоо тулж мөргөсөн. Энэ үйлдэлд нь би дургүйцэж ******* гэх залууг алгадсан. Үүнээс болж бид 2 зууралцаж зодолдож болсон. ******* ч намайг цохих үйлдэл хийж байсан би ч *******ийг цохих үйлдэл хийж байсан оносон эсэх талаар мэдэхгүй байна. Бид хоёрыг зууралцаж зодолдож эхлээд удаагүй байхад л ойр орчимд орчимд байсан хүмүүс бөөнөөрөө ирж тал талаас намайг цохих болсон. Би хэн хэн хэрхэн намайг цохиж байгаа талаар харж чадаагүй бөгөөд үсдүүлж доошоо тонгойсон байдалтай байсан. Би бол тонгойсон байдалтайгаа удаан байсан бөгөөд доороос буюу нүүр хэсэг орчимд хэн нэгний өвдөг, дараагаар хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэрэг үйлдлүүд ээлж дараалан миний биед халдаж эхэлсэн. Ингээд бөөгнөрсөн зууралцан салж хэсэг маргаан намдсан бөгөөд манай ажлын гэх залуу бөөгнөрсөн зодоон дунд намайг цохиж байсан хүмүүсийн нэг нь байсан учраас би түүнд гомдож "Би таныг өмөөрсөн хүн байтал бусадтай нийлж намайг цохилоо"хэмээн очиж зууралцаж эхэлсэн. Бид 2-г зууралцаж байхад миний араас хэн нэг нь намайг боож газарт унагааж маргаан зогссон бөгөөд үүнээс хойш би хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй байж байхад цагдаа нар биднийг дагуулан 45 дугаар байранд байрлах хэсгийн өрөөндөө авч ирсэн. Ингээд тухайн цагдаатай болсон асуудлын талаар ярьж байгаад удалгүй эмнэлэг явж биеэ үзүүлээд гэр лүгээ харьсан...Миний биед бол хамгийн түрүүнд ******* халдсан. Үүнээс хойш би доош тонгойсон байсан учраас хэн хэн хэрхэн халдаж байгаа талаар тодорхой хараагүй. Харин энэ үйл явдлын маргааш нь Шот рестораны дүрс бичлэгээ үзэхэд *******, , *******, нар нь бүлэглэж миний биед ээлж дараалан халдаж байгаа дүрс бичлэг харагдсан байсан. ийн хувьд миний нүүр хэсэгт өвдөглөх, цохих зэргээр халдсан. Харин ******* гэх залуугийн хувьд нүүр хэсэгт минь олон удаа цохих, үсдэх, өшиглөх зэргээр халдсан. ******* гэгчийн хувьд бол миний нүүр хэсэгт олон удаа цохих, өшиглөх зэргээр халдаж байсан. Харин нь миний нүүр хэсэгт олон удаа цохих зэргээр халдаж байна лээ. Уг дүрс бичлэг нь тодорхой харуулж байсан... Надад тийм боломж байсан байх гэх бодож байна. ******* нь тухайн орой надтай нэг ч харилцаа үүсгээгүй байж над руу тийм байдлаар дайрч давшилсан үйлдэлд нь би дургүйцэж өөрийн зүгээс хариу үйлдэл үзүүлсэн. Миний энэ үйлдэл нь хууль бус байсан ч холбогдох хуулийн хариуцлага хүлээхээс татгалзах зүйл байхгүй. Харин эдгээр миний биед бүлэглэн халдаж байгаа буруутай этгээдүүдэд холбогдох хуулийн хариуцлагыг нь хүлээлгэж хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/
3.Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний хамар хугарсан байна. Одоогоор эмчилгээний зардал гэвэл хамраа үзүүлсэн, зураг авхуулсан төлбөр 80,000 төгрөг болоод байна. Цаашид би хагалгаанд орох бодолтой байгаа учраас шаардагдах зардлыг буруутай этгээдээр төлүүлэх бодолтой байгаа учраас шаардагдах зардлыг буруутай этгээдээр төлүүлэх бодолтой байна... Хэрэг болсон орой миний биед гэх залуугаас өөр хэн нэгэн халдсан зүйл байхгүй. Миний хувьд дуучин мэргэжилтэй учраас дуулах үед хамраараа амьсгал бүрэн авах боломжгүй байгаа учраас ажлаа хийж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуудас/
4.Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Миний хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг Шот нэртэй ресторанд менежер ажилтай. Болсон асуудлын талаар гэвэл 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллага дээр "” ХХК-ийн шинэ жилийн баярын арга хэмжээ болсон. Тухайн өдрийн 18 цагаас эхлээд 23 цагт дуусах ёстой байсан. Ингээд оройны 23 цаг болж хүмүүсээ гаргаж байхад тухайн байгууллагын хүмүүс архи уугаад гарахгүй суугаад байсан. Тухайн байгууллагын хүмүүс анх арга хэмжээгээ хийхдээ 23 цагаас гарна гэж тохирсон байсан. Гэтэл зарим хүмүүс нь ууж идээд тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан. Тухайн үед гэх залуугийн эхнэр болон өөрөө мөн бусад хэсэг хүмүүс гарахгүй маргаан үүсгээд байсан. Намайг тэдгээр хүмүүст гар гэсэн шаардлага тавьж байхад гэх залуу нь "Яах гээд байгаа писда вэ" гэх зэргээр намайг хараагаад байсан учир би түүнд гар гэсэн шаардлага тавьсан. Гэтэл бид 2н хажуу талаас түүний ажлын залуу орж ирээд намайг мөргөөд нүүр хэсэгт цохисон. Тухайн залуу бол манай байгууллагын арга хэмжээн дээр ирж дуулсан ******* гэх залуугийн ах нь гэх гэх залуу байгаа юм. Мөн тэр залуу над руу шилэн эдлэл шидсэн бөгөөд уг шилэн зүйл нь намайг онолгүй хагарсан. Тухайн үед миний хувьд уг залууг ******* гэх залуугийн ах нь учраас дуугүй өнгөрсөн. Энэ үед ******* нь гэх залуутай зууралцаж аваад зодолдож эхэлсэн. Миний хувьд байгууллагын менежер учраас тэдний зодооныг салгах гэж очсон. Хэсэг зодоон болж байхад дундуур нь орж салгах гэж байхдаа хэнийг ч юм мэдэхгүй байна салгах зорилготой нэг хүн өвдөгдсөн. Миний хувьд хэн нэгэнд гэмтэл учруулах шинжтэй халдсан зүйл байхгүй. Зодоон болох үйл явдал нь 10 минут орчим хугацаанд болсон. Ингээд тухайн зодооныг салгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Миний хувьд энэ талаараа бол мэдэхгүй байна. Би гэх залуутай маргалдаж муудалцаад түүний биед халдсан зүйл байхгүй. Харин салгаж байх явцдаа миний хөлийг татаад байхаар нь хөлөө татах зорилготой хэн нэгнийг бол өвдөгдсөн үйл явдал болсон. Гэхдээ энэ нь бол хэн нэгэнд гэмтэл учруулахаар үйлдэл байгаагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/
5. Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг Шот гэх нэртэй ресторанд 2024 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн хөтлөгчөөр ажиллаж байсан юм. Болсон асуудлын талаар гэвэл 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагаас оройн 23 цагийн хүртэл Шот ресторанд "" ХХК-ийн шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд тухайн арга хэмжээн дээр миний бие хөтлөгчөөр ажилласан. Орой 23 цагийн орчимд тухайн арга хэмжээ дуусаад би хувцсаа солиод тусдаа ширээн дээр сууж байхад тухайн байгууллагын менежер тэй шинэ жилээ тэмдэглэж байсан байгууллагын нэг ажилтан гэгч нь хэрэлдэж маргалдаад байсан. Яриаг нь сонсоход нь "Манайх хааж байна" гэхэд нь "Одоо удахгүй гарлаа" гэх зэргээр хоорондоо маргалдаж байсан. Тэр 2 бие биедээ ойртох үед нь салгаад байж байхад надтай хамт ажилладаг ******* гэх залуу тухайн байгууллагын гэх өөр нэг залуутай ямар шалтгааны улмаас маргалдсан юм бүү мэд, ямартай ч тэр 2 хоорондоо зууралцаж түрүүлж цохиж байгаа харагдсан. Ингээд миний бие найз *******ийг өмөөрч тухайн гэх залуугийн толгой хэсэгт 2-3 удаа цохисон үйлдэл байгаа. нь салахгүй байсан учраас би түүнийг дахин цохиж болохгүй юм байна гэж бодоод боогоод унагаасан. Ингээд л хэсэг маргалдаж байгаад цагдаагийн байгууллагад Шот рестораны зөөгч охин дуудлага өгсөн. Цаашид ямар нэгэн маргаан болоогүй. Зууралцсан маргаан нь ойролцоогоор 5 минут орчимд хугацаанд л үргэлжилсэн. Харин хэрэлдэж маргалдах үйл явдал нь удаан хугацаанд үргэлжилсэн... Миний хувьд ******* гэх найзыг маань тухайн залуу цохисон учраас би түүнийг өмөөрч гэх залууг цохих болсон. Түүнээс бид 2н дунд ямар нэгэн маргаан болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/
6.Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинь Шинь ХХК-ийн туслан гүйцэтгэгч "" ХХК-ийн ажилтан. Манай байгууллага нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагаас эхлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Шот нэртэй ресторанд шинэ жилийн баяр арга хэмжээгээ зохион байгуулсан. Уг арга хэмжээ ямар нэгэн асуудалгүй болж өнгөрсөн бөгөөд орой 23 цаг өнгөрч байхад тухайн Шот рестораны зөөгч залуутай би хэл амаар маргалдсан. Яг юу гэж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Учир нь би архи согтууруулах ундааны зүйл их хэмжээтэй хэрэглэсэн байсан учраас болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Ямартай ч тухайн үед манай нагац дүү ******* нь намайг салгаж болиулж байсан. Ингээд ******* нь тухайн үед манай ажлын гэх залуутай зууралцаж зодолдож эхэлсэн. Миний хувьд тэр 2г салгах санаатай дундуур нь ороод байж байхад манай дүү *******ийн хамраас нь цус гоожсон. Үүнийг хараад би уурлаж ыг цохиж эхэлсэн. ын толгой хэсэгт 3 удаа цохисон шиг санаж байна. Ингээд хэсэг зууралцаж байгаад салсан бөгөөд би маргалдаж байсан газраасаа баруун тийш алхаж байхад араас ирж дахин надтай зууралцаж эхэлсэн бөгөөд энэ үед бие биеэ цохиж зодох юм болоогүй хэсэг зууралцаж байгаад л салсан. Үүнээс хойш ямар нэгэн маргаан болоогүй салсан... Би нагац дүү *******ийг өмөөрч ын биед халдсан... *******, 2 харилцан зодолдсон. Мөн хөтлөгч залуу болон менежер гэх залуу 2 давхар халдсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 хуудас/
7.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би "" ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилд орсон. Манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагаас Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг Шот нэртэй ресторанд эхэлсэн. Шинэ жилийн баярын арга хэмжээ ямар нэгэн маргаангүй болж дууссан. Ингээд шинэ жилийн арга хэмжээ дуусахад манай нөхөр бид 2 бага зэрэг архи уусан байсан учраас машины түлхүүрээ ажлын хүний нөхөрт нь өгч ажлын хүмүүсээ зөөлгөж байсан юм. Ингээд машинаа хүлээгээд байж байх зуур хамгийн сүүлд нь үлдсэн. Ингээд би нөхрийн хамтаар ажлынхаа хүмүүсийн шагнал, эд зүйлсийг цуглуулаад цүнхэндээ хийгээд явах гэж байсан юм. Ингээд манай нөхөр гарах гээд үүд хэсэгт зогсож байсан бөгөөд би заал руу буцаж очоод ширээн дээр үлдсэн зарим эд зүйлсийг цуглуулаад буцаж ирэхэд манай нөхрийг олон хүмүүс нийлээд гарах хаалганы ойролцоо түүнийг доош тонгойлгон зодож байсан. Миний харснаар гэвэл зөөгч , хөтлөгч *******, *******, хамт ажилладаг нар нь манай нөхрийн тал талаас нь барьж үснээс нь зулгааж хөдөлгөөнгүй болгож байгаад нийлж зодож байсан. Миний сайн харснаар бол нь манай нөхрийг өвдөгдөж, өшиглөөд байгааг нь харсан. Би тэднийг салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан. Тухайн үйл явдал хэсэг хугацаанд үргэлжилж салаад дахин заалны хэсэгт очиход манай нөхөр тай зууралцаж авсан бөгөөд нь манай нөхрийн нүүр хэсэгт нь гараа зангидаж байгаад цохиж байгаа харагдсан. Ингээд үргэлжлүүлэн зууралцаж байхад ******* гэгч нь манай нөхрийг боож маргааныг зогсоосон. Үүнээс хойш дахин маргаан болоогүй бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгч дараагаар нь би нөхрийн хамтаар эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/
8.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг Шот ресторанд зөөгчөөр 2024 оны 12 дугаар сарын эхэн үеэс эхлэн ажилласан юм. Болсон асуудлын талаар тухайн өдөр манай Шот ресторанд "” гэх нэртэй компанийн шинэ жилийн баярын арга хэмжээ орой 18 цагаас эхэлсэн. Тухайн компанийн ажилчид нь ойролцоогоор 30-40 хүн оролцсон бөгөөд оройн 23 цагт үйл ажиллагаа нь дуусаж хүмүүсээ гаргаж эхэлсэн. Ингээд хүмүүсээ гаргасаар байж байгаад орой 23 цаг 50 минутын орчим болсон бөгөөд тухайн компанийн 6-7 хүн гарахгүй үлдсэн байсан. Манай рестораны хүмүүс ч тэдэнд хааж байна гараарай гэх шаардлага тавьсан юм. Гэтэл тухайн ажилчид дундаас нь гэх зөөгч рүү уурлаж хэл амаар маргалдаад байсан. Одоо түүнийг юу гэж хэлж маргалдаад байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ нь зөөгч нартай хэл амаар маргахаас биш зодолдож цохилцсон зүйл байхгүй. Ингээд гэгч нь зөөгч тэй маргалдаад зогсож байхад тухайн компанийн ажилтан нь ыг өмөөрч рүү үйлчлүүлэгч рүүгээ дайрлаа хөөж гаргалаа гэх утга бүхий зүйл зандрах маягтай хэлсэн чинь хажуугаас нь ******* гэгч нь орж ирээд тай нүүр тулж юм юм ярихад нь *******ийн нүүр хэсэгт нь цохиж улмаар тэр 2 бие биеэ 2-3 удаа цохиж дараагаар нэг нэгнийхээ үснээс зулгааж барилцалдаж авсан. Мөн энэ үед ******* гэгч нь хажуугаас орж *******ийг өмөөрч ын толгой хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Удалгүй гэгчийг хэдэн талаас бариад авсан бөгөөд , нар нь орж ирээд бариад байсан. ийн хувьд бол тэднийг салгах гэж байх үедээ ын нүүр хэсэгт нь 1-2 удаа өвдөгдөж байгаа харагдсан. Харин ын хувьд *******ийг өмөөрч ын толгой руу цохиж байгаа харагдсан. Ингээд миний хувьд тэдний голоор орж салгасан бөгөөд зодоон нь эхэлж байх үед би тэднийг салгаж чадахгүй байсан юм. нь тэдэнд зодуулж байгаа үйл явдал Шот рестораны үүдний хаалга орчимд болсон... *******, ******* нар нь манай байгууллагын үндсэн ажилчид бол биш. Харин байгууллагын шинэ жилийн баяр дээр хөтлөгч, дуучин хийж хамтран ажиллаж байсан хүмүүс байгаа юм... Манай байгууллагын хаах цаг болсон байсан учир тэдэнд хааж байна гараараа гэдгийг хэлсэн чинь нь биднийг хөөж байна хэмээн ойлгож хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Харин ыг хэрэлдэж байх явцад нь бусадтай маргалдаж эхлэх үед ******* нь түүнтэй ам зөрж хоорондоо зодолдож эхэлсэн... ******* гэгчийн хамраас нь цус гоожсон, үсдүүлж байх үедээ үс нь унасан байдалтай харагдаж байсан. Харин ын хувьд нүүр хэсэгтээ их олон удаа цохиулж өшиглүүлсэн учраас хавдаж цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/
9.Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч Н.Уянгын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дугаартай “...1.Н.ын биед баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны цөмөрсөн хугаралт, баруун нүдний склер, баруун чихний дэлбээний цус хуралт, эрүүний доод хэсгийн зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо... 2.Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна... 3.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа, баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны цөмөрсөн хугарал гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 60-61 хуудас/
10. Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 53 дугаартай “...1.С.*******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд монхоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой... 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55 хуудас/
11.Яаралтай тусламжийн шалгах хуудас /хх-ийн 62/
12.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 68-74/
13.Шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 106/
14.Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 117/
15.Шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 126
16.Шүүгдэгч*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 150/
17.Шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 139/
18.Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 168-172, 175-181/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч *******,*******,*******,******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч*******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******,*******,*******,*******,******* болон тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хяналт тавьж буй прокурор хүсэлтийг хангаж шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно./хх-ийн 182,185/
Энэ гэмт хэргийн улмаас*******,******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч*******ад шүүгдэгч*******аас 6 200 000 төгрөг эмчилгээний зардалд төлж барагдуулсан ба******* нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг бусдад төлөх төлбөр гэж үзсэн бөгөөд хохирогч******* нь ... миний биеийн байдал эдгэрч хэвийн болсон учир ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч*******ыг мөн бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Шүүгдэгч, хохирогч*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэг,*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэг тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч*******,******* нар нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй, мөн эмгэлгийн байгууллагаар үзүүлж, үйлчилгээ авсан зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 24,29/
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1.Прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг 500 нэгжтэй буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх ба энэ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,*******,*******,******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч*******,******* нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр нэхэмжлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатгин овогтой ******* *******, Боржигон овогтой ******* *******, Бодонгууд овогтой , овогтой нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* *******, , нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр,
шүүгдэгч Наранмандахын ыг Эүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,*******,*******,******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хохирогч*******ад шүүгдэгч*******аас 6 200 000 төгрөг төлсөн ба шүүгдэгч*******, *******,*******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч, хохирогч*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэг,*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэг тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч*******,******* нар нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,*******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ