Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/142

 

2025          05         09                                     2025/ШЦТ/142

                                                         

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******, Боржигон овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2521000000101 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр  сарын 08-ны өдрийн 10 цаг 14 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг,******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 /хорих мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорих цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ******* /РД: *******/.

   Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн -Уул суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 5-р байранд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч овогт , овогт нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны оройн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “” буудалд үйлчлүүлж байсан иргэн эзэмшлийн Самсунг А55 маркийн гар утсыг, кейсны хамтаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч 729,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч овогт *******, Боржигон овогт ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч *******ийн “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг.

2. Шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч*******ийн “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг.

2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

3. Хохирогч "... 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр , гэдэг хоёр найзтайгаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “” буудалд пиво уугаад сууж байсан ба ажилтай гээд 18 цагийн үед гараад явсан, араас нь удалгүй бас гараад явсан, хоёр найзыгаа явсны дараа хэсэг амрах гээд унтсан тэгэхэд гар утас маань дэрний хажууд байсан, мөн найз маань гарахынхаа өмнө гар утас чинь дэрний чинь хажууд байна шүү гэж хэлж байсан. Би унтаад байж байхад орж ирээд сэрээсэн тэр үед 20 цаг болж байсан найз маань надад хандаж “сэрээрэй ажилдаа явах цаг чинь болсон байна” гэсэн, би орноосоо босоод гар утсаа авах гэхэд гар утас маань байгаагүй би гайхаад найзаасаа асуухад намайг гарахад гар утас дэрний чинь хажууд байсан гэж надад хэлсэн, тэгээд би гар утсаа хулгайд алдсан гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/.

4.Иргэний нэхэмжлэгч “...Би хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулах 24-р байрны гадаа машинтайгаа зогсож байхад буюу 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед мөн хувиараа таксинд явдаг "" гэх залуу над руу өөрийнхөө утаснаас холбогдоод " хөгшөөн, энд нэг эмэгтэй гар утас зарна гээд явж байна, чи авах уу" гэхээр нь "аваад ирээ үзье" гэж хэлсэн. Тэгсэн чинь гэх залуу гар утсаа зарна гээд байсан гэх эмэгтэйг дагуулан ирсэн. Тэр эмэгтэй хэлэхдээ “миний өөрийн гар утас байгаа юмаа, би 150,000 төгрөгт зарна" гэхээр нь би "100,000 төгрөг л байна" гээд тухайн гар утсыг 100,000 төгрөгөөр авахаар болсон юм. Тэгээд Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулах Афта нэртэй дэлгүүрийн АТМ-ээс Хаан банкны тоот данснаас 100,000 төгрөг аваад гэх эмэгтэйд өгч, тэр эмэгтэйгээс Самсунг А55 маркийн, хальсан кейстэй, хөх өнгийн гар утсыг хүлээн авсан. Миний хувьд тухайн гар утсыг хулгайн гэдгийг мэдээгүй бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө цагдаагаас над руу холбогдоод "таны худалдан авсан гар утас хулгайнх байна, мэдүүлэг авна, хүрээд ир" гэж хэлсэн. Миний хувьд 100,000 төгрөгөө , нараас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу өнөөдөр дансаар авсан бөгөөд миний зүгээс гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

5.Гэрч “...Намайг хүмүүс гэж дууддаг бөгөөд би 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой гэртээ унтаж байсан чинь манай багын найз буюу над руу залгаад “эхнэртээ гар утас авч өгсөн юм аа, жаахан уугаад халчихлаа, хямдхан утас зармаар байна, буудлаас гараад явж байна” гэхээр нь би “авахгүй” гэтэл “чи тэгвэл худалдан авах хүн асуугаад өгөлдөө” гээд байсан. Тэгээд би мөн такси үйлчилгээнд явдаг тай холбогдоод "гар утас авах уу?” гэтэл зөвшөөрч “хүрээд ирээ үзье” гэж хэлсэн. Тэгээд би г эхнэр тэй нь Хэрлэн сумын 6-р баг 24-р байрны орчмоос очиж авсан. Тэр хоёр согтуу байсан бөгөөд "зарах гэж байгаа гар утас чинь асуудалгүй байгаа юм байгаа биз дээ" гэсэн чинь тэр хоёр "асуудал байхгүй" гээд байсан. Тэгээд би тэй нь хамт руу очоод нарыг уулзуулсан бөгөөд тэр хоёр тохиролцоод тэр гар утсыг 100,000 төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Улмаар нь Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллаагаа явуулах Афта худалдааны төвийн АТМ-ээс бэлнээр 100,000 төгрөг гарган авч т өгөөд гар утсыг нь хүлээн авсан юм. Миний хувьд уг гар утсыг хулгайн гэдгийг огт мэдээгүй, нь т худалдан авч өгсөн гэж яриад байхаар нь архи уугаад халсан хүмүүс зараад архи уух гэж байгаа юм байлгүй л гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

6.Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 30-35-р хуудас/

7.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14-р тал/

8.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-р тал/

            9.Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансы хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 18-19-р тал/

            10.Сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 41-42-р тал/

11.Шүүгдэгч*******ийн яллагдагчаар өгсөн  мэдүүлэг “... би хамтран амьдрагч ийн хамтаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад гадуур архи ууж байгаад Хэрлэн сумын 6-р багт багт үйл ажиллагаа явуулах “” буудал руу 18-19 цагийн үед зах дээр архи уудаг 2-3 хүний хамтаар орж үйлчлүүлсэн. ... тэгээд нэлээн согтсон бөгөөд би тухайн буудлын 5 дугаартай өөр нэгэн өрөө рүү ороод нөхөр ийг дуудсан юмаа. Тэр өрөөнд нэг залуу ганцаараа унтаж амарч байсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад тухайн хүний толгойны хажууд байсан Самсунга-55 маркийн гар утас /хальсан гэртэй/-ыг аваад өрөөнөөс нь гарсан. ... тэр залууд 100 000 төгрөгөөр уг гар утсыг зарсан бөгөөд тухайн мөнгийг архи уугаад дуусгачихсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/

12.Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн  мэдүүлэг “... би хамтран амьдрагч ийн хамтаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад гадуур архи ууж байгаад Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулах “” буудал руу 18-19 цагийн үед зах дээр архи уудаг 2-3 хүний хамтаар орж үйлчлүүлсэн. Яг хэн хэнтэй орсноо бол санахгүй байна. Тэгээд тухайн буудлын 5 дугаартай өөр нэгэн өрөө рүү ороод намайг дуудсан юмаа. Би араас нь ороход тэр өрөөнд нэг залуу ганцаараа унтаж амарч байсан юм. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад би тухайн хүний толгой хажууд байсан Самсунг-а маркийн гар утас /хальсан гэртэй/-ийг аваад өрөөнөөс нь гарсан. ... тэгээд тэр залууд манай эхнэр нь 100,000 төгрөгөөр уг гар утсыг зарсан бөгөөд тухайн мөнгийг архи уугаад дуусгачихсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

13.Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56, 59-60,63-68,75/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

            Шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд шүүгдэгч *******,******* нарыг 250 /хоёр зуун тавин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг прокурор гаргасаныг шүүгдэгч зөвшөөрсөн байх ба энэ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг  250 /хоёр зуун тавин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хохирол, хор уршгийн төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 729,600 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Т.д 100 000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан бөгөөд хохирогч Б.Золбаяр нь уг утсаа 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр буцааж авсан бөгөөд энэ нь ... эд зүйл/ баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/-р талд байгаа нотлох баримтаар, мөн иргэний нэхэмжлэгч Т. нь “... миний зүгээс гаргах ямар нэгэн санал, хүсэлт байхгүй ... гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч *******, Д.Эрдэнчимэг нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хүснэгтийн маягтаар нэгдүгээр зэрэглэл тогтсон бөгөөд, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******ийн *******,*******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

1.Шүүгдэгч овогт *******, Боржигон овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,******* нарыг 250 /хоёр зуун тавин  цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

4 .Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн *******,*******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, Д.Эрдэнчимэг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ОТГОНЖАРГАЛ