| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
2025 04 22 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, М.Энхтуяа
Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигт овогт *******, Боржигон овогт *******, Цөгрөг зуутраг овогт ******* нарт холбогдох 2521000480123 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 15 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 25-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын нярав засварчин мэргэжилтэй, ЗХ-ний ******* ангийн авто техникийн албаны аккумляторчин ажилтай, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамтаар Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигт овогт ******* /РД:*******/
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Тал нутгийн ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дорнод аймаг сум 9 дүгээр баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт /РД:/
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Цэргийн автын цахилгаанчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ******* ангийн засварын тасгийн захирагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Дорнод аймгийн сумын 7 дугаар баг гийн 503 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Цөгрөг зуутраг овогт /РД:/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч овогтой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” пабд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр *******,******* нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдож хохирогч *******ы биед цээжний баруун хажуу хэсэг, зүүн хөхний дээд хэсэг, баруун бугалганд шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч*******ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, 11,12-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч овогтой нь *******тай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” пабд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр хохирогч*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдож хохирогч*******ын биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, 22-р шүдний сулрал, зүүн хацар, баруун зулай, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч овогтой нь*******тэй бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” пабд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр хохирогч*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдож хохирогч*******ын биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, 22-р шүдний сулрал, зүүн хацар, баруун зулай, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь шүүх хуралдаан гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч овогтой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” пабд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр *******,******* нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдож хохирогч *******ы биед цээжний баруун хажуу хэсэг, зүүн хөхний дээд хэсэг, баруун бугалганд шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч*******ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, 11,12-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2.Шүүгдэгч овогтой нь *******тай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” пабд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр хохирогч*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдож хохирогч*******ын биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, 22-р шүдний сулрал, зүүн хацар, баруун зулай, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
3.Шүүгдэгч овогтой нь*******тэй бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” пабд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр хохирогч*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдож хохирогч*******ын биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, 22-р шүдний сулрал, зүүн хацар, баруун зулай, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм
гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
4.Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "....Би 2024 оны 12 дугаар сарын 11-ний орой сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ханан булаг баар руу 21 цаг өнгөрч байхад найзууд байна гэхээр нь араас нь орсон юм. Ингээд бааранд найзуудын хамт ганц нэг пиво уугаад бүжгийн талбайд ганцаараа бүжиглэж байхад танихгүй залуус араас түлхээд мөрлөөд байсан тэгэхээр нь би өөдөөс нь түлхсэн. Тэгсэн намайг бүжгийн талбайгаас гардаа, зайлдаа гэх утгатай үг хэлээд байж байхад цаанаас нь 2 залуу ирээд намайг тойроод үг хэлээд өдөөд байсан тэгэхээр нь би мөн нэг танихгүй залууг нүүр рүү нь гараараа түлхсэн. Тэгээд бид хэд маргалдаж байхад мөн танихгүй нэг залуу нь шууд миний шүд уруул хэсэг рүү цохисон ба амнаас цус гараад уруул дотор хэсэгтээ язарсан. Тэгэхээр нь би тухайн залууг барьж аваад доороо хийгээд тэврээд унасан тэгэхэд нөгөө хоёр нь миний дээрээс толгой бие хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тухайн үед би хальт ухаан алдсан бөгөөд нэг сэргэхэд тайзны ард зурагтны ард пудволкоороо цус дараад байж байтал найз Одбаяр юу болсон бэ гээд би сэргэсэн. Тэгэхэд миний зүүн нүд хөхөрч хавдаад юм харагдахгүй байсан бөгөөд тухайн 3 залууг байгаа эсэхийг харахад байхгүй байсан. Ингээд би маргааш нь гомдол гаргасан чинь тухайн 3 залуу нь 327 дугаар ангид ажилдаг , , гэх нэртэй хүмүүс байсан байх, утас нь , . Тэгээд би Улаанбаатар хот руу очиж Интермед эмнэлэгт 12 сарын 14-ний өдөр үзүүлэхэд нүдний ухархайн доод ханын зөрүүтэй хугаралтай байна, үүнээс болоод нүдний булчин хатангирших, хараагүй болох аюултай тул хагалгаанд яаралтай ор гэж хэлсэн..Миний хувьд энэ хэрэгт , нар нь бүлэглэж миний биед гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэдний зүгээс надад эмчилгээний 6,000,000 төгрөг өгсөн. Мөн миний зүгээс , нарын биед гэмтэл учруулсан өөрийн буруутай үйлдэл хүлээн зөвшөөрч байна. Одоо бол надад ..гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн10х, 12х/
5.Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн орой миний хувьд хамт ажилладаг дүү , ах нарын хамтаар сумын 6 дугаар баг Ханан булаг рестораны 2 давхрын зааланд сууж үйлчлүүлсэн. Тухайн орой энэ хэргийн хохирогч гэгч нь архи уусан байдалтай байсан бөгөөд түүнтэй хамт үл таних Вьетнам 2 залуу байсан. Ингээд орой 23 цагийн орчимд бүжгийн талбай дээр гэгч нь манай ажлынтай маргалдаж дүү г өдөж гарч зодолдъё, та нар намайг, барахгүй шүү гэх зэргээр үг хэлээр өдөх үйлдэл гаргасан бөгөөд маргаан үүнээс болсон. Тухайн маргаанаас болж тэр 2 өөдөөс нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй тэвчиж байгаад ширээн дээрээ буцаж ирж суусан. Удалгүй дахин бүжгийн талбай дээр гарахад гэх залуу дахин таарч маргалдсан бөгөөд хоорондоо зодолдох гээд байгааг хараад тэдний голоор орж салгасан. Ингээд, нар нь зууралцсан бөгөөд би тэднийг салгаж байхад нь миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний зүүн нүдний доод хэсэгт язарч цус гоожиж эхэлсэн. Энэ үед Ханан булаг рестораны ажилтан надад цусаа тогтоо хэмээн салфьтика өгч би түүгээр нь цусаа дараад байж байх үедээ уур хүрч руу цохих гэж далайгаад хий авсан үед нь намайг зөрүүлэн цохиход би арагш болсон. Энэ үед нь намайг өмөөрч руу дайрсан бөгөөд ыг бид 2 газарт унагааж хэд хэд цохисон. Яг хэд цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ямартай ч толгой, нуруу, дал хэсэгт нь цохиж, өвдөглөсөн. Харин энэ үйлдлийн хариуд ньтай зууралцаж доороо оруулаад цээж болон баруун, зүүн гарын бугалга хэсэгт нь гээд нийтдээ 4-5 газар, хазаж гэмтэл учруулсан. Энэ үед би газраас босож , нарыг салгах гэтэл тэр 2 салахгүй дийлдэхгүй байсан учир газраар нэг чирч татсан боловч хоорондоо салахгүй дийлдэхгүй байсан. Энэ үедээ би ын нуруу, дал хэсэгт нь нидрэх маягтай цохисон... Удалгүй нь ирж надтай нийлээд тэр хоёрыг салгасан....Миний зүүн нүдний доод хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл учирсан...Уруулын дээд хэсэгт гэмтэл учирч үүдэн 2 шүд хөдөлгөөн орсон...Би энэ хэрэгттай бүлэглэж ын биед гэмтэл учруулсан өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн улмаас миний биед учирсан гэмтэл бэртэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй “ гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х, 18х/
6.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ханан булаг нэртэй ресторанд хамт ажилладаг дүү нар болох , нарын хамтаар орж үйлчлүүлж пиво ууцгаасан. Ингээд үйлчлүүлж байх явцад тухайн ресторанд үйлчлүүлж байсан гэх нэртэй залуу эмэгтэй хүн хоргоогоод зүгээр байхгүй байсан учир би түүнд хандаж “одоо болио эмэгтэй хүмүүсийг зүгээр байлгаач” гэж хэлэхэд “чамд хамаагүй, Дорнодод намайг барах хүн байхгүй, би хүн дуудна” гээд хэсэг хэл амаар маргаж байгаад больсон. Ингээд хэсэг хугацааны дараа надтай хамт явж байсан гэх залууг хоёулаа гаръя, зодолдъё гэх зэргээр түүнийг татаж чангаагаад байсан бөгөөд хариуд нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй суусан. Ингээд хоорондоо маргалдах гээд зогсож байх үедээ гэгч нь гэх хамт явж байсан дүүг маань нүүр хэсэгт нь цохисон. Энэ үйлдлийн хариуд түүн рүү дайрсан бөгөөд би ч түүнийг өмөөрч тай хамт гэх залуу руу дайрсан. Энэ үедээ би хөл алдаж гэх залуугийн доор нь орж унасан бөгөөд тэрээр миний цээжин дээр хазаж эхэлсэн. Энэ үед нь хэрхэн ямар үйлдэл хийж байгааг харж чадахгүй байсан. Учир нь гэх залуугийн доор ороод хазуулаад байсан юм. Удалгүй би түүнийг түлхэж өөрөөсөө холдуулахад , нар нь түүнийг дээшээ татаж намайг доороос босгосон. Миний хувьд босож ирээд түүнд хазуулсан уурандаа түүнийг өшиглөсөн. Би тухайн үед түүний хэвлийн орчимд өшиглөж байна л гэж бодсон. Гэхдээ би буруу бодож байсан юм байна би түүний нүүр хэсэгт өшиглөсөн юм шиг байна. Үүнийг надтай хамт байсан , нар маань харсан байсан. Миний цээжний зүүн хэсэг, баруун хавирга, зүүн гарын бугалга орчимд хазуулж язарсан шарх үүссэн. Үүнийг тухайн гэх залуу хазаж учруулсан юм аа. Өөрөөр миний биед халдсан хэн нэгэн байхгүй...Түүний биед бид 2-с өөр халдсан хүн байхгүй...Би энэ хэрэгт тэй бүлэглэн ын биед гэмтэл учруулсан өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн улмаас миний биед учирсан гэмтэл бэртэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21х, 23х/
7.Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би тухайн орой 20 цагийн орчимд сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ханан булаг рестораны 2 давхарт ажлын ах нар болох , нарын хамтаар орсон. Ингээд үйлчлүүлээд байж байхад орой 23 цагийн орчимд тухайн ресторанаар үйлчлүүлж байсан гэх залуу биеэ зөв авч явахгүй хүн амьтанд үсчээд байсан. Ингэж байх үедээ намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад ямар ч шалтгаангүйгээр намайг түлхэж үүнээс болоод бид хоёр хэл амаараа маргалдаж эхлэхэд тэрээр миний гарнаас татаж хоёулаа гарч зодолдъё, үзье гэх зэргээр хэл амаар өдөөд байсан. Би түүнд татгалзсан хариу хэлж ширээн дээрээ буцаж ирээд суусан. Ингээд хэсэг хугацааны дараа бүжгийн талбай дээр надтай хамт явж байсан, нар нь тухайн гэх залуутай зодолдоод байж байсан. Би тэдэн очиход нь ахыг доороо хийж байгаад дээрээс нь дараад цээж, гар хэсгээс нь хазаж байгаа харагдсан. ах түүнд хазуулаад орилж байхад тэрээр тавихгүй байсан. Ингээд л би шууд гэх залууг татаж босгоод зодооныг салгасан бөгөөд энэ үед ах босож ирээд гэх залуугийн нүүр хэсэгт 2 удаа өшиглөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/
8.Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний хувьд Ханан булаг Эрдэнэ ХХК-ийн Ханан булаг паб-д барменаар ажилладаг. Тэр орой болсон асуудлын талаар гэвэл миний зүс таних гэх Зэвсэгт хүчний ******* ангид ажилладаг залуу ажлынхаа 2 залуутай орж ирсэн...Мөн тэдэнтэй хамт өндөр махлаг залуу, 2 Вьетнам залуутай бас үйлчлүүлж байсан...манай байгууллагын үйл ажиллагаа дуусаж зогссон байх үед 2 Вьетнам залуутай хамт явж байсан залуу нь гэх залуутай хамт явж байсан 2 залуугийн өндөртэй нь бүжгийн талбай дээр ам хэлээр маргалдаж эхэлсэн. Гэхдээ тэдний хувьд бие биетэйгээ зодолдсон зүйл байхгүй хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Ингээд хэсэг маргаан үргэлжлээд байж байхад гэх залуу тэдний голоор орж салгах гэтэл нөгөө маргалдаад байсан өндөр биерхүү залуу нь ийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Ингээд ийг цохисон үйлдлийн дараагаар түүний зүүн нүдний доод хэсгээс цус гоожиж байгаа харагдсан учир би түүнд сальфитка авчирч өгсөн. Тэрээр намайг сальфитка өгөх хүртэл өөрөөс нь цус гоожиж байгааг мэдээгүй байсан бололтой намайг цусаа арч гээд сальфитка өгөхөд тэрээр өөрийг нь цохисон өндөр залуу руу дайрч эхэлсэн. Энэ үед тэй хамт явж байсан намхан залуу нь тэй хамт дайрч хамт цохиж эхэлсэн. Тухайн залуу газар унаж хэсэг цохиулж байгаад нь хамт явсан залуугаа өндөр биерхүү залуугаас салгах гэтэл нөгөө өндөр биерхүү залуу нь тэй хамт явсан нөгөө залууг нь хазаж тавихгүй байсан. Ингээд хэсэг зууралдаж байхад нөгөө өндөр туранхай залуу нь ирээд арай гэж салгахад нөгөө намхан залуу нь доороос босож ирээд шууд л нөгөө өндөр биерхүү залуугийн нүүр хэсэгт нь өшиглөж байгаа харагдсан. Тухайн үйл явдлаас хойш олон хоног өнгөрсөн учраас яг хэдэн удаа өшиглөж байсан талаар нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Ингээд л тэр намхан залууг холдуулан салгахад цаашид ямар нэгэн зодоон цохион болоогүй. Миний хувьд тэдгээр хүмүүсийн гэх залууг л танина...Өндөр биерхүү залуутай хамт явж байсан 2 Вьетнам залуу нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй зодолдсон зүйл байхгүй. Тухайн зодоон нь тэр гурвын дунд л болсон юм. Ингээд тэр хүмүүс гараад явсан бөгөөд дахин орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/
9.Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 1.“...Б.ын биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, 22-р шүдний сулрал, зүүн хацар, баруун зулай, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-48х/
10.Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 1.“...*******ы биед цээжний баруун хажуу хэсэг, зүүн хөхний дээд хэсэг, баруун бугалганд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55х/
11.Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 1. “...Б.ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, 11, 12-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63х /
12.Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 28-30/
13.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 67-69/
14.Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 27х
16.Шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84/
14.Шүүгдэгч*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 92/
15.Шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 100/
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 115-117, 119-126/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч*******, ******* нарын хувьд бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч*******ын хувьд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******,*******,******* болон тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хяналт тавьж буй прокурор хүсэлтийг хангаж шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно./хх-ийн 127-129/
Энэ гэмт хэргийн улмаас *******,*******,******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******.******* нар нь хохирогч*******ын эмчилгээний зардалд 6 000 000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч ,******* нарыг бусдад төлөх төлбөр гэж үзсэн бөгөөд хохирогч *******,******* нар нь ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч*******ыг мөн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч, хохирогч *******,*******,******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэг тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч,*******,******* нар нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй, мөн эмгэлгийн байгууллагаар үзүүлж, үйлчилгээ авсан зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 67-69/
Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад хохирогч******* нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2 192 629 төгрөг, хохирогч ******* нь 28 350 төгрөг,******* 40 000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд шүүгдэгч******* нь хохирогч *******,******* нарын эмчилгээний зардалд нийт 68 350 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангын MN090090100900020080 дугаартай дансанд шилжүүлжээ.
Харин шүүгдэгч *******,******* нар нь хохирогч*******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулсан 2 192 629 төгрөгнөөс тус бүр 100 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 1 992 629 төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 996 314.5 төгрөгийг гаргуулж, *******,******* нараас Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар нь тус тус хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч*******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих боломжтой болохыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогч Б.ын эмнэлэгийн тусламж үйлчилгээний төлбөрт 2 192 629 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаар иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн ба шүүгдэгч*******, ******* нар нь шүүх хуралдаан дээр тус бүр 100 000 төгрөг, нийт 200 000 төгрөг төлж үлдэх 1 992 629 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч*******, ******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 996 314.5 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигт овогт *******, Цөгрөг зуутраг овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Боржигон овогт *******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Боржигт овогт *******, Цөгрөг зуутраг овогт нарыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, *******,******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******,******* нар нь хохирогч*******ын эмчилгээний зардалд 6 000 000 төгрөг төлж барагдуулсан, харин хохирогч *******,******* нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогч*******ын эмчилгээний зардалд төлөгдөөгүй 1 992 629 төгрөгөөс шүүгдэгч *******аас 996 314.5 төгрөг,*******ээс 996 314.5 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй ба баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ