Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

2025        03         27                                     

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах

Хохирогч Д.

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саруул овогт ******* холбогдох эрүүгийн 2421000000275 дугаартай хэргийг, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс  2025 оны 02 дугаар  сарын 25-ны өдрийн 11 цаг 24 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  1974 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг хасаж, 2 жил 10 хоногийн хорих ялаар, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Саруул овогт ******* /РД: *******/

 

            Холбогдсон хэргийн талаар: ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Ялалтын ******* тоотод согтуугаар хохирогч ******* “охин ******* авч явна” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр охины хамт ******* гэр рүү орох үед нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан. Би охиндоо мөнгө өгөхөд охин маань гарч чихэр авч ирсэн. Гэтэл ******* нөхөр миний охиныг чихэр, амттай зүйлээр хоол хийдэг болсон уу гэж хэлээд алгадсан. Иймээс би охиноо өмөөрч ыг өшиглөх үед нь “шоронгийн хулгайч би чамайг цагдаад өгнө” гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаа ойрхон байсан ба дуудлага өгөөд шууд ******* гэрт орж ирсэн. Цагдаа нар намайг гар гэхээр нь би охиноо авч гэрээс нь гарсан. Тухайн үед охин маань уйлаад байсан тул буяны ажил гарч байсан айлд хүргүүлсэн. Маргааш өглөө нь би буяны ажилтай байхад цагдаа нарын хамт ирсэн. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаа нар намайг охиноо аваад үлд гэхээр нь би хөдөө явах гэж байсан тул охиноо цагдаа нарыг байх үед хүлээлгэж өгье гээд өгсөн. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа над руу залгаж миний биед хохирол учирсан гэхээр нь би чамд гар хүрээгүй гэж хэлсэн. Хэрвээ би ******* эрүүл мэндэд хохирол учруулсан бол болсон асуудлын талаар үнэнээ хэлнэ гэх мэдүүлэг.

2.Хохирогч Д.  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би охиноо 2 настай байх үед нь хамтран амьдарч эхэлсэн. нь өөрөө хүүхэдгүй тул охиныг маань өөрийн охин шиг хайрлаж ханддаг. Би заримдаа охиноо цохих үед “миний охиныг чи цохилоо” гэж надаас өмөөрдөг. охиныг маань алгадсан гэж ******* худал хэлж байна. *******ыг гаднаас орж ирэх үед нь охин бид 3 гэртээ байсан ба нөхөр маань буузны гурил элдэж, би бууз чимхээд сууж байсан. ******* архи уугаад сууж байсан гэж худал хэлж байна. Харин хамт ирсэн хүнтэйгээ өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Намайг бууж жигнэх гэж байхад ******* хамт ирсэн хүнээ архи аваад ир гэж мөнгө өгч дэлгүүр явуулсан. Тухайн үед би ажил хийж байсан тул их хэмжээний архи уугаагүй. Би албан газар хүлээж авсан ба өглөө цэвэрлэгээ хийдэг тул гэрээсээ гараагүй. Би цагдаа руу өглөө нь залгаж “охиныг маань өглөө авч ирж өгнө гэсэн. Охин маань ирээгүй байна” гэж хэлэхэд цагдаа ирж намайг аваад айл руу очсон. Тухайн үед цагдаа охиноос маань “аавтайгаа үлдэх үү, ээжтэйгээ хамт явах уу” гэж асуухад охин маань “ээжтэйгээ хамт явна” гэж цагдаагийн албан хаагч гэрт хүргэсэн. ******* нь миний биед гэмтэл учруулах үедээ түрийтэй гуталтай явж байсан. ******* охиноо авч явна гэхээр нь “чи архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа тул өгч явуулахгүй” гэхэд “чи яагаад миний охиныг надад өгч явуулдаггүй юм” гэж хэлээд өшиглөсөн. *******ыг дахин өшиглөх үед би газарт унасан ба намайг унасны дараа дахин 2 удаа өшиглөсөн. Намайг ******* өшиглөх үед охин маань уйлсан. Тэгээд сэрж эмэгтэй хүнийг боль гэж хэлэхэд ******* охиныг маань аваад гарсан. ... гэв.

3.Насанд хүрээгүй гэрч *******аас мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр байлцуулсан мэдүүлэг авахад: “...би 2 аавтай, нэг аавыг маань гэдэг, нөгөө аавыг маань гэдэг. Би ээж , тэгээд аавтайгаа хамт хиймэл нуурын хажуугийн 73-р байранд амьдардаг. Манай ээж, аав тэр байранд орцны жижүүр хийдэг юм. ...******* аав маань намайг аваад явна гээд байсан. Би ******* аавтайгаа явах дургүй байсан юм. Тэгээд ээж минь ******* аавд намайг өгч явуулахгүй гээд ******* аавтай муудсан. Тэгээд ******* аав урт түрийтэй бажинкан гуталтай /бакал/ хөлөөрөө ээжийн маань цээж рүү /цээжний баруун дээд хэсэг рүү заав/ 1 удаа өшиглөсөн. Ээж маань цагдаа дуудсан. Цагдаа ирээд ******* аав намайг аваад явсан. Нуур хороололд ******* аавын найзынд хоносон. Маргааш өглөө нь ээж намайг ирж авсан. Ээж маань одоо ******* аавд зодуулсан газар нь өвдөөд шөнө унтаж чадахгүй байгаа ... гэжээ. /хх-ийн 24-25/

4. Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 орны 06 дугаар сарын 14-ний өдөр би Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод байх гэртээ эхнэр ******* хамтаар байж байхад 22 цагийн орчимд байх манай эхнэр ******* хуучин нөхөр ******* гаднаас орж ирсэн. Уг нь ******* охин Энхнарантай эхнэр бид 3 хамт амьдардаг ба охин маань тэр үед гадаа тоглож байсан. ******* 1 шил Монгол үйлдвэрийн 0,5 литрийн архитай орж ирсэн ба *******, бид  нар тэрийг нь хуваагаад уусан. Ууж байгаад би дахиад 1 шил архи нэмж авч уусан. Ингээд архи ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Тэгээд намайг унтаж байхад хэрүүл шуугиан болоод байхаар нь би сэртэл газарт хэвтчихсэн “ёооё” гээд харин ******* ******* дээрээс нь гараараа цохих гэж байхад нь би сэрээд *******ыг ******* дээрээс нь гараараа цохих гэж байхад би сэрээд *******ыг ******* дээрээс холдуулаад түлхсэн. ... энэ үед цагдаа дуудсан байсан ба цагдаа ч ирсэн. Би тэр үед нь унтаад өгсөн. Харин өглөө сэрэхэд Энхнаран байгаагүй ба ******* охиноо аваад явсан юм билээ. өглөө нь өөрөө араас нь явж байж охиноо араас нь авчирсан. ... гэжээ. /хх-ийн 33-34/

 

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 00 цаг 37 минутад “Хэрлэн сумын 7-р баг ******* тоотод манай салсан нөхөр согтуу ирээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага ирсний дагуу тус багийн ******* тоотод очиход тухайн айлд дуудлага өгсөн гэх согтуу эмэгтэй, тухайн эмэгтэйн салсан нөхөр болон шинэ нөхөр нь мөн өөр ахимаг насны нэг эрэгтэй, бага насны 1 охин нийлээд 5 хүн байсан. Дуудлага өгсөн эмэгтэй нь хуучин нөхрөө гэрээсээ хөөгөөд байсан ба охин нь харин аавтайгаа явна гээд аавыгаа тэврээд байхаар нь тухайн дуудлага өгсөн эмэгтэйн салсан нөхөр гэх хүнийг охиных нь хамт тухайн айлаас авч явж жижүүрийн машиндаа суулгаад ...охинтой нь хамт буяны ажил болж байгаа айл руу өөрөөр нь заалгаад 01 цаг өнгөрч байхад хүргэж өгсөн. Эрэгтэй болон охиныг тухайн хүний төрсөн эгч гэх эмэгтэйд хүлээлгэж өгсөн. Мөн үүрээр 06 цаг дөхөж байхад тухайн ******* тоотоос дуудлага өгсөн эмэгтэй нь дахин залгаад “хүүхэд маань алга болсон, би хүүхдээ хайгаад гудамжинд явж байна, би хаана яваагаа мэдэхгүй байна” гэх дуудлага өгсөн байсан. Дуудлагын дагуу Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт хорооллын зүүн захын айлд очиход ******* тоотын дуудлага өгсөн эмэгтэй хүүхэд алга болсон гээд байж байхаар нь “хүүхдийг чинь аавтай нь хамт хүргэж өгч эгчид нь хүлээлгэж өгсөн, өглөө манайхаас хаягийг нь асуугаад очоод аваарай” гэж тайлбарлахад ярьсан зүйлийг ойлгох ямар ч чадваргүй согтуу байсан...” гэжээ. /хх-ийн 40-41/

6. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг өнгөрөөгөөд манай 102-с “бага насны хүүхэд алга болсон байна” гэх дуудлага ирүүлсэн. Тухайн алга болсон хүүхдийн ээж нь гэх халимаг үстэй эмэгтэй ирээд “өчидөр аав нь ирээд аваад явсан. Намайг гэртээ байхад ирээд агсам тавиад намайг цохиод би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд яваад өгсөн. Би уусан байсан болохоор унтаад өгсөн. Өглөө сэрэхэд охин байхгүй байсан” гэх зүйлийг ярьсан. ...зааж өгсөн хаягийн дагуу очиход охин аавтайгаа хөтлөлцөөд хашаанаас гарч ирсэн. Ингээд охиныг төрсөн ээжид нь хүлээлгэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 124-125/

7. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 371 тоот дүгнэлтэд: 1. Д.******* биед зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал, цээжний баруун хажуугийн цус хуралт, баруун бугалга, баруун өгзөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 44-46/

8. ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...надад ийг цохиж зодож биед нь халдсан зүйл байхгүй. ...охин манайх руу оръё гээд а бид 2 гэр лүү нь дагаад орсон. Ороход гэртээ нөхөр гэх залуутай хамт архи уугаад сууж байсан ба , , бид 4 тэр архийг нь хувааж ууж суусан. Би охиндоо 10,000 төгрөг өгөхөд охин маань мөнгөө аваад гэрээсээ гараад явсан. Эргэж орж ирэхдээ ундаа чихэр аваад ирсэн чинь охиныг минь ...гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би “чи муу миний хүүхдийг нүдэн дээр минь ингэж байгаа юм чинь нүднээс далд их дарамталдаг юм байна писда” гэж хэлээдг хацар дээр нь 1 удаа алгадахад мөн миний охиныг “чи хоёр аавынхаа голд яс хаялаа” гээд бас алгадаад авсан. Охин маань тэр үед уйлаад над дээр ирээд намайг тэврээд авсан. Би д хандаж “би чамд бол юу ч хэлэхгүй” гэхэд “муу шоронгийн хулгайч минь би чамайг цагдаад өгнө” гэж хэлээд утсаараа цагдаа дуудсан. Удалгүй 2 цагдаа гаднаас орж ирээд ...та хүүхдээ аваад гараа гэж хэлсэн. Охин маань намайг гарах гэхэд уйлаад тэврээд байсан болохоор цагдаа намайг хүүхдээ аваад гар гэсэн. ...нөгөө айлаа би зааж өгөхөд намайг тэр айлд хүргэж өгөөд эгч охин бид 2-ыг орхиод явсан. ...миний охин бол тэр хүмүүсийн дарамтан дунд амьдарч байгаа. Би охиноо буруутгахгүй. ...миний охинд үг зааж өгч мэдүүлэг өгүүлсэн байж магадгүй шүү...” гэжээ. /хх-ийн 56-60/

9.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

10.Дорнод аймгийн Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 93-94/

11.Гэрч Р.сүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 133-136/

12.Шинжээч Ж.Жаргалангийн мэдүүлэг /хх-ийн 138-139/

13.Эрүүл мэндийн даатгалын сангаас Д.******* авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 66/

14. Д.******* Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 108/

15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 67, 69-92/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Саруул овогт ******* нь согтуугаар 2024 оны 06 дугаар сарын 13-наас 2024 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод хохирогч Д.тэй “охин ******* авч явна” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нь энэ гэмт хэргийг үйлдээгүй буюу гэм буруу дээр маргаж шүүх хуралдаанд оролцдог ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

 

 Шүүгдэгчийн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.******* мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч , гэрч С. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 371 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас, гэрч Р.сүрэнгийн мэдүүлэг, шинжээч Ж.Жаргаланы мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын сангаас Д.******* авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Д.******* Цагдаагийн газарт гаргасан өргөдөл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      Өөрөөр хэлбэл хохирогч нь өөрт гэм хор учруулсан этгээдийг шууд нэрлэн заасан, тухайн үйл явдал болох цаг хугацаанд байсан гэрчүүд мөн давхар нотлож байх тул шүүдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн 2421000000275 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч *******, хохирогч Д.тэй гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарах бөгөөд хохирогч Д.тэй охин ******* 2024 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотоос авч явна гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Д.******* эрүүл мэндэд ... зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан бөгөөд тухайн гэмтэл авсан хохирогч нь... дээрх зүүн талын 4,5,6,7 дугаар хавирганы хугарал гэмтэлтэй хүн нь хэвийн алхаж явах боломжтой юм.

Учир нь хавирга нь тулгуур эрхтэн биш учир алхаж, гишгэж хөдлөгөөн үйлдэхэд уг гэмтэл нь нөлөөлөхгүй юм ... гэх шинжээч эмч Ж.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 138 тал/ болон Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 371 тоот дүгнэлт, насанд хүрээгүй гэрч , С. нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах цагаатгах талын байр суурьтай шүүх хурадаанд болон мөрдөн байцаалтын шатанд оролцдог бөгөөд  ... насанд хүрээгүй гэрчээс хууль ёсны төлөөлөгч байцуулсан мэдүүлэг авсан бөгөөд энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн ноцтой зөрчилд гаргаагүй байна. Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.д хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Учир нь энэ гэмт хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах гэмт хэрэг байх тул энэ талаар дүгнэлт гаргах шаардлагатай.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч Д.******* эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан нийт 25,998 /хорин таван мянга есөн зуун ерэн найм мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Саруул овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр хугацаа тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 25 998 /хорин таван мянга есөн зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

5.Хохирогч Д. нь сэтгэцэд учирсан хохирол болон энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ОТГОНЖАРГАЛ