Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 142/шш2022/01149

 

 

 

 

 

 

 

 

2022 09 15 142/ШШ2022/01149

 

 

МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* /, /утас: /

Нэхэмжлэгч: ******* / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* /,

Хариуцагч: ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах банз, модны захын хашаанд өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан Канад технологиор барьсан 7,5х21м хэмжээтэй ажлын байрны байшиг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, өмчийн үнээс ******* д оногдох 10 000 000 төгрөг, ******* д оногдох 10 000 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ******* , *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н

Хариуцагч ******* *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.

Хариуцагч *******-д шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь анх *******-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах банз, модны захын хашаанд байрлах өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан Канад технологиор барьсан 7,5х21м хэмжээтэй ажлын байрыг буулгаж өөрт ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хамтран нэхэмжлэгчээр ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцож, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Канад технологиор барьсан /7,5м х 21м/ хэмжээтэй ажлын байрны байшинг бүхэлд нь буулгаж, бидэнд олгож өгнө үү гэсэн бөгөөд, дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн уг ажлын байрыг хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, гурван тэнцүү хэсэгт хуваалган нэхэмжлэгч нарт тус бүр 10,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд мөн нэхэмжлэгч нарын хүсэлтээр хамтран хариуцагчаар ******* ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. /хх54, 199 хуудас/

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2008 оны 03 дугаар сарын 19-нд иргэн ******* , ******* , ******* гурав хоорондоо харилцан ярилцаж хүн бүр 6,0 сая төгрөг нийлүүлэн В ХХК-г үүсгэн байгуулсан. 2008 оны 05 сарын 10-нд Х ХК-ийн Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт байрлах модны зах дээр сарын түрээс төлж үйл ажиллагаагаа эхэлсэн. Анх ажиллахдаа дээврийн төмрийн хэвлэх машин 1ш, 5 сая төгрөгөөр худалдан авсан хөх улаан өнгийн 2ш боодол төмөртэй байсан. 2008- 2012 он хүртэл түрээс төлж ажиллаж байсан. Винчин ХХК-г байгуулаад ажиллахдаа ******* УБҮ-т ажиллаж байсан учир компанийн өдөр тутмын ажиллагаанд оролцдоггүй байсан ба 6,0 сая төгрөгийн зээлийг төлж дуустлаа сард 340 000 төгрөг авах ба өвлийн улиралд дээврийн төмрийн үйл ажиллагаа зогсох тул энэ саруудад мөнгө авахгүй, харин хавар ажил эхлэхээр мөнгө болон дээврийн төмөр авч болно гэж хурал дээр харилцан тохиролцсон. ******* , ******* нар модны зах дээр дээврийн төмрийн үйл ажиллагааг удирдан явуулах тул цалин хөлсийг тохиролцоно гэсэн. Дээврийн төмөр зарахад өнгөний сонголт, зузаан нимгэн төмөр шаардлагатай болсон. Компаний үйл ажиллагаагаа сайжруулахын тулд эргэлтийн хөрөнгийн зээлийг ******* би Хаан банкнаас 2009 онд 10 сая төгрөг, 2010 онд 28 сая төгрөг, 2011 онд 45 сая төгрөгийг авсан. Мөн ******* Хас банкнаас зээл авч байсан. 2010.03 10-нд ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд хамрагдах нөхцөлийн улмаас компанийг нэг хүний ******* гийн нэр дээр болгосон. Компаниа нэг хүний нэр дээр болгосон ч компаний ашиг хуваах зарчим хадгалагдан үлдэнэ гэж хурлын протокол хөтөлж, гурвуулаа гарын үсгээ зурсан. 2011.12.07-нд Х ХК-ийн модны зах дээр түрээс төлж байсан газраа эзэмшиж авахыг зөвшөөрсөн. Газар эзэмшлийн төлбөр 5.5 сая төгрөгийг ******* , ******* нар Х ХК-д төлсөн. *******нэ эзэмшиж авсан газар дээрээ 2012 онд 7.5м х 21 м хэмжээтэй ажлын мужааны өрөө, бараа материал хадгалах зарах байшинг ******* , Б нар 3 ажилчны хамт канад технологиор барьсан. Х ХК-аас газар нэмж авч болно, газрын гэрчилгээг 1 хүний нэр дээр гаргана, хоорондоо хурал хийгээд итгэлтэй нэг хүний нэрээ өг гэсэн. Бид 3 хоорондоо ярилцаад ******* ааваасаа 8 124 000 төгрөг авч нийт 13 624 000 төгрөгөөр 1725м2 газрыг хамтран эзэмшигчээр ******* , ******* нарыг газрын гэрчилгээг *******нхтайвны нэр дээр гаргуулахаар тохиролцсон. Х ХК-аас 1м2 газрыг 7900 төгрөгөөр үнэлсэн. Модны зах 40 гаруй хүнтэй 6 хэсэгт хувааж газрын гэрчилгээ гарсан. *******дгээр хүмүүс одоо ч модны зах дээр ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээлээр дээврийн төмөр хэвлэх машин 2ш, мужааны зориулалттай цахилгаан багажнууд, солонгос сунадаг шат, гагнуурын аппарат, цахилгаан мотор, оффисын ширээ сандал зэргийг авсан. Листэн төмөр тасдагч 1ш өөрсдөө хийсэн. *******-д 2008 онд 1 620 000 төгрөг, 2009 онд 3,922,000 төгрөг, 2010 онд 1,700,000 төгрөг, 2011 онд 1,020 000 төгрөг, 2012 онд 4 083 545 төгрөг, нийт 12 346 045 төгрөг өгсөн. 2013 оны 10 сарын 3-нд 483м2 газрыг 20 000 000 төгрөгөөр зарсан. Хоорондоо харилцан тохиролцож *******-д 4 сая төгрөг, Г Б , ******* нар тус бүр 8 сая төгрөгийг авч банкнаас авсан зээлийн төлбөрт өгсөн. Бид 3 ажил байдлын талаар хэд хэдэн удаа уулзаж ярилцаад газар болон объектоо зарж хоорондоо харилцан тохиролцож хувааж авахыг зөвшөөрөлцсөн. 2014 онд ******* манай хамаатны хүн газар болон объектыг худалдан авч байгаа, та хоёрт харилцан тохирсон ёсоор мөнгө төгрөгийг даруй өгнө гэсэн. Удалгүй ажлын байр болон бидний эзэмшсэн газарт блокон хашаа тойруулаад хойд талд нь хаалга гаргасан. 3-4 сарын дараа мөнгө бүтэхгүй болсон гэсэн хариу өгсөн. Дахиад зарах талаар ярилцсан. Зарагдахгүй байна гэсээр 2019 оны 01 сарын 12-нд ******* тай газар болон объектын талаар ярихад миний нэр дээр байгаа газар та нарт ямар ч хамаагүй дахин битгий утсаар ярь гээд тасалсан. 2019 оны 02 сард шүүхэд газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр тогтоож өгөх тухай нэхэмжлэл гаргахад 2017 оны 10 сарын 05-ны өдөр Н.Ш-т 628 м2, өөрийн эхнэр ******* ******* д 614 м2, газрыг шилжүүлсэн байсан. Өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан. 2021 оны 7 сард Газар худалдан авсан хүн барьсан байшингаа буулгаж ав гэж утасаар ярьсан. Өөрсдийн үйлдвэрлэлийг үйл ажиллагаа явуулж байсан 7.5м х 21м хэмжээтэй канад технологиор барьсан ажлын байрны байшинг буулгаж өөрт оногдох хувийг авахыг хүсэж байна гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн уг ажлын байрыг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, гурван тэнцүү хэсэг хуваалгах буюу тус бүр 10,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан.

2. Нэхэмжлэгч ******* , ******* нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ******* би Орхон аймаг Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрладаг банз модны захын хашаанд байрлах өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан канад технологиор барьсан /7,5м х 21м/ хэмжээтэй ажлын байрны байшинг буулгаж өөрт оногдох хувийг авах нэхэмжлэл гаргасан. Иргэн ******* тай ярилцаад хамтран нэхэмжлэгчээр орох шийдвэр гаргасан. Өмнөх нэхэмжлэлийн шаарлагаа тодруулж Орхон аймаг Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрладаг банз модны захын хашаанд байрлах өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан канад технологиор барьсан /7,5м х 21м/ хэмжээтэй ажлын байрны байшинг бүхэлд нь буулгаж, бидэнд олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* , ******* нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгч Б миний бие нь 2021.10.26-нд Б *******-д холбогдуулан Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг банз модны захын хажууд байрлах 7,5 х 21 метрийн хэмжээтэй канад технологийн модон байшинг буулгаж өөр ногдох хэсгийг авах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр Г Б нэмэгдэж 2022.01.06-нд дээрх байршилд байх 7,5 х 21 метр хэмжээтэй байшинг бүхэлд нь буулгаж нэхэмжлэгч нарт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч ******* шүүхэд 2021.11.12-нд хариу тайлбар өгөхдөө байшингийн нэг хэсгийг буулгаж авахыг зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* -ныэхнэр ******* уг барилгад 2018 оны 02 сарын 26-нд ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг дангаараа авсан нь тодорхой болж энэ хэрэгт хариуцагчаар оролцох болсон бөгөөд уг эд хөрөнгийн өмчлөгч тул түүнээс нэхэмжлэгч нарт ямар нэгэн байдлаар өгөх үндэслэлгүй гэж 2022.02.24-нд шүүхэд тайлбар гаргасан. Нэхэмжлэгч бид өмгөөлөгч авч маргаж байгаа зүйлийн эрх зүйн үндэслэлийг судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн тодорхойлж байна. Үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгамагц зориулалт нь алдагддаг онцлогтой, барилгыг албадан буулгах хууль зүйн үндэслэл багатай, буулгах нь нэхэмжлэгч, хариуцагч нарт хохиролтой болохыг ойлгож уг барилгыг барьсан хөрөнгө, түүний эх үүсвэр, барьсан хөдөлмөр оролцоо зэргийг үндэслэн: Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, банз модны захын хажууд байрлах 159 м.кв талбайтай агуулах, цехийн зориулалттай канад технологийн модон барилгыг ******* нэгдмэл сонирхолтой түүний эхнэр ******* ******* болон иргэн Б , мөн Л Б нарын адил тэнцүү 33,33 хувиар шаардах эрхтэй хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож, уг өмчийн үнээс ******* д ноогдох 10 000 000 төгрөг, ******* д оногдох 10 000 000 төгрөгийг ******* , ******* ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Компани 2008 оны 6 сараас 2014 оны 10 сар хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх үед ашигтай ажиллаж байсан. Тухайн үед хятадын юань 190 төгрөг байсан бид метр төмөрөө 5000-7000 төгрөгөөр зардаг байсан. Одоо юань 440 төгрөг метр төмөр 7000-9000 төгрөг байна. Үүнээс харахад компани маш их ашигтай ажиллаж байсан. Иймд компаний орлого зарлагын тайланг гаргаж ашгийг тэнцүү хуваах. Мөн Цахилгаан багаж хэрэгслүүд, барилгын багаж хэрэгслүүд, машины дугуйнд хадаас хаддаг буу зэрэг хичнээн тооны ямар ямар багажнууд байсныг тоо ширхэг үнийн жагсаалттай гаргаж тэнцүү хуваах. Мөн Компаний эзэмшилийн 483м2 газрыг хоорондоо харилцан тохиролцож 20 сая төгрөгөөр зарж надад 4 сая төгрөг өгсөн. Ашиг хуваах зарчимаар бол би 6 600 000 төгрөг авах ёстой байсан. Лхагвасүрэн овогтой Б 2 удаа нэхэмжлэл гаргасны улмаас ажлаасаа 4 удаа чөлөө авсан ба 4 өдрийн цалин болох 500 000төгрөг, унаа болон бичиг хэргийн зардал 45,000 төгрөгийг нөхөж олгохыг шаардаж байна. *******дгээр шаардлагыг 2021-12-12-ны дотор биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжлэсэн байшингийн Б Б нарт ногдох хэсгийг буулгаж авахыг зөвшөөрч байна гэжээ.

5. Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* , ******* нар нь ******* ******* өмч болох үл хөдлөх хөрөнгийг /7.5:21 м.кв/ буулгаж, өөрт ногдох хэсгзэ гаргуулан авах, шүүхийн шатанд дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бүхэлд нь буулгаж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Бид Винчи ХХК-ийг байгуулж хамтран ажиллаж байсан нь үнэн боловч энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь ******* ******* н өмч болоод 11 жил болж байгаа төдийгүй, анхнаасаа миний үл хөдлөх хөрөнгөөр 2018 онд бүртгэгдсэн байдаг. ******* , ******* нар нь ямар нэгэн байдлаар биднээс юм салгаж авахаар удаа дараа тус шүүхэд хандаж байгаа. Жишээлбэл, ******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаж байсан боловч уг нэхэмжлэлээ үндэслэлгүй гэж үзээд тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг тус шүүхийн 2020.02.12-ны өдрийн №241 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн компани нь 2010 оноос ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, үүнээс хойш бид ч ямар ч харилцаагуй болсон. ******* , ******* нар нь өөрсдөө компанийг ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд оруулсан. /Дур дураараа дээврийн төмрийг нууж худалдан борлуулж, компаний нилээдгүй хөрөнгийг авч ашигласан учраас ямар нэгэн хөрөнгийн маргаангүй салсан/. Хэрэв нэхэмжлэгч нар нь дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр маргах байсан бол 2010 оноос хойш нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Гэтэл түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрч байхад уг нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Байшинг буулгаж ав гэдэг дээр тайлбар хэлэхэд: Тухайн хашаан дотор хэвлэгч машины төмрийн сэг байдаг бөгөөд тухайн төмрийг авч газрыг чөлөөл гэснийг овжиноор ашиглаж байна гэж үзэж байна. Тухайн сэгийг нь одоог хүртэл байлгадаг. Дараа нь үүнийгээ нэхээд байх магадлалтай учраас үүнийгээ ирж аваач гэдэг шаардпагыг тавьсан байдаг. 2021.11 12-нд тайлбар гаргахдаа байшингийн нэг хэсгийг авахыг зөвшөөрсөн энэ нь хэл ам болж байхаар өгчий гэж бодож байсан. Гэтэл одоо бүтнээр нь авна гэсэн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Ингэж бас үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаад нь хязгаар тавьж байгаа учраас бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ер нь бол тал ч бай бүтэн ч бай авах үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэгч нарт дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс авах үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжэээ.

6. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн ******* , ******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэмэгдүүлсэн шаардлагад тайлбар гаргах нь: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу газар эзэмшиж эхэлсэн. Уг Газрыг эзэмшихдээ газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэгдсэн. Анхнаасаа нэхэмжлэгч иргэдийн нэр дээр гараагүй газар болон түүн дээрх /Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3/-т заасан эд хөрөнгө нь газрын эзэмшлийн /Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7/ дагуу газар эзэмшигч этгээдэд шилжих учиртай. Уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т заасны дагуу тухайн хууль ёсны газар эзэмшигч миний эзэмшлийн газарт байгаа үл хөдлөх хөрөнгө нь газар эзэмшигчийн нэр дээр шилжих учиртай байна. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргахдаа үйл баримтуудыг дурдсан байх бөгөөд тухайн газар үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч мөн болох болон үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны эзэмшигч мөн болохоо нотлох баримт гаргаагүй байна. Нэхэмжлэгч нар нь 2010 оноос хойш тус компани болон компаний үйл ажиллагаатай холбоотой ажиллагаа явуулаагүй байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна./, 75 дугаар зүйлийн 75.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна./ 75.2.2 /үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил/ байна гэснийг хэтрүүлсэн байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 /Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно/ гэж хуульд заасанчлан хэрвээ нэхэмжлэгч нар нь үнэхээр бидний эд хөрөнгө орсон бид эзэмших эрхтэй гэж маргах бол хамгийн багадаа 2016 он буюу зургаан жилийн дотор маргах байсан. Дээр дурдсанчлан 2010 оноос тус компаний үйл ажиллагаа зогссон цаашид ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь нэхэмжлэгч нарт тус шаардах эрхээ эдлэх хэрэгжүүлэх бүрэн хугацаа байсан байна. *******нэ бүхний дараа одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүх анхаарч үзэхийг хүсэж байна гэжээ.

7. Нэхэмжлэгчээс: ******* ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, зарлагын ордерын тасалбар /хх-5/, түрээсийн гэрээ /хх-6/, Винчи компанийн хурлын протокол /хх-7/, Хаан банк ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19/35 дугаартай тодорхойлолт /хх-8/, фото зураг /хх-9/, Винчи ХХК-ийн дүрэм /хх-10-15/, Винчи ХХК-ийн хөрөнгийн жагсаалт /хх-16-17/, Винчи ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-202/, Винчи ХХК-ийн анх 2008 онд бүртгүүлж 2012.03.27 өдөр хүртэл хүчинтэй байсан гэрчилгээний хуулбар /хх-203/, ******* гийн 70 000 000 төгрөгийн зээл авсан дансны хуулга /хх-204/, Хаан банк ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19/35 дугаартай тодорхойлолт /хх-240/, 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/105 дугаартай зээлийн гэрээ /хх-241-246/, Винчи ХХК-ийн 2012 оны 04 улирлын улирлын санхүүгийн тайлан /хх-246-250, 2-р хавтаст хэргийн 1-12/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

8. Хариуцагчаас: фото зураг /хх-28/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 142/шш2020/00241 дугаартай шүүхийн шийдвэр /хх-176-177/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоот түүний хавсралт /хх-65-73/, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-74/, ******* , ******* ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-75/, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Цагаанчулуут багийн Засаг даргын тодорхойлолт /хх-76/, №000462639 дугаартай гэрчилгээ /хх-77-78/, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ /хх-79-81/, ******* -ныэзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /хх-82-84/, №000688112 дугаартай гэрчилгээ /хх-85/, ******* ******* н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /хх-90-97/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-98-99/, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаартай захирамж /хх-100/, ******* ******* н Орхон аймгийн Засаг даргад хандаж гаргасан өргөдөл /хх-101/, №0006881112 дугаартай гэрчилгээ /хх-102/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-111-113/, №000141497 дугаартай гэрчилгээ /хх-114/, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №0601-2021/00471 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ /хх-115-118/, нэгж талбарын 6104100927 дугаартай кадастрын зураг /хх-119/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай албан тоот түүний хавсралтад ирүүлсэн баримтууд /хх-121-141/, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 319 дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот түүний хавсралтад ирүүлсэн баримтууд /хх-167-173/, гэрч Д.******* , Б.Ж нарын мэдүүлэг /хх-226-230/, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын албан тоот түүний хавсралтаар ирүүлсэн баримтууд /хх-231-233/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

ҮНД*******СЛ*******Х нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* , ******* , ******* бид хамтран Винчи ХХК-ийг байгуулсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах банз, модны захын хашаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар Канад технологиор 7,5х21м хэмжээтэй ажлын байрыг барьсан. Уг ажлын байрыг ******* гийн эхнэр ******* ******* өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсныг бид шүүх дээр мэдлээ... Иймд дээрх ажлын байрыг бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, гурван тэнцүү хувааж нэхэмжлэгч нарт тус бүр 10,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

2. Хариуцагч ******* нь маргаан бүхий ажлын байрыг буулгаж оногдох хэсгээ гаргуулна гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байдаг.

3. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Бид Винчи ХХК-ийг байгуулж хамтран ажиллаж байсан нь үнэн боловч энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь ******* ******* н өмч болоод 11 жил болж байгаа төдийгүй, анхнаасаа миний үл хөдлөх хөрөнгөөр 2018 онд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нар нь дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр маргах байсан бол 2010 оноос хойш нэхэмжлэл гаргах боломжтой байсан... Нэхэмжлэгч нарт дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс авах үндэслэл байхгүй... Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* , ******* , хариуцагч ******* нар нь 2008 онд хамтран ажиллахаар тохиролцож, В ХХК-г үүсгэн байгуулсан болох нь талуудын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон. Ингээд тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ******* нь оролцдоггүй /*******рдэнэт үйлдвэрт ажилладаг тул/, харин тухайн компанийн үйл ажиллагааг ******* , ******* нар удирдан явуулдаг байсан, ******* , ******* нар нь Модны захын хашаанд дээврийн төмрийн үйл ажиллагаа явуулж, олсон орлогоосоо ашгаа хуваан авч байсан, мөн компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд ******* , ******* нар банкнаас хэд хэдэн удаа зээл авч байсан байна. Тэд үйл ажиллагаагаа явуулахын тулд Х ХХК-тай 2009 оны 02 дугаар сараас нэг жилийн хугацаатай 200 м2 газрыг түрээсийн гэрээгээр ашиглаж, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газрын өмчийн төлбөр, газрын үнэ /эзэмшлийн/ 5 500 000 төгрөгийг Х ХХК-д тушаасан, 2010-03-10-нд ******* нь Хас банкнаас зээл авахын тулд банкны зээл олгох журмын дагуу компанийн гишүүнчлэлийн тоог цөөрүүлэн нэг гишүүнтэй болгож захирлаар нь ******* үлдсэн үйл баримт тогтоогдож байна.

4а. Нэхэмжлэгч нар: ...******* , ******* нар нь Х ХК-д 5.5 сая төгрөг төлж газар эзэмшиж байсан бөгөөд Х ХК-аас газар нэмж авч болно, газрын гэрчилгээг нэг хүний нэр дээр гаргана гэхээр нь бид гурав хоорондоо хурал хийгээд итгэлтэй нэг хүний нэрийг өг гэсний дагуу *******нхтайвны нэрийг өгсөн юм. Тэр үед газрын 1м2-ын үнийг 7 900 төгрөг гэсэн бөгөөд *******нхтайвны ааваас 8 124 000 төгрөг авч, нийт 13 624 000 төгрөгөөр 1725 м2 газрыг хамтран эзэмшихээр болж *******нхтайвны нэр дээр гэрчилгээг гаргуулахаар болсон... гэдэг.

4б. Тэд 2013 оны 10 дугаар сарын 03-нд дээрх газрынхаа 483 м2 газрыг 20,0 сая төгрөгөөр зарж 4,0 сая төгрөгийг ******* д, ******* , ******* нар тус бүр 8,0 сая төгрөгийг авсан талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд ******* -нынэр дээр 1242 м2 газар бүртгэлтэй үлдсэн байна.

4в. ******* дээрх 1242 м2 газраас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гарган 628 м2 газрыг Н.Ш-т , 614 м2 газрыг ******* ******* н эзэмшилд шилжүүлэх хүсэлт гарган тус тус шилжигдсэн нөхцөл байдал тогтоогдсон.

5. Винчи ХХК-ийг үүсгэн байгуулагч ******* , ******* , ******* нар компанийхаа үйл ажиллагааг явуулахын тулд 7,5х21м хэмжээтэй ажлын байрыг 2012 онд барьсан бөгөөд уг ажлын байрандаа үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаагүй байсныг тухайн газрын эзэмшигч болох ******* ******* улсын бүртгэлд хүсэлт гарган өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн үйл баримт баримтаар тогтоогдож байна. /хх73 ар тал/

6. Нэхэмжлэгч нар маргаан бүхий ажлын байрыг ******* , ******* бид хоёр, гурван ажилтны хамт барьсан. ******* бол гар буй оролцоогүй, ******* ******* нь 2017 онд өөрийн өмчөөр бүртгүүлснийг шүүхэд ирсэн нотлох баримтуудаас мэдсэн гэдэг.

6а. ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* ы гаргасан нэхэмжлэлийн дагуу хариу тайлбар: ...Би *******рдэнэт үйлдвэр ТӨҮГ ажилладаг учир компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, компаниа нэг хүний нэр дээр болгосон ч компаний ашиг хуваах зарчим хадгалагдан үлдэнэ гэж хурлын протокол хөтөлж, гурвуулаа гарын үсэг зурсан, Компани байгуулахад ******* 6,0 сая биш 5,0 саяыг нийлүүлсэн, газар эзэмшлийн төлбөр болох 5 500 000 төгрөгийг ******* биш компанийн олсон ашгаар төлсөн, тус газар дээр компанийн хөрөнгө болох 10,0 сая төгрөгөөр обьект барьсан... Бид хоорондоо харилцан тохиролцож компанийн эзэмшлийн 483 м2 газрыг 20,0 сая төгрөгөөр зарж надад 4,0 сая төгрөг өгсөн... Х компаниас газар нэмж авч болно гэсэн учир би /******* / 1242 м2 газрыг 8 125 000 төгрөг төлж авсан болно... гэсэн тайлбар гаргаж байсан,

6б. Гэрч Д.******* , Б.Ж нар ...тухайн ажлын байрыг барихад ******* , ******* нартай хамтран ажилласан, ******* , ******* ******* нартай харьцаж хамтран ажиллаагүй... гэсэн мэдүүлэг /хх225-230/

6г. Хариуцагч ******* ******* шүүх хуралдаанд: ...******* , ******* , ******* нар нийлж компани байгуулсан. *******нэ ажлын байр бол компанийн хөрөнгөөр барьсан. 2012 оноос хойш *******нхтайвныг компаниасаа хассан. ******* , ******* нар нь компанийн бүх хөрөнгийг авчихаад үлдсэн ганц хөрөнгө нь энэ ажлын байр л үлдсэн... гэсэн,

6д. *******андин*******рдэнэ нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Ж О ШТС-ын хойд талд 159 м2 мод хадгалах зориулалттай агуулахыг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусгасан 100 хувь гүйцэтгэлтэй, 30,0 сая төгрөгийн үнэлгээтэй тул өмчлөх эрхийг баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж /хх169/ мөн өдөр 000598348 дугаар гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн Y-2101021780 дугаар олгогдсон байна.

7. Дээрх нотлох баримтуудаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Ж О ШТС-ын хойд талд 159 м2 мод хадгалах зориулалттай агуулахын байр нь ******* , ******* , ******* нарын өмч болох нь тогтоогдож байна.

9. Хариуцагч ******* ******* н хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д 76.1.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 76.2.Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан бөгөөд ******* ******* г маргаан бүхий ажлын байрны өмчлөгч болсныг шүүхэд цугларсан нотлох баримтуудаас мэдэж түүнийг хамтран хариуцагчаар татуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл эрхээ зөрчигдсөнийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн байна гэж шүүх дүгнэсэн.

8. Иймд одоогоор тухайн ажлын байрыг ******* , ******* нар ашиглахаа больсон бөгөөд ******* , ******* ******* нарын эзэмшилд байгаа, тухайн газар нь ******* ******* н эзэмшилд шилжсэн тул нэхэмжлэгч нар уг эд хөрөнгийг дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хэсгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээгээр хуваалгахаар шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* , ******* ******* нараас улсын тэмдэгтийн хураамжаар 420 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* , ******* нарт олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1., 108 дугаар зүйлийн 108.8.-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн Ж О ШТС-ын хойд талд 159 м2 талбай бүхий мод хадгалах зориулалттай Канад технологиор барьсан байшин нь ******* , ******* ******* , ******* , ******* нарын дундын өмч болохыг тогтоож, хариуцагч ******* , ******* ******* нараас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* д, 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* нарт тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00955 дугаартай шүүгчийн захирамж нь энэ хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг заасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* , ******* нараас улсын тэмдэгтийн хураамжаар 420 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА