Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Б.Гантөгс  даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав шүүгдэгч С.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар  зүйлийн 145.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 201721000131 дугаартай, 153/2017/0070/Э/ индекстэй хэргийг 2017оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын ******* багийн 16-11 тоотод оршин суудаг. ******* дугаарын регистртэй.

******* аймаг дахь Сум дундын Нэгдүгээр шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 127 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 95  дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 38 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т  зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 106  дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 174  дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2007 оны 05 сарын 30-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т   зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2009 оны 03 сарын 23-ны өдрийн 43  дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т   зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2011 оны 3 сарын 21-ний өдрийн   31  дугаартай   шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т  зааснаар  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53  дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 –т  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багахангай налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104  дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т зааснаар  6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 49  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан ******* овогт *******ы *******.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч С.******* нь ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнхцагаан сувд” ХХК-ны  “Угалз” нэртэй зайрмагны цехийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар агуулах саванд нэвтэрч Орех, Пону, нэртэй жимстэй зайрмагнууд, тарагны сүү, голден милк сүү, марожин холигч дрилл зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч З.д 416000 төгрөг  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр буюу 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн 17-02 тоотод оршин суух иргэн Ц.*******гийн байшинд буюу орон байранд нэвтэрч мөнгө аяга, савхин куртика, гутал, түрүүвч 13000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.т 673000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-28 дугаар хуудас/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5, 30-33 дугаар хуудас/

Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 дугаар хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтууд /хх-ийн 22,49 дүгээр хуудас/

- Мөрдөн байцаалтад хохирогч З.гийн өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед зайрмагны цехныхээ хаалгыг цоожилж гараад, гэртээ ирчихээд байж байтал надруу залгаад цагдаа байна “танайд хулгай орсон уу зайрмаг хүн зарах гээд үүрээд явж байна “ гэхээр нь би за очоод үзье гэж хэлээд цех дээрээ ирээд үзэхэд хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байдалтай байсан ба дотогшоо орж эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд Орех, Пону, жимсний зайрмагнууд, тарагны сүү, голден милк сүү, марожин холигч дрилл, зэрэг эд зүйл алга болсон байсан... эд зүйлүүдээ буцааж авсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д. өгсөн“... 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед 2 хүүхдээ түрүүлж зайрмагны үйлдвэрээс гаргачихаад, араас нь 10 минут орчмын дараа эхнэр бид 2 зайрмагны үйлдвэрийн хаалгыг түгжээд гарсан. Тэгээд 36 айлын гадна тоглож байсан 2 хүүхдээ аваад харьсан. Тэгсэн эхнэр цагдаагаас утасдаж байна зайрмагны үйлдвэрт хулгай орсон байна гэж  байна гэхээр нь хамт зайрмагны үйлдвэрт ирэхэд хулгай орсон байдалтай хаалга нь онгорхой, цоож нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн ... 2017 оны 4 сарын 22-ны өдөр 19-20 цагийн үед ахлах ахлагч Т.Өнөрбаатарын хамт Цамбагарав багийн нутаг дэвсгэрт приус-20 маркийн 01-23 улсын дугаартай албаны автомашинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад иргэн С.******* цагаан ууттай зүйл үүрээд согтуу явж байхад шалгахад цагаан уут дотроос 3 ширхэг шар торонд хийсэн зайрмагнууд, зайрмаг холигч дрилл, голден милк сүү 2 ширхэг, тарагны хуурай сүү 7 кг орчим байсан ба хаанаас авсан талаар асуухад 36 айлын хажуу талын засмал замын дэргэд байрлах Угалз зайрмагны үйлдвэрийн хаалганы цоожийг эвдэн орж хулгайлж авсан гэж хэлж байсан. Тэгээд цагдаагийн газар дээр дагуулж ирээд уг зайрмагны үйлдвэрийн эзэн гэх З. гэх хүнрүү ярьж танай зайрмагны үйлдвэрт хулгай орсон байна гэж хэлсэн ба удалгүй З. гэх хүнээс зайрмагны үйлдвэрт хулгай орсон талаар дуудлага 102-т ирсэн ... гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ийн өгсөн “... ******* аймгийн ******* сумын ******* багийн 17-02 тоот хашаанд байрлах хувийн орон сууцанд 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Ц.******* , хүү Б.Баатарсүрэн нарыг унтаж байхад нь хулгайч сэмхэн орж 1 давхарын том өрөөнд байсан том гарын мөнгөн аяга,  орон дээр байсан савхин куртик, хагас түрүүтэй гутал, куртикны карманд байсан түрүүвч хулгайд алдагдсан байсан. Мөнгөн аяга савхин куртикаа буцааж авсан.  Үлдсэн 123.000 төгрөгөө нэхэмжилж байна...” мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.*******гийн өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Б. зах руу явсан. Тэгээд 1 давхарын том өрөөндөө орон дээр хэвтэж байтал унтчихсан байсан ба манай хүү Баатарсүрэн 2 давхарт өрөөндөө байсан. Тэгсэн эхнэр захаас ирээд хоол хийгээд хоолоо аягалах гэтэл том гарын мөнгөн аягаа хайгаад олоогүй.  Мөн куртикнээсээ түрүүвчээ хайгаад олохгүй болохоор эхнэр Б.т унтаж байхад хүн орж ирээд хулгайлаад аваад явсан байна гэж хүү бид 2-ыг хэлэхэд эхнэр Б. цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад сэжигтэн С.*******ы өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр архи уугаад явж байгаад Цамбагарав багт явж байгаад 36 айлын тэнд байдаг зайрмагны цехны хаалганы цоожийг хэрхэн эвдсэнээ мэдэхгүй байна. Кофены сүү, 2-3 кг хуурай сүү, зайрмагнуудыг тоолоогүй шар торонд хийж, дрилл хулгайлж авч гараад 36 айлын ойролцоо байх хар зам дээр явж байгаад цагдаа нарт баригдсан...”... 2017 оны 05 дугаар сарын 06 - ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. ******* багт 1 шил архи уучихаад явж байгаад нэг хашаа руу ороод байшинд хүн байвал айл асуугаад байхгүй бол юм хулгайлж авъя гэж бодоод тэр айлруу ороход том өрөөний орон дээр нэг хүн хувцастайгаа унтаж байсан.  Том өрөөнд унтаж байгаа хүнийг сэрээхгүй гэж бодоод сэмхэн чимээ гаргалгүй том өрөөний хажуу талын өрөө рүү ороод ширээн дээр байсан том мөнгөн аяга орон дээрх байсан куртик гутал аваад гарсан. ..” гэх мэдүүлгүүд

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ы өгсөн ...2016 оны 4 сарын 22-ны орой 2, 3 найзтайгаа 2, 3 шил архи уугаад нилээд согтсон ,  явж байтал цоожтой хаалга байхаар нь татсан чинь цоож нь онгойсон тэгээд онгойлгож ороод 2 шар торонд зайрмаг хийсэн, зайрмагыг тоолоогүй, явж байгаад эргүүлийн цагдаад баригдаад, маргааш нь хохирогчид хүлээлгэн өгсөн. 5 сарын 6-нд 2,3 шил архи уучаад явж байгаад нэг айлд орсон чинь нэг залуу унтаж байсан.  Ширээн дээр байсан  мөнгөн аягыг нь аваад куртикийг нь өмссөн. Тухайн үед карманд мөнгө байсан гэдгийг мэдээгүй. Орой нь гэртээ очоод бүгдийн тайлж тавьж байгаад  эрүүлжүүлэгдэхдээ  цагдаа мөнгөн аяга куртик гэж асуухаар нь би үнэнээ хэлээд гэрээс очоод гаргаж өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.  Архи уухаар л хулгай хийгээд  болохгүй байна. Архины эмчилгээд орьё гээд цагдаа нарт хүсэлт өгсөн. Би  гутал түрийвч  хоёрыг хохирогчдоо бүрэн гүйцэт төлж өгнө гэж амалсан, хохирогчтой холбоо барьж чадсангүй.  Архи уухаараа өөрийн мэдэхгүй хулгай хийчээд байх юм ... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.ийн  өгсөн... Би өдөр цайндаа ирж цайгаа уучаад явсан. Манай гэрт хүн үлдсэн. Орой ирээд хоолоо хийгээд аягалах гэсэн чинь мөнгөн аяга байгаагүй. Хоолоо идчихээд хүүхэд мөнгө аваад явах гэсэн чинь бас байхгүй.  Тэгээд  куртикаа  авах гэсэн чинь бас байхгүй болохоор  цагдаад хэлье гээд хэлсэн. Тэгээд цагдаа нар их шуурхай ирсэн.  Хулгайд алдагдсан  зүйлийг бүртгээд  та нар цагдаа дээр хүрээд ир гэж хэлээд явсан. Манай хүүхэд бид хоёр очиж мэдүүлэг  өгсөн. Куртик нь байна гээд өгсөн. Орой нь аягаа олоод  авчихлаа гээд  өглөө нь нэг хүн утасдсан. Куртик  дотор  жолооны үнэмлэх байсан. Арьсан үнэтэй түрийвч байсан. Дараа  нь оймсоо авах гэтэл гутал байхгүй байгааг мэдсэн.  Бид нарт куртик,  мөнгөн аяга хоёрыг буцаагаад өгсөн. Жолооны үнэмлэх байсан аваагүй одоо тэрэнтэй тохирсон хохирлоо барагдуулж авъя гэж бодож байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичмэл  нотлох баримтыг шинжлэн судлахад:   Шүүгдэгч С.******* нь  2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнхцагаан сувд” ХХК-ны  “Угалз” нэртэй зайрмагны цехийн хаалганы цоожийг эвдэж  нэвтрэн орж Орех, Пону, нэртэй жимстэй зайрмагнууд, тарагны сүү, голден милк сүү, марожин холигч дрилл зэрэг эд зүйлийг хууль бусаар  авч  хохирогч З.д 416000 төгрөгний   хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр буюу 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн 17-02 тоотод оршин суух иргэн Ц.*******гийн байшинд буюу орон байранд нэвтэрч мөнгө аяга, савхин куртик, гутал, түрүүвч 13000 төгрөг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч  хохирогч Б.т 673000 төгрөгний  хохирол учруулж,  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар , хууль бусаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан дээрхи нотлох  баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Иймд ******* аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч С.*******ы үйлдсэн дээрхи гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******ыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн , гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ы гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Харин шүүгдэгч С.******* нь ялтай байхдаа, давтан гэх шинж нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээс хасагдсан уг үйлдэлд  ял сонсгож ирүүлснийг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч С.******* нь хохирогч Б.т 123000 төгрөгний хохирол төлөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ийн өгсөн... С.*******аас 123000 төгрөгийн нэхэмжилж  байна  ... гэх мэдүүлэг, шүүгдэгч С.*******ы ... хохирогчид учирсан хохиролыг төлнө  ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 123000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ы 2017 оны 05 дугаар сарын 07- ны өдрөөс “Сэжигтэнийг хойшлуулахгүйгээр баривчлах тогтоол” – оор баривчилж, 2017 оны 05 сарын 10- ны өдөр  “Сэжигтэнээр цагдан хорих тухай” захирамжаар цагдан хорьж, 2017 оны 05 сарын 19- ний өдрийн “ Яллагдагчаар цагдан хорих  тухай “ захирамжаар тус тус цагдан хорьж, 2017 оны 08 сарын 01- ний өдөр хүртэл  цагдан хоригдсон 86 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

 

 

 

 

 

 Эрүүгийн 2017210000131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2 дугаар зүйлийн 1,2, 36,1 дүгээр зүйлийн 5,6,8, 36,8 зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******д ялтай байхдаа, давтан үйлдэлээр ял сонгож ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч ******* овогт *******ы *******д ******* аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр  зүйлийн 2 дах хэсгийн  2.1  болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр  зүйлийн  2 дах хэсгийн 2.1 –д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы Телеухааныг 2 жил 10 хоногийн хорих  ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******д  2 жил 10 хоногийн хорих  ял шийтгэснийг  нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг баривчлагдан цагдан хоригдсон  86 хоногийг  ялтны   эдлэх ялд  оруулан тооцсугай.

7.  Эрүүгийн 201721000131 дугаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар   шүүгдэгч ******* овогт *******ы *******аас 123000 төгрөг гаргуулж хохирогч Б.т олгосугай.

9. Шүүгдэгч ******* овогт *******ы *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

            10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг 15 хоногийн дотор улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарт гаргуулан өгсүгэй.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдэдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шүүхийн шийдвэрийг гардан авчснаас хойш  эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ГАНТӨГС