Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 142/шш2022/01176

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 19 142/ШШ2022/01176

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Х Б ХХК

Хариуцагч: Л. О  холбогдох, утас: //,

Хариуцагч: Д. Ж /-д холбогдох, утас: / /,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 41 679 276.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б

Хариуцагч: Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.О , Д.Ж нар нь тус банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдөр №ЗГ/201944949853 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр бизнесийн зээлийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу 5а гудамж 9 тоот хашаа байшин барьцаалан авсан. 2018 оны 12 сарын 05-ны өдөр ЗГ/201844124952 тоот Кредит картын зээлийн эрх нээх гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1 -дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,845,896.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,849,203.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 242,571 төгрөг, нийт 6,937,671.09 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 362 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн №ЗГ/201944949853 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 41,679,276.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.О , Д.Ж нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х Б ХХК-ийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүү нэхэмжилсэн төлбөрийг бид 2 цалингаасаа бага багаар төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Орхон салбар нь Л.О , Д.Ж нарт холбогдуулан Зээлийн үүрэг 41 679 276.6 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд Л.О нь нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Орхон салбарын нэхэмжилсэн 41 679 276.6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

Хариуцагч Д.Ж нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Д.Ж шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн, хариуцагч нь шүүх хуралдааны товыг авсан бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д зааснаар шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 546.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжаар 436 546.38 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Х Б ХХК-ийн 41 679 276.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Л.О , Д.Ж нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 546.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжаар 436 546.38 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА