Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2022/00155

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2022/00155

Говьсүмбэр аймаг

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О

Нэхэмжлэгч: Н.Ц

Хариуцагч: Ж.О

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3 897 880 төгрөг, 5 151 300 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг нэгтгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, Н.Ц, хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.С, иргэдийн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ж.О холбогдуулан гэм хорын хохиролд 3 897 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр байрны 8 дугаар орцны 113 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5 давхрын айлаас ус алдаж, угаалгын өрөө, унтлагын өрөө, гал тогоо, том өрөөний тааз, хананы эмульс их хэмжээгээр урсан ховхорч мөн том өрөөнд дүүжин тааз норж пэмбийсэн. Угаалгын өрөөний хана, коридор болон том жижиг өрөөний паркетан шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Бүх өрөөний цахилгааны гэрэл шатаж, шалны халаалт усанд нэвчиж, ажиллахаа больсон. Ж.О нь түрээслэгчийг байрандаа оруулчихсан, надад хамаагүй гээд хаяж болохгүй, давхар сантехник дээр нь хяналт тавьж, үзэж харах ёстой. Би орон сууцны өмчлөгч Ж.О -тэй харилцан тохиролцож, засвар хийлгэх гэсэн боловч үнэлгээ хийлгэх санал тавьсан. Д.Д гуай өөрөө ирээд зургаа аваад явсан. Ингээд “Ашидбилгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 3 897 880 төгрөг болсон тул хохирлыг Ж.О-ээс гаргуулна гэв.

2. Нэхэмжлэгч Н.Ц, нь хариуцагч Ж.О холбогдуулан гэм хорын хохиролд 5 151 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

2.1. Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 4 дүгээр байрны 8 дугаар орцны 4 давхрын 125 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 6 цагийн үед 129 тоотоос маш их хэмжээний ус алдаж, 2 өрөө байрны бүх хэсэг усанд автсан. Тухайн үед хэдэн хүүхдүүд гэрт байсан. 6 цаг 40 минутын үед над руу ярьсан. Намайг ирэхэд 4 хүүхэд коридортоо уйлалдаад байж байсан. Охин маань усан дунд тог цохиод байна гэхээр нь би хүүхдээ аваад хөдөө явсан. Гэрт байх ямар ч боломж байгаагүй. Шагайнаас дээш татсан ус байсан. Болконоос ус хана дагаад гоожсон байсан. Манай гэрийн обой, замаск, эмульс хуурч унаж, цонхны амалгаа нурсан, үс хөрстэй малгай, дээл хувцас, тавилга хэрэгсэл, дрож, паркетан шал зэрэг гэрт байсан бүх зүйл норж, ихэнх зүйл дахин ашиглах боломжгүй болсон. Манайд бүтэн юм гэж байгаагүй. Бүх обой хатаад хуураад унасан. Энэ хүн мөнгө өгсөн ч би өөрөө мөнгө нэмж эд зүйлээ авна, байраа засна. Ус алдах үед УСДУ ОНӨААТҮГ-ын сантехникч У.Бат-Эрдэнэ дуудлагаар ирж, 129 тоотын паарны хий авагч крант хугарч ус алдсан болохыг хэлсэн. Би 129 тоотын өмчлөгч буюу хариуцагч Ж.О хохирол барагдуулахыг шаардахад 500 000-1 000 000 төгрөг өгье гэсэн санал болгосон ба уг мөнгөний хэмжээ нь бодит хохирлоос маш бага байсан учир би татгалзсан. Улмаар хариуцагч хохирлын үнэлгээ хийлгэхийг санал болгосны дагуу “Ашидбилгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгүүлгэхэд зөвхөн орон сууцанд учирсан хохирлын хэмжээг 2 925 800 төгрөгөөр үнэлсэн байсан. Манай байрыг бага дүнгээр үнэлсэн байсан.

Энэ үнэлгээнд тавилга, ахуйн эд хогшилд учирсан хохирлыг оруулж тооцоогүй байсан учир оёдлын машин 200 000 төгрөг, хувцасны шкаф, ор, гоо сайханы ширээний ком 1 400 000 төгрөг, булган малгай 300 000 төгрөг,  дрож 150 000 төгрөгөөр би өөрөө үнэлсэн. Оёдлын машин бол дээр үеэс өв уламжлагдаж ирсэн. Нийт 2 050 000 төгрөгний үнэлгээ нь шинээр худалдаж авах дүн биш, авсан үнээсээ доогуур үнэлсэн. Оёдлын машин гацаад ямар ч юм оёх боломжгүй болсон. Сандал, ширээ, шкафыг бууцан дээр аваачаад хаячихсан. Булган малгай миний толгойд таарахгүй болсон. Дрожийг хаясан ба шкафны доод хэсэгт хайчилсан хэсэг нь байгаа. Ж.О энэ эд зүйлээ үзүүлсэн, дараа нь Л.Э-тай хамт ирж, дахиж үзсэн. Хөрөнгийн үнэлгээний газраар тавилга, ахуйн эд хогшлоо үнэлүүлэхийг би мэдэхгүй болохоороо үнэлүүлээгүй. Миний бие малчин хүүгийн болон оюутан охиныхоо 0-8 насны 4 хүүхэд асрамжилж суудаг бөгөөд энэ нөхцөл байдлаас үүдэн амьдрахад хэцүү, тав тухтай байдал алдагдаж, 3 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндээрээ хохирсон. Хариуцагч эд хөрөнгийн хохирлыг яаралтай барагдуулахгүй бол амьдрах нөхцлөөс шалтгаалсан эрүүл мэндийн хохирлыг мөн нэхэмжлэх болно. Тухайн хоёр хүн хоорондоо хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр байраа түрээсэлсэн байгаа. Тухайн үед Ж.О өөрөө түрээсийн орлого олж байсан. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар эзэн нь төлөхгүй, түрээслэгч нь төлнө гэж яриад байх шиг байна. Би сайн ойлгохгүй байна. Түрээслэх болон түрээслүүлж байгаа хоёр хүн ус алдах гээд янз бүрийн асуудлыг сэрэмжлүүлэх ёстой байх гэж би бодож байна. Миний хувьд дээрээс ус гоожоод миний эд хөрөнгийг байхгүй болгочихсон учраас хариуцагч Ж.О өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Ус-Ду-г би мэдэхгүй. Иймд миний эд хөрөнгөд хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас их хэмжээний хохирол учруулсан Ж.О-ээс орон сууцанд учирсан хохирол 2 925 800 төгрөг, тавилга эд хогшилд учирсан хохирол 2 050 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 175 500 төгрөг, нийт 5 151 300 төгрөгийг гаргуулна гэв.

3. Хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-129 тоот орон сууцны өмчлөгч нь миний бие мөн хэдий ч тус орон сууцыг 2020 оны 04 дүгээр сараас Л.Э нь хөлслөн амьдарч байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөөний 6 цагт уг орон сууцанд ус алдахад Л.Э эзэмшиж байсан. Л.Э манай орон сууцыг хөлслөн амьдарч байхдаа 2020 оны 04 дүгээр сард 120 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 320 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 930 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 50 000 төгрөг, нийт 1 420 000 төгрөгөөр орон сууц хөлсөлсөн зардлаасаа суутган засвар хийсэн. Би Л.Э-д орон сууцаа хөлслүүлэхдээ засвар үйлчилгээнийхээ зардлыг надад хэлээрэй гэдэг байсан ба Л.Э ч хэд хэдэн удаа засвар хийх саналыг тавьж, дээрх мөнгөөр орон сууцанд засвар хийсэн. Тухайн орон сууцны өмчлөгч миний бие мөн хэдий ч тухайн үед эзэмшигч нь Л.Э байсан тул тус орон сууцны ямар эд анги, тоног төхөөрөмж муудаж байгааг мэдэх боломжгүй юм.

Гэм хорын улмаас учирсан хохирлыг арилгуулахад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Нэгдүгээрт, хэний буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас гэм хор үүсэх шалтгаан болсон, тэр үйлдлийнх нь улмаас хичнээн төгрөгний хохирол учирсан гэдгийг хөдөлбөргүй тогтоосны дараа энэ төрлийн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Тиймээс өмнөх хурал дээр хэний буруутай үйлдэл байсан, хичнээн төгрөгний хохирол учирсан, юунаас болж ус алдсан юм бэ гэдгийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаад, үүний дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан. Нэгдүгээрт, шинжээчийн дүгнэлтийн нэг дэх заалтаар зориулалтын бус хаалтыг хийсэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь хийх ёсгүй хаалтыг хийсэн гэсэн агуулгатай байсан. 2020 оноос хойш Ж.О нь Л.Э гэдэг хүнд орон сууцаа хөлслүүлдэг байсан нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Л.Э нь тухайн орон сууцыг эзэмших, ашиглах явцдаа тухайн орон сууцны эвдрэл, засвар үйлчилгээг хариуцаж байсан гэдэг нь өөрийнх нь болон бусад этгээдүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Нэг ёсондоо тухайн сарынхаа төлбөрөөс эсхүл тухайн улиралд төлөх ёстой төлбөрөөсөө энэ сард ийм төрлийн засвар үйлчилгээг хийх шаардлагатай байна гэдгээ өөрөө тодорхойлоод, үүнтэй холбоотой засвар үйлчилгээг хариуцаад, мөнгийг нь суутгаж аваад явж байсан байна. Хоёрдугаарт, Л.Э нь тухайн орон сууцыг эзэмших, ашиглах явцдаа орон сууцны түлхүүрийг өмчлөгчид өгөөгүй. Байранд нэгэнт ороод суусан, засвар үйлчилгээг нь хариуцаад явж байгаа, миний өмчлөлийн эд зүйлүүд байгаа учраас би танд түлхүүрээ өгөх ёсгүй, өгөх шаардлагагүй, нэг ёсондоо би энэ байрны аюулгүй байдал, өмч хөрөнгөө хариуцаад явж байгаа гэсэн үүднээс түлхүүрийг өгөөгүй байна. Ингэж эзэмшиж, ашиглах явцдаа шугам хагарч задарсан хаалтыг Ус-Ду-гаар засуулсан гэдэг мэдүүлэг байдаг. У.Б гэдэг хүн өөрөө ирж үзээд, засварыг хийсэн. У.Б нь одоо засах шаардлагагүй гээд резин тавиад явчихсан гэж байгаа. Тодорхой хэмжээний засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байна гэж үзэж байгаа. Үүнээс Л.Э тухайн орон сууцны дотоод аюулгүй байдал, өөрийнхөө өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаад явж байсан гэдэг нь харагдаж байна. Ж.О нь өмчлөгч гэдэг утгаараа ороод ирчихсэн болохоос гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгааг тодорхойлох боломжгүй. Гуравдугаарт, гэм буруугийн хохирлыг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тухайн этгээд хариуцах ёстой. Харин заавал өмчлөгч нь хариуцна гэсэн зүйл байхгүй. Гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд байсны үндсэн дээр гэм буруутай үйл ажиллагааны үндсэн дээр хохирол учруулсан этгээд өмчлөгч мөн эсэхээс үл хамаараад хариуцвал зохистой гэж үзэж байна. Тиймээс энэ гэм хорын хохирол учруулахад Л.Э-ын үйл ажиллагаа байсан байна. Хоёрдугаарт, Ус-Ду-гийн ажилтан усыг орцоор нь хаах эсхүл байраар нь хаах шугам байх ёстой гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тухайн хаалтыг хаачихсан байвал 5 минутын хугацаанд тухайн усыг зогсоох боломжтой, ямар ч ус алдахгүйгээр зогсоох боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Мөн тухайн хаалтыг хаагаагүйн улмаас тэр шугамаар 20 тонн ус алдсан байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Эдгээр үйл ажиллагаан дээр хаалтыг хаагаагүй ажилтан буруутай. Ажилтан буруутай ч гэсэн ард нь мэргэжлийн байгууллага байгаа учраас хаалтуудыг тогтмол засвар үйлчилгээ хийлгээд явж байх үүрэгтэй албан байгууллага, нэгж нь хариуцах ёстой.Л.Э, У.Б нарын буруутай үйл ажиллагаа байсны улмаас хохирол учирсан, мөн хохирлын хэмжээг үлэмж нэмэгдүүлчихсэн. Хариуцагч нартай хоорондоо уулзаад ярилцах, эвлэрэх талаар ярих гэхээр өмнөх шийдвэр нь ингээд гарчихсан учраас та хариуцах ёстой, гуравдагч этгээдээр хамтран хариуцагчаар буруутай этгээд болон Ус-Ду-г хариуцагчаар оролцуулъя гэдэг хүсэлт гаргахаар хүсэлтийг зөвшөөрдөггүй. Хариуцагчаа нэхэмжлэгч өөрөө сонгох эрхтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д хэд хэдэн этгээд гэм хор учруулахад хамтран гэм хорыг учруулсан байвал тухайн этгээдүүд хамтран гэм хорыг хариуцахаар зохицуулсан ба бүх гэм буруутай этгээдүүд энд байж, энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хоёрдугаарт, тухайн шийдвэртэй холбоотой хэлэхэд Ж.О буруутай гэж үзээд, ирээдүйд гэм буруутай этгээд тогтоогдвол нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээсэн нь байх боломжгүй гэж үзээд байгаа. Учир нь гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсоны үндсэн дээр хохирлыг төлүүлэхээр зохицуулсан байгаа. Тэгэхээр энэ хурлаар Ж.О гэм буруутай гэж үзээд шийдвэрлэчихвэл дахиад Ж.О нь Ус-Ду юм уу, Л.Э гэдэг хүмүүсээс шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байна. Хоёрдугаарт, гэм буруутай гээд нэгэнт шийдвэрээр тогтоогдсон бол дахин өөр этгээдийг гэм буруутай гэж үзээд тухайн хүнээс хохирлыг гаргуулах боломжгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр баримтаар гаргаж өгсөн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Баримтгүй хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд гэм буруутай этгээдийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Зориулалтын бус хий авагч тавиулсаны улмаас ус алдсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Ж.О нь иргэн Д.О, Н.Цнарын нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

6. Нэхэмжлэгч Д.Оаас: Ашидбилгүүн ХХК-ийн ДХҮ-122/3425 дугаар Үнэлгээний тайлан, гэрэл зургууд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 04 тоот орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 107 дугаар тодорхойлолт, Ашидбилгүүн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбарыг,

нэхэмжлэгч Н.Цэцэгдэлгэрээс: Ашидбилгүүн ХХК-ийн ДХҮ-122/3300 дугаар Үнэлгээний тайлан, гэрэл зургууд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 125 тоот орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 301 дүгээр тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн УСДУ ОНӨААТҮГазрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар тодорхойлолт, дуудлагын тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбарыг,

хариуцагчаас: Байр хөлсөлж, хөлслүүлж байсан үеийн тооцоо, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны дансны хуулга зэргийг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр: Гэрч ......... нарыг асуусан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Говьсүмбэр аймгийн УСДУ ОНӨААТҮГазрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар тодорхойлолт, дуудлагын тэмдэглэл, Юнител ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05-01/4526 тоот албан бичиг, 04/104 тоотын хариу, СД-ны бичлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ж.Од холбогдуулан гэм хорын хохиролд 3 897 880 төгрөг,

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ж.О д холбогдуулан гэм хорын хохиролд 5 151 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Шүүх нэхэмжлэгч Д.О, Н.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Нэхэмжлэгч Д.О нь “... Ж.О ийн өмчлөлийн орон сууцнаас ус алдсаны улмаас манай орон сууцанд 3 897 880 төгрөгийн,

 нэхэмжлэгч Н.Ц нь “... 129 тоотоос ус алдсаны улмаас орон сууцанд 2 925 800 төгрөг, тавилга эд хогшилд 2 050 000 төгрөг, үнэлгээ хийсэн төлбөрт 175 500 төгрөг, нийт 5 151 300 төгрөгийн ...” гэм хорын хохирол тус тус учирсан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Гэм хорын улмаас учирсан хохирлыг арилгуулахад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой, хөлслөгч Л.Э, сантехникч ,,,,,, нарын буруутай үйл ажиллагаа байсан учраас хохирлын хэмжээг үлэмж нэмэгдүүлсэн, УСДУ-гийн ажилтан усыг орцоор нь эсвэл байраар нь хаасан бол 5 минутын хугацаанд зогсоох боломжтой талаар шинжээчийн дүгнэлт гарсан, ажилтан буруутай ч мэргэжлийн байгууллага тогтмол засвар үйлчилгээ хийлгэх үүрэгтэй, хэд хэдэн этгээд гэм хор учруулсан байвал хамтран хариуцах, энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь биш, баримтгүй 2 050 000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугүй” гэж үгүйсгэж маргасан.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ашидбилгүүн ХХК-ийн ДХҮ-122/3425, ДХҮ-122/3300 дугаар Үнэлгээний тайлан, гэрэл зургууд, Ашидбилгүүн ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн УСДУ ОНӨААТҮГазрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар тодорхойлолт, дуудлагын тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 04, 125 тоот орон сууцнуудын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрч ......... нарын мэдүүлэг, Юнител ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05-01/4526 албан бичиг, дуудлагын баримт, СД-ны бичлэг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Хариуцагч Ж.Оийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 129 тоот орон сууцны паарны хий авагч эвдэрснээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ус алдаж, нэхэмжлэгч Д.О, Н.Цнарын өмчлөлийн 113, 125 тоот орон сууц болон эд хөрөнгөд гэм хорын хохирол учирчээ.

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 цаг 27 минутад УСДУ ОНӨААТҮГазарт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 8 дугаар орцны 121 тоотоос “дээд айлаас ус алдсан тухай дуудлага”-ыг ирүүлсний дагуу тус газрын сантехникийн ээлжийн засварчин У.Б очиж шалгахад 8 дугаар орцны 129 тоотын паарны Ф15 хий авагч нь хугарч, ус алдсан байсныг тодорхойлсон ба подволын хэсэгт усыг хаасан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн.

Тухайн үед хариуцагчийн өмчлөлийн 129 тоот орон сууцыг иргэн Л.Э хөлсөлж байсан болон ус алдах үед эзгүй байсан талаар мэдүүлсэн.

2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Халаах хэрэгсэлд /пааранд/ үүссэн гэмтэл нь хий авагч буй зориулалтын бусаар хийсэн винтелээр ус алдсан ба элэгдэлд орсоноос үүдэлтэй гэж үзэж байна. Зориулалтын бус гэдэг нь хий авагч биш хий авахаар хялбарчилсан хаалтыг хэлнэ” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Нэхэмжлэгч Д.Оын орон сууцанд 3 677 24 төгрөгийн, нэхэмжлэгч Н.Ц-ийн орон сууцанд 2 925 800 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашидбилгүүн” ХХК-ийн үнэлгээ хийсэн тайлангаар тус тус тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч Н.Ц нь тавилга, эд хөрөнгөд учирсан хохирлыг өөрөө үнэлсэн ба 2 050 000 төгрөгийг нэхэмжилсэн. 

7. Талуудын маргааны зүйл нь “хөлслөгч Л.Э болон сантехникч У.Б нар буруутай, ...нотлох баримтгүй, эд хөрөнгийн хохирол 2 050 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш, ус алдсанд гэм буруугүй гэж маргана.

8. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй”,

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148.2-д заасан орон сууц өмчлөгчийн үүрэг болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх, 13.2.4.-д “өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх”, 13.2.5.гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй”, 13.2.6.-д “сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх”,

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д “Орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ”, гээд 148 дугаар зүйлийн 148.2.1.-д “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх”, 148.2.2.-д “сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглахдаа, ...бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх”,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1.-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар нэхэмжлэгч Д.О, Н.Цнар нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Ж.Оээс шаардах эрхтэй.

Учир нь, хариуцагч Ж.О нь хуульд заасан журмын дагуу орон сууц өмчлөгчийн хувьд тухайн орон сууцны халаалтын шугамын бүрэн бүтэн байдлыг хангах, бусдын орон сууцанд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй бөгөөд бусдад хөлслүүлсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх бөгөөд зөрчил гаргахгүй байх буюу ус алдуулахгүй байх нөхцөлийг хуулийн дагуу орон сууц өмчлөгч бүрдүүлнэ. Тухайлбал, ус алдсан шалтгаан нь орон сууц өмчлөгч нь зориулалтын бус хий авагч суурилуулсан, уг хий авагч элэгдэлд орсноос үүдэлтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д зааснаар хөлслөгч Л.Э, сантехникч У.Бат-Эрдэнэ нар гэм буруутай гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Гэм хорын хохирол учрахад бусад этгээдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хөлслөгч Л.Э, Ус-Ду ОНӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй учир тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШЗ2022/00433 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул хэрэгт хариуцагчаар оролцоогүй этгээдийн гэм буруугийн талаар шүүх дүгнэж шийдвэрлэх боломжгүй. 

9. Ус алдсанаас нэхэмжлэгч Н.Ц тавилга, эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургуудаар тогтоогдож байх бөгөөд тухайн эд хөрөнгүүдээ өөрөө үнэлж, 2 050 000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж заасантай нийцнэ.  

Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс энэхүү хохирлын үнэлгээг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

10. Иймд, хариуцагч Ж.Оээс үнэлгээгээр тогтоогдсон гэм хорын хохирол 3 677 240 төгрөг, шинжээчийн зардал 220 640 төгрөг нийт 3 897 880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.От, гэм хорын хохирол 2 925 800 төгрөг, тавилга эд хөрөнгөд учирсан хохирол 2 050 000 төгрөг, шинжээчийн зардал 175 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Цэцэгдэлгэрт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Иргэдийн төлөөлөгчийн “Хариуцагч Ж.О нь зориулалтын бус хий авагч тавиулсаны улмаас ус алдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Ж.О нь иргэн Д.О, Н.Цнарын нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөх үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжтой гэж үзэв.

12. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 687 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174 687 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, 77 316 төгрөг, Н.Ц-т 97 371 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Ж.Оээс гэм хорын хохиролд 3 897 880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О т, 5 151 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.О, Н.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 687 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 174 687 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.От 77316 төгрөг, нэхэмжлэгч Н.Ц-т 97 371 төгрөгийг тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА

ШҮҮГЧИД                                                      Б.НАРАНЧИМЭГ

                                                                       Д.НАРАНЦЭЦЭГ