Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2022/00423

 

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2022/00423

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5-р хороо Самбуугийн гудамж 47 Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжих 9-1 тоотод оршин суух, Норовын Энхтайван /ЗК64121318/-д холбогдох 263686 /хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун наян зургаан / төгрөг гаргуулах тухай 139/2022/00358/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тамир, нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Мобиком корпораци ХХК нь Н.Энхтайванд холбогдуулж 263686 /хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун наян зургаан / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43569525 тоот гэрээ байгуулан 99753664 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy A 12 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2022 оны 04 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 234967 төгрөг, торгуулийн үлдэгдэл 28719 төгрөг нийт 263686 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.Энхтайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Энхтайван миний биед холбогдох 263686 төгрөгөөс 100000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг 2022 оны 10 сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Энхтайван мобиком салбараас 2021 оны 12 сард 499000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А12 маркийн гар утсыг лизингээр авахдаа 12 сард хувааж төлөх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаанд төлөлт хийгээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 02 сарын 03-ны өдөр утсаар мэдэгдэл хүргүүлсэн. 2022 оны 03 сарын 15-ны өдөр сануулах хуудсыг хэрэглэгчид өөрт нь гардуулж өгсөн. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2022 оны 09 сарын 22-ны өдөр 100.000 төгрөг төлсөн. Одоогоор 163686 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, 43569525 дугаартай хэрэглэгчийн хувийн мэдээлэл /хэргийн 4-р хуудас/, гар утас, төхөөрөмж, хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар /хэргийн 5-6 хуудас/, харилцагчийн гүйлгээ /хэргийн 7-р хуудас/, 2072572 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/, хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 19-р хуудас/ баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Н.Энхтайванаас 263686 /хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун наян зургаан / төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нь 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 43569525 дугаартай үйлчилгээний гэрээ, гар утас, төхөөрөмж, хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар, харилцагчийн гүйлгээ зэрэг баримтуудаар гэрээний дагуу эргэн төлөх үндэслэлээр нэхэмжилсэн байна.

3. Хариуцагч Н.Энхтайван нь нэхэмжлэлийн шаардлагаас 100000 /нэг зуун мянган/ төгрөг төлсөн болохыг дурдаж үлдэгдэл 163686 /нэг зуун жаран гурван мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбараа ирүүлсэн байна.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 43569525 дугаартай хэрэглэгчийн хувийн мэдээлэл /хэргийн 4-р хуудас/, гар утас, төхөөрөмж, хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар /хэргийн 5-6 хуудас/, харилцагчийн гүйлгээ /хэргийн 7-р хуудас/, 2072572 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/ баримтаар зээлийн төлбөр төлөгдөхөө больсноос хойш нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь гар утас худалдан авсан гэрээний үүрэгт 263686 /хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун наян зургаан / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөг төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчаас 163686 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан талуудад худалдах, худалдан авах харилцаа үүссэн байна. 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 43569525 дугаартай зээлийн гэрээний 7 дахь хэсгийн 7.1.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, 7.1.2 -д төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8562 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхтайванаас 8562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Норовын Энхтайван /ЗК64121318/-аас 163686 /нэг зуун жаран гурван мянга зургаан зуун наян зургаан / төгрөг гаргуулж, Мобиком корпораци ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8562 /найман мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхтайванаас 8562 /найман мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ