Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 201721000063 дугаартай, 178/2016/0069/Э/ индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1963 оны 3 сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн,  яс үндэс *******, 54 настай , эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний операторчин  мэргэжилтэй,  тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багийн 3-26 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл  эдэлж байгаагүй ******* ******* овогт *******гийн *******

     Холбогдсон  хэргийн талаар  /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Х.*******  нь 2016 оны 05 сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас Монгол Улс руу Дорноговь аймгийн Замын Үүдийн боомтоор хил нэвтрэхдээ  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрч  бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION” гэх 50 ширхэг эмийг хууль бусаар импортолж 2016 оны 05 сарын сүүлээр иргэн У.т 5 ширхэг эм, 2016 оны 09 дүгээр сард иргэн Д.д 15 ширхэг эмийг худалдсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 13-16-рт/

Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны 03 сарын 22-ны өдрийн А/85 дугаар дугаартай Жагсаалтад нэмэлт оруулах тухай тушаал, Зайлшгүй шардлагатай эмийн 7 дахь жагсаалтад нэмэлтээр орох эмийн жагсаалт / хх-ийн 29-70-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 73-77-рт/

Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар...хөлдөөгч 2 ширхэг 600000 төгрөг нийт 1200000 төгрөгөөр үнэлсэн тухай баримт/хх-ийн 79-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн..Би гэрээсээ гараад явж байтал Ц.Хундага тааралдахаар нь би чи яаж хөлөө зүгээр болгоод байна надад хэлээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Ц.Хундага надад тариа байгаа гэж хэлсэн юм. Би тэр тариаг авмаар байна гэж хэлээд би өөрөө худалдаж авсан юм. Тэр эмийг хэрэглэснээс хойш 1 сар болсоны дараа миний бие өвдсөн юм. Яг энэ эм хэрэглээд өвдсөн гэж би хэлж мэдэхгүй байна. 2016 оны 12 дугаар сар байхдаа хэдний өдөр гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Б. гэдэг эмчид үзүүлсэн юм. Энэ эм хэрэглээд бие өвдлөө гэж хэлээгүй наснаас болоод өвдсөн байгаа байлгүй гэж бодоод эмчид үзүүлсэн юм. Эмч үзээд юу гэсэн талаар одоо сайн мэдэхгүй байна. Миний гэдэс гүйлгээд хөл өвдөж байсан. Одоогоор бол хөл бага зэрэг өвдөж байна өөрөөр бол өвдөж байгаа зүйл байхгүй байна.Би өөрийн биед шинжээч томилуулж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл алга миний ярьсан бүх зүйл үнэн гэх... мэдүүлэг хх-ийн 82-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн...Би 2010-2012 оны хооронд Увс аймгийн Завхан сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан. Энэ үед Ням овогтой надад биеэ үзүүлж эмчилгээ хийлгэж байсан. Би Завхан суманд байхдаа иргэн Н.ын биеийг үзэхэд даралт ихэсдэг, зүрх өвддөг, үе мөчний архаг үрэвсэлтэй хүн байсан. Намайг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт байх хугацаанд Н. нь 2016 оны 12 дугаар сард /хэдний өдөр гэдгийг нь одоо санахгүй байна/ манай эмнэлгийн халдвартын тасагт хэвтэж эмчлүүлж байгаад, дотрын тасагт шилжин ирж эмчилгээ хийлгэсэн. Н.ыг дотрын тасагт хэвтсэнээс хойш би өөрөө эмчлэгч эмчээр нь ажиллаж байсан. Н. нь манай эмнэлэгийн дотрын тасагт хэвтэхдээ  биеийн байдал нь хүндэвтэр байсан. Н. эгчийн биеийг үзэхэд амьсгаадна, хоолонд дургүй болсон, огиж, бөөлжинө, ядарч сульдсан байдалтай байсан. Тухайн үед би иргэн Н.ыг зөвлөх эмчийн тойрон үзлэгт оруулж, өвчтөнийг танилцуулж биеийг нь үзүүлсэн. Эмч нарын тойрон үзлэгээр иргэн Н. эмийн хордлого, бөөрний үйл ажиллагааны алдагдал гэсэн онош тавьж, эмчилгээ хийсэн. Үзлэгийн явцад чи иргэн Н.аас ямар эм хэрэглэсэн талаар нь асуухад Н. би үе мөчид сайн гэсэн эм хүнээс хэд хэдэн удаа авч хийлгэсэн, Би тэр эмнийхээ нэрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн эм байсан. Тэр эмийг хэрэглэснээс хойш дээрх өвчин зовиур илэрсэн, гэж хэлсэн би иргэн Н.аас ямар эм хаанаас хэн гэдэг хүнээс авсан. Хэдэн удаа хэрэглэсэн тухай тодорхой асуугаагүй учраас ямар эм хэрэглэсэн болохыг нь мэдэхгүй байна. Иргэн Н. манай эмнэлэгийн дотрын тасагт 11 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд, биеийн байдал нь сайжраад эмнэлэгээс гарсан. Иргэн Н.д хордлого тайлах, бөөр хамгаалах болон бусад шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийсэн.Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг хх-ийн 83-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн өгсөн... Иргэн Н.  нь 2016 оны 12 сард манай нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр ирэхэд нь би анх уулзсан. Тэрнээс өмнө би Н.ыг огт таньдаггүй байсан. Н.  бид 2-ын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Бас бид 2-ын дунд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй. Намайг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байх хугацаанд иргэн Н.  нь 2017 оны 1-р сарын 9-ний өдөр эмч нарын хамтарсан үзлэгт орсон. Би иргэн Н.ын биеийн байдлыг үзэхэд биеийн байдал нь хүнд хэвлийгээр өвдөнө доошоо цустай зүйлээр гүйлгэнэ, хоолонд дургүй ам маш их хатна, шээсний гарц бага арьс хуурайшина, бие сульдаж ядарна гэсэн зовиуртай байсан,эмч нарын хамтарсан үзлэгээр иргэн Н.ын биеийг үзээд халдварт цусан суулга байж магадгүй гэж онош тавиад нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт хэвтүүлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа иргэн Н. нь нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт шилжүүлж хэвтүүлсэн байсан бөгөөд эмчлэгч эмч Б. нь иргэн Н.ыг эмч нарын тойрон үзлэгт оруулаад, оношийг нь танилцуулахдаа эмийн хордлого, бөөрний үйл ажиллагааны алдагдал гэсэн онош танилцуулсан.  Би өөрөө иргэн Н.тай биечлэн уулзаж ямар эм тариа хэрэглэсэн талаар нь тодорхой асуугаагүй учраас ямар эм хэрэглэсэн болохыг нь мэдэхгүй байна...гэх...мэдүүлэг хх-ийн 84-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн... Эмнэлэгийн үүдэнд сууж байгаад намайг та ямар эм хэрэглээд хөл нь өвдөхгүй байгаад байна. Та тэр эмнээсээ олоод өгөөч гэж асуусан юм. Надад нэг эм байгаа гэж хэлэхэд надад тэр эмнээсээ өгөөч гээд гуйгаад байхаар нь би зарсан юм. Би өөрөө бол худалдан борлуулсан зүйл байхгүй. Манай нөхрийн дүү ******* аймаг Дөргөн суманд байдаг юм тэр хүнээр дамжуулж авсан юм. Би өөрөө 3 ширхэг эм хэрэглэсэн юм. Надад ямар нэг сөрөг нөлөө илрээгүй юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх...мэдүүлэг хх-ийн 85-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн.  Х.******* манай найзын ээж гэдгээр нь бол танина өөр бол сайн танихгүй. ******* аймгийн Дөргөн суманд байдаг манай аавын дүүгээр дамжуулж авсан гэж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. гэх... мэдүүлэг хх-ийн 86-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн... Би Х.******* гэгч хүнийг сайн танихгүй. Би ******* аймгийн Дөргөн сумын иргэн гэх хүнтэй Дөргөн сумын 12 жилийн сургуульд хамт багшилж ажиллаж байсан хүнээр дамжуулан танилцаж дугаарыг нь авч харьцаж байсан. Би   багштай 7-р сарын дундуур байхаа хугацааг сайн санахгүй байна уулзахад багшийн хөл нь зүгээр болчихсон байсан таягаа хаячихсан явж байхаар нь яаж зүгээр болсон талаар асуухад би аймагт байдаг иргэн Х.******* гэх хүнээс БНХАУ-д үйлдвэрлэсэн цайвар ногоон өнгийн 5 ширхэг эм авч хэрэглээд зүгээр болчихлоо гэж хэлэхээр багшаас Х.******* гэх хүний утасны дугаарын аваад Х.******* гэх хүнтэй утсаар холбогдож байгаад ******* аймгийн төвөөс 2016 оны 7-р сард орж ирсэн эм худалдаж авсан. Тухайн үед би мөнгийг нь өгөөгүй хэрэглэж үзэж байж болъё. Оронд нь ааруул өгье гээд байж байсан юм. Би авсан эмээ өөрөө хэрэглээд миний өвдөөд байдаг байсан хөл, миний хоолойн харшил зэрэг нь зүгээр болчихсон. Тэгээд би 2016 оны 9-р сарын үед  дахиж ******* аймаг орохдоо манай бэргэн эгч гийн хөл өвддөг байсан болохоор би тэр эмийг нь авч өгье гэж бодоод, Х.******* гэх хүнтэй утсаар холбогдоод 10 ширхэг эмийг 100000 төгрөгөөр авахаар болоод эмийг аваад явсан. Эмийн мөнгийг манай бэр эгч Ц. Х.*******д шилжүүлнэ гэж хэлж байсан. Би авсан эмээ Увс аймгийн Завхан суманд байх бэргэн д өгөөд явуулчихаад 1 сарын дараа эгчтэй утсаар ярьж таны хөл яасан зүгээр болсон уу? Тухайн өгч явуулсан эм таны биед таарч байна уу? Ямар нэгэн сөрөг нөлөө байна уу? Миний биед ямар нэгэн сөрөг нөлөө өгөөгүй. Миний бие сайн болсон. Би таяг тулдаг байсан таяг тулахаа байсан гэж хэлсэнээс хойш эгчтэй ярьж уулзаагүй. Би тэр эмнээс өөрөө 5 ширхэгийг хэрэглэж үзэхэд миний биед сөрөг нөлөө гараагүй, хөл өвдөхөө байсан бас харшил алга болсон...гэх мэдүүлэг хх-ийн 88-рт/

Мөрдөн байцаалтад гэрч У.ийн  өгсөн...Би иргэн Х.*******тай 2016 оны 5 сард ******* аймгийн БОЭТ-д үзүүлж явж байгаад таараад мэнд ус болоод  хаана эмчлүүлсэн талаар асуухад би нэг ийм тариа хийлгээд гайгүй болсон гээд надад ногоон хүрээтэй жижиг шингэн тариа харуулаад би эндээс 5 ширхэгийг хийлгээд гайгүй болсон гэхээр нь  би миний бас хөл өвдөөд байгаа би 7 сард хагалгаанд орно. Би наад тариаг чинь хийлгээд үзвэл яах бол гэхэд чи тэгвэл эхний ээлжинд 5 ширхэг тариа хийлгээд үзэхгүй юу гэхээр нь би 5 ширхэг тариа аваад яаж хийлгэх талаар заалгаж аваад  эхний 2 ширхэг тариаг нь 2 өдөр, үлдсэн 3 тариаг нь 7,7 хоногоор хийж дуусгахад миний хөлийн өвчин зовиур зүгээр болчихсон. Тэгээд би дахин 5 ширхэг тариа аваад миний хөл зүгээр боллоо найздаа баярлалаа гээд 50.000 төгрөг өгсөн. Тэгээд би 7 сард хагалгаанд орсон. Манай сумын багш надтай уулзаад хөл гар чинь зүгээрүү гэж асуухаар нь Х.******* гэх хүнээс цайвар ногоон өнгийн цаастай БНХАУ-д үйлдвэрлэсэн эм авч хэрэглээд зүгээр болчихлоо гэж хэлсэн. Тэгэхэд багш Х.******* гэх хүний утасны дугаарыг нь авсан. Эм авсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Би дахиж Х.*******тай уулзаагүй. Би хэн нэгэн хүнд эм тариа зарсан асуудал байхгүй, Би гэх хүнд л хэлсэн өөр хэн нэгэн хүнд эм тариа зарсан асуудал байхгүй, өөр нэмж хэлж ярих зүйл алга гэх... мэдүүлэг /хх-ийн 90-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн... 2015 оны 5 сарын хэдний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна. Би гадуур ажилтай явж байхад Х.******* эгчийн хүү Бат-Эрдэнэ над руу  БНХАУ-аас залгаад “та ээжийн өвчний талаар ерөнхийд нь тайлбарлаж хэлээд өгөөч “ гэхээр нь хэлж өгсөн.  Х.******* эгчтэй уулзахгүй байж байгаад 2015 оны 7 сарын сүүлээр уулзахад босоод алхаад явж байсан. Би яаж зүгээр болсон бэ? гэж асуусан. Б.Бат - Эрдэнэ БНХАУ-аас авч ирсэн эмийг хэрэглээд зүгээр боллоо гэж хэлэхээр тухайн эмний зааврийг хараад яаж хэрэглэх талаар зааж өгсөн. Надад хилээр яаж оруулж ирсэн талаар хэлж яриагүй. Өөр нэмж ярих зүйл алга гэх... мэдүүлэг /хх-ийн 91-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн... Triamcinolonet acetonide acetate injection  нэртэй эм нь Монгол улсад эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Монгол улсын илээр оруулахыг хориглосон эм байгаа юм. Монгол улсын зайлшгүй шаардлагатай 7 дахь жагсаалтад тухайн эм ороогүй.  Иймд тухайн эмийг худалдан борлуулахыг хориглосон байдаг юм. ******* аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага нь эм шинжлэх явуулах магадлан итгэмжлэл аваагүй тул эм шинжлэх боломжгүй ...  гэх мэдүүлэг /хх-ийн 92-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн... Би Х.*******г танина. Х.*******  нь манай  эхнэр байгаа юм. Бид хоёр  1982 онд гэр бүл болоод 35 жил хамт амьдарч байна. Х.******* нь ******* аймгийн Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан. Гэр бүлийн хувьд 3 хүүхэдтэй,  Болор-Эрдэнэ дунд хүү болох Б.Бат-Эрдэнэ,  Б.Ганзаяа гэх гурван хүүхэдтэй болсон. Б.Болор-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар  тусдаа бие дааж айл болон гарсан. Б.Бат-Эрдэнэ 1 настай хүү Эрдэнэ-Очир,  эхнэр Батцэцэгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн  3-26 тоотод амьдарч байна. Х.******* нь зан ааш маш сайн даруухан төлөв томоотой, уур уцаар багатай хань ижил, үр хүүхэддээ хайр халамж сайн ...  гэх мэдүүлэг / хх-ийн 94-рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн2017 оны 04 сарын 13-ны өдрийн 3413 дугаартай.... Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2,3 Эм гэх зүйлээс    Decangmine /химийн томъёо С21Н45N/ Methoху phenуl /химийн томъёо нь С8Н9NO2/гэсэн бодисын агууламж илэрч байна.

4,5,6 Эдгээр асуултууд нь манай лабороторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй

7, Decangmine /химийн томъёо С21Н45N/ Methoху phenуl /химийн томъёо нь С8Н9NO2НҮБ-ын мансууруулах болон Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 109-рт/

Мөрдөн байцаалтад Х,*******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн... Би хүү Б.Бат-Эрдэнийн авч ирсэн 1 боодол 10 ширхэг эмийг хүнд өгөөгүй бүгдийг нь өөрөө хэрэглэсэн.Би сүүлд 2016 оны 05 сарын 21-ний үед Дорноговь аймгийн  Замын үүд боомтоор хил гарахдаа цаашаа Бээжин орж 5 боодол 50 ширхэг эмийг дахин өвчин сэдрэх юм бол өөрөө хэрэглэе гэж худалдаж аваад гэртээ авч ирж хадгалсан. Тэгээд 2016 оны 05 сарын сүүлээр өдрийг  нь сайн санахгүй байна. Манай гэрт ирээд би 07 сард үе мөчний  хагалгаанд орох гэж  байгаа.  Миний хөл өвдөөд байгаа гэхээр нь би тухайн  үед өөрөө хэрэглэх гэж авч ирсэн эмнээсээ чи энэ эмийг хэрэглээд үзээч . Би хэрэглээд зүгээр болчихон гэж хэлээд 5 ширхэг эм өгөөд явуулсан. 2016 оны 09 сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна. гэх хүн миний дугаарлуу залгаад би таниас эм авах гэсэн юм гэхээр нь ямар учиртай эм асуугаад байгаа юм бэ? Гэхэд би гэдэг хүнтэй хамт ажилладаг юм. гэдэг хүн таньд үе мөчний өвчинд хэрэгтэй эм байгаа таньтай очиж уулзаад тухайн эмнээсээ өгөөч гэж гуйгаад үзээч гэхээр нь би таньтай утсаар ярьж байна. гэж утсаар яриад надаас танай гэр хаана байдаг вэ? гэхээр гэрээ зааж өгөөд манай гэрт ирэхээр нь эхлээд 5 ширхэг эм өгч явуулсан .Сүүлд сайн эм байна гээд 1 боодол 10 ширхэг эмийг 100000 төгрөгөөр өгчих гэж хэлээд авсан. Надад мөнгийг нь 3 сарын дараа өгсөн. Би өөр хэн нэгэн хүнд эм зарсан удаа байхгүй... Надад одоо эм байхгүй....миний бие өвдвөл яаж эмчлүүлэх талаараа бодож байна.Болохгүй бол БНХАУ-руу гарч эмчлүүлэх бодолтой байгаа. Миний найз Тунгаа тухайн үед “миний бие өвдөөд хагалгаанд орох гэж байна гэхээр нь өвчин нэг юм байна гэж бодоод өөрийн хэрэглэж байсан эмнээсээ чи хэрэглээд үз гээд өгч байсан. Сүүлд Тунгаа миний бие зүгээр болчихлоо гээд баярлалаа гээд 50000 төгрөг өгөхөөр нь авсан. ийн найз надаас гуйгаад байхаар нь би арга буюу өгсөн. Надад эм заръя гэсэн бодол байгаагүй  гэх мэдүүлэг /хх-ийн 124-126-рт/

Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 72/3215 дугаартай албан бичиг, хавсралт/ 134-138-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар... ******* ******* овогт *******гийн ******* нь  ял шийтгэгдэж байгаагүй ... гэх баримт /хх-ийн 164-рт/

Х.*******гийн өвчний түүхийн хуулбар / хх-ийн 178-196-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******гийн өгсөн... Миний бие 2015 оны хаваар өвдөж эхэлсэн.  Доторын тасагт 3 удаа хэвтсэн эдгэхгүй байсан.  Манай хүүхдүүд бүгд ирж үзчээд эмчилгээнд явуулна гэж байсан.  Намайг хөл дээрээ босч  чадахгүй байсан тул том хүү Бээжинд явж байгаад “ Та оношоо хэлээд өг “ гэхээр нь  хятад хэлний багш бэр маань   миний оношийг  орчуулж хэлж өгсөн.  Тэгээд  таньд нэг эм авлаа. Энэ эмийг хэрэглээрэй гэхээр нь  би тэр эмийг хэрэглээд 14 хоноод босоод ирсэн. Миний харшил хүртэл эдгэрсэн. Удалгүй үсэндээ хими хийлгэсэн чинь өвчин дахиж сэдрэхээр нь хотруу бараандаа явж байгаад цааш яваад Бээжин ороод эмнэлэгт нь  үзүүлээд  аптекээс нь тухайн эмийг өөртөө хэрэглэх гэж л авсан. бид 2 эртний танилууд. манайд өөрөө ирээд сууж чадахгүй босч чадахгүй таягтай байна гэхээр нь  би “чи энийг хийлгээд үзээч миний хөл чинийхээс муу байсан, битүү хавдсан байсан” гэж хэлсэн. Би аваад авъя гэсэн, би өөрийнхөө хэрэглэсэнээр заавар хэлээд өгсөн, тэгсэн 14 хоногийн дараа би таягаа хаячихлаа гэсэн. Тэгтэл  нэг хүн утастаад би багшийн найз байна, би сууж ч бие засч чадахгүй бараг босоогоороо бие засч байна. Чи адилхан эмэгтэй хүн байна гэхээр нь өрөвдөөд  эмнээсээ өгсөн. Гэтэл нөгөө хүүхэн манай эгч нөгөө эмнээсээ аваад өг гээд  байна гэхээр нь мөнгө төгрөг ч авалгүй өгсөн. Түүнээс хойш  11 сард надад 100000 төгрөг өгсөн.   би ёстой гоё болчихлоо шүү гээд 50,000 төгрөг өгсөн.Хүнд тус болох биш өөрөө гэмт хэрэгтэн боллоо. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.  Надад эм болон эмийн түүхий эд  эмнэлэгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй. Би өөртөө л хэрэглэх гэж бага хэмжээний эмийг л  хилээр оруулж ирээд өөртөө хэрэглэж  байсан  ...  гэх  мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн ******* нь 2016 оны 05 сарын 23- ны өдөр БНХАУ- аас Дорноговь аймгийн Замын – Үүдийн боомтоор тус улсад үйлдвэрлэгдсэн Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрч  бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION” гэх 50 ширхэг эмийг хууль бусаар импортолж 2016 оны 05 сарын сүүлээр иргэн У.т 5 ширхэг эм, 2016 оны 09 дүгээр сард иргэн Д.д 15 ширхэг эмийг худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

 ******* аймгийн Прокурорын газраас Х.*******г БНХАУ-д үйлдвэрлэгдсэн,  Монгол Улсад хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэгдээгүй эмийг хууль бусаар импортолж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэнд 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198,2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг  эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан атал Х.******* нь  “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION” гэх 50 ширхэг эмийг хууль бусаар импортолж 2016 оны 05 сарын сүүлээр иргэн У.т 5 ширхэг эм, 2016 оны 09 дүгээр сард иргэн Д.д 15 ширхэг эмийг худалдсан гэх боловч энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, Х.******* нь дээрхи гэмт хэргийн сүбъект болох нь тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Х.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь  зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан   “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION”  10 ширхэг эмийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******гийн  эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 19- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгов.

 Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн  5 дах хэсэг, 36.2, 36.6, 36.9  зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д ******* аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн 20.14дүгээр зүйлийн 2 дах хэсэг  болгон өөрчилсүгэй.

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 –д зааснаар шүүгдэгч Х.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 201721000085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан хураагдсан   “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION”  10 ширхэг эмийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

4. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21,5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.*******гийн  эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай.

           6.Шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид  гардуулан өгсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч,  шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны  дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА