Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/557

 

 

 

 

 

   2021            6              2                                       2021/ДШМ/557                  

 

 

П.Лхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч П.Л холбогдох эрүүгийн 1809014460616 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П.Л, 1990 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялаа эдэлж дууссан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял оногдуулж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Ж.М цүнхнээс түүний өмчлөлийн “Ай Фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Т.Мхалааснаас түүний өмчлөлийн “Ай фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 392.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Л үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Л /-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д энэ тогтоолоор оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2006 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Оросын Холбооны Улсын иргэн хүү П.М /P.M“ЮД06320339”/, 2010 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн Оросын Холбооны Улсын иргэн хүү П.К/ P.Kl/, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.А, 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б.А нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Оросын холбооны улсын элчин сайдын яаманд тус тус даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 0-14 насны 4 хүүхэдтэй өрх толгойлж амьдардаг. 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан хэрэг дээр З.Мгэдэг хүний үйлдсэн хэргийг би өөрөө үйлдсэн гэж хэргийг өөр дээрээ авч худал мэдүүлэг өгсөн боловч  2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр З.Ммөн эхнэр Охоёрыг гэрчээр дуудуулж З.Мхэргээ хүлээж намайг холбогдолгүй гэдгийг гэрчилж, гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 8 сарын хорих ял оноож 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтэн 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Л өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс түүнийг гэм буруугийн дүгнэлтдээ /1хх 190-192/ авагдсан гэрч З.М Л.Онарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж тайлбарлахдаа дараах байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байна. Гэрч З.М“...энгийн хувцастай цагдаа ирээд бид нарыг шалгаад машинаас болон Л гар утаснууд гарч ирсэн" гэх мэдүүлэг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шүүх хуралдаанд "... гэтэл нэг энгийн хувцастай хүн орж ирээд бид нарт нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх үед бид нар хараад сууж байсан. Тэгээд нэгжлэг хийх үед эхнэрийн цүнхнээс Айфоне 6 плас, айфоне 6, айфоне 5 гэсэн гурван гар утас гарч ирсэн. ...би тэр утаснуудыг 1 дүгээр эмнэлгийн хажууд эхнэрээ хүлээж байхдаа гадаад нөхөртэй эмэгтэйн цүнхнээс, 2 дахь утсыг замын эсрэг талд талбай явах чиглэлд 2 эмэгтэй явж байхад голынх нь карманаас, 3 дахь утсыг багшийн дээдийн буудлын тэндээс жоохон охины карманаас авсан. Нэгжлэг хийсний дараа эхнэр асуугаад байхаар нь авсан газартайгаа хэлсэн... тэр үед манай эхнэр Лтой уулзсан юм шиг байсан. Л хамгийн эхэнд байцаалт өгсөн. Байцаалт өгөөд гарч ирэхдээ би бүх гар утсыг өөр дээрээ авсан шүү мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь сандраад худал мэдүүлэг өгсөн. Дараагийн удаа мөн адил худал мэдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралд болсон зүйлээ үнэнээр нь мэдүүлж байна гэх.... эрс зөрүүтэй, гэмт үйлдлээ зөвшөөрсөн мэдүүлэг. Гэрч Л.Омөрдөн шалгах ажиллагаанд " ..2018 оны 3 дугаар  сарын 16-ны өдөр хамтран амьдрагч З.Мхамт эмнэлэгт үзүүлж байхад Б руу М утсаар яриад уулзахаар болоод, бид 2 автобусанд суугаад багшийн дээд рүү очсон. Тэгээд тухайн үед Б Л нарын машинаас хэдэн гар утас гарч ирээд, тэр утаснуудыг хулгайлж авсан гэж л мэдсэн гэх. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд Л.Онь гэрчээр асуугдахдаа: “ Баттулгын машин Улаанбаатар зочид буудлын зогсоол дээр байсан. Машинд суусны дараа гаднаас энгийн хувцастай хүн гэнэт орж ирсэн. Би цагдаа гэж мэдээгүй. Тэр хүн орж ирээд, шууд биед нэгжлэг хийсэн Нэгжлэг хийхэд миний цүнхнээс 3 гар утас гарч ирсэн. Би түүнийг яаж миний цүнхэнд орсныг тухайн үед мэдээгүй. Марк нь Айфоне 6 плас, айфоне 6, айфоне 5 гэсэн гурван гар утаснууд байсан. Дараа нь би байцаалт өгөхөөсөө өмнө нөхрөөсөө асуусан. Яагаад миний цүнхэнд ийм утас байгаа юм бэ гэхэд намайг эмнэлэгт үзүүлэх хооронд хүнээс хулгайлж аваад, цүнх рүү хийсэн гэсэн гэх мэдүүлгүүд нь илт эсрэг утгатай байна. Гэрчүүд шүүх хуралд өмнө нь өгснөөс эсрэг утгатай мэдүүлэг өгсөн нь хэргийг эцэслэж шийдвэрлэхэд ноцтой эргэлзээ бий болсныг шүүхээс орхигдуулж шийдсэнд гомдолтой байна. Мөн шүүхээс мэдүүлгүүдийг нэгийг нь нөгөөгөөр үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, шударга ёсны зарчмыг алдагдуулж, хэт нэг талын барьж, миний үйлчлүүлэгч П.Лгэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Тиймээс хэрэгт авагдсан эргэлзээ бүхий баримтуудыг шалган үзэж, шүүгдэгчийг гэм буруутай нь хангалттай тогтоогдоогүй байхад гэрчийн нэг мэдүүлгийг үгүйсгэхдээ нөгөө мэдүүлгийн ямар журмаар үнэлснийг хангалттай үндэслэж тайлбарлаагүй зэргийг хуулийн ноцтой зөрчиж гаргасан, 270 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэгэнтээ шүүх, прокурор нь шат шатанд арга хэмжээ авч эргэлзээг нэг мөр арилгах ажиллагааг орхигдуулсан нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, миний үйлчлүүлэгч П.Л үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хавтас хэрэгт авагдсан баримтаар П.Л сууж явсан тээврийн хэрэгслээс гар утас гарч ирсэн. Хэрэгт авагдсан баримтаар бол тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн түүнээс биш өөр газар үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдаагүй. Өмнө 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлж, уг ялыг хойшлуулсан. Гэтэл энэ өдрөөс хойш 14 хоногийн дараа дахин гэмт хэрэг үйлдсэн учир ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцаах болон цагаатгах үндэслэл байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Ж.Мцүнхнээс түүний өмчлөлийн “Ай Фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Т.Мхалааснаас түүний өмчлөлийн “Ай фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 392.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.М“...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний ойролцоо явж байхдаа цүнхнээсээ Айфоне-6 плас маркийн гар утсаа хулгайд алдсан. ...сэжиглэж байгаа хүн байхгүй. Юу ч мэдээгүй. Машиндаа суух гээд 10 орчим минут алхаж явах хооронд алга болсон. Гар утсаа буцааж авсан тул одоо гомдол санал байхгүй. ...” /хх 24/,

хохирогч Т.М“...2018 оны З дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 19 минутын үед утсаар яриад явж байсан юм. ...Арслантай гүүрний орчим явж байхад халаас нэг л хөнгөн оргиод явчихсан юм. Тэгээд гар утсаа шалгаад үзсэн чинь утас алга болчихсон байсан. Би найз Болор-Эрдэнийн хамт явж байсан. ...цаг харахад яг 17 цаг 29 минут болж байсан. Тэр хооронд би гар утсаа ...баруун талын халааснаас гар утсаа алдсан. Сэжиглэж байгаа хүн байхгүй. Одоо гомдол санал байхгүй. ...” /хх 52-53/,

гэрч З.М“...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр жирэмсэн эхнэрээ ...эмнэлэгт үзүүлээд байж байхдаа найз Б руу утсаар яриад очсон. Автобуснаас буугаад зам хөндлөн гарахад Лтой таарсан. ...Б хаана байгаа юм бэ гэсэн чинь Улаанбаатар зочид буудлын тэнд машиндаа үлдсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар машин руу нь хамт явсан. Тэгээд машинд нь очоод суусан чинь удаагүй энгийн хувцастай цагдаа ирээд бид нарыг шалгаад машинаас болон Л гар утаснууд гарч ирсэн. Тэгээд тэр утаснуудыг хулгайн утас гээд цагдаагийн газар дээр авч ирсэн. ...надад хулгайлж авсан гэх гар утсаа өгөөгүй. ...хамт хулгайн хэрэг үйлдээгүй. ...” /1хх 190-191/,

гэрч Л.О“...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Мөнх-Эрдэнийн хамт ...эмчид үзүүлээд байж байхад Б руу Мутсаар яриад ...уулзахаар болоод бид хоёр автобусанд суугаад багшийн дээд руу очсон. Тэгээд Лтой таараад хамт Улаанбаатар зочид буудлын зүүн талын зогсоолд Б дээр очсон. Машинд ороод сууж байсан чинь энгийн хувцастай цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад цагдаагийн газарт авч ирсэн. Тэгээд тухайн үед Б Л нарын машинаас хэдэн гар утас гарч ирсэн нь хулгайн утас гэж байсан. ...Эхнэр Л гэдэг эмэгтэйг огт харж байгаагүй. Тэр өдөр л анх харсан. ...цагдаагийн газарт ирээд хэд хэдэн утас гарч ирээд тэр утаснуудыг хулгайлж авсан гэж л мэдсэн. ...” /1хх 192/,

            шүүгдэгч П.Л яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч болох Баттулгын хамт машинтай явж байгаад багшийн дээдийн орчим очоод Улаанбаатар зочид буудлын хажууд машинаа зогсоогоод Б тэндээ үлдсэн. Би Багшийн дээд орчмоор явж байгаад Арслантай гүүрний орчим хоёр эмэгтэй хөтлөлцөөд явж байсан нэгнийх нь гадна хүрэмний халааснаас нь айфоне-6 плас, ...гадаад эрэгтэй хүнтэй хамт явж байсан нэг эмэгтэйн цүнхнээс нь айфоне-6 плас загварын гар утсыг хулгайлан авсан. ...нөхрийнхөө машинд авч ирээд хийчихсэн байсан. ...тухайн үед М, О нар Б-тай уулзах гээд ирчихсэн байсан. ...” /хх 179, 186-187/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 55-56/, хохирогч Ж.М, Т.М нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 3 дугаар сарын 23, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн тэмдэглэлүүд /1хх 32, 54/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Л бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Л  хохирогч Ж.М, Т.М нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л /P.L/-д энэ тогтоолоор оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

 

Шүүгдэгч П.Л “...нэмж нэгтэн нийт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч П.Л өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, миний үйлчлүүлэгч П.Л үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Давж заалдах гомдлын тухайд:

            хохирогч Ж.М“...Арслантай гүүрний ойролцоо явж байхдаа цүнхнээсээ Айфоне-6 плас маркийн гар утсаа хулгайд алдсан. ...” /хх 24/, хохирогч Т.М“...Арслантай гүүрний орчим явж байхад гар утсаа шалгаад үзсэн чинь утас алга болчихсон байсан, баруун талын халааснаас гар утсаа алдсан. ...” /хх 52-53/, гэрч З.М“...Автобуснаас буугаад зам хөндлөн гарахад Лтой таарсан.  ...бид нар машин руу нь хамт явсан, машинд нь очоод суусан чинь удалгүй энгийн хувцастай цагдаа ирээд бид нарыг шалгаад, машинаас болон Л гар утаснууд гарч ирсэн. Тэгээд тэр утаснуудыг хулгайн утас гээд цагдаагийн газар дээр авч ирсэн. ...надад хулгайлж авсан гэх гар утсаа өгөөгүй. ...хамт хулгайн хэрэг үйлдээгүй. ...” /1хх 190-191/, гэрч Л.О“...Б руу Мутсаар яриад ...уулзахаар болоод бид хоёр автобусанд суугаад багшийн дээд руу очсон. Тэгээд Лтой таараад хамт Улаанбаатар зочид буудлын зүүн талын зогсоолд Б дээр очсон. Машинд ороод сууж байсан чинь энгийн хувцастай цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад цагдаагийн газарт авч ирсэн. Тэгээд тухайн үед Б Л нарын машинаас хэдэн гар утас гарч ирсэн нь хулгайн утас гэж байсан. ...Эхнэр Л гэдэг эмэгтэйг огт харж байгаагүй. Тэр өдөр л анх харсан. ...цагдаагийн газарт ирээд хэд хэдэн утас гарч ирээд тэр утаснуудыг хулгайлж авсан гэж л мэдсэн. ...” /1хх 192/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд  П.Л нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдож байх бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байна.

            Хэдийгээр гэрч Л.О,З.М нар нь анхан шатны шүүх хуралдаан дээр “З.М тус хэргийг үйлдсэн” гэж мөрдөн байцаалтын шатанд өгснөөс зөрүүтэй мэдүүлгийг өгсөн боловч энэ мэдүүлэг нь өөр бусад баримтаар нотлогдохгүй байна.

            Мөн шүүгдэгч Л нь  урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж хорих ял оногдуулсныг шүүхээс тэнсэж, хойшлуулж байсан, мөн энэ төрлийн гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгүүлж байсан боловч энэхүү байдалдаа дүгнэлт хийлгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдалд нь тохируулан шүүх шүүгдэгч П.Л 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Шүүгдэгч П.Л нь 2-15 насны 4 хүүхэдтэй боловч бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг шүүх шийтгэх тогтоолдоо заасан бөгөөд түүнийг бага насны хүүхэдтэй гэсэн шалтгаанаар ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, П.Л, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ

           

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ