2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

   2025       01        09                                    2025/ШЦТ/123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагч Г.Гармаа,

  Шүүгдэгч Б.Э, Д.Б, Д.Ө /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр тус тус гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д.Б, Х овогт Б.Э,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д.Ө нарт холбогдох эрүүгийн ................дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Х овогт Б.Э, регистрийн дугаар .........................,

Монгол Улсын иргэн, ............................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. С овогт Д.Б, регистрийн дугаар ...........................,

Монгол Улсын иргэн, . ........................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

3. Ж овогт Д.Ө, регистрийн дугаар ....................,

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор  аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежир мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ................................ гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Эийг 2024 оны 03  дугаар сарын 03-ны өдөр Соёлын биет өв болох эртний Түрэг үед холбогдох 1 ширхэг амгаа, 2 ширхэг дөрөө зэргийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 2 дугаар эмнэлгийн гадна Д.Бд 4.200.000 төгрөгөөр зарж, “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан”,

Шүүгдэгч Д.Быг 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Соёлын биет өв болох эртний Түрэг үед холбогдох 1 ширхэг амгаа, 2 ширхэг дөрөө зэргийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 2 дугаар эмнэлгийн гадна Б.Эээс 4.200.000 төгрөгөөр худалдан авч “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан”,

Шүүгдэгч Д.Өыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтэй “Тухайн дөрөө, амгааг машиндаа хийж явж байсан тэгээд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 59-08 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж осолдсон тэгээд тухайн ослын дараа би машинаа Баянхонгор суманд авч ирээд тухайн дөрөө, амгааг үзэхэд байхгүй байсан. Тухайн үед ослын газар хаягдсан байж магадгүй ...” гэж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтэй “Тэгээд тухайн дөрөө, амгааг өөрийн 5908 УНА улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалдаг байсан. 2023 оны 05 дугаар сарын үед өөрийн автомашины тосыг Баянхонгор аймагт солиулсан чинь миний машин эвдэрсэн тул Улаанбаатар хот руу ачуулж Хайлаастад байх засварын газар өгөөд 2023 оны 06 дугаар 22-нд аваад 23-ны өдөр найз Д.И, Д.Б нарын хамт Баянхонгор аймаг руу явж байх үедээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын худаг уртын бригадын орчим замын хажуу тал руу осолд орж миний машин 2 удаа эргэсэн бөгөөд тухайн осол болох үед дөрөө, амгаа 2 алга болсон гэж бодож байна” гэж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтэй “Би тухайн эд зүйлсийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс олсон. Тухайн эд зүйлсээр дурсгалын зүйл хийж хадгална гэж бодож байсан. Тэгээд өөрийн автомашинд хадгалж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 23-ны Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт осолд орж автомашинтайгаа онхолдож 2 эргэсэн байдаг. Тухайн үед дөрөө, амгааг алга болгосон гэж бодож байна” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Байцаагч дуудаад та худалдаж авсан байна гэсэн. Би тухайн үед надад барьцаанд тавиад буцааж авсан гэдгээ хэлсэн. Би гэм буруу дээрээ маргахгүй байгаа” гэв.

Шүүгдэгч Д.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэлэх зүйлгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч П.А “...МУ-ын Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд археологийн олдвор нь Түүх, соёлын хөдлөх дурсгал зүйл буюу соёлын биет өвд хамаарна. Мөн хуулинд олдвор гэдэг нь түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтанд байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн гэж заасан байдаг. Хуулиар археологийн олдворыг худалдаж, борлуулахыг хориглодог. Учир нь Монгол Улсын түүхийн гэрч болж газрын хөрсөнд он удаан жил хадгалагдсан археологийн олдворыг иргэн хүн өмчлөх ёсгүй, төрийн өмч байж шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд, музейн үзмэрт ашиглагдаж байх ёстой. ... Уг дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Санал нийлж байна... Археологийн олдворыг худалдаж, борлуулахыг завдсан, цаашлаад энэхүү олдворыг хууль бусаар ухаж гаргасан дурсгалыг тонож, сүйтгэсэн нь тухайн дурсгалыг шинжлэх ухааны талаас нь судлах, эргэн сэргээх ямар ч боломжгүй болгож байгаа нь соёлын өвд маш ноцтой хохирол учруулж байна гэж хэлмээр байна. Иймээс буруутай этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, хураан авсан соёлын биет зохих байгууллагад шилжүүлэх хүсэлтэй байна. Мөн хэдийгээр тухайн дурсгалыг эргэн сэргээх боломжгүй болсон хэдий ч шинжээчийн дүгнэлтэд дурдсан хадны оршуулга болох олдвор илэрсэн газрыг нарийн тодорхой болгох, тэнд мэргэжлиин эрдэм шинжилгээний байгууллагаар авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа, хийлгэх нь олдсон эд өлгийн зүйлстэй холбоотой жаахан ч гэсэн баримт, мэдээллийг илрүүлэх ач холбогдолтой юм ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Гэрч З.Мын “...Би 2018 оны хавар авга ах М гэдэг ахтайгаа хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг Бээрийн бригадын Хавцгай гэх газарт малд явж байгаад хадны ёроолоос олоод гэртээ авч ирж шүүгээний нүдэнд хийгээд тэнд байгаад л байдаг байсан. Тэгээд бид нар сайн эд мэдэхгүй болхоороо яах ёстойг нь мэдэхгүй гэртээ байлгаж байгаад манай эхнэр Э нь Өыг дуудаад “хүнд үзүүлж харуулаад өгөөч” гэж өгсөн. Ө нь аймгийн музейд үзүүлээд насжилтыг нь тогтоогоод өгье гэж хэлээд аваад явсан... Бид нар тэрийг тэгэж аль цаг үед хамаарах зүйл гэдгийг мэдээгүй. Би фэйсбүүкээр ерөнхий сайд Оюун-Эрдэнийн Азийн хүлэг гэдэг сэтгүүл дээр зураг нь байхаар нь адилхан юм байна даа гэж харж байсан. Тэрнээс бол бид нар сайн эд мэдэхгүй болхоороо яах ёстойгоо мэдэхгүй гэртээ байлгаж байгаад манай эхнэр Э нь Өыг дуудаад “хүнд үзүүлж харуулаад өгөөч” гэж өгсөн. Ө нь аймгийн музейд үзүүлээд насжилтыг нь тоггоогоод өгье гэж хэлээд аваад явсан. Буцааж өгөх үедээ ямар нэгэн юм хэлээгүй, манай эхнэрт юу гэж хэлснийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 101-102 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Бын гэрчээр өгсөн “...Манай нутгийн дүү Б.Э 2023 оны 12 дугаар сарын үед надтай уулзах үедээ 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгааны зураг үзүүлж “Манай нөхөр ийм зүйл олсон. Та эдгээр эд зүйлсийг худалдаж авах уу” гэж асууж байсан. Би тэр үед худалдаж авахгүй гэж хэлж байсан. Сүүлд 2024 оны 03 дугаар сарын эхээр Б.Э над руу залгаж “Би Улаанбаатар хотод байна. Надад мөнгөний хэрэг гараад байна. Та энэ дөрөө, амгааг авчих” гэж хэлсэн. Би тэгэхэд Хаан банкнаас 4 сая төгрөгийн цалингийн зээл авч, бэлнээр 4 сая 200 мянган төгрөгөөр худалдаж авсан... Тухайн эд зүйл харагдах байдлаасаа эртний, хуучин гэдэг нь мэдэгдэж байсан. Мөн Б.Эт мөнгөний хэрэг гарсан тул худалдаж авсан. Тэрийг асууж байгаагүй. Хуучны эртний эд зүйл гэж хэлж байсан... Б.Э манай Баянхонгор аймгийн нутгийн дүү. Бид 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэг багт хамт ажиллаж байхдаа танилцсан. Түүнээс хойш уулзвал мэндийн зөрүүтэй л явдаг байсан. Ойр дотно, байнга холбоотой байдаг харилцаа байхгүй ... Б. Э урьд өмнө нь буюу 2023 оны 12 дугаар сард надад тухайн эд зүйлсийг зургийг үзүүлж худалдаж авах санал тавьсан. Тухайн үед би мөнгөгүй байсан тул аваагүй. Сүүлд 2024 оны 03 дугаар сарын эхээр Б.Э намайг Улсын 11 төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед эргэлтээр ирсэн. Тэр үед нөгөө 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгааг надад биетээр нь үзүүлж, мөнгөний хэрэг байгаа тул худалдаж авах санал тавьсан. Тэр үед Б.Э яг хэдэн төгрөгөөр зарах талаар надад хэлээгүй бөгөөд би өөрийн бололцоонд тохируулж 4 сая төгрөгийн цалингийн зээл авч, өөрт байсан 200.000 төгрөгийг нэмж, нийт 4.200.000 төгрөгөөр тухайн эд зүйлсийг худалдаж авсан. Би ер нь Б.Эт тус дэм болъё гэж бодоод худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 74, 76 дугаар тал/,

Гэрч С.Мийн “...2018 оны хавар мал төллөж байсан 3 cap байх байх дүү З.Мын хамт хонь хариулж Баянхонгор аймгийн,Өлзийт сумын 5 дугаар баг Улаан дэлийн хад гэх газар хадны доор амгаа, хос дөрөө байсан тэгээд тухайн эд зүйлийг Ү.М аваад явсан...” гэх мэдүүлэг  /1 хавтаст хэргийн 105-106 дугаар тал/,

Гэрч Р.П “...2022 оны 11 дүгээр сард байсан Д.Ө над  руу залгасан байсан тэгэхээр нь би зөрүүлээд залгасан тэгтэл чамд нэг юм  үзүүлье  гэсэн тэгэхээр нь яасан гэтэл манай нэг танилд нэг дөрөө байна гээд над руу фэйсбүүкийн чатаар зургыг нь явуулсан тэгээд хэзээний ямар шуу юм байна   гэж байсан. Тэгэхээр нь ерөнхиийдөө дээр үеийн Хүннү загварын дөрөө байна гэж хэлээд орхисон тэгсэн манай музейд авах уу гэхээр нь үзэж харж байж болъё завтай үедээ хүнээсээ аваад ир гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 10-ны үед би өөрөө түүн рүү залгаад Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээтэй байдаг тэр хүрээнд Археологийн хүрээлэнгийн ажилтан Анхбаяр бас 2 хүний хамт манай аймагт ажил дээр ажлын шугамаар ирсэн тэгээд юм ярьж сууж байгаад нээрэн манай нэг танил дөрөө санал тавиад байсан үзэж хараадах хэд дүгээр үед хамаарах уу үзээдэх үү байвал би дуудаадах уу гэсэн тэгсэн харъя гэсэн тэгэхээр нь Ө руу яриад нөгөөдөхөө аваад ирээ Архелогийн хүрээлэнгээс ирсэн хүмүүсд үзүүлээдэх гэсэн тэгсэн ганцаараа уг дөрөөг авч ирсэн тэгэхэд хос ижил дөрөө, хазаарын амгаа хоёулаа хар төмөр байсан тэгээд үзүүлсэн тэгээд тэд нар хаанаас олсон яасан талаар асуугаад музейд үлдээсэн нь дээр гэж санал тавьсан. Тэгээд хаанаас олсон талаар асуухад Өлзийт сумын нутгаас хээрээс олсон гэж хэлж байсан. Тэгээд Ө музейд тавих саналыг нөгөө хүнээсээ асууж байж эргэж холбогдъё гээд явсан...” гэх мэдүүлэг  /1 хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

Гэрч Д.Өын “...Би урьд өмнө өгсөн мэдүүлэгт болсон явдлыг бүгдийг ярьсан. Надад нэмж болон дахин мэдүүлэх зүйл байхгүй... Би тухайн эд зүйлсийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс олсон. Тухайн эд зүйлсээр дурсгалын зүйл хийж хадгална гэж бодож байсан. Тэгээд өөрийн автомашинд хадгалж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт осолд орж автомашинтайгаа онхолдож, 2 эргэсэн байдаг. Тухайн үед дөрөө, амгааг алга болгосон гэж бодож байна ... Би тухайн эд зүйлсийг аль үеийн эд зүйлс болохыг асууж үзүүлж байсан. Тухайн үед ШУА-ын Археологийн хүрээлэнгийн ажилтан нар байсан бөгөөд тухайн эд зүйлсийг Монгол орноос олон олддог эд зүйл гэж хэлсэн. Хэрвээ тэр хүмүүс эртний дээр үеийн дөрөө байна гэж хэлсэн бол би өгөх байсан...” гэх мэдүүлэг  /1-р хавтаст хэргийн 54-55, 58-59, 69-70, 72 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Эийн гэрчээр өгсөн “...Намайг 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод хавдрын хагалгаанд орох үед тухайн дөрөө, амгаа манай гэрт байсан, тийм болохоор тэрнээс өмнө манай гэрт ирсэн байсан байх гэж бодож байна. Он сарыг нь тодорхой санахгүй байна. Манай нөхөр М нь М гэдэг ахтайгаа хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс хадны ёроолоос олсон гээд гэрт авч ирж байсан. Тэгээд манай гэрт тэрнээс хойш хадгалаастай байгаад л байсан юм, бид нар сайн мэдэхгүй болохоороо яах ёстойг нь мэдэхгүй гэртээ байлгаж байгаад би тэр Өыг танил тал ихтэй байж магадгүй гэж бодоод хүнд үзүүлж харуулаад өгөөч гэж өгсөн байсан юм... Бид нар тэрийг аль цаг үед хамаарах зүйл гэдгийг мэдээгүй, битүү шороо зэв болсон юм л байсан. Манай гэрт нилээд удсан болохоор нь би Өыг танил тал ихтэй байж магадгүй гэж бодоод таньж мэддэг хүн байвал үзүүлж харуулаад өгөөч гэж өгсөн байж байгаад буцаагаад авсан, тэр үед Ө нь наадахаа өөртөө байлгаж байсан нь дээр шүү, хүнд битгий үзүүлээрэй гэж буцааж өгсөн... Би Монгол Ардын намын идэвхтэн иргэн байгаа юм, тэр талаараа бас нам эвслийн ажлаар явж байгаад Б гэж хүнтэй танилцаад саяхан 2024 оны цагаан сараас хойш би Б ахад хандаад “Надад хуучны эртний дөрөө, амгаа байна” гэж сонирхуулсан юм. Тэгсэн чинь Б нь “Надад бол иймэрхүү зүйл зарж борлуулах сонирхол байхгүй, яахав чамд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа бол надад байгаа нь 4 сая 200 мянган төгрөг байна, би хадгалаад байж байя, дараа нь хэрэгтэй бол буцаагаад авчихгүй юу” гэж хэлээд надад 4.200.000 төгрөг бэлнээр өгөөд би тэрийг Б гэж хүнд өгсөн...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

Гэрч Х.Тн “...Д.Б манай ажлын, байр болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Стар холдинг ХХК-ийн байранд надтай уулзахаар ирэх үедээ 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгааг түр хадгалж бай гэж хэлээд өгсөн...тухайн үед машиндаа байлгаж байгаа алга болгож магадгүй л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 86 дугаар тал/,

Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчийн №2024-11 дугаартай “...Эдгээр эд зүйлийг шинжлэн, соёлын биет өвд хамаарах эсэх талаар тодорхойлон дүгнэх боломжтой... Энэхүү эд зүйл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалт археологийн олдворт хамаарна. Археологийн малтлага гэдэг нь археологийн шинжлэх ухааны үндсэн судалгааны аргазүй бөгөөд мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн судлаач холбогдох зөвшөөрлийн дагуу Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тодорхой зорилго, төлөвлөгөө, аргачлалын дагуу нарийвчлан судлан, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах үйл ажиллагааг хэлнэ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтын дагуу тус Үндэсний төвийн Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан (СӨУНБМС) нь мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын Монгол нутагт явуулсан “Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа”-нд хамрагдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, соёлын өвийн судалгааны ажлын (археологи, палентологи) дэлгэрэнгүй тайлангийн нэг хувийг бүрдүүлж, хадгалдаг бөгөөд тус судалгаа, шинжилгээний ажлын бүртгэл, түүнээс илэрсэн олдворын мэдээллийг шүүн.үзэхэд шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс бүртгэлгүй байна. Иймд шинжилгээнд хүргүүлсэн дээрх эд зүйлийг хууль бус малтлагаар олсон байх магадлалтай юм. Шинжилгээнд ирүүлсэн хазаарын амгай, эмээлийн хос дөрөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдох бүрэн боломжтойгоос гадна эд зүйлийн хэв шинж, хадгалалтын байдалд тулгуурлан газрын хөрсөн дор булшны нүх ухаж үйлдэгдсэн чулуун дараастай булшнаас бус хадны оршуулгаас олдсон олдвор байх магадлалтай хэмээн үзэв.

Хадны оршуулга нь байгалийн агуй, хонгил, хадны хөмөг ашиглан шороо чулуугаар далдалж үйлдэгдсэн эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйлийн өвөрмөц нэгэн хэлбэр юм. Хадны оршуулга нь Монгол орны хуурай, сэрүүн цаг уурын нөхцлөөс шалтгаалж олон зуун жил байгалийн огцом халалт хөрөлт ба ус чийгнээс ангид, харьцангуй нэгэн хэвийн температуртай, хуурай орчинд байснаас үүдэн хүний хатмал шарил, дагалдуулан оршоосон эд өлгийн зүйл нь харьцангуй сайн хадгалагдсан, олдворууд нь тухайн судлан буй үеийн судалгаанд чухал мэдээллийг өгч байдгаараа онцлогтой.

Хадны оршуулга нь Монгол орны хангай, говийн уул хадтай аль ч нутагт цөөнгүй тохиолддог дурсгал юм. Одоогийн байдлаар манай нутгаас нийт 100 гаруй хадны оршуулгын дурсгал илэрч мэдэгдсэнээс Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Арцат дэл. Бууцагаан сумын Цачиртын Бичигт хад. Баянцагаан сумын Дугуй цахир, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Их Баяны агуй, Манлай сумын Хар Аргалант, Ховд аймгийн Манхан сумын Ж хайрхан, Мөнххайрхан сумын Үзүүр гялан, Мянгад сумын Урд улаан унээт, Булган сумын Чонот уул. Өвөрхангай аймгийн Богд сумын Цагаан хад зэрэг газруудаас олдсон хадны оршуулгаас сайн хадгалалт бүхий олдворууд илэрч мэдэгдээд байна

Хадны оршуулгын эртнийх нь IV зууны сүүл үед хожуу үеийнх нь XVII зууны эхэн үед холбогдоно.

Шинжилгээнд хүргүүлсэн амгай, дөрөө нь Монгол нутагт НТ VI-VIII зууны үед оршин, төрт улсаа байгуулж байсан Эртний Түрэгийн үеийн булш, оршуулгын дурсгалаас илэрдэг эд зүйлстэй адил төстэй хэлбэртэй байна.

Шинжилгээнд хүргүүлсэн эд зүйлс нь түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвд хамаарна. Эд зүйлсийг урласан хийц, хэлбэр нь эртний Түрэгийн үед холбогдох сонгодог хэлбэрийн, бүрэн бүтэн, түүх, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий түүх, соёлын дурсгалт зүйл юм... Амгайг уламжлалт дархны халуун төмрийг давтаж, ширээлэн гагнасан, дөрөөг уламжлалт давталт, залгалт, ширээх аргаар тус тус хийсэн байна...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 121-125 дугаар тал/,

Шинжээч Г.Аийн “...Миний бие 2000-2006 онд МУИС-ийг Археологич мэргэжлээр, 2010 онд мөн сургуульд "Археологийн ухаан"-ны магистрийн зэрэг хамгаалсан. Би 2007-2012 онд Монгол цэргийн музейд эрдэм шинжилгээний ажилтан, 2012 оноос хойш Соёлын өвийн үндэсний төвд түүх, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажиллаж байгаад 2018 оноос хойш хойш тус тувийн Авран хамгаалах, эрсдлийн судалгааны газрын даргаар ажиллаж байна. 2022 онд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөл байгуулж, миний гишүүнээр ажиллаж байна. Би ихэвчлэн археологийн дурсгалт газрууд, археологийн олдвор байж болзошгүй эд зүйлс дээр ажиллаж өөрийн дүгнэлтийг өгөх бөгөөд манай зөвлөлийн хурлаар хэлэлцэж хамтарсан шийдвэр гаргадаг ... Тухайн эд зүйлсийн хэлбэр, хийц, материал, хадгалалтын байдлаас үзэхэд битүү газар, тогтвортой орчинд хадгалагдаж байсан гэж үзэж байна. Тогтвортой орчин гэдэгт чийг агаар тогтмол, салхи, нарны тусгалаас тусгаардпагдсан орчныг хэлнэ. Энэ төрлийн эд зүйл хадны оршуулгаас олдох бүрэн боломжтой. Тухайн эд зүйлстэй ижил төрлийн эд зүйлс НТ VI-VII зууны үе буюу Түрэгийн үеийн булш, оршуулгын дурсгалаас илэрдэг... Бүрэн боломжтой. Энэ үеийн олдворууд Монголын баруун болон төвийн бүс нутгаас олддог... Тийм боломж одоогийн шинжлэх ухааны түвшинд байхгүй. Бид дүгнэлт гаргахдаа археологийн судалгааны үр дүн болон өөрсдийн мэдлэг туршлага дээр тудгуурлаж, харьцуулсан судалгааны үндсэнд дүгнэлт гаргаж байгаа...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 127 дугаар тал/,

2024   оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн  мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хавтаст хэргийн 18-22 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөгчийн Д.Өаас  гаргаж өгсөн амгаа, дөрөөний 6 ширхэг зураг, 2 хуудасыг хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 65-67 дугаар тал/,

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн Х.Тоос 1 ширхэг амгаа, 2 ширхэг дөрөө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хавтаст хэргийн 87-91 дүгээр тал/,

2024   оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Д.Бын гар утсан үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 77-80 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Р.Пгийн гар утсан үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хавтаст хэргийн 50-52 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Д.Өын гар утсан үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1 хавтаст хэргийн 60-64 дүгээр тал/,

Д.Бын Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5017533025 дугаартай дансны хуулга / 1 хавтаст хэргийн 227 дугаар тал/,

 Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б.Э, З.М, Д.Б нарын Хаан банк ХХК дахь эзэмшлийн дансны хуулгуудад / 1 хавтаст хэргийн 221-226, 228-250, 2 хавтаст хэргийн 1-4 дүгээр тал/,

Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дансны хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хавтаст хэргийн 5-7 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Эийн  “...Манай нөхөр З.М нь одоогоос 5-6 жилийн өмнө буюу 2018 хавьцаа л байх Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт байрлах Хавцгай гэх газарт малаа хариулж явж байгаад хадны ёроолоос хуучны 2 ширхэг 1,1 ширхэг амгай олж, гэртээ авчирсан байсан юм. Түүний дээрх 3 ширхэг эд нь манай гэрт нэлээн удаан хадгалагдаж байгаад үүнийг нь би “яг ямар эд юм бол” гэж сонирхож, уг гарлыг нь олж мэдэх гээд 2022 оны сүүлээр өөрийн танил Д.Өтай уулзаж “манай гэрт ийм хуучны дөрөө, амгай байгаа юм, чи үүнийг юм мэддэг хүмүүст үзүүлж харуулаад яг ямар учиртай, юу болохыг нь мэдээд  өгөөч" гэж гуйгаад өгч байсан. Тэгээд 2024 оны эхээр би Д.Өтай холбогдоод “нөгөө амгай, дөрөө юу болов” гэж асуухад надад “би чамд тэр амгай, дөрөөг чинь буцаагаад өгье, би бол яг ямар учиртай гэдгийг нь нарийн тогтоож чадахгүй юм байна, нэг музейн хүнд үзүүлтэл насжилтыг нь тогтоолгох ёстой гээд байна гээд 2024 оны эхээр 01 сард л байх Д.Ө манай гэрт ирээд надаас 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайгаа буцаагаад өгсөн. Тэгэхдээ надад хамаагүй хүнд битгий үзүүлээрэй” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд 2024 оны 2 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэгцээ гараад би нөгөө 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг зарахаар болоод өөрийн танил Д.Б гэх хүнтэй утсаар ярьж байхдаа “ахаа надад нэн яаралтай мөнгөний хэрэг байна, тэгээд дүүд нь 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгай байна, та үүнийг надаас авчихаач, би буцаад боломжтой болохоороо таниас буцаагаад авчихья” гэхэд Д.Б зөвшөөрөөд нөгөө 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг надаас худалдаж авахаар болсон. Тэгээд би 2024 оны 03 дугаар сарын эхээр нь би Улаанбаатар хотод очиж, ахтай холбогдож байгаад түүний байгаа гэх Баянзүрх дүүргийн 3 хороо, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дээр очиж, уулзаад түүнд 2 ширхэг ширхэг амгайг 4.200.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед уг мөнгийг Д.Б ах бэлнээр нь надад өгсөн ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 149-151 дүгээр тал, “ ... Тухайн үедээ 5.000.000 төгрөгний хэрэгцээ гараад байсан. Уг бол анх Д.Баас ахаас 5.000.000 төгрөгийг авч, түүнд нөгөө 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг өгье гэж байсан боловч түүнд байгаа нь л 4.200.000 байна гэхээр нь арга буюу зөвшөөрч 4.200.000 төгрөгөөр 2 ширхэг дөрөө 1 ширхэг амгайг өгсөн юм. Миний хувьд Д.Б ахад 4.200.000 төгрөгөөр өгсөн дээрх 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг буцааж авах байсан. Тэгэхдээ надад өгсөн 4.200.000 төгрөгийг нь бага багаар увуулж цувуулж өгч байгаад энэ ондоо юм уу? дараа ондоо багтаад мөнгийг нь өгч дуусгаад тухайн эд зүйлсээ буцааж авах гэж байсан юм. Д.Б ах энэ талаар сайн мэдэхгүй байна. Миний түүнд өгсөн 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг хуучны дээр үеийн эд зүйлс л гэж ойлгож надаас авсан. Би өөрөө ч гэсэн уг эд зүйлсийг Соёлын биет өв болох талаар нь ямар ч ойлголтгүй байсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Бын “... Анх надтай уулзсан цагдаа миний ажил дээр хүрч ирж надтай уулзаад “тантай тусдаа уулзах хэрэг байна” гэхээр түүнийг дагаад явсан. Ингээд би тэр цагдаатай хамт Эрүүгийн цагдаагийн албан дээр ирж мэдүүлэг тайлбар өгөхөөр болсон. Тэгэхэд тэр цагдаа надад “таниас зөвхөн гэрчээр мэдүүлэг авна, тантай холбоотой асуудал биш” гэж хэлэхээр нь л би гэрчээр мэдүүлэг тайлбар өгч, Эээс авсан зүйлсийнхээ талаар болон одоо хаана байгааг нь хэлж өгөөд, тэр дор нь цагдаа нарт буцааж өгсөн.  Намайг мэдүүлэг өг гэж хүчилсэн, айлгасан, дарамталсан зүйл бол байхгүй. Гэхдээ би мэдүүлэг өгөхөөс өмнө нь тэр цагдаатай ярилцаж байхдаа би түүнд “Эээс тухайн эд зүйлсийг барьцаанд авсан” гэж хэлсэн байхад тэмдэглэл дээрээ “худалдаж авсан” гэж бичсэн байсан, Үүнийг нь би уншаад барьцаанд авсан шдээ гэж хэлэхэд ялгаа байхгүй ээ адилхан гэж хэлсэн. Тэгсэн чинь л удаагүй энэ хэрэг дээр намайг яллагдагчаар татчихсан байсан. Б.Э нь өмнө надтай сонгуулийн үеэр хамтран ажиллаж байсан, надад туслаж дэмждэг таньдаг дүү маань байгаа юм. Тэр үүднээсээ л түүнд мөнгөний хэрэг гарсан гэхээр нь туслаж 4.200.000 төгрөг          өгч, түүнээс надад өгсөн амгай, дөрөөг нь барьцаанд авсан. Б.Э надад мөнгөний бололцоотой болохоор мөнгийг маань өгөөд өөрийнхөө надад өгсөн амгай, дөрөөг буцааж авах байсан юм. Тийм зүйл байхгүй ээ, би түүнээс ямар нэгэн эд зүйл, эд хөрөнгө шаардаж мөнгө зээлээгүй. Б.Э л өөрөө надад “мөнгөний хэрэг байна ахаа, энийг та барьцаанд авчихаач” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд авчихсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Өын “...Би Б.Э гэх эмэгтэйтэй анх 2022 онд танилцаж, тэгээд танилцаад удаагүй байхдаа Б.Э нэг удаа надтай уулзаж надад 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайны зураг харуулаад “чи надад энэ гурван зүйлийн оныг нь мэдээд өгөөч, дээр үеийн эд зүйл юм шиг байна” гэж гуйгаад надад зургийг нь өгч байсан юм. Тэгээд би тэр зургийг нь өөрийн танил Баянхонгор аймгийн музейн дарга П гэх хүнд үзүүлтэл “удахгүй Археологын хүмүүс ирнэ, тэгэхээр нь асуугаад өгье” гэж хэлсэн. Тэгтэл удаагүй Пүрэвсүрэн надтай холбогдож “хотоос Археологын хүмүүс ирчихсэн байна, чи надад зургийг нь үзүүлж байсан зүйлсээ аваад ир” гэхээр нь би 2022 оны сүүл билүү 2023 оны эхээр би Б.Эийн очоод түүнээс 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг нь авч яваад хүмүүст үзүүлж харуулсан. Ингээд үзүүлж харуулахад “энэ бол олдвор байна, ийм олдворууд байж л байдаг, энийгээ энэ музейдээ өгчих” гэхээр нь би тэд нарт “би хүмүүсээс нь асууж байж больё” гэж хэлээд өгөөгүй юм. Мөн тухайн үед надад “энэ хэрэгсүүр ухаж гаргаж ирсэн эд зүйл байна” гэхээр нь “би энийг хэрэгсүүрээс гаргаж ирсэн эсэхийг нь мэдэхгүй” гэж хэлээд явчихаж байсан юм. Тэгээд би нөгөө 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг нь буцааж Б.Эт өгнө гэж бодоод машиныхаа багажинд хийгээд хадгалаж байгаад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр машинтайгаа онхолдоод машин дотор эд зүйлс машинаас уначихсан, тухайн үед буюу ослын дараа осолдсон газраасаа нөгөө 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг авч машиндаа хийгээд хадгалаж байгаад Б.Эийг надаас нөгөө юмаа авья гэхээр нь 2023 оны сүүлээр буцааж өгч байсан юм. Тийм зүйл болоогүй, машины ослоор 2 ширхэг дөрөө, 1 ширхэг амгайг гээж алга болгосон гэж худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Би тухайн үед хамаагүй юм ярьж байгаад нөгөө хүмүүсээ баллаад хаячих юм болов уу? гэж бодоод 2 ширхэг амгаа, 1 ширхэг дөрөөг Б.Эт буцаагаад өгчихсөн мөртлөө, авто ослоор алга болгочихсон гээд худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Би тухайн үедээ энэ хуулийнх нь талаар сайн мэддэггүй байсан юм. Аягүй бол алга болгоогүй, буцаагаад Б.Эт өөрт нь өгчихсөн гээд хэлчих юм бол өөр асуудал дэгдээд гараад ирчих болов уу? гэж бодоод л худал мэдүүлэг өгчихсөн юм. Би мэдүүлэг өгөх болгондоо эрх, үүрэгтэйгээ уншиж танилцаад, гарын үсгээ зураад мэдүүлгээ өгч байсан. Би гол нь Б.Эт л гай болчихвий гэж бодоод л худал мэдүүлэг өгөх болсон юм. Тэрнээс биш худал мэдүүлэг өгч болохгүй гэдгийг мэдэж байсан, хуулийн хариуцлагатай нь уншиж танилцсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 198-200 дугаар тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчдийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 180, 208, 158  дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хавтаст хэргийн 203, 176, 154 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Эийг 2024 оны 03  дугаар сарын 03-ны өдөр Соёлын биет өв болох эртний Түрэг үед холбогдох 1 ширхэг амгаа, 2 ширхэг дөрөө зэргийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 2 дугаар эмнэлгийн гадна Д.Бд 4.200.000 төгрөгөөр зарж, “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан”,

Шүүгдэгч Д.Быг 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Соёлын биет өв болох эртний Түрэг үед холбогдох 1 ширхэг амгаа, 2 ширхэг дөрөө зэргийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 2 дугаар эмнэлгийн гадна Б.Эээс 4.200.000 төгрөгөөр худалдан авч “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан”,

Шүүгдэгч Д.Өыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтэй “Тухайн дөрөө, амгааг машиндаа хийж явж байсан тэгээд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 59-08 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж осолдсон тэгээд тухайн ослын дараа би машинаа Баянхонгор суманд авч ирээд тухайн дөрөө, амгааг үзэхэд байхгүй байсан. Тухайн үед ослын газар хаягдсан байж магадгүй ...” гэж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтэй “Тэгээд тухайн дөрөө, амгааг өөрийн 5908 УНА улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалдаг байсан. 2023 оны 05 дугаар сарын үед өөрийн автомашины тосыг Баянхонгор аймагт солиулсан чинь миний машин эвдэрсэн тул Улаанбаатар хот руу ачуулж Хайлаастад байх засварын газар өгөөд 2023 оны 06 дугаар 22-нд аваад 23-ны өдөр найз Д.И, Д.Б нарын хамт Баянхонгор аймаг руу явж байх үедээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын худаг уртын бригадын орчим замын хажуу тал руу осолд орж миний машин 2 удаа эргэсэн бөгөөд тухайн осол болох үед дөрөө, амгаа 2 алга болсон гэж бодож байна” гэж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтэй “Би тухайн эд зүйлсийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс олсон. Тухайн эд зүйлсээр дурсгалын зүйл хийж хадгална гэж бодож байсан. Тэгээд өөрийн автомашинд хадгалж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 23-ны Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт осолд орж автомашинтайгаа онхолдож 2 эргэсэн байдаг. Тухайн үед дөрөө, амгааг алга болгосон гэж бодож байна” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч П.Аийн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, Гэрч З.Мын  мэдүүлэг /1хавтаст хэргийн 101-102 дугаар тал/, Шүүгдэгч Д.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 74, 76 дугаар тал/, Гэрч С.Мийн мэдүүлэг  /1 хавтаст хэргийн 105-106 дугаар тал/, Гэрч Р.Пийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, Гэрч Д.Өын мэдүүлэг  /1-р хавтаст хэргийн 54-55, 58-59, 69-70, 72 дугаар тал/, Шүүгдэгч Б.Эийн гэрчээр өгсөн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 97-98 дугаар тал/, Гэрч Х.Тын мэдүүлэг /1 хавтаст хэргийн 86 дугаар тал/, Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчийн №2024-11 дугаартай дүгнэлт /1 хавтаст хэргийн 121-125 дугаар тал/, Шинжээч Г.Аийн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 127 дугаар тал/, 2024      оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн  мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хавтаст хэргийн 18-22 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөгчийн Д.Өаас  гаргаж өгсөн амгаа, дөрөөний 6 ширхэг зураг, 2 хуудасыг хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 65-67 дугаар тал/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн Х.Тоос 1 ширхэг амгаа, 2 ширхэг дөрөө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хавтаст хэргийн 87-91 дүгээр тал/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Д.Бын гар утсан үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 77-80 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Р.Пийн гар утсан үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хавтаст хэргийн 50-52 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Д.Өын гар утсан үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1 хавтаст хэргийн 60-64 дүгээр тал/, Д.Бын Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5017533025 дугаартай дансны хуулга / 1 хавтаст хэргийн 227 дугаар тал/,  Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б.Э, З.М, Д.Б нарын Хаан банк ХХК дахь эзэмшлийн дансны хуулгуудад / 1 хавтаст хэргийн 221-226, 228-250, 2 хавтаст хэргийн 1-4 дүгээр тал/, Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дансны хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хавтаст хэргийн 5-7 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан,

Шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналдаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Д.Быг  5.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялын 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  саналтай, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ...” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Иймд шүүх шүүгдэгч Б.Э, Д.Б, Д.Ө нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал болох ажил эрхлэлтийн байдал, ар гэрийн байдал /улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн тул торгох ялыг хуульд заасан хэмжээнд ялгамжтай байдлаар оногдуулах нь тэдгээрийн гэм бурууд тохирох тул;

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Быг 5.400 /таван мянга  дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Д.Өт оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Д.Б, Д.Ө нар нь тус тус торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсан болно.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:  

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан Соёлын өвийн үндэсний төвд хадгалагдаж байгаа 2 ширхэг төмөр дөрөө, 1 ширхэг төмөр амгаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус  үндэсний төвд даалгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт Б.Э, С овогт Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан,

Шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Быг 5.400 /таван мянга  дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Д.Өт оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Д.Б, Д.Ө нар нь тус тус торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан Соёлын өвийн үндэсний төвд хадгалагдаж байгаа 2 ширхэг төмөр дөрөө, 1 ширхэг төмөр амгаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих ёсоор хадгалахыг тус үндэсний төвд даалгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.                

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э, Д.Б, Д.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ