| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/04323/И |
| Дугаар | 101/ШШ2022/04497 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/04497
| 2022 10 28 | 101/ШШ2022/04497 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК-н гаргасан,
Хариуцагч: Г.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,363,715.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, О.Г, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай банк хариуцагч Г.Бтай 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж 2,388,000.00 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд лизингээр авсан гар утас болон цалин хөлсийг барьцаалсан. Хариуцагч нь 2022 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 837,822.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 336,418.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,123.00 төгрөг нийт 1,177,364.00 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч нь ажилгүй болсон гэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй. Иймд, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох заалтуудад үндэслэн үндсэн зээлд 1,550,177.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,341,873.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,193.00 төгрөг нийт 3,003,244.19 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн хариуцагчтай 2017 оны 07 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулан 5,000,000.00 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь ирээдүйд орох орлого буюу цалинг барьцаалсан. 2022 оны 06 сарын 13-ны байдлаар үндсэн зээлд 1,014,127.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 700,738.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417.00 төгрөг нийт 1,715,282.00 төгрөгийг төлсөн.
Хариуцагч нь ажилгүй болсон шалтгаанаар зээлээ төлөхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 06 дугаар сарын 13-ны байдлаар үндсэн зээлд 3,985,873.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,163,887.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 197,710.00 төгрөг, нийт 7,347,471.08 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Дээрх хоёр зээлийн төлбөрт нийт 10,350,715.19 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын зардал 13,000.00 төгрөг нийт 10,363,715.19 төгрөгийг хариуцагч Г.Бгаас гаргуулж өгнө үү. Бид барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шаардлага гаргаагүй” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Г.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,363,715.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ингээд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр товлож, энэ талаар зохигчдод мэдэгдэхэд хариуцагч нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааны тов хүрээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иймээс тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Түүнчлэн зохигчид 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000.00 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугцаанд сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлэхээр болжээ /х.х-ийн 11-13, 23-25 хуудас/.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “зээл, гадаад, дотоод төлбөр тооцоо....... үйл ажиллагаа явуулах” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажээ /х.х-ийн 6 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус зааснаар талууд энэ тухай маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцож болох бөгөөд ийнхүү олгохдоо Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж зааснаар зээлдэгчийн дансанд шилжүүлэх агуулгатай.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г.Бгийн “Х” ХХК дахь тоот дансны хуулга, мөн тоот дансны хуулгад тусгагдсанаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 2,388,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 5,000,000.00 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус олгосон байна /х.х-ийн 16, 20, 28, 30 хуудас/.
Иймд, зохигч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т “мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэгч “Х” ХХК-иас түүнд холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн үлдэгдэл 1,550,177.90 төгрөг, зээлийн хүү 1,341,873.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,193.00 төгрөгийг, түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэл 3,985,873.02 төгрөг, зээлийн хүү 3,163,887.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 197,710.00 төгрөг, нотариатын зардал 13,000.00 төгрөг, нийт 10,363,715.08 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч нь татгалзаж буй эсэх талаар тайлбар өгөөгүй.
Энэ тохиолдолд хариуцагч Г.Бг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох учиртай.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Г.Бд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай шаардлага хүргүүлж байсныг тэрээр хүлээн авч, зээлийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус 2,620,000.00 төгрөгийг төлж дуусгах талаар хариу санал гаргаж байжээ /х.х-ийн 21, 22, 32-34 хуудас/.
Гэтэл хариуцагч Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “Х” ХХК-иас түүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 10,363,715.08 төгрөгийг нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж, мөн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Ингээд нэгэнт талууд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.6-т тус тус зааснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх тул хариуцагчийн төлбөл зохих зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцоход:
Тодруулбал, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн үлдэгдэл 1,550,177.90 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү тооцоход хоногийн 173.28 төгрөг бөгөөд зээлийн төлбөрийг хамгийн сүүлд төлсний дараа өдөр 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс зээлийн хүү тооцсон 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 435 хоногийн нэмэгдүүлсэн хүү 75,376.08 төгрөг, үүн дээр өмнөх хугацаанд төлвөл зохих 1,460.00 төгрөгийг нэмэхэд 76,836.08 төгрөг болж байна /20.4:12=1.7 /1 сарын хүү/, 1.7x20%=0.34 /1 сарын нэмэгдүүлсэн хүү/.
Харин 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн нэмэгдүүлсэн хүүг хамгийн сүүлд буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үндсэн зээлд 23,015.00 төгрөг, зээлийн хүүнд 35,849.00 төгрөгийг төлснөөс хойш 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1,508 өдрөөр тооцоход 632,350.00 төгрөг болсон хэдий ч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүнд 197,710.00 төгрөгийг нэхэмжилсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаас хэтрэх учиргүй юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Г.Бгийн тоот дансны хуулга, мөн тоот дансны хуулга дахь зээлийн төлөлтийг зээл, зээлийн хүүгийн тооцоололтой нягтлан үзвэл хариуцагчийн төлсөн болон төлөөгүй зээлд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцолол нь тийнхүү таарч байгаа хэдий ч 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 34,355.82 төгрөгийг илүү бодсон байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн эдгээр зээлийн төлбөрт хариуцагчаас 10,316,359.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн хүүнээс 34,355.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК нь нотариатч О.Цд шүүхэд нэхэмжлэл өгөхтэй холбогдуулан нотлох баримтуудыг гэрчлүүлэхэд 13,000.00 төгрөгийг төлсөн байна. Зүй нь, хариуцагч буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол зээлдүүлэгчээс ийм хэмжээний зардал гарахгүй байсан ажээ /х.х-ийн 31 хуудас/.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2,968,888.48 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 7,347,471.08 төгрөг буюу бүгд 10,316,359.56 төгрөг, нотариатын зардал 13,000.00 төгрөг, нийт 10,329,359.21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,355.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР