Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/03692

 

 

 

 

 

 

                                2022       09          07

                   101/ШШ2022/03692

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г аймгийн Ш сум /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б. Т /рд:/,

Хариуцагч: А.Т /рд:/ нарт холбогдох,

3,414,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Г, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г аймгийн Ш сум нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч П.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Т, А.Т нар ньГ аймгийн Ш сумаас “Сум хөгжүүлэх сангаас олгох зээл”-ийн 04 дугаартай гэрээг байгуулан 6,000,000 (зургаан сая) төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийг авахдаа хөргөгч, хөлдөөгч, 4 хаалгатай хувцасны шкаф, ортой ком, хөөрөгний тоног төхөөрөмж комоор, гутлын тоног төхөөрөмж машин зэрэг 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөгийн эд зүйлс барьцаалжээ. Гэвч зээлдэгч Б.Т, А.Т нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн эргэн төлөлтийг нөхөн төлөөгүй, одоо 5,914,475 (таван сая есөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Б.Т, хамтран зээлдэгч А.Т нар ньШ сумын 2-р баг, Сэвхүүл 2 дугаар гудамжны 6 тоотод оршин сууж байхдааШ сумын Сум хөгжүүлэх сангаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 6,000,000 (зургаан сая) төгрөгийн зээл авсан, одоо 5,914,475 (таван сая есөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийн зээлийг төлж барагдуулаагүй байх тул Б.Т, А.Т нараас 5,914,475 (таван сая есөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, Ш сумын Засаг даргын тамгын газарт олгож өгнө үү.

Иргэн Б.Т, А.Т нар нь Г аймгийн Ш сумын Сум хөгжүүлэх сангаас 2016 оны 11.8-ны өдөр 6,000,000 төгрөг зээл авч өнөөдрийн байдлаар төлөөгүй үлдэгдэл 3,414,780 төгрөг үлдэгдэлтэй байна. Анх нэхэмжлэлдээ 5,914,475 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2022.06.09-нд 1,500,000, 2022.07.07-нд 1,000,000 төгрөг дансанд хийсэн. Тухайн төлбөр хийсэн дүнг хасаад өнөөдрийг хүртэл хүүтэйгээ программд 3,414,780 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул энэ төлбөрийг нэхэмжилж анхны нэхэмжлэлээ багасгаж байна.

Нэг хариуцагч нь өөрөө ирэхгүй байгаа тул хурлыг үргэлжлүүлэх саналтай. Би засаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. Хариуцагч нар нь 6 саяыг гэрээний дагуу зээлж авсан. Зээлийн хуваарийг тохирсон. 6 жил өнгөрсөн. 3 сая гаруй төгрөгийн төлбөр төлсөн. Нийт 3,414,780 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Зээл төлөөгүй тул хүү төлөх ёстой байсан боловч нэмж тооцоогүй. Үндсэн хүүгээрээ л нэхэж байгаа юм. Хариуцагч нь хаяг нь тодорхойгүй холбоо барихгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шаардлага багасгасан үндэслэл нь зарим төлбөрийг төлсөн юм гэв.

 

Хариуцагч Б.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөрГ аймгийнШ сумын сум хөгжүүлэх сангаас зургаан төгрөгийн зээлийг гутал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авах зорилгоор авсан. Гутлын жижиг цехээ ажиллуулж байтал бие өвдөн Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлага гаран гэр бүлийн хамт шилжин Баянзүрх дүүргийн 14-р хороонд нүүж ирсэн. Ирснээс хойш эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж чадахгүй явсаар зээлээ эргэн төлж чадахгүй байсаар өдий хүрсэн. Нэхэмжилсэн зургаан сая төгрөгийг төлж барагдуулах хугацаан сунгаж өгнө үү. Одоогоор миний төлж чадах боломж 2022.06.10-с эхлэн сар бүр нэг сая төгрөгийг төлөх чадвартай болно. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж 2022 оны 11-р сарын 10 хүртэл зээлийг минь хойшлуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Т манай гэр бүлийн гишүүн юм. Цуг амьдардаг. Одоо хөдөө уурхайд ажиллаж байгаа юм. Утсаар ярьдаг. Хурал болох талаар хэлсэн. Ээлжийн ажилтай тул ирэх боломжгүй. Энэ талаар баримт одоо байхгүй.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрнө. Зээл аваад бие өвдөөд гутал үйлдвэрлэх үйл ажиллагаагаа зогсоосон юм. Эмчилгээ хийлгэж байгаад хот уруу шилжих болсон. Эргээд холбогдох гэтэл холбоо барих боломжгүй мөн төлбөрийн чадваргүй болсон юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Б.Т ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх7/, А.Тын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх8/,Г аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/30 дугаар захирамжийн хуулбар /хх41-42/,Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаар тушаалын хуулбар /хх43/, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн 04 дүгээр гэрээний хуулбар /хх46/, “Хаан банк” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолтын хуулбар /хх47/, “Төрийн банк” 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаар тодорхойлолтын хуулбар /хх48/, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай барьцааны гэрээний хуулбар /хх49-52/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

НэхэмжлэгчГ аймгийнШ сум нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5,914,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим төлбөр төлөгдсөн гэх үндэслэлээр шаардлагыг 3,414,780 төгрөг болгож багасгасан.

 

Хариуцагч Б.Т, А.Т нар нь 6,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар маргаагүй.

 

Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх46 /

Зээлийн гэрээний ерөнхий зүйл гэсэн хэсэгт бичигдсэнээр гэрээг нэхэмжлэгчГ аймгийнШ сум болон хариуцагч Б.Т нар байгуулсан гэжээ.

Улмаар гэрээний тал гэсэн хэсэгт зээлдэгч болон хамтран зээлдэгч А.Т гэж 2 гарын үсэг зурагдсан байна.

 

Шүүх хариуцагч А.Тт 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

Цаашлаад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 6,000,000 төгрөгийн зээл олгогдсон бөгөөд үлдэх төлбөр буюу нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх зээлийн гэрээнд хугацаа заагаагүй боловч зээлийн буцаан төлөх хуваариас үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зээлийн гэрээний дагуу буцаан төлөх төлбөрийн үлдэгдлийг хэрхэн тооцсон талаар өөрийн тайлбарыг нотлох үүргийг биелүүлээгүй.

 

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжүүлдэг.

 

Улмаар зохигчид үлдэх төлбөрийн мөнгөн дүн болох 3,414,780 төгрөгийн талаар маргаагүй, хариуцагч нар зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Цаашлаад нэхэмжлэгч нь зарим төлбөр төлөгдсөн гэх үндэслэлээр 2,499,695 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн хариуцагч Б.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд зээлийн үлдэх төлбөрийг 2022 оны 11 дүгээр сард багтаан төлөх талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийг төлөөлөгч зөвшөөрч, тайлбар гаргасныг тэмдэглэж байна.

Гэвч хариуцагч А.Т нь хуралдаанд оролцоогүй тул шүүх зохигчдын эвлэрлийг батлах боломжгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлд олгох журамтай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул 3,414,780 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, улсын орлого болгон шийдвэрлэв.

Харин биелүүлсэн үндэслэлээр татгалзсан шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг буцаан олгох журамтай. Гэвч нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас энэ хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Т, А.Т нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,414,780 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчГ аймгийнШ суманд олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч нь 2,499,695 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Т, А.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 97,059.04 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД