| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0322/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/370 |
| Огноо | 2025-07-09 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0322/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2503000000595 дугаартай хэргийг 2025 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1986 оны 08 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн******* ангид замчин ажилтай, ам бүл-4, эх, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2024 оны 08 сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******г “******* ” ТББ-ын дэргэдэх “ сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2022/ дугаартай “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч боловсролын үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашиглаж 2022 оны 08 сарын 17-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын******* ангид төмөр замын замчнаар үргэлжлүүлэн ажилласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь “******* ” ТББ-ын дэргэдэх “ сургалтын төв”-д суралцаж байгаагүй атлаа тус сургалтын төвийн “Мэргэжлийн үнэмлэх, дугаар: 2022/, нь “******* ” ТББ-ын дэргэдэх “ сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад Төмөр замын замчин мэргэжлээр тав сар суралцаж төгсөв” гэх хуурамч мэргэжлийн үнэмлэх авсан. Улмаар уг хуурамч мэргэжлийн үнэмлэхийг ашиглаж 2022 оны 08 сарын 17-ны өдрөөс Улаанбаатар төмөр хувь нийлүүлсэн нийгэмлэгийн******* ангид замчнаар томилогдон ажилласан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгах тухай илтгэх хуудас /хх-ийн 1/,
- ...mergejil.mn нэгдсэн цахим мэдээллийн сан нь 2020 онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээлэл дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно гэх гэрчы мэдүүлэг /хх-ийн 20-22/,
- Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны төмөр замын цагдаагийн газрын 2025 оны******* сарын 02-ны өдрийн 14-2б/ дугаартай албан бичгийн хавсралтад дурдсан 38 иргэн /27 дугаарт,*******, 2022/ /-ий мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn системд бүртгэлгүй талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 2025 оны******* сарын*******-ны өдрийн 196 дугаартай албан бичиг /хх-ийн 51-53/,
- “Мэргэжлийн үнэмлэх, дугаар: 2022/, нь “******* ” ТББ-ын дэргэдэх “ сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад Төмөр замын замчин мэргэжлээр тав сар суралцаж төгсөв” гэх шүүгдэгч *******гийн цэнхэр өнгийн хавтастай мэргэжлийн үнэмлэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, уг мэргэжлийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 56-61/,
- Замчин ******* нь 2022 оны 08 сарын 17-ны өдөр ангийн даргагийн Б/1- дугаартай тушаалаар дагалдан замчнаар анх томилогдож хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин хөлс, урамшуулал авсан. Нэгэнт хийсэн ажлаа үнэлүүлэн авсан цалинг нэхэмжлэхгүй... гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчгийн мэдүүлэг /хх-ийн*******-69, 72/,
- ******* томилогдож ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2023 оны******* сараас хойш 76,559,010.4 төгрөгийн цалин хөлс, урамшуулал авсан байна гэх гэрчгийн мэдүүлэг /хх-ийн 75/,
- ... /******* /-ийн 2022/ ... дугаартай мэргэжлийн үнэмлэхийг бүгдийг нь шууд хэвлэн өгч байсан. Эдгээр хүмүүс нь ямар нэгэн сургалтад хамрагдаагүй. Надад тухайн иргэдийг суралцаж байсан болон төгссөн болохыг нотлох ямар ч бичиг баримт байхгүй. Шууд хэлэхэд бүгд хуурамч мэргэжлийн үнэмлэх юм... гэх гэрчын мэдүүлэг /хх-ийн 83-86/,
- Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн******* ангиас гаргаж өгсөн шүүгдэгч *******гийн ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт, цалингийн карт, анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 102-117/,
- Шүүгдэгч *******гийн 2015 оны 01 сараас 2025 оны 04 сарын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 138-140/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь “******* ” ТББ-ын дэргэдэх “ ” сургалтын төвийн 2022/ дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замчин ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэх хуурамч нөхцөл байдлыг бий болгож Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн******* ангид замчнаар ажилласнаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүдэгч *******г хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгээд түүндээ тохирсон цалин хөлс, урамшуулал авч байсан тул Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн******* ангид хохирол учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мэргэжлийн үнэмлэх, дугаар: 2022/, нь “******* ” ТББ-ын дэргэдэх “ сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад Төмөр замын замчин мэргэжлээр тав жил/сар суралцаж төгсөв” гэх мэргэжлийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан “Мэргэжлийн үнэмлэх, дугаар: 2022/, нь “******* ” ТББ-ын дэргэдэх “ сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад Төмөр замын замчин мэргэжлээр тав жил/сар суралцаж төгсөв” гэх мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР