| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2024/0809/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/256 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/256
2025 01 22 2025/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Н.Энхтулга,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
............................ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ад холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.А /РД:............................/.
Монгол улсын иргэн, .... .........................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...................... ХХК-ийн Орон нутаг хариуцсан салбарын орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хугацаанд албан тушаалын тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “....................” ХХК-ийн орон нутгийн салбаруудаас захиалга өгсөн Айфоне, Галакси загварын гар утас зэрэг 32 нэр, төрлийн гар утас, электрон бараануудыг тухайн компанийн агуулахаас хүлээн авч улмаар орон нутаг хариуцсан менежерийн албан тушаалын байдлаа ашиглаж захиалга өгсөн орон нутгийн салбарт нийлүүлэлгүйгээр өөртөө авч барьцаат зээлийн газарт барьцаалах зэргээр хувьдаа завшиж “Пи Си Молл” ХХК-д 177.445.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Dell” дэлгүүрээс хохирогч Ч.Бтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч Айфоне 14 про макс загварын 3 ширхэг гар утсыг залилан авч 16,898,800 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А нь:
- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............” ХХК-ийн Орон нутаг хариуцсан салбарын орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хугацаанд албан тушаалын тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “.........” ХХК-ийн орон нутгийн салбаруудаас захиалга өгсөн Айфоне, Галакси загварын гар утас зэрэг 32 нэр, төрлийн гар утас, электрон бараануудыг тухайн компанийн агуулахаас хүлээн авч улмаар орон нутаг хариуцсан менежерийн албан тушаалын байдлаа ашиглаж захиалга өгсөн орон нутгийн салбарт нийлүүлэлгүйгээр өөртөө авч барьцаат зээлийн газарт барьцаалах зэргээр хувьдаа завшиж “Пи Си Молл” ХХК-д 177.445.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
- Мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Dell” дэлгүүрээс хохирогч Ч.Бтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч Айфоне 14 про макс загварын 3 ширхэг гар утсыг залилан авч 16,898,800 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
............. ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хохирлоос 4 035 000 төгрөг хасч тооцохыг хүлээн зөвшөөрч байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
................ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Б.Бий “...Манай компани болох “Пи Си Молл” ХХК нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын аж ахуй нэгж байгууллага. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа салбарын менежер Б төв салбар руу холбогдоод “захиалсан бараа ирэхгүй байна, яасан юм бол” гэж лавлаж асуусны дагуу манай байгууллага 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийж үзэхэд манай компанийн ажилтан болох хөдөө орон нутаг хариуцсан менежер Батцэнгэл овогтой А нь эрх мэдлээ урвуулан ашиглаж хөдөө орон нутагт хүргүүлэх ёстой байсан бараа материалыг хүргэлгүй завшсан компанид нийт 212.283.906 төгрөгийг хохирол учруулсан, компанийн зүгээс Б.Атай уулзахад буруугаа хүлээж мөнгөөр нь мөрийтэй тоглоом тоглочихсон гэж хэлсэн. Б.А нь компаниас 36 нэр төрлийн буюу Apple IPhone 14 Pro Max Deep Purple 256GB MQ9X3ZP/A гар утас 1 ширхэг, Home Pro RC-22 будаа агшаагч саарал 1 ширхэг, Apple iphone 14 Pro Max Deep Purple 256 GB MQ9X3ZP/A гар утас 1 ширхэг, APPLE IPHONE 14 PRO MAX DEEP PURPLE 128GB MQ9T3ZPIA ГАР УТАС 1 ширхэг, SAMSUNG GALAXY S23 ULTRA 256GB GREEN SM-S918BZGGSKZ ГАР УТАС 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Gold 128GB MQ083ZP/A rap утас 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Deep Purple 128GB MQ0G3ZP/A rap утас 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Max Deep Purple 128GB MQ9T3ZP/A гap утас 2 ширхэг, Apple iphone 14 Pro Max Deep Purple 256GB MQ9X3ZP/A гаp утас 3 ширхэг, Samsung Galaxy A73 Gray 128GB SM-A736BZADSKZ гар утас 2 ширхэг, Apple iPhone 14 Pro Deep Purple 128GB MO0G3ZP/A гap утас 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Max Deep Purple 128GB MQ9T3ZP/A гap 1 утас ширхэг, Apple iPhone 14 Pro Max Space Black 128GB MQ9P3ZP/A гар утас 1 ширхэг, Haier HCX-5CDPX1 50*60, 4 ширэмтэй 55л плетка. Inox 1 ширхэг, Haier HRF-541DM7RU SBS хөргөгч 504л, Inox 1 ширхэг, Apple iPhone 13 Pro Max Sierra Blue 128GB MLL93ZP/A rap утас 1 ширхэг, Dell Latitude 5520 i5-1135G7 8GB 256GB SSD Backlit Finger Print Notebook 1 ширхэг, Dell P2722H monitor 1 ширхэг, Dell OptiPlex 3090 Micro i5-10500T 8GB 256GB SSD суурин компьютер 1 ширхэг, Epson Ecotank L1300 Printer/C11 CD81505/ 1 ширхэг, Apple AirPods Pro 2 nd generation A2698 A2699 A2700-ITS MOD83ZA/A 1 ширхэг, Oishii SMP20MB700 20л печь, mirror glass 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Deep Purple 128GB MQ0G3ZP/A гap утас 2 ширхэг, Apple iPhone 14 Pro Max Gold 128GB MQ9R3ZP/A гap утас 2 ширхэг, Apple, iPhone 14 Pro Max Deep Purple 128GB MQ9T3ZP/A гap утас 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Max Deep Purple 256GB MQ9X3ZP/A гap утас 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Max Deep Purple 128GB MQ9T3ZP/A гap утас 1 ширхэг, Apple iPhone 13 Starlight 128GB MLPG3ZP/A гap утас 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Max Deep Purple 256GB MQ9X3ZP/A гap утас 1 ширхэг, Apple iphone 14 Pro Max Space Black 256GB MQ9U3ZP/A гap утас 2 гap утас 1 ширхэг, Apple ширхэг, Apple iPhone 14 Pro-Max Gold 128GB MQ9R3ZP/A iPhone 14 Pro Max deep Purple 256GB MQ9X3ZP/A гap утас 1 ширхэг, Apple iPhone 14 Pro Max Gold 256GB MQ9W3ZP/A гap утас 1 ширхэг, iphone 14 pro max deep purple 256GB 1 ширхэг, Epson DS-570WII Wireless Scanner /В118263503/ 3 ширхэг нийт 45 ширхэг бараа материалыг компаниас гарын үсэг зурж аваад захиалагч салбарт хүргүүлээгүй байна...Б.А нь хөдөө орон нутаг хариуцсан менежер буюу хөдөө орон нутгийн салбараас барааны захиалга ирэхээр захиалгыг хүлээн аваад компаниас гаргуулаад захиалга өгсөн салбар руу хүргүүлдэг ажил хийдэг ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа салбарын менежер Б төв салбар руу холбогдоод “захиалсан бараа ирэхгүй байна, яасан юм бол” гэж лавлаж асуусны дараа манай байгууллага 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийж үзэхэд Б.А захиалсан барааг гарын үсэг зураад авчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 97-99 дүгээр тал/,
Гэрч Б.Т “...Саммит ХХК нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Писи молл ХХК-тай нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй хамаарал бүхий компани байгаа юмаа. Б.А нь Писи молл ХХК-д орон нутгийн салбарууд хариуцсан менежер албан тушаалд ажиллаж байсан ... манай байгууллагын зүгээс Ан орон нутгийн салбаруудаас болон агуулахаас авч явсан барааны жагсаалтыг гаргаж өгсөн ... Б.А нь дээр барааг хүлээн авснаа зөвшөөрч жагсаалт гаргасан баримт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан юм ... Нийт 5 ширхэг гар утас хүлээн авсан. Үүнээс жагсаалтын 5-д байгаа гар утас 1 ширхэг, 6-д байгаа гар утас 1 ширхэг, 10-т байгаа гар утас 2 ширхэг, 12-т байгаа гар утас 1 ширхэг, нийт 5 гар утас хүлээн авсан ... Бүгд лацтай шинэ бүтээгдэхүүн байсан бөгөөд барааны үнийг Ан орон нутаг болон агуулахаас авч явсан барааны жагсаалтад борлуулагдаж байсан үнийг тусгаж өгсөн. Б.Ан авсан 35 нэр төрлийн 44 ширхэг барааны нийт үнэ 194.343.800 төгрөг болж байна. Үүнээс 5 ширхэг гар утас буюу 20,398,600 төгрөгийн барааг буцаан авсан байна ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 107 дугаар тал/,
Хохирогч Ч.Б “... Би Пс молл ХХК-ийн Зүүн хараа салбарын гэрээт-ыг хохирогч борлуулагчаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Харин манай Пс молл ХХК-ын нутаг хариуцсан ажилтан хийж байсан Б.А гэх залуу 2023 оны 04 дүгээр сарын 02-ны үеэр над руу “Танайх борлуулалтдаа 3 ширхэг утас авах уу, миний найдвартай харилцагч байгаа юм, сардаа тооцоогоо хийнэ, би тооцоог нь хариуцаад хийлгэнэ, би гэрээ хийчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Атай олон жил хамт ажилласан учраас найдвартай байх гэж бодоод худалдагч З руу яриад А гэх хүнд утас өгчих" хэлсэн. Үүний дагуу А нь Пс молл худалдааны төвийн Чингэлтэй дүүргийн 1 хороонд үйл ажиллагаа явуулах Dell салбараас 256 gb-тай Ай фоне 14 про макс загварын гар утас 2 ширхэг, Меда салбараас 128 gb-тай ай фоне 14 про макс загварын гар 1 ширхгийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр салбаруудаас авсан байсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 203 дугаар тал/,
Гэрч Ц.З “...Би Сэлэнгэ аймаг, Зүүн хараа Пи Си Молл ХХК-д салбарын менежерийн ажил хийдэг бөгөөд тухайн үедээ Пи Си моллын касс борлуулагч хийдэг байсан. Манай салбарын менежер Б гэх хүн "Шагай гэдэг хүн хотын салбараас утас авна. Хүсэлт илгээгээрэй" гэж хэлсний дагуу Пи Си моллын программ дээр хүсэлт илгээсэн. Миний илгээж өгсөн хүсэлтийн дагуу Шагай гэх хүн 3 ширхэг гар утсыг салбараас авсан...” гэх мэдүүлэг /2 хавтас хэргийн 10 дугаар тал/,
“Пи Си Молл” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/192 дугаартай “гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай” албан бичиг” Б.Ан хүлээн авсан бараа материалын хөдөлгөөний маягтууд /1 хавтаст хэргийн 12-32 дугаар тал/, “Саммит компьютер технологи” ХХК-ийн Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1 хавтаст хэргийн 42-53 дугаар тал/,
“Саммит компьютер технологи” ХХК-ийн Б.Атай байгуулсан эд хөрөнгө бүрэн хариуцсан гэрээ /1 хавтаст хэргийн 58-61 дүгээр тал/,
Байгууллагын борлуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Ан ажлын байрны тодорхойлолт /1 хавтаст хэргийн 65-67 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 92-93 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 5 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 154 дүгээр тал/,
Иргэн Ч.Энхбатын бичгээр гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 199 дүгээр тал/,
Б.Ан эзэмшлийн Хаан банкны 5017179685 тоот харилцах дансны 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 222-225 дугаар тал/,
“Пи Си Молл” ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/316 дугаартай албан бичиг / 1 хавтаст хэргийн 244 дүгээр тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хавтаст хэргийн 35-40 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Ан “... тогтоолтой уншиж танилцсан гаргах санал хүсэлт байхгүй байна. Хохирлыг төлж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 56 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 238 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 2 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх 171 дүгээр тал/, Хүдэр мөнх ХХК-ний тодорхойлолт / 1 хх 174 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хх 182-183 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пи Си Молл” ХХК-ийн Орон нутаг хариуцсан салбарын орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хугацаанд албан тушаалын тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Пи Си Молл” ХХК-ийн орон нутгийн салбаруудаас захиалга өгсөн Айфоне, Галакси загварын гар утас зэрэг 32 нэр, төрлийн гар утас, электрон бараануудыг тухайн компанийн агуулахаас хүлээн авч улмаар орон нутаг хариуцсан менежерийн албан тушаалын байдлаа ашиглаж захиалга өгсөн орон нутгийн салбарт нийлүүлэлгүйгээр өөртөө авч барьцаат зээлийн газарт барьцаалах зэргээр хувьдаа завшиж “Пи Си Молл” ХХК-д 177.445.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Dell” дэлгүүрээс хохирогч Ч.Бтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч Айфоне 14 про макс загварын 3 ширхэг гар утсыг залилан авч 16,898,800 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Б.А нь Пи си молл ХХК-ны орон нутаг хариуцсан салбарын орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байхдаа хөрөнгө завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн бөгөөд албан тушаалын тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 35 нэр төрлийн электрон бараануудыг захиалга өгсөн орон нутгийн салбарт нийлүүлэлгүйгээр өөртөө авч барьцаат зээлийн газар барьцаалах зэргээр хувьдаа завшсан болох нь эд хөрөнгө бүрэн хариуцах гэрээ болон барьцаат зээлийн гэрээний баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг,
Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нөхцөл бүрдсэн байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас бусдад их хэмжээний буюу 177.445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “... Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, учруулсан хохирлын хэмжээ болон түүний хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болно ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
PC m/Пи Си Молл/ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Б.Бий өмгөөлөгч Ч.Батбаяраас “Шунахайн сэдэлтэй завшсан, их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийг үгүйсгэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирол төлбөрөө төлөөгүй байгаа нь энэ хэргийг хүндрүүлэх үндэслэл болж байна. Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах бүрэн чадамжтай этгээд байгаа. Прокурорын саналыг дэмжиж байна. Хорих ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Тодорхой хэмжээнд цээрлэл амсах ёстой” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хариуцлагын саналыг сонслоо. Энэ холбогдсон хэргийн хувьд торгох санкцтай хэрэг байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хамгийн багаар буюу 10 сая төгрөг торгож өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нь бага насны 3 хүүхэдтэй, ам бүл 5-лаа амьдардаг байгаа. Шөнийн зах дээр лангуу түрээсэлж ажиллаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзнэ үү. Хохирлыг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцоод сар бүр төлөөд явах боломжтой. Гэм буруу дээрээ маргаагүй. Хувийн байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Аг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн;
Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байх тул,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.А нь PC m/Пи Си Молл/ ХХК-д биет байдлаар 20,398,600 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн байх ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4.035.000 төгрөгийг Пи Си Молл ХХК-ний 5038082962 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байх тул нийт 177.445.000 төгрөгийн хохирлоос үлдэх 173.410.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, PC m/Пи Си Молл/ ХХК-д,
Мөн шүүгдэгчээс 16.898.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Бэд тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас бусдад их хэмжээний буюу 177.445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Агаас хохирлын 173.410.000 төгрөгийг гаргуулан хохирогч PC m/Пи Си Молл/ ХХК-д, хохирлын 16.898.800 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Бэд тус тус олгосугай.
7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ