2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/275

 

 

 

 

 

 

 

   2025         01         23                                   2025/ШЦТ/275

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч М.Дашням,

Хохирогч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Бд холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Э.Б, регистрийн дугаар ........................,

Монгол Улсын иргэн, ......................... ам бүл 1, иргэний үнэмлэхийн .................. гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Х овогт Э.Б /РД:.............../ нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 10 минутын орчимд .................. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөн эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн ......... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Г.Эын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэв. 

      Хохирогч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал байхгүй. Хоёр хавирга хугарсан байсан. Миний хүү өөдөөс машин ирж байна гэж бодоогүй. Би машинаа авах гэж явж байсан. Тэгээд яарснаас болж ийм зүйл болсон байна ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Эын  “Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би хүү Б Э хамтаар Да-Хүрээ орох гээд 11 цагийн үед Баянхошууны Далан давхарын замаар зүүнээс баруун чигт чиглэн явж байсан. Би жолоочийн хажуу урд суудал суудлын бүсээ зүүгээд явж байсан юм. Тухайн үед бид хоёрын урд талд ачааны машин явж байсан. Тэгээд яарч байсан болохоор Б тэр машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон. Тэгэхэд л урдаас ирж байсан машинтай эсрэг урсгалд мөргөлдсөн юм. Тэгээд түргэн дуудаад намайг түргэний машинаар нөгөө машины зорчигч жирэмсэн хүүхэнтэй цуг аваад явсан. Тэгээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд очиж үзүүлэхэд намайг баруун талын 2 хавирга хугарсан байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Ё.С “...Тухайн өдөр буюу 2024 оны 09 сарын 10-ны өдөр би ээж М, дүү Т нарын хамтаар ээж М жолоо бариад Дэнжийн 1000-с Баянхошуу руу явах гээд Далан давхарын замаар зүүнээс баруун тийш явж байсан. Тэгтэл нэг машин урсгал сөрж орж ирээд манай машины урд талаас мөргөсөн юм. Би тухайн үед урд дээр сууж явсан амьсгал авч болохгүй сонин болоод байхаар нь би машинаасаа буугаад боржур дээр суусан. Тэгээд нөгөө мөргөсөн машины жолооч нь 102, 103-т дуудлага өгөөд түргэний машин ирээд намайг нөгөө мөргөсөн машины нэг зорчигтой нь аваад явсан юм. Тухайн үед би урд суудал дээр суугаад суудлын бүс зүүсэн байсан. Ослын улмаас миний биед баруун хөлийн өвдөг дээр хөхрөлт үүссэн байсан одоо бол биеийн байдал хэвийн ураг зүгээр хэвийн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.А “Тухайн зам тээврийн ослын талаар бол мэдэхгүй байна, тухайн үед цуг яваагүй ... Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм ... Тухайн ослын улмаас бол миний машины зүүн урд талд мөргөлдсөн гэмтэл учирсан байгаа ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл гэвэл машиныхаа хохирлыг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Тийн “...Тухайн өдөр буюу 2024 оны 09 сарын 10-ны өдөр би ээж М, эгч С нарын хамтаар ээж жолоо бариад Дэнжийн 1000-с Баянхошуу орох гээд явж байсан юм. Би хойд суудал дээр суугаад явж байсан. Тэгээд нэг мэдэхэд машин мөргөлдөх шиг болсон. Тэгээд буугаад харахад бид нарын өөдөөс нэг машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч С “ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхрын урд замд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд Toyota prius маркийн 2152 УЕО, 0716 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж зорчигч Г.Э гэмтсэн хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э нь нийт 194.682 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 194.682 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тооцогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Бэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Гэрч Э.Мын “Би тухайн өдөр дүүгийн эзэмшлийн Toyota prius маркийн 0716 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүү Т, охин С нарын хамтаар Дэнжийн 1000-с Баянхошуу орох гээд Далан давхарын замаар зүүнээс баруун зүг рүү чиглэн явж байхад эсрэг урсгалаас нэг машин том ачааны машины ардаас урсгал сөрөөд гараад ирсэн. Тэгээд би хараад шууд тоормос гишгэхэд тэр машин чигээрээ ирээд мөргөчихсөн юм. Тэгээд би буугаад байж байтал нөгөө машины жолооч 102, 103 дуудаж байсан. Манай машинд сууж явсан охин С амьсгал авч чадахгүй байна гээд замын хажууд суусан. Тэгээд түргэний машин ирээд С болон нөгөө машины зорчигч эрэгтэйтэй цуг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №12058 дугаартай дүгнэлтэд: “М.Тийн биед баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №12045 дугаартай дүгнэлтэд: “Э.Б Э биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №12044 дугаартай дүгнэлтэд: “Г.Эын биед баруун 8-р хавирга зөрүүтэй, 9-р хавирга зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №12044 дугаартай дүгнэлтэд: “Ё.С биед баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №12070 дугаартай дүгнэлтэд: “Э.Мын биед зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/,

“Хас Үнэлгээ” ХХК-ний Toyota prius” 20 маркийн 07-16 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 75 дугаар тал/,

Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1586 дугаартай магадлагаанд “жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Жолооч Э.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хавтаст хэргийн 141-142 дугаар тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Б Э “...би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyota prius маркийн 2152 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон аав Эрдэнэбаярын хамтаар Сонгинохайрхан дүүргээс Алтан-Өлгий орох гээд дугаар явдаггүй өдөр болохоор 70 давхарын замаар баруунаас зүүн тийш чиглэн явж байсан юм. Тэгтэл миний урд талд чингэлэг ачсан том оврын машин удаан яваад байхаар нь гүйцэж түрүүлэх хийх гээд эсрэг урсгал руу орсон юм. Тэгтэл эсрэг урсгалаас ирж байсан машинтай мөргөлдчихсөн юм. Тэгээд тухайн ослын улмаас манай аав Эрдэнэбаярын биед хавирга хугарсан гэмтэл учирсан юм. Тухайн үед аав суудлын бүс зүүчихсэн явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 113 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 120 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газрын Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 116 дугаар тал/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 118 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Х овогт Э.Б /РД:................./ нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхарын урд замд Toyota Prius маркийн 2152 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөн эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн 0716 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Г.Эын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Ё.С мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, Иргэний нэхэмжлэгч Э.А мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч М.Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч С мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/, Гэрч Э.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №12058 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №12045 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №12044 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №12044 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №12070 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ний Toyota prius” 20 маркийн 07-16 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 75 дугаар тал/, Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1586 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 141-142 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.     

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:

Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Х овогт Э.Б /РД:.................../ нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхарын урд замд Toyota Prius маркийн 2152 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөн эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн 0716 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Г.Эын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэдэг учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ... хохирогч нарт учирсан хохиролыг төлж барагдуулсан ...” гэв.

Шүүх Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох саналыг оруулж байна ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...  Миний үйлчлүүлэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан. Эрхэлсэн тодорхой ажилтай. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд 2.700.000 төгрөгөөр торгож өгнө үү ...” гэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, иргэний нэхэмжлэгч Э.А авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон гэм хорын хохирол 4.011.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан;

Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Э.Бд оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.

Гурав: Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Э.А авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон гэм хорын хохирол 4.011.000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох 1 хуудас Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

Мөн гэрч Э.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед “...эмнэлгийн үзлэгийн төлбөрт 210.000 төгрөг гаргуулж авсан. Өөрийн автомашины эвдрэлийн үзлэгийн төлбөрт 4,010,000 төгрөг ................дансанд авсан. Цаашид сэтгэл санааны болон бусад холбогдох зардал нэхэмжлэхгүй гомдол саналгүй болно ...” гэсэн хүсэлт /хх 136/-ийг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан ба,

Иргэний нэхэмжлэгч М.Т нь “...надад гомдол санал алга ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э нь мэдүүлэхдээ “ ... гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй ...” гэж мэдүүлж байх тул хэлэлцэхгүй орхисон болно.

 

иргэний нэхэмжлэгч С нэхэмжилсэн 194.682 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан болох нь Хаан банкны банк хоорондын шилжүүлэг /хх 135/-ээр нотлогдож байх тул дээрх нэр бүхий иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт шүүгдэгч нь төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ